Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 41]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 41, Дайны бурхны таалал
“Тэр тулаанд би маш азтай байсан. Тэр үед би холоо нуугдаж байгаад бурханлиг очийг олж авсан, бүүр Хагас бурхны бурханлиг очийг. Хэрэв Бурхны бурханлиг оч байсан бол би өөртөө нэгтгэж чадахгүй байх байсан биз.” ийн хэлээд Обриэн тайвнаар инээж эхэллээ.
Линлэй гэнэтхэн ойлгож эхэллээ.
Бурханлиг очийг нэгтгэхэд нөхцөл бүрдсэн байх шаардлагатай юм байна.
Арай л Бурханлиг оршихуй зэрэглэлд ороогүй байгаа хүн л Хагас бурхны Бурханлиг очийг нэгтгэж болдог байх нь.
“Яагаад өөр ертөнцүүдээс мэргэжилтнүүд Юлан тив дээр ирж тулалдсан юм бэ?” Линлэйг даруй ийн асуухад.
Обриэн, “Чи одоохондоо үүнийг мэдээд хэрэггүй.” гэв. Тэрээр энэ талаар Линлэйд хэлэхийг хүссэнгүй.
Линлэйд чимээгүй байхаас өөр сонголт үлдсэнгүй.
“1000 жил бүрт Бурхдын оршуулгын газар нээгддэг. Нээгдэх бүртээ бидэн шиг Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн хүмүүс нэвтрэх боломжтой болдог.” гэснээ Дайны бурхан Линлэйруу хараад. “Гэхдээ чамд л гэхэд, Бурхдын оршуулгын газар маш аюултай!”
“Амжилтанд хүрсэн хүн бй юу?” Линлэй ийн асуухад.
“Мэдээж.” гэснээ. “Гэхдээ ганцхан л хүн. Бас хөгжөөнтэй зүйл нь, тэр хүн Хагас бурхны Бурханлиг очийг олж авангуутаа, тэр даруй Дэд ертөнцүүдрүү явсан.” гэлээ.
Линлэй нууцхан инээв.
Тэнгэрлэг оршихуй болох үнэхээр хэцүү.
Гэхдээ Бурхдын оршуулгын газарт ороод Бурханлиг очийг өөртөө нэгтгэсэн нь хамаагүй амар биш гэж үү? Азаар амьд үлдэцгээсэн хүмүүс яагаад Юлан тивд бүгцгээгээд байгааг гайхах зүйл алга.
Эцсийн эцэст, Дэд ертөнцүүдэд Гэгээнтэн зэрэглэлтэн Бурханлиг очийг олж авна гэдэг бараг боломжгүй.
“Дайны бурхаан, Бурханлиг очийг нэгтгэн Тэнгэрлэг оршихуй болох өөрийн ойлголын хязгаарыг давж Тэнгэрлэг оршихуй болох хоёрын ялгаа юу юм бэ?” Линлэй ийн асуухад.
Дайны бурхан санаа алдангаа толгой дохиод. “Тэр байна аа. Бурханлиг очийг нэгтгэсэний дараа, бэлтгэл улам бүр хэцүү болдог. Эцсийн эцэст, Бурханлиг очийг нэгтгэлээ гээд сүнс чинь хөгжиж байгаа хэрэг биш. Чанарын ялгаатай зүйл.” гэхэд Линлэй хариу толгой дохилоо.
Дотроо, Линлэй Дайны бурхан өөрт нь маш чухал мэдээлэл хуваалцаж байгааг ухамсарлаж байлаа.
“Гэхдээ тэглээ гээд юу гэж? Линлэй, урдаа буй Бурханлиг очтой нэгдвэл Хагас бурхан болно, хариуд нь ирээдүйн бэлтгэл чинь маш хэцүү болно гэвэл… чи өөртөө нэгтгэх байсан уу?” ийн асуугаад Дайны бурхан Линлэйруу харлаа.
Линлэй цочирдолд орлоо.
