Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 39]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 39, Далдлагдсан үнэн
Линлэй Вартон гүнгий эдлэнд эргэн ирлээ. Тэгээд өөрийнхөө хэсэгт хүрч ирээд дотроосоо цоожлон хүн орохыг хориглолоо. Хэдийгээр Вартон Нина хоёрын хурим болж байсан ч, Рэйнолдс тулаанд амь үрэгдсэн гэдгийг дуулаад, Вартон ахыгаа хэр их шаналж байгааг мэдлээ.
Гүнгийн эдлэнгийн хэн ч Линлэйд саад болж зүрхэхгүй байлаа.
Хаалга хаалттай хэвээр.
Линлэй чулуун ширээнийхээ дэргэд сууна. Ширээн дээр хоёр хундага дарс мөн нэг лонх дарс байлаа. Линлэйн урд нэг хундага нь, эсрэг талд нь нөгөө нэг хундага нь байлаа. Гагцхүү… Линлэйн эсрэг талд хэн ч суугаагүй байсан юм.
Линлэй дарсаа хоёуланд нь хийгээд, нэгийг нь өргөлөө.
“Дөрөвдүгээр дүү…” Линлэй урагш харахдаа, бодит байдлын ханыг нэвтлэн харна. Түүний нүд чяс улаан болжээ. “Сайхан аялал байлаа.” Тэрээр толгойгоо өргөөд хундагатай дарсаа бүгдэнг нь уучихав.
Дөрөвдүгээр дүү өөд болсон.
Линлэйд үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа.
Гэхдээ Эзэн хаан Жонн бас Данстан овог үүнийг баталсан. Данстан овгийнхны царайны хувирлыг ажигласны эцэст Линлэй ийн дүгнэв…
Магадгүй, дүү маань үнэхээр л тулаанд бахархалтайгаар өөд болсон байх. Магадгүй энэ хэний ч буруу биш байх.
Гэхдээ Линлэй Данстан овгийн гол 3-4 хүн л жинхэнэ үнэнийг мэдэж байгаа гэдгийг мэдэхгүй. Неон Данстан Линлэй хүмүүсийнх нь үйл хөдлөлийг ажиглана гэдгийг мэдэж байсан болохоор, тэр үнэнийг хүнд хэлээгүй.
Үнэнийг мэдэж байгаа хүмүүсийн нэг нь Рэйнолдсын ээж!
Энэ түрүүний харуулуудын Хатагтай гэж дуудаж байсан нэгэн. Рэйнолдсын ээж хүнд сэтгэлийн шарх авсан. Неон Рэйнолдсын ээжийг Линлэйн өмнө дүр үзүүлж чадахгүй гэдгийг мэдэж байсан болохоор гол танхимд ямар ч эмэгтэй хүн байлгаагүй. Рэйнолдсын ээжийг ч гэсэн тэнд байлгаагүй.
“Дөрөвдүгээр дүү, чи бид дундаас хамгийн ухаалаг нь байсан. Арай ч чамайг хамгийн түрүүнд яваад өгчихнө гэж бодсонгүй.” Линлэй сэтгэл хутгаар сийчүүлэх шиг бож, нулимс тасралтгүй асгарна.
Тэрээр гартаа лонхтой дарсаа бариад толгойгоо өргөн ууж эхэллээ.
“Ханиалгах.” Түргэн гэгч нь уусан Линлэй хахаж цацаж эхэллээ. Хоёр гурван удаа ханиалгачихаад, дахин толгойгоо өргөөд үргэлжлүүлэн уулаа.
Бэбэ Хэирү хоёр хашааны буанд зогсоно, тэд Линлэйд саад болж зүрхлэхгүй байлаа.
“Энэ эзэнтний сэтгэл шархалж буй дөрөв дэх удаа.” Бэбэ дотроо ийн хэллээ. Эхнийх нь Алисаас салах үед. Хоёр дахь нь аавыгаа үхсэн гэдгийг мэдэх үед. Гурав дахь нь Делин Кевоте өвөөгөө үхэхэд…
Гэр бүл. Найз нөхөд нь ар араасаа түүнийг орхин одно.
Линлэй асар их зовлон шаналал мэдэрч байгаа ч, тэр хүчирхэг нэгэн. Учир нь түүнд өөр гэр бүл болоод найз нөхөд гэх хүмүүс бий. Тэр үхсэн бас амьд байгаа хүмүүсийнхээ төлөө хүчтэй байх хэрэгтэй.
“Би гурван өдрийн шагуудал зарлаж байна.”
Линлэй зовлонтойё инээлээ. Дараа нь, өөрийгөө барилгүй, хүссэнээрээ уйлж, хүссэнээрээ ууж, хүссэнээрээ инээж гарлаа… аль эсвэл Рэйнолдстой хүртэл ярина.
