Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 31]

7 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 31, Хүмүүсийн хүлээлт
“Догшин аянга шуургат харцага миний биед хүрэх гэсэн хэнрүү ч дайрдаг.” үнэхээр энгийн үг байсан ч, язгууртнууд ихэд ухаалаг. Тэд Делиагийн хэлсэн үгийг сонсоод юу болсныг даруй ойлголоо.
Хүн бүр Жиффрүү харцгаана, тэр шархадсан гараа барьж байлаа. Түүний царай ихэд цонхийсон байв.
“Тайж Жифф үнэхээр түүний биед хүрэх гэж л байдаг. Яана даа…” Олон язгууртнууд дотроо түүнийг хараацгаана. Хэдийгээр тэд юу ч хэлээгүй ч, харцнаас нь юу хэлэх гэснэн илт харагдаж байв. Тэд түүнийг чигүүртэй хэмээн бодоцгооно.
Эзэн хаан Жонн хүртэл түүнрүү сэтгэл гонсойсон байртай харна.
Тэр Делиагийн ард байгаа Догшин аянга шуургат харцага бол Их шидтэн Лонгхаусын 9-р зэрэглэлийн шидэт араатан гэдгийг Жонн мэднэ. Түүнчлэн, Делиад Жиффийн эсрэг ямар нэгэн зүйл хий гэж харцагандаа хэлэх завдал байгаагүй, мөн харцага ч гэсэн ярих гэлгүй шуудхан л хөдөлсөн. Нөхцөл байдлаас үзвэл Делиагаас бус Жиффийн санаатай үйлдлээс болсон нь дамжиггүй.
Үнэндээ…
Делиа Жиффд ямар нэгэн юм санаагүй. Зүгээр л угтаж авах ёслолын үеэр өөрийнх нь биед хүрэх гэсэн хэнийг ч шийтгэ гээд Догшин аянга шуургат харцагандаа тушаачихсан байсан.
Язгууртнуудаас нэг нь түүнд хүрч зүрхлээгүй, гэсэн Жифф тэглээ. “Хүрээд их! Жиффийг эдгээгч нар дээр аваач.” Эзэн хаан Жонн ийн үйлчлэгчдээ зааварлалаа.
Жифф тайлбарлах гэж ч оролдсонгүй, тэр гагцхүү толгойгоо санжуулан гараа тас атган явна, түүн дээр маш том нүх үүсжээ. Тэр гол танхимыг орхилоо. Эзэн хаан Жонн Делиад хандан, “Хатагтай Делиа, ийм зүйл болгосондоо хүлцэл өчиж байна. Энэ бидний буруу. Бид таныг уурлаагүй гэж найдаж байна.” гэхэд.
“Үгүй дээ, үгүй. Энэ миний бяцхан Виндийн л буруу. Буцахаараа багшаар нэг сайн зэмлүүлэх болно оо.” Тэрээр ийн хэлээд Виндруугаа хялалзлаа.
Тэгээд Делиа уучлалт хүсэн, “Эрхэм дээдсээ, өнөөдөр миний бие л нэг л биш байна. Би одоо явъя даа. Өршөөгөөрэй.” гэвэл.
“Сайхан санаа байна. Хатагтай Делиа, та эргэж очоод сайхан амраад ав даа.” Эзэн хаан Жонн ч эелдэгээр хэллээ.
Хүндэт зочин Делиаг явсаны дараа бусад язгууртнууд шивэр авир хийцгээлээ. Тэдний ярианы гол бай нь хөөрхийлөлтэй Тайж Жифф байлаа.
Энэхүү үйл ажиллагааны дараа хөөрхийлөлтэй Жифф шархаа эдгээлгэхээр явахад Скотт ч гэсэн цуг явсан юм.
Харамсалтай нь…
Хэдийгээр Делиа нөхөрсөг байсан ч, түүний хоёр шидэт араатан ихэд аймшигтай байлаа.
Делиаг явж байгаад бүдэрч унахад нь сайхан сэдэл гээд Скотт түүнийг түшиж авах гэсэн. Тэр эелдэг зан гаргасан ч Догшин аянга шуургат харцага түүнд өршөөл үзүүлээгүй. Энэ удаа тэр Жиффээс хүнд бэртсэн бөгөөд баруун гаранд нь их том нүх үүссэн.
