Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 38]

3 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 38, Үнэн гэж үү?
Эзэн хаан Жонн Линлэйн хандлаганаас болж хөмсгөө зангидахад хүрлээ. Юу ч болсон байсан, тэр бол Обриэн эзэнт гүрний Эзэн хаан.
“Эзэн хаан Жонн!” Линлэй хоолойгоо өндөрсгөөд, Эзэн хаан Жоннруу ширтлээ.
Эзэн хаан Жоннд гэнэтхэн хүйтэн ангалд унаж байгаа мэт мэдрэмж төрлөө. Линлэйн харцнаас болж түүнд амьсгалахад хэцүү болж байсан юм. Эзэн хаан Жонн хоолойгоо засаад, “Мастер Линлэй, энэ чинь юу гэсэн үг вэ? Бидэнд итгэхгүй байгаа хэрэг үү?” гэв.
Дэргэд нь байсан Делиа дуугаа хураасан чигтэй байсаар байв.
Линлэй Эзэн хаан Жоннруу хараад. “Эзэн хаан Жонн, танд итгээгүй юм биш. Рэйнолдс бол миний дотно найз. Гэнэтхэн л тулаанд амь үрэгдсэн гэхээр чинь яаж болж байна? Хэргийн үнэнийг мэдэхийг хүсэх нь мэдээжийн зүйл биз дээ?”
“Хэргийн үнэн?”
Эзэн хаан ууртайгаар, “Мастер Линлэй, бид чамд үнэнийг хэлээгүй гэж үү? Дахиад хэлье, Рэйнолдс Рохаулт эзэнт гүрний цэргүүдэд Нэил хотын хана хүртэл шахуулаад тулаанд амь үрэгдсэн. Ийм л зүйл болсон!”
“Нэил хот? Эзэн хаан Жонн, хэрэв Рэйнолдс Нэил хот хүртэл зугтаж ирж чадсан юм бол, яагаад хотын арми Рэйнолдсыг авраагүй юм бэ?” гэхэд.
Эзэн хаан эргэлзэж байснаа, “Тэр үе, бид тэнд байгаагүй. Гэсэн хэдий ч, бидний мэдсэнээр, Рэйнолдс ханан дээр ирсэн ч, цэргүүдэд түүнийг аврах боломж гараагүй гэсэн.”
Түүний дөрөвдүгээр дүү хэдийнээ үхсэн!
Линлэй итгэхийг хүсэхгүй байлаа. Эзэн хааныг байцаах зуурт, түүний оюун санаанд Рэйнолдстой өнгөрөөсөн дурсамж нь тасралтгүй эргэлдэнэ, энэ нь Линлэйн дотрох уур хилэнг улам бадрааж байлаа.
Эзэн хаан Линлэйн ааш хувирч байхыг мэдэрлээ. Эргэн тойрных нь аура аймшигтай дарамттай болж ирж байлаа. Эзэн хааны духнаас том том хөлс бөмбөрөх бөгөөд, тэрээр гагцхүү Линлэйг л ширтэнэ.
Юу ч болж байсан, тэр үнэнийг хэлж болохгүй. Тэр Рэйнолдсыг тулаанд үхсэн, Нэил хотын цэргүүдэд түүнийг аврах боломж байгаагүй гэж хэлсэн.
Линлэй нүдээ аниад, сэтгэл дотрох уур хилэнгээ хүчээр дарлаа. Тэгээд тэрээр гүнзгий амьсгаа авав.
Түүнийг нүдээ нээх үед, нүд нь яг л цахилгаан мэт гялалзлаа. Линлэй харцан доор, Эзэн хаан Жонн сэтгэл зүйн дарамт мэдрэнэ. Энгийн дайчид, Линлэйгийнх шиг 9-р зэрэглэлийн Амин шидтэнийхтэй харьцуулахаар сүнслэг энергитэй билүү?
“Эзэн хаан Жонн, та ойлгож байгаа байх, та надад үнэн хэлсэн байж болно. Гэхдээ тэнд мэдээ хүргэсэн хүн үнэнг өгүүлсэн гэх баталгаа байгаа юу?” Линлэй сулхан ийн хэллээ.
Эзэн хаан Жонн эргэлзэлгүй толгойгоо дохиод. “Линлэй, чи бидэнд итгэххэрэгтэй.” гэв.
Линлэй Эзэн хаан Жоннруу хараад, тайвнаар. “Эзэн хаан Жонн, би өнөөдөр сайнгүй байна. Би харилаа. Нина Вартон хоёрт хэлчихнэ биз.”
