Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 36]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 36, Рэйнолдсын хямрал
Одоо ингээд Баркер, Анк, Бүүнэ болон Гэйтс нар 9-р зэрэглэлд хүрлээ. Тэд хувирсныхаа дараа, Гэгээнтэн зэрэглэл болдог болсон. Гагцхүү гуравдугаар ах Хакэр нь л 9-р зэрэглэлд ороход багахан алхам дутуу байгаа аж. Түүнчлэн, ах дүүсээс, Баркер, Гэйтс мөн Хазэр нар хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх түвшинг эзэмшсэн.
“Дүүгийн минь хурмын дараа, бид Хууль дүрэмгүй нутгийг зорих болно. Баркер тэр хэдийн тусламжийг авбал, ажил улам л хялбар болно.” Линлэйн нүднээс гэрэл гялбана.
Линлэйн сэтгэл ихэд хөдөлсөн байх бөгөөд Хууль дүрэмгүй нутагт очиж Гэрэлт сүмийхэнтэй тулалдана гэхээс байж ядаж байлаа.
Бүүнэ 9-р зэрэглэлд хүрсэн нь гайхшруулам зүйл байснаас гадна, хүн бүр л удахгүй болох хурмыг тэсэн ядан хүлээцгээнэ. Вартон өдөр бүрийг инээмсэглэн угтана.
Энэ удаа, хааны ордонд Вартон Нина хоёрын хурим болно. Энэ хүлээлтээс ч давсан зүйл байлаа.
Нам гүм хашаанд.
Бэлтгэлээ дуусгачихаад, Линлэй чулуун ширээний дэргэд суулаа. Тэрээр гараа сунгаад, жимсний дарстай хундага авлаа. Дарсаа уухдаа, тэрээр хөмсгөө зангидна. Түүний харахад л, юу бодож байгаа нь илт байлаа.
Бэбэ сэмхэн Линлэйруу харлаа.
“Вишш.” Бэбэ гэнэтхэн үсрээд Линлэйн ширээн дээр гарчихлаа.
Линлэй Бэбэрүү хараад. “Бэбэ, юу хийж байна аа?” гэтэл.
Бэбэ босож зогсоод, цээжиндээ сарвуугаа наагаад, Линлэйруу хараад. “Өөрийн ажигласан зүйл дээр үндэслэн, Бэбэ би эзэнтэнийг дүгнэвэл… та дуралсан бололтой.”
Бэбэгийн аура маш үнэмшилтэй байлаа.
Линлэй уйлах уу инээх үү гэдгээ мэдсэнгүй. “Би ах дүү нарынхаа талаар бодсон юм аа. Хэдэн өдрийн дараа, Вартоны хурим болох гэж байна. Тэгтэл, Дарга Иел, хоёр дахь ах болон дөрөв дэх дүү нарын нэг нь ч ирж чадахгүй…”
Линлэй уртаа санаа алдлаа.
“Тэр гурав одоо юу хийж байгаа бол.” Иел, Рэйнолдс болон Жорж нар бол Линлэйн хүндэт найз нар. Тэд Линлэйн сэтгэл зүрхэнд дээгүүр байр суурь эзэлдэг. Тэр ах дүүсээ чин сэтгэлээсээ хайралдаг.
Рэйнолдс жаахан барцаттай байгаа. Богино хугацааны амралтынхаа дараа, тэр даруй армируугаа буцсан. Бүүр Линлэй Хэйдсон хоёрын тулааныг ч үзэж чадаагүй.
Тэр одоо цэрэг болсон учраас тушаал дагахгүй бол болохгүй.
Хэдийгээр Рэйнолдс залхуу хойрго хүн ч, армид байх үедээ, тэр эргэлзэх ч үгүйгээр тушаал биелүүлдэг.
Обриэн эзэнт гүрний зүүн өмнөд мужийн хил, Нэил хотын өмнөд хэсэгт байх нутаг дэвсгэр Рохаулт эзэнт гүрэнтэй огтлолцдог. Эндэх машид эмх замбараагүй байдаг.