Энэ үйл явдлаас хойш, тэд хэн нэгэнд хамаагүй хүрч зүрхлэхгүй биз. Гэхдээ одоо л дээрдлээ гэж байхад нь тэдэнд дахин гай тохиосон юм.
Дэлхийн баавгай тэднийг гэнэтхэн л хоёр сарвуугаараа цохиод агаарт хийсгэлээ.
Дэлхийн баавгайн сарвуу хэр хүчирхэг билээ дээ? Энгийн алгадалт нь ч тэднийг цусаар бөөлжүүлэхэд хангалттай байлаа. Тэд үхэх шахсан ч, аз таарч, гэрлийн хандлагат шидтэн тэднийг эдгээсэн.
Дэлхийн баавгай Хаттон тэдэнд хандан, “Та хоёр өдөр бүр урдуур хойгуур эргэлдэх юм. Ямар ядаргаатай юм. Дахиж харагдах юм бол хэмх нүднэ шүү!”
Бурхан минь гэж!
Хэн Гэгээнтэн зэрэглэлийн Дэлхийн баавгайг уурлуулж зүрхлэнэ гэж? Цул илдний Гэгээнтэн Хэйдсонд хүртэл Дэлхийн баавгайтай тулалдах хялбар байхгүй. Эцсийн эцэст, Дэлхийн баавгай бол дээд түвшний шидэт араатан, Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд дундаа ч. Хэрэв Мастер Лонгхаусын Хэмжээст ирмэг шившлэг хэтэрхий хүчирхэг байгаагүй бол яаж ийм амьтныг эрхэндээ оруулах билээ дээ?
Скотт Жифф хоёр дахин Делиаг оролдохооргүй болтлоо сургамж авлаа.
Скотт Жифф хоёрын бүтэлгүйтлийг хараад бусад язгууртнууд ч гэсэн Делиагаар оролдохоо больцгоолоо. Тэд юу ч чадахгүй. Хэрэв тэд Гэгээнтэн зэрэглэлийн Дэлхийн баавгайн саварт үхвэл, тэдэнд уйлах ч боломж тохиохгүй.
Эзэн хаан Жонн, Делиатай ярилцаж байгаад, эцэст нь нэг юм тэр хоёрыг Эрнст сургуульд нэг ангид сурч байсныг олж мэдлээ. Түүнчлэн, Делиа Юлан эзэнт гүрэнрүүгээ яарахгүй байгаа бөгөөд, тэрээр Линлэй Хэйдсон хоёрын тулааныг үзэхээр төлөвлөж байгаагаа түүнд хэллээ.
Эзэн хаан Жонн ч их уриалгахан байв.
Хэдийгээр Гадаадын онцгой элч энд хэдэн сар болсон ч, дахиад удна гэсэн нь бүүр ч таатай санагдлаа.
Цаг хугацаа өнгөрч, нүд ирмэх зуурт гурван сар өнгөрчээ. Маргааш 8-р сарын 4. Хааны нийслэл дэх олон хүмүүс энэ тулааны талаар ярилцана. Хааны нийслэлд гадаад дотоодын олон хүмүүс цугларчээ.
Энэ тулааныг үзэх гэсэн маш олон хүмүүс байлаа. Хааны нийслэл бүүр хүмүүсээр дүүрчихсэн байлаа.
Бул чулуу гудам. Гүн Вартоны эдлэн. Хиллман Хири хоёр дарс уун ярилцана.
“Авга Хири, сүүлийн үед анзаарсан уу, хоолны цаг дээр, Линлэй ердийнхөөсөө илүүтэйгээр инээх боллоо.” Хиллман нүүрэндээ инээмсэглэл тодруулан ийн хэллээ.
Хири улаан хамраа үрээд хөхрөн инээснээ. “Хиллман, би чамд яагаад тэгж санагдаад байгаа шалтгааныг гадарлаж л байна. Хатагтай Делиа өдөр бүр залуу эзэн Линлэй дээр зочилдог. Яаж залуу эзэн баярлахгүй байх билээ дээ? Миний харж байгаагаар, хатагтай Делиа бол сайн эмэгтэй. Бас миний гадарласнаар манай залуу эзэнтэнд хандтай бололтойдог шүү.” гэвэл.
