Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 34]

4 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 34, Алдар нэр өссөн нь
Гараа эргүүлбэл, орон зайн бөгжнөөс нь урт дээл гараад ирлээ. Тэрээр эргээд хүн төрхөндөө ороод, өнөөх урт дээлээ өмслөө. Тэгээд тайвнаар инээгээд, “Бэбэ, Хэирү, буцацгаая.” ингэж хэлэхийн зэрэгцээ, Линлэй Хэйдсонруу харлаа. Хэйдсон ч гэсэн түүнрүү харж байлаа.
Тэр хоёрын хоёулангийнх нь царай цонхийжээ. Энэ тулаанаар тэдний аль аль нь хүнд бэртэл аваад дууслаа.
Хоёр мэргэжилтнүүд нэг нэгэнрүүгээ толгойгоо дохилоо. Хэйдсон өөр зүйлд анхааралгүй зүүн зүгийг чиглэн нислээ. Тэрээр хар цэг болоод алга боллоо. Урд нь Линлэй алхан, араас нь хоёр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан, Бэбэ Хэирү хоёр дагана.
Хоёр шидэт араатантайгаа яваа Линлэйг хараад, Эзэн хаан Жонн, Каинин, Ланкэ мөн бусад хүмүүсийн сэтгэл ихэд хөдлөнө. Линлэй болон түүний хоёр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд гайхалтай хүчирхэг.
“Мастер Линлэй.” Эзэн хаан Жонн түрүүлж урагш алхаад дулаахнаар мэндэллээ. Линлэй толгойгоо дохивол түүний царай хувхай цайсан байв. “Эзэн хаан Жонн, би энэ тулааны үр дүнд хэдэн зүйл олж мэдлээ, би хариад бэлтгэлдээ орох хэрэгтэй байна.” гэхэд.
Эзэн хаан Жонн гайхширснаа, яаравчлан, “Зүгээр дээ, зүгээр. Мастер Линлэйн бэлтгэл их чухал шүү дээ.” гэв.
Линлэй ч инээмсэглээд өөрийн хүмүүсийн зүгт явлаа. Вартон болон бусад нь Линлэйг даруй угтан авбал, Вартон ахыгаа чанга гэгч нь тэвэрлээ.
“Ахаа.” Вартоны нүд улайсан ч байсан ч инээж байлаа.
“Явцгаая. Харьцгаая.” Линлэй Делиаруу хараад ийн хэллээ. Делиагийн нүд чийгтсэн байх нь ихэд үзэсгэлэнтэй харагдана. Линлэйг аюулд орсныг хараад, санаа зовсондоо уйлсан нь энэ юм.
Линлэй сэтгэлдээ дулаан мэдэрнэ.
“Хамтдаа явцгаая.” Линлэй Делиаруу хараад инээхэд, Делиа ч хариу толгой дохилоо.
Линлэй тэр хэд даруй явлаа. Тэдний замд байсан олон үзэгчид тэдэнд зам тавин өгнө. Бүх хүмүүс Линлэйруу ширтэж байлаа. Дөнгөж 27 настай байж хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлтэн гэгддэг Хэйдсонтой энэ тэнцүү тулалдсан. Тэрнээс гадна, тэр хоёр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатантай, тэдний нэг нь Хэйдсоноос ч хүчирхэг.
“Ахаа…” Блүмэр Ах Оливерруугаа харлаа.
Оливер олонд гоц суут хэмээн алдаршсан ч, гурван сарын өмнө, Хэйдсонтой тулалдаад ялагдсан. Түүнийг хэн ч ялагдсан гэж буруутгаагүй, эцсийн эцэст түүний дайсан Хэйдсон байсан шүү дээ. Юлан тив дэх хүн бүр түүнийг гоц суут нэгэн гэж бодсоор л байгаа.
Гэтэл…
Линлэй түүнээс ч залуухан!
Тэгсэн байтал Линлэй Хэйдсон хоёрын тулааны үр дүн тэс өөр байлаа. Тэр ч бүү хэл Хэйдсон өөрөө Линлэйгээс арай их тулааны ки-тэй байгаагүйсэн бол ялж чадахааргүй байлаа гэсэн.
Арай их тулааны ки-тэй байсандаа яллаа?
Олон мэргэжилтнүүдийн хувьд, энэ ялалт гэж тооцогдохгүй. Энэ Хуулийн ойлголт тулааны ки-н бясалгалаас хамаагүй хэцүү байснаас болсон. Хангалттай хугацаа л байвал хүмүүс тулааны ки-гээ өсгөж чадна.
“Дүү минь. Би Тэсгэм хүйтэн мөсөн уулруу явлаа. Сайн сууж байгаарай.” Оливер дүүдээ хандан тайвнаар ийн хэлбэл.
