Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 32]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 32, Ширүүн
Линлэй Хэйдсон хоёр агаар дээр нэгнээсээ хэдэн зуун метрын зайнаас нэгнээ ширтэлцэнэ. Үнэндээ, тэд тулаан ки-гээ ашиглан нэгэнтэйгээ ярилцаж байсан болохоор тэдний хоолой их чанга дуулдаж байлаа. Тэдний үг бүр тодхон сонсогдож байлаа.
“Ямар их бардамнал вэ!” Вартон бухимдлаа.
“Чөтгөр гэж. Тулалдах боломжгүй болсон цагтаа, харамсана даа чи.” Гэйтс дурамжхан хараалаа.
Хэдийгээр Хэйдсоныг ихэнх үзэгчид хэт бардамнаж байна гэж бодоцгоож байсан ч, тэд… Хэйдсонг хүчирхэг гэдгийг мэднэ. Эцсийн эцэст, Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон хамгаалалтаараа их алдартай!
Агаар дээр.
Хэйдсон үгээ дуусгахад, энерги эргэлдэн эргэн тойрныг нь бүрхлээ. Эргэлдэх энерги нь аймшигтай нягтралтай байв.
“Илдийг чинь сугалуулж чадах уу?” Линлэй уруулаа мурилзууллаа.
“Банг!” хар тулааны ки Линлэйн биенээс тэсэрвэл, түүнийг тойроод өтгөн хар манан татлаа. Гэхдээ Хэйдсонтой харьцуулахад, Линлэйг тойрох хамгаалалтын энерги зүрхний цохилтын хэмнэлийг өөрчилж байв. Энэ үнэхээр хачирхалтай чичиргээнт лугшилт байлаа.
“Өө?” Линлэйн лугшилтан бүрхүүлт хамгаалалтыг хараад, Хэйдсон нүдээ бүлтийлгэлээ. Даруй инээгээд, “Линлэй, чамайг Оливертой тулалдаж байхдаа энэ чадвараа нууж байх юм гэж санасангүй. Чамайг… миний илдийг сугалуулахуйц гэдгийг хүлээн зөвшөөрч байна.”
Хэйдсоны сэтгэл ихэд хөдөлжээ.
Хэйдийгээр Линлэйн лугшилтан бүрхүүлт хамгаалалт түүнийхээс өөр ч, өөрийнхөөс нь хамгаалалтын хүчээрээ дутаад байх зүйлгүй. Үүний хамгаалалтын хүч их аймшигтай, иймд Хэйсон илдээ сугаллаа!
“Таг!” Хэйдсон нуруун дахь хуйнаасаа газрын өнгөт хүнд илдээ сугалаад, Линлэйруу харлаа.
Тэр гартаа адамантин хүнд илдээ атгасан байх агаад илднээс нь цэнхэр гэрэл туяарч байлаа. Тэрээр даруй байрлалаа эзлээд, хэдийд ч дайралт илгээхдээ бэлэн байж байв.
“Тэр илдээ сугалчихлаа. Ноён Хэйдсон илдээ сугалчихлаа.”
Хүмүүсийн сэтгэл улам хөдөлнө. Оливер хөмсгөө зангидаад.
“Линлэйгийн хамгаалалт. Нэлээд… онцгой юм. Түүнийг арай ч ийм чадвар нууж байх юм гэж таамагласангүй.”
Делиа ихэд сандарч байх бөгөөд дух нь хөлсөндөө дарагджээ.
Нэгийг нь газрын өнгөтэй энерги, нөгөөхийг нь хар энерги хүрээлжээ. Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон, газрын дайны бурхан шиг харагдах бол, Линлэй яг л өөр хэмжээстийн чөтгөр шиг л харагдаж байлаа, түүнийг харсан хэн ч айдас мэдрэхээр байв.
“Болгоомжтой байгаарай даа!” Линлэй хүйтнээр хэлээд, хөдөллөө.
“Бүүм!” намуухан салхи гэнэтхэн ширүүн боллоо. Линлэйн бие гэнэтхэн салхитай нэгэн цул болж Түжиао уулыг бүхэлд нь үлээнэ. “Таг!” Салхинд олон модод голоороо огтлогдоно. Түжиао уулаар дүүрэн навчис хийснэ.
Хүн бүр нүд салгалгүй анхааралтай ажиглана.
“Салхины хуулийн ойлголт нь үнэхээр дээд түвшинд хүрч.” Их шидтэн Лонгхаус санаа алдлаа.
Бусад нь ч гүнзгий амьсгаа аваад тулааныг анхааралтай харна.