Гурван өдрийн дараа!
“Шшррр.” хаалга онгойлоо. Делиа энэ бүх хугацаанд хаалганы гадаа хүлээж байсан бөгөөд үйлчлэгчээр чулуун сандал авчруулсан байв. Тэр энд чимээгүйхэн суугаад Линлэйг гурван өдөр хүлээсэн!
Линлэй хашаандаа чимээгүй байсан бол, Делиа гадаа нь түүнийг хүлээсэн.
Хаалга дуугарахыг сонсоод, Делиа гайхширан эргэн харлаа. Линлэй одоо цайван цэнхэр урт цэнхэр дээл өмсжээ. Түүний нуруу цэх байх бөгөөд, багахан ч дарамтанд байгаа мэт харагдахгүй байлаа.
Линлэй Делиаг харвал зүрхэнд л дулаан мэрэгдлээ. Линлэйн одоогийн түвшнөөс авч үзвэл тэр Делиаг хаалганы гадаа байсан гэдийг мэдрээгүй байна гэж юу байхав.
Хэдийгээр Делиа хаалганы эсрэг талд байсан ч, Линлэй энэ бүх хугацаанд түүнийг мэдэрч байсан.
Линлэй гэнэтхэн Делиагийн гараас атгаснаа тэврээд авлаа.
Делиа цочирдов.
Линлэй өөрийг нь өмнөн ингэж тэвэрч байгаагүй!
Делиагийн гараас атгаад, Линлэй толгойгоо доошлууллаа. Тэрээр хамраа Делиагийн үсэнд үрнэ. Түүний үнэр машид анхилуун байлаа. Энэ нь Линлэйг тайвшруулж байсан юм.
Яг л бяцхан гунигт завь эцэст нь нэг юм эрэгт хүрсэн мэт мэдрэмж.
“Делиа. Баярлалаа.” Линлэйн Делиагийн чихэнд шивнэлээ.
Линлэй түүнийг цээжиндээ наавал, Делиа хэмжээлшгүй их аз жаргал мэдэрнэ. Тэр сургуульд байх цагаасаа л үүнийг хүлээж ирсэн.. Одоо тэр мөрөөдөлдөө их ойрхон ирлээ.
Линлэйг хашаанаасаа гарч ирэнгүүтээ Делиад ойртлоо.
Заримдаа тэд, эргэцүүлсэн зүйлсийнхээ талаар ярилцана. Гагцхүү, Линлэй хоорон дахь ханаа нураах гэхгүй, Делиа ч оролдлого хийдэггүй байсан төдий.
“Ноёнтон яаж байна аа?”
Гэйтс бэлтгэлээ хийх Вартонд аяархан ийн хэлбэл.
Вартон инээмсэглээд. “Ах гарч ирснээсээ хойш хатагтай Делиатай ихэд дотно болсон. Намайг харах бүрт, тэр инээмсэглэж байдаг болсон. Ядаж л тэр одоо дээрдсэн бололтой.” гэхэд.
ГЭйтс толгой дохиод. “Ноёнтонг гурван өдөр гарч ирээгүй болохоор нь санаа зовж байлаа.”
“Тавдугаар дүү, чи ноёнтонг өөр шигээ хямралаас хурдан гардаг хүн гэж бодоо юу?” Өөр нэгэн булиа эр ийн хэлээд хөхрөн инээлээ.
“Хоёрдугаар ах, яагаад намайг шүүмжилнэ вэ?” Гэйтс дурамжхан хэллээ.
Гүнгийн эдлэн үнэхээрийн амар амгалан байлаа. Линлэй эргээд хэвийн байдалдаа орон бэлтгэлээ үргэлжлүүлэн, Хууль дүрэмгүй нутагруу явахдаа бэлдэнэ.
….
“Эрхэм дээдсээ, Мастер Линлэй эргээд хэвийн болсон. Тэр одоо бэлтгэлдээ төвлөрсөн. Гэхдээ мэдээж, тэр Вартоны хурмын өдрөөр, Данстан овгоор зочилсон.” ордны үйлчлэгч хүндэтгэлтэйгээр хэллээ.
Эзэн хаан Жонны царайнд инээмсэглэл тодорно.
“Гайхалтай. Чи одоо явдаа.” Эзэн хаан Жонн тайвнаар хэллээ.
Линлэйг жүжиглээгүй гэдгийг мэдээд, Эзэн хаан Жонны санаа амарлаа. “Аз болоход, Линлэй миний хэлсэн зүйлд итгэж.”
