Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 27]

9 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 27, Юлан эзэнт гүрний онцгой элч
Баавгай ч хөхрөн инээгээд. “Тийм шүү. Делиа удахгүй Линлэйтэй уулзах гэж байгаагаа мэдсэн чинь, тэвдээд л ирлээ.”
“Том Еллов, үхэхийг хүсээ юу?” гээд Делиа том баавгайн чихнээс зулгаатал.
“Өвдөхгүй байна. ХАха. Огтхон ч өвдөхгүй байна.” хэмээн баавгай хариу хэллээ.
“Ххмм.” Делиа хамраа үрчилзүүллээ. “Том Еллов, чамайг хүчтэй гэдгийг мэднэ за юу? Дэлхийн баавгай их зузаан арьстай. Тэгээд л чинийх чинь зулгаасан ч чи айхгүй байгаа юм.” тэгж хэлээд дунд эргэм насны эрийн дэргэд хүрч ирээд зогслоо.
Том баавгай толгойгоо сэгсчээд, “Делиа, битгий уурал л даа. Миний буруу?” гэхэд.
Делиа түүнрүү хараад инээж эхэллээ.
“Хаттон, Делиа чамаар зүгээр л тоглож байна. Тэр тийм ч амархан уурлахгүй.” гээд дунд эргэм насны эр тайван гэгч нь инээснээ, тэнгэр өөд хараад.
“Парри эргэж ирж байна.”
Тэнгэрээс, 5-6 метр урт далавчны дэвэлттэй харцага асар хурдтай онгоцыг чиглэн ирж байлаа. Харцага маш хурдан агаад яг л аянга шиг хөдөлж байлаа. Нүд нь алтлаг агаад толгой хэсгийнх нь өд цэнхэр ажээ. Тэр үнэхээр сүрлэг харагдаж байлаа.
Энэ бол 9-р зэрэглэлийн шидэт араатан – Догшин аянга шуургат харцага.
Цэргүүд түүнийг зогсоох ч гэсэнгүй. Харцага ч шууд л Делиа тэр хэдийн дэргэд газардлаа.
“Бяцхан Винд, ямар нэгэн зүйл барьсан уу?” Делиа ийн хэлээд толгойг нь иллээ.
Далавчаа хумиад, цэх зогсвол, тэрээр хоёр метр хүрч байв. Одоо бол, харцага зугаатайн аргагүй нүдээ аниад Делиагаар толгойгоо илүүлж байлаа.
“Парри, хүрээд ир.” том баавгай дурамжхан хэллээ.
Харцага баавгайг хараад дуулгавартайгаар хэлснийг нь хийлээ. Дэлхийн баавгай бол Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан, түүнчлэн их хүчтэй төрөл нь.
Үнэндээ, энэ хоёр шидэт араатан бол хоёулаа Юлан эзэнт гүрний Гэгээнтэн зэрэглэлийн Амин шидтэн Лонгхаусын шидэт араатнууд.
Лонгхаус бол салхины хандлагат Их шидтэн.
Салхины хандлагат Их шидтэн үнэхээр аймшигтай. Лонгхаус Нарны уулын бүсэд Парритай байх үедээ, энэ Дэлхийн байвгайг Хэмжээст ирмэг шившлэгээрээ хүнд шархдуулж байсан.
Хэмжээст ирмэг шившлэг маш аймшигтай хүчирхэг.
Энэ төрлийн дайралтанд, Гэгээнтэн зэрэглэлийн Хэйдсон хүртэл хоёр хуваагдах боломжтой. Түүнчлэн, Салхины хандлагат Их шидтэн аймшигтай хэмийг удирддаг, бас маш хурдан.
Хангалттай цаг л байвал, Их шидтэн Гэгээнтэн зэрэглэлийн дайчныг амархан ялж чадна. Гэхдээ Гэгээнтэн зэрэглэлийн дайчид тэнэг биш. Тиймээс, ихэнх Их шидтэнгүүд Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатантай хамтардаг.
Түүнчлэн, Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан барих тийм ч хялбар биш.
