Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 45]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 45, Тамлалт
Эргээд Юлан цаг тооллын 10009 оны, 9 сарын 21рүү буцацгаая. Вартон Нина хоёрын хурмиас хэдэн хоногийн дараа. Энэ үед, Линлэй Рэйнолдсыг үхсэн гэдэгт бат итгэлтэй байсан.
Гэсэн хэдий ч…
“Энэ онгоцонд гурван өдөр боллоо. Эдгээр новшнууд боолуудыг ар араас нь үхтэл нь тамлаад, голруу шидэж байна.” ган хааглны сараалжаар, Рэйнолдс гадаах ертөнцийг ажина. Тэр бадриун ч цусанд будагдсан биес голруу шидэгдэхийг харна. Хүмүүс пял хийн голд живнэ.
Армид, Рэйнолдс хүний амь нас ямар үнэ цэнэтэй болохыг харсан.
Гэсэн ч, энэ зөөвөрлөлтөөр боолуудыг яаж харгислаж байгааг хараад үнэхээр цочирдсон юм. Аз болоход, Рэйнолдс бол үнэ цэнэтэй бараа, тиймээс түүнийг алж зүрхлэхгүй.
“Сап!” Ташуур Рэйнолдсын бие дээр бууж байснаа, дараа нь нүүрэн дээр нь буулаа. Тэр даруй нүүрэн дээр нь цусан судал үүсэж, хувцас нь урагдлаа.
“Новш минь юугаа хараав?” том ташууртай эр Рэйнолдсруу чангаар хашхирлаа.
Рэйнолдс хөлөг онгоцны буланд шахагдсан байх агаад, үг ч дуугарч зүрхлэхгүй байлаа. Тэрээр дуулгавартай байхыг сурчээ. Хэрэв тэр эсэргүүцэхийг оролдох эсвэл зориг гаргах гэвэл… тэр бүхэл шөнөжин тамлагдах биз.
Энэ боолын хөлөг маш том. Тавцан дээр боолуудыг машид хямд зардаг. Хүмүүс заримдаа тавцангийн доор ирж, таалагдаагүй хүмүүсээ хүндээр зоддог.
Рэйнолдсын хувьд, тэр бол маш үнэтэй боол бөгөөд тэр хоёр давхарын тусгай өрөөнд хоригдсон байлаа. Энэ өрөө нь ган сараалжин цонхтой, бас цаг үргэлж хоёр алуурчин өрөөг манана.
Хоёр давхарт бусад өрөөнүүдэд нь хэд хэдэн хэрэгтнүүд байралсан.
Гурав болоод түүнээс дээших давхарт хөлөг онгоцны удирдлагуудыг тээвэрлэдэг. 8-р зэрэглэлийн нэг мэргэжилтэн, 7-р зэрэглэлийн хоёр мэргэжилтэн. Хэрэв Рэйнолдс байгаагүйсэн бол, хөлгийхөн 8-р зэрэглэлийн мэргэжилтэн хөлслөхгүй байх байсан.
Энэ хөлөг онгоцны гурван давхараас өндөр, хүчтэй, халзан эр доош бууна.
“Ноён Пээл.” эргэн тойронд байсан алуурчид нь хүндэтгэлтэйгээр хэлэхэд.
Хөлөг онгоцны тавцан дээрх цусны толбыг хараад тэрээр хөмсгөө зангидан. “Эдгээр цусны толбонуудыг арч. Бас боолууд хараал идсэн мөнгө. Тэднийг болгоомжтой цохь. Битгий алаад бай. Хэрэв алвал, байгууллага л мөнгөө алдаж байна гэсэн үг.”
Хэн ч юм дуугарч зүрхэлсэнгүй.
Халзан эр инээмсэглээд, тавцангийн буланд холбоотой гинжрүү алхлаа. Бонай голын үзэсгэлэнг тольдохын хажуугаар шөнийн намуухан салхи өөдөөс нь үлээнэ.
“Тийм. Нөгөө шидтэн яаж байна?” Халзан эр ийн хэлбэл.
Ойролцоох алуурчин хүндэтгэлтэйгээр, “Ноён Пээл, тэр бяцхан царайлаг шидтэн хүчтэй, гэхдээ хэдэн өдөр сургасны дараа, тэр хичээл сурсан бололтой байсан.” гэвэл.
“Гайхалтай.” халзан эр тайвнаар, “Та нар, тэр шидтэнг анхааралтай ажиглаарай. Энэ удаагийн тэр 7-р зэрэглэлийн шидтэн маш үнэтэй бараа шүү. Бас харах нь ээ, энэ шидтэн язгууртан байх. Түүнийг зарах үед, их үнэд хүрэх нь дамжиггүй.”