“Ахаа!” Блүмэр ахруугаа харлаа.
Тэр ахаасаа уг газрын талаар сонсож байсан. Ертөнц хянагч тэнд хэдэн Гэгээнтэн зэрэглэлтнүүдтэй нуугдан байрлаж тэднийг бэлтгэдэг.
Оливер дүүрүүгээ хараад. “Дүү минь, санаж яв. Чи миний дүү шүү. Урмыг минь битгий хугалаарай.” гэхэд.
“За.” гээд Блүмэр толгойгоо дохилоо.
Оливер тэнгэрт нисээд хойд зүгийг зорьлоо. Тэрээр нуруундаа хоёр урт илдээ үүрсэн байх бөгөөд дээл нь салхинд намирна.
“Хэйдсон, Линлэй… би эргэж ирэхээрээ, та хоёрыг заавал ялна!”
Оливер хойд зүгийг ширтвэл, харц нь шийдэмгий байдлаар дүүрэн байв.
Цэргүүдийн заавар доор, иргэд тал бүрд тарцгаалаа. Тэдний сэтгэл ихэд хөдөлсөн байх агаад, тэд өнөөдрийн тулааны талаар тасралтгүй ярилцана.
Ганцхан цавчилтаар уулыг хувааж. Ганц ганц чичлэлтээр л хонгил үүсгэсэн.
1000 метр өндөр уул хүртэл тулааны дараа хэдэн миль үргэлжлэх том балгас болон үлдсэн.
Тэгээд дараа нь, хоёр шидэт араатан гарч ирсэн.
Энэ бүх үйл явда үзэгчдийг сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Энэ тулааны дараа, хүн бүр л Линлэйруу ширтэцгээж байсан. Дөнгөж 27 настай ч Хэйдсоны эсрэг сайн тулалдсан, бас хоёр хүчирхэг шидэт араатантай! Харах нь ээ, шидэт араатных нь нэг л гэхэд Хэйдсонг ялахаар байсан юм.
Хэрэв шидэт араатнуудынхаа хамт тулалдах байсан бол, Юлан тивээс хэн тэдэнтэй сөргөөцөлдөж зүрхлэх юм?
“Вартонг сонгосон нь үнэхээр азтай хэрэг боллоо. Өвөг дээдэс, Дайны бурхны зааварчилгаанд талархаж байна.” Эзэн хаан Жонн санаа алдаад. “Би Линлэйг ийм гайхалтай гэж анзаарч байсангүй. Аз таарч, тэр одоо манай овогтой худуудын харилцаатай болсон.”
Энэ тулааны дараа, хэдэн сая үзэгчид мэдээг шуурхай гэгч нь тараацгаалаа. Удалгүй, Линлэй алдар хүнд дэлхий даяар тарж, бүхэл Юлан тив дэх хамгийн алдартай нэгэн болсон юм!
Тэр хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлтэнтэй энэ тэнцүү тулалдсан!
Дөнгөж 27-хон настай!
9-р Зэрэглэлийн Амин шидтэн!
Мастер сийлбэрч!
Түүнчлэн хоёр аймшигтай Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнуудтай бөгөөд, нэг нь л гэхэд Хэйдсонг ганцаараа дийлэхүйц.
Энэ яг л домог мэт байсан юм. Сийлбэрч, шидтэн эсвэл дайчин аль алингаар нь Линлэй домгийн зэрэглэлт хүрсэн билээ. Олон домог нэгэн бүхэл болсон мэт л байлаа.
Эргэлзээ ч үгүй, тэр бол зүйрлэшгүй гоц суут нэгэн.
Линлэйн нэр болон алдар хүнд Юлан тивээр хурдтай тархлаа. Зарим нь уг домогт үйл явдал дээр давс нэмцгээсэн бөгөөд, тоолж баршгүй олон залуу эрс Линлэйг зорилгоо болгон шаргуу хичээллэж эхэлцгээсэн юм!
Линлэй бүхэл Юлан тивийн түүхэнд гүн мөр үлдээлээ.
Тэрнээс илүүтэйгээр… Линлэйн яруу алдар дөнгөж л эхэлж буй. Тэр одоо дөнгөж л 27 настай. Түүний ирээдүйд хязгаар үгүй!
Линлэйн Хэйдсонтой тулалдсан гэх мэдээ Гэрэлт сүм дээр ч гэсэн хурдтай ирлээ.
Ариун арлын зүгт давалгаа давалгаална. Далай дээр учир, энд машид тайван амгалан, бас Гэрэлт сүмийн хүчирхэг цэргийн хүчтэй.
Гэрэлт дуганы 9-р давхар.
