Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 33]

7 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 33, Гайхамшиг
Доороос үзэж байсан хэдэн сая үзэгчид цөм цоирдолд орцгоожээ. Хэйдсон Линлэй хоёр хоёул цусандаа будагдсан байдалтай байлаа. Энэ тулаан үнэхээр ширүүн болсон нь тодорхой байсан юм.
“Боломжтой гэж үү?”
“Боломжтой гэж үү… Мастер Линлэй Ноён Хэйдсон…”
Олон үзэгчид цочирдлоосоо гарч чадахгүй байлаа. Хоёр мэргэжилтнүүд энэ тэнцүү үзэлцлээ. Хамгийн гайхшруулсан нь… хамгийн хүчирхэг гэгддэг Гэгээнтэн зэрэглэлтэн болох Хэйдсон цусаар бөөлжиж байснан байлаа. Тэр их хүнд шархаджээ.
Тэдний харж байгаагаар, 27-хон настай Линлэй эргэлзээгүй гоц ухаантан.
Гэхдээ, Линлэй Оливертой энэ тэнцүү биш гэж үү? Оливер Хэйдсонд ялагдсан, тиймээс түүнийг ч гэсэн ижил хувь тавилан хүлээж байсан байх учиртай. Тэгтэл, үр дүн тэс өөр байлаа.
“Линлэй, тэр…” Оливер хөмсгөө зангидлаа. Тэр чив чимээгүй болжээ.
Үнэндээ, хэрэв Линлэй Лугшилтан бүрхүүлт хамгаалалтаа олж нээгээгүйсэн бол, тэр Хэйдсоны Дэлхий чичиргэгчээс их гэмтэл авах байсан бөгөөд Дэлхий сүйрүүлэгчид шууд л үхэх байсан. Гэхдээ Линлэй одоо Лугшилтан бүрхүүлт хамгаалалт нь бий, түүний хамгаалалтын чадвар нь дээд зэрэгт хүрсэн. Тийм дээ ч, Хэйдсонг үхлийн дайралтаа хийсэн ч, Линлэй ердөө л хүнд шарх аваад үлдсэн.
“Линлэй!” Делиа нулимс унагана.
Линлэйн бүхэл биеийг цусанд будагдсан байгааг хараад, түүний сэтгэл шимширсэн.
“Ахаа.” “Ноёнтоон.” Вартон тэр хэд Линлэйд санаа зовцгоолоо.
Энэ тулаан үнэхээрийн ширүүн боллоо.
“Ямар хачирхалтай дайралт вэ. Үүнийг хамгаалах ямар ч арга байсангүй.” Хэйдсон Линлэйн чөтгөрийнх шиг төрийг холоос харахдаа ийн бодлоо.
Газрын гүн гүнзгий үнэн – 132 үет давалгаа!
Хэдийгээр Хэйдсон, дотор эрхтнүүдээ онцгой хамгаалалтаар хамгаалсан ч, хүнд гэмтэл авчээ. Хэйдсон өрсөлдөгчийнхөө үхлийн дайралтыг ганц удаа тэсвэрлэж болох ч гурван удаа л авах юм бол яагаад ч тэсвэрлэхгүй гэдгээ мэдлээ.
“Линлэйн хамгаалалт ямар хүчирхэг юм бэ? Миний Дэлхий сүйрүүлэгч хүртэл түүнийг алж чадсангүй.” Хэйдсон итгэж өгсөнгүй.
Тэр өөрийнх нь дайралтыг хүлээж авах зүрх зоригтой хүнтэй урьд өмнө нь таарч байгаагүй. Дэлхий сүйрүүлэгч бол түүний хамгийн хүчирхэг дайралт. Хэрэв үүгээрээ өрсөлдөгчөө алж чадахгүй бол, яаж ялах билээ дээ?
“Би дахиж дайралт хүлээж авч чадахгүй. Би хурдандаа найдан түүний дайралтнаас бултаад газардах хэрэгтэй.” Хэйдсон шийдвэрээ гаргажээ. Тэр Линлэйг өөрөөс нь дээрдэхээр байдалтай байгаа гэж бодохгүй байв. Линлэй өөрийнх нь Дэлхий сүйрүүлэгч дайралтыг хүлээж аваад бүх тулааны ки-гээ үрсэн байх учиртай. Тэр дахин нэг Дэлхий сүйрүүлэгч хийх боломж бий гэдэгт итгэж байсан бөгөөд, Линлэй ч үүнийг нь тэсвэрлэж чадах учиргүй.
