Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 35]

One comment

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 35, Бай: хууль дүрэмгүй нутаг
Намуухан салхин газар бясалган сууж байгаа Линлэйн үсийг үлээнэ. Тэр салхи болоод газартай нэгэн бүхэл болжээ.
“Чичирхийлэх…” Линлэй газрын гүн дэх халуун магманы дулааныг мэдэрнэ.
“Вишш…” Линлэй салхины хурд өөрчлөгдөхийг мэдэрлээ. Далайн түвшнөөс дээшлэх тусам салхи ширүүсэж байсан ч, хааны нийслэлийн эдлэнгүүдийн энд салхи сулхан байлаа. Линлэй салхины өөрчлөлтийг тодхон мэдэрнэ: Линлэй бэлтгэлээсээ таашаал мэдэрнэ. Шинэ ойлголттыг олж авч, хязгаараа эвдэх бүрт, түүний сүнс хувьсаж байгааг тэрээр мэдэрнэ!
Тухай бүрт нь түүний сэтгэл машид хөдөлнө.
“Дайны бурхны үг зөв байж. Бэлтгэлд ганц чигт л төвлөрсөн дээр юм байна. Газрын хууль өргөн бас гүн гүнзгий, Дэлхийн лугшилт гүн байна гэдэг, хууль улам гүн гүнзгий байна гэсэн үг.” Линлэй ийн мэдэрнэ.
Хэдийгээр Линлэй Хэйдсон хоёр хоёул газрын хуулиар хичээллэдэг ч, тэдний үндэс нь ялгаатай.
Түүний чичиргээнт дайралт нь Хэйдсоныхоос илүү!
“Трххх.” “Трххх.” газрын өвөрмөц хэмнэл Линлэйн анхаарлыг ихэд татна. Линлэй өөртөө илүү нээж гүнд нуугдсан нууцыг ойлгохоор шаргуу хичээллэнэ.
Хэйдсонтой тулалдсанаас хойш, Линлэй Юлан тив дэх хамгийн хүчирхэг мэргэжилтнүүдийн нэг гэж олон нийтэд танигдсан. Тэр хэдийнээ Хэйдсон, Ариун эзэн хаан, мөн Харанхуйн хамба нарын зэрэгт хүрсэн. Чиан нийслэлд, Баруч овгийн байр суурь тэнгэрт хадсан.
Товчхондоо, тэр ийм алдартай болсон тул, хэн ч түүгээр оролдож зүрхлэхгүй.
“Шинэ ойлголттой болох бүрт, өөр мэдрэмжтэй болж байна.” Линлэй нүдээ нээгээд, инээмсэглэлээ. Линлэй дотроо санаа алдаад, “Дэлхийн лугшилт хүртэл машид гүн гүнзгий агаад их нууцыг агуулж. Газрын хууль хэр өргөн уудам юм бэ дээ?”
Тэнгэрлэг оршихуй зэрэглэл болоход хүнд байдаг нь гайхаад байх зүйл алга.
5000 жил болсон ч Дайны бурхан одоог хүртэл Хагас бурхан хэвээрэй л байгаа.
“Ахаа!” Вартон болон Баркерын ах дүүс гүйн ирлээ.
“Чамайг ирж байгааг мэдсээн.” Линлэй инээгээд хөл дээрээ бослоо. Газар чичирхийлэх үед, Линлэй Вартон тэр хэдийг ирж байгааг мэдсэн.
Бүгд хоолоо идэж дуусгаад.
“Засслэр.” Линлэй хөл дээрээс босоод Засслэррүү харан инээмсэглэлээ. Тэр Засслэрийг өөрийн хэсэгтэй авчирсан байх бөгөөд, тэр хоёр өөд өөдөөсөө хараад сандал дээр сууцгаажээ.
“Ноён Линлэй, танд ямар нэг зүйл хэрэг болоо юу?” Засслэр ийн асуулаа.
Линлэй төв царайлаад санаа алдсанаа. “Засслэр, чи манай Баруч овгийн хэрэг явдлын талаар ихийг мэднэ.” Засслэр эртнээс л түүнтэй хамт байсан. Үнэндээ, тэр бүгдэнг нь мэднэ. Засслэр даруй толгой дохилоо.