“Тийм шүү. Хатагтай Делиа бидэнтэй хооллож байхдаа үргэлж залуу эзэн Линлэйг ажиглаж байдаг.” Хиллман ийн хэллээ. Тэр хоёр хоёул Делиад ихэд дуртай байлаа.
Гэсэн хэдий ч…
“Гэхдээ залуу эзэнт Линлэй энэ сэдвээс үргэлж бултдаг. Би хэд хэдэн удаа түүнтэй ярих гэж оролдсон.” ийн хэлээд Хиллман толгой сэгсэрлээ.
“Яарах хэрэггүй. Тэр хоёр хоёулаа хүсэж байгаагаас хойш, цаг нь ирэхэд, тэд гарцаагүй хамтдаа байх болно.” Хири үүнд тунчиг итгэлтэй байлаа.
Энэ үеэр, Вартон тэр хэд арын талбайд бэлтгэл хийж байлаа. Зургаан үлэмж бие үнэхээрийн гайхалтай харагдаж байв.
“Хири өвөө. Авга Хиллман.” Вартон холоос ийн дуудлаа.
Удалгүй Вартон зочны өрөөнд орж ирээд. “Ээ? Ах хатагтай Делиа хоёр арай ирээгүй байгаа юм уу.” Одоо бол, өдөр болгон Делиа Линлэйтэй зоог барих болсон.
“Тэд удахгүй ирнэ ээ. Битгий тэвчээргүй загна.” Хиллман ийн хэлбэл.
“Тэд ирлээ.” Гэйтс эргэж харвал, адилхан цайвар цэнхэр дээл өмссөн Линлэй Делиа хоёр алхан ирж байлаа. Тэдний ард Хар үүл ирвэс Хэирү байх агаад нуруун дээр нь Бэбэ сууж байв.
“Ахаа, хоолны цаг. Одоо болтол ярьсаар байна уу? Ярьж ханадаггүй хэрэг үү?” Вартон чангаар хэллээ.
Линлэй Делиа хоёр Вартонруу харвал, Вартон хөхрөн инээгээд толгойгоо сэгсэрлээ.
Юлан цаг тооллын 10009 он. 8-р сарын 4. Үдээс хойш. Өнөөдөр сайхан цаг агаартай байна. Тэнгэр хөх агаад тэнгэрт хэдхэн л үүл байлаа. Салхи ч хүчтэй биш намуухан үлээж байлаа.
Хотын баруун хэсэг Түжиао уул.
Энэ жижигхэн уул бөгөөд 1000 метр өндөр, хэдхэн мянган квадрат метр талбайтай. Тийм ч том уул биш. Дайны бурхны уултай харьцуулахад, жижигхэн. Гэсэн ч өнөөдөр тоолж баршгүй олон хүмүүсээс хуваагдсан байлаа. Уулыг 100 мянган харуул эргүүлдэж байв.
Өнөөдөр маш олон үзэгчид байх агаад, Оливер Хэйдсон хоёрын тулаан дээр байсан хүмүүсээс ч их хүн иржээ. Хэдийгээр олон хүн ирсэн ч, эндэх нэлээд дэг журамтай байлаа.
Түжиао уулан дээр хэн ч байхгүй байх бөгөөд гагцхүү Линлэй л уулын дээр нисэж байлаа!
Хэдэн зуун язгууртнууд уулын бэлээс харуулуудаар хамгуулалсан чигээрээ уулыг ширтэнэ.
Вартон тэр хэд ч гэсэн хамгийн урд нь байсан бөгөөд, Эзэн хаан Жонн ч тэдэнтэй ойрхон байлаа. Делиа Лонгхаус хоёр ч гэсэн Вартоны бүлэгтэй ойр байрлацгааж байв.
Вартон Делиа хоёр толгойгоо өргөөд, Линлэйн дүрийг ширтэнэ.
“Ах гарцаагүй ялна.” Вартон аяархан дотроо ийн шивнэнэ.
Мастер Лонгхаус Делиагийн мөрөн дээр алгадна. Тэрээр багшруугаа эргэн харвал, нүд нь чяс улайжээ. Делиа ихэд түгшиж байв.
“Зүгээр дээ. Линлэй зүгээр байх болно.” Мастер Лонгхаус итгэлтэйгээр хэлбэл.