Хэйдсон Линлэйгээс яг л өөрийгөө харж буй мэт санагдана.
Одоогийн нөхцөл байдлаараа, тэр дахин дайралт тэсвэрлэхгүй.
“Шшрр..” Хэйдсоны эргэн тойрны газрын энерги эргэлдэн, түүний ойр орчимд нь хуяг шиг давхарга үүсгэлээ.
Линлэй өөрийн Лугшил бүрхүүлт хамгаалалтын бүсээ багасгалаа.
Хэрэв хэтэрхий том байвал, түүнд хурдан нисэхэд нь нөлөө үзүүлнэ. Энэ бол эргэлзэх зүйлгүй хоёр мэргэжилтний хоорон дахь чадварын тулаан.
Олон үзэгчид тэнгэр амьсгаагаа барин тэнгэр өөд харна.
Хэйдсоныг гарцаагүй ялна гэж байсан хүмүүс ч хэлэх үггүй боллоо.
“Хүүх!” Салхи үлээн тэнгэр цэлмүүлбэл, Линлэйн бие ч гэсэн хачирхалтайгаар хөдөлж эхэллээ. Түүний хурд хязгаартаа тулжээ. Салхины хүч дээр тулгуурласан учир, Линлэйн хөдөлгөөн их хачирхалтай бас таамаглахын аргагүй байлаа.
Хэйдсон ч гэсэн газрын өнгөт хүнд илдээ бариад ухас хийлээ. Тэр алхах бүртээ шилжилт хийх шиг болж хэдэн арван метр зам туулж байлаа. Түүний хөдөлгөөн ч гэсэн их хачирхалтай байсан юм.
“Вишш.”
Линлэйн өмнө Хэйдсоны илд гэнэтхэн гарч ирээд, түүний зүгт цавчлаа. Илд Линлэйг нэвтлэвэл тэрхүү зүйл ердөө агаар л байлаа. Энэ Линлэй шиг зүйл замхран алга боллоо. Энэ ердөө хийсвэр зүйл байжээ.
“Вишш!” Адамантин илд исгэрэн ирнэ.
Гэхдээ Хэйдсоны биед ойртоход, Хэйдсон гэнэтхэн хэдэн арван метрын цаана гараад ирлээ.
Тэр хоёр нэгнийхээ дайралтыг хэр аймшигтай болохыг мэдэж байлаа. Тэд дахин дайралт хүлээж авч зүрхлэхгүй, тэд өрсөлдөгчдөө дайралт өгөхөөр бүх чадлаараа хичээнэ.
“Тэд хаана байна аа?”
“Бид тэднийг харахгүй байна.”
Үзэгчид тэнгэр өөд анхааралтай харах ч, тэр хоёр хэтэрхий хурдан хөдөлж байлаа. Салхи ширүүн салхилахад, гагцхүү тэдний дүрс л харагдана.
Делиагийн духыг хөлс хучсан байх ч, тэр нүд салгалгүй тэнгэр өөд харна.
Энэ үнэхээр гайхшруулан зүйл байсан юм!
Алхам бүрийнхээ дараа, Хэйдсон Түжиао уулын орой дээр гарч ирнэ. Тэр уулын чулуу болоод моддоор Линлэйн хурдыг сааруулахаар шийджээ.
“Вишш!”
Линлэй асар хурдтайгаар Хэйдсонг чиглэлээ. Алхам бүрээрээ Хэйдсон хол зам туулсаар, хоёр алхахад, тэр томоо гэгч нь бул чулууны өмнө ирсэн байлаа. Линлэйн одоогийн байршил бол бул чулууний эсрэг тал.
“Дэлхий сүйрүүлэгч!”
Хүнд илдээ асар хүчтэйгээр савлаа. Хүний хэмжээтэй бул чулуу амархан бутарч илдийг тойроод энерги хуралдана. Линлэй ч нөхцөл байдал бишдсэнийг мэдээд, хурдтайгаар ухарлаа.
“Банг!
Бүхэл Түжиао ууланд том хагарал үүслээ, хэдэн зуун метр урт бас 3-4 метр өргөнтэй хагарал.
Тоолж баршгүй олон чулуу зүг зүгт үсрэнэ.
“Бурхан минь гэж!” Үзэгчид цочирдлоо.
Тэд өөрсдийн нүдээр уулан дээр аварга хагарал үүсэхийг харлаа.Мянган метр өндөр уулын хагас нь цавчигдлаа.
“Бүүм!” Линлэй Газрын гүн гүнзгий үнэн -132үет давалгаагаа Хэйдсоны зүгт илгээлээ.