Линлэй тайвнаар, “Миний эцэг эх хоёул үхсэн, бас гол буруутан нь Гэрэлт сүм. Өмнө нь, Хэсс хотыг орхих үедээ, би нэг л өдөр, Гэрэлт сүмийг үндсээр нь тасдан унагана гэж тангаргалж байсан.”
Засслэр Линлэйн зорилгыг мэддэг билээ.
Линлэй Засслэрруу хараад. “Миний хүч улам нэмэгдсээр л байна. Тэрнээс гадна, Бэбэ, Хэирү бас Баркерын ах дүүс ч байна… Би Гэрэлт сүмтэй учраа болж чадах байх гэж бодож байна. Би Гэрэлт сүмийн эсрэг хөдөлж эхлэхдээ бэлдэж эхэлсэн!”
“Эхэлчихсээн?” Засслэр гайхширлаа.
Линлэй Гэрэлт сүмийн эсрэг хөдлөх төлөвлөгөөндөө орчихсон гэж үү?
“Линлэй, хэдийгээр чиний хүч одоо үнэхээр аймшигтай байгаа ч, Гэрэлт сүмийн үндэс маш гүн…” Засслэр яаравчлан ойлголцохыг оролдлоо.
Хэдийгээр тэр ч гэсэн Гэрэлт сүмийг устгахыг хүсэж буйвч, тэр бол ердөө хүсэл.
Линлэй гараа даллан инээмсэглээд. “Үгүй ээ, би тэдэнтэй арай тулалдах гээгүй байна.”
“Өнгөрсөн удаа, би чамаас Хууль дүрэмгүй нутгийн талаар сонссон. Гэрэлт сүмийн хувьд тэндэх их үнэ цэнэтэй газар гэсэн байхаа? Бас тэнд тэдний их хүч байдаг гэсэн байхаа?” Линлэй ийн асуулаа.
Засслэр 800 настай, бас Хууль дүрэмгүй нутагт урт хугацаанд амьдарсан.
“Мэдээж үнэ цэнэтэй!”
Засслэр дэлгэрэнгүй зүйлсийг тайлбарлалаа. “Линлэй, би Гэрэлт сүмийн талаар үндсэн ойлголттойгоос гадна, Гэрэлт Дэд эрхт ноёлогчид цэвэр ариун сүнс мөн дагагчид хэрэгтэй байдаг! Олон дагалдагчтай болох тусам, илүү их итгэл бий болно. Гэрэлт сүм энэ зорилгын төлөө үргэлж л дэлхий даяар Эзний гэрлийг түгээнэ гэцгээдэг.” гэхэд.
Линлэй хариу толгой дохилоо.
Засслэр хумсаа дараад. “Линлэй, бүхэл тивд, орших асар том эмх замбараагүй нутаг тооцогддог газар бол алс холын зүүн зүгт байх, Хууль дүрэмгүй нутаг, мөн Арван найман хойд зүгийн Вант улсууд!”
“Арван найман хойд зүгийн Вант улсууд байнга дайн тулаантай байдаг бөгөөд тэнд байдаг талын морьтнууд өөрсдийн зэрлэг байдлаараа алдартай.Тэд бол яс махнаасаа цусыг хүсэмжилдэг хүмүүс. Гэрэлт дэд эрхт ноёлогч яаж тэднийг захирах билээ дээ? Тэдний байгалийн зан чанараас нь үзэхэд л Гэрэлт сүм бүтэлгүйтэх нь тодорхой.” гэснээ Засслэр аяарханаар. “Арван найман хойд зүгийн Вант улсыг Жаварт дарь эх удирддаг.”
“Жаварт дарь эх ээ?” Линлэй Арван найман Вант улсын талаар их зүйл мэдэхгүй.
