Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 37]

One comment

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 37, Хурмын өдрийн гунигт мэдээ
“Хаалгаа онгойлго!”
Рэйнолдс тэр хэд ууртайгаар үргэлжлүүлэн хашхирна. Дайсан нь одоо дөнгөж л гурван зуулаа байна, тэгтэл Нэил хотод арван мянга гаруй цэрэг байгаа. Яг юунаас нь айгаад байгаа юм? Хэрэв тэд эргүүлэн дайрвал, Рэйнолдс тэр хэдийн амийг аварч чадах байтал…
“Сап!” дайны хүлэгт баатрын хүзүүг тасар татан хоёр хэсэг болголоо.
“Үх, бүгдэнг нь ал!” дайсны удирагч догшин гэгч нь инээнэ.
Рэйнолдс яаравчлан холдлоо. Нүд ирмэх зуурт, хэдэн л хүн үлджээ. Тэд дайснаа харвал өөрсдийн эрхгүй цөхрөл мэдэрнэ.
“Би ингээд үхэх юм гэж үү?”
Рэйнолдс олон зорилго болон мөрөөдөлтэй байсан. Гэтэл тэр одоо ингээд үхэх гэж байна.
Хотын ханан дээр, язгууртнуудаар хүлээлэгдсэн дунд эргэм насны язгууртан ууралсан царайтай байлаа.
“Эрхэм дээдсээ, та зүгээр үү?”
“Бүү ай, эрхэм дээдсээ. Дайснууд ийшээ ирж чадахгүй.”
Тасралтгүй тайвшруулсны эцэст, одоо л нэг юм дунд эргэм насны язгууртан аажим аажмаар тайвширлаа. Энэ хүн бол Зүүн өмнөд мужийн захирагч, эзэн хааны дүү, Ханхүү Жүлин.
Ханхүү Жүлин ямар нэгэн авъяас чадваргүй төрсөн, гэсэн ч Эзэн хааны дүү болохоор Эзэн хаан түүнд ихэд ээлтэй ханддаг. Тиймээс, ч ханхүү Жүлин тайван амьдралаар амьдарч ирсэн.
Тэр Обриэн эзэнт гүрэн Рохаулт эзэнт гүрэнтэй том тулаан хийлгүй удаан хугацаа өнгөрсөн гэдгийг мэднэ. Тиймээс ч хилийг харахаар дуртайя ирсэн нь энэ. Түүнийг ирэх үед нутгийн язгууртнууд түүнийг хүрээлэн авцгаасан.
Гэтэл эзэнт гүрний цэргийн хүчний талаар ярилцаж байхад нь түүнрүү сум нисэж ирсэн. Аз болоход, сум түүний дэргэдэх хамгаалалтын цонхыг оножээ.
“Хаалгаа нээ!” цөхрөнгөө бархан ууртай хашхираан хадна.
Эргэн тойрных нь дайчдын нүд час улаан болцгоожээ. Тэнд тийм ч олон дайсан байсангүй. Хэрэв Нэил хотын арми хөдөлбөл, ядах юмгүй алчихаар. Гэсэн ч ханхүү Жүлин хаалгыг нээхээс татгалзсан.
“Эрхэм дээдсээ, олон дайсан алга. Намайг тэднийг алуулахаар явуулаач.” Цэргийн оффицер ийн гуйхад.
“Битгий хуц.” ханхүү Жүлин ийн хараад. “Чи юу мэдэх юм? Чи юм хардаггүй хэрэг үү, тэнд хэдэн зуун цэрэг байгаа биз дээ?” гэхэд.
“Гэхдээ эрхэм дээдсээ, хотод 30 мянган цэрэг байгаа шүү дээ.” ийн тайлбарлавал.
“Одоо бүрий болж байна, тээр тэнд өндөр ихтэй байгаа биз. Тэнд хичнээн дайсан байгааг хэн мэдэх юм? Бодоод үз л дээ, хэдхэн зуун хүн ямар нэгэн дэмжлэггүй л бол яаж дайрч зүрхлэх юм? Эзэнт гүрний цөөхөн хэдэн цэргийг аврахын тулд өшөө цус урсгаж эрсдэл үүрэх шаардлага байхгүй.”
