Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 40]

6 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 40,Юлан тивийн нууцууд
Эдгээр үг Линлэйг цочирдууллаа.
Өшөө авах? Яасан гэж?
“Бүр байзаарай!” Линлэй даруй ойлголоо. “Иел дарга, тайвшир. Алив. Алив орооч. Мэдэж байгаа зүйлээ хэлээч.” Иел багахан толгой дохилоо.
Тэд Линлэйн хэсэгт ирцгээлээ.
“Дөрөвдүгээр дүү үхэхдээ яг ямар нөхцөл байдалд байсан юм бэ?” Линлэй царай нухацтай боллоо.
Иел албаны хоолойгоор, “Гуравдугаар дүү, тэр өдөр, дөрөвдүгээр дүү хотын гадна даалгавартай явж байж. Хэн тэднийг Рохаулт эзэнт гүрний дайралтанд өртөнө гэж таамаглах билээ дээ? Дөрөвдүгээр дүү олон тооны цэргүүдийн хамт байсан. Гэхдээ дайралт болоод өнгөрөхөд, тэр хэдхэн л цэрэгтэйгээ зугтаж чадсан. Дөрөвдүгээр дүү болон түүний цэргүүд Нэил хотруу зугтах үед тэднийг 300-хан цэргүүд хөөсөн.”
“300?” Линлэй итгэж өгсөнгүй.
“Тийм. Гэхдээ Рохаулт эзэнт гүрний цэргүүдийн харавсан сум ханхүү Жүлиний дэргэд бууснаас болоод тэрээр айсан. Тэр даруй хаалгаа нээхгүй байхыг тушаасан. Тэр хотын дотор цэргүүдээрээ өөрийгөө л хамгаалуулсан. Дөрөвдүгээр дүү хүмүүсийнхээ хамтаар уурсан хэр их хаалгаа нээ гэж хашхирцгаасан ч, хэн ч хаалгыг тайлж зүрхлээгүй.”
Линлэйн сэтгэлд уур хилэн оволзож эхэллээ.
Түүний нүдэнд тухайн дүр зураг үзэгдэнэ. Түүний дүү зовлонтойгоор хаалгаа нээ хэмээн хашхирч байхад, ханхүү жүлин хаалгыг нээлгэхгүй байхаар тушааж. Тэгсэн байхад тэднийг аварч зүрхлэх хүн байхгүй.
Тэгээд л Дөрөвдүгээр дүү үхэж.
Түүний үхэл зүгээр ч нэг биш, утга учиргүй байж. Тэр үхэхгүй байж болох байж!
“Дөрөвдүгээр дүүгийн цогцос хаана байна?” Линлэй даруй асуухад.
Иел “Пүүсийн холбоо сүлбээгээр олсон мэдээллээр бол, тэр мөрөндөө харвуулж, цээжиндээ дайны илдээр хүнд бэртэл аваад хана налан сууж байхад нь дайсны удирдагч түүний цогцсыг дайны олз гээд аваад явсан бололтой.”
“Юу?!” Линлй итгэж чадсангүй. “Нэил хотын өмнө гурван зуухан хүн байсан. Тэгтэл хариу дайрах ч үгүйгээр дайснуудад дөрөвдүгээр дүүгийн цогцсыг өгч явуулсан гэнээ?”
Энэ үнэхээр тоглоомтой хэрэг байлаа.
“Хэлсэнчлэн, дайсны үндсэн хэсэг болох гурван зуун цэрэг сум хүрэхээргүй хэсэгт байсан. Үнэндээ арван хэдхэн хүн л дайрсан. Мөн тэд нар суманд огт түүртэхгүй байсан гэсэн.” Иелийн сэтгэл зовлон шаналалаар дүүрэн. “Арван хэдэн мэргэжилтнүүд дөрөвдүгээр дүүг алаад, цогцсыг нь аваад явж байхад… Жүлин гэгчийн тушаалаас болж ганц ч цэрэг тулаанд оролцоогүй.”