Хэрэв урд нь Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд оруулах Хагас бурхны Бурханлиг оч байвал, ирээдүйн бэлтгэл нь улам хэцүү болох байсан ч олон хүмүүс тэр даруй Бурханлиг очийг өөртөө нэгтгэнэ.
“Хангалттай. Линлэй, хэлэх юм байхгүй бол одоо яв.” Дайны бурхан тайвнаар хэллээ.
Линлэй даруйхан. “Ноён Дайны бурхан, хэдэн өдрийн дараа, би Хууль дүрэмгүй нутгийг зорино. Дүү Вартон маань хааны нийслэлд үлдэж байгаа юм. Би Гэрэлт сүмийнхэн дүүрүү минь дайрах вий гэж санаа зовниж байна…” гэхэд.
“Санаа бүү зов. Хааны нийслэл бол Гэрэлт сүмийн үйл ажиллагаа явуулдаг газар биш.” Дайны бурхан тайвнаар ийн хэллээ.
Дайны бурхны үгийг сонсоод Линлэй ч тайвширлаа.
“Ноён Дайны бурхан, одоогийн Эзэн хаан Жонн…” Линлэйг үгээ дуусгаагүй байтал. “Би чамд пайз өгсөн байхаа. Зүгээр л Жоннд үзүүл, тэр пайзыг намайг төлөөлж буйг мэдэх болно. Үүнийг үе үеийн эзэн хаадууд мэддэг.”
Линлэй гайхширч хоцорлоо.
Дайн гэсэн үгтэй пайз Дайны бурхныг илтгэдэг байсан гэж үү?
Дайны бурхан Линлэйруу хүйтнээр хараад. “Гэхдээ пайзыг хэтэрхий ширүүн зүйл хийхдээ бүү ашиглаарай. Хэрэв эзэнт гүрнийг үймээн самуунд хутгавал, чи л засах хүн нь байх болно шүү. Тийм, Хууль дүрэмгүй нутагруу явах үедээ, нэг хүнийг гомдоож болохгүй шүү.”
“Хэнийг?” Линлэй гайхширан асуувал.
Хууль дүрэмгүй нутагт алдартай хүнгүй биш билүү?
Дайны бурхан тайвнаар, “Таван Тэргүүн Гэгээнтнүүдийн нэг Хууль дүрэмгүй нутагт амьдардаг. Түүний нэрийг Дэсли гэдэг. Тэр Гэрлийн хуулиар хичээллэдэг. Тэр Фаинтай ч дүйцэхүйц хүчирхэг нэгэн.” гэв.
Линлэй даруй энэ нэрийг ой тойндоо тогтоон авлаа.
“Өөрийн шидэт араатан Бэбэд сайн хандаж байгаарай.” Дайны бурхан гэнэтхэн ийн хэлээд санаа алдлаа.
Цочирдсон Линлэй Дайны бурханруу эргэн харлаа. Линлэй Дайны бурхан Бэбэг мэдэж байгааг гайхаагүй ч, яагаад тэр Бэбэд сайн ханд гэж хэлсэн юм бол?
Дайны бурхан дахин Линлэйд анхаарлаа хандуулсангүй. Ганц алхаад, чяс улаан үсээ намируулаад, галт бөмбөлгөндөө мордоод эргээд бэлтгэлдээ орлоо.
“Бэбэ?”
Линлэй Дайны бурхан өөртэйн сайн хандаад байгааг мэдэрсэн. Вартоны хуримд тусалж, өөрийг нь энд авч ирэн олон зүйл хэлж өгсөн… Линлэй энэ бүхэн Бэбэтэй холбоотой байсныг одоо л мэдлээ.
Бэбэ?
Линлэй Бэбэг өөрийгөө Бэирүт овгийнх гэж байсныг одоо ч санаж байгаа.
“Бэбэгийн хүч аймшигтай, бас хүч нь аймшигтай хурдтай өсөж буй. Бас тэр Бэирүт овгийнх. Харин сая Дайны бурхан…” Линлэйн толгойд Бэбэгийн талаарх асуулт эргэлдэж эхэллээ.