Хэдийгээр дух нь хөлсөнд хучигдсан ч, Эзэн хаан Жонн инээмсэглээд. “Мастер Линлэй, би танд ямар байгааг ойлгож байна аа. Мастер Линлэй, хариад амардаа. Бид Вартон Нина хоёрт хэлчихнэ.” гэв.
Линлэй ч толгой дохиод, хааны ордноос Делиагийн хамтаар явлаа.
инлэйн явахыг хараад, Эзэн хаан одоо л нэг юм амьсгаа авлаа. Тэрээр хөлсөө арчаад, дотроо, “Бурхан минь гэж, Линлэйн өмнө аймшиггүйгээр худал хэлчихлээ. Хэрэв Линлэй ухаанаа алдсан бол, энд байгаа хүмүүсээс хэн нь ч түүнийг зогсоож чадахгүй байх байлаа.”
Тэрээр өөрийгөө тайвшруулаад, язгууртан өөр дээр нь ирэхэв ихэмсэг инээмсэглэл тодруулаад, гол танхимруу буцлаа.
Линлэй хоёр Бул чулуу гудмаар зэрэгцэн алхана. Хааны ордноос энэ хүртэл явахдаа Линлэй ганц ч үг хэлсэнгүй. Түүний дэргэдэх, Делиа ч гэсэн түүний зовлон шаналалыг мэдэрч байлаа.
Удаан хугацааны дараа, Делиа аяарханаар. “Линлэй.” гэхэд.
Линлэй энэ дуунд цочив. Тэрээр дурсамжуудаасаа зугтан, Делиаруу хараад. “Яасан?” гэвэл. Делиа эелдэгхэн хоолойгоор, “Рэйнолдсын талаар бодож байна уу?” гэхэд.
Линлэй толгойгоо дохиод. “Делиа, миний хувьд, Иел дарга, хоёрдугаар ах, болон дөрөвдүгээр дүү нар яг л төрсөн ах дүү нар шиг минь хүмүүс. Би дөрөвдүгээр дүүг тулаанд амь үрэгдэнэ гэж төсөөлж ч байсангүй.” Хэдийгээр тэр тайвнаар хэлж байсан ч, Делиа Линлэйн нүд чяс улаан болсон байгааг анзаарлаа.
Линлэй машид зөөлөн хүн болохоор, хоёр нүд нь чийгтсэн байв. Тэр хэр их зовж шаналаж байгаа бол.
Болсон үйл явдлуудын талаар бодохгүй байсан ч, багынх нь дурсамжнууд ар араасаа орж ирнэ. Тэр одоо ч дөрвүүлээ хамтдаа тоглож, ууж, бас яаж инээлдэж байснаа санаж л байгаа. Тэр одоо ч дотуур байрандаа сургуулийнхаа охидын талаар ярилцаж байснаа ч санаж байлаа. Тэр үед, Рэйнолдс Иел хоёр үнэхээр сахилгагүй байсан. Рэйнолдсын хайнга, залхуу байдлыг нь санавал, Линлэйд өөрийн эрхгүй гуниг мэдрэгдэнэ.
Тэд Вартон гүнгийн эдлэнд ирлээ.
“Ноёнтоон.” хаалганы хамгаалагч хүндэтгэлтэйгээр хэллээ.
Байшингаа харснаа, Линлэй Делиаруу эргээд. “Делиа, чи одоо буцдаа.” гэхэд.
“Чи хаачих гэсэн юм?” Делиа ийн асууснаа даруйхан. “Линлэй, юу ч яаран бүү хий.” гэв. Делиа Линлэйгийн одоогийн нөхцөл байдалыг мэдэж байгаа, тэр түүнийг гамшиг учруулж магадгүй хэмээн бодно.
Линлэй толгойгоо сэгсрээд. “Үгүй дээ, би Рэйнолдсын гэррүү явлаа… Данстан овог!” гэв.
Данстан овог бол Обриэн эзэнт гүрний эртний том овгуудын нэг. Армид, Данстан овог их том нөлөөтэй.
Данстан овог ордноос холгүйхэн байдаг.
Салхин сүүдэр шившлэгээ ашиглаад, Линлэй хотын гудмаар салхи мэт л хурдлана. Линлэй анзаархаасаа ч өмнө, зуун метр газар туулж байлаа.
“Залуу минь, би чамд Хатагтайг битгий оролд болгоомжтой бай гэж хэлсэн байхаа. Ёстой нэг…” Данстан овгийн хоёр харуулууд хоорондоо ярилцана. Тэдний нэг нь инээж байлаа.
Нөгөө харуулынх нь нүүр дээр улаан гарын ором гарчээ.
“Би түүнийг уурлуулах зүйл хийгээгүй шүү дээ! Хатагтайг ирэх үед, би хангалттай холдож чадаагүй болоод л алгадуулчихлаа. Чөтгөр гэж, шударга бус байна.”