Обриэн эзэнт гүрний цэргүүд тушаалыг заавал дагах ёстой байдаг.
Гэхдээ инээд хүргэм хогийн тушаал байсан ч дагах л учиртай.
“Дөрөвдүгээр дүү…” Линлэйд, дөрөвдүгээр дүүгийнх нь зовлонтой, ууртай, цөхрөнгөө баран хаалгаа нээ хэмээн хашхирч байгаа дүр зураг үзэгдэнэ, гэсэн ч тэрэнд хаалга нээж өгөөгүй.
Линлэйн сэтгэл зүрх хязгааргүй уур хилэнгээр дүүрлээ.
Дөрөвдүгээр үхэх ёсгүй байсан!
“Жонн Данстан овог намайг яаж хуурч зүрхлэв ээ.” Линлэй үнэнийг мэдээд, Данстан овог ханхүү Жүлин болон эзэн хаан Жонн нарыг уурлуулахаас айсан гэдгийг ойлголоо.
“Тэгэхээр энэ бүгд ханхүү Жүлинтэй холбоотой байж!” Линлэйн уур хилэн бадрана. Тэр ханхүү Жүлиний талаар аль эрт л дуулж байсан. Эзэн хаан өөрийн ялгавартай харьцаагаараа алдартай байсан бөгөөд, өөрийн дүүг зүүн өмнөд мужийн захирагчаар томилсон. Ганц тэр ч биш, эзэн хаан дүүдээ машид хайртай.
“Гуравдугаар дүү, дөрөвдүгээр дүүгийн өшөөг авч чадах хүн ганц чи л байна.” Иел ууртайгаар хэллээ. Иелийн өөрийгөө буруушаана. Тэр ч гэсэн дүүгийнхээ өшөөг авахыг хүсэж буй, гэсэн ч тэр хэтэрхий сул дорой, бас түүнд Давсон худалдааны пүүс туслахгүй.
Линлэй толгой дохиод, нүднээсээ хүйтэн гэрэл гялбуулан. “Ханхүү Жүлинээс болж дөрөвдүгээр дүү үхсэн болохоор, тэр ч гэсэн үхэх учиртай.” гэснээ Линлэй Иелруу хараад. “Иел, амарч бай. Би нэг тийшээ яваад ирье.” гэв.
“Чи юу хийх гэж байгаа юм? Чи одоо түүнд ямар нэг юм хийх гэж байгаа юм биш биз дээ?” гэхэд.
Үгүй ээ.” гээд Линлэй тайвнаар толгойгоо сэгсрээд. “Хэрэв би одоо шууд ханхүү Жүлинийг алчихвал, эзэн хаан Данстан овгоос өшөөгөө авах биз… Дөрөвдүгээр дүү хэдийн үхсэн. Би түүний овогт гай удмааргүй байна.”
….
Дайны бурхны уул.
Линлэй Дайны бурхны бэлтгэлийн талбай дээр түннелийн урд зогсон чимээгүйхэн хүлээнэ. Энэ мөчид, хэн нэгэн хурдтайгаар нисэн ирлээ. Энэ хүн Кастро байв.
“Линлэй, чи яагаад энд байгаа юм?” Кастро ийн асуухад.
“Би дайны бурхантай уулзах гэсэн юм.” хэмээн Линлэй хариулав.
Кастро ч толгой дохиод. “Тэгвэл би мэдэгдээд ирье.” гэтэл Линлэй Кастро хоёрын чихэнд зэрэг нэг хоолой сонсогдлоо. “Линлэй. Ороод ир.”
Линлэй хэдийн Салхин сүүдэр шившлэгээ бэлдчихсэн байсан болохоор түннелээр нислээ. Тун танил түннелээр улам гүнрүү нь ниснэ. Хэдэн мянган метр явсны эцэст ёроолд нь ирлээ.
Хэдэн мөчийн дараа, Линлэй хар чулуун хаалга олж харав.