Чиан нийслэл. Хааны ордон. Цэцэрлэгт хүрээлэн.
Эзэн хаан тун сайхан зантай байлаа. Тэрээр цэцэрлэгт хүрээлэндээ суух бөгөөд, олон төрлийн үзэсгэлэнтэй цэцэгсээр хүрээлэгджээ. Линлэй Рэйнолдсын хэргийг орхисон нь түүнийг улам амар амгалан болгоно.
“Эрхэм дээдсээ, хэн нэгэн нисээд ирж байна.” үйлчлэгч гэнэтхэн ийн хэллээ.
Хэн нэгэн нисэж ирж байна аа?
Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн.
Эзэн хаан Жонн даруй тэр зүгт харлаа. Тэнгэрт, цэнхэр дээл өмссөн Линлэй өөрийг нь чиглэн нисэн ирж байлаа. Нүд ирмэх зуурт, Линлэй цэцэрлэгт хүрээлэнд газардаа.
“Өө, Мастер Линлэй.” Эзэн хаан инээмсэглэл тодруулаад. “Танд ямар нэг зүйл хэрэг болоо юу?” гэхэд.
Линлэй үйлчлэгчрүү харав.
“Одоо яв.” Эзэн хаан ийн хэлбэл, үйлчлэгч даруй холоо яваад өглөө. Энд Линлэй Жонн хоёр л үлдэв. Харуулууд хүртэл зуун метрын зайтай байлаа.
Линлэй сэтгэл хөдлөлгүй харцаар Жонныг ширтэнэ.
Линлэйг ийн ширтэх нь Жонныг төөрөгдүүлнэ. Арай Рэйнолдсын хэргийн талаар олоод мэдчихсэн юм биш биз дээ?
“Эзэн хаан Жонн, Рэйнолдсыг тулаанд үхсэн гэж хэлсэндээ одоо ч итгэлтэй байна уу?” гээд Линлэйг ширтвэл.
Жонны зүрх салгална. Тэр ёроолгүй ангалд унах шиг боллоо.
Тэрээр тэнэг хүн биш. Линлэйн үгийг сонсоод, түүнийг бүхнийг мэдчихсэн байх гэж таамаглалаа.
“Линлэй, энэ чинь армиас л ирсэн мэдээ шүү дээ. Худал байх боломжгүй.” Эзэн хаан нухацтайгаар хэллээ. Түүний хэлсэн үгний утга тодорхой байсан бөгөөд, худлаа байлаа гэхэд, Жонны буруу болохгүй.
Линлэй түүнрүү ширтээд.
“Эзэн хаан Жонн, миний мэдсэн зүйлээс үндэслэвэл, миний хүндэт найз Рэйнолдс хүмүүстэйгээ дайсны урхинд унасан, гэсэн ч Рохаулт эзэнт гүрнийхэнд хөөгдсөөр Нэил хотын хананд тулж очисон. Рохаулт эзэнт гүрний 300-хан цэрэг тэднийг хөөж байсан гэсэн! Гэтэл тэр үед, Ханхүү Жүлин айсандаа цэргүүдээ хотоос гаргахыг хориглосон!” Линлэй ийн хэллээ.
Жонны царай хувьс хийлээ.
“300-хан цэрэгтэй нүүр тулчихаад, 10000 цэрэгтэй Нэил хот цэрэг хөдөлгөсөнгүй ээ?” Линлэйн хоолойны өнгө хүйт даан. “Миний дүү, Рэйнолдс хүмүүстэйгээ ханан дээр ирээд хаалгаа нээ гэж чадахынхаа хэрээр хашхирцгаасан. Гэтэл Ханхүү Жүлин хаалгыг бүү нээ гэж тушаасан. Тэрнээс л болж… Миний дүү хүмүүстэйгээ амь үрэгдсэн байна!”
Линлэй Жоннруу хүйтнээр ширтээд. “Эзэн хаан Жонн. Надад хэл. Бид энэ асуудлыг яаж шийдэхэв?”