Хэйдсон гартаа газрын өнгөт хүнд илдээ бариад агаар дээр зогсоно. Түүний тойроод ширүүн салхи шуурч байлаа. Линлэйн бие ширүүн салхин мэлс мэлс хийн үзэгдэнэ.
“Сүннххх!”
Гэнэтхэн гялалзаад, Хэйдсоныг чиглэн хар зүйл ирлээ. Хэйдсоны царай хувьс хийв. Линлэй маш хурдан байсан юм. Учир нь тэр хязгаартаа хүрсэн байсан бөгөөд, салхины тусламжтай түүнийгээ давсан байлаа. Хэйдсон Линлэй хар алтан нүдийг л харна. Тэд нэг нэгэнрүүгээ ширтэлцэж байв.
“Ххмм!” Хэйдсон огт айсангүй.
“Ааа!”
“Ааа!”
Хоёр ууртай орилоон зэрэг хадлаа. Адамантин хүнд илдийг салхи хуйлруулан Хэйдсоны зүгт илгээвэл, Хэйдсон ч гэсэн газрын өнгөт хүнд илдээ Линлэйн зүгт илгээлээ.
Хоёр илд хоорондоо хавиралдана!
“Тас!!!”
Хоёр уул хоорондоо мөргөлдөх шиг л боллоо. Аймшигтай хүчний давалгаа хоорондоо мөргөлдлөө. Хутганы ир шиг энергин давалгаа уулаар нэг тархан хад чулуу болон ургаа моддыг тасчин хаялаа.
“Эрхэм дээдсээ болгоомжтой!”
Бул чулуу Эзэн хаан Жонныг чиглэн нисээд ирлээ. Тэр даруй, дайчид урагш давшин, 10 мянган паунд бул чулууг өшиглөн зайлууллаа. Өөр нэг хүчирхэг дайчин язгууртнуудыг ээжлэн хамгаална. Үзэн байгаа иргэдийн олонх ч гэсэн хүчирхэг дайчид, бас шидтэнгүүд.
“Бүгдээрэй болгоомжтой!” Үзэгчид бүүр цочирдож орхилоо.
Энэ хэтэрхий аймшигтай хүч байлаа.
“Линлэй!” Луугийн цуст дайчны хувиралдаа ороод их хүчтэй болсон байхыг нь хараад, Делиа хайртай хүнээрээ ихэд бахархана.
Линлэй Хэйдсон хоёр нэг нэгнээсээ хэдэн зуун метрын зайтай байцгаалаа.
“Ямар гайхалтай хүч вэ.” Линлэй цочирджээ. Оливертой тулалдах үедээ, Линлэй Цустягаанаа ашиглахдаа их гайхалтай хүч үзүүлээгүй. Эцсийн эцэст, Луугийн цуст дайчид хүчирхэг гэдгээрээ алдартай! Адамантин хүнд илдээ барихад, түүний хүчинд газар ч хөдөлж байлаа.
“Луугийн цуст дайчид үнэхээр л Агуу дайчид гэх нэрэндээ таарсан хүмүүс юм.” Хэйдсон чангаар инээснээ. “Гэхдээ Линлэй, би одоохондоо ямар нэг хууль ашиглаагүй цэвэр хүчээ л ашиглаж байгаа. Миний дараагийн дайралтнаас болгоомжлоорой доо.”
Жишээлбэл, Ертөнц сүйтгэгч дайралт нь Газрын хууль дээр үндэслэгдсэн.
Үр дүнд нь дайралтын хүч асар их нэмэгддэг.
“Би дараагийн техникдээ, Газрын гүн гүнзгий үнэнг ашиглана. Чи болгоомжтой байгаарай.” Линлэй Хэйдсонг тайвнаар ширтэнэ. Тэр энэ тулаанд өөрийгөө барьж болохгүй. Тэгэх аваас үхэж ч мэднэ.
“Удирдагч Газрын гүн гүнзгий үнэнгээ ашиглах нь.” Баркер тэр хэдийн сандрал нэмэгдлээ. Бэбэ Хэирү хоёр хоорондоо харц солилцоно. Хэирү өнөөдөр хэмжээгээ ихэд багасгаж ээ, энэ нь түүний хувьд их ховор тохиодог зүйл.
“Вишш!”
Хүн бүрийг харж байхад, Бэбэ Хэирү хоёр тэнгэр өөд аянга мэт хурдтайгаар хөдөлцгөөлөө. Хоёр шидэт араатнууд нүд ирмэх зуурт уулын оргил дээр ирсэн байв.