“Чичирхийлэх.” Энд аймшигтай халуун байсан бөгөөд хананы чулуунууд чяс улаан болцгоожээ.
Линлэй хүндэтгэлтэйгээр, “Ноён Дайны брухан, таныг миний Хэйдсонтой хийсэн тулааныг мэдсэн болов уу гэж бодож байна. Би одоо өмнөн хэлж байсан нууцыг сонсох чинээнд хүрсэн байх гэж таамаглаж байна.” гэхэд.
“Ороод ир, дараа нь болъё.” гэх Дайны бурхны тайван хоолой сонсдлоо.
“Чичирхийлэх…” хар чулуун хаалга нээгдлээ. Аймшигтай халуун өөдөөс нь тэсрэнэ.
Линлэй Луугийн цуст тулааны ки-гээрээ Лугшилтан бүрхүүлт хамгаалалтаа идэвхжүүлжээ.
“Ямар халуун газар вэ.” хонгилын гүнрүү ширтээд, Линлэй гайхширлаа. Хонгилын төгсгөлд, Линлэй дор хаяж хэдэн зуун метр өргөнтэй аварга магма усан сан харлаа. Халуун магма буцалж байлаа, гэсэн ч энэ гайхалтай зүйл нь байсангүй.
Гайхалтай зүйл нь… Магма усан сангийн агаар дээр, дор хаяж гурван метрын урттай галан бөмбөлөгнүүд байлаа.
Энэ цэвэр галан чяс улаан бөмбөлөгнүүд байлаа. Агаараас аймшигтай халуун давалгаална. Линлэй Лугшилтан бүрхүүлт хамгаалалтаараа өөрийгөө арай ядан хамгаална, үүнээс л галт бөмбөлөгнүүд хэр халуун болохыг төсөөлж болох биз.
Энгийн темпратуртай магма Линлэйг гэмтээхгүй ч, ойртвол.
Хэрэв лав дээгүүр алхая гэвэл, тэр тулааны ки-гээ удирдахад л болно. Лугшилтан бүрхүүлт хамгаалалтаа ч ашиглах шаардлагагүй. Линлэй гэнэтхэн нэг зүйл анзаарлаа…
“Дайны бурхан хаана байна?” Линлэй бүх зүгт харлаа.
Нүд ирмэх зуурт, тэр бүхнийг харж болох газарт хүрлээ. Магман усан сангийн төвөөс бүх зүйл тодхон харагдана. Гэхдээ ганц ч хүн дүрстэй зүйл үзэгдсэнгүй.
“Линлэй!” Дайны бурхны хоолой гэнэтхэн галт бөмбөлөгнөөс гарлаа.
Дайны бурхан галт бөмбөлөг байсан гэж үү?
Тэгтэл галт бөмбөлөгнөөс хүн дүрст зүйл алгуурхнаар буун ирлээ. Нүд ирмэх зуурт, өнөөх хүн дүрст зүйл магман усан сангийн дэргэд гараад ирлээ.
Энэ хүн бол Дайны бурхан Обриэн.
Линлэй түүнийг сайтар шалгана, энэ хүн бол Юлан тивийн домгуудын нэг. Дайны бурхан тийм ч өндөр биш бөгөөд, 1.8 метр өндөртэй ажээ. Түүнчлэн тэр гуч орчим насных гэмээр л дүр төрхтэй байлаа. Тэрээр өтгөн хөмсөгтэй, бэлхүүсээ хүрсэн улаан үстэй ачээ. Линлэй болгоомжилж байтал, гэнэтхэн үснийх нь хамт дөл байгааг анзаарлаа.
Дайны бурхны царай их ширүүн, бас нүд нь чинжаал адил байлаа.
Үйлдэл бүр нь үнэмлэхүй байв. Түүний уг аймшиггүй оршихуй Линлэйн сэтгэлийг хөдөлгөлөө.
Ямар их хүч вэ!
“Дайны бурханд хүндэтгэл үзүүлж байна.” Линлэй ийн хэллээ.