Ханхүү Жүлин эрх мэдлээрээ түвийлгөн ийн хэллээ.
“Гэхдээ эрх дээдсээ…” цэргийн оффицер инээх үү уйлах уу гэдгээ мэдсэнгүй. Энэ Жүлин гэгч цэргийн армийн талаар юу ч мэддэггүй юм байна. Нэил хот хэр хүчирхэг болохыг, хэдэн зуун мянган цэрэг байсан ч, Нэил хотын хамгаалалт болоод 30 мянган цэргийг ялах тийм ч амар биш.
Юу юунаас илүүтэйгээр, тэдний хүмүүсийг дайсныхан хананы доор алах гээд байж байна. Тэгтэл тэд сөрөг дайралт хийх нь битгий хэл зогсоох ч гэхгүй нь.
Ханхүү Жүлин духныхаа хүйтэн хөлсийг арчлаа.
“Цөөхөн хэдхэн цэрэг? Үхэх бол үхэж л байг. би эрсдэл үүрмээргүй байна.” Ханхүү Жүлин дотроо ийн хэллээ. Тэрээр даруй, “Санаж яв, чи сөрөг дайралт хийж болохгүй. Эс бөгөөс, ямар нэгэн зүйл болбол, өршөөлгүй хандсанд намайг битгий буруутгаарай.” гэхэд.
“Эрхэм дээдсээ, тэдгээр цэргүүдийг Рэйнолдс удирдажбайгаа.” хэн нэгэн гэнэтхэн ийн хэллээ.
“Аль Рэйнолдс?” Жүлин хөмсгөө зангидлаа.
“Рэйнолдс бол Данстан овгийн үндсэн гэр бүлийн хүн.”
“Данстан овог?” Ханхүү Жүлин хөмсгөө зангидаад, дараа нь инээснээ. “Эзэнт гүрний төлөө амиа өгч байгаа нь тэдний овгийн хувьд нэр төрийн хэрэг. Тэглээ ч, Данстан овог том. Ганц хүн үхлээ гээд яавал гэж?”
Ханхүү Жүлинд энэ огтхон ч хамаатай байсангүй.
“Хаалгаа нээ!” Цөхрөнгөө баран уйлах дуулдана. Тэгээд удалгүй дуу дуулдахаа больлоо.
Рэйнолдсын бие хотын ханыг налан уналаа. Сум түүний мөрийг оносон байх бөгөөд, цээжиндээ хүнд шарх авчээ. Энд тэндээс нь шинэхэн цус олгойдно.
Рэйнолдс аль хэдийн ухаанаа алджээ.
“Ахлах ахмад?” Рэйнолдсын хуяг түүний байр суурийг илтгэнэ.
Удирдагч нь Рэйнолдсыг өргөн мөрөн дээрээ үүрээд, ” Явцгаая.” гээд аянгын хурдаар арван эрчүүд алга болцгоолоо. Эхлэхээсээ төгсөх хүртэл, сум тасралтгүй Нэил хотын ханыг онож байсан бөгөөд Нэил хот харуй дайрах битгий хэл хаалгаа ч нээсэнгүй.
Данстан овог цэргийн салбарт асар их нөлөө үзүүлсэн. Удалгүй, Рэйнолдсын бүхэл бүтэн нэгж яаж устгагдсан, Ханхүү Жүлин хүмүүсээ тулаанд битгий ор гэж тушаасан зэрэг мэдээ Данстан овгийн чихэнд хүрлээ.
Түүнийг гэртээ ирээд удаагүй байхад, туслахуудынх нь хэлсэн зүйл түүнийг цочирдууллаа.
“Эрх дээдсээ, тулаанд өөд болсон ноён Рэйнолдс Мастер Линлэйтэй дотны найзууд байж: Тэд хамт Эрнст сургуульд сурцгааж байснаас гадна, ах дүүсийн тангарагтай байж.” сахалтай дунд эргэм насны эр хүндэтгэлтэйгээр ийн хэллээ.