Хэйдсон дахин бултлаа.
Линлэй ойролцоох модоо цавчлаа. “Тас.” хачирхалтай дуу хадаж,мод тоос болон хувирхад,үүнтэй зэрэгцэн цавчсан шулуун шугам уулын оройгоос төв хүртэл нь яваад улаам тэлбэл, хүний хэмжээтэй хонгил үүслээ.
“Тас…”
Уулны голд хүний хэмжээтэй хонгил үүсэж,олон хад чулуу нурлаа. Хад чулуунууд нь ч бүрэн тоос болон замхарч уул бүхэлдээ тоосонд дарагдлаа.
Хоромхон зуурт…
Уулын оройгоос төв хүртэл нь явсан хонгил хүн бүрт тодхон харагдаж байлаа.
Хүмүүс дуугаа хураацгаажээ.
Эзэн хаан Жонны хоолой хоёр ч удаа зангирлаа.
Бурхан минь гэж. Юу гээч хүчирхэг дайралт вэ? Энэ хоёрын ганц дайралтыг хэн зогсоож чадна гэж? Ганц цавчилтаар уулны талыг цавчаад,томоо хонгил үүсгээд, хад чулууг нь тоос болгочихлоо. Энэ ердөө л ойлгоход бэрх байсан юм.
“Газрын гүн гүнзгий үнэн!” Баркер тэр хэдийн сэтгэл хөдөлсөн ч, үүнтэй зэрэгцээд, Хэйдсоны гайхалтай хүч тэднийг сэрэмжилхэд хүргэж байлаа.
Оливер дуугүй л үзнэ.
Сахин ширүүн салхилна. Линлэй өөрийн биеэ салхинд халхалан, энд тэнд гарч ирнэ. Хэйдсоны хувьд, тэрээр этгээд аргаар зогсолтгүй бултаж байлаа. Үзэгчид гагцхүү тасралтгүй гарах хүчтэй тэсрэлт болоод модод тасарч унах дуу л сонсоно.
“Бүүм!” Уулын оройны хэсэг газар цавчигдан доош унаж, замдаа таарсан бүхийл модод болоод хад чулууг туувал, үзэгчид сандарч эхэлцгээлээ.
Каинин болоод өөр нэг Гэгээнтэн зэрэглэлтэн даруй урагшилцгаалаа. Тэд уг оройг зогсоон, хоосон хэсэгт аваачин тавьлаа. Араас нь ойролцоогоор зуун метр өргөнтэй хад өнхрөн орж ирлээ.
“Ухраад!”
Армийн цэргүүд ийн хашхирцгаалаа. Хааны овог болоод язгууртнууд даруй ухарж эхэлцгээлээ. Бурхан минь гэж, энэ тулаан тэдний төсөөллийг хол хаялаа. Ойртох тусам илүү аюултай болж байлаа.
Хүн бүр ухарцгааж эхэллээ.
Линлэй Хэйдсон хоёрын тулаан улам л сэтгэл хөдөлгөм болж байлаа. Хэйдсоны бүх хүчээрээ хийсэн 3-4 цавчил бүхэл уулыг хэдэн хэсэг болгон цавчсан бол Линлэйн дайралт бүүр хуваагаад орхилоо. Удалгүй…
“Тас…”
Түжиао уул хохиролыг дахин тэсвэрлэх боломжгүй боллоо. Уул нуран их хэмжээний тоос босголоо. Үзэгчид тэр даруй ухарцгаалаа. Аз болоход, тэд эртлэн ухарцгаасан дээрээс нь тэднийг хэдэн Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд хамгаалж байв.
Тоос шороо намдсаны дараа, нурсан балгас тэднээс 200-300метрын зайд байх нь хараглаа.
Түжиао уул сүйрлээ!
Үлдсэн зүйл нь томоо гэгч балгас л байлаа!
“Бурхан минь гэж!” Үзэгчид бувтналцан дээр буй хоёр хүнрүү харцгаана. Линлэй Хэйдсон хоёр цусанд будагдсан ч тэдний аура одоо ч ширүүн хэвээрэй байлаа.
Тулааныг үзсэн хэн бугай ч үүнийг хэзээ ч мартахгүй. Хэн нь ялах эсвэл үхэхээс үл хамааран, тэд яаран сул дорой эсвэл ялагдагч гэж чадахгүй.
“Линлэй, чи ялагдсан!” Хэйдсон Линлэй руу хүйтнээр ширтлээ.