Алуурчид толгой дохицгооно.
7-р зэрэглэлийн залуухан шидтэн бол боолын худалдаанд маш үнэтэй бараа. Тэр үзэсгэлэнтэй онгон бүсгүйгээс ч илүү үнэд хүрнэ.
“Юун чимээ вэ?” халзан эр гэнэтхэн хөмсгөө зангидаад бүхээгийн хэсэгрүү харлаа. “Тэр өвчтэй нөхөр ханиалгаж байна. Түүнийг чирээд гаргаад ир. Чөтгөр гэж тэр үнэхээр намайг залхааж байна шүү.” Халзан эрийн нүдэнд цус хурлаа.
Удалгүй, туранхай эрийг чирэн гаргаж ирлээ. Түүнийг харвал тэрээр 18-19 насных л гэмээр ажээ. Түүний бие муухай үнэртэй болж, цусанд будагджээ. Түүний нүд сулхан харагдана. Энд удаан хоригдсон нь түүний галзуурах шалтгаан болжээ. Зүүдэндээ л нутгаасаа гарч байсан хүн нэг л өдөр боолын худалдааны байгууллагад зарагдчихна гэж хэн санах билээ дээ? Тэрээр ийм зүйл зүүдлэн хар дардаг.
“Ххмм?” халзан эр гараа сунгаад, дэргэд нь байсан алуурчны гар дахь ташуурыг шүүрэн авлаа.
Ташуурыг бариад, халзан эр тас тас хийлгэн дугаргана.
Гэнэтхэн, залуу эрийн хоосорсон нүдэнд айдас тодорлоо.
“Хэрэв үхээгүй юм бол, яагаад ханиалгаад байгаа юм? Чи хүний сайхан зан үргээгээд хаячихлаа.” халзан эр гэнэтхэн өнөөх туранхай эрийг харгисаар ороолгож гарлаа. Энэ ороолголт энгийн алуурчдынхаас илүү хүчтэй байсан юм.
Туранхай эрийн бие чичирж, аймшигтай гүн ташуурны шарх бие дээр нь үлдэнэ. Даруйхан цус урсан, хувцас нь урагдаж эхэллээ.
“Тас!” “Тас!” “Тас!” “Тас!”
Халзан эр хөөрхий эрийн биеийг бүхэлд нь ташуурдана. Туранхай эр, атиралдан, толгойгоо хамгаалахыг оролдоно. Тэрээр тэвчээртэй байх тусмаа амиа авч үлдэж чадна гэж боджээ.
Харамсалтай. Хэдийгээр халзан эр Рэйнолдсыг алж зүрхлэхгүй ч, түүнийг алж чадна.
“Ноён Пээл, тэр үхчихлээ.” ойролцоох алуурчин нь ийн хэллээ.
“Пял!” Ус пял хийх дуу гаран өөр нэг бие усанд живлээ.
Боолын завь бүр хэдэн зуун боол тээвэрлэдэг, аялал бүртээ тэд арав гаран боол тамалж алдаг. Бие султай хүмүүс нь зодуурын ая даалгүй өөд болцгоодог. Хүчтэй хүмүүс л арай удаан тэсвэрлэдэг. Тиймээс боолын худалдааны байгууллага их хохирол амсдаггүй.
“Дахиад нэг.” РЭйнолдс дотроо санаа алдана. Тэр Нэил хотод болсон хэргээс амьд мултарчихаад ийм нөхцөлд уначихна гэж санаагүй.
Рэйнолдс ирээдүйд өөрт нь юу болохыг тааж мэдэхгүй байлаа.
“Боол?” Боолын харанхуй амьдралыг бодоод Рэйнолдс дагжин чичирнэ. “Царайлаг хөвгүүр, юугаа бувтанасан юм? Тарина уншихыг хүсээ юу?” ууртай хашхираан хадаж тап хийх дуу гаран ташуур дахин түүний нүүрийг чиглэлээ. Өвдөлт. Ичгүүр!
Алуурчин Рэйнолдсыг 7-р зэрэглэлийн шидтэн гэдгийг мэднэ. Рэйнолдсыг царайлаг болохоор энд байсан бүх алуурчид түүнийг ташуурдахыг хүсэцгээж байсан юм, тэд ч бахархалаа хамгаалж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байсан юм.
“Чөтгөр гэж!” Рэйнолдсын уур хүрлээ.
Тэвчсээр байтал, эд нар улам л ширүүн зодох боллоо.
