Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 25]

5 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 25, Уян бүхэл чулуу
“Сапп!”
Оливер тэнгэрээс унаад, голд унавал голын ус асар том давалгаа үүсгэнэ.
“Ахаа!” Блүмэр, эрэг дээрээс үзэж байснаа, чангаар хашхираад, Оливерыг унахтай зэрэгцэн гүйн очлоо.
Олон хүмүүсийн дуу хадлаа. Хүмүүсийн олонх нь Оливер Хэйдсон хоёрын өмнөх тулааны үзээгүй. Тэд зүгээр л болсон зүйлийн талаар шуум л сонсож байсан. Тэр даруй, олон хүмүүс хоорондоо бувтналцаж эхэллээ.
Энэ хоёрын хоорондын ялгаа хэтэрхий их байсан юм!
Эцсийн эцэст, зогсож байсан нэгэн Хэйдсон байх агаад, тэрээр огтхон ч бэртэл аваагүй байлаа.
“Мастер Линлэй, Оливер ялагдчихав уу?” Эзэн хаан Линлэйгээс ийн асуухад.
“Яаран дүгнэхэд арай эрт байна.” гээд Линлэй агаар дээр зогсох Хэйдсонг ширтлээ. Линлэй дотроо, “Хэйдсон дайралтыг хүлээж авсан хэрнээ ингээд байж байх гэж.”
Хэйдсон яг одоо түүнд маш таагүй мэдрэмж төрүүлнэ.
Түүний хамгаалалт маш аймшигтай юм. Түүнийг хэдэн зууны турш Юлан тивээр хэрэг хэсүүчилж байхад, түүний хамгаалалтыг давж байсан хүн нэг ч үгүй. Түүнчлэн, хар шилэн илднийх нь тулааны ки нь ч Хэйдсоны хамгаалалтыг эвдэж чадсангүй.
Гэсэн хэдий ч…
Хэйдсоны нударга хар шилэн илдтэй тулах үед, сүнсний дайралт нь хамгаалалтыг нь нэвтлэн түүний сүнсэнд хохирол үзүүлсэн.
Тэрээр толгой нь эргэхийг мэдэрнэ.
“Гоц ухаант илдний Гэгээнтэн. Чи сүнслэг дайралт техникээ хөгжүүлчихэж ээ дээ.” Хормын дараа, Хэйдсоны царай эргээд хэвийн байдалдаа шилжлээ. “Зуугийн тал насыг ч зооглоогүй залуу хүн ийм өвөрмөц техникийг хөгжүүлчихсэн байх гэж.” Хэйдсон ийм төрлийн дайралт маш эрт цагт л амсаж байсан.
Сүнслэг дайралт үнэндээ тийм ч өвөрмөц зүйл биш.
Жишээлбэл, Дайны бурхны шавь, Фаин, Линлэйтэй уулзах үедээ, Линлэйг аянганы техникээрээ муужнуулсан. Энэ нь Линлэйг их цаг гарзадхад хүргэсэн. Энэ ч гэсэн сүнслэг дайралтан дээр суурьлагдсан зүйл.
Жишээлбэл, Дайны бурхан, зүгээр ярихад нь л бусдын сүнс цочиролд ордог.
Сүнс дээр сурилсан дайралт их энгийн, хэн нэгэн сүнслэг энергиэ ашиглан дайрвал, тэр нь өрсөлдөгчийнх нь сүнсэнд хохирол үзүүлнэ.
Товчхоноор тайлбарлавал, сүнслэг дайралт гэж энэ.
Гэхдээ хэлэхэд амар ч хийхэд тун хэцүү. Сүнслэг энерги учраас, товчхондоо, энэ хөвөн зөөлөн зүйл. Сүнслэг дайралт хийж байгаа бол, өрсөлдөгчийнхөө сүнсийг нэвт сүлбэхүйц хурц болгох ёстой.
Хэдий Гэгээнтэн зэрэглэлтэн байсан ч Сүнслэг энерги нь сарнидаг. Тийм байтал дайралтанд ашиглах ий? Хурц хутга шиг болгоно оо?
Энэ маш хэцүү!
Гэхдээ хэцүү ч гэлээ, дээд түвшний мэргэжилтнүүд Хуулийн бясалгалаар удаан хугацаанд сургуулилснаар тэр түвшинд хүрдэг. Хэйдсон л гэхэд сүнс дээр суурилсан энэ төрлийн дайралтанд гаршсан.
“Оливерийн сүнслэг энерги хүчирхэг биш. Сайндаа л 8-р зэрэглэлийн шидтэнийх шиг байгаа. Хэрэв 9-р зэрэглэлийн Амин шидтэнийх шиг байсан бол би өдийд хүнд бэртсэн байх байсан биз. Бүүр Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн байсан бол…” гээд Хэйдсон тайвнаар инээлээ.