Делиа тавцан дээр зогсоод баруун зүгийг ширтэнэ. Түүний үс салхинд намирна. Тэр их үзэсгэлэнтэй байлаа. Тэр ч бүү хэл дайчид хүртэл түүнийг өөрийн эрхгүй ширтэцгээнэ.
Делиа Юлан эзэнт гүрэнд маш алдартай. Тэр дөнгөж 22 настайдаа 7-р зэрэглэлийн шидтэн болсон гоц суут нэгэн. Түүнчлэн, ард нь хүчирхэг овог нь бий, дээрээс нь Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн, Лонгхаус түүнийг шавиа болгохыг зөвшөөрсөн. Гадаад үзэмжээрээ, тэр хааны нийслэлдээ шилдэг аравт багтдаг. Ийм гайхалтай эмэгтэйд мэдээж олон бишрэн шүтэгчид бий.
Гэхдээ харамсалтай нь, Делиа бүгдэнгээс нь татгалзсан.
Түүний овог мөн тэрээр хааны нийслэлд өсөж торнисон тул тэр хүмүүсийг яаж аргалхаа сайн мэднэ. Линлэйг Оливертой тулалдана гэдгийг дуулсанаасаа хойш тэр бүүр тэвдэн, Юлан эзэнт гүрний эзэн хаанаар арай гэж Обриэн Эзэнт гүрэнрүү илгээх онцгой элчээр томилуулсан.
“Чиан хот…” Делиа ийн хэллээ.
Энд түүний хүсэл мөрөөдлийн нэгэн бий. Голын ус үргэлжлэн урсана. Тавцангийн урд, Дэлхийн баавгай болон Догшин аянга шуургат харцага хоёр Делиатай хамт байна.
Удалгүй, хөлөг онгоц Чиан голоор хөвсөөр алсад одон алга боллоо.
Юлан эзэнт гүрнээс онцгой элч ирж байгаа талаарх мэдээ хааны нийслэлд хурдацтай тархан, хааны овог болон язгууртнуудын чихэнд хүрлээ. Хааны нийслэлийнхэн, одоо хоёрхон зүйлд анхаарч байлаа.
Тэд хоёр том тулаанд л анхаарла хандуулж байлаа.
Эхнийх нь Оливер Хэйдсон хоёрын хооронд болсон тулаан. Хоёр дахь нь Линлэйн Хэйдсонтой хийх тулаан.
Линлэй Оливерын алдаанаас суралцах уу? Эсвэл адилхан дуусах уу?
Үүнийг хэн ч мэдэхгүй.
Гэхдээ эзэнт гүрний иргэдийн сэтгэлд, хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлтэн болох Хэйдсон л дахин ялалт байгуулах юм шиг санагдана.
Бул чулуу гудам. Вартон гүнгийн эдлэн.
“Гурван сарын туршид, ноцтой зүйл тохиодоггүй л юм бол хэн ч Ноён Линлэйд саад болохыг зөвшөөрөхгүй!” энэ бол шуургатай шөнөөс хойш энэ эдлэнд баригдаж буй дүрэм.
Эндэхийн уур амьсгал их ширүүн байлаа.
Арын хашаандаа Вартон хэсэг бэлтгэл хийлээ. Тэгээд, үргэлжлүүлэн бэлтгэл хиймээр санагдахгүй болохоор нь Дайны илд Алуурчингаа тавиад дурамжхан гэгч нь дэргэд нь суулаа.
“Хэйдсон үнэхээр хэтрүүллээ.” Вартон түүнийг хараана. Удалгүй Линлэйд санаа нь зовоод. “Хэйдсон, чи тийм л сүрхий юм бол, яагаад 10 жил эсвэл ахыг хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд ортол нь хүлээсэнгүйв! Юуны учир одоо тулалдах гээд байгаа юм бэ?”
“Чөтгөр алгадмар. Тэр тийм хол явах ёсгүй байсан юм.”