“Юу? Мастер Линлэй? Тэр хоёр дотны найзууд байсааэ?” Жүлин үсрэн бослоо.
“Та муу сайнууд! Яагаад ханан дээр байхад хэлээгүй юм?” Жүлин уурлан хэлэхэд.
“Эрхэм дээдсээ, тэр хоёрын харилцааг олон хүмүүс мэдэхгүй. Хааны нийслэлд хүртэл, цөөхөн хэдэн язгууртнууд л мэддэг. Тийм байтал яаж ийм хол орших Нэил хотын язгууртнууд мэдэх билээ дээ?” гэв.
Жүлин хөмсгөө зангидна.
Тэр Данстан овгоос айгаагүй. Данстан овог хэр хүчирхэг байсан ч, тэд Эзэн хаанд сайн л хандана. Тэр ердөө л овгийн нэг гишүүн төдийхөн байсан. Тэр Данстан овогт нэг зүйл хэлэхэд л, энэ хэрэг шийдэгдэх байсан.
Гэхдээ Линлэйг гомдоох бол тэс өөр зүйл.
“Даруй Данстан овогруу хөдөл. Бас… Нэил хотоос ямар ч мэдээ гаргаж болохгүй шүү. Хааны нийслэл, ялангуяа Линлэйд мэдээ хүргэж болохгүй. Рэйнолдсыг Эзэнт гүрнийхээ төлөө тулалдаж байгаад амь эрсэдсэн гэж хэл.”
Ханхүү Жүлин сандарч эхэллээ.
Юлан цаг тооллын 10009 он. 9-р сарын 15. Өнөөдөр Вартон Нина хоёрын хурмын өдөр. Вартон бол дэлхийд маш алдартай Линлэйн дүү бол, Нина бол гүнж.
Тэдний хурим ер бусын чухал үйл явдал юм.
Ордноор, гоёмсог хөгжмүүд хангинана. Бүх язгууртнууд хоорондоо инээлдэн ярилцана.
“Эзэн хаан Жонн, өршөөгөөрэй.” Линлэй дарстай хундагаа өргөөд инээлээ.
Линлэй язгууртнуудтай харилцаж дасаагүй. Хэдэн хүнд хэдэн үг хэлснийхээ дараа, Линлэй гол танхимаас гарч цэцэрлэгрүү явбал Делиа араас нь дагалаа.
“Линлэй яасан бэ?” Делиа ийн хэлээд инээхэд.
“Тайвширч чаддаггүй ээ.” гээд Линлэй хариу инээлээ.
“Өнөөдөр чи сайнгүй байгаа юм шиг байна тийм үү.” Делиа Линлэйн царайг хараад дурамжхан хэлбэл. Линлэй толгой дохиод, “Яагаад гэдгийг мэдэхгүй ч, ямар нэг шалтгаанаас болоод, нэг л түгшүүртэй байна.”
Линлэйгийнх шиг түвшинд хүрсэн нэгний сүнс, түгшүүр мэдэрнэ гэдэг ховор үзэгдэл.
“Өнөөдөр Вартоны хурмын өдөр. Жаргалтай байлдаа.” Делиа ийн хэлэн тайвшруулбал.
Линлэй ч толгой дохиод уртаа гэгч нь амьсгаа авлаа.
Линлэй Делиа хоёрын цэцэрлэгээр явж байхад, Эзэн хаан Жонн нууц захиа хүлээн авлаа. Түүний хувийн үйлчлэгч сулхан дуугаар, “Эрхэм дээдсээ, Данстан овгийн Рэйнолдс тулаанд амь үрэгдэж.” гэхэд.
“Рэйнолдс үхсээн? Аль Рэйнолдс?” Эзэн хаан үйлчлэгчрүүгээ харлаа. Эзэн хаан яагаад ганц хүн үхэний төлөө анхаарлаа хандуулах ёстой гэж? санаа зовохоос илүү юу хийж чадна гэж бодож байтал. “Мастер Линлэй Эрнст сургуульд цуг сурч байсан. Мастер Линлэй түүнтэй дотно харилцаатай байсан.” үйлчлэгч аяарханаар ийн хэлээд. “Эрхэм дээдсээ, энэ хэрэгт ханхүү Жүлин хамааралтай бололтой.” гэв.