“Шударга бус энэ тэрд гомдоллох хэрэггүй. Залуу эзэн Рэйнолдс тулаанд үхчихээд байна. Хатагтай яг одоо маш ууртай байгаа.”
Хоёр харуулууд хоорондоо ярилцаж байтал, гэнэтхэн салхи үлээвэл, хүн дүрст зүйл Данстан овгийн эдлэнгийн хаалганы урд гараад ирлээ.
Хоёр харуул бүүр гайхширч орхив.
“Ноёнтоон та хэнсэн билээ?” Харуулуудын нэг ийн асуулаа.
“Линлэй Данстан овгийн ахлахтай уулзахыг хүсэж байна гээд дамжуулаад өгөөч.” Линлэй тайвнаар хэллээ, гэсэн ч сүнс чичирхийлүүлэм хүчирхэг байсан юм.
“Мастер Линлэй?” хоёр харуул гайхширан нэг нэгэнтэйгээ харц солилцоно.
Линлэй чинь ямар хүн билээ дээ? Тэр бол Юлан тив дэх хамгийн хүчирхэг мэргэжилтнүүдийн нэг, Ариун эзэн хаан эсвэл Хэйдсонтой дүйцэх хүн.
Хоёр харуул даруй бөхийгөөд.
“Мастер Линлэй, түр хүлээнэ үү. Би даруй мэдэгдээд ирье.” харуулуудын нэг даруй эдлэнгийн дотогшоо гүйлээ. Линлэй хаалганы гадна хэсэг хүлээн зогсдоо яг л жад мэт байв.
Багахан хугацааны дараа, гурван дунд эргэм насны эрчүүд гүйн ирцгээлээ. Тэдний удирдагч нь Данстан овгийн ахлах, Рэйнолдсын аав, Неон Данстан.
Неон Данстан, Линлэйг ирснийг дуулаад, даруй угтаж авахаар гүйн ирсэн нь энэ.
Тэд өнөөдөр Вартон Нина хоёрын хурмын өдөр гэдгийг мэдэж байсан ч, Рэйнолдсын үхлээс болж ихэд хямралтай байсан болохоор, Данстан овгоос хэн ч тэдний хуримд оролцож чадаагүй.
“Энэ Мастер Линлэй гэж үү?”
Неон Данстан Линлэйг холоос ажина. Линлэй бол хорвоогийн хамгийн чухал хүн. Неон харцнаас нь л түүнийг гайхалтай нэгэн гэдгийг мэдэрнэ.
Энэ сүнслэг дарамт байлаа.
Мэргэжилтнүүдийн бэлтгэл тодорхой түвшинд хүрэх үед, тэдний сүнслэг байдал болон сүнс нь хувьсдаг.
Линлэй толгойгоо эргүүлэн Неон болон нөгөө хоёр ирж байсан хүмүүсрүү харлаа.
Тэр гурав хурдлан ирээд угтаж авах үг хэлэхээсээ өмнө гүнзгий амьсгаа авлаа. Овгийн ахлах, Неон, эхлээд. “Мастер Линлэй, хэрэв ямар нэг зүйл хэрэгтэй болсон бол, бид хүн явуулах байсан юм. Та өөрөө биечлэн ирж асуудал удах хэрэггүй байсан юм даа.”
Линлэй ганц ч үг хэлэлгүй, Данстан овгийн эдлэнг чиглэлээ. Тэр өнөөх гурвыг зөрж өнгөрөөд, шууд дотогш орлоо.
Тэр гурав гайхширч байснаа, даруй түүнийг дагацгаалаа.
Линлэйн одоогийн салхины ойлголтоос үзвэл, тэр Салхин хайгуулч шившлэгээ идэвхжүүлэхэд л, хэдэн км дэх бүх зүйлийг харж чадна. Линлэй Данстан овгийн гол танхимд ирэхэд, тэнд хэдийнээ олон хүн цугласан байлаа. Тэд бүгд эрчүүд байсан юм.
“Мастер Линлэйд хүндэтгэл үзүүлж байна.” Бүгд түүнд хүндэтгэл үзүүлэн бөхийлөө.
Линлэй хүчээр инээмсэглээд, “Бүгдээрэй, ёсорхох хэрэггүй дээ. Намайг өнөөдөр яагаад ирснийг төсөөлж байгаа байх.” гэхэд.
Неон тэр хэд өөр хоорондоо харц солилцоно. Тэд бүгд цочирдон дуугаа хураацгаалаа.
“Рэйнолдс үхсэн.” Линлэй эргэн тойрныхонруугаа хараад. “Рэйнолдс миний сайн найз байсан. Бид дотно ах дүүс байсан!”