Гэйтс явж байх зуураа ууртайгаар ийн хэлээд. “Эзэнт гүрэнд олон л Гэгээнтэн зэрэглэлтнүүд байна, бас Дайны бурхны сургуульд ч өчнөөн байна. Яагаад тэднийг биш удирдагчийг сонгов? Удирдагч ердөө л 27 настай. Тэгтэл Хэйдсон хэдэн зуун настай.” гэвэл.
“Түүнийг харааж зүхээд хэрэггүй дээ.”
Баркер урт сүхээ барин хүрч ирээд. “Удирдагч Хэйдсоны дуудлагыг хүлээгээд авчихсан. Одоо бидний хийж чадах ганц зүйл нь удирдагчийг ялаасай гэж найдах.” гэхэд.
“Удирдагч заавал ялна.”
Гэйтс ууртайгаар ийн хэлээд агаар хэдэнтэй хий цохиод. “Хэйдсонг гадаад хамгаалалтаараа дотор эрхтнээ хамгаалж чаддаг гэж бодохгүй байна. Түүнчлэн, удирдагчийн хөгжүүлсэн арга их өвөрмөц. Эргэлзээгүй энгийн бус зүйл.”
Гэйтс болон бусад нь Лугшилтан бүрхүүлт хамгаалалтыг хэр хүчирхэг болохыг ойлгож чадаагүй ажээ.
Линлэй одоо хувийн хашаандаа байлаа. Одоо бол, тэрээр модны доор бясалган сууж, Нууц Луугийн цусны гарын авлагын дагуу бэлтгэлээ хийнэ. Линлэйн ойлголтын түвшин дээд зэрэглэлийнх болсон. Түүнд хэрэгтэй ганц зүйл нь тулааны ки.
Линлэй завтай үедээ, тулааны ки-н бэлтгэл хийн, судсан дахь Луугийн цуснаасаа энерги ялгаруулан, Гэгээнтэн зэрэглэлд хүрэхийг хичээж байлаа. Гэхдээ, тодорхой аргын дагуу бэлтгэл хийх нь хангалттай байсангүй. Тиймээс, Линлэйн оюун санаад олон асуулт эргэлдэнэ.
“Өнгөрсөн удаа, Дайны бурхны анхны шавь Фаин болон Дайны бурхантай уулзаж байх үедээ, тэдний сүнсэн дээр тулгуурласан дайралттай гэдгийг би олж мэдсэн. Оливер ч гэсэн энэ төрлийн дайралтанд мэргэшсэн байсан. Тэгэхээр энэ төрлийн дайралтыг олон хүн эзэмшсэн гэсэн үг. Сүнсэн дээр тулгуурласан энэ төрлийн дайралтыг хөгжүүлбэл яадаг бол? Чадахгүй бол ядаж яаж хамгаалахыг сурсан дээр үү?”
Тулааны ки-н бясалгал хийх зуур Линлэйн оюун санаанд энэ бодол зогсолтгүй эргэлдэнэ.
Сүнсэн дээр суурилсан дайралтны зарчмууд нь юу билээ дээ?
Ер нь яг яаж хамгаалах уу?
Линлэйг бодох зуураа бэлтгэлээ хийх хооронд, Хэирү Линлэйн дэргэд хэвтэх бөгөөд дээр нь Бэбэ нүдээ хагас нээлттэйгээр хэвтэж байлаа.
“Бэбэ, эзэнтэн энэ тулаанд Хэйдсонг ялах болов уу?” Хэйрү сулхан дуугаар асуулаа.
“Мэдээж.” Бэбэ нүдээ нээгээд итгэлтэйгээр хэллээ.
Гэхдээ дараа нь, Бэбэ сулхан дуугаар, “Гэхдээ мэдээж, Хэйдсон их хүчирхэг. Гэхдээ юу ч болж байсан, Хэйдсон эзэнтэнг алахаар дайрвал, би даруй түүнрүү дайрна. Ххмм. Хоёр шөнийн өмнө, хүн бүр Оливерыг хагас үхлүүд байдалтай байсныг харцгаасан. Тэр одоо ч ухаан ороогүй байгаа. Би эзэнтэнийг тийм байдалд оруулмааргүй байна.” гэхэд.