Рохаулт эзэнт гүрэнтэй Хууль дүрэмгүй нутгийн өмнөд хэсгээр хилэлдэг.
Талын морьтнуудтай байнга тулалдсанаас болоод, Рохаулт эзэн гүрэн үнэхээр догшин, тулаанч сүнстэй гэдгээрээ бас домогт морьтнуудаараа алдартай болсон. Рохаулт эзэнт гүрэн болон Обриэн эзэнт гүрнүүд нь Нэил хотын ойролцоох хэсэгт байнга тулаан өрнүүлдэгээс болж, хотын гаднах хэсэг цусны хар улаан өнгөнд будагдсан байдаг.
“Вишш!” Хүний өндрийн хагастай тэнцэх өндөртэй зэрлэг өвснүүд хүчтэй салхинд найгана. Ойролцоох булагт нь хэдэн азарга толгойгоо доошлуулан ус ууна.
Дэргэд нь хэдэн хүлэгт баатрууд газарт суун амарцгаана.
Одоо бол, Рэйнолдс модны дэргэд суух бөгөөд харцагынх шиг нүдээр эргэн тойрноо ажиж байлаа. Армид байх үедээ, Рэйнолдс тэс өөр хүн болчихдог. Одоо бол, тэр гүн хөх өнгийн хуяг өмссөн байх бөгөөд цээжин дээр нь алтла дөлт тэмдэг байв. Энэ бол Обриэн эзэнт гүрний элит легионуудын нэг, ‘Алтан дөлт легион’ нарын нэг гэсний баталгаа юм. Мөн түүний хуяг нь түүнийг ямар цолтойг илтгэнэ, тэрээр одоо ахлах ахмад.
Рэйнолдс энгэрийнхээ халааснаас цагаа гарган ирж харлаа. “Үдээс хойшийн гурав. Тав гэхэд бусад маань ирсэн байх ёстой.”
“Ноёнтоон.” Цэнхэр үстэй хүлэгт баатар инээн хүрч ирээд. “Рохаулт эзэнт гүрэн одоогоор Обриэн эзэнт гүрэнтэй дайны байдалтай биш байгаа. Урт хугацаанд дэмжлэг үзүүлж дэмий хүчээ үрээд байгаа юм шиг санагдахгүй байна уу, танд?” гэхэд.
“Бар, ярихаа зогсоо.” гээд Рэйнолдс хөмсгөө зангидхад.
“Мэдлээ.” Цэнхэр үстэй хүлэгт баатар дахин инээж зүрхэлсэнгүй.
Ахлах ахмад дээд албан тушаал тул тэр энэ салааг удирддаг. Нийтдээ, 900 хүний бүрэлдхүүнтэй гурван дунд хэмжээний салаадууд. Одоо бол тэд 18 жижиг салаадад хуваагдан явж байгаа бөгөөд Рэйнолдсын одоо удирдаж байгаа салаа нь тэднээс хамгийн хүчирхэг нь.
Тэр армид ороод олон жил болж байгаа, бас Рэйнолдс энгийн цэргээс одоогийн байр сууриндаа хүрсэн.
“Хэдийгээр Рохаулт эзэнт гүрэн манай Обриэн эзэнт гүрэнтэй ойрын 10 жилдээ томоохон дайн тулаан хийгээгүй ч, үргэлж л жижиг тулаанууд хийсээр байгаа байхаа?Жил бүр, эзэнт гүрэн хилийн тулаанаас болж хэдэн арван мянгаар нь хохирол амсдаг.” Рэйнолдс нухацтайгаар ийн хэлээд. “Миний тооцооллоос үндэслэвэл, том хэмжээний тулаан болсноос хойш урт хугацаа өнгөрсөн. Рохаулт эзэнт гүрний хүн ам хязгаартаа хүрсэн, тэд хэд хэдэн тулааны хүчинтэй болсон байх. Бид болгоомжтой байх ёстой.”
Дайны утга учир маш энгийн.
