Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 43]

3 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 43, Цогцос
Хэрэв Рэйнолдс амьд байсансан бол, Линлэй түүнтэй уулзахыг хүснэ. Үхчихсэн ч гэсэн ядаж л цогцосыг нь харахыг тэрээр ихэд хүсэж байлаа!
Иелээс, Линлэй Рэйнолдсын цогцсыг дайснууд нь аваад явсан гэж дуулсан. Энэ аялалаараа, тэр юу ч болж байсан, найзынхаа цогцсыг эргүүлэн авч ирэх ёстой.
Гэсэн хэдий ч, тэрнээс өмнө, Линлэй Нэил хотоор ороод гарах хэрэгтэй. Эцсийн эцэст, Нэил хотын цэргүүд Рэйнолдсыг яг яаж үхсэнийг мэдэж байх ёстой.
“Эзэнтээн, хэт битгий шархлаарай.” Бэбэ аяархан хэллээ.
Линлэй алсыг харж байснаа, Бэбэрүү харцаа эргүүлээд, хүчээр инээмсэглээд.
“Бэбэ, би зүгээр дээ.” гэв. Луугийн хувирлаас нь болоод түүнийг ямар нүүрний хувирал гаргаж байгааг мэдэх хэцүү байсан ч, уруулаа мурийлгаж байгаа нь харагдана.
Хэсэг ниссэний дараа, Нэил хот үзэгдлээ.
“Бид ирчихлээ.” Линлэйн эргэн тойронд темпратур буурна.
Обриэн эзэнт гүрний цэргүүд Нэил хотын гадна хэдэн км-д буудаллажээ. 10 км гарангийн зайнд Рохаулт эзэнт гүрний арми буудаллажээ. Хоёр арми нэг нэгнээ ажиглана.
Ханхүү Жүлинийг хотоос явсаны дараа, Алтан дөлт легион яаравчлан Рэйнолдсын өшөөг авахаар хөдөлсөн. Гэсэн ч, Рохаулт эзэнт гүрний арми хэдийнээ бэлэн байсан бөгөөд, хоёр арми олон цэргээ алдсан. Тэд одоогоор намжидмал байдалтай байгаа ч, дараагийн дайралт хэзээ ирэхийг хэн ч тааж мэдэшгүй.
Нэил хотын хамгаалалтын цэргүүд одоо ихэд тайван байцгаана. Эцсийн эцэст, тэдний урд 10000 цэрэгтэй арми бий.
“Ханхүү бол жинхэнэ ухана. Дайснууд хананд тулаад ирчихээд байхад, биднийг гаргаагүй.” Хоёр харуул хоорондоо ийн ярилцана.
“Үнэхээр харамсалтай. Ахлах ахмад Рэйнолдс зүгээр ч үхээд зогсолгүй, цогцсоо хүртэл хулгайлуулсан.”
Алтан дөлт легион бол асуулт ч үгүй, элит легион. Гэхдээ сүүлд Нэил хотын хана дээр болсон зүйл тэднийг бүгдэнг нь ичгэвтэр байдалд оруулсан. Гэсэн ч цэргийн командлагч ханхүү Жүлиний тушаалыг зөрчиж зүрхлээгүй.
“Чи хэн бэ?!” Гэнэтхэн гаднаас ууртай хашхираан дуулдлаа. Цэргүүд ар араасаа хонгилоор гүйлдэн гарч ирцгээлээ, гэтэл тэд бүгд Луугийн хувирлыг хараад цочирдоцгоов.
Тэд бүгд элит цэргүүд, элит цэргүүд цаг үргэлж үхэл амьдралын заагт байдаг.
Гэтэл тэд уг агаар дээр зогсох мэргэжилтнийг хараад, түүнийг Гэгээнтэн зэрэглэлтэн гэдгийг ойлголоо. Эдгээр цэргүүдэд түүнтэй тулалдах чадвар байхгүй.
“Та чинь… Мастер Линлэй?” Гэнэтхэн, цэргийн офицер ийн шивнэлээ.
Тойрон харж байсан элит цэргүүдийн нүд орой дээрээ гарцгаав. Линлэйгийн луугийн хувирал домог болсон. Цэргүүд түүнийг сайтар ажиглацгаана. Тэр яг л домог яриа шигээ байсан юм.
“Би байна.” Хар манан дундаас ийн шивнэх дуулдлаа.
Мастер Линлэй. Гоц суут шидтэн. Мастер сийлбэрч. Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшин. Обриэн эзэнт гүрний бахархал… Эзэнт гүрний олон хүмүүс түүнийг биширдэг. Энэ хүнийг Линлэйг гэдгийг мэдсэний дараа, Линлэйн хувирал хүмүүст эрэлхэг бас догшин гэх мэдрэмж төрүүлнэ.
Тэд үнэхээр зоригтой дайчид байлаа.
“Мастер Линлэй, танд хэрэгтэй зүйл байвал, биднээс асуу л даа.” Цэргийн офицер яаравчлан хэлбэл.
“Саяхан, танай хайгуулын бүлэг Рохаулт эзэнт гүрний дайралтанд өртөж хотын хананы доор хүйс тэмтрүүлсэн. Тэр бүлгийг ахлах ахмад Рэйнолдс удирдаж явсан тийм биз?” Линлэй ийн хэлбэл.
Цэргийн офицер, “Тийм ээ, Мастер Линлэйн.” гэв.
Эргэн тойрных нь цэргүүдэд гутамшиг мэдрэгдэнэ. Мастер Линлэй хүртэл Алтан дөлт легионы ичгэвтэр явдлыг мэдчихэж. Тэдэнд бүгдэнд нь ичгүүртэй санагдана.
“Рэйнолдсын цогцос хаана байна?” Линлэй асуухад.
“Мастер Линлэй, Ноён Рэйнолдсын цогцсыг дайснууд аваад явсан.” Цэргийн офицерийн царай жаахан ногоон болжээ. Тэр үнэхээр ичиж байсан юм. Тэдний нүдний өмнө, Рэйнолдс хүмүүстэйгээ 300-хан цэргүүдэд алуулаад зогсохгүй, Рэйнолдсын цогцос хулгайлагдсан.
Линлэй, “Хэн тэр өдөр болсон зүйлийг гэрчилхэв?” гэв.
Олон хүмүүс нэг нэгэнрүүгээ харна. Тэд зүгээр л Рэйнолдсд юу болсныг сонссон. Ханан дээр байсан цэргүүд бас гэрчилж чадах бүх хүмүүс шийтгэгдэж, эсвэл дайснуудтай тулалдахаар урд шугамруу илгээгдсэн.
Тэдний царайны хувирлыг хараад, Линлэй хөмсгөө зангидлаа.
“Би… Би гэрчилье.” хөгшин хоолой араас нь дуулдлаа. Харуулуудын дэргэдүүр, үнэтэй хувцас өмссөн хөгшин алхан хүрч ирлээ. Энэ хөгшин бол Нэил хотын захирагч.
“Захирагч!” Цэргүүд хүндэтгэл үзүүлэн бөхийцгөөлөө.
Тэр Линлэй болон түүнийг тойрсон хар үүлийг хараад нууцхан санаа алдлаа. Нэил хот шиг хилийн хотын захирагч яаж зөөлөн, ноён нуруугүй хүн байх билээ дээ? Тэр үед, тэр ханхүү Жүлинтэй хамт байсан. Рэйнолдс хүмүүстэйгээ хөөгдөн ирэхийг хараад, тэр туслах тушаал өгсөн.
Гэтэл тэр үед, ханхүү Жүлин ганц ч цэрэг гаргахыг хориглосон. Тэр цэргүүдийг хананы дотор талд үлдээсэн! Хотын захирагч хөгшин хүн, тэр хүүхүүд болон ач зээ нартай. Яаж тэр ханхүү Жүлиний тушаалыг зөрчиж зүрхлэх билээ ээ.
“Чи Нэил хотын захирагч уу? Сайн байна. Тэр өдөр Рэйнолдс яг яаж үхсэнийг тайлбарла.” Линлэй хүйтнээр хэлбэл.
Захирагч толгой дохиод. “Рэйнолдс хүмүүстэйгээ энд зугтаан ирэхдээ бүгд шархдацгаасан байсан. Рэйнолдс мөрөндөө харвуулсан байсан. Тэднийг хананд хүрч ирэх үед, дайсны арав гаран мэргэжилтнүүд сумнууыг үл хайхран давхин ирээд, Рэйнолдсыг хүмүүстэйн хүйс тэмтэрсэн. Ганц дайралтаар Рэйнолдсын цээжинд үхлийн шарх үлдээчихээд, дайсны удирдагч түүнийг үүрээд аваад яваад өгсөн.”
Линлэй дотроо нууцхан толгой дохилоо.
Давсон худалдааны пүүсийн мэдээлэл үнэн байж.
“Дайны удирдагч? Та түүний хаана байгааг мэдэх үү?” Линлэй Нэил хотын захирагчруу хараад. “Би Рэйнолдсын цогцсыг эргүүлэн авч ирэх ёстой.” гэв.
Захирагч ч толгой дохиод. “Одоо, Рохаулт эзэнт гүрний легионууд манайхтай тулалдаж байгаа. Тэд Нэил хотын гадна хэдхэн км зайд бий. Түүнийг тэнд байгаа болов уу гэж таамаглаж байна. Тэр… 8-р зэрэглэлийн дайчин байсан.” гэлээ.
“Өө…”
Линлэй өмнөд зүгрүү толгойгоо эргүүллээ. Тэр уг зүгт тулаан болж цус ханхалж буйг үнэрлэлээ. Арван мянган цогцоснуудын цусны үнэр маш ихүүн байлаа!
“Бэбэ, явцгаая.”
“Бүүм!” аймшигтай дэлбэрэлт сонсогдоно, хүн болон шидэт араатан хоёр агаарт хөөрөөд, өмнө зүгтрүү алга болоод өглөө.
Үүнийг хараад, Нэил хотын захирагчийн царайнд сэтгэл хөдөлсөн байдал тодроно. “Одоо Рохаулт эзэнт гүрний новшнуудыг харъя л даа.”
Хотын захирагч даруй хананаас буун хотын гадна байх Алтан дөлт легионы жижиг салааг чиглэлээ.
Хоёр эзэнт гүрний хоёр арми нэг нэгнээ ажиглана. Гол тулааны талбар олон хүмүүсийн цогцсоор дүүрсэн байлаа. Иймд, хоёр арми түрдээ тулаанаа зогсоосон.
Цогцоснуудыг нэг нэгээр нь авч явна.
Рохаулт эзэнт гүрний армийн бааз, тэдний цэрэг тугаа намируулна. Энд олон тооны салаа эргүүл хийж буй. Гэнэтхэн, хар үүл Рохаулт эзэнт гүрний баазын дээр гараад ирлээ.
“Энд алга?” Линлэйн сүнслэг энергий бүхэл баазыг бүрхсэн ч Рэйнолдсын цогцсыг олсонгүй.
Ахлах ахмад Хьюк одоо асартаа байх бөгөөд, том шилтэй архи ууна. Тэр тун сайхан зантай байлаа. Тэрээр энэ тулааны дараа тушаал ахина гэдэгтээ итгэлтэй байлаа.
“Ядаж л, би легион командар болох байх.” тэрээр өөртөө ийн хэлнэ.
Гэтэл энэ мөчид, их хүч түүний асарыг салган унагалаа. Хьюк цочирдон. “Юу вэ? Дайснууд миний асарыг эвдэчихэв үү?” Ингэж бодоод, Хьюк яаравчлан гүйсэн ч, түүнийг тэгэх үед, хүчтэй салхи салхилахыг мэдэрвэл, тэрээр цэх ч зогсож чадахгүй байлаа.
Эргэн тойрноо хараад, түүний царай барайлаа. Рохаулт эзэнт гүрний бааз дахь асаруудыг тойрон энерги хуйларч байх бөгөөд, үүнээс нь болоод цэргүүдэд нь зогсоход хүртэл хүндрэлтэй байлаа.
Хэсэг хугацааны дараа, салхи алга боллоо.
“Рохаулт эзэнт гүрний бүх цэргийн офицерүүд төвд цуглар. Яаралтай.” тэнгэрээс тайван хоолой дуулдлаа. Хүн бүр тэнгэр өөд харав. Тэдний харсан зүйл нь хар манан дундах аймшигтай бодгаль.
“Би бол Рохаулт эзэнт гүрний Враят легионы Легион командлагч Частрэ. Өөр шиг чинь мэргэжилтэн яагаад энд ирснийг асууж болохсон болов уу?” Легион командлагч Частрэ хүндэтгэлтэйгээр ийн хэллээ.
Хүчнээс нь үзэхэд, энэ хүн бүхэл бүтэн легионыг ч хүйс тэмтэрч чадах хүчирхэг мэргэжилтэн гэдгийг нь мэдэж байлаа.
Линлэйн бие хар манангаас гарвал, хүмүүс түүний царайг харах боломжтой боллоо.
“Аймшигтай!”
“Чөтгөр!”
Олон цэргүүд айсандаа хашхиралдана. Линлэй газарт хүчтэй газардвал, газар чичирхийлэн хагарал үүслээ. Линлэй луугийн сүүлээ савчвал, газар гүн нүхнүүд үүслээ.
“Та чинь Мастер Линлэй үү дээ?” Частрэ хүндэтгэлтэйгээр хэллээ.
Линлэй Частрэруу ширтэнэ. Тэр их туршлагатай, энэ хүн насаараа легион командлагч хийсэн байж тарна. Линлэй алдартай болсон болохоор, түүний Луугийн хувирлын талаарх цуу бүхэл дэлхийгээр тархсан.
“Тйм би байна.” Линлэй тайвнаар хэллээ.
Олон цэргүүд аймшигтай дарамт мэдэрнэ. Тэд Линлэйг хэр хүчирхэг болохыг сонсож байсан, гэхдээ Линлэй Обриэн эзэнт гүрний тал. Одоо бол тэд Обриэн эзэнт гүрэнтэй тулалдаж байгаа.
“Мастер Линлэй, та дайны хуулийг зөрчих гээ юу? Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэний хувиар та энэ тулаанд орох гэж байгаа хэрэг үү?” Частрэгийн хоолой ингэж хэлэх үед чичирхийлж байлаа. Хоёр эзэнт гүрнүүдийн хоорон дахь үхэх сэхэхээ үзсэн тулаан л биш бол Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд оролцохыг хориглодог.
Линлэй түүнрүү хүйтнээр ширтээд. “Надад бусад хүмүүс намайг заналхийлэх таалагддаггүй.” гэхэд.
Частрэ үг ч дуугарч зүрхэлгүй. Хэрэв Линлэй догширвол, бүхэл арми устана. Ямар ч авралгүй…
“Ярь. Саяхан танай хүмүүс отолт хийж байгаад Обриэн эзэнт гүрний хэсэг цэргүүдийг Нэил хотын хананд шахсан. Хэн тэр 300 хүнтэй салааг удирдаж байсан?” Линлэй хүйтнээр хэллээ.
Түүнийг ийн хэлбэл, эргэн тойрон дахь цэргүүд бүгд Хьюкрүү ширтэцгээлээ.
Хьюкийн бие салгална.
Хэн ч юу ч хэлэх шаардлагагүй. Линлэй Хьюкрүү харвал, тэрээр хүндэтгэлтэйгээр. “Мастер Линлэй, саяхан, би урхи бэлдэж том хэмжээний салааг бүр мөсөн устгасан билээ.”гэв.
“Бүр мөсөн устгасаан?” Энэ үгийг сонсоод, Линлэй хөмсгөө зангидлаа.
Линлэй түүнрүү ширтвэл, Линлэйн хүйтэн харц түүнд яг л мөсөн арал дээр хаягдсан мэт мэдрэмж төрүүлнэ. “Би тэр салааг устгаад зогсохгүй ахлах ахмадынх нь цогцсыг аваад явсан гэж дуулсан.” гэвэл.
“Тийм ээ.” Хьюкийн царайнд ихэмсэг байдал ажиглагдана. Түүний хувьд, энэ бахархам зүйл байлаа.
Линлэй цочирдлоо.
Түүний өмнө байх эр хүлээн зөвшөөрсөн ч, Рэйнолдсын цогцос энэ баазад байгаагүй. Рэйнолдсын цогцсыг хэдийн устгачихсан гэж үү? Энэ талаар бодох үед, Линлэйн дотор уур хилэн бадарлаа.
Линлэй Хьюкийн урд гараад ирлээ.
“Аа.” Түүнд зугтах боломж гарсангүй. Хүчирхэг баруун гараа сунгаад Линлэй Хьюкийн хүзүүнээс багалзуурдан аваад агаарт өргөлөө.
Линлэй түүнрүү хар алтан нүүдээрээ ширтээд. “Чи мэдэх үү? Рэйнолдс гэх тэр ахлах ахмад байна аа. Тэр Линлэй миний насан туршийн найз минь байсан юм!” Линлэйн ийн хэлээд шүдээ хавирлаа.
Эргэн тойрных нь цэргүүд Линлэйг яагаад ирснийг ойлголоо.
Хьюкийн нүд цочирдолоор дүүрчээ. Энэ үед, тэр Линлэйн хүчийг хоолойгоороо мэдэрлээ. Түүний царай минчийн улайж, хэцүү байсан ч. “Үгүй… Рэйнолдс… үхээгүй!” гэлээ.
Линлэй цочирдолд орлоо.
Тэрээр гараа суллавал, Хьюк газар оочлоо. Хьюк даруй хоолойгоо бариад ханиалгаж эхэллээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 43]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s