Эзэн хаан Жонн энэ нөхцөл байдлыг аргалах аргагүй гэдгээ мэдэж байлаа. Тэр худал хэлж зүрхэлсэнгүй. Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэнд, юу ч ашигласан бүтэхгүй биз?
Жонн, “Жүлин тэр муу золиг!”
Жонн Линлэйруу ууртай нүдээр хараад. “Мастер Линлэй, бид Жүлинийг арай ч тийм зүйл хийсэн гэж бодсонгүй. Тэр эзэнт гүрэндээ ичгүүр авчирлаа. Мастер Линлэй, санаа бүү зов. Маргааш, үгүй ээ, яг одоо, бид сайдаа илгээн энэ асуудлыг шийдье. Бид хэн ч хэрэг үйлдсэн байлаа гэсэн тохирох шийтгэлийг нь оноох л болно!”
Линлэй Жонн өөрийг нь зальдах гээд байгаа мэдэрлээ.
Хүн явуулна аа?
“Эрхэм дээдсээ, өөртөө тэгж төвөг удаад яахав. Миний дүү үхсэн учир, тэд үхэх ёстой.” Линлэйн хоолой маш хүйтэн байсан бөгөөд Жонны зүрхийг сүлбэх шиг л боллоо.
Гэхдээ эзэн хаан Жонн айлаа.
Линлэй өөрт нь Жүлинийг ална гэдгээ хэлээ! Өөрийнх нь дүүг алах гэнээ? Тэр ганцхан дүүтэй. Рэйнолдсын тухайд юу гэж? Энгийн язгууртнаас хэтрэхгүй нэгэн. Үхвэл үхнэ л биз. Яаж Рэйнолдсын амь дүүгийнх нь амьтай үйх билээ?
“Линлэй, эзэнт гүрэнд ч гэсэн өөрийн гэсэн хууль бий.” Эзэн хаан хүйтнээр хэллээ.
Дүүгийнхээ төлөө, тэрээр Линлэйтэй сөргөөцөлдөхөөр шийджээ.
Линлэй Эзэн хаан Жоннруу харлаа. Тэрээр хүйтнээр, “Тэгвэл цэргийн хуульд, 300-хан цэргээс болж өөрсдийнхөө цэргүүдийг нядалсан хүнд ямар шийтгэл оноодог юм бэ дээ?”
“Үхэх ял.” Жонн толгой дохисоноо. “Гэсэн ч, яг юу болсныг олж тогтоохын тулд мөрдлөгө хийх хэрэгтэй шүү дээ.”
Линлэй Жоннруу харснаа. “Болсон зүйл тодорхой байна. Би юу хийх гэж байгаагаа хэлэх гэж л ирсэн юм. Жонн… чи азгүй байна. Намайг дэлхийн хууль дүрмээр хорьж хязгаарлана гэж санасны хэрэггүй шүү.”
Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн дэлхийн хууль дүрмээс ангид.
Эзэн хаан Линлэйруу харлаа. Гэнэтхэн тэрээр сулхан дуугаар гуйв. “Линлэй, чи ч гэсэн дүүтэй шүү дээ. Чи надад ямар байгааг ойлгох ёстой.” гэхэд.
“Хаха…” Линлэй чангаар хөхрөн инээгээд. “Эрхэм дээдсээ, дүү чинь миний ах дүү нарын нэгийг алчихаад байхад, чи ч гэсэн дүүтэй биз дээ? гэж хэлж өршөөл эрж байгаа хэрэг үү?”
Линлэй хүйтэн царай гаргаад. “Ямар инээдтэй юм бэ!”
Үнэхээр инээдтэй юм. Хэн нэгэн дүүг нь алчихаад байхад, ах дүү нарын харилцаанаас болж өршөөнө гэнээ.
“Линлэй, чи…” Эзэн хаан уураллаа.
