Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 30]

3 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 30, Делиагийн хамгаалагч
Мастер Лонгхаус шавийгаа Линлэйд хэтэрхий санаа зовсноосоо болоод ухаанаа алдсаныг ойлгож байлаа.
“Делиа, зүгээр дээ. Санаа зовох хэрэггүй!” ийн хэлээд Линлэй хөхрөн инээлээ. Линлэйн сэтгэл ихэд хөдлөнө.
“За.” Делиа толгой дохилоо.
Гэсэн хэдий ч, Делиагийн санаа зовсон хэвээр байлаа. Эцсийн эцэст, Линлэйхамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлтэнтэй тулалдах гэж байгаа шүү дээ. Лонгхаус Линлэйруу хасрнаа, дараа нь Делиаруу харлаа. Тэрээ инээгээд, “Нэг ангийн хүүхдүүд урт хугацааны дараа уулзаж байхад би саад болоод яахав. Би явъя даа. Та хоёр ярилц. Бүхэл бүтэн арван жил өнгөрсөн учраас ярих зүйл ч их байгаа биз.” гэлээ.
Делиа багшийгаа анхааралтай ажиглана.
Багш нь түүнд Линлэйтэй хоёулахнаа байх боломж өгч байгаа нь энэ юм.
Мастер Лонгхаус Дэлхийн баавгайгаа дагуулаад явбал, Линлэй, Делиа, Бэбэ болон Хэирү нар л үлдлээ.
Делиа толгойгоо доошлуулаад, үргэлжлүүлэн Бэбэг илнэ. Тэр Линлэйг яриа өдөхийг хүлээж байв.
Үзэсгэлэнтэй эмэгтэй, тэжээвэр амьтнаа илнэ. Энэ үнэхээр сэтгэл хөдөлгөсөн дүр зураг байлаа… гэхдээ Линлэйд эвгүй мэдрэмж л төрнө. Хэрэв тэр Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэнтэй нүүрэлдсэн бол тэр огт айхгүй байх байсан, тэгтэл Делиатай нүүрэлдээд, түүнд маш эвгүй байлаа.
Түүний насны эмэгтэйчүүл дундаас хамгийн сайн мэдэх хүн нь Делиа.
Эцсийн эцэст, тэд хамт өссөн.
Линлэй тэнэг биш. Тэр Делиа өөрийг нь юу гэж боддог болохыг нь мэднэ. Харин одоо тэр түүнтэй хоёулахнаа байна.
“Өнгөрсөн хугацаанд, хэр байв даа?” Урт хугацааны нам гүм байдлыг эвдэн Линлэй ийн ам ангайлаа.
Делиа толгойгоо өргөөд Линлэйруу харлаа. Хөхрөн инээгээд, “Линлэй, чи хэдийнээ Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн болчихож ээ. Хэзээнээс ийм ичимхий болчихсон юм? Эдгээр жилүүдэд би сайн л сууж байлаа. Ард минь овог минь бас багш маань байхад хэн намайг гомдоож зүрхлэнэ гэж?”
Делиагийн үгийг сонсоод, Линлэй багахан тайвширлыг мэдэрлээ.
“Эдгээр жилүүдэд хэр их зүйл болов доо?” Делиа аяархан хэлбэл.
“Тийм ч их зүйл болоогүй дээ.” Линлэй өмнө нь болсон зүйлсээ эргүүлэн санана. Арван жилийн өмнө, аавынхаа үхлийн талаар мэдээд, Линлэй эцгийнхээ өшөөг авахын тулд бүх зүйлээ хаясан.
Тэр өшөө авах замналаа дагасаар эцэст нь Клайдыг алсан. Гэхдээ зургаан онцгой тогтоол гүйцэтгэгч нартай тулалдаж байгаад, Делин өвөөгийнхөө сүнсийг золиослох шаардлагатай болсон…
Гурван жил Шидэт араатны ойд бэлтгэл хийснийхээ дараа, зургаан жил Обриэн эзэнт гүрэнд чимээгүйхэн бясалгасан.
Шитэлэй, зургаан Сахиусан тэнгэр бас Майкэкантай тулалдсан… эд нар нэг бүрчлэн Линлэйн толгойд орж ирж байлаа. Линлэй болсон бүхний талаар Делиад ярьж эхэллээ.
Делиа Бэбэг илсэн чигээрээ, Линлэйн үг нэг бүрийг сонсоно.
Одоо бол, Линлэй тайван бас энгийнээр ярина. Гэхдээ Делиа Линлэйн өнгөрсөн арван жилийн амьдралыг төсөөлж байлаа. Ярьж дуусаад, Линлэй уртаа санаа алдлаа.
