Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 26]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 26, Цаг болон байршил
Хэйдсоны бие уг аймшигтай тэсрэлтэнд асар хурдтай шидэгдлээ. Зуугаад метр шидэгдсэний эцэст л Хэйдсон өөрийнхөө биеийг тогтворжуулан зогсвол, Хэйдсоны амнаас цус урсана.
Хэйдсон амныхаа цусыг арчаад, Чиан голруу харлаа.
“Сайн байлаа Гоц ухаант илдний ГЭгээнтэн. Эцсийн дайралт нь үнэхээр хүчирхэг байлаа.” Хэйдсон дотроо ийн шивнэлээ. Үхэх сэхэхийн зааг дээр, Оливерын эцсийн дайралтын хүч шинэ түвшинд хүрч, Хэйдсоны хамгаалалтыг сэтэлж, биенд нь шарх үлдээжээ.
“Шаржигнах.” Аадар бороо тасралтгүй цутгаж, Чиан гол дээр буувал, усны долгион үүснэ. Удалгүй, голын гадарга дээр үүссэн улаан өнгө ч гэсэн ариллаа.
Анир чимээгүй!
Хүн бүр дуугаа хураацгаан, эрэг дээрээс нь хүмүүс Чиан голруу ширтэцгээнэ. Хүн бүрийн мэдэхийг хүсэж байсан зүйл бол, Гоц ухаант илдний Гэгээнтэнг үхсэн эсэх юм.
“Ахаа!” Блүмэр огт эргэлзэхгүй байлаа. Тэрээр нүдэнд нулимс цийлэгнүүлээд шууд л Чиан голруу ухас хийв.
“Мастер Линлэй, Оливер үхчихсэн үү?” Эзэн хаан Жонны санаа зовнилоо.
Линлэй толгойгоо сэгсэрээд. “Би мэдэхгүй байна.” гээд Линлэй толгойгоо доошлуулан Бэбэрүү хартал. “Эзэнтээн, Оливерын аура одоо маш сул байна, дээрээс нь тэр амьсгалахгүй байна. Түүний амь нас дээсэн дөрөөн дээр байна.”
Үзэгчид хоорондоо энэ нөхцөл байдлын талаар ярилцацгаах бөгөөд Оливерыг үхсэн эсэхийг гайхацгаана. Гэхдээ тэд одоо ч… Оливерын гялалзсан эцсийн дайралтыг санаж байлаа.
“Сүпп!” ус хаа сайгүй цацарлаа.
Блүмэр уснаас сугаран гарч ирлээ. Линлэй Оливерын царайг харвал тэрээр цусгүй болсон мэт цонхий цайсан байв. Тэрээр амьсгалхаа больжээ.
Гагцхүү сүнслэг мөн чанараар нь л амьд гэдгийг нь мэдэж болж байлаа.
“Холд!” Гэрэл сүүдрийн илд мөн хар шилэн илдийг гартаа атгасаар байх ахыгаа үүрээд БЛүмэр Эзэн хаан Жонныг чиглэлээ.
Блүмэрийн нүдийг нулимс бүрхжээ.
“Эрхэм дээдсээ, эмчлэгч хаана байгаа юм бэ? Түргэл л дээ!” Блүмэр чангаар хашхирна.
Энэ тулаан, Эзэн хаан Жонн 9-р зэрэглэлийн амин шидтэнгүүд бэлтгэсэн байсан.
“Ноён Андэрс, түргэн Оливерыг авар.” Эзэн хаан даруй хэллээ.
Мөнгөлөг үстэй хөгшин даруй Оливерруу дөхөн очлоо. Тэрээр гарнаасаа цагаан гэрэл цацруулан Оливерт хүрлээ. Удалгүй, Оливерын царай ч эргээд хуучин хэвэндээ орлоо.
“Тэр яаж байна? Ах минь яаж байна?” Блүмэр тэвдэн асууна.
Блүмэр хэдий зөрүүд хүйтэн хөндий ч, түүнд Оливер яг л аав шиг нь хүн. Тэд бага байхаасаа л хамтдаа өссөн. Блүмэрт ахаас нь чухал хүн үгүй.
“Бүү яар. Одоохондоо, миний хийж чадах зүйл бол ердөө Оливер гуайн хөнгөн шархнуудыг л эдгээх. Дотор гэмтлийг эдгээхийн тулд илүү их эмчилгээний шид шаардлагатай.” Мөнгөлөг үстэй эр ийн хэлээд даруй шидэт шившлэг уншиж эхэллээ. Блүмэрийн санаа ихэд зовниж буйв ч, тэрээр гэрлийн хандлагат Амин шидтэнгийн ажилд саад болж зүрхэлсэнгүй.