“Тэгэхээр дүрэм зөрчсөн болохгүй юу?” Хэйрү ийн асуулаа.
Хоёр хүн хоорондоо тулалдаж байхад, ялж эсвэл ялагдаагүй байхад, хэн ч саад болох учиргүй байдаг.
“Дүрэм чинь хэнд хамаатай юм. Газар том тэнгэр бүүр ч том, гэхдээ эзэнтэнээс том лав биш. Эзэнтний амь наснаас чухал зүйл байгаа гэж үү?” Бэбэ ийн хэлснээ. “Тэрнээс гадна, Бэбэ, би хөндлөнгөөс оролцлоо гээд яадаг юм. Миний эзэн бол шидтэн! Шидтэнгүүд дайчидтай тулалдах үедээ шидэт араатнуудаа оролцуулдаг. Би хөндлөнгөөс оролцсон ч, дүрэмд харшлах зүйл байхгүй.” хэмээлээ.
Хааны нийслэлийн хаалгууд онгорхой байлаа. Хотын баруун хаалгаас хааны ордон хүрэх замын хоёр талаар битүү хааны армийн хамгаалагчи жагсацгаажээ.
Уг замаар Эзэн хааны сүйх тэрэг болоод язгууртнуудын сүйх тэрэг зорчино.
Дайны бурхны сургуулийн Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд болох Каинин Ланкэ хоёр ч гэсэн ирцгээжээ.
Юлан эзэнт гүрэн төлөөлөгчийн хамт Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн явуулж байгаа учраас ингэж байгаа аж. Хэрэв ганц ч Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн байхгүй бол, тэд сул талтай юм шиг харагдана.
“Яагаад тэд ирээгүй байна вэ?” Эзэн хаан Жонн ордны үйлчлэгчид дурамжхан хэлтэл.
“Эрхэм дээдсээ, Юлан эзэнт гүрний онцгой элчийн хөлөг онгоц боомт дээр ирж байгаа гэсэн. Тэд удахгүй ирэх байх аа.” хэмээн үйлчлэгчийг хүндэтгэлтэйгээр хэлбэл.
Жонн ч толгой дохилоо.
Асуулт ч үгүй, Юлан тивийн хамгийн хүчирхэг хоёр хүчин гэвэл Юлан эзэнт гүрэн болоод Обриэн эзэнт гүрэн хоёр. Эзэн хаан Жонн Обриэн эзэнт гүрнийг Юлан тивээс илүү байлгахыг хүсдэг.
Гэсэн хэдий ч, Юлан эзэнт гүрэн хүчирхэг хэвээр.
Юлан эзэнт гүрэн арван мянган жилийн туршид оршин тогтнож буй эртний хүчин. Тэрнээс гадна, дэлхий дээрх хамгийн агуу шидтэний угсаатай нь. Хэрэв Обриэн эзэнт гүрэн хамгийн олон Гэгээнтэн зэрэглэлийн дайчидтай бол, Юлан эзэнт гүрэн олон Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэнтэй.
Эцсийн эцэст, Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэнгүүд Гэгээнтэн зэрэглэлийн дайчдаас илүү аюултай.
Жишээлбэл, салхины хандлагат Их шидтэн Лонгхаус. Хэйдсон хүртэл түүнийг ялна гэсэн баталгаа байхгүй. Лонгхаусд бэлтгэх хугацаа л өгөх юм бол, тэр Хэмжээст ирмэг шившлэгээрээ Хэйдсонго хоёр хэсэг болгон хуваачихаж ч чадна.
“Тэд ирлээ!”
Обриэн эзэнт гүрний иргэд аварга хөлөг онгоц олж харлаа. Тэд тавцан дээр байгаа том баавгай болоод аварга харцагыг хараад хүмүүс ихэд гайхширлаа.
“Дэлхийн баавгай? Дээрээс нь Догшин аянга шуургат харцага уу даа?”