“Данстан овог ч яахаа сайн мэддэг юм байна шүү.” Эзэн хаан Жонн тун сэтгэл хангалуун байлаа.Тэр Данстан овгийг цэргийн салбарт нэр нөлөөтэйг мэдэх учир тэднийг бодит үнэнийг олоод мэдчихсэн байсан гэдгийг гадарлаж байлаа. Бараг Эзэн хаанаас өмнө мэдсэн байх.
Гэсэн ч, тэд ч гэсэн Линлэйд Рэйнолдсыг тулаанд амь үрэгдсэн Нэил хотын цэргүүдэд түүнийг аврах боломж байгаагүй гэж хэлж.
….
Делиа гар дахь захиагаа харснаа, дараа нь Линлэйруу ширтлээ. Түүний царай ихэд зовнисон харагдана.
“Делиа юу болсон бэ?” Линлэй Делиагаас асуувал.
Делиа толгойгоо сэгсрээд. “Эзэн эхээс маань захиа ирж. Тэд эмээг хүнд өвчтэй байгаа, даруй гэртээ ир гэж хэлүүлсэн байна. Миний эмээ…” Делиагийн царайнаас ихэд санаа зовниж байгаа нь харагдана.
Линлэй Делиагийн гараас атгаад түүнрүү харж байгаад, “Битгий санаа зовдоо. Эмээ чинь зүгээр байх болно.” гэв.
“инлэй, би гэррүүгээ шалавлан явах ёстой.” гэснээ, “Би чамтай хамт Хууль дүрэмгүй нутагруу явах гэж байсан ч…” гэхэд.
Линлэй инээмсэглээд, “Зүгээр дээ. Чи эхлээд харь. Миний хүмүүсийн хүчнээс үзвэл, бид Хууль дүрэмгүй нутагт очоод хурдан хугацаанд баазаа босгочихно. Ирээдүйд, чи хайж олоход ч хялбар байна.” гэв.
Делиа Линлэйруу ширтэнэ, тэр түүнээс холдохыг хүсэхгүй байлаа.
Гэхдээ түүний эмээ хүнд өвчтэй байгаа. Эцэг эхийнх нь захиа түүний санааг машид зовооно. Түүнд гэррүүгээ буцахаас өөр сонголт байсангүй.
Дараа өглөө нь, Делиа Догшин аянга шуургат харцагаа унаад Юлан эзэнт гүрнийг зорилоо.

Обриэн эзэнт гүрний төв муж дахь хот. Гаднаа талбайтай люкс зочид буудал. Иел хүлээн авсан захиагаа эргүүлж тойруулна.
“Ххмм? Дөрөвдүгээр дүүд ямар нэг юм болсон юм байхдаа? Цэргийнх нь ажил ахицтай байгаа юм болов уу даа?” гээд Иел инээмсэглэлээ.
Өмнө нь, Иел Рэйнолдс хоёр их шалиг байсан.Тэд үргэлж охидын араас хөөцөлддөг байсан. Тэд хамтдаа наргиж байхад, Жорж Линлэй хоёр өөрсдийгөө барьцгаадаг байсан.
Захиаг нээгээд Иел уншиж эхэллээ.
Тэгээд…
Иелийн царай даруй цонхий цайлаа. Түүний бие салганаж эхлэв. Иел толгойгоо бариад нүдээ анив. Урт хугацааны дараа л нэг юм нүдээ нээлээ.
Түүний царай цонхигор болсон байх бөгөөд цусгүй мэт л болжээ.
“Байж боломгүй юм.”
Иелийн нүд чийгтжээ. Тэгснээ удалгүй чяс улаан болчихов. Тэрээр сэтгэл дэх уйтгар гуниг харууслаа бариад, үргэлжлүүлэн уншив.
Уншиж дуусгачихаад…
“Дөрөвдүгээр дүү!!!” Иел уйлж эхэллээ.
Иелээс хамгийн чухал хүмүүс чинь хэн бэ? гэж асуувал тэр яагаад ч цусан төрлийн ах дүүсээ гэж хэлэхгүй. Учир нь тэдний хоорондын харилцаа их хүйтэн хөндий. Эцсийн эцэст, Давсон худалдааны пүүс… дотоод тэмцэл ихтэй.
Эрнст сургуулиас явсанаас хойших арван жилд, Иелд итгэдэг хэдэн хүнтэй болсон ч, насан туршийн найзууд гэж итгэдэггүй. Түүнд гуравхан л насан туршийн найзууд бий. Тэд бол бага ахуй цагт нь нөхөрлөсөн Жорж, Линлэй, Рэйнолдс гурав.
Иелийн бие тасралтгүй салгална. Гэнэтхэн, цахилгаан гялс хийгээд захиаг үнс болголоо.
Иел бол цахилгааны хандлагат шидтэн. Тэрээр дөрөвдүгээр дүүгээсээ сул дорой бөгөөд, тэр одоо дөнгөж 6-р зэрэглэлийн шидтэн.
