Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 29]

3 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 29, Арван жилийн дараах уулзалт
“Линлэй Хэйдсон хоёр уу?” Мастер Лонгхаус цочирдон хэллээ.
Жифф хариу толгой дохиод. “Тийм. Хоёр хоногийн өмнө, ноён Хэйдсон ноён Оливертой тулалдаад хүнд шархдуулсан, тэрээр одоо ч ухаангүй байгаа. Дараагаар нь, Хэйдсон гуай шуудхан л мастер Линлэйг тулаанд дуудсан.”
Жифф Скотт хоёрын ярианы өнгөнд Хэйдсон хэт хол явсанд дургүйлхэж байгаа өнгө аяс сонсогдоно.
“Энэ Хэйдсон хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлтэн гэгддэг. Тэр Оливерыг маш хүнд шархдуулсан. Линлэй хэдий гоц суут нэгэн ч гэлээ, тэр дөнгөж 27 настай…”
Мастер Лонгхаус ихэд сэтгэл хангалуун бус байлаа.
Тэр өөрийн шавь Делиаг Линлэйд хайртай гэдгийг мэднэ. Үнэндээ, тэр Линлэйг харахыг ихэд хүсэмжилж байсан.
“Оливер хүнд шахдсанаас болоод ухаангүй байгаа?” Делиагийн нүд гялтганана. “Гэрлийн хандлагат шидээр эмчлүүлчихээд хүртэл ухаан ороогүй хэрэг үү?”
Ямар ч шарх байсан гэрлийн хандлагат шидээр амархан эдгэнэ.
Тэрнээс гадна, гэрлийн хандлагат шидээс илүү нөлөөтэй шидийн төрөл гэвэл Амьдралын шид!
Гурван дээд шидийн төрөл, Үхэгсэд амьдруулагч шид, зөгнөлийн шид мөн Амьдралын шид. Үхээгүй л бол, сүнс нь хэр хүнд гэмтсэн байсан ч, Амьдралын шидээр эмчилж болдог.
“Түүний сүнсэнд ямар нэгэн зүйл болсон юм шиг байсан.” Скотт багахан зүйл мэднэ.
“Сүнс ий?” Мастер Лонгхаус хөмсгөө зангидлаа. “Хэйдсон сүнс дээр тулгуурласан дайралт ашигладаг хэрэг үү?” гэж бодлоо. Үнэндээ, Их шидтэн сүнс дээр тулгуурласан дайралтанд гарамгай.
“Чиний харж байгаагаар, Линлэйд Хэйдсоныг ялах боломж бий юу?” Делиаг даруй асуухад.
“Мэдээж боломжгүй. Ноён Хэйдсон бол хэдэн зууны туршид алдартай байсан, ялагдаж байгаагүй хүн! Харин мастер Линлэй саяхан Ноён Оливертой тулалдаад хайнцсан. Ноён Хэйдсон Оливертой тулалдаад аймшигтай байдалд оруулсан, Линлэйг алж ч мэднэ.”
Делиа яаж ч тайван байх гэсэн ч, Линлэйд санаа нь зовно. Хэрэв Линлэйг алчихвал яах вэ?
Делиа тийм зүйлийг төсөөлж ч чадахгүй байлаа.
“Хэйдсон үнэхээр өршөөлгүй бүх хүчээ гаргана гэж үү?” Делиа тайван царайлна.
“Хатагтай Делиа, хоёр өдрийн өмнө, ноён Хэйдсон ноён Оливертой тулалдахдаа бүх хүчээ ашигласан. Тийм байж мастер Линлэйд зөөлөн хандана гэж үү?” Жифф ийн хэлтэл.
Лонгхаус толгойгоо сэгсрээд. “Гэгээнтэн зэрэглэлтнүүдийн тулааны үед, асар их хүчний ялгаа л байхгүй бол, бид хүчээ дарахгүй. Өрсөлдөгч чинь бүх хүчээ гаргаж байхад чи хүчээ дараад байвал үхэж ч мэднэ.”
Делиа хэсэг дуугүй боллоо.
“Хатагтай Делиа?” Скотт Жифф хоёр аяархан дуудахад.
“Юу ч биш дээ. Явцгаая.” Делиа эргээд хэвийн болоод, инээмсэглэлээ, гэсэн ч тэрээр хүчээр инээж байсан юм. Жифф Скотт хоёр ч толгой дохилоо.
Гүн Вартоны эдлэн.
“Хатагтай, Делиа, түрүүн хэлсэнчлэн, мастер Линлэйтэй уулзах тохиромжтой үе биш болов уу.”
Ийн хэлээд Жифф инээснээ хаалганы харуулд хандан. “Эзэнт гүрний 8 дахь ханхүү, Тайж Жифф, бас Юлан эзэнт гүрний онцгой элч нар Гүн Вартонтой уулзахаар ирлээ.” гэхэд.
“Мэдлээ. Түр хүлээнэ үү.”
Харуулуудын нэг нь дотогш мэдэгдэхээр гүйн орлоо.
Делиа болон бусад нь Линлэйн одоогийн байр суурийг нь мэднэ, түүнтэй уулзах туйлын хэцүү. Тиймээс одоо, эхлээд Вартонтой уулзаж байгаад, дараа нь Линлэйтэй уулзахыг асуух хэрэгтэй.
“Орцгооно уу.”
Тэр хэд эдлэнд орж ирцгээлээ.
Гол танхимд.
“Вартон.” Скотт гол танхимд орж ирэхдээ, дотно гэх чинь инээмсэглээд. “Танилцуулахыг минь зөвшөөрнө үү. Энэ үзэсгэлэнтэй эмэгтэй бол Юлан эзэнт гүрний онцгой элч, хатагтай Делиа.”
Скотт бол эзэнт гүрний 8 дахь ханхүү, харин Нина бол 7 дахь гүнж. Тиймээс Вартон Скоттой дотно.
“Юлан эзэнт гүрний онцгой элч ий? Яагаад тэр надтай уулзахаар ирдэг билээ?”
Хэдийгээр Вартон цочирдсон ч, инээмсэглээд. “Хатагтай Делиа, тантай уулзсандаа таатай байна.”
“Вартон гүн.” Делиа инээмсэглээд. “Энэ миний багш, салхины хандлагат Их шидтэн, Мастер Лонгхаус.” гэв.
Вартон ихэд цочирдлоо. Ард нь зогсож байсан Хири ч гэсэн цочирджээ.
Обриэн эзэнт гүрэнд, Гэгээнтэн зэрэглэлийн дайчид харж байсан ч, Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн харж байсан удаагүй. Эцсийн эцэст, Обриэн эзэнт гүрэнд хэдхэн л Их шидтэн байдаг.
“Вартон, Юлан эзэнт гүрний онцгой элч ирсэн гэв үү?” Чанга дуу гарлаа. Энэ Гэйтсийн хоолой байлаа.
Вартон тэр хэд бэлтгэл хийж байгаад зочин ирсэн гэдгийг дуулаад бэлтгэлээ зогсоогоод ирцгээсэн. Хачирхалтай нь, Гэйтс ч гэсэн ирлээ.
“Хөөх. Ямар үзэсгэлэнтэй эмэгтэй вэ.” Гэйтсийн нүд гялтганавал.
“Гэйтс, энэ хүн бол эзэнт гүрний онцгой элч, хатагтай Делиа. Харин энэ хүн бол салхины хандлагат Их шидтэн, Мастер Лонгхаус.” Вартон ийн танилцуулахад, Гэйтсээс их хэмжээний сүйрэл авчирж болох юм шиг мэдрэмж төрнө.
Гэйтс даруй Лонгхаусд анхаарлаа хандууллаа.
“Хөөх! Гэгээнтэн зэрэглэлийн их шидтэн!” Гэйтс нүдээ бүлтийлгэлээ.
Мастер Лонгхаус нууцхан санаа алдлаа. Эдгээр хүмүүс яг хаанаас гараад ирэв? Вартоны бие бялдар л түүнийг хангалттай гайхшируулсан бөгөөд Вартон ядаж л царайлаг байсан. Харин Гэйтс тэс өөр байлаа. Түүний бэлхүүс зэрэг нь илүү бүдүүн бөгөөд тэрээр яг л аварга баавгай шиг харагдаж байв.
“Эзэнтнээс холд.” Дуу дуулдлаа.
Лонгхаусын ард байсан том баавгай хэмжээгээ нэмж эхэллээ. Энгийн байхдаа 2 метр өндөртэй л байдаг ч, тэр одоо 3 метрийн өндөртэй болжээ. Дэлхийн баавгай Гэйтсийг цоо ширтэнэ.
“Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан уу даа?” Гэйтс толгойгоо өргөөд Дэлхийн баавгайруу харлаа.
Делиа даруй нэг зүйл бишдээд байгааг мэдрээд. “Вартон гүн, миний багш мастер Линлэйтэй уулзах хүсэлтэй байгаа юм.” гэхэд.
“Ахтай юу…” Вартоны хөмсөг атиралдлаа.
Тэд бол доогуур байр суурьтай хүмүүс биш, түүнчлэн тэдэнтэй хамт Их шидтэн ч явж байна. Гэсэн ч, Вартоны ахад бэлтгэл л хамгаас чухал. Эцсийн эцэст, хоёр сарын дараа, тэр том тулаан хийнэ.
“Үнэхээр уучлаарай, гэхдээ ах минь одоо Хэйдсонтой хийх тулаандаа төвлөрсөн байгаа, түүнд саад болж болохгүй.” Вартон ийн хэллээ. Вартон Хэйдсонг дуудахдаа, огтхон ч хүндлэл үзүүлэхгүй байлаа.
Үүнийг сонсоод, Делиа Линлэйг юу юунаас илүүтэйгээр бэлтгэлээ хийсэн дээр гэж бодогдоно. Тэрээр хэсэг дуугаа хурааснаа, “Тэгвэл… түүнд саад болохоо больё доо.”
Лонгхаус нууцхан санаа алдаад, чангаар, “Вартон гүн, миний сурагч Делиа, өмнө нь Эрнст сургуульд сурч байсан юм, мөн тэр ахтай чинь нэг ангийн сайн найзууд байсан. Тэд арван жил уулзаагүй.” гэв.
“Эрнст сургууль аа?” Вартоны зүрх чичирхийлнэ.
Үнэндээ, өдөр бүр л Линлэй зүгээр хоолоо идэж амарч байгаа. Эцсийн эцэст, Лугшилтан бүрхүүлт хамгаалалтыг сайжруулах үед бэлтгэлийг тасралтгүй хийж болохгүй. Зочдыг угтаж авахаар түр бэлтгэлээ зогсоох нь түүнд сүртэй зүйл биш.
Хэрэв тэд Линлэйг таньдаггүй байсан бол, Вартон тэднийг Линлэйтэй уулзуулахаас татгалзах байсан. Гэхдээ энд ахынх нь хуучны найз ирчихээд байна шүү дээ.
“Тэгвэл… намайг дагаад яв даа.” гээд Вартон толгойгоо дохилоо.
Делиа гараа тас атгана. Тэр тайвширах гэж гүнзгий амьсгаа авлаа. Дэргэд нь байсан Мастер Лонгхаус инээснээ Делиагийн мөрөн дээр алгадаад. “Тайван.” гэв.
“Нэг ангийн хүүхдүүд ий?” Скотт Жифф хоёр цочирдоцгоолоо.
Гэхдээ тэдний урд алхах Делиа тэдэнд хоромхон ч анхаарлаа хандуулахгүй байлаа. Скотт Жифф хоёр чимээ аниргүй байцгаана.
Хэсэг алхасны дараа…
“Хатагтай Делиа, ах маань арын талбайд бэлтгэл хийж байгаа.” Вартон ийн хэлээд инээхэд, Гэйтс яаравчлан, “Би удирдагчид мэдэгдэхээр явлаа.” гэв.
Делиагийн амьсгаа түргэснэ.
Арван жил!
Тэр жил Линлэйн аав өөд болж, Делиа Линлэй хоёр хагацсан. Нүд ирмэх зуурт… бүхэл бүтэн арван жил өнгөрчээ. Делиа хэсэг нүдээ аньлаа. Тэрээр эргээд нүдээ нээвэл, тэрээр тайвширлаа.
“Бэбэ, гараад ир. Би чухал мэдээ авчирлаа.” Гэйтс чангаар хашхирлаа.
“Удирдагчтай, Делиа гэдэг хүн уулзахаар ирлээ. Тэр ангийх нь хүүхэд байсан гэсэн?” гэхэд.
“Делиа?” арын талбайнаас гайхширсан дуу дуулдлаа. Хоолой тийм ч чанга байгаагүй ч, Делиад эдгээр үгс яг л тэнгэрт аянга цахих мэт л дуулдсан.
Хэдийгээр тайван байсан ч, бүтэн арван жил уулзаагүй хүнтэйгээ уулзах гэж байгаа учраас… тэр ихэд догдолж байлаа.
“Вишш!” Сэвэлзүүр салхи салхилбал Делиагийн алтан шаргал үс нь намирлаа.
Салхинаас болж Делиагийн нүдээ хагас анив.
Энэ мөчид, арын талбайд хэдэн сая удаа зүүдэндээ харсан дүрс үзэгдлээ. Тэр эр цайвар цэнхэр дээлтэй агаад, богино үсээ урт болгожээ.
Делиа түүнийг анхааралтай ажиглана.
“Тэр жаахан өндөр болж, насанд хүрсэн хүн шиг болжээ.” Зүүдэндээ хардаг байсан хүнээ хараад, Делиа хэлэх ч үггүй боллоо.
“Делиа. Энэ чи байна.” Линлэй жаргалтайгаар хэлэхэд.
“Би байна аа.” Делиа эцэст нь нэг юм хариуллаа.
Линлэйн нүд яг л гүн гүнзгий далай адил хар ажээ. Тэрээр, тэр даруй, Делиагийн хажууд байсан мастер Лонгхаус болон Дэлхийн баавгайг анзаараад. “Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан. Дэлхийн баавгай юу даа?” гэхэд.
“Линлэй, энэ хүн бол миний багш, салхин хандлагат Их шидтэн, Мастер Лонгхаус. Энэ Дэлхийн баавгай түүний шидэт араатан.” Делиа одоо л нэг юм ухаан орлоо.
“Алив.” Линлэй инээмсэглэлээ.
Линлэй инээмсэглэлийг хараад, тэр өөрийгөө ч ойлгохоо байн, сэтгэлдээ дулаан мэдэрлээ. “Энэ мэдрэмж… аз жаргал гэж үү?” Делиагийн нүд улайлаа.
“Вартон, тэр хоёрыг угтаж ав.” Линлэй Жифф Скотт хоёрруу хараад өөр юу ч хэлсэнгүй.
Тэр хоёр ч ууралсангүй. Тэд даруй хүндэтгэл үзүүлээд явцгаалаа. Эцсийн эцэст, энэ хүн бол Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн. Эрхэм дээдэс хүртэл түүнийг хүндэлдэг. Яаж тэр өөрсдөн шиг язгууртнуудад цагаа үрэх билээ дээ?
Арын талбайн чулуун ширээ.
Линлэй, Делиа болон Лонгхаус нар энд сууцгаажээ.
“Юу хараад байгаа юм?” Дэлхийн баавгай Хар үүл ирвэс, Хэирүг ширтэнэ.
Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан, Дэлхийн баавгай ихэд бахархал өндөртэй.
“Тэнэг баавгай.” Хэирү чангаар архирлаа.
“Гэгээнтэн зэрэглэлийн шидэнт араатан?” Лонгхаус Делиа хоёр Хэирүг ярихыг сонсоод, цочирдон Линлэйруу харлаа.
“Битгий муудалц, Хэирү.” Линлэй Хэирүрүү харвал, Хэирү тэр даруй бөгтийгөөд, дахин Дэлхийн баавгайд анхаарлаа хандуулсангүй. Үнэндээ, Хэирү өөрийгөө Дэлхийн баавгайтай дүйцэхгүй гэдгээ мэднэ. Гэхдээ үүнтэй зэрэгцэн, Хэирү түүнээс айхгүй байлаа… учир нь Дэлхийн баавгайн хурд түүнийхтэй дүйцэхгүй.
Гэхдээ Бэбэ сарвуугаараа Дэлхийн баавгайн зүгт далаллаа.
“Бэбэ.” Делиагийн сэтгэл хөдлөн. “Алив.” гэв.
Бэбэ ганц харайгаад Делиагийн гаран дээр гарлаа.
“Бэбэ, удаан уулзсангүй.” Делиа Бэбэгийн гялалзсан үсийг үрвэл, Бэбэ нүдээ анина.
Хэдийгээр тэр Бэбэг илж буйвч, Делиа Линлэйг ширтэнэ.
Өмнө нь, Линлэй хөндий байсан. Гэхдээ одоо, тэр эелдэг бас харилцахад хялбар болжээ.
“Мастер Линлэй, чамайг Хэйдсонтой тулалдахаар болсон гэж сонслоо?” Лонгхаус яриагаа эхлүүллээ.
“Тийм.”
Линлэй ийн хэлээд толгой дохин инээмсэглэлээ.
Делиа Линлэйруу хараад, “Линлэй, чи Хэйдсонг ялна гэдэгтэй итгэлтэй байна уу?” гэхэд.
“Үгүй.” Линлэй итгэлтэйгээр хэллээ. Делиа бол Эрнст сургууль дахь дотны найзуудынх нь нэг. Иелээс гадна, Рэйнолдс, Жорж болон Делиа бол түүний дотны найзууд.
Делиаг хараад, Линлэй өөрийн эрхгүй арван жилийн өмнөхөө эргүүлэн саналаа.
Тэр шөнө…
Делиа Линлэйтэй уулзахаар ирсэн тэр шөнө тэр түүнд Ариун нэгдлээс явах гэж байгаагаа хэлсэн. Тэр явахаасаа өмнө, түүнийг тэврэхийг хүссэн. Гэхдээ салалтын тэврэлт хийхийнхээ хажуугаар үнсэнэ гэж яаж мэдэх билээ?
Линлэй түүнийг үнсэхэд үнэхээр цочирдсон.
Өнөөдөр ч гэсэн, Делиаг хараад, Линлэй өөрийн эрхгүй тэр шөнийг эргүүлэн саналаа.
“Чи итгэлгүй байгаа хэрэг үү?” Делиа жуумалзаад. “Тэгвэл, Линлэй… чи түүнтэй тулаанаа цуцлаад бүрэн тулалдахгүй байж болох уу?”гэхэд.
Мастер Лонгхаус толгойгоо сэгсрээд. “Делиа, чи юун тэнэг зүйл яриад байгаа юм? Хоёр Гэгээнтэн зэрэглэлийн хүмүүс тулааныг зөвшөөрчихөөд байхад, яаж нэг нь цуцалж болох юм?”


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 29]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.