Хүн ам ихээр өсөж, хоол хүнс болоод газар нутаг хүрэлцээгүй болох цагт, бусад эзэнт гүрнүүдтэй дайн хийдэг. Хэрэв тэгэхгүй бол, эзэнт гүрэн дотроосоо бутран унана. Хоёр эзэнт гүрэн их хохирол амсаж, хоёр тал зогсоно гэдэг нь тэд ард иргэддээ хүрэхүйц газар нутагтай болсон гэсэн үг. Мэдээж тэд ийм тохиолдолд тулаанаа зогсооно.
Үнэндээ, энэ хамгийн үндсэн зарчмуудын нэг.
Эцсийн эцэст, ихэнх энгийн иргэдэд хэрэгтэй байдаг зүйл нь хоол болоод газар нутаг.
“За, ноёнтоон. Бид болгоомжтой байх болно оо.” Цэнхэр үстэй хүлэгт баатар ийн хэлээд инээлээ.
“Нээрээ, ноёнтоон, та өмнөн Эрнст сургуульд мастер Линлэйтэй хамт сурч байсан байхаа. Би түүнийг Ноён Хэйдсонтой бараг л хайнцсан гэж дуулсан.” Цэнхэр үстэй эр аяархан хэллээ.
Түүний хүн Линлэйн талаар асуувал, Рэйнолдс өөрийн эрхгүй хөхрөн инээгээд.
“Тулааны ки хангалтгүйгээс болоод л бага зэрэг ялагдсан.” Рэйнолдс тайвнаар хэллээ. Дотроо бол, тэр ахынхаа үхэх сэхээ үзсэн энэ тулааныг үзэж чадаагүй дээ их харамсдаг.
Баруун зүгрүү хараад Рэйнолдс нарны туяанаас болоод нүдээ багахан анилаа. Түүний хайрт ах баруун зүгт байх хааны нийслэлд буй.
“Дахиад ганц жил гаран болоход л, миний арван жилийн амлалт дуусаж би армиас гарна.” Рэйнолдс дотроо нууцхан санаа алдлаа.
Рэйнолдс найм гаруй жил армид зүтгэсэн ч, тэрээр овгийнхоо журмыг маш сайн мэднэ, хэрэв овгийнх нь үр хойч легион командлагч эсвэл орлогч легион командлагч болох юм бол армидаа үлддэг. Хэрэв чадахгүй бол, тэд эргээд овогруугаа буцдаг.
Одоо бол, Рэйнолдс ахлах ахмад цолтой. Тэр нэг нэг шатаар ахиж буй.
Гэхдээ хэдийгээр тэр армид байх дуртай ч, үлдсэн амьдралаа армид өнгөрөөхийг хүсэхгүй байгаа. Тэр одоо амар тайван шидийн бэлтгэлээ л хийхийг хүсэж буй. Тэр хэдийнээ 7-р зэрэглэлийн шидтэн болчихсон. Тэр дахиад 100 жил бэлтгэл хийхэд л тэр 9-р зэрэглэлийн Амин шидтэн болчихно.
Жаахаан хүлээчихвэл, бусад салаадууд нь ч гэсэн ирцгээнэ. 4:50 орчимд энд 400 гаруй хүн цугларсан байх агаад, хараахан 500 болоогүй байлаа.
“Ххмм?” Рэйнолдс гэнэтхэн хөмсгөө зангидлаа.
Тэр гэнэтхэн аюулыг мэдэрлээ, ямар нэг үл үзэгдэх аюул өөрсдийг нь чиглэн ирэхийг тэрээр мэдэрнэ. Шидтэн болохоор Рэйнолдсын сүнслэг хүч маш их, түүнчлэн түүний соин машид хүчирхэг.
“Бүгдээрэй болгоомжтой!” Рэйнолдс гэнэтхэн хүйтнээр хашхирвал.
“Мэдлээ, ноёнтоон!” эргэн тойрны хүлэгт баатрууд бүгдээрэй хариуллаа, гэтэл энэ мөчид, тэдэнд туурайн чимээ сонсогдсон бөгөөд, тэр нь хурдтайгаар ойртож байлаа.
“Дайсны отолт!” Тэнгэрт чанга хашхираан цуурайтлаа.