“Ханхүү… Жүлин?” Иел шүдээ зуувал, бүхэл бие нь салгалсан хэвээр л байлаа.
“Чи бүхнийг харж байсан хэрнээ, дүүг минь үхүүлж! Чи хэн ч байлаа гэсэн би чамайг алах л болно!” Иел гүнзгий амьсгаа аваад, нүдээ анилаа.
Тэр өөрийгөө хүчлэн тайвшруулж байлаа.
Давсон худалдааны пүүс бол бүх үндэстэнд их нөлөөтэй бөгөөд Нэил хот шиг хилийн хотууд Давсон худалдааны пүүсэд их чухал. Олон худалдаачид болон язгууртнууд нь Давсон худалдааны пүүстэй холбоотой байдаг.
Магадгүй үүнийг Линлэйгээс нууцалж болох ч, дэлхий даяар тархсан Давсон худалдааны пүүсээс нуух арга үгүй юм!
“Өөрийнхөө ашиг сонирхолын төлөө Пүүсийн цэргийн хүчийг ашиглах боломжгүй. Түүнчлэн, тэглээ ч амжилт олохгүй биз.” Иел үүнийг ойлгож байлаа.
Ханхүү Жүлин бол зүүн өмнөд мужийн захирагч. Тэр том арми удирддаг. Яаж Давсон худалдааны пүүс түүнтэй тулалдах билээ дээ?
“Гуравдугаар дүү!” Гэнэтхэн Иелийн толгойд Линлэй буулаа.
“Гуравдугаар дүү хараахан дөрөвдүгээр дүүгийн өшөөг аваагүй байгаа юм байх даа?” Иел бусад нь бие биеэндээ ямар их анхаардагыг мэднэ. Хэрэв Линлэй мэдсэн бол өшөөг нь авахаас дамжиггүй. “Эзэн хаан ханхүү Жүлин хоёр эвлэлдэж. Тэд гуравдугаар дүүд мэдээлэл өгөөгүй байх.”
Иел Хаш усан диваажингаар дагуулан явдаг байсан залуу хүүг бодвол, Иелийн сэтгэл өвдөнө.
“Дөрөвдүгээр дүү, чамд амлаж байна, гуравдугаар дүү бид хоёр заавал өшөөг чинь авна.” Иел дотроо ийн шивнэлээ.
Гэнэтхэн Иел чангаар, “Хүрээд ир! Явахад бэлтгэ.Би одоо хааны нийслэлрүү явах болно. Түргэл! Даруйхан хөдлөх болно!”
Тавхан минутанд тэд хааны нийслэл хүрэх замдаа гарцгаалаа. Замдаа, Иел ганц ч зогсолгүй өдөр шөнөгүй юм ч идэж уулгүй давхилаа.
Хааны нийслэл орох замдаа, хэд хэдэн хотуудаас морио сэлбэн аялсан.
Хоёр өдөр нэг шөнийн дараа, Иел хааны нийслэлд ирлээ. Ийм хурдан аялал хийсэн болохоор, Иелийн нүдэн дээр цусан судал тогтож, царай цонхий цайсан байлаа, харсан хэн ч түүнийг хүнд өвчтэй гэж хэлэхээр байлаа.
“Бид ирчихлээ.”
Холоос Иел Вартон гүнгийн эдлэнг харлаа. Хоёр өдөр нэг шөнө аялсаны эцэст одоо л нэг юм тэрээр итгэл найдвар мэдэрлээ.
“Ноён Иел?” харуулууд Иелийг анзаарлаа. Өмнө нь, тэр Линлэй дээр хэд хэд зочилсон. Тиймээс тэд дотогш мэдэгдэлгүйгээр түүнийг орууллаа. Гагцхүү тэд Иелийн байр байдлыг хараад цочирдоцгоожээ.
“Гуравдугаар дүү!”
Иел гүйн ороод чангаар хашхирлаа. “Гуравдугаар дүү гараад ир! Гуравдугаар дүү түргэн гараад ир!!!” удалгүй Иелийн хоолойг сонссон Линлэй яаран гүйж ирлээ.
Иелийг хараад Линлэй цочирдлоо.
Одоо бол Иелийн царай цонхий цайчихсан үс нь сэгсийчихсэн байлаа. Энэ өнөөх гоёмсог хувцастай, царайлаг, хөгжилтэй Иел дарга мөн гэж үү?
Линлэйг хараад Иел гүйн очоо Линлэйн мөрийг алгадаа. Түүнрүү ширтэж байгаад, “Гуравдугаар дүү, чи заавал дөрөвдүгээр дүүгийн өшөөг авах ёстой шүү!” гэлээ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 39]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s