Дайны бурхан Линлэйруу хараад, уруулаа муруйлган царайндаа инээмсэглэл тодрууллаа. Тэрээт толгой дохиод, “Муугүй шүү. Би Хэйдсонтой хийсэн тулааныг чинь үзсэн. Чиний дайралтын техник их сонирхолтой байсан.” гэв.
Линлэй хариу инээмсэглэнэ.
“Ноён дайны бурхан, би одоо Юлан тивийн нууцыг мэдэж болох уу?” Линлэй Хууль дүрэмгүй нутагруу явахаасаа өмнө, Дайны бурхныхаар нэг зочилоод гарсан.
Тэр дөрөвдүгээр дүүгийнхээ өшөөг авахыг хүснэ.
Линлэй хэдийн болгоомжтой гэгч нь тооцоолсон. Тэр дүүгийнхээ өшөөг авчихаад Хууль дүрмгүй нутгийг засна. Түүнчлэн, энэ уулзалт Дайны бурхан та хоёрын хэлэлцэх зүйл, түүнчлэн.дайны бурханг тэрээр Жонны эсрэг ашиглах гэж буй.
Жонн хэнээс айдаг вэ? тэр бол эргэлзээгүй Дайны бурхан.
“Линлэй, чи их өвөрмөц дайралт хөгжүүлж. Чиний одоогийн түвшин Хэйдсоныхтой дүйх тул, чамайг Юлан тивийн нууцыг мэдэхэд зохистой гэж бодож байна.” Дайны бурхан тайвнаар ийн хэллээ.
Линлэй анхааралтай сонсоно.
“Линлэй, чи яаж Тэнгэрлэг оршихуй болохыг мэдэх үү?” Дайны бурхан гэнэтхэн Линлэйруу хараад. “Гэгээнтэн зэрэглэлийг эвдэж Тэнгэрлэг оршихуй зэрэглэлт оруулах ойлголтыг олж авбал уу?” Линлэй гайхширан харвал.
Дайны бурхан толгойгоо сэгсрээд. “Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орох амар биш. Цезарь хэр авъяастай байсан ч Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орох гэж 5000 жилийг зарцуулсан. Миний хувьд… өмнө нь Гэгээнтэн зэрэглэлийн хязгаарт хүрч, маш хүнд сүүлийн алхмыг хийж байж хязгаараа давсан. 5000 жилийн өмнө, тулааны үеэр, Хагас бурхны Бурханлиг очийг олж авахуйц хангалттай азтай байсан хэрэг… Тэгж л би Тэнгэрлэг оршихуй болсон.”
Линлэй үүнийг сонсоод машид цочирдлоо.
Хүн бүхний хүндэтгэдэг Дайны бурхан хүртэл Хагас бурхны Бурханлиг очийг хүртэж л хязгаараа давж.
“Яасан, урам чинь хугарав уу?” Дайны бурхан тайвнаар инээвэл.
Линлэй толгойгоо сэгсрээд. “Үгүй ээ. Хэдхэн зуун жилийн дотор л Гэгээнтэн зэрэглэлийн хязгаарт хүрсэн тань л машид гайхалтай зүйл. Таны анхны шавь Фаин ч гэсэн хэдэн мянган жил бэлтгэл хийж байгаа байхаа. Тэр одоо Гэгээнтэн зэрэглэлийн хязгаарт хүрсэн биз дээ.” гэвэл Дайны бурхан хөхрөн инээлээ.
Тэр Линлэйн хариултанд сэтгэл хангалуун байлаа. Хэдхэн зуун жилийн дотор Гэгээнтэн зэрэглэлийн хязгаарт хүрнэ гэдэг маш хэцүү зүйл.