Удалгүй…
Оливерын биед гэрэлт нэвчин, шархыг нь эдгээж эхэллээ. Энэ эмчилгээний шид их түргэн үйлчилгээтэй байлаа.
“Ххмм?” Мөнгөлөг үстэй эр толгойгоо сэгсэрвэл.
“Юу болсон бэ?” хэмээн Блүмэр яаравчлан асуулаа.
Мөнгөлөг үстэй эр толгойгоо сэгсрээд. “Ноён Оливерын бие бүрэн эдгэсэн. Дотор гэмтэл, эд эрхтэн болоод хугарсан яснууд нь ч эдгэсэн. Гэхдээ Ноён Оливер сэргэхгүй байна. Энэ…” гэв.
Линлэй Оливерыг сайтар ажиглана.
“Оливерын сүнс гэмтэж.” Бэбэ Линлэйд оюун санаагаараа хэллээ. “Би одоо түний сүнсийг маш сул мэдэрч байна.”
Энэ мөчид, саарал дээлтэй Хэйдсон тэнгэрээс алгуурхан буугаад, Эзэн хаан Жонны өмнө зогслоо.
“Хэйдсон!” Блүмэр үзэн ядсан харцаар түүнрүү ширтэнэ.
Ах нь түүний цорын ганц гэр бүлийн гишүүн нь. Блүмэр Хэйдсоныг чиглэсэн асар их үзэн ядалтыг мэдэрнэ. Хэрэв тэр сул доройгоосоо болоод юу ч хийж чадахгүй бол, тэр огцом өөрчлөлт ч гаргаж мэднэ.
“Намайг ширтэхээ боль. Ахын чинь сүнс хүнд гэмтэл авсан, тэр одоо үхэл амьдралын зааг дээр байгаа, гэхдээ надаас болж биш. Ах чинь надруу эцсийн дайралтаа хийх үедээ, ямар нэг хориотой техник хийсэн.” Хэйдсоны царай барайжээ.
“Хориотой техник?” Блүмэр хөмсгөө зангидлаа.
Тэрээр гэнэтхэн саналаа…
Өмнө нь, тэр ахаасаа хар шилэн илднийхээ техникийг заагаад өг гэтэл, ах нь Гэрэл сүүдрийн илдэнд л анхаарлаа хандуул, харин хар шилэн илдээр хичээллэж болохгүй шүү гэж байсан.
“Хоёр эсрэг тэсрэл хуулиудыг зэрэг ашиглаж болдоггүй юм болов уу?” Блүмэр толгойгоо доошлуулан ахруугаа харлаа.
Оливерын бие улаа бутран, бие нь бүрэн тэнхэржээ. Гэсэн ч тэр одоог хүртэл ухаан ороогүй хэвээр байх бөгөөд, сүнслэг аура нь маш сул байлаа.
“Ноён Оливер ялагдчихсан уу?”
“Дүү нь цогцсыг нь үүрээд явж байсан. Тиймээс, Гоц ухаант илдний Гэгээнтэн үхсэн.” гэвэл.
“Хэн үхсэн гэж байна? Магадгүй тэр гэмтлээсээ болоод ухаан л алдчихсан байгаа байх.” гэтэл.
“Ямар ч байсан, Ноён Хэйдсон одоо зүв зүгээр тэнгэрт байж байна, тэгэхээр Цул илдний Гэгээнтэн Хэйдсон Оливероос хүчирхэг байсан гэсэн үг.”
Хэдэн сая үзэгчид тулааны талаар ярилцана. Хэдийгээр бороо цутгаж буйв ч, эдгээр хүмүүсийн дөлийг дарж чадахгүй байлаа. Хүн бүр харсан зүйлдээ гайхширцгаасан байлаа. Оливер шархдаад үхсэн эсэхээс үл хамааран нэг зүйл тодорхой байлаа…
Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон!
Энэ үр дүнг олон хүмүүс урьдчилан таамаглаж байсан. Эцсийн эцэст, Хэйдсон урт хугацаанд алдартай байсаар ирсэн, бас хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн гэгддэг хүн. Тэр ялагдаж байгаагүй. Энэ тулаанд тэр ялах нь тодорхой зүйл байсан. Харин Хэйдсон ялагдсан бол хүмүүс гайхах байлаа.