Линлэйн хоолой бүхэл танхимыг дүүргэлээ.
“Одоо бол, би Дөрөвдүгээр дүүгээ яагаад үхсэнийг мэдмээр байна. Нэил хотын цэргүүдийн шалтгаан гээд байгаа зүйл нь түүнийг аврах цаг байгаагүй үр дүнд нь тэр тулаанд амиа алдсан!” Линлэй Неон Данстанруу харлаа. Неон Данстан уртаа санаа алдаад. “Линлэй, Рэйнолдс миний хүү байсан. Түүний үхэл намайг маш их зовоож бас овгийн хувьд ч их гарз гарлаа. Данстан овог бол цэргийн овог. Бид овгийн эрэгтэйчүүл бүгд улсдаа 10 жил зүтгэн улсынхаа төлөө үхэх бэлтгэлтэй байлгадаг. Хэрэв тэд ган мэт хатуу чанд байхгүй бол, яаж ашиглаж болох билээ?”
“Ойлгож байна аа.”
Линлэй тайвнаар Неонруу хараад. “Эх орныхоо төлөө амь эрсдэх ичгэвтэр зүйл биш. Гэсэн хэдий ч… зарим шалтгааны улмаас, Рэйнолдсыг Нэил хотын хананы өмнө үхсэн гэдэгт итгэхэд жаахан бэрх байна. Нэил хотод ямар ч мэргэжилтэн байхгүй гэж үү? Тэд хотын хананаас амархан гэгч нь үсэрч буугаад тэднийг аварч болох байгаагүй гэж үү?”
“Авга Неон!” Линлэй Неон Данстанруу хараад. “Таныг ойлгож байна. Миний дүү үхсэн. Хэрэв тэр тулаанд бахархалтайгаар өнгөрсөн бол, би түүнийг хүндлэнэ! Гэхдээ түүний үхэл утга учиргүй бол, эсвэл тэр өөр шалтгаанаас болж үхсэн байвал, дараа нь би дүүгээ яг юунаас болж үхсэнийг бүгдэнг нь олж мэдэх болно!”
“Хэрэв дүү минь хэн нэгний санаатай оролцооноос болж үхсэн байвал? Би дараа нь бүгдэнг нь алах болно шүү!!!” Линлэй нүд яг л чинжаал мэт болжээ.
Неон болон бусдынх нь зүрх салгална.
“Авга Неон!” Линлэй өөрийг нь дуудаж байгаа нь Неонын зүрхийг салгалуулна.
“Надад хэл. Таны хүү. Миний дүү. Ямар ч утга учиргүй үхлээр үхсэн үү?” Линлэй Неон Данстанруу ширтээнд түүний хариуг хүлээнэ.
Неоны царай машид тэвдсэн байртай байсан ч, тэр Линлэй шууд хариуллаа. “Мастер Линлэй, танд баярлалаа. Гэсэн ч, миний хүү тулаанд бахархалтайгаар амь эрсдсэн. Түүний үхэл утга учиргүй байгаагүй!!!”
Линлэй хүн бүрийг гүйлгэн харна.
“Тэгвэл би ингээд явъя даа.” Линлэй даруй Данстан овгоос явлаа.
Линлэйн явахыг хараад, Неон Данстан тэр хэд нууцхан санаа алдацгаалаа. Неон Данстан даруй чангаар, “Бүгд эргээд ажилдаа орцгоон.” гэв.
Хэлж дуусгаад, Неон Данстан гол танхимыг орхин эргээд судалгаандаа орлоо.
“Рэйнолдс… аавыгаа уучлаарай!” Тэрээр алхаж байхад, түүний нүд чяс улаан болсон байлаа.
Данстан овог цэрэг армид их нөлөөтэй болохоор яг үнэндээ юу болсныг хэдийнээ мэдэж байсан. Түүний хүү алуулахаасаа өмнө хэд хэдэн удаа Нэил хананы доор дайснуудтай тулалдсан. Гэсэн ч, ханхүү Жүлин тэднийг авархаас татгалзаж хаалгыг нээгээгүй.
Түүний үхэл утга учиргүй байсан!
Неон сэтгэлдээ уйлж байлаа. “Мастер Линлэй та өшөөгөө авах гэж ханхүү Жүлинийг ална. Гэхдээ Эрхэм дээдэс дүүдээ маш хайртай. Хэдийгээ Мастер Линлэйгээс өшөөгөө авч зүрхлэхгүй ч, эргэлзээгүй Данстан овгийн эсрэг хөдлөнө.”
Юу ч байхгүй!
Тэр үхсэн л бол үхсэн. Тэд амьд байгаа хүмүүсийнхээ төлөө л үйлдэл хийх учиртай!


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 38]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s