Линлэйн хар алтан нүдээрээ Хэйдсонг чимээгүйхэн ширтэнэ.
“Луугийн хувирлынхаа дараа ч, чиний тулааны ки минийхээс бага байна. Урт тулааны дараа, чи хурдаа алдаад эхэлчихсэн байна.” Хэйдсон итгэлтэйгээр хэллээ.
Энэ нь ч үнэн.
Хүн төрхөндөө байхдаа, Линлэй дөнгөж л 9-р зэрэглэл, харин Луугийн хувиралд орохоороо, түүний тулааны ки дөнгөж л Гэгээнтэн зэрэглэлийн дунд түвшинд хүрдэг. Гэхдээ Хэйдсон бол хэдэн зууны турш бэлтгэл хийсэн нэгэн. Түүний тулааны ки-н нөөц Линлэйгийнхээс гүн. Урт тулааны дараа, Линлэйн тулааны ки-н ихэнх нь хоосорсон. Түүнд өөрийгөө дэмжих хангалттай тулааны ки байхгүй тул, түүний хурд буурсан байгаа.
Хэйдсон уруулаа муруйлгалаа.
“Бүүм!” Хэйдсон гэнэтхэн хөдлөв. Хүчтэй тэсрэлт үүсгэн Хэйдсон хурдтайгаар урагш давшвал, Линлэй Салхин сүүдэр болоод Луугийн хувиралынхаа тусламжтайгаар хурдтайгаар бултлаа. Гэхдээ түүний тулааны ки бараг л дууссан. Линлэй Хэйдсоныг бодвол удаан байлаа.
“Дэлхий сүйрүүлэгч!” Боломж гэж мэдрээд, Хэйдсон Линлэйрүү эцсийнхээ дайралтыг илгээлээ.
“Шшррккк!” Чих дүжрүүлж, тэнгэрийг зочроом дуу хадахад, хар сүүдэр хурдтайгаар хүрч ирээд, Линлэй Хэйдсон хоёрын голоор орлоо.
Үүнтэй зэрэгцэн хүчтэй дэлбэрэлт боллоо.
“Бэбэ.” Линлэй гайхлаа.
Бэбэ 2 метр өндөр, 4 метр урттай болон хувирлаа, үүнтэй зэрэгцэн, тэр савраа газрын өнгөт хүнд илдний эсрэг савчив.
“Чөтгөр гэж!” Бэбэ ууртайгаар архирна.
“Бүүм!”
Бэбэгийн савар хүнд илдтэй туллаа.
Хэйдсон арагш шидэгдэн амнаасаа цус олгойдуулна. Бэбэ ч гэсэн их хүчнээс болоод арагш шидэгджээ.
“Чөтгөр гэж, өвдөж байна гэм!” Бэбэ ууртайгаар архирна.
Аянганы хурдаар, Бэбэ Хэйдсоны өмнө ирлээ. Дэлхий сүйрүүлэгчийг хүлээж авсан хэрнээ, Бэбэгийн бие багахан л цус алджээ. Тэр ноцтой гэмтээгүй байлаа.
Хэйдсон газар оочлоо. Түүнд өөдөөс нь ирэх аймшигтай зүйл яг хаанаас гараад ирсэн талаар мэдэх зүйл байсангүй. Түүний мэдэж байсан ганц зүйл нь… Тэр хаахгүй бол, үхнэ гэдэг байв.
Хэйдсон даруй үсэрлээ.
Энэ аймшигтай зүйл хаанаас гараад ирэв ээ? Дэлхий сүйрүүлэгчийг хүлээж авчихаад гэмтээ ч үгүй байна!
“Дэлхий сүйрүүлэгч!” Хэйдсон өөрийн амийг хамгаалахыг оролдоно.
“Банг!”
Бэбэ савраа дахин илгээхэд хүнд илдтэй тулан, илд Хэйдсоны гараас мултран шидэгдлээ. Хэйдсон арагш шидэгдэн, газар хүчтэй газардахад амнаас нь шинэхэн цус олгойдно.
Үзэж байсан хүмүүс цөм цочирдон амаа ангайлгацгаана.
“Чи эзэнтнийг минь алахыг хүсээ юу? Чи үхэхийг хүсээ юу?” Бэбэ ууртайгаар архираад дахин дайрлаа.
“Бэбэ, боль.” Линлэй даруй хашхирав.
“Эзэнтээн, яаж байгаа чинь энэ вэ?” Бэбэ Линлэйруу эргэн харлаа. Линлэй Хэйдсонруу харна. Энэ тулааны дараа, Линлэй Хэйдсон өөрийнх нь ирээдүйд том хэмжээний аюул учруулахгүй гэдгийг мэдэж байлаа.