“Гэгээнтэн зэрэглэлийн хязгаарт хүрнэ гэдэг маш хэцүү. Гэгээнтэн зэрэглэлийн хязгаарт хүрнэ гэдэг нь өөрийн сонгосон Хуулийн замын төгсгөлд хүрч очиж байна гэсэн үг. Хаалтыг эвдэхийн тулд, тэдэнд гэнэтийн ойлголт шаардлагатай! Тэр ойлголтоо Хуулийн бүх хэсгүүдтэйгээ хослуулан бэлтгэл хийснээр л тэд хязгаараа давж чадна.”
Дайны бурхан санаа алдаад, “Бүхэл Юлан тивд, хэдхэн жилийн өмнөх хүртэл, зургаан Тэргүүний Гэгээнтнүүд байсан бөгөөд тэд Гэгээнтэн зэрэглэлийн хязгаарт хүрч Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд ороход ганц л алхам дутуу бий. Харин одоо Цезарь Тэнгэрлэг оршихуй зэрэглэл болсон болохоор таван Тэргүүний Гэгээнтэн үлдсэн. Тэдний нэг нь Фаин.”
“Одоогоор, Юлан тивд, таван Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтнүүдээс гадна, Фаин болон өөр дөрвөн хүмүүс л хамгийн хүчирхэгт тооцогдож байгаа. Чи Фаиныг хэр хүчирхэг болохыг мэдэх биз.” гэхэд.
Линлэй багахан толгой дохилоо.
Линлэй Юлан тивийн нууцуудыг мэдэж эхэллээ.
“Ноён Дайны бурхан, Ариун эзэн хааны түвшний өөр нуугдсан мэргэжилтнүүд хэр их байгаа вэ?” Ирээдүйд, Линлэй Ариун эзэн хаантай гарцаагүй тулалдаж таарна. Тиймд, тэр энэ асуултыг асуух ёстой.
“Ариун эзэн хаан?”
Дайны бурхан хэсэг чимээгүй байснаа, “Юлан тивд нуугдаж байгаа мэргэжилтнүүд гэвэл, таван Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтнээс гадна, Фаин болон өөр дөрвөн тэргүүний гэгээнтнүүд хамгийн хүчирхэг нь. Тэд Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд ороход ганц л алхам дутуу байгаа. Ариун эзэн хаантай дүйх хүмүүс. Арав гаран л байгаа байх. Хэйдсоны зэрэглэлийнх бол маш олон байгаа.” гэв.
“Ариун эзэн хаан Хэйдсоноос хүчтэй гэж үү?” Линлэй энэ үнэнийг тогтоон авлаа. Дайны бурхан Линлэйруу хараад. “Ариун эзэн хаан Зөгнөлийн шидээр бэлтгэл хийдэг. Зөгнөлийн шид маш хүчирхэг. Харин Хэйдсон бол энгийн дээд түвшний мэргэжилтэн.”
Линлэй Дайны бурханруу хараад, “Дайны бурхан, Юлан тивийн нууц гэж яг юу юм бэ?” Линлэй энэ бүх хугацаанд сонирхож байсан. Ямар шалтгааны улмаас ийм олон мэргэжилтнүүд энэ ертөнцөд үлдсэн юм бол?
“Дөрвөн дэд ертөнцүүдэд, Юлан тив өөр нэртэй.”
“Ямар нэртэй?” Линлэй нүдээ бүлтийлгээд.
“Бурхдын оршуулгын газар!” Дайны бурхан аяархан хэллээ.
“Бурхдын оршуулгын газар аа?” Линлэйн зүрх салгална. “Дайны бурхан, хэрэв Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтэн үхэх ёстой болбол, яагаад Юлан тив дээр ирж үхэх ёстой гэж?”
“Мэдээж үгүй.” Дайны бурхан тайвнаар инээгээд. “5000 жилийн өмнө, бусад ертөнцөөс ирсэн олон мэргэжилтнүүд Тэнгэрлэг оршихуй байсан. Бурхан бас Дэд бурхдууд хүртэл байсан. Тэд Юлан тивийг дайны талбар болгосон. Төгсгөлд нь хэдхэн нь л үлдэж бусад нь энд үхэцгээсэн.”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

6 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 40]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.