Каинин Ланкэ хоёр харц солилцоно. Тэд ч гэсэн гайхширцгаажээ. Тэд хүчээ нэгтсэн ч, Гэгээнтэн зэрэглэлийн Дэлхийн баавгайг баттай ялж чадахгүй.
Делиа үзэсгэлэнтэй урт даашинз өмсчихсөн Их шидтэн Лонгхаусын дэргэд зогсоно. Тэднийг хамтдаа буувал, араас нь хоёр шидэт араатан нь, хөлөг дээр байсан дайчид шидэт араатнуудынхаа хамтаар бууцгаалаа.
“Таг!”
Эзэнт гүрний хүлэгт баатрууд хоёр түвшинд хуваагдангуутаа, нэг хэсэг нь агаарт хөөрцгөөлөө. Эдгээр хүлэгт баатрууд нь хааны ордны хүлэгт баатруудаас сонгогдон шилэгдсэн хүмүүс агаад бүгдээрэй 7-р зэрэглэлийн дайчид, харин тэднийг удирдаж яваа хүн нь 8-р зэрэглэлийн дайчин байв.
“Багшаа, Обриэн эзэнт гүрний дайчид Юлан эзэнт гүрний дайчдаас хүчирхэг юм. Тэдний аура тэс өөр байна. Жаахан ичгүүртэй санагдчихлаа.” Делиа багшаа аяархан ийн хэлбэл.
Лонгхаус багахан толгойгоо дохилоо.
Юлан эзэнт гүрний хааны нийслэл бол үнэхээр эртний хот, түүнчлэн нийслэлийн эртний овгууд маш хангалуун амьдралтай. Харин Обриэн эзэнт гүрэн эсэргээрээ, Дайчдын өлгий нутаг учраас, нэг нэгнээ хурцалж өгдөг ажээ. Хамгийн хүчирхэг цэргийн хүчинтэй үндэстэн гэгдсэнд гайхах зүйл алга.
Эзэн хаан Жонн, Ланкэ, Каинин болон ордны үйлчлэгч нар тэднийг угтаж авлаа.
“Делиа Леон байхаа? Хаха….” Эзэн хаан Жонн чангаар инээлээ.
Делиа эелдэгээр. “Юлан эзэнт гүрний онцгой элч Делиа Обриэн эзэнт гүрний эзэн хаан Жонн хүндэтгэл үзүүлж байна. Би Юлан эзэнт гүрний эзэн надаар таны мэндийг мэдүүлэхээр ирүүлсэн билээ.”
“Эзэн хаан Жонн, энэ хүн бол миний багш, Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн Лонгхаус.” Делиа инээмсэглэнгээ танилцууллаа.
Эзэн хаан Жонн мастер Лонгхаусруу хараад. “Уулзсандаа таатай байна, Мастер Лонгхаус.” гэвэл.
“Надад ч гэсэн тун таатай байна, Эзэн хаан Жонн.” гээд Лонгхаус хариу инээсэглэлээ.
Делиа эргэн тойрноо ажиглалаа. Түүний харцанд урам хугарсан байдал үзэгдэнэ. Тэр хайсан хүнээ олсонгүй. Гэхдээ үүний зэрэгцээ, тэр Эзэн хаан Жоннд “Эзэн хаан Жонн, хоёр хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд байх ёстой байхаа? Намайг тэдэнтэй танилцуулж болох уу?” гэв.
Делиа ирэхээсээ өмнө багахан мэдээлэл авсан бөгөөд, тэрээр Каинин Ланкэ хоёрын талаар бага сага зүйлс мэднэ.
Юлан эзэнт гүрний Онцгой элч Делиа, салхины хандлагат Их шидтэн Лонгхаус болон бусад Чиан нийслэлээс ирцгээж байгаа хүмүүсийг угтан авах ёслол ийнхүү эхэллээ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

9 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 27]”

  1. Мммм хайртай хүнээ гэж ирж бгаан биздээ гарч ирэхнүү гэж хүлээж л бсын.
    Одоо ч илүү сонирхолтой зүйл болохнээ…

    Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s