“Тийм.” Засслэр толгой дохиод. “Хэдийгээр Арван найман вант улсууд хоорондоо тулалддаг ч гэлээ, Жаварт дарь эхийн сүм бол тэдний жинхэнэ захирагч нь. Бас Жаварт дарь эхийн сүмийн нууцууд маш гүн гүнзгий… хамгийн чухал нь, Жаварт дарь эхийн сүм огт нэр төр хөөцөлддөггүй,бас энэ бүх хугацаанд Арван найман вант улсад байсаар ирсэн. Үнэндээ, Гэрэлт сүм тэднийг уурлуулж хүчирхэг дайсантай болох гэхгүй.” гэв.
Линлэй хариу болгон хөхрөн инээлээ.
Линлэйн санааг энэ үргэлж зовоож байсан. Арван найман вант улсууд нь Харанхуйн ойн хойд хэсэгт байрладаг. Гагцхүү Обриэн эзэнт гүрэнтэй хилэлдэг. Обриэн эзэнт гүрний хүчийг авч үзвэл, эзлэх хүнд байхгүй.
Гэхдээ тэд яагаад тэгдэггүй юм бол?
Одоо л Линлэй Жаварт дарь эхийн сүмийн талаар ойлголоо.
“Хоёр газар асуудалтай болохоор, одоо ганц Хууль дүрэмгүй нутаг л үлдсэн!” Засслэр санаа алдаад. “Хууль дүрэмгүй нутаг үнэхээр эмх замбараагүй. Үнэхээр аймшигтай.”
“Эмх замбараагүй? Хэр их?” гэхэд.
Засслэр санаа алдаад. “Өдийг хүртэл нийт 48 вант улс тэнд байсан. Хууль дүрэмгүй нутгийн хил хязгаар байнга өөрчлөгддөг. Жил бүр, вант улсуудын тоонд өөрчлөлт гардаг. Магадгүй, 50 эсвэл 40 ч байж болох юм. Хэлэхэд хэцүүл юм. Эмх замбараагүй байгаа эхний шалтгаан нь энэ.”
“Тэдний эмх замбараагүй байдаг хоёр дахь шалтгаан нь тэдний хил. Тэднийх бол Обриэн эзэнт гүрэн болоод Рохаулт эзэнт гүрэнтэй хил залгаа оршдог, зүүн зүгийн маш том овгууд ч бий. Эдгээр гурван том хүчин тэднийг хүрээлж байдаг!”
“Гуравдахь шалтгаан нь гэвэл Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нар хоёул Хууль дүрэмгүй нутгийг эзлэхийг хүсэцгээдэг. Тэнд энэ хоёр шашны аль аль нь их хүчтэй нөлөөтэй. Түүнчлэн тэр хоёр шашин хоорондоо зөрчилддөг болохоор тэдний хоорондын тэмцэл ноцтой хэвээр байгаа.”
Үүнийг сонссон Линлэй уртаа санаа алдлаа. Хэрэв, энэ бүх нөхцөл байдал бүрдэж, Хууль дүрэмгүй нутаг эмх замбараагүй байгаагүй бол, энэ бүх зүйл болохгүй байх байлаа.
“Эмх замбараагүй байдаг дөрөв дэх шалтгаан.” Засслэр санаа алдаад. “Хууль дүрэмгүй нутаг Харанхуйн ойн хойд хэсэгт байралдаг. Харанхуйн ойд олон төрлийн шидэт араатан байдаг бөгөөд, нийт тоо нь Шидэт араатны ууланд байх шидэт араатныхаас дутаад байх зүйлгүй. Хэдэн арван жил тутамд… Маш олон шидэт араатнууд Харанхуйн ойгоос Хууль дүрэмгүй нутгийг зорьдог. Энэ бол зүйрлэшгүй гамшиг!”
Линлэйн царай хувьс хийлээ.
Шидэт араатны давалгаа?
Ариун нэгдлийн Сүйрлийн өдрийн дараа, Линлэй шидэт араатны давалгаа хэр аймшигтай болохыг ойлгосон. Тэр эргэлзээгүй сүйрлийн өдөр байсан.
“Мэдээж, шидэт араатны давалгаа гэж байгаа ч, арай ч Сүйрлийн өдрийнх шиг аймшигтай биш.” Засслэр ийн хэлээд инээснээ. “Харанхуйн ойгоос ирдэг дийлэнх шидэт араатнууд нь дунд эсвэл доод түвшнийх л байдаг. Дээд түвшний хэдхэн л шидэт араатнууд байдаг. Хэдийгээр олон тооны шидэт араатан байдаг ч бүх вант улсууд хоорондоо хамтран шидэт араатнуудыг дардаг.”
Линлэй одоо л ойлголоо.
Хэрэв дээд түвшний шидэт араатан цөөхөн бол, үзүүлэх хохирол нь ч бага байна. Түүнчлэн, Ариун нэгдлийнх шиг тийм олон тооных биш. Мэдээж тийм байхад хохирол хязгаарлагдмал л байж таараа.
“Линлэй, Ариун нэгдэлд болсон зүйл энэ хоёрын ялгаа гэвэл Харанхуйн ойн шидэт араатнуудын давалгаа ганцхан удаа болоогүй. Хэдэн арван жил тутамд тохиодгоос болоод Хууль дүрэмгүй нутагт хэзээ ч жинхэнэ энх тайван тогтдоггүй.” Засслэр ийн ихэлээд санаа алдвал.
Линлэй ч гэсэн нууцхан санаа алдлаа.
Эдгээр дөрвөн шалтгаанаас болоод, Хууль дүрэмгүй нутаг үргэлж эмх замбараагүй байдаг юм байна.
“Хэдийгээр вант улсууд жижиг ч, бүх 48 вант нийтдээ маш том газар нутгийг эзэлдэг. Хууль дүрэмгүй нутаг бараг Обриэн эзэнт гүрний газар нутгийн тэн хагастай тэнцэхүйц. Үнэндээ, газар нутаг нь одоогийн Ариун нэгдлийнхтэй тэнцүү.” гэхэд.
Линлэй хариу толгой дохилоо.
Сүйрлийн өдрийн дараа, Ариун нэгдэл газар нутгийнхаа гуравны нэгийг алдсан. Мэдээж Обриэн эзэнт гүрэн анхнаасаа л асар өргөн уудам эзэнт гүрэн байсан.
Харин Хууль дүрэмгүй нутаг, Обриэн эзэнт гүрний хагастай тэнцэхүйц, одоогийн Ариун нэгдэлтэй тэнцэх хэмжээний газар нутагтай.
“Өргөн уудам газар нутаг нь Гэрэлт сүмийн анхаарлыг татаад байгаа байх нь ээ. Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм хоёрын аль аль нь олон мэргэжилтнүүдтэй, бас маш гүн үндэстэй.”
Үүнийг сонссон Линлэй хөхрөн инээлээ.
Гэрэлт сүм хэр олон хүнтэй болоод бүхэл Ариун нэгдэлтэй тэнцэх хэмжээний газар нутагруу илгээх гээд байгаа юм?
“Хэрэв Гэрэлт сүм 20-30 гэгээнтэнтэй гэж үзвэл, дор хаяж л 5-7 Гэгээнтэн зэрэглэлтэн явуулна.” Линлэй дотроо ийн хэллээ.
Гэрэлт сүмийн ихэнх мэргэжилтнүүд Ариун арал дээр байх учиртай.
Түүнчлэн Хууль дүрэмгүй нутагруу явуулах мэргэжилтнүүд нь хамгийн хүчирхэгүүд нь байх байх.
“Дүүгийнхээ хурмын дараа, би Хууль дүрэмгүй нутгийг зорих болно.” Линлэй Засслэррүү харан инээснээ. “Бид Гэрэлт сүмийн эсрэг Хууль дүрэмгүй нутгийг эзлэх дайн хийх болно.”
Хууль дүрэмгүй нутагт хэдэн мянган жилийн турш суулгасан үр нь үгүй болоход Гэрэлт сүм галзуурлын ирмэгт очино.
“Хууль дүрэмгүй нутаг?” Засслэрийн нүд гялтганаад. “Гайхалтай!” гэв.
Линлэй инээмсэглээд. Хэдэн мянган жилийн турш бий болгосон нөлөөг устгах ганц хоёр жилд бүтчих зүйл биш.
“Би тэнд байх хугацаагаа амрах болон бэлтгэл хийхдээ л зарцуулах болно. Хууль дүрэмгүй нутаг дахь тэдний хүчийг устгасны дараа, би хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэл болдог болсон байх учиртай. Тэр цагт, миний Дэлхийн лугшилтын талаарх ойлголт дээдийн дээд түвшинд хүрнэ. Тэр цагт… бид Гэрэлт сүмийн эсрэг шууд дайралт хийх болно.”
Линлэйн хэдийнээ төлөвлөгөө бодоод олжээ.
Тэд эдгээр төлөвлөгөөний дагуу ажиллах болно. Тэд яарч эсвэл тэвчээргүй загнаж болохгүй. Нэг нэг алхмаар Гэрэлт сүмийн үндсийг сугалах хэрэгтэй.
Вартон Нина хоёрын хурмын тов Линлэй Хэйдсон хоёрын тулааны өмнө гарсан. Тэдний хурмын өдөр бол, 9 сарын 15.
Одоо бол 9 сарын эхэн үе. Гүнгийнх болоод хааны овог хоёул уг хуримд бэлтгээд тун ч завгүй байцгаалаа.
Хурмын ёслол сүй тавих ёслолоос ч илүү чухал үйл ажиллагаа.
Вартон гүнгийн эдлэн. Линлэйн байрлаж буй хэсэг.
“Линлэй, манай хүмүүс эргээд Юлан эзэнт гүрэнрүүгээ явахаар төлөвлөж байна. Би багштайгаа хамт буцах хэрэгтэй.” Делиа Линлэйруу хараад, уруулаа мушилзуулан хэллээ.Линлэй инээмсэглэж байсан ч, гэнэтхэн инээмсэглэл нь хөлдсөн мэт болчихов.
Делиаг явах гэж байгааг мэдээд, Линлэйн сэтгэл өөрийн эрхгүй хөндүүрлэв.
Делиатай хамт байсан хэдэн сар Линлэйн өнгөрсөн арван жил дэх хамгийн амар тайван цаг мөч байсан. Өдөр бүр, тэр инээмсэглэдэг байсан.
“Чи явна аа?” Линлэй хүчлэн инээмсэглээд. “Тэгвэл аян замдаа саадгүй яваарай.” гэхэд.
Делиа инээмсэглээд, өөрөөс нь холдмооргүй байгаагаа хэллээ.
“Гэсэн ч… би багшдаа өөрийг нь түрүүлж хариад, би тэнд хувийн иргэн болж үлдье гээд хэлчихсэн.” гэлээ.
“Аа?” Линлэй уйлах уу инээх үү гэдгээ мэдсэнгүй.
“Чи баярлахгүй байгаа хэрэг үү?” Делиа духаа үрчийлгэхэд.
“Үгүй дээ, баяртай байна!” Линлэй, яаравчлан хэснээр, Делиаруу нухацтайгаар хараад. “Делиа, надад чамд хэлэх зүйл байна.” гэлээ.
“Юу тэр билээ?” Делиа гайхширан Линлэйруу харвал.
“Би дүүгийнхээ хурмын дараа, Хууль дүрэмгүй нутагруу явах шаардлагатай болчихсон байгаад байгаа юм л даа.” Линлэй ийн хэлтэл.
“Өө. Тэгвэл би ч гэсэн явъя.” Делиа огтхон ч эргэлзсэнгүй.
Гэхдээ энэ мөчид, цуврал хашхираан дуулвал, хүн дүрст зүйл Линлэйн хэсэгт хурдлан хүрч ирлээ. Хаалганы гаднаас, Гэйтс чангаар. “Ноёнтоон, миний дөрөвдүгээр ах хязгаараа эвдэж 9-р зэрэглэлд орлоо!” гэв.
“Дахиад нэг Гэгээнтэн зэрэглэлтэн?” Линлэй өөрийн эрхгүй царайндаа инээмсэглэл тодрууллаа. Эдгээр таван ах дүүс үнэхээр гайхалтай юм.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 35]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s