“Жүлин?”
“Бидний хүлээж авсан мэдээгээр, Рэйнолдс цэргүүдтэйгээ Рохаулт эзэнт гүрний цэргүүдэд шахуулан хотын хананд тулсан байсан ч, Ханхүү Жүлин хаалгаа нээж өгөлгүй хамгаалахыг тушаасан гэнэ.”
“Хамгаалах аа? Дайсны цэргүүд хэр олуулаа байсан юм?” Эзэн хаан хөмсгөө зангидахад.
“300.” үйлчлэгч ийн хэллээ.
Эзэн хааны нүд аяганаасаа бүлрэх шахав. “300 цэргийн өөдөөс дайралгүй хамгаалсан гэнээ? Энэ Жүлин…. ёстой нэг…” Эзэн хаан Жонн уур нь хүрч байсан ч, нүд ирмэх зуурт болсон зүйлийг ойлголоо.
Тэр дүүгээ маш сайн ойлгодог.
Жүлин бол ихэмсэг хүн. Түүний хамгийн гол асуудал нь тэр аймхай. Эзэн хаан Жонн ч үүнийг том алдаа гэж үзэхгүй байлаа. Эцсийн эцэст, тэр зүгээр л армиа удирдан хариу хөдлөх гээгүй тэгээд л болоо.
Гэхдээ одоо, нөхцөл байдал тэс өөр. Хэрэв Линлэй олж мэдвэл… Линлэй асуудал удвал…
Эзэн хаан Жонн, Линлэйн Түжиа уулыг сүйтгэсэн аймшигт хүч, бас хоёр хүчирхэг шидэт араатнуудын хүчийг эргүүлэн саналаа, хэрэв Дайны бурхны сургуулийнхан л оролцдоггүй юм бол Линлэйг зогсоох арга өөр байхгүй.
Гэхдээ Дайны бурхны сургууль юу гэж л ханхүүгийн төлөө хөдлөх билээ дээ?
Энэ боломжгүй хэрэг.
“Жүлин.Тэр надад гай удлаадаа.” Эзэн хаан Жонн яах ийхээ хурдан гэгч нь шийдлээ. Хэдийгээр тэр айж байсан ч, дүүгээ хамгаалах хэрэгтэй.
“Эрхэм дээдсээ, ханхүү Жүлин, хотын хананы доор байсан Рэйнолдс болон түүний хүмүүсийг аврах ямар ч боломж байгаагүй гэж хэлүүлсэн. Тэр үед хэдийнээ харанхуй болчихсон, бас өрсөлдөгчийн тоог нарийн мэдэх боломжгүй байсан гэж хэлүүлсэн.” үйлчлэгч аяархан ийн хэлэв.
Эзэн хаан Жонн багахан толгой дохилоо. Тэр энэ хэргийг шийдвэрлэх тал дээр ихэд анхаарна. Хэрийг бүхэлд нь нуун дарагдуулна гэдэг боломжгүй хэрэг!
Энэ эзэн хааны эхний хариу үйлдэл байлаа. Линлэй шиг Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүнээс юм нуугаагүй нь дээр. Эс бөгөөс, худлаа хэлсэн нь нэг л баригдвал, том гай болно.
Эзэн хаан Жонн даруй танхимаас гараад, цэцэрлэгийг чиглэн Линлэйг хайлаа.
“Эзэн хаан Жонн?” Линлэй Делиатай ярилцаж байснаа, Эзэн хааныг хараад түүнрүү дөхөж очлоо. Тэр өөрийн эрхгүй түүнийг дууджээ.
Эзэн хаан Линлэйг харвал, түүний царай баргар харагдав. “Эзэн хаан Жонн, юу болоов?” Линлэй хөмсгөө зангидвал.
