Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 42]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 42, Зүүн өмнөд муж
Эзэн хаан Жонн цэцэрлэгт хүрээлэнгийнхээ сандал дээр суулаа, тэрээр өөрийн хүчгүйгээ мэдэрнэ. Сул дорой, түүний царай ихэд барайсан байлаа.Тэрээр нүдээ аниад чимээгүй боллоо. Ойролцоох үйлчлэгч нь л түүнд анхаарлаа хандуулна. Ордны үйлчлэгч гайхширан. “Эрхэм дээдэс уг нь сайхан зантай байсан юмсан. Гэтэл Мастер Линлэйтэй ярилцсаныхаа дараа ийм болчих юм?”
Эзэн хаан гэнэтхэн нүдээ нээлээ.
“Энэ тогтоолыг дамжуул. Тайж Жэффийг төв мужруу явуулж Жиакэси легионд элсүүл. Легион командлагч Лансд түүнийг тайвшруулах үүрэг өг. Онцгой нөхцөл байдал биш бол, Тайж Жэффийг хааны нийслэлрүү бүү буцаа.” Эзэн хаан тайвнаар хэллээ. Тэр үнэндээ Жэффийг дахин харахыг хүсэхгүй байгаа. Жэффтэй уулзвал, дүүг нь л санагдуулахын нэмэр.
Өнөөдрийн үйл явдал түүнийг гүн гүнзгий доромжлолд орууллаа. Гэсэн ч тэрээр юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэж байв. Тэрийгээ ч хүлээн зөвшөөрсөн юм.
Хэдийгээр ордны үйлчлэгч Эзэн хааны өгсөн тушаалд гайхширсан ч, хүндэтгэлтэйгээр. “Мэдлээ, эрхэм дээдсээ!” гэв.
Жонн сандал дээрээ эргээд суулаа. Гэнэтхэн, түүнд хөгширсөн мэт мэдрэмж төрлөө.
Хааны нийслэлээс зүүн өмнөд муж хүрэх 2000 гаруй км туулчихаад буй Линлэй хамаг хурдаараа зүүн зүгийг зорин ниснэ.
Линлэйг хааны нийслэлээс явах үед, нар жаргаж эхэлж байсан.
Түүнийг Зүүн өмнөд мужийн нийслэлд ирэхэд, хэдийнээ орой болж, энгийн айлууд оройн хоолоо бэлдэцгээж эхэлсэн байв.
“Вишш!” нийслэл дээгүүр нисэнгээ Линлэй сүнслэг энергиэ тараан, хотын төв дэх тансаг харшуудыг шалгалаа.
Ханхүү Жүлин тэнд амьдардаг юм байна. “Эзэнтээн, би зохицуулах уу?” Бэбэ ийн хэлбэл.
“Үгүй!” Линлэй дүүгийнхээ талаар бодвол, түүний сэтгэлд уур хилэн оволзоно. Хэдийгээр тэрээр маш хурдтай нисэн ирсэн ч, түүнд энэ аялал урт байсан мэт санагдана. Хэтэрхий урт!
Линлэйн хар алтан нүдэнд бага зэрэг цусал судал тогтжээ.
“Жүлин!” Линлэй шүдээ хавиран, намуухнаар хэлэн хар алтан нүдээ анивчлаа.
Зүүн өмнөд мужийн захирагчийн харшийн гадна мянга мянган харуулууд байрлажээ. Олон үзэсгэлэнтэй үйлчлэгчид болон харшийн зарц нар ч байв.
Нэг л нам гүм, бөгөөд харшийн өрөөнүүд ч тусгаар ажээ. Сулхан дуу гарна. Тэрхүү дуу төгсгөлгүй үргэлжлэнэ. Хоёр бие нэг нэгэндээ уусаж байла.
Удаан хугацааны дараа…
Сулхан дуугаа гараад өрөө эргээд чимээ аниргүй болов.
“Эрхэм дээдсээ. ” Сулхан янаг хоолой гарахад.
“Хонгор минь, чи үнэхээр сэтгэл татам юм. Миний эхнэрээс дээр юм.” Ханхүү урт дээлээ нөмрөөд орноосоо бослоо.
“Хонгор минь эндээ амар. Би чамд хоол авчруулъя.” гэхэд.
“Баярлалаа, эрхэм дээдсээ.” Хүрхрээ шиг долгионтой хаш үстэй энэ эмэгтэй түүнд маш сэтгэл татам харагдана.
Жүлиний царайнд сэтгэл ханамжтай инээмсэглэл тодорно.
Тэр амьдралдаа маш сэтгэл хангалуун байлаа.