“Бид эндээс үзэх болно. Эзэн маань ялбал зүгээр. Хэрэв ялагдаад ирвэл бид хүч өгөх болно.” Бэбэ Хэйдсонруу чөтгөр шиг нүдээр харна.
Хэирү ч гэсэн толгой дохилоо.
Өнгөрсөн удаад, Оливер золтой л үхчихээгүй. Хэирү Бэбэ хоёр тийм дүр зураг харахыг хүсэхгүй байлаа.
Линлэй адамантин хүнд илдээ бариад тулааны ки-гээ өсгөж эхэлбэл, хүч нь ч дагаад өслөө. Хоёр мэргэжилтнүүд аллагын техникээ ашиглахдаа бэлдэцгээнэ.
“Бүүм!” “Бүүм!”
Агаар дээр аймшигтай тэсрэлт гарлаа. Нүд ирмэх зуурт, хоёр мэргэжилтнүүд солир мэт мөргөлдөцгөөлөө. “Газрын гүн гүнзгий үнэн – Зуун үет давалгаа!” Линлэйн хар алтан нүд хүйтэн болоод, адамантин илд нь зөөлөн салхи шиг байв ч, асар хурдтайгаар дайрлаа.
“Дэлхий чичиргэгч!” Хэйдсоны харц барайн газрын өнгөт хүнд илдээ гэрлээр бүрхээд, тэнгэр газрын донсолгон дайрлаа.
“Банг!”
Газрын өнгөт хүнд илд адамантин хүнд илдтэй хавиралдана. Энэ хавираан их хачирхалтай байсан юм. Линлэй тэнгэрээс солир унах мэт асар хурдтайгаар доош уналаа. Хэдэн зуун метр унасны эцэст л тэр өөрийгөө зогсоов.
Линлэй өөрийн бие дэх цусны урсгалыг мэдэрнэ.
“Ямар аймшигтай дайралт вэ.” Линлэй Хэйдсонруу гайхширан харна. Линлэйн лугшилтан бүрхүүлт хамгаалалт нь их хүчирхэг, ихэнх Гэгээнтэн зэрэглэлийнхны энгийн тулааны ки-н хамгаалалтаас хэд дахин хүчирхэг. Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүний хууль дээр үндэслэсэн дайралтыг хүртэл тэсвэрлэхүйц хүчирхэг хамгаалалт.
Линлэй өөрийн хамгаалалтаа Хэйдсоныхоос дутахааргүй гэж бодож байсан юм.
Тэгсэн ч, Хэйдсоны Дэлхий чичиргэгч хэтэрхий аймшигтай юм. Линлэйн зүгт цавчсан илд нь л бүхэл уулыг чичиргэлээ. Линлэйн лугшилтан бүрхүүлт хамгаалалт эвдэрч, гол хүчээрээ тэсвэрлэсэн ч, Линлэй арай ядан л луугийн сүүлээрээ дайралтыг хамгаалж чадлаа.
“Энэ Хэйдсоны дайралт миний Газрын гүн гүнзгий үнэнтэй төстэй юм.” Линлэй Хэйдосны Дэлхий чичиргэгч чичиргээнт хүч агуулсанг мэдэрсэн ч, энэ нь ердөө ганц чичиргээнт давалгаа л байсан юм.
Ганц чичиргээнт давалгаа нь ердөө л Линлэйн бие дэх цусанд нь л цочрол өгч чадна.
“Түүний Дэлхийн лугшилтын талаарх мэдлэг бага юм.”
Үнэндээ Хэйдсон Газрын хуулиар хичээллэж байхдаа Дэлхийн лугшилтан дээр төвлөрөөгүй. Тэр өөр замаар явсан.
“Би Хэйдсонг одоо сайнгүй байгаа гэж бодож байна.” Линлэй дээд Хэйдсонруу харлаа.
“Үфф!” Хэйдсоны бие чичирж, уруулнаас нь цус урсан гарвал тэрээр гайхширан Линлэйруу харлаа.
Адамантин хүнд илд өөрийнх нь илдтэй тулах үед тэр эхэндээ ямар ч хүч мэдрээгүй. Гэхдээ дараа нь, илдээр нь дамжин хачирхалтай чичиргээн биеэр нь дамжин, дотор эрхтэнг нь маш олон дайны алх шиг зүйлээр цохих шиг л болохыг мэдэрсэн. Нүд ирмэх зуурт л, тэр зуун чичиргээнд оногдсон.
“Аз болоход, би дотоод эрхтэн болоод сүнсийг бэхжүүлдэг, Газрын хуулийн ‘Массив’-ыг тодорхой хэмжээнд эзэмшсэн байж таарлаа. Эс бөгөөс… энэ дайралт миний амийг ч авч болох байлаа.”