Линлэй толгойгоо сэгсрээд, оюун санаагаараа, “Бэбэ, мартдаа.” гэв.
Бэбэ машид сэтгэл дундуур байлаа. Тэрээр хүнд илдний дэргэд үсрэн хүрч ирээд, амаа томоо ангайлгаад. “Шяр.” “Шяр.” гэх дуу гарган газрын өнгөт хүнд илдийг зажилж орхилоо.
“Бэбэ би, чиний амийг өршөөлөө. Оронд нь чиний бяцхан тоглоомыг идлээ. Энэ чиний шийтгэл болог.” Аварга Бэбэ агаар дээрээс Хэйдсонруу хараад ийн хэллээ.
“Боломжтой гэж үү?” Хэйдсон хөл дээрээс босоод итгэлгүйхэн харна. Түүний илд бол олон тооны үнэт материалуудаар хийгдсэн. Линлэйн адамантин илднээс дутаад байх зүйлгүй байтал, тэрийг нь шидэт араатан идчихлээ.
“Мастер Линлэй, энэ шидэт араатан?” Эзэн хаан Жонн холоос ийн асуухад.
Бэбэ Эзэн хаан Жоннруу ууртайгаар хараад. “Яасан? Миний эзэн бол шидтэн. Шидтэнгүүд тулалдахдаа, шидэт араатантайгаа хамтрах нь энгийн л зүйл биз дээ. Яагаад би тусалж болдоггүй юм? Бэбэ би бие барьсан шүү, Хэирү хүртэл гарч ирсэнгүй. Эс бөгөөс, эзэн Хэирү бид гурав хүчээ нэгтгэсэн бол, Хэйдсоныг илдийн идсэн шиг нь амархаан алчих байсан юм. Хэирү өөрийгөө харуул!”
“Рооааар!” Энэ үед, өөр нэг шидэт араатны ууртай архираан дуулдлаа. Ирэх замдаа тэрхүү шидэт араатан хэмжээгээ томруулна. Хар үүл ирвэс Хэирү. Хэирү Бэбэгийн дэргэд хүрч ирээд, агаараас Хэйдсонруу ширтлээ.
Одоо бол, Линлэй Хэйдсон хоёр хоёул хүнд шархдсан байгаа.
Гэхдээ холоос, олон хүмүүс тэдэнд анхаарлаа хандуулж буй.
Тэдний анхаарлыг гэнэт гарч ирсэн хоёр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд ихэд татлаа. Ялангуяа эхэнд нь гарч ирсэн шидэт араатан нь маш аймшигтай юм.
Ямар ч асуудалгүй Дэлхий сүйрүүлэгчийг өөр дээрээ хүлээгээд авчихлаа шүү дээ.
Тэгээд болоогүй хэдхэн зажлаад, Хэйдсоны зэвсгийг идчихлээ.
“Хөөе Хэйдсон, чамд асуудал байна уу?” Бэбэ Хэйдсонруу толгойгоо доошлуулан харлаа.
Бэбэгийн нүднээс хүйтэн гэрэл гялс хийхийг хараад, Хэйдсон эсэргүүцэх юм бол, түүний саварт үхнэ гэдгээ мэдэрлээ. Бүрэн хүчээрээ байсан ч, Бэбэ шиг шидэт араатныг ялах хэцүү. Хүчирхэг хамгаалалт, дайралт, бас аймшигтай хурд.
Хэйдсон толгойгоо эргүүлсэн чигээрээ дуугүй байсар байлаа.
“Хэйдсон, би энэ тулаанд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” Линлэй ийн хэллээ.
Хэйдсон Линлэйруу харлаа. Дотроо тэрээр Линлэйг хүлээн зөвшөөрч эхэлж байсан юм. “Линлэй, өнөөдөр, үнэндээ, бид тэнцлээ. Би ердөө л арай гүн нөөцтэйгөөрөө бага зэрэг давуу тал авсан хэрэг. Чиний шидэт араатнуудын хувьд…” ийн хэлээд Хэйдсон Бэбэ Хэирү хоёрруу ширтлээ.
Бэбэ даруй түүнрүү харлаа. Хэйдсон багахан инээгээд. “Чиний шидэт араатан миний харж байсан хамгийн аймшигтай Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан байна.” Эдгээр үгсийг сонсоод, Бэбэ бахархалтайгаар толгойгоо өргөлөө.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

7 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 33]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s