Эзэн хаан болоод байх сайхан зүйл гэж үү? Ханхүүгийн хувьд, тэр хүссэнээрээ олон үйлчлэгч болон эмэгтэйчүүлтэй. Энэ бурхныхаас ч дээр амьдрал биш гэж үү?
“Ах нээрээ. Рэйнолдс үхсэний төлөө, хүн зодож загнаад л.” Ханхүү хүмхийгээ зуулаа.
Түүний амьдрал маш үнэ цэнэтэй байсан юм.
Энгийн язгууртнууд үхэл үхнэ л биз. Тэглээ гээд яадаг юм? Ханхүү Жүлин бол маш үнэ цэнэтэй хүн, түүний амь насанд занал хийлж болох жижиг зүйл байсан ч тэрийг таслан зогсоох ёстой.
Ханхүү Жүлин өрөөнөөс тун ч сэтгэл хангалуун байдалтай гарлаа.
“Эрхэм дээдсээ.” хоёр эмэгтэй үйлчлэгч хүндэтгэлтэйгээр хэлбэл.
Ханхүү Жүлин тэр хоёр үйлчлэгчийн нэгийнх нь нүүрийг илбээд. Хөнгөхөн инээснээ, “Хонгор минь, өнөө шөнө, чи надад үйлчлээрэй.” гэвэл.
“Мэдлээ, эрхэм дээдсээ.” үйлчлэгчийн царайн баяр баясал тодорно.
Ханхүү Жүлин өөрийнхөө амьдралыг хэтэрхий төгс хэмээн бодож байтал, тэнгэр дээрээс бүхэл харшийг бүрхсэн хүйтэн хоолойгоор. ” Ханхүү Жүлин, амьдрал чинь зугаатай байна уу?” үзэн ядалтаар дүүрэн хоолой гэнэтхэн Ханхүү Жүлинийг салгануулахад хүргэлээ.
“Хэн бэ?!” Харшийн харуулууд цэвсгээ агсацгаан ууртайгаар архиралдлаа.
“Дээр. Аа! Чөтгөр!” харуул агаар дээр буй Линлэйг харлаа.
Ханхүү Жүлиний зүрх айдас хүйтсээр дүүрлээ. Тэр өөрийнх нь эсрэг хэн ийм зүйл хийгээд байгааг мэдэхгүй. Тэрээр өөрөөсөө доор албан тушаалтай хүмүүсийг л гомдоож болно. Тэрээр зарим хүчирхэг мэргэжилтнүүдийг гомдоож болохгүй гэдгээ мэднэ. Энэ хэн юм бол? Ханхүү Жүлин толгойгоо өргөлөө… түүний царай айдаст автсаныг нь илтгэнэ.
Линлэй одоогоор Ханхүү Жүлиний эзэмшил дээр зогсож байлаа. Бүрэн луугийн хувиралд орсон Линлэй хар тулааны ки-н өтгөн манангаар бүрхэгдсэн байлаа. Линлэй яг л ангалаас ирсэн чөтгөр шиг л харагдаж байсан юм.
Тэр хар алтан нүдээрээ ханхүү Жүлинийг цоо ширтэнэ.
Линлэй сүнслэг энергиэ ашиглан бүхнийг шалгасан.
Ханхүү Жүлинийг хоёр эмэгтэй үйлчлэгчдээ хэлсэн үгийг сонсоод, тэр түүнийг ялзарсан хүн гэдгийг мэдсэн.
Линлэй доошоо буувал, бүх л зүгт энергийн тэсрэлт үүсгэв.
“Бүүм!”
Ойр тойрных нь барилгууд тэсрэлтийн хүчинд балгас болцгоолоо. Линлэй газарт хүчтэй газардвал, чулуун шал бутарч, яг л том бул чулуу унасан мэт боллоо.
“Ноёнтоон та хэн бэ?” Ханхүү Жүлин ийн хэлээд инээмсэглэлээ.
Түүний урд байгаа хүн бол Гэгээнтэн зэрэглэлтэн. Тэрээр үүнийг баттай мэдэж байлаа.
Жүлин амьдралдаа ихэд санаа тавьдаг хүн, тиймээс тэр ямар ч Гэгээнтэн зэрэглэлтэнг гомдоох гэхгүй.
“Ноёнтоон, алдаа гарсан юм болов уу? Юунд та намайг хайн ирдэг билээ?” Ханхүү Жүлин өөрийгөө хүчлэн инээнэ, гэтэл энэ үед, холоос харуулуудын хоолой дуулдлаа. “Эрхэм дээдсээ, наад хүн чинь Мастер Линлэй. Би хааны нийслэлд очиж Ноён Хэйдсонтой хийсэн тулааныг нь үзсэн.” гэв. Хэйдсон тэр хоёрын тулааныг олон хүн үзсэн. Зүүн өмнөд мужаас ч гэсэн олон хүмүүс очсон. Үнэндээ, Линлэйг харуулууд хэдийнээ таньчихсан байсан.