Бараг бүх хүлэгт баатрууд хурдтай хариу үйлдэл үзүүлэн, илд бамбайгаа агсан морьдруугаа ухас хийцгээ. Гэтэл энэ мөчид, тэнгэрээс хурц сумнууд бороо мэт асгарлаа…
“Вишшш!” “Вишшш!”
Сум бороо адил асгарвал, хүлэгт баатрууд өөрсдийгөө хамгаалахаар бамбайгаа өргөн нэг өвдөг дээрээ сөгдөөд, нэгэнтэйгээ ойртоцгоолоо.
Эзэнт гүрний бамбайнууд маш чанартай. Тулаанд, сум нэвтлэх нь маш ховор үзэгдэл. Олон сум бамбайг оносон ч, бамбай багахан чичирхийлээд л сумнуудыг газарт унагаана. Гэхдээ арав гаруй сум өөр дээрээ хүлээн авсан бамбай цаас адил болж байлаа…
“Нэвтлэх!”
Эгцлэн хурдтай ирсэн сум бамбайг нэвтлэн, хүлэгт баатрын толгойг цоо сүлбэвэл, түүний тархи зад үсрэв.
Рэйнолдс үүнийг хараад сэтгэл нь шимширнэ. Эдгээр хүлэгт баатрууд түүний салааных, тэд түүнийг бүхэл бүтэн зургаан жил дагасан. Тэд зургаан жил хамт амьдарч гүн гүнзгий холбоотой болцгоосон. Гэсэн ч Рэйнолдс, “Хэдэн зуун метрын цаанаас бамбайг нэвтлэнэ гэдэг тэд эргэлзээгүй 7-8 зэрэглэлийн мэргэжилтнүүд байна.”
“Чичирхийлэх.” Холоос хүмүүс ойртвол, морьдын туурайн чимээ дуулдана. Эдгээр хүмүүс саарал хуяг өмссөн байх бөгөөд морьдынхоо туурайг даавуугаар бүржээ.
Тэдний урд, арав гаруй хүлэгт баатрууд дутааж байлаа.
“Росси.” Рэйнолдсын царай хувьс хийлээ. Тэдгээр арван хүлэгт баатрууд түүний салааны хүмүүс.
“Ноёнтоон, түргэхэн зугт! Эд нар Рохаулт эзэнт гүрний цэргүүд, бас тэд хэдэн мянгуулаа байгаа! Түргэл… аа!!!” Хүлэгт баатрууд хурдлан давхих ч, нүд ирмэх зуурт, сум түүний хоолойг нэвт сүлбэлээ.
“Тэднийг бүгдэнг нь ал! Нэгийг нь ч амьд үлдээж болохгүй!” алсаас хүйтэн хоолой цуурайтвал.
“Зугтаад!”
Рэйнолдс чангаар хашхирлаа. Тэр яаж хэдэн мянган цэрэгтэй армийн өөдөөс хэдхэн зуун хүнтэй салаагаар тулалдаж чадах билээ дээ? Түүнчлэн, дайсных нь талд, 7-8 зэрэглэлийн элит дайчид байгаа.
Дээрээс нь тэдний үүрэг бол эрэл хайгуул. Тэд энэ мэдээг аль болох түргэн буцаах ёстой.
Азаар амьд үлдсэн хүмүүс дайны морьдондоо даруй мордоцгоолоо. Магадгүй тэд хэдэн зуун адууг өөрсдийн болгохыг хүссэн болохоороо, гагцхүү хүлэгт баатрууд дээр л сум буулгасан байх. Тэд ганц ч дайны морь алаагүй.
Зугт!
Рэйнолдсын толгойд зугтах гэсэн бодол л эргэлдэж байлаа. Эхэндээ 400 эрс зугтаахыг оролдож байсан ч, одоо бол ердөө 100 хүн л үлджээ. Рэйнолдс өрсөлдөгчөө сүрдүүлэх гэж шид ашигласан тулдаа л энэ. Зугтаж байхдаа, Рэйнолдс амандаа тасралтгүй шидэт шившлэг уншина.
Рэйнолдсын дэргэдээс аварга илд шиг галан иртэй найман илд гарч ирээд, бүх зүгт таран армийг чиглэлээ.