Эзэн хаан санаа алдаад. “Линлэй, надад чамд хэлэх зүйл байна, гэхдээ чи тайван байх хэрэгтэй шүү.” гэхэд.
“Юу болоов?” Линлэй сандарч эхэллээ. Өнгөрсөн хэд хоног Линлэйд нэг л түгшүүртэй байсан. Эзэн хаан Жонны үгийг сонсоод, түүний санаа зовж эхэлсэн юм. Тэр ямар нэг аймшигтай зүйл тохиосон байх вий хэмээн зовно.
Эзэн хаан Жонн санаа алдаад. “Одоо хэлэх зүйл, Зүүн өмнөд муж дахь Алтан дөлт легионы баазаас ирсэн мэдээ. Рэйнолдсын удирдаж явж байсан салаа дайсны отолтонд орж, их хохирол амсан ухарсан…”
Линлэй сэтгэл зүрх даруй зовлон шаналалд автлаа.
“Рэйнолдс цөөн хэдэн цэрэгтэйгээ Нэил хотыг зорьсон ч, хотын цэргүүдэд тэднийг аврах хангалттай цаг байсангүй. Рэйнолдс болон түүний цэргүүд… бүгд тулаанд амь үрэгдсэн!”
“Бүгд тулаанд амь үрэгдсэн!” “Бүгд тулаанд амь үрэгдсэн!” “Бүгд тулаанд амь үрэгдсэн!” ….
Энэ дөрвөн үг Линлэй дээр яг л аянга ниргэх шиг болгож, оюун санааг нь үймүүллээ. Линлэйд хоосорчих шиг болж, хамаг хүчээ алдаж байгаа мэт мэдрэмж төрнө. Бүх зүйл хоосон боллоо!
Урт хугацааны дараа…
“Дөрөвдүгээр дүү… Дөрөвдүгээр дүү… тэр үхсэн гэнээ?” Линлэйн ийн бувтаналаа.
“Сайн уу. Би бол Рэйнолдс, Обриэн эзэнт гүрнээс ирсэн.” Линлэй Рэйнолдстой анх уулзаж, Эрнст сургууль бүртгүүлж байснаа тодхон санана. Рэйнолдс бол түүний танилцсан эхний хүн байсан. Тэр үед, Линлэй авга ах Хиллмантайгаа, Рэйнолдс Ломү өвөөтэйгөө хамт байсан.
Хоёр жаал хүү тэгж л нөхөрлөсөн.
Тэрнээс хойш 8 жилийн турш тэд үргэлж цагийг хамт өнгөрөөсөн. Рэйнолдс хайнга, дүрсгүй, бас юманд чин сэтгэлээсээ ханддаг байсан… Линлэйн хувьд хамгийн чухалд тооцогдох хүмүүсийн нэг.
“Дөрөвдүгээр дүү үхсээн?”
Линлэй итгэж өгсөнгүй. Саяхан л, тэр Дөрөвдүгээр дүү болон Иел дарга нартай хамт баяртайн аргагүй хөхрөлдөж байсан. Гэтэл, тэр ингээд тулаанд өөд болчихлоо.
Линлэй түүний хоолойг бас харагдах байдлыг нь тодхон санана.
Яаж дөрөвдүгээр дүү үхэж болдог юм бэ?
“Мастер Линлэй, таныг уй гашуугаа хойшлуулах болов уу гэж найдаж байна.” Эзэн хаан Жонн, Линлэйн царайг хараад, сандарч эхэллээ. Тэр Линлэйг галзуурах вий гэхээр айж байсан юм.
Линлэй Эзэн хаан Жоннруу харахад, Эзэн хааны харц яг л чинжаал хутга мэт хурц байв. Тэрээр сулхан хоолойгоор, “Эзэн хаан Жонн, надад яг юу болсныг хэлээч? Таныг надад худлаа хэлэхгүй гэж найдаж байна. Хэрэв тэгвэл үр дүнд нь юу болохыг таамаглаж байгаа гэж бодож байна шүү! Надад хэл, яг юу болсон юм?”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 37]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.