“Жонн, таныг яаран хөдлөхгүй гэж найдаж байна. Эс бөгөөс…” Гараа даллаад, Линлэй Дайны бурхны өгсөн улаан пайзыг гаргаад ирлээ.
Эзэн хаан Жонн, Линлэйн гар дахь пайзыг харвал, толгой дээрээ хүйтэн ус асгуулах шиг л боллоо. Түүний бүхэл бие чичирж эхэллээ.
“Дайны бурхны пайз?” Жонн пайзыг итгэж ядан харна.
Обриэн эзэнт гүрэн үүссэн цагаас л, Дайны бурхны удмынхан бүх Эзэн хаад Дайны бурхны пайз Дайны бурхныг өөрийг нь илтгэдэг гэдгийг мэднэ!
Дайны бурхны пайз Эзэн хааныг хүртэл хүчилж чадна!
Үнэндээ, хэдхэн л хүмүүс Дайны бурхны пайзтай бөгөөд тэд нар нь ч дур мэдэн тушаал өгч зүрхэлдэггүй.
“Дайны бурхны пайзыг анзаарсан чинь сайн хэрэг.” Линлэй Жоннруу тайвнаар хараад. “Эзэн хаан Жонн, надад чи энэ хэргийг шийдэх эсэх чинь хамаагүй. Линлэй би, шударга ёсны дүрэм энэ тэрийг баримталдаг хүн биш. Гэсэн хэдий ч, намайг хязгаарлах гэж оролдоод хэрэггүй. Би бусдыг гомдоохгүй, гэхдээ өөр хэн ч намайг гомдоогоосой гэж хүсэхгүй байна.”
“Бас чамайг Данстан овгийхонтой сөргөөцөлдөхийг хармааргүй байна шүү.” гэж тайвнаар хэлснээ, Линлэй зүүн зүгийг чиглэн нисэн одлоо.
Жонн Линлэйг зүүн зүгт нисэхийг харна.
Тэр… Линлэйг дүүг нь алахаар Зүүн өмнөд мужруу явж байгааг мэднэ. Гэхдээ түүнийг яаж зогсоож зүрхлэх юм? Одоо бол, Жонн Линлэйн үгийг зөрж зүрхэлсэнгүй.
Тэр бол эзэн хаан.
Гэсэн ч хэн түүнд энэ эрх мэдлийг өглөө? Тийм ээ, Дайны бурхан! Дайны бурхны ганц үг л өөрийг нь албан тушаалаас нь буулгаж чадна. Түүнчлэн, тэр яаж ч байсан эрх мэдлээ алдахыг хүсэхгүй. Дүүгээ алдах уу, эсвэл хааны суудлаа алдах уу… аль нь илүү чухал вэ?
Жонн өөрийн шийдвэрээ гаргажээ.
Линлэй хурдтайгаар Зүүн өмнөд мужийг чиглэн ниснэ. Энэ үед, хааны нийслэлээ асар хурдтай хар зүйл гэнэтхэн түүнийг чиглэн нисэж ирээд Линлэйн дэргэд ирлээ. Энэ Бэбэ байв!
“Эзэнтаан, яасан юм?” Бэбэг асуухад.
“Хэдийгээр Эзэн хаан дүүдээ хайртай ч, түүнд хааны суудал нь илүү чухал. Би юм хэлэхгүй ээ. Угаасаа Дайны бурхны пайз байхад, тэр юм хэлж ч зүрхлэхгүй.” Линлэй хөхрөн инээлээ.
Дэлхийн хууль дүрэм?
Тэр бол хоёрдагч зүйл, бусдын чамд гэрээсэлж л үлдээсэн зүйл. Гагцхүү бэлтгэлийн үр дүнд олж авсан хүч л жинхэнэ нөлөөтэй зүйл. Дайны бурхан Эзэн хаан болохыг хүсэхийн оронд, бэлтгэлдээ цагаа зарцуулахыг хүссэнд гайхах зүйл алга.
Линлэй болон Бэбэ, шидэт араатан болон хүн, зүүн зүгрүү хурдтай ниснэ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.