Ариун эзэн хаан, Хэидэнс, Гэрэлт сүмийн ариун бичээсийг чимээгүйхэн эргүүлнэ. Тэгтэл, гэнэтхэн хаалганаас хоёр хөлийн чимээ дуулдлаа.
“Ор.” Хэидэнс ийн хэллээ.
Гүлермо, урт улаан дээл өмссөн байх агаад яаравчлан орж ирлээ. Тэрээр Хэидэнсрүү хараад, “Гэгээнтэн минь, Линлэй Хэйдсонтой тулалдсан байна.” гэхэд
Хэйдэнс толгойгоо өргөөд Гулерморуу харлаа.
Тэрээр Гулермогийн царайнаас сэжиг аваад Гулермогоос бичгийг авав. Дараа нь, Хэйдэнсийн тайван царай мөс мэт хүйтэн боллоо.
“Гэгээнтэн минь?” Гулермо намуухнаар хэллээ.
Хэйдэнс аяархан санаа алдаад, цаасыг ширээн дээр чулуудлаа. Тэрээр хөл дээрээ босож зогсоод, цонхны дэргэд очив. Тэрээр далайг хараад, “Линлэй… Би түүнийг гоц суут нэгэн гэдгийг мэддэг байсан, гэхдээ арай ч 10 жилийн дотор ингэтлээ ахиц гаргана гэж төсөөлсөн ч үгүй.”
Урт хугацааны өмнө, Хэйдэнс Линлэйг том амжилтанд хүрнэ гэж таамаглаж байсан. Эс бөгөөс, тэр яалаа гэж зургаан Сахиусан тэнгэрийг Линлэйг ал гэж явуулах билээ дээ.
Гэтэл зургаан Сахиусан тэнгэр бүтэлгүйтээд зогсохгүй, Линлэйг ийм том амжилтанд хүрнэ гэж хэн санах билээ дээ. Эхлээд, тэр Оливертой энэ тэнцүү тулалдсан, энэ л Гэрэлт сүмийг хангалттай цочирдолд оруулаад байсан. Гэтэл энэ удаа…
“Гэгээнтэн минь, бид яах вэ?” Гулермо намуухнаар асуугаад. “Линлэй одоо хэдийнээ Хэйдсонтой дүйцэхүйц болчихсон байна шүү дээ.” гэлээ.
“Хэйдсон.”
Хэидэнс цонхоор харангаа, Гулермод хариу болгон. “Хэйдсон үнэхээр хүчирхэг. Би түүнийг ялахыг хүсвэл, асар их хүчин чармайлт шаардагдах байх.”
Хэдийгээр Хэйдсон хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлтэн гэгддэг ч, олон хүмүүс түүний эсрэг юу ч хийж чадалгүй ялагдахгүй. Олон жил чимээгүй бэлтгэл хийсэн хүмүүсээс гадна, Ариун эзэн хаан, Харанхуйн хамба гэх мэт хүмүүс ч бий.
Эцсийн эцэст, зөгнөлийн шид бол гурван Дээд шидүүдийн нэг.
Гэгээнтэн зэрэглэлийн Зөгнөлийн шид ашиглагч маш хүчирхэг, энгийн Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний шидтэнээс хол илүү. Хэрэв Хэидэнс бүхнээ гаргавал, Хэйдсонг ялж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа.
Хэрэв бүхнээ гаргах юм бол шүү дээ. Хамгийн чухал нь, Линлэй хоёр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатантай гэдэг, тэдний нэг нь л гэхэд Хэйдсонтой ганцаараа тулалдаад ялахуйц.
“Линлэй болон хоёр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан. Осэнно бид хоёр дайрвал, Линлэйг зугтаалгаад л таарах байх. Линлэйг алахын тулд… бид бүх хүчтэнүүдээ илгээх хэрэгтэй!” Хэидэнс сулхан хэлээ.
Алах ялах хоёр бол маш ялгаатай ойлголт.
Линлэй болоод түүний хоёр шидэт араатан хэтэрхий аймшигтай. Гэрэлт сүм хүртэл түүнийг баттай алахын тулд бүх мэргэжилтнүүдтэйгээ хамтрах шаардлагатай.
“Гэхдээ бид амжилттай болгосон ч, бид их гарз амсана. Хааны нийслэл бол Дайны бурхны эзэмшил….” Хэидэнсийн нүднээс алтлаг гэрэл гялталзана.
Хэидэнсийн сэтгэл уур хилэнгээр дүүрчээ!
“Бам!” Хэидэнсийн урд байсан цонх хагарлаа.