Хүмүүс бутарцгааж эхэллээ. Ихэнх нь эргээд хааны нийслэлрүү явцгаасан бол, үлдсэн нь хотын гаднах тосгодруу явцгаалаа.
Хүмүүс бага багаар явцгаах бол, цэргүүд энд байсар л байлаа.
“Ах минь үхээгүй.” Блүмэр хүйтнээр хэллээ. Тэгээд тэрээр ахынхаа биеийг үүрээд, гэрэл сүүдрийн илд болон хар шилэн илднүүдийн авч явахыг үйлчлэгч нартаа тушаалаа.
“Оливерыг энэ хүнд цагийг даван гарна гэж найдаж байна.” Эзэн хаан Жонн ийн хэлээд санаа алдлаа. Одоо бол, Эзэн хаан мянган хүнээр л хүрээлэгдсэн байлаа.
“Тэд бүгдээрэй язгууртнууд. Тэдний олонх нь Оливерыг үхсэн эсэхийг мэдэхийг хүсэцгээж байв.
“Ноён Хэйдсон үнэхээр хүчирхэг юм. Дахин нэг удаа амархан ялалт байгууллаа.” Язгууртан хүндэтгэлтэйгээр ийн хэлбэл. Хэйдсон тайван гэгч нь инээлээ.
Тэгснээ Хэйдсон Линлэйруу хараад. Инээснээ, “Үнэндээ, Оливертой харьцуулахад, Мастер Линлэйтэй өрсөлдөхийг хүсэж байна.”
Хүмүүс цочирдон дуугаа хураацгаав. Хэйдсон Оливертой нүсэр тулаан хийчихээд, одоо Линлэйг тулаанд дуудахыг хүсэж байна гэж үү?
Линлэй хэсэг чимээгүй байж байснаа, “Хэйдсон, энэ чинь юу гэсэн үг вэ?” гэвэл.
Хэйдсон инээмсэглээд. “Өнгөрсөн удаад Колизейд, Оливер та хоёрын тулаан арай дуусаагүй байсан ч, Оливерын хар шилэн илд болон чиний адамантин хүнд илдтэй чинь хайнцсан. Миний санаж байгаа зөв бол чиний адамантин хүнд илд чинь Газрын хууль дээр суурьлагдсан байх аа?” гэвэл.
“Тийм.” гээд Линлэй толгойгоо дохитол.
“Би ч гэсэн Газрын хуулиар хичээллэдэг. Хэрэв бид тулалдах боломж олдвол, өөр өөрсдийнхөө дээд түвшний ойлголтоо эвдсэн хэн хэндээ ашигтай гэж бодож байна.” гэснээ Хэйдсон. “Линлэй, би чамайг тулаанд дуудаж байна. Чи зөвшөөрөх үү?” гэв.
Язгууртнууд битгий хэл Эзэн хаан ч юм дуугарч зүрхэлсэнгүй.
Тэр бол хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн хүн гэгддэг нэгэн. Харин нөгөөх нь Дэлхий дахинд урьд хойчид үзэгдэж байгаагүй гоц суут нэгэн.
“Ахаа…” Вартон өөрийн эрхгүй дуу алдлаа.
Линлэй дүүрүүгээ эргэн харснаа хөхрөн инээгээд.
Вартон дотроо бол үнэхээр их уурлаж байлаа. Тэгээд дотроо, “Энэ Хэйдсон үнэхээр өөдгүй нэгэн юм. Тэр дөнгөж сая Оливерыг үхэл амьдралын заагт авааччихаад, одоо ахыг минь ч гэсэн алах гэсэн юм байх даа? Тэр ах Оливер хоёр шиг гоц суутнууд байгааг олоод мэдчихсэн болохоор ирээдүйд өөрийнх нь байр суурийг унагаах вий гэж айсан юм байх даа?” хэмээн бодлоо.
Вартон ганцаараа ингэж бодсон хүн нь биш. Энд байсан олон хүн ингэж бодсон.
Эцсийн эцэст, Линлэй Оливер хоёр хоёул гоц суутнууд. Сая зодсон нэгэн нь үхсэн эсэх нь ч мэдэгдэхгүй байна. Тэгтэл одоо Линлэйг тулаанд дуудаж байна ий? Олон хүмүүс энэ тал дээр эргэлзэцгээнэ.
“Юу чи татгалзаж байгаа хэрэг үү?” гээд Хэйдсон инээн асуухад.
Линлэй Хэйдсонруу инээмсэглээд. “Цаг болон газраа?” гэв.
Хэйдсон цочирдлоо.