Хэйдсоны хамгаалалт үнэхээр хүчирхэг ажээ.
Түүний хамгаалалт гадна талыг нь ч хамгаалаад зогсохгүй сүнс болон дотор эрхтэнг нь хүртэл хамгаалдаг юм байна. Эцсийн эцэст, газар бол бид бүгдийн ээж. Хэйдсоны сонгосон зам бол хүчирхэг хамгаалалт.
Хэрэв Линлэй тавин үет чичиргээнт давалгааг ашигласан бол тэр Хэйдсонг гэмтээж ч чадахгүй байх байсан биз.
Нэг нь Түжиао уулын дээр. Нөгөөх нь арай доох нь хэсэгт нь зогсоно. Тэд нэг нэгэнрүүгээ ширтэлцэх бөгөөд, нэгнийгээ хэр хүчирхэг байсныг бодоцгооно.
“Ямар аймшигтай дайралт вэ.” Хэйдсоны зүрх салгална. Ийм хачин чигтэй дайралт тэр анх удаа амсаж байна.
“Ямар хүчирхэг хамгаалалт вэ.” Линлэй, өрсөлдөгч нь Зуун үет давалгааг өөр дээрээ авчихаад үхээгүй байгаад ихэд гайхаж байлаа.
Тэд чив чимээгүй болцгоожээ. Энэ хоёр мэргэжилтнүүдийн хоорон дахь мөргөлдөөний үр дүн ямар гарсныг мэдэх хүн байсангүй.
“Хаха… Линлэй, гайхалтай. Намайг ингэж хүнд шархдуулсан анхны Гэгээнтэн зэрэглэлтэн бол чи.” Хэйдсон чангаар хэлснээ, илүү нухацтай боллоо. “Гэхдээ одоо, би дахин өөрийгөө барихгүй. Дэлхий сүйрүүлэгчийг амтлахдаа бэлд. Хэрэв үхэх юм бол намайг битгий буруутгаарай!”
Доороос үзэж байсан Оливерын царай хувьс хийлээ. Өнгөрсөн удаа, Дэлхий сүйрүүлэгч золтой л өөрийнх нь амийг авчихаагүй.
Дэлхий сүйрүүлэгч техник Дэлхий чичиргэгчээс илүү хүчирхэг.
“Хэн нь үхэхээ үзье л дээ!” Линлэй хүйтнээр тэнгэр доргитол хашхирлаа.
Үнэндээ, Линлэй хэдийнээ 132 үет давалгааг эзэмшчихсэн. Харин одоо тэрээр зуун үет давалгаа л ашигласан байгаа бөгөөд, энэ нь түүний хязгаар биш юм.
“Бүүм!”
“Бүүм!”
Хоёр тэсрэлт гарч, мэргэжилтнүүд нэг нэгэнрүүгээ ухас хийцгээлээ. Тэд асар хурдтайгаар урагшилж байв. Түжиао уулын дээр хоёр мэргэжилтнүүдийн дайралт туллаа.
Дэлхий сүйрүүлэгч!
Газрын гүн гүнзгий үнэн – 132 үет давалгаа!
Эд бол хоёр мэргэжилтнүүдийн хамгийн хүчирхэг дайралтууд аж!
“Банг!” Лнлэйн бие Түжиао уулын зүгт шидэгдэн, аварга хад мөргөлөө. “Тас!” Уул бүхэлдээ цуурч, нүжигнээн дуулдан, тоолж баршгүй олон бул чулуу болоод модод нуран орж ирлээ. Өөдөөс нь олон тооны бул чулуу нурахыг хараад, үзэгчдийн олонх нь хаахаар шалавлацгаав.
“Бүүм!” Линлэй маш гүнд шигджээ. Түүний бүхэл бие цусанд хутгалдсан байх агаад луугийн сүүл нь ч тасарчээ.
Дэлхий сүйрүүлэгч дайралтны хүч Дэлхий чичиргэгч дайралтнаас хэд дахин хүчирхэг байлаа. Линлэй энэ дайралтыг хүлээж авсан, тэрээр өөрийгөө Лугшилтан бүрхүүлт хамгаалалт болоод луугийн хайрсаар хамгаалсан ч их хүнд бэртэл авчээ.
“Үффф!”
Хэйдсоны амнаас шинэхэн цус олгойдон гарч, царайн цонхийжээ. Эдгээр хүчирхэг Гэгээнтнүүдийн аль аль нь цусандаа хутгалдсан байдалтай байлаа.
Тулаан ч ширүүн боллоо доо!


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s