“Тэр зүгээр байх болно оо, ямар ч эргэлзээгүй.” Делиа ч гэсэн дотроо аяархан хэлээд, эргээд Түжиао уулрын зүгт харцаа шилжүүллээ.
“Чөтгөр гэж, Хэйдсон яагаад ирэхгүй байна вэ?” Гэйтс ууртайгаар хараана.Тэр Цул илдний Гэгээнтэнг үл тоон түүнийг харааж байлаа.
Одоо бол, Вартон, Хири, Хиллман, Делиа, Баркерын ах дүүс болон бусад нь Линлэйг ялаасай хэмээн залбирцгааж байлаа.
“Линлэйн хувьд ялах хэцүү байна байх.” Саарал дээртэй эр тэдний дэргэд гэнэтхэн гараад ирлээ.
“Оливер?” Вартон Гэйтс хоёр өнөөх хүнийг гайхширан ширтлээ.
Оливер ухаан орчихож!
Оливерын царай цонхигор байсан ч, аура нь өмнөхөө бодвол сэргээгджээ. Блүмэр ч гэсэн түүний дэргэд байлаа. Оливер Вартонруу хараад тайвнаар, “Хэйдсоны хамгаалт болон дайралт нь гайхалтай. Түүнтэй тулалдаж байх үед, ганц дайралтан нь л гар минь хугарч байсан. Түүний хүч минийхээс хол илүү байсан. Түүнчлэн, түүний сүнслэг энерги их хүчирхэг, бас их хурдан… тэр үнэхээр өөгүй. Түүнийг ялах хэцүү байх болно.” гэвэл.
“Оливер, бидний удирдагч чи биш.” Гэйтс дурамжхан хэллээ.
Оливер тайвнаар инээснээ дуугүй боллоо. Тэгээд дүүгийнхээ хамтаар өөр тийшээ явцгаав.
“Ноён Хэйдсон ирлээ!” Хүнэн далай ийн цуурай тархлаа.
Хүн бүр зүүн зүгээс хурдтай нисэн ирж буй дүрсийг ажина. Нүд ирмэх зуурт, Хэйдсон Түжиао уулын дээр, Линлэй өмнө гараад ирэв.
Одоо бол, Линлэй Хэйдсон хоёр газраас 1000 метрийн өндөрт гарсан байлаа.
Юлан тивийн иргэд бүгдээрэй хараа сайтай. Өдрийн гэрэлд, тэд хоёр хүний дүрсийг тодхон харцгааж байлаа. Делиа гараа чанга атгавал, бүүр улайж орхижээ.
Энэ мөчид, энд байсан бүх хүмүүс дуугаа хураацгаажээ. Тэд амьсгаагаа барин сэтгэл хөдлөлөө дарцгаана.
“Линлэй, чи эрт ирж шүү.” Хэйдсон ийн хэллээ.
Линлэй түүнрүү тайвнаар ширтэнэ. Салхи намуухан исгэрэх ч Линлэй одоо хүртэл хүн төрхөндөө байсан хэвээр л байлаа. Түүний нисэж чадаж байгаа шалтгаан нь 9-р зэрэглэлийн салхины хандлагат шид Салхин сүүдэр шивлэгээс болж байлаа.
7-р зэрэглэлийн хөөрөх техник, 8-р зэрэглэлийн агааран далавч. 9-р зэрэглэлийн Салхин сүүдэр нь Агааран далавч болоод Сүперсоник хоёрын хослол. Энэ шившлэгийг ашиглавал, нисээд зогсохгүй, хурдан болдог.
Линлэй гадуур хувцсаа тайлаад орон зайн бөгжиндөө хийчихээд, Хэйдсонруу хүйтнээр ширтлээ. “Хэйдсон, нэгийгээ үзье. Тулаанд бэлд.” Линлэйг хэлж дуусахад, биеийг нь хар хайрс бүрхэж, дух, тохой өвдөг зэргээс нь хурц гадас цухуйлаа. Араас нь төмөр ташуур мэт сүүл ургаж, нүд нь хар алтан боллоо.
“Өө, Догдлуулж байна шүү. Алив, тэгэхээр… надаас илдийг минь сугалуулах чадалтай эсэхийг чинь үзэцгээе!” Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон, Линлэйруу итгэл дүүрэн харцаар хараад тайван гэгч нь инээлээ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

7 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 31]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.