“Линлэй.” Делиа гэнэтхэн гарнаас бариад авлаа!
Линлэй гайхширан толгойгоо дээшлүүлэн Делиаруу харлаа. Делиа түүнийг цоо ширтээд. “Линлэй, амь насаа битгий эрсдэлд оруул. Би хангалттай сайн байсан.” гэв.
Делиагийн гар хүйтэн байлаа.
Гэхдээ Линлэй Делиагийн зүрхний цохилтыг мэдэрнэ. Үнэхээр түргэн цохилж байлаа. Линлэй хөлдсөн сэтгэлийнх нь багахан хэсэг хисэх шиг болохыг мэдэрлээ.
“Баярлалаа.” Линлэй аяархнаар хэлбэл.
“Надад талархах хэрэггүй дээ.” Делиа толгойгоо сэгсрээд, Линлэйг цоо ширтлээ.
Тэдний хоорон дахь агаар халуу дүүгэнэ. Зарим шалтгаануудын улмаас, Линлэй толгой нь өвдөхийг мэдэрлээ. Алистай өнгөрөөсөн үзэгдлүүдийн байр, Делиагийн үнссэн тэр шөнийхөөр солигдоно. Түүний зүрх түргэн түргэн цохилно. Линлэй ухаанаа алдаж байв.
“Бэбэ.” Линлэй Бэбэрүү харснаа, дараа нь Делиаруу харлаа. “Делиа, чи Бэбэг хэр хүчирхэг болсон гэж бодож байна?” Ийм байдалд, Линлэй ярианы сэдвээ дариу өөрчлөхийг оролдлоо.
Линлэй энэ зүйл үргэлжилбэл яаж дуусахыг мэдэхгүй. Тиймээс, Линлэй ярианы сэдвээ арай энгийн болгохоор шийдлээ.
Делиа нууцхан санаа алдлаа. Түүнд хэлэлцээр хийх чадвар бий, түүнчлэн тэр сэтгэл зүйч. Эрнст сургуульд байх үед, тэр хэдийгээ сэтгэл судлалаар сураад эхэлчихсэн байсан. Үнэндээ, тэр Линлэйг илүү сайн ойлгохын тулд л энэ чиглэлээр сурч эхэлсэн.
Делиа Линлэйг сайн ойлголоо.
Делиа, Алистай болсон зүйлийг Линлэйг хэдийнээ мартчихсан гэдгийг мэдэж байлаа… Гэсэн ч тэрнээс илүүтэйгээр дараах нөлөөг нь мартах Линлэйд амаргүй байгааг ч гэсэн мэдэж байлаа.
Анхны хайр их эмзэг байдаг.
Дээрээс нь Линлэй их зөрүүд. Тэр хүнд чин сэтгэлээсээ дуралбал, анхны хайраа энгийн хүнээс хэд дахин илүүд тавина. Анхны хайр нь бүтэлгүйтсэн нь түүнд хүндээр туссан нь ойлгомжтой.
Бусад эмэгтэйчүүд түүнд ойртох гэдэг ч, тэд өөрсдөө аяндаа больцгоодог.
Делиа Линлэйн сэтгэл хүйтэн мөсөөр бүрхэгдсэн болохыг ойлгож байлаа. Нэг давхаргыг нь хуулахыг хүсвэл, яарах шаардлага үгүй. Нэг нэг алхмаар алгуурхан хийхэд болно.
Делиа Линлэйд чин сэтгэлээсээ хайртай, сэтгэлдээ тэр Линлэйн өмнөөс шаналдаг.
Линлэй их зовсон. Хайртай хүмүүс нь нэг нэгээрээ түүнийг орхисон. Үнэндээ, тэр маш их амжилтанд хүрсэн, дөнгөж 27 насандаа Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшинд хүрч. Гэсэн ч түүний өдийг хүртэл туулж ирсэн зам хэр их саад бартаатай гашуун байсан бол?
Делиа үнэндээ Линлэйг өөрийгөө үргэлжлүүлэн эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаа. Линлэйн төлөө, Делиа хэрэгтэй гэсэн цагийг нь зарцуулна. Линлэй илүү тайван бас жаргалтай байх тусам тэр улам л сэтгэл ханамжтай байх болно.
“Делиа, юу бодож байгаа юм?” Линлэй Делиаг бүүр төсөөлөлдөө орчихсон байгааг харлаа.
Делиа даруй инээд алдаад, “Би юу бодсон гэж үү? Би чамайг бодож байлаа.” гэхэд Линлэй машид цочирдлоо. Делиа Линлэйн царайг хараад хөхрөн инээснээ. “Тоглосон юм аа.” гэхэд Линлэй ч гэсэн инээд алдлаа.
“Бэбэ юу хэлэхийг хүссэн юм?” Делиа инээхэд.
“Бэбэ, Делиад хэдэн зүйл хэлэхийг хүсээ юу?” гээд Линлэй ч Бэбэрүү хараад инээхэд.
“Хэдэн зүйл хэлэх гэсээн?” Делиа Бэбэрүү гайхширан харна. Эрнст сургуульд харсан энэ бяцхан Сүүдрийн хулгана юм ярьдаг гэж үү? Гагцхүү Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд л хүний хэлээр ярьдаг.
Бэбэ ганц харайгаад чулуун ширээн дээр гарлаа. Тэгээд бяцхан толгойгоо бахархалтайгаар өргөөд чангаар, “Хатагтай Делиа, би чамд нэг нууц хэлье. Манай эзэн Шидэт араатны ууланд байхдаа, чиний талаар их ярьдаг байсан. Тэр ч бүү хэл чиний үнссэн талаар чинь ч гэсэн !” гээд авав.
“Тап!” Линлэй даруй Бэбэрүү ухас хийтэл хий дүрс л үлдсэн байлаа!
Бэбэ агаарт хөөрөөд, Линлэйруу харан инээнэ.
“Бэбэ, муу бяцхан харх.” Линлэй уйлах уу инээх үү гэдгээ мэдсэнгүй.
Тэр өмнө нь ийм зүйл хэлж байгаагүй. Бэбэ бүгдийг өөрөө сэдэж хийлээ.
“Бэбэ, сайн байна, над дээр хүрээд ир.” Делиа гараа сунгавал, Бэбэ дахин Делиагийн дулаахан тэвэррүү буцлаа. Делиагийн дулаанд түүнд их таатай мэдрэмж төрж байлаа.
Бэбэгийн санаатай хийсэн тоглоомны ачаар, Линлэй Делиа хоёр хөхрөлдөн инээнэ. Тэднийг чимээгүй болсноос хойш удалгүй бүрэнхий болж эхэллээ.
Бүрэнхий тэнгэрийг хараад, Делиа гэнэтхэн өнөө орой Эзэн хаан Жонн угтаж авах том зоогийн үйл ажиллагаа зохионо гэж байсныг саналаа.
“Линлэй, орой болчихож. Би одоо явах хэрэгтэй. Өнөө орой, Эзэн хаан Жонн зоог баръя гэсэн. Би очих ёстой.” Делиа ийн хэлбэл.
Линлэй толгой дохиод. “Тэгвэл чамайг энд уяад яахав дээ.” гэвэл.
“Чи өнөө орой ирэх үү?” хэмээн Делиа гэнэтхэн асуулаа.
“Би юу?” Линлэй хөхрөн инээгээд. “Эзэн хаан надад урилга явуулаагүй, намайг зоогонд авч ирэх дургүй байгаа бололтой. Март даа.” гэвэл Делиа ч багахан толгойгоо дохилоо.
Үнэндээ, яаж Эзэн хаан Линлэйг урихгүй байх билээ? Зүгээр л Вартон ахынхаа өмнөөс татгалзсан хэрэг. Тэр ахыгаа зоогт бас язгууртнуудтай харьцах дургүй гэдгийг мэднэ.
“Баяртай.” Делиа аяархан хэлбэл.
“Баяртай.” Линлэй ч Делиаруу харлаа.
Делиа арын талбайнаас алгуурхан явна. Гадаа гарч ирчихээд, Линлэйруу эргэн харлаа. Хэдийн харанхуй болчихсон, бас гэрэлтүүлэг ч муу байлаа. Делиа Линлэйруу эргэн харвал, үс нь оройн салхинд намирна.
Гялалзсан инээмсэглэл гаргаад, Делиа яваад өглөө.
Оройн цагаар энэ гоо үзэсгэлэнг харсан Линлэй хөдөлж ч чадалгүй зогсоно.
“Ахаа, та юу харсан юм бэ?” Вартон инээн хүрч ирснээ. “Хоолны цаг боллоо.” гэхэд.
“Ахад чинь хаваршилт тохиож байна!” гээд Бэбэ Линлэйн араас бяцхан толгойгоо сэжиллээ.
Шөнө болсон ч, хааны нийслэл бүхэлдээ гэрэлтэй байлаа. Одоо бол, ордонд, том зоогт бэлтгээд сайхан дуу хангинаж байв. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүс танхимын голд бүжгийн алхаагаар алхана.
Делиа гол танхимын хананы хажуу талын сандал дээр суужээ. Дэргэд нь Догшин аянга шуургат харцага зогсоно. Тэр бол өнөөдрийн хүндэт зочин. Эцсийн эцэст, энэ зоог түүнийг угтаж авахын тулд л болж буй.
Гэхдээ Эзэн хаантай хэдэн үг солихоос гадна, дууны хэсэн үг аялахаас бусдаар Делиа өөр зүйл хийхгүй байлаа.
Царайлаг залуу язгууртан түүн дээр дөхөн ирээд, нөхөрсөгөөр инээмсэглээд. Багахан бөхийгөөд, “Хатагтай Делиа, надтай бүжиглэхсэн болов уу?” гэхэд.
“Уучлаарай, би сайнгүй байна.” гээд Делиа толгой сэгсэрлээ.
Залуу харамсалтайгаар хаягдлаа. Сайнгүй байна аа? Тэр хэнийг тэнэгтүүлэх гэсэн юм? Олон охид бүжиглэхээс татгалзаж байгаа бол ингэж л хэлнэ. Тэрнээс гадна, Делиа бол 7-р зэрэглэлийн шидтэн. Яаж амархан өвчин тусна гэж?
Алсаас, олон язгууртнууд түүнийг ширтэнэ.
“Тэр хэддэх нь вэ?” Ёкотт хөхрөн инээнэ.
“Найм дахь нь.” өөр нэгэн язгууртан шоолон инээлээ.
“Найм ий?” Жифф бүжиглэж дуусаад алхан ирэхдээ тас тас хийтэл инээнэ. Одоо бол, Жифф тун сайхан ааштай байлаа.
Үнэндээ, Ханхүү Жүлиний хүү тайж Жифф нэг л өдөр Зүүн хойд мужийг захирна.Түүний байр суурь хааны титэм аваагүй байсан ч маш дээр очино.
Мэдээж олон язгууртан эмэгтэйчүүд түүний эхнэр болох хүсэлтэй.
Харамсалтай нь, тэр олон эмэгтэй Жиффээс юу ч олж долоогоогүй.
“Би Делиаг Хатан хаантай дүйхүйц байдалтай байна гэж бодож байна. Түүнийг бүжигэнд урьсан найман хүн амжилт олсонгүй. Бусад нь ч итгэлээ алдлаа. Одоо түүнийг хэн ч урьж зүрхлэхгүй.” залуу язгууртнууд ийн хөхрөлдөнө.
Скотт Жиффруу харан инээгээд. “Жифф яасан чи оролдож үзэх гээ юу?” гэхэд.
“Зүгээр л бүжиг биз дээ? Намайг харж бай.” гээд Жифф инээмсэглээд Делиараа дөхөн очлоо.
“Хатагтай Делиа.” Жифф түүний өмнө хүрч очилоо. “Надтай бүжиглэж болохсон болов уу?” гэхэд.
“Уучлаарай. Би сайнгүй байна.” гээд Делиа адилхан хариу өглөө.
Жифф түүний дэргэд суугаад, хоорондын зайгаа багасгана. Хэдийгээр тэд тийм ч хол байгаагүй ч, тийм ч ойр бас биш байлаа.
“Хэрэв сайнгүй байгаа юм бол амар.” Жифф эмэгтэй хүнтэй биеэрээ харилцвал илүү дотно мэдрэмж төрнө гэдгийг.
Биен харилцаа…
“Өө, Хатагтай Делиа, таны мөр…” ийн хэлээд Жифф Делиагийн мөрөнд хүрлээ.
Гэхдээ түүний амнаас энэ үг унахаас өмнө…
“Аа!!!” Жифф чангаар хашхирла. Хашхираан танхимд байсан хүн бүрийг цочиролд автууллаа. Зүүн гарын сайдтай ярилцаж байсан Эзэн хаан хүртэл тэдэнд анхаарлаа хандууллаа.
“Юу болов?” Эзэн хаан даруй хүрч ирлээ.
“Миний гар!” “Миний гар!” Жифф уйлж байлаа. Түүний гар хүнд шархдсан байх бөгөөд цусны эргэлт нь зогсон цус шалан дээр асгарч байлаа.
Делиа яаравчлан босоод. “Эрхэм дээдсээ, өршөөгөөрэй. Багш маань энэ харцагад намайг хамгаал гэж зааварласан юм. Тэр миний биед хүрэх гэсэн хэнрүү ч дайрдаг. Намайг хариу үзүүлэхээс өмнө, Догшин аянга шуургат харцага түрүүлээд хөдөлчихдөг юм.” гэв.
Хүн бүр Догшин аянга шуургат харцагыг ширтэнэ.
Түүний зуусан шинэхэн махнаас цус гоожин шалан дээр дуслана. Тэрээр хоёр алтлаг нүдээрээ Жиффийг үхтэл ширтэж байлаа.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 30]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.