Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 24]

One comment

Өмнөх 

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 24, Оливерын эсрэг Хэйдсон
Юлан цаг тооллын 10009 он. Тавдугаар сарын дөрвөн. Энэ бол ердийн л нэгэн шөнө. Хааны нийслэл дэх олон хүмүүс унтаж чадахгүй, оронд нь хотоор сэлгүүцэцгээнэ. Өнөө шөнө, тэнгэр нэг ч одгүй бүр сар ч үгүй шөнө байлаа. Оронд нь, тэнгэр өтгөн үүслээр хучигджээ.
Хааны нийслэлийн олон иргэд гэрлийн чийдэн бариад явцгаана. Гурав эсвэл таваараа бүлэг болоод энд тулаан болохыг хүлээцгээж байлаа.
“Гуравдугаар дүү. Чи эндэхийг Ноён Оливер болон Ноён Хэйдсон хоёрын тулалдах газар мөн гэдэгт итгэлтэй байна уу? Тэр үед, Ноён Оливер Ноён Хэйдсонг тулаанд дуудахдаа байршилаа тодорхой хэлээгүй дээ. Гагцхүү, хотын гадна л тулалдая гэсэн. Гэхдээ хотын гадна гэхээр дөрвөн зүгийн алинд нь ч байж болох юм биш үү?” гэвэл.
“Хэн мэдлээ? Бидэнд чимээгүйхэн хүлээхээс өөр сонголт байхгүй шүү дээ.” гэв.
Энд байгаа олон хүмүүст энэ асуулт хэвээр байлаа. Олон хүн өөр хотуудаас ирцгээсэн. Хотын тэн хагас нь энэ тулааныг үзэхээр ирцгээжээ. Бусад хотуудаас ирсэн жуулчдыг нэмбэл энд өнөөдөр хэдэн сая хүн иржээ.
Хааны нийслэлийн дөрвөн хаалган дээр хүмүүс битүү цугларчээ.
Энд тулаан болохыг мэдэхгүй байгаа хүн ганц ч байхгүй байлаа.
Вартон гүнгийнхээс нэлээд олон хүмүүс уг тулааныг үзэхээр явцгаасан. Гэхдээ мэдээж Линлэй тэр хэдэд хаана тулаан болохыг мэдэх амархан. Учир нь… Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон аурагаа санаатайгаар цацаж байсан юм.
Цул илдний Гэгээнтэн болон Оливер нар хаана тулалдахаа яг таг яриагүй.
Тиймээс, Хэйдсон, хааны нийслэлийн хойд хэсэгт байрлах Чиан голыг сонгожээ. Тэрээр Чиан голын дээр байх бөгөөд, уг гол нь хэдэн зуун метр өргөнтэй ажээ. Гэсэн ч, уртаараа бол Юлан голтой харьцуулах ч юм биш, Чиан гол нь үнэндээ Юлан голын төгсгөлөөс эх авдаг.
Бусад Гэгээнтэн зэрэглэлийнхэн ч энэ аураг тодхон мэдэрч байлаа.
Хэрэв Гэгээнтэн зэрэглэлийнхны хооронд тулаан болбол, хэдэн зуун км цаанаас ч тэднийг мэдэрч болно. Линлэй өөрөө хувираагүй байх бөгөөд, Бэбэ Хэирү хоёр л Хэйдсоны аураг тодхон мэдэрч байлаа.
“Хотын хойд хэсэгт, Чиан голын дээр. Одоо явцгаая. Тулаан тэнд болно. Ноён Хэйдсон тэнд байна.” Энэ мэдээ яг л шуурга мэт хотын бусад хэсэгт түглээ.
Энд цугларсан байсан бүх хүмүүс хойд зүгрүү хурдалцгаалаа.
Олон хүмүүс хэрмийг тойрон явцгаана. Эцсийн эцэст, энд маш олон хүмүүс байгаа. Хэрэв бүгдээрэй гудамжаар явбал, үнэхээр аймшигтай зүйл болно.
“Энд олон хүн байна шүү.” Вартон тэр хэд эндэхийг хараад зочирдоцгоолоо.
Чиан голын хажууд сая хүн зогсоно. Колизей дахь 80000 үзэгчид яг л хүн далай шиг харагдаж байсан. Харин сая хүн тэрнээс ч аймшигтай харагдаж байсан юм.
Чиан голын хоёр тал хүмүүсээр дүүрчээ.
Хамгийн муу нь…
Хүмүүс хотын баруун зүүн болон урд зүгээс ирцгээсээр л байлаа. Эрэг дээр их хүн ирснээс бол голын ус үерлэж эхэлж байсан бөгөөд хүмүүс нэмж ирсээр л байлаа.
“Ямар олон хүн бэ. Ёстой нэг, Оливерыг дээ… Яагаад гурван сарын дараа тулалдая гэсэн юм бол? Хэрэв хагас сарын дараа тулалдсан бол, бусад мужуудаас хүмүүс ирж амжихгүй байх байсан. Гурван сард… бусад мужуудаас хүмүүс ирэх хангалттай хугацаа.” Хиллман ийн хэлээд толгойгоо сэгсэрлээ.
Засслэр нойрмог гэгч нь, “Олон байх тусмаа дээр ээ. Энэ ямар гайхалтай зүйл билээ дээ.” Засслэрт энэ яг л сая үхдэлтэй арми байгаа мэт санагдана. Сая үхдэлтэй арми хэр гайхалтай байх бол.
“Хамгийн чухал нь, бид яаж урд очих уу? Холоос үзэх юм уу?” Хири урдахаа ч харахгүй байлаа.
Тэгтэл Гэйтс, “Тэр амархан. Ах дүү бид тав урд гараад явъя.” гэлээ.
Тэдний том биеэр бол, урдаа байгаа хүмүүсийг түлхээд явах хялбархан.
“Битгий яар. Чи Эзэн хаан Жонны арми ирснийг анзаараагүй хэрэг үү?” гээд Линлэй хөхрөн инээлээ. Үнэндээ, энэ мөчид, армийн цэгүүд эгнэн ирцгээж байсан юм.
Энд ойролцоогоо сая гаран энгийн иргэд, зуун мянган цэргүүд байлаа.
Гэсэн ч, цэргүүд сүрхий хуяг дуулгаараа энгийн хүмүүсийн зүрхийг үхүүлж байсан юм.
“Роооааар!!!”
Ирсэн хүмүүс шидэт араатнуудаа ч авч иржээ, энд ирсэн хүмүүсийн зарим нь хүчирхэг мэргэжилтнүүд байсан юм. Энд шидэт араатнууд архиралдаж, хүмүүс хоорондоо ярилцана.
Энд их үймээнтэй байлаа.
“Чимээгүй!”
Чанга хоолойгоор, “Чиан гол дээр завьтайгаа байгаа хэнбугай ч түргэн газардацгаа! Ноён Оливер болон Ноён Хэйдсон нарын тулааны үеэр, хүчтэй давалгаа давалгаалж та нарын завийг хөмрүүлнэ шүү. Эрэг дээр байгаа хүмүүс ч гэсэн бүгдээрэй 10 метр ухарцгаа! Хэн ч голруу бүү ойрт. Энд армийнхан дэг журмыг тогтооно!”
Хааны арми зааварлаж эхэллээ.
Эзэнт гүрний арми хайхрамжгүй хандаж зүрхлэхгүй байлаа. Хэрэв энд ямар нэгэн зүйл болбол, сая хүн ам дунд сүйрэл дэгдэнэ. Хоёр Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдийн тулаан бол баяр мэт зүйл. Энэ зүйлийг тэд сүйрэл болгож болохгүй.
“Ноён Вартон, Ноён Линлэй бидэнтэй хамт яваач.” хоёр цэрэг тэдэн дээр хүрч ирвэл Линлэй Вартон хоёр нэг нэгэнрүүгээ инээмсэглэцгээлээ.
Эзэн хаан Жонн хэдийнээ байраа эзэлсэн. Үзэгчдийг 10 метр хойшлуулж байгаад Эзэнт гүрний язгууртнууд хэдийн урд эгнээнд эрэгт ойртолгүй байраа эзэлцгээсэн билээ. Чиан голын хэдэн зуун метр зай бол хоёр Гэгээнтэн зэрэглэлийнхэн тулалдахад хангалттай зай юм.
Түүнчлэн, Гэгээнтэн зэрэглэлийнхэн агаар дээр тулалддана.
Язгууртнууд өөр өөрсдийнхөө байрлал дээр очоод байраа эзэлцгээжээ. Тэд хамгийн сайхан байршилыг олохын тулд өөрсдөө бэлдэцгээсэн. Эзэнт гүрний иргэд ингэж үзэж байгаадаа ч гэсэн уурлацгаахгүй байлаа. Угаас язгууртнууд болоод энгийн ардын хооронд их зай буй.
Язгууртан болохын тулд авъяас билэгтэй эсвэл улс орондоо хувь нэмрээ оруулсан байх ёстой байдаг. Иргэд ч тэднийг ихэд хүндэтгэдэг.
Шөнийн хүйтэн салхи үлээнэ. Шөнийн хүйтэн салхинд олон язгууртнууд пальто нөмөрцгөөжээ.
Голын хоёр талд маш олон бамбарууд голыг гэрэлтүүлнэ. Гэсэн ч Чиан гол дээр ганц Хэйдсон л зогсоно. Оливер хараахан ирээгүй байлаа.
“Мастер Линлэй, яагаад Оливер ирэхгүй байгаа юм бол?” Эзэн хаан Жонн Линлэйн дэргэдээс ийн асуулаа.
Эзэн хаан Линлэйг дэргэдээ суугаач гэж хувьчлан хүссэн. Эхний шалтгаан нь Линлэйтэй үүсгэсэн холбоогоо бататгах явдал. Хоёрт Линлэйтэй хамт байвал тэр гэмтэхгүй.
“Битгий тэвчээргүй загна, Эрхэм дээдсээ.” гээд Линлэй инээмсэглэснээ. “Хэйдсон хүртэл хүлээж байхад бид чимээгүй хүлээж байснан дээ байх.” гэлээ.
“Тийм шүү.” Эзэн хаан толгойгоо дохиод инээмсэглэлээ.
Чиан голын дээр энгийн саарал дээл өмссөн, газрын өнгөтэй хүнд илд нуруундаа үүрсэн Хэйдсон нүдээ анин агаар дээр зогсоно.
Гэнэтхэн…
Хэйдсон нүдээ нээгээд зүүн зүгрүү харлаа. Хүн дүрс зүйл холоос нисэн ирж айсуй. Нүд ирмэх зуурт, хоёр дахь хүн дүрс зүйл Чиан голын дээр ирлээ.
Энэ Оливер байсан бөгөөд тэрээр нуруундаа Гэрэл сүүдрийн илд болоод Хар шилэн илднүүдээ үүрчээ. Өнөөдөр Оливер урт хар дээл өмссөн байжээ. Тэрээр ихэд нууцлаг харагдахын сацуу цагаан үс нь салхинд намирч байлаа.
“Ноён Оливер ирлээ!”
Хүлээж байсан хэдэн сая хүмүүс гэнэтхэн дуу алдацгаалаа, хүмүүсийн дуу тэнгэрт хадаж, Чиан голын усыг чичирхийлүүлнэ.
“Ийм олон хүмүүс ямар аймшигтай юм бэ.” Вартон гайхширан санаа алдах бол Линлэй хөхрөн инээж байлаа.
Энэ агаар дээр байх Хэйдсон Оливер хоёрт огтхон ч нөлөөлөхгүй байлаа. Тэд агаар дээр нэг нэгэнрүү ширтэлцэх бол, Оливер үнэмлэхүй тулааны аурагаа ялгарууллаа.
“Хэйдсон, би өнөөдрийн тулаанд өөрийгөө барихгүй шүү. Хэрэв чамайг санамсаргүй алчихвал, намайг битгий буруутгаарай.” Оливер хүйтнээр хэллээ.
Хэйдсон ч тайвнаар инээснээ Оливерруу хараад. “Хэрэв чи намайг алж чадах бол ал. Би чамайг буруутгахгүй.”
Хоёр Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдийн үг хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөнө. Бурхан минь гэж, энэ хоёр Гэгээнтэн зэрэглэлийнхны үхэх сэхэх ээ үзэх тулаан гэж үү?
Энэ хоёр Гэгээнтэн зэрэглэлийнхны тулаан бол энгийн Гэгээнтэн зэрэглэлийнхны тулаан биш. Нэг нь дэлхий дээрх хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн хүн гэгдэг нэгэн болох Хэйдсон. Харин нөгөөх нь зургаