Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 28]

5 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 28, Делиа
Делиа Эзэн хаан Жоннтой хөгжилтэй нь аргагүй ярилцана. Эзэн хаан Жонн тасралтгүй чангаар инээнэ. Тэр хэдтэй хамт ордны үйлчлэгч нар мөн хүчирхэг хүлэгт баатрууд дагалдан явна.
Олон язгууртнууд ч хүлэгт баатруудын араас зайтай даган явна.
“Ямар үзэсгэлэнтэй эмэгтэй вэ.” Хааны нийслэлийн залуу язгууртнууд хоорондоо ийн ярилцана. Эд нар бүгдээрэй Эзэнт гүрэндээ дээгүүр байр суурьтай хүмүүс. Зарим нь хун тайж нар, бусад нь том овгуудын өв залгамжлагч нар. Тэдэнд ямар ч дутагдал үгүй. Хааны нийслэлд хэн ч тэднийг гомдоохгүй.
Түрүүний хэлсэн зүйлийн Ханхүү Жүлиний хүү тайж Жифф хэлсэн.
“Нэрийг нь Делиа гэж байсан.” дэргэд нь байсан залуухан язгууртан ийн хэллээ. Энэ залуухан язгууртны нэрийг Скотт гэдэг ба Эзэнт гүрний найм дахь ханхүү. “Тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм. Түүнч шиг хүн хааны нийслэлд хүртэл цөөхөн бий.”
Тайж Жифф, Ханхүү Скотт болон бусад хүмүүс түүнийг цоо ширтэцгээнэ.
Үнэндээ, Делиа ихэд дур булаам байлаа.
Үйлдэл бүр нь эртний овгийн сүр хүчийг илэрхийлж байсан бөгөөд, өөрөө ч 7-р зэрэглэлийн шидтэн тул үйлдэл бүр нь сүр жавхлантай байлаа. Тэрнээс гадна, Делиа яг л нар мэт гялалзсан алтан шаргал үстэй ажээ.
Скотт санаа алдаад. “Делиа Леон овгийн гишүүн, бас Эрнст сургуулийн сурагч байсан. Одоо бол, тэрээр салхины хандлагат Их шидтэн Лонгхаусын шавь. Юлан эзэнт гүрэнд, тэр маш нөлөө бүхий язгууртан. Түүний араас гүйдэг олон залуу язгууртнууд байдаг нь эргэлзээгүй.”
Тайж Жифф гялтганасан нүдээр Делиаг хараад. “Хэрэв түүнтэй бүтэмжтэй болох юм бол, дахиж ямар ч эмэгтэйд хүрэхгүй ээ.” гэвэл.
“Жифф, чи түүнийг найрах гээ юу?” гээд Скотт хөхрөн инээхэд.
“Мэдээж!” Жифф хариу ийн хэллээ.
Эзэн хаан Жонн бол хүнтэй алагчилж харьцдаг хүн. Ханхүү Жүлин бол түүний цорын ганц дүү. Тиймээс ч Эзэн хаан Жонн түүнд Зүүн өмнөд мужийг захирах эрхийг өгсөн.
Жиффд Эзэн хаан Жонн ихэд хайртай. Хааны нийслэлд, түүний байр суурь ихэд дээгүүр бөгөөд залуу язгууртнууд түүнийг удирдагчаараа сонгосон.
“Чи ингэж шийдсэн бол, би чамаас хоцрохгүй ээ.” Скотт итгэлтэй нь аргагүй инээгээд. “Жифф, бид хоёрын хэн нь хатагтай Делиаг найрч чадахыг харцгаая л даа.” гэвэл.
“Болж байна.” гээд Жифф толгой дохилоо. Тэрээр чөтгөрийн инээдээр инээгээд, “Хэрэв бид амжилтанд хүрвэл, бид Обриэн эзэнт гүрний бүх эрчүүдийн өмнө нүүр бардам байж чадна. Эцсийн эцэст, түүний Юлан эзэнт гүрний ямар ч язгууртан өөрийн болгож чадаагүй шүү дээ.”
…..
“Хатагтай Делиа Мастер Лонгхаус хоёрыг урт аялал хийгээд ядарсан болов уу гэж бодож байна. Ингэвэл яаж байна. Бид та хоёрын амрах газрыг бэлтгэе. Орой нь, бидэнтэй зоог барь. Юу гэмээр байна?” Эзэн хаан Жонн Бул чулуу гудамд ирээд хальт зогсоод ийн хэллээ.
Бул чулуу гудмын ихэнх оршин суугчид Хааны овгийнх. Хааны овгийхон дээр зочин ирэхэд ихэвчлэн Бул чулуу гудамд байрладаг. Энд байхын тулд дан ганц мөнгө байлаа гээд болчих зүйл биш.
“Таны тааллаар, Эрхэм дээдсээ.” гээд Делиа инээмсэглэлээ.
Энэ мөчид, Скотт Жифф хоёр урагш алхаллаа. Тэд Эзэн хаан Жонныг Делиаг энд үлдээх гэж байгааг мэдэцгээсэн юм. Тэд боломжийг атгаж авах хэрэгтэй.
Тэдний байр сууриас үзвэл, тэднийг харуулууд зогсоохгүй.
“Хатагтай Делиа бас Мастер Лонгхаус, та хоёрыг хааны нийслэлийг тийм ч сайн мэдэхгүй байх гэж бодож байна. Бид та нарт замчлая.” гээд Эзэн хаан Жонн хөхрөн инээхэд.
“Баярлалаа, Эрхэм дээдсээ.” Делиа ийн хариуллаа.
“Хаан аав.” “Эрхэм дээдсээ.” Энэ мөчид, Скотт болон Жифф нар нүдээ гялтгануулан, эргэлзэх ч үгүй ийн дуудацгаалаа.
Эзэн хаан Жонн эргэн өнөөх хоёрруу хараад.
“Скотт, Жифф, юу болоов?” Эзэн хаан Жонн өнөөдөр их сайхан ааштай байлаа.
Жифф хүндэтгэлтэйгээр, “Эрхэм дээдсээ, та замчлах гэж байгаа хэрэг үү? Скотт хоёр хааны нийслэлийг сайн мэднэ. Бид замчилсан дээр болов уу гэж бодож байна. Бид хатагтай Делиад үйлчлэхдээ баяртай байх болно.” гэв.
Эзэн хаан тэр хоёрыг цоо ширтэнэ. Тэдний яах гээд байгааг яаж мэдэхгүй байх билээ дээ?
Гэсэн хэдий ч, Эзэн хаан Делиаг сайн эмэгтэй гэж бодсон. Хэрэв тэд амжилтанд хүрвэл сайн л зүйл болно.
“Эхлээд хатагтай Делиагаас асууя.” Эзэн хаан Делиаруу эргэн харснаа, “Хатагтай Делиа, юу гэж бодож байна даа?” гэлээ.
Делиа тэр хоёрруу харвал ихэд эелдэг боловсон байрын хүмүүс байлаа. Тэгээд Делиа нүдээрээ инээгээд.
“Баярлалаа. Тэгвэл та хоёрт төвөг удах нь.” гэхэд.
“Ямар ч асуудалгүй ээ, ямар ч асуудалгүй.” хэмээн өнөөх хоёр яаравчлан хариуллаа.
Делиагийн дэргэд байсан Лонгхаус жуумалзан инээнэ. Өөрийн шавь Делиаг яаж ойлгохгүй байх билээ дээ? Юлан эзэнт гүрний хааны нийслэлд байх үед, олон эрчүүд түүнийг эргүүлж байсан. Делиагийн чадвараар, тэднийг тэр амархан гэгч нь нүдчихэж чадна.
“Онцгой элч, энэ бол таны хааны нийслэлд байх үедээ амьдрах байр чинь.” ордны үйлчлэгч урд байх барилгыг заалаа.
Жифф даруй, “Хатагтай Делиа, Обриэн эзэнт гүрэнд Бул чулуу гудам ихэд алдартай. Энэ гудамд хэд хэдэн Гэгээнтэн зэрэглэлтнүүд амьдардаг. Жишээлбэл, Гоц ухаант илдний Гэгээнтэн, Оливер болон түүний дүү. Бас гоц суут Мастер Линлэй дүүгийн хамт энд амьдардаг.”
Жифф эндэхийг үргэлжлүүлэн танилцуулна.
“Тийм. Тэрхүү хоёр гоц суутнууд Юлан тив дээрх хамгийн гоц суутнууд гэж тооцогдоог.” Скотт ч гэсэн ард хоцорхыг хүссэнгүй.
Үүнийг сонсоод Делиагийн нүд өөрийн эрхгүй гялтганаснаа хурдан гэгч нь эргээд хэвийн болж, нөхөрсөгөөр инээмсэглэлээ.
“Яг ч тийм биш дээ.” ойролцоох баавгай нь ийн хүржигнэх дуулдлаа.
Скотт Жифф хоёр том баавгайруу харснаа даруй инээмсэглэцгээлээ. Угтаж авах баярын үеэр, тэд энэ баавгайг Гэгээнтэн зэрэглэлийн Дэлхийн баавгай гэдгийг мэдсэн. Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд хэмжээгээ чөлөөтэй өөрчилдөг. Дэлхийн баавгай энгийн төрхөндөө байхдаа 10 метрын урттай байдаг.
Тэр ганц самардалтаар л тэднийг амархан алж чадна.
“Делиагийн ах үнэхээр хатуу хүн. Тэр одоо дөнгөж 27 настай ч 8-р зэрэглэлийн шидтэн. Тэрнээс гадна, Дэд санваартны хувийн шавь.” том баавгай Делиаруу хараад. “Делиа, тийм биз дээ?” гэвэл.
Делиа багахан инээмсэглээд толгой дохилоо.
27 насандаа 8-р зэрэглэлийн шидтэн болно гэдэг гайхалтай зүйл. Энэ байдлаараа тэр 40 нас хүрэхээсээ өмнө 9-р зэрэглэл болно.
40 нас хүрэхээсээ өмнө 9-р зэрэглэл болно гэдэг эргэлзэх зүйлгүй дэлхийг донсолгох гоц суут нэгэн гэсэн үг.
“Дикси үнэхээр л миний урьд нь харж байгаагүй гоц суут шидтэн.” ийн хэлээд Мастер Лонгхаус хөхрөн инээлээ. Тэд ийн ярилцах зуураа гол танхимд орж ирцгээв.
“Авъяаслаг шидтэн?”
Скотт бахархалтайгаар толгойгоо өргөөд. “Мастер Лонгхаус, авъяаслаг шидтэн гэснээс, манай Эзэнт гүрэнд байдаг мастер Линлэй, 27 настайдаа Амин шидтэн болсон шүү дээ. Тэрнээс гадна, тэр Гэгээнтэн зэрэглэлийн дайчин.” гэв.
“27 настай Амин шидтэн? Байх боломжгүй!!!” Мастер Лонгхаус огт итгэсэнгүй. “Бүхэл Юлан тивд, 30 хүрэхээсээ өмнө Амин шидтэн болсон хүн үгүй.” гэвэл.
“Энэ үнэн үү?” хэмээн Жифф тодруулан асуулаа.
Хариуд нь Скотт итгэлтэйгээр. “Үнэн. Хаан аав минь надад хэлсэн юм. Мастер Линлэй Оливертой тулалдахдаа, хүн бүрт хэр хүчирхэг болохоо харуулсан, гэхдээ тэр тэгэхдээ шидийн чадвахаар огт ашиглаагүй. Тэр үнэхээр 9-р зэрэглэлийн Амин шидтэн.” гэлээ.
Скоттын үгийг сонсоод, Лонгхаус итгэж өгөөгүй ч, оюун санаа нь өөрт нь түүнд боломжтой байж болно гэж байлаа.
“Мастер Линлэй. 9-р Зэрэглэлийн Амин шидтэн.” Делиа тийм ч их цочирдсонгүй.
Делиагийн хувьд, Линлэй бол гайхамшигтай бас нууцаар дүүрэн хүн. 16-хан насандаа мастер сийлбэрч болохын сацуу түүхэнд хоёрт бичигдэх гоц суут шидтэн болсон. Гэхдээ одоо, тэр түүхэн дэх хамгийн гоц суут шидтэн болчихоод байж байна. Яагаад боломжгүй гэж?
“Ярьж боллоо. Делиа, би явж амарлаа. Надтай ярих зүйл байвал, Паррид мэдэгдчих.” Лонгхаус ийн зааварлавал.
“За, багшаа.” Делиа яаравчлан хариуллаа. Дэргэд нь байсан Скотт Жифф хоёр ч гэсэн бөхийцгөөлөө. “Ноёдоо, би ч гэсэн ядарч байна. Өрөөндөө орж амарлаа. Өршөөгөөрэй.” гээд Делиа ч гэсэн бослоо.
Скотт Жифф хоёр түүнийг хүчилж болохгүй гэдгээ мэдэж байсан тул, даруй толгойгоо дохицгоолоо. Делиа Догшин аянга шуургат харцагаа дагуулаад явлаа.
Мастер Лонгхаус Дэлхийн баавгайтай болсноос хойш, Догшин аянга шуургат харцагын гол үүрэг Делиаг хамгаалах болсон.Үүнээс л, Лонгхаусд Делиа хэр чухал нэгэн болох нь харагдаж байгаа юм.
“Тэр ч гэсэн Бул чулуу гудамжинд амьдарч байгаа байх нь. Магадгүй бид их ойрхон байгаа байх.”
Делиа цонхны өмнө чимээгүйхэн зогсоно.
Вушан тосгон дахь тэр шөнө, тэр Линлэйтэй салах ёс хийх, Ариун нийслэлийг орхин өөрийн өвөг дээдсийн нутгийг зорьсон. Гэвч дараахан нь, тэр Сүйрлийн өдрийн талаар олж мэдсэн.
Фэнлай хаант улс бүхэлдээ сүйдэж шидэнт араатны нутаг болсон.
Мөн түүний овогт ирсэн өөр нэгэн шинэ мэдээ нь, Сүйрлийн өдрөөс хэдэн өдрийн өмнө, гоц суут шидтэн Линлэйн гэрт, чөтгөр гарч ирэн, Фэнлай хаант улсын хааныг алахыг оролдсон. Линлэй магадгүй үхсэн байх.
Энэ мэдээ Делиаг хүнд өвчин тусахад хүргэсэн.
Тэр бүрэн эдгэхийн тулд бүтэн жилийг зарцуулсан.
Жилийн дараа гэхэд, Линлэйн талаар ямар ч мэдээ хүлээж аваагүй болохоор, тэр Линлэйг гэсэн хайраа хойш нь тавьж овгийн ажил бас шидийн бэлтгэлдээ анхаарлаа хандуулсан. Гэхдээ тэр… урт хугацааны дараа Юлан эзэнт гүрэнд Линлэйг Оливертой тулалдах болсон талаарх мэдээг хүлээж авна гэж таамаглаач үгүй.
Энэ мэдээ Делиагийн гандсан байсан сэтгэлийг дахин сэргэхэд хүргэсэн. Тэр эрч хүч болоод итгэл найдвараар дүүрэх шиг л болсон.
Тэр хэдэн үйл хэргийн дараа өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулсан.
Тэр Линлэй дээр маргааш очьё гэж бодож байсан ч, түүний өрөөндөө өнгөрөөсөн хагас цагийн хугацаа нь яг л хагас жил мэт санагдлаа.
Ялангуяа Линлэйг Бул чулуу гудамд амьдарч байгаа гэдгийг мэдээд… тэрээр өөрийгөө удаан барьж дийлсэнгүй.
“Бяцхан Винд, багшид намайг Линлэй дээр оччихоор явлаа гээд хэлчих.” Делиа Паррид ийн хэллээ. Удалгүй, Мастер Лонгхаус ч хаалганыхаа гадна гараад ирлээ.
Тэрээр царайндаа инээмсэглэл тодруулан. “Делиа, би чамайг удаан тэвчихгүйг чинь мэдэж байсан юм.” Лонгхаус Делиаг сурагч байсан үеийнх нь хэрэг явдлын талаар бүгдэнг нь мэднэ.
Делиагийн царай чяс улаан болжээ.
“Багшаа!” Делиа хамраа үрчилзүүлээд. “Надаар тоглохоо боль. Явцгаая.” гэхэд.
“Заза.” гээд Лонгхаус хөхрөн инээлээ.
Делиа Лонгхаус хоёр, хоёр шидэнт араатнаа дагуулан явцгаалаа. Тэгэх үедээ, тэд гадаа нь Жифф Скотт хоёр хүлээн суугааг олж харлаа.
“Хатагтай Делиа?” Жифф Скотт хоёрын нүд гялалзан даруй хөл дээрээ бослоо.
“Хаачих гэж байгаа юм бэ?”
Делиа духаа үрчийлгэсэн ч, дараа нь инээмсэглээд. “Би өнөөх гоц суут мастер Линлэйтэй уулзахаар явж байна.” гэлээ.
“Өө, тэгэхээр та Мастер Линлэйгийнхруу явж байгаа байх нь ээ?” Жифф даруйхан. “Сайхан санаа байна. Гэхдээ одоохондоо уулзахад тохиромжгүй л болов уу. Учир нь 2 сарын дараа, Мастер Линлэй Ноён Хэйдсонтой тулалдана.” гэхэд.
“Юу?” Делиа машид цочирдлоо.
“Өө, чи мэдээгүй байх нь ээ. Хоёр өдрийн өмнө, Ноён Оливер Хэйдсонтой тулалдсан, Ноён Оливер хүнд шархдаж золтой л үхчихээгүй. Дараагаар нь Ноён Хэйдсон Мастер Линлэйг тулаанд дуудахад нь, Мастер Линлэй хүлээж авсан.” дэргэд нь байсан Скотт ийн тайлбарлалаа.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

5 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 28]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s