Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 44]

3 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 44, Боолчлол
“Дөрөвдүгээр дүү үхээгүй ээ?” Энэ үгэнд Линлэй цочирдсон ч эргээд ухаан орлоо. “Чи сая Рэйнолдсыг үхээгүй гэсэн үү?”
Одоо бол, Линлэй галзуурах шахаж байсан юм. Зочирол, баяр баясал, зовнил, үл итгэл, гайхширал, айдас… Энэ бүх сэтгэл хөдөл Линлэйн цээжинд холилдоно. Одоо бол Линлэй хийж чадах зүйл гагцхүү, урдаа буй Рохаулт эзэнт гүрний цэргийн офицерийг харах л байлаа.
Хоолойгоо бариад, Хьюк айн. “Үнэн. Тэр үхээгүй. Тэр үнэхээр үхээгүй байгаа.” гэв.
“Хьюк, чи тайлагнахдаа түүнийг хэдийнээ үхсэн гээ биз дээ?” дэргэд нь байсан легион командлагч Частрэ хөмсгөө зангидлаа.
Гэгээнтэн зэрэглэлтэнд худлаа хэлэх нь туйлын тэнэг хэрэг. Частрэ Хьюкийг айсандаа худлаа хэлсэн байх вий гэж бодно.
Линлэй Хьюкруу ширтэнэ. Тэр түүнийг худлаа хэлээгүй байгаасай хэмээн найдаж байлаа.
“Одоо ярь.” Линлэй Хьюкруу ширтлээ. Хүн бүр түүнрүү ширтэж байлаа. Хьюк биеэ тэнийлгээд, яаравчлан тайлбарлалаа. “Мастер Линлэй, би үнэхээр худлаа хэлээгүй. Тэр үед, би ахлах ахмадын цогцсыг олоод, аваад явсан. Гэтэл дараа нь, түүний цогцос хөдөлсөн. Тэгж л би түүнийг үхээгүй гэдгийг мэдсэн юм!”
Линлэйн зүрх чичирхийлнэ.
Тэрээр. “Мастер Линлэй, Рэйнолдс үнэхээр царайлаг, язгууртан, дээрээс нь чадварлаг шидтэн. Түүнийг хөөж байхад ашигласан шиднээс нь үзвэл тэр 7-р зэрэглэлийн шидтэн байх ёстой. Царайлаг залуухан 7-р зэрэглэлийн шидтэн үнэд хүрнэ гэж бодсон юм.”
Үүнийг сонсоод Линлэй учрыг нь ойлголоо.
Эргэн тойронд нь байсан офицерүүд ч гэсэн ойлгосон юм. Дайны цагт, боолын худалдааны байгууллагад зарах олон тооны боол гардаг. Арми бол сайн бараа нийлүүлэгч, царайлаг 7-р зэрэглэлийн шидтэн үнэд хүрэх нь дамжиггүй.
7-р зэрэглэлийн шидтэн бол дээд нэгэнд тооцогдоно.
Зарим язгууртан хатагтай нар ийм боолтой болохыг дуртай байдаг. Тэд ийм боол авахын тулд асар их хөрөнгө ч зарлагаддаг. 7-р зэрэглэлийн шидтэнг зарах нь армиас авах шагналаас ч өндөр байна.
“Чи сая… Рэйнолдсыг боолын худалдааны байгууллагад зарсан гэв үү?” Линлэй ийн асуухад.
“Тийм.” Хьюк айн хэллээ. Тэр Рэйнолдсыг Мастер Линлэйн дотны найз гэдгийг одоо л мэдэж байгаа.
“Рэйнолдсын шарх хэр хүнд байсан?” Линлэй зовнин асуулаа. Түүний мэдсэнээр, Рэйнолдс аминд халтай шарх авсан гэсэн. Линлэй түүнд машид санаа зовно.
Хьюк, “Мастер Линлэй, санаа бүү зов. Би Рэйнолдсыг авч ирэнгүүтээ эдгээгч дуудсан. Тэгээд дараа ч боолын худалдааны байгууллагад зарсан, тэд түүн шиг үнэтэй барааг яасан ч үхүүлэхгүй.” гэлээ.
Үнэтэй бараа?
Дотроо, Линлэй найздаа үнэхээр их санаа зовж байгаа. Рэйнолдс боол болох дээрээ тулчихаад байна шүү дээ?
“Явцгаая. Чи надтай хамт явж боолын худалдааны байгууллагыг олно. Чи хаана гэдгийг нь мэднэ биз дээ?” гээд Линлэйг Хьюкийн хувцаснаас өргөвөл, тэрээр яаравчлан. “Тиймэ ээ, би сайн санаж байна.” гэв.
Дэргэд нь байсан Частрэ, “Хьюк чи өнөөдрөөс Мастер Линлэйг дагалд. Түүний хүссэн бүхнийг гүйцэлдүүлээрэй.” гэснээ тэрээр Линлэйруу хараад. “Мастер Линлэй, биднийг өршөөгөөрэй. Таныг бидэнд хэт их уурлаагүй гэж найдаж байна.” гэлээ.
Үнэндээ Частрэд өөр сонголт байхгүй.
Товчхондоо, дайны цагт ч, хоёр тал Гэгээнтэн зэрэглэлтэнтэй холбоотой хүмүүсээр оролддоггүй. Эцсийн эцэст, Гэгээнтэн зэрэглэлтнүүд маш аймшигтай.
Түүхэнд, Гэгээнтэн зэрэглэлтнүүд цөөхөн хэдэн удаа л дайнд оролцсон байдаг бөгөөд, тэд тэгэх бүртээ хэдэн арван мянган цэрэг хүйс тэмтэрсэн байдаг.
Гэсэн ч, товчхондоо тэр бол бүхний оргилд зогсдог хүмүүс. Тэднийг бусад нь гомдоодоггүйтэй адил тэд ч гэсэн энгийн хүмүүст асуудал учруулахгүй байх үүрэгтэй.
Линлэй Частрэруу ширтээд, Хьюкийг аваад. “Явцгаая.” гээд агаарт хөөрөөд Бэбэгийн хамт өмнөд зүгийг чиглэн нислээ…
Линлэйн нисэн одохыг хараад, бүхэл бааз тэр чигтэй санаа нь амарцгаав. Гэгээнтэн зэрэглэлтэн үнэхээр хүчирхэг, үнэндээ энд байгаа бүх дайчид ч түүнд юу ч хийж чадахгүй.
“Хариуцсан хариуцсан хэсгүүдээ удирд. Алтан дөлт легионыхон энэ боломжийг алдахгүй л болов уу.” армиа яаж эмх замбараагүй болсных хараад Частрэгийн санаа өөрийн эрхгүй зовлоо. Эцсийн эцэст, арми хэдийнээ эмх замбараагүй болчихсон байсан бөгөөд, армийн сүнс хэдйнээ Линлэйн сүр хүчинд дарагдчихаад байлаа.
Частрэгийн таамаг ч зөв байлаа. Удалгүй, Алтан дөлт легионыхон ширүүн дайралтаа эхлүүлсэн юм.
Рохаулт эзэнт гүрний хилийн хот. Хьюкийг бариад, Линлэй тансаг харш дээр буувал дотор нь хэд хэдэн чамин хувцастай харуулууд байв.
“Вишш!” Гэнэтхэн салхи салхиллаа. Линлэй, эргээд хүн төрхөндөө ороод, Хьюкийг хувцаснаас нь барьж байгаад газарт буулгалаа. Линлэйн одоо дүүгийнхээ өшөөг авч байсан шигээ галзууртлаа уурлаагүй байх бөгөөд харин ч их тайван байв.
Юу ч болж байсан, ядаж л одоо түүний дүү амьд байна шүү дээ.
“Ваит!” “Ваит!” Хьюк газардангуутаа даруй хашхирлаа.
“Та нар хэн бэ?” Ваит гарч ирээгүй ч, яаравчлан, арав гаран харуулууд тэднийг тойрон гарч ирээд зэвсгээ агсан, дайрахад бэлтгэлээ. Дараа нь л хаалганы цаанаас боловсон хувцасласан мөнгөлөг үстэй хөгшин гарч ирлээ. Хьюкийг хараад, мөнгөлөг үстэй хөгшин хөхрөн инээгээд. “Өө, Хьюк үү дээ. Яагаад ингэтлээ яараав?” гэснээ.
“Хьюк, энэ хэн билээ?” гээд Ваит гэх хөгшин нүдээ онийлголоо. Энэ хөгшин хар өнгийн дээ өмсжээ. Дөнгөж л эргээд хүн төрхөндөө орсон болохоор, Линлэй хувцсаа ч солиогүй, өмд нь урагдсан байдалтай байлаа.
Линлэй хөмсгөө зангидан Ваитруу ширтлээ.
“Ваит, энэ хүн бол Мастер Линлэй!” Хьюк даруй хэллээ.
“Мастер Линлэй?” Ваит машид цочирдлоо. “Энэ хүн Обриэн эзэнт гүрний Луугийн цуст дайчин, Мастер Линлэй гэж үү?”
Хьюк шалавлан толгой дохиод. “Би Мастер Линлэйг энд авч ирсэн юм.” гэлээ.
Ваит итгэж өгсөнгүй. Түүний боолын худалдааны байгууллага дээр орон нутгийн захирагчаас дээд тушаалтай хүн ирдэггүй. Тэгтэл яах гэж Юлан тивийн гайхамшигуудын нэг болон Мастер Линлэй шиг үнэ цэнэтэй хүн ирдэг билээ?
“Ваит…” Линлэй түүнрүү харвал.
“Мастер Линлэй.” Ваитын хамаг бие салганана.
Линлэй эгц хараад. “Ваит, ойролцоогоор сарын өмнө, Хьюк чамд 7-р зэрэглэлийн шидтэн зарсан тийм үү.” гэхэд.
Ваит Хьюкруу харснаа, дараа Линлэйруу толгой дохиод. “Тийм.” гэв.
“Тэр 7-р зэрэглэлийн шидтэний нэрийг Рэйнолдс гэдэг! Тэр бол Линлэй миний дотны найз!” Линлэй тайвнаар хэлсэн ч, Ваитруу хүйтнээр ширтэж байлаа.
Ваитын нүд орой дээрээ гарлаа. “Мас… Мастер Линлэйн дотны найз аа?” Тэрээр цочирол, айдас бас үл итгэлээр дүүрлээ.
Хэдийгээр боолын худалдааны байгууллага хүчтэнгүүд болон дөрвөн том алуурчдын байгууллагатай холбоотой байдаг ч, тэд хэр хүчтэй байсан ч, Гэгээнтэн зэрэглэлтэнийг гомдоож зүрхлэхгүй, дээрээс нь Линлэй бол Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүн!
“Хьюк, чи…” Ваит Хьюкруу ууртайгаар ширтлээ.
Тэр л түүнд Рэйнолдсыг зарсан. Тэд том овгийн угсаа залгамжлагчдыг хүртэл зардаг ч, яаж Хьюк Гэгээнтэн зэрэглэлтэний дотны найзыг зарж чадав аа?
Хьюк царайндаа багахан инээмсэглэл тодруулна.
Тэр мэдээгүй. Хэрэв мэдсэн бол, юу гэж Рэйнолдсыг гомдоож зүрхлэх билээ дээ? Одоо, Хьюкийн амь нас Линлэйн гарт буй.
“Ваит.” Линлэй ам нээлээ.
Ваит асар хурдан хариу үйлдэл үзүүллээ. Тэрээр яаравчлан, “Мастер Линлэй, санаа бүү зов. Ноён Рэйнолдс Мастер Линлэйн найзаас хойш, бид түүнд юу ч хийхгүй. Би даруй том байрруу хүнээр мэдээ хүргүүлье…”
“Юу болсон юм? Рэйнолдс хаана байна?” Линлэй ийн асуухад.
“Энэ… энэ…” Ваитын царайнд айдс хурлаа. Эцсийн эцэст, Рэйнолдс ойролцоогоор сарын өмнө зарагдсан боол.
Линлэй ямар нэг муу зүйл мэдрээд, даруйхан бархирла. “Хэл!”
Ваит айдас хүйтэсд автлаа. Хэрэв тэр Гэгээнтэн зэрэглэлийн Линлэйг уурлуулбал, бүхэл бүтэн байгууллага нь газрын хөрснөөс арчигдана. Тэрээр яаравчлан, “Мастер Линлэй, ноён Рэйнолдсыг энд авчирах үед, бид эхлээд түүний шархыг эмчилсэн, тэгээд арав гаран хоногийн дараа, түүний том боолын бүлэгрүү тээвэрлэсэн. Миний ойлгосноор, ноён Рэйнолдс манай төв дээр хэдийн очисон бололтой байсан.”
“Төв дээр ээ?” Линлэйн хөмсгөө зангидлаа.
Хьюк гайхширлаа. “Ваит, юу гэсэн үг вэ? Танайх боолоо шууд зах зээлд зардаггүй хэрэг үү? Яагаад түүнийг төврүүгээ явуулсан юм бэ?” гэхэд.
Ваит яаравчлан, “Бид энгийн боолуудыг шууд зардаг аа, тийм, гэхдээ ноён Рэйнолдс өөр. Тэр бол 7-р зэрэглэлийн шидтэн! Энэ маш эрсдэлтэй. Түүнийг зарсны дараа, тэр шид ашиглан хэрэглэгчийг албал, манай байгууллага том торгууль төлөхөд хүрнэ.” гэв.
Линлэй Ваитыг цоо ширтэнэ.
“Тиймээс, ноён Рэйнолдс шиг хүчирхэг болон бусад аюултай, дээд зэрэглэлийн боолуудыг, бид төврүүгээ явуулж, гурван сар сургалтанд явуулдаг. Тэдэнд эзнийхээ үгийг үг дуугүй дагахыг сургадаг. Тэгж байж л тэднийг хэрэглэгчдэд хүргэдэг.”
Ваит ийн тайлбарлалаа.
Линлэйн царай хувьс хийгээд л явчихав.
Тушаал үг дуугүй дагахад бас сөрж зүрхлэхгүй байхад сургадаг аа? Рэйнолдс шиг мэргэжилтнүүдийг сургадаг гэхээр… Линлэйд тэр ямар харгис сургалт болох нь төсөөлөгдөж байлаа.
“Төв чинь хаана юм? Намайг тэнд аваач.” Линлэйн даруй хашхирлаа.
Ваит хэсэг эргэлзсэнээ, Линлэйн аймшигтай нүдийг хараад, даруй толгой дохион. “За, Мастер Линлэй, би даруй таныг төв байрруугаа замчлая.” гээд.
“Манай төв Рохаулт эзэнт гүрний гүнрүү хилээс хол байрладаг. Салаа замаар гэвэл, эндээс 3000 км зайтай.” гэлээ.
“Манай эзэн чамайг эндээс аваад нисчихнэ ээ.” Бэбэ дурамжхан хэллээ. Бэбэ Рэйнолдсд санаа зовж байсан юм. Эцсийн эцэст, Эрнст сургуульд байх үед, Бэбэ Рэйнолдс тэр хэдтэй цагийг зугаатай өнгөрөөсөн.
Ваит яаравчлан толгой дохилоо. Тэрээр үг дуугарч зүрхэлсэнгүй.
“Мастер Линлэй, тийшээ надтай хамт явах шаардлагагүй биз дээ?” Хьюк айн хэллээ.
Линлэй түүнрүү харлаа. Одоогоор, Рэйнолдс боолын худалдааны байгууллагын төв дээр тамлагдаж байж магадгүй. Ингэж бодвол, Линлэй асар их уур хилэнг мэдэрнэ.
“Сап!” Савраа савбал, Хьюкийн хоолой тасран, хоолойноос нь шинэхэн цус олгойдлоо. Хэдхэн мөчийн дараа, түүний бие шалан дээр оочлоо.
Агаар дээр байхдаа, Бэбэ сэтгэл нь ханаагүй байртай түүнрүү хараад. “Муу новш, өөрийнхөө арьсыг аварч дөнгөнө гэж санаа юу? Тэнэг юм уу хаашаа юм? Рэйнолдсын цэргүүдийг алж байхад, чамд тааламжтай л байсан биз? Өнөөдөр, Бэбэ би чамайг алж тааламж мэдэрлээ.” гэлээ.
Энэ дүр зургийг харсан Ваитын хамаг бие салганалаа.
“Өвгөөн бүү ай. Чи эзэнтэний тушаалыг дагаж байгаа цагт, би чамайг буруутгахгүй.” гээд Бэбэ хурц савраа ил гарган ёрын инээдээр инээлээ.
Ваит Линлэй Хэйдсон хоёрын тулааны талаар сонссон, Линлэй хоёр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнуудтай, тэдний нэг боло хулганы төрлийн шидэт араатан нь Хэйдсоныг ч амархан нухчихаар. Тэр Бэбэгийн нисэхийг хараад, түүнийг аймшигтай шидэт араатан хэмээн таамаглалаа.
Айсан Ваит Бэбэрүү хүчлэн инээмсэглэлээ.
Линлэй Ваитыг аваад зүүн өмнөд зүгрүү нислээ. “Ваит, намайг замчил!” Ваит айсандаа хоолойгоо хэдэнтэй засчихаа, доошоо харан, Линлэйг төв байрруугаа замчилж эхэллээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 44]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.