Тэр даруй Линлэйг урилгыг хүлээн авсан гэдгийг ойлгоод. “Би өнөөдөр Оливертой тулалдсан болохоор бүрэн хүчтэйгээ биш байна. Ингэвэл яаж байна. Одоогоос гурван сарын дараа, 8-р сарын 4нд, хотын баруун хэсгийн Түжиао уулын дээр. Тэнд тулалдацгаая.” гэхэд.
“Болж байна.” гээд Линлэй толгой дохин инээмсэглэлээ.
Линлэй Хэйдсонтой тулалдахыг хүсэж байлаа. Тэр энэ Лугшилтан бүрхүүлт хамгаалалтыг ойлгоод эхэлчихсэн. Газрын гүн гүнзгий үнэний дайралттайгаа хослуулбал, Линлэй амархан ялагдахгүй. Эцсийн эцэст, түүнд дан ганц Лугшилтан бүрхүүлт хамгаалалт нь байгаа юм биш, түүнд бас луугийн хайрс нь ч бий. Хүчирхэг хамгаалалтууд, Хэйдсоных эсвэл Линлэйгийнх илүү гэж хэлэхэд тун хэцүү аж.
“Ийм зүйл болсноос хойш, Эрхэм дээдсээ, Линлэй, би ингээд явъя даа.” Хэйдсон толгойгоо дохичихоод, тэнгэрт дүүлэн саарал гэрлийн гялбаа болоод алга болчихлоо.
“Ахаа…” Вартон гүйн хүрч ирлээ.
“Би зүгээр ээ. Ялах ялагдах нь тодорхойгүй байгаа шүү дээ.” Линлэй итгэл дүүрэн инээмсэглээд, гэрийн зүг явлаа.
Язгууртнууд болоод Хааны овгийнхон, түүнчлэн үзэгчид төөрөгдөлд орцгоожээ. Тэр борооноос хорогдсоор эцэст нь хааны нийслэлд ирцгээлээ.
Чиан голд эргээд амар амгалан байдал ирлээ. Гагцхүү голын эрэг л сэтгэл хөдөлгөм зүйл болсныг гэрчилнэ.
….
Чиан гол болон Юлан гол хоёрын хоорон дахь уулзвар дээр, зургаан давхар өндөр аварга хөлөг онгоц Юлан голоос Чиан голыг чиглэн явна. Тавцан дээр нь хүлэгт баатрууд эгнэн зогсоно.
Эдгээр хүчирхэг хүлэгт баатруудын ихэнх нь шидэт араатнуудтай байлаа. Энгийн хүнд шидэнт араатан байх боломж үгүй, хүлэгт баатруудын ихэнх нь шидэт араатантай гэхээр энэ хөлөг дээр байгаа хүний байр суурь тун гайхалтай гэсэн үг.
“Бид Чиан гол дээр хүрэх үед, бид Обриэн эзэнт гүрнээс гуравхан өдрийн зайтай байна гэсэн үг. Харамсалтай нь, бид Оливер Хэйдсон хоёрын тулааныг алдчихлаа.”
Тавцан дээрх хүлэгт баатрууд хоорондоо ийн ярилцана.
Энэ үед, тавцан дээр цагаан сортой үстэй хүн хүрч ирлээ. Тэрээр 40-50 насны дунд эргэм насны хүн байлаа. Энэ хүний дэргэд бор баавгай байх бөгөөд тэр ихэд өхөөрдөм харагдана.
” Рооаар. Эзэнтээн. Би усан дээр тухгүй байна. Оронд нь нисэцгээе.” гэхэд дунд эргэм насны эр эргүүлэн. “Чамайг усанд дургүй гэдгийг чинь мэднэ ээ.” ийн хэлээд инээснээ дунд эргэм насны эр хөлөг онгоцны буланруу явж очоод усны долгионыг харлаа.
“Эрхмээ.” Дунд эргэм насны эрийг хараад, тавцан дээрх цэргүүд хүндэтгэлтэйгээр хэллээ. Энэ үед, өндөр, алтлаг үстэй үзэсгэлэнтэй эмэгтэй алхсаар гарч ирлээ. Тэрээр дунд эргэм насны эррүү инээмсэглээд. “Багшаа, бид Чиан гол дээр ирчихлээ. Бид удахгүй Обриэн эзэнт гүрэнд хүрнэ.” гэлээ.
Дунд эргэм насны эр алтлаг үстэй эмэгтэйрүү харан инээгээд. “Хаха. Тэглээ Дэлиа, би чамайг надаас ч тэвчээртэй байлаа гэж бодож байна.” гэв.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 26]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s