Галын хандлагат шид – Цаазлагч там!
“Аа.” Дөл хүлэгт баатрууд дээр хүрэхэд, тэд даруй аймшигтайгаар хашхирна. Тэдний хуяг дуулга хайлж нүд ирмэх зуурт, юу ч үгүй болж байлаа. Эргэн тойрон дахь өвснүүд нь хүртжл шатаж эхэлбэл, хүлэгт баатрууд саарч эхэллээ.
“Мөшгих!” Сэгсийсэн үстэй дайсны армийн удирдагч Рэйнолдсруу ууртайгаар ширтэнэ.
Хэрэв тэр холын зайн шидтэн байгаагүйсэн бол, бид эд нартай ийм удаан зууралдахгүй байх байлаа. Гэхдээ намрын хуурай өвсөн дээр тэр шидтэн гал авалзуулсанаас болоод гал хурдацтай тархана.
Шидийн хүчинд төгсгөл үгүй.
Рэйнолдс үнэндээ 7-р зэрэглэлийн шид ашиглаж зүрхлэхгүй байлаа. Түүний ашигласан бүх шид зургаа дугаар зэрэглэлийнх. Гэсэн ч Рэйнолдсын бие дэх шидийн хүч бараг туйлдаа хүрчихээд байлаа.
Рохаулт эзэнт гүрний 300 цэрэг л тэдэнтэй үлдсэн бөгөөд, тэр арав нь 7 зэрэглэл үү. Эцсийн эцэст, энэ бол элит салаа. Харин Рэйнолдсын салаан ганц л 7-р зэрэглэлийн дайчин бий, бас тэр өөрөө 7-р зэрэглэлийн шидтэн.
“Нэил хот! Би Нэил хотыг харж байна!” Хүлэгт баатруудын нэг нь чангаар хашхирлаа.
“Нэил хот!” Рэйнолдс холоос хотын дүр зургийг харлаа. Түүний нүд итгэл найдвараар дүүрч, морио шалавлахыг шаардана.
“Вишш!” араас нь сум исгэрэн ирвэл, тэрээр бамбайгаа өргөн дахин хаалаа. Сап гэх дуу дуулдахад, сум бамбайг нэвтлэн Рэйнолдсын мөрийг цоолчихов. Сум маш хүчтэй байснаас болоод Рэйнолдсын бие сулран морьноосоо уналаа.
Хоёр цаг зугтаасны эцэст, бараг л үдэш болсон байлаа.
Нэил хотын хана нэлээд хэдэн цэргүүдтэй бөгөөд, олон тооны язгууртнууд ч эргэн тойрдог.
“Хаалгаа нээ, түргэл! Рохаулт эзэнт гүрний цэргүүд биднийг хөөж байна. Тэднийг бүгдэнг нь ал!” Рэйнолдс ууртайгаар хашхирлаа.
Нүд ирмэх зуурт, Рэйнолдс болон түүний шархадсан цэргүүд хотын гадна ирсэн ч, хаалга нээгдсэнгүй.
“Вишш!” Сум ханан дээр байсан язгууртны нэгийг оножээ.
“Битгий нээ! Хаалгыг битгий нээ!” чих хангинуулам хашхираан дээрээс дуулдана. “Галлаад! Дайснуудыг үхтэл нь харва!”
Рохаулт эзэнт гүрний цэргүүд сумны хүрээнээс гаран зогсоцгоолоо. Тэд өөрсдөөсөө арвыг нь л илгээсэн юм. Тэд агаараас ирэх сумнаас амархан бултаж, өөрсдийгөө тулааны ки-н хуягаар бүрхжээ.
Тэд үнэхээрийн хүчирхэг дайчид байсан юм.
“Тэр шидтэнг ал.” Тэдгээр арван хүмүүсийн ахлагч нь Рэйнолдсруу харлаа. Хэдийгээр харахад дайсан дөнгөж арвуулахнаа байв ч, тулааны ки-г нь харвал, тэдний ахлагч нь л тэднийг алчихаар байлаа.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.