Дараа нь, тэрээр доош Чиан голруу харлаа.
Чиан гол хэдийнээ эргээд тогтуун болсон байх бол, Оливер одоог хүртэл гарч ирээгүй байлаа.
“Оливер, гараа гайгүй болох хүртэл битгий гарч ир.” гээд Хэйдсон чангаар хөхрөн инээвэл, тэнгэр газар түүний хоолойнд чичирхийлнэ.
“Гараа гайгүй болтол оо?” Линлэй цочирдон хөмсгөө зангидлаа.
“Пүлл!”
Галын ус пүлл хэмээн дуугарвал, хар сүйтгэнэсэн зүйл тэнгэрт гарч ирээд Хэйдсоныг эгцлэн ширтлээ. Оливерын гар эргээд хэвийн байдалдаа оржээ.
Оливер Хэйдсонруу хараад хүйтнээр инээгээд, “Гараа гайгүй болтол оо? Чи хүссэн ч тэгж чадахгүй.”
“Гэрлийн хандлагат мөн чанар үнэхээр гайхамшигтай. Гэрлийн хандлагат эмчилгээний шидтэнгүүд дээд зэрэглэлд багтдаг. Гэсэн хэдий ч… Гэрлийн хуулийн хамгаалалт болон дайралт нь Газрын хуулийнхаас дорой.” Хэйдсон итгэлтэйгээр хэллээ.
Газрын хууль.
Линлэй ч гэсэн Газрын хуулиар хичээллэдэг.
“Чи Гэрлийн хуулийн нууцыг ойлгож чадна гэж үү?” хэмээн Оливер тайвнаар хэлснээ. “Хэйдсон, бүү бард. Чи одоохондоо л илдний дайралтыг минь мэдрэхгүй байгаа юм.” гэв.
Хэйдсон хөмсгөө зангидлаа.
Хэр хүчирхэг сүнстэй байсан ч, сүнс дээр тулгуурласан дайралтанд гарцаагүй хохирол авч л таарна.
“Сүнсэнд чинь хохирол үзүүлэхийн тулд, хүчийг чинь 100% ашиглуулах шаардлагатай болох нь ээ?” гээд Оливер зүүн гартаа Гэрэл сүүдрийн илдээ атгалаа.
Тэрээр баруун гартаа Хар шилэн илд зүүн гартаа Гэрэл сүүдрийн илдээ барьжээ.
“Гэхдээ би өөр. Миний гар хугарсан ч, эдгэчихсэн. Надад энэ огтхон ч нөлөөлөхгүй.” Оливер хоёр гартаа илднүүдээ барина. Гэрэл сүүдрийн илдийн цагаан гэрлэн давхарга бүрхвэл, хар шилэн илдийг хүйтэн хар аура бүрхлээ.
Хоёр эсрэг тэсрэг хүч байлаа.
“Чамайг хоёр эсрэг тэсрэг хүчийг яахыг чинь хармаар байна шүү!” Оливер хүйтнээр хараад нарны гэрэл мэт цагаан гэрэл манас хийлгэхийн зэрэгцээ, хар гэрэл ч гэсэн гялс хийлээ.
Түүний хурд гэнэтхэн хязгаар хүртлээ нэмэгдсэн юм!
Тэнгэрийг дахиад л 108 Оливер бүрхлээ.
“Тас!” Хэйдсон, нухацтай царай гаргаад, газрын өнгөт илдээ сугаллаа.
“ХАха… Чи эцэст нь илдээ сугалав уу.” Оливер тэнгэрийг чичиртэл инээлээ. Үзэгчид чив чимээгүй болцгоожээ.
Өнөө шөнө, тэнгэр зузаан үүлсээр бүрхэгдсэн байх агаад, тулааны талбар дүнсгэр ауратай байлаа. Харанхуйд үзэгчдэд, зулаан үүлнүүдтэй ойрхон байх Оливер Хэйдсон хоёр гараа өргөөд л үүлэнд хүрчих юм шиг харагдана.
“Бүүм!”
Аймшигтай тэсрэлт дуулдаж, Оливер асар хурдтай тэнгэрээр дүүлнэ. Тэнгэрт гарсан хүчтэй дэлбэрэлтнээс болоод асаж байсан дэнлүүний гал доошоо навс хийнэ. Түүнчлэн хүмүүсийн үс ч гэсэн салхинд сэвэлзэж эхэллээ.
Олон хүмүүс энэ дүр зургийг нүд салгалгүй харна.
“Тас!”
Хэйдсоны газрын өнгөт илдтэй Оливерын илд тулах бүртээ, гэрэл болоод харанхуйн хандлагат энергийн тэсрэлт үүсгэж, Хэйдсоны дайралтыг цуцлана.
“Би Оливерыг ийм дайралттай гэж төсөөлж ч байсангүй!” Линлэй нууцхан санаа алдаад тулааныг толгойгоо өргөн үзнэ.
Тэр Оливерыг гоц ухаантан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэрэл болоод харанхуй бол хоёр эсрэг тэсрэг Хуулиуд, гэтэл Оливер тэднээс зэрэг хичээллээд зогсохгүй төгс эзэмшиж.
“ХАха…”
Цохилт бүртээ, Оливер чангаа инээгээд, “Хэйдсон хамгаалсаар л байна уу? Дайрч чадахгүй байна уу?” хэмээн хашхирна.
“Бүүм!”
Үүл бүрхсэн тэнгэрээс гэнэтхэн аянга цахилах дуулдлаа. Хэдхэн хормын дараа, аадар бороо цутган орж эхлэв.
“Чөтгөр гэж, яагаад одоо бороо орж байгаа юм бэ?” үзэгчид хараал урсгацгаана. Олон хүмүүс борооны цув авч ирээгүй. Гэнэтхэн ширүүн бороо цутгасан тул, хүмүүс бүүр усан хулгана болцгоолоо. Гэсэн ч, үзэгчид толгойгоо өргөн тэнгэр дээр болж буй тулааныг үзэцгээнэ. Ширүүн борооноос болоод, тэд нүдээ ч бүрэн нээж чадахгүй байцгаалаа.
Олон хүмүүс хувцсаа тайлан түүгээрээ өөрсдийгөө борооноос халхлаад үргэлжлүүлэн хоёр мэргэжилтнүүдийн тулааныг үзэцгээнэ, ийм зүйлийг хэдэн зуун жилд харахгүй байж ч мэднэ. Гэхдээ… ширүүн бороо тэднийг тэнгэрт болж буй тулааныг харахад ихээхэн саад учруулна.
Одоо бол, хэдхэн л хүн тэнгэрт болж бу зүйлийг тод харж байлаа.
Линлэй мэдээж тэдний нэг нь.
“Мастер Линлэй, дээр тулаан юу болж байна?” Жонн Линлэйгээс ийн асуулаа. Бороо ормогц том шүхэр хааны овгийхоны дэргэд байршуулсан тул том шүхэр доороос дээр болж буй тулааныг харах хүндрэлтэй байлаа.
Линлэй болон бусад нь шүхэр доор хуурай хэвээрээ сууцгаан. “Эрхэм дээдсээ, Хэйдсон үргэлжлүүлэн хамгаалсаар Оливер үргэлжлүүлэн дайрсаар байна. Гэсэн хэдий ч… Оливер Хэйдсонд хохирол үзүүлж чадахгүй байсаар л байна.” гээд Линлэй инээмсэглэлээ.
Гэхдээ, ингэж хэлсэн ч тэрээр дотроо ихэд гайхаж байсан юм, “Оливерын дайралт бүр сүнслэг дайралт байна. Хэйдсон яг ямар байдалта байгаа бол?”
Аадар бороо үргэлжлүүлэн цутгасаар л.
Олон бамбар бороонд унтарчээ. Одоо бол, хэдэн гэрлийн хандлагат шидтэнгүүд гэрэлтүүлэх шившлэгээрээ л орчинг гэрэлтүүлж байлаа.
“Оливер, чи дайрч дуусав уу?” Хэйдсон тайвнаар хэлбэл.
“Юу?” Оливер гэнэтхэн цочирдлоо.
Энэ олон дайралтны эцэст, Хэйдсон огтхон ч шархдаагүй байна гэж үү? Түүний нууц зэвсэг болох сүнсэн дээр суурилсан дайралт хүртэл нөлөөлсөнгүй.
Хоёр илдээ атгаад, Оливер агаар дээр Хэйдсонг харан зогсоно.
Хэйдсон тайвнаар Оливерруу хараад. “Чиний эхний сүнс дээр суурилсан дайралтыг хүлээж авах үедээ, би үнэндээ шархдсан, гэхдээ дараа нь, би тэдэнд бэлтгэсэн учир огт гэмтээгүй.” гэв.
“Бэлтгэсээн?” Оливер цочирдлоо.
Яаж Сүнс дээр суурилсан дайралтны эсрэг хамгаалах боломжтой гэж? Оливерт ямар ч санаа төрөхгүй байлаа.
“Оливер, чи сүнс дээр суурилсан дайралт онцгой ч, ганц чи ашиладаггүй гэдгийг ойлгох нь зүйтэй. Юлан тивийн түүхэнд олон хүн энэ төрлийн техникийг хөгжүүлж байсан, түүнчлэн би ийм төрлийн дайралтанд оногдож ч байсан. Чи бол ердөө л дайчин, тэгээд л тэр. Чиний сүнслэг энерги хэтэрхий сул. Чи үсрээд л 8-р зэрэглэлийн шидтэний зэрэгт хүрнэ. Хэрэв чи 9-р зэрэглэлийнхд хүрэхээр байсан бол… би дайралтанд чинь бэлтгэсэн ч шархдах байсан. Миний өнөөдөр ялах эсэх нь эргэлзээтэй байх байлаа.”
Ийн хэлээд ХЭйдсон Оливерруу тайвнаар харлаа.
“Юу?” Оливерт үүнийг хүлээн зөвшөөрөх маш хэцүү байлаа.
Энэ түүнд итгэхийн аргагүй хүнд цохилт болсон юм!
“Оливер, чи хагас зуунаас ч бага хугацаанд чи энэ түвшинд хүрсэн хүртэл гайхалтай зүйл.” Хэйдсон гар дахь газрын өнгөт илдээ саваад. “Одоо, миний хамгийн хүчирхэг дайралтыг хүлээж авахдаа бэлд. Энэ чиний хүчийг хүндэтгэх миний арга гэж бод. Чамайг үхэх эсэхийг тэнгэр шийдэг.”
Оливерт энэ их инээдтэй санагдана.
Үхэх эсэх ий?
“Хэйдсон, хэт бардамнах хэрэггүй. Чадал чинь хүрдэг юм бол, намайг ал л даа. Хангалттай ярьлаа.” Оливерын биеийг гялалзсан цагаан бас тас хар гэрэл бүрхлээ.
Хагас биеийг нь цав цагаан гэрэл. Нөгөө хагасыг нь тас хар гэрэл бүрхжээ.
“Алив!” Оливерын хар цагаан үс агаарт намирна. Түүнээс ялгарах гэрэл зүг бүрт тарвал, хоёр илднийх нь хүч дээд цэгтээ туллаа.
Нэг гартаа газрын өнгөт илдээ бариад Хэйдсон царайндаа инээмсэглэл тодруулаад.
“Энэ миний хамгийн хүчирхэг дайралт. Нэрийг нь… ‘Дэлхий сөнөөгч’. Хэрэв чи үхвэл, ядаж өөрийг чинь алсан техникийн талаар мэдлэгтэй үхээсэй гэж бодож байна!” Хэйдсон үүнд хэр олон гоц ухаантнууд үхсэн гэдгийг мартаж орхижээ.
Оливер зургаа дахь нь билүү долоо дахь нь билүү?
Тэр бүүр таг мартаж орхиж.
Гэхдээ тэд үхэж байна гэдэг, тэд гоц ухаантан байгаагүй гэсэн үг.
“Ахаа!” Блүмэр тэнгэр өөд хашхирна. “Болгоомжтой!” Блүмэрийн нүднээс нулимс бөмбөрнө, гэхдээ борооноос болоод үүнийг бороон дусал уу эсвэл нулимс уу гэдгийг хүмүүс хэлж мэдэхгүй байлаа.
Хэдийгээр ширүүн бороо орж их шуугиантай байсан ч, хоёр мэргэжилтнүүдийн үгийг хүмүүс тодхон сонсоно.
Дүүгийнхээ хашхирхыг сонсвол, Оливер жуумалзана. Хар цагаан гэрлэнд бүрхэгдсэн, Оливерын харц гялтганана. Доороос харах хүмүүст ч Оливер яг л шөнийн бороонд гялтганах од мэт санагдана.
“Бүүм!”
Оливер гэнэтхэн хөдөлж, Хэйдсонруу цагаан гэрэл гялс хийхэд аймшигтай тэсрэлт гарлаа.
“Хааааааах!” Хэйдсон хашхирлаа.
Гэрэл сүүдрийн илд болоод хар шилэн илд хоёр нэгдэн, хар цагаан гэрэл ч хосоллоо. Оливер царайгаа ширүүн болгосон байх агаад, ойрын зайнаас эцсийнхээ дайралтыг хийлээ… Гэхдээ Хэйдсон түүний чигт аварга илдээ савбал, хүчинд нь ертөнц тэр чигээрэй чичирлээ.
“Тас!”
АЙмшигтай дуу сонсогдон тэсрэлт үүслээ.
“Сап!” Хар цагаан гэрэлт бүрхэгдсэн хүн дүрст зүйл Чиан голд унавал… Чиан голын гадаргуй, их хэмжээний улаан өнгөнд будагдлаа.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

5 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 25]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s