Ханхүү Жүлин тэр тулааныг үзээгүй.
Түүний хувьд, мэргэжилтнүүдийн тулааныг үзэх үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй зугаацахтай нь адил зугаатай биш. Түүний Эзэн хааны дүү гэдэг нь азтай хэрэг, эс бөгөөс, Обриэн эзэнт гүрэн шиг бэлтгэл болоод өөрийн хүч үнэ цэнэтэй газар тэрний амьдрал аймшигтай байх байсан.
“Мастер Линлэй?”
Ханхүү Жүлин цочирдлоо. Тэрээр сүнс нь зайлах шахам айв!
Өмнө нь, Нэил хотод, өөрөөс нь болж Рэйнолдс үхсэн. Линлэй Рэйнолдс хоёрын харилцааг мэдээд харамссан ч, хэтэрхий оройтсон байсан.
“Ах юу хийгээд байна аа? Линлэйг тэр хэргийг надтай холбоотой гэдгийг мэдээгүй гээгүй билүү?” ханхүү Жүлин дотроо ахыгаа хараана. Линлэй түүнийг ширтсээр л.
Түүний хайрт дүү Рэйнолдс, Жүлиний айдсаас болж сүүлчийнхээ боломжийг алдан өөд болсон. Түүний дүү үхэхгүй байж болох байсан.
“Чи яагаад намайг ирснийг мэдэхгүй байна уу?” Линлэй уураа барьж дийлэхгүй байлаа.
“Аа! Тийм байж Мастер Линлэй! Таныг угтаж авч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Гэхдээ би үнэхээр таныг яагаад ирснийг мэдэхгүй байна, Мастераа.” гэв.
Одоо бол, олон хүмүүс тэднийг тойрон харцгаана.
Ханхүү Жүлиний олон эмэгтэйчүүд, хүүхдүүд, харуул бас үйлчлэгч нар. Тэд бүгд айдаст автсан байдалтай харцгаана. Ханхүү Жүлиний онцгой зочид болох хоёр 9-р зэрэглэлийн мэргэжилтнүүд ч гэсэн айн холоос харцгаана.
“Мастер Линлэй, ямар нэгэн зүйл хүсэж байвал, хэл л дээ. Таныг Эрхэм дээдсийн талаар ямар нэг буруу ойлголт авсан болов уу гэж бодож байна.” харшийн манаач чичирхийлсэн хоолойгоор хэллээ.
Линлэйг манаачруу эргэн харвал, түүний царай хувхай цайв.
“Буруу ойлголт?”
Линлэй Жүлинрүү алхам алхмаар ойртоно. Жүлиний духнаас хүйтэн хөлс цувж байлаа. Тэрээр маш их айснаас болж царай нь яг л цусгүй мэт болжээ. Линлэй мурийлган айшигтайгаар мишээлээ.
“Вишш!” Линлэй хар луугийн сүүлээ гэнэтхэн хөдөлгөн, Жүлиний хажууд ташуур мэт ороолголоо.
“Аа!!!” Жүлиний хоолойноос яг л эмэгтэй хүнийх шиг хоолой гарав.
Линлй хар алтан нүдээрээ түүнрүү ширтээд. “Яагаад хашхираад байгаа юм? Би ямар ч хүч ашиглаагүй байхад, хашхираад эхэлчихсэн юм. Хэрэв би хүч ашиглавал…”
“Намайг өршөөгөөч, Мастер Линлэй, намайг өршөөгөөч.” Ханхүү Жүлин айсандаа ийн гуйлаа.
“Чамайг өршөөх ий?”
“Би чамайг өршөөнө өө? Тэгвэл миний дүү Рэйнолдс яах юм? Хэн түүний амийг өршөөх юм?” Линлэй хар луугийн сүүл хүйтэн гэрэл ялгаруулан, ханхүү Жүлинийг агаарт өргөлөө.
Ханхүү Жүлин бадриун эрийн гар шиг өргөн сүүлээр агаарт өргөгдлөө. Сүүл чичирхийлж эхэлбэл, түүний айдас улам нэмэгдэн. “Ааа!!” “Сапп.” Ханхүүгийн хувцас шинэхэн цусанд будагдаж эхэллээ.
“Боль!” Зэвсгээ агссан олон харуулууд ууртайгаар хашхиралдана. Тэр дайрч зүрхлэхгүй байсан ч, ядаж л хашхиралдаж байлаа.
“Чөтгөр гэж!” Линлэй хөмсгөө зангидвал, сэтгэл нь уур хилэнгээр дүүрнэ.
“Бүүм!” Линлэйгээс аймшигтай энергийн тэсрэлт гарч бүх зүгт тэсэрлээ. Эргэн тойронд нь байсан бүх хүмүүс хойш шидэгдэцгээв. Азгүй хэд нь эхэлж толгойгоороо хана мөргөн, тархиа хагалцгаасан бол бусад нь газарт оочин хүнд бэртэл авцгаав.
Нүд ирмэх зуурт, Жүлин Линлэй хоёроос өөр хөл дээрээс зогсох хүн үлдсэнгүй.
“Эзэнтэн үнэхээр галзуурсан байна.” Бэбэ агаар дээрээс чимээгүйхэн харна.
Линлэй эргэн тойрныхоо хүмүүсийг харж байснаа, эргээд цус болсон царайтай Жүлинрүү хараад. “Жүлин, санаа бүү зов. Би чамайг дахиад жаахан амьдруулъя… Би чамайг удаанаар үхүүлье.” Линлэй намуухнаар хэлсэн ч, Жүлин үгээр хэлэмгүй айдсыг мэдэрнэ.
“Мастер, намайг өршөөгөөч. Би таны хүссэн бүрийг хийе, хүссэн бүхнийг чинь өгье, өөр байгаа бүхнээ, гэхдээ хамгийн чухал нь, намайг битгий алаач.” Ханхүү Жүлин энэ нөхцөл байдлаас одоо ч амьд мултарч чадна хэмээн сэтгэнэ.
Линлэй Жүлиний гуйлтанд анхаарлаа хандуулсангүй. Түүнд гагцхүү Рэйнолдсын инээмсэглэл л бодогдоно. Түүний овсгоотой залхуу дүү нь түүнийг бүхэл бүтэн арван өдөр арван шөнө Зүүднээсээ сэрсэн нь сийлбэрээ дуустал нь цасан шуурганаар хүлээсэн.
“Тас.” Жүлиний бүхэл бүхэл биенээс тачигнах чимээ гарлаа.
Түүний бэлхүүс гэнэтхэн л залуухан хатагтайн бэлхүүс шиг наруухан боллоо. Жүлиний царай улайн ганц ч өгүүлбэр хэлж чадалгүй, амнаасаа шинэхэн цус асгаруулав.
“Өршөө… өршөө…” Жүлин айдсаар дүүрэн нүдээр Линлэйг ширтэнэ.
Ханхүү Жүлиний бэлхүүс нарийссаар байгааг хүмүүс холоос айн харцгаана.
“Тас.” Өөр нэг яс хугарах чимээ дуулдлаа. Ханхүү Жүлиний амнаас цус олгойдог царай нь нил ягаан өнгийн чанамал шиг л боллоо.
Түүний дотоод эрхтнүүд яг тасар татуулахын ирмэг дээр иржээ. Тэрээр үхлийг хүсэхээр өвдөлт мэдэрнэ.
“Чи хурдан үхчихгүй шүү.” Ханхүү Жүлин Клайдаас ч сул тэсвэр хатуужилтай юм.
Гэнэтхэн, Линлэй луугийн сүүлээ сулаллаа. Тэгтэл Жүлин газар золтой л үхэхээс наагуур оочлоо. Ханхүү Жүлин нэг санаа амрах гэтэл, түүнийг газарт буухаас өмнө…
“Бам!” Линлэйн хөл Жүлиний бие дээр буулаа.
Жүлиний бие шидэгдэн, хана очиж мөргөв. Тэр зузаан бат бөх хана мөргөлдөөнөөс болж сүйдлээ. Ханхүү Жүлиний хувьд? Түүний сул дорой эмзэг биеийн яс мах нь яг л шавар мэт ийш тийш цацрав.
“Дөрөвдүгээр дүү. санаа бүү зов. Би чиний үхэлд хамааралтай ганц ч хүнийг зүгээр өнгөрөөхгүй.” Линлэй өөртөө ийн хэллээ. Түүний хар алтан нүд чийгтсэн байх нь харагдана.
Линлэй Бэбэрүү хараад.
“Явцгаая. Бид Нэил хотруу явна!”
“Вишш.” Линлэй агаарт хөөрөөд зүүн өмнө зүгийг зорьлоо. Доор байх мянга мянган хүмүүс нам гүм болцгоожээ. Гагцхүү ханхүү Жүлиний цогцос л анхаарал татахуйц зүйл нь байлаа!


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 42]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.