“Өө!” алуурчин хөмсгөө өргөн, Рэйнолдсруу харснаа. “Чи одоо ч цог золбоотой байсаар байна уу?” гээд дахиад ороолголоо.
Рэйнолдсын нүднээс гэрэл гялалзан, амандаа шидэт шившлэг уншлаа.
“Бам!” Рэйнолдсоос хүний толгойны хэмжээтэй цуврал галт бөмбөлөгнүүд гарлан хоёр алуурчдыг чиглэлээ. Нүд ирмэх зуурт, тэр галд автлаа.
“Аа!!!” өнөөх хоёр хашхиралдвал, бүхэл бие нь галд автав. Түүнчлэн, гал энгийн галнаас илүү халуун байв. Өнөөх хоёрын арьс ч түлэгдэж эхлэв. Удалгүй, тэд амьсгалхаа больлоо. Шившлэгийнхээ дахин унших хугацааг дуусангуут, Рэйнолдс гадагшаа хурдаллаа.
Тэгтэл…
“Бам!” гэнэтхэн камерт нүх гарч ирвэл, өнөөний голд улаан дээлтэй нэг нүдтэй эр гарч ирлээ. Тэр гялс хүрч ирээд, Рэйнолдсыг өшиглөлөө.
“Бам!” Рэйнолдс хатуу хана мөргөвөл, амнаас нь цус услаа.
Ганц нүдтэй эр хоёр цогцоснуу харснаа, Рэйнолдсруу хүйтнээр хараад. “Чи үхэхийг хүсээ юу!” гэвэл. Рэйнолдс өнөөх хүнийг ширтэнэ.
“Байгууллага гурван сарын тусгай сургалт явуулдагт гайхах зүйл алга. Та нар жинхэнэ асуудал танигчид юм даа.” өнөөх эр ийн хараалаа. 7-р зэрэглэлийн шидтэнг байлгана гэдэг хялбар зүйл биш.
Хэсэг хугацааны дараа…
Рэйнолдсын бүх мөрийг хүлэн хөдлөх аргагүй болголоо. Өнөөх ганц нүдэт болон өөр хоёр халзан эрс Рэйнолдсруу хүйтнээр ширтэнэ.
“Царайлаг хүү минь, чи миний хөлөг дээр сайн байсан чинь л өлзийтэй шүү. Гэхдээ чи намайг үнэхээр уурлууллаа.” ганц нүдэт хүйтнээр хэлээд. “Пээл, түүний ой санамжийг сайжирхад тусал.” гэлээ.
Рэйнолдсын царай хувхай цайв.
Энэ нэг нүдэнд өмнө нь өөрийг нь яаж байсныг сайн санаж байлаа. Ганц нүдэт Рэйнолдсруу ууртайгаар ширтэх бол, Пээл гагцхүү инээнгээ дөхөн ирнэ. “Нэг гарын тавь.” даруй Рэйнолдсыг барьж байсан хүмүүс түүний угзран тавцан дээр тавьлаа.
Тавцангаас, Пээл төмөр гинж тайрдаг ган хавчаар авлаа. Тэр Рэйнолдсын хурууг ган хавчаарт тааруулан тавив. Рэйнолдсын зүрх чичирхийлж, хуруу хэсгээсээ хүйт мэдэрнэ.
“Ххмм, хий.” ганц нүдэт эр хүйтнээр тушаалаа.
Ган хавчаар Рэйнолдсын хоёр хурууг амархан гэгч нь тасдаад хаячихлаа. Шинэхэн цус Рэйнолдсоос олгойдно.
Хоёр хуруугаа алдсан өвдөлт илдээр цавчуулж байснаас нь ч долоон дор байв.
Рэйнолдсын зовлонтой хашхираанг сонсоод, дэргэд нь байсан алуурчид баярлацгаана. Ганц нүдэт хүйтнээр, “Царайлаг хүү минь, үүнийг санаж ав. Өнөөдөр, би чамд бяцхан хичээл л заалаа. Хэрэв дахиад энэ хичээлийг мартвал, би… дараагийн хичээлийг мартуулахгүй гэсэн баталгаа өгч чадна шүү.” Хэлж дуусаад, ганц нүдэт эр эргэж хараад яваад өглөө.
Шөнө.
Рэйнолдс өрөөний хүйтэн буланд эвхэрнэ, тэрээр одоо ч чичирсээр байлаа. Түүний тасдуулсан хурууны цус бүлэгнэн тогтжээ. Дэргэд нь байх хоёр алуурчин түүнийг заналтайгаар ширтэнэ. Тэр тэдний хоёр найзыг алсан. Тэд түүнийг чиглэх асар их уур хилэнгээр дүүрэн байлаа.
“Хараал идсэн царайлаг банди.”
Гэнэтхэн ташуур гялс хийн, Рэйнолдсын шархадсан гаран дээр буулаа. Рэйнолдс чадахаараа л шархадсан хэсгээ нуусан ч, ташуур түүний гарыг оночихлоо. Түүний гарнаас дахин хүчтэй өвдөлт ирнэ… шарх нь задарчихлаа. Ташуур түүний хурууны ясыг онох нь л хамгийн ихээр өвтгөж байлаа. Яг л дахиад хуруугаа тасдуулчихсан мэт боллоо.
“Хангалттай. Түүнийг зодохоо боль.” дэргэд нь байсан алуурчин ийн хэллээ.
Үнэндээ, тэд Рэйнолдсыг галзуурч өөрсөд дээр нь шид ашиглах вий хэмээн айцгааж байсан. Гэсэн хэдий ч, найзуудыг нь алсан нь тэр хоёрын нэгнийх нь хувьд Рэйнолдсыг зодох сайхан шалтаг болсон. Үнэндээ, тэр өшөө авахыг машид хүсэж байсан юм.
“Чадахгүй нь. Зугтах болно.” өрөөний буланд цасан бөмбөг шиг атиралдсан Рэйнолдс өөртөө. “Хэрэв энэ төрлийн амьдралаар үргэлжлүүлэн амьдвал, би үнэхээр галзуурна.” гэв.
Рэйнолдс өөрийгөө эрүүл ухаантай байлгаад байж дөнгөх ч, түүнийг хүлээж буй зүйл бол зөвхөн боолын амьдрал.
“Маргааш. Маргааш, хөлөг эрэгт хүрэх үед, би хөдлөх болно.”
Рэйнолдст болгоомжлоод байх цаг байхгүй. Үнэндээ, энэ хөлөг өдөр бүр эрэг дээр зогсдог. Хоол хүнсээ дүүргэх гэх шалтгааны улмаас, нөгөө шалтгаан нь ганц нүдэт эр хуурай хоолонд дургүй. Тэр шинэ хоол хүнс зооглох дуртай. Тиймээс л тэд өдөр бүр эрэг дээр зогсдог.
Гэсэн хэдий ч, нэг нүдэт эр маш болгоомжтой хүн. Тэр юм идэхээр явах бүртээ, Рэйнолдсыг өөр хоёр 7-р зэрэглэлийн мэргэжилтнүүдээр харуулдаг.
Цаг хугацаа аажуухнаар урсан өнгөрнө. Шалан дээр хэвтэж байсан Рэйнолдс даарч байлаа. Дээрээс нь, түүний хураанаас тасралтгүй өвдөлт мэдрэгдэнэ.
Тэрээр шүдээ зуун тэссээр байлаа.
Удаанаар, тэнгэрт гэрэл гийлээ.
Хоёр алуурчид Рэйнолдсыг хэдэнтэй ташуурдсан ч, Рэйнолдс чимээгүйхэн л ташуурыг өөр дээрээ авна. Тэр эсэргүүцэж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Эхний эсэргүүцлээрээ л тэр хоёр хуруугаа алдсан. Дараа дахин тэгвэл… магадгүй ганц нүдтийн өгөх хичээлийг тэр хэзээ ч мартахгүй байх!
Рэйнолдс чимээгүйхэн эрэгт дөхөхийг хүлээнэ.
Удаан хугацааны дараа…
“Бид эрэг дээр ирлээ.” тавцан дээрээс чанга дуу дуулдлаа.
Удалгүй, хөлийн чимээ ч сонсогдлоо. Товчхондоо, хоёр мэргэжилтэн алхан ирж байсан юм.
“Пээл, та хоёр анхааралтай ажиглаарай. Би жаахан амарч байгаад, ирж та хоёртой солигдоё.” ганц нүдэт ийн хэллээ.
“Ноёнтоон, санаа бүү зов.” Пээл хариу ийн хэллээ.
Хөлийн чимээ хөлгөөс холдохыг сонсоод, Рэйнолдсын санаа одоо л нэг юм амран нүдээ аниад зугтах төлөвлөгөөгөө боловсрууллаа.
Төлөвлөгөө аюултай ч, оролдоод үзэх хэрэгтэй.
Хоёр хүн өөрийг нь ажиглаж байсан болохоор, Рэйнолдс буланд атиралдаад толгойгоо доошлуулан амаа багахан хөдөлгөж эхэллээ…


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.