“Бид өмнөн Линлэйг алж болох л байсан, гэсэн ч бид түүний эсрэг бүрэн хүчээ ашиглаагүй. Гэтэл одоо, бидэнд боломж гарахгүй нь.” Хэидэнс Гулерморуу хараад, аргагүйн эрхэнд ийн хэллээ. “Линлэйг алах зардал маш үнэтэй. Харин бид тэрийг төлж хүчрэхгүй. Тэрнээс илүүтэйгээр, бид амжилттай ч болгож чадахгүй… өнөөдрөөс, дахин Линлэйн эсрэг хөдлөхгүй. Хэрэв бид түүнд саад болохгүй л бол… тэр арай ч Ариун арал дээр хүрч ирээд түвээхгүй биз.”
Энэ мөчид, Гэрэлт сүмд ганц л сонголт үлджээ.
“Тийм шүү, Гэгээнтэн минь.” Гулермо дотроо багахан инээмсэглэлээ.
Гулермо Линлэйтэй анх Эрнст сургууль дээр уулзаж байснаа эргүүлэн бодно. Тэр үед, Линлэйн ирээдүй ердөө итгэл найдвараар дүүрэн байсан.
Тэрнээс хойш дөнгөж л 10 жил өнгөрсөн!
Тэгтэл тэр хэдийнээ Юлан тивийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэгэнд тооцогдож, Гэрэлт сүм түүнд дахин хор хүргэж чадахааргүй боллоо.
Хэидэнс хөмсгөө зангидна.
Түүний сэтгэл үзэн ядалтаар дүүрэн байлаа!
Линлэйтэй учраа олоход Сүм хүртэл хүчин мөхөс байна гэж үү? Үгүй! Хангалттай хүчирхэг! Түүнчлэн, Ариун эзэн хаан шиг өндөр түвшний мэргэжилтнүүд ч тэдэнд бий. Тэд бүгд хэдэн мянган жил бэлтгэл хийцгээсэн.
Гэсэн хэдий ч…
Тэдгээр хүмүүс Гэрэлт сүмд үйлчлэхээ больсон.
“Тэд бүгд уравсан бөгөөд бүгд өөрсдийгөө бодоцгоосон!” Хэидэнсийн зүрх сэтгэл уур хилэнгээр дүүрэн байлаа. Тэдгээр хүмүүс бүгд ихэд хүчирхэг ч, хэн нь цаашид Гэрэлт дэд эрхт ноёлогчид анхаарч, биширхээ больсон.
Тэдгээр хүмүүс нэгэн цагт Гэрэлт сүмийн бахархалууд байсан.
Тэдэн дунд өмнөх Ариун эзэн хаад нар ч бий. Гэтэл одоо, тэд Гэрэлт сүмийг устах байсан ч анхаархааргүй болцгоосон. Тэдний зорилго нь Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орцгоох!
Тэнгэрлэг оршихуйн ертөнцөд нэвтрэх!
“Гэгээнтэн минь?” Гулермо Хэидэнсийг аяархан дуудлаа.
Хэидэнс уртаа санаа алдаад, түүнрүү харснаа. “Гулермо, Шидэт араатны уулын Дилин бидэнд их түвэг удсан. Олон дагалдагчид маань зовлонд унасан… бид яаравчлан Хууль дүрэмгүй нутагт үндсээ тавих хэрэгтэй.” гэвэл Гулермо ч хариу толгой дохилоо.
Олон дагагчидтай болох тусам, Эзэн их бэлэг хүртээнэ. 48 хууль дүрэмгүй вант улсууд Гэрэлт сүмийн хувьд яг л шүүслэг мах шиг байлаа. Тэнд хэдэн мянган жилийн турш үймээн самуун эмх замбараагүй байдал ноёлсон. Гэрэлт сүм болоод Сүүдрийн сүм нар хоёул энэ бүх нутгийг захирах хүсэлтэй байсан ч, хэн нь ч амжилтанд хүрээгүй.
Хууль дүрэмгүй нутаг Обриэн эзэнт гүрэн мөн Рохаулт эзэнт гүрэнтэй хил залгаа байдаг, зүүн зүгт байх асар өргөн уудам нутаг…
Хууль дүрэмгүй нутаг маш хатуу бэрх нутаг.
“Чи одоо явдаа.” Хэидэнс тайвнаар хэллээ.
Гулермог явах үед, Хэидэнс дотроо ичгүүр мэдэрнэ. “Сүүдрийн сүм. Хууль дүрэмгүй нутаг. Бас Линлэй, ирээдүйд хэн нь хамгийн том аюул болох вэ гэвэл…” Тэр Линлэйг том аюул болно гэдгийг мэдэж байгаа ч, тэр одоо юу хийж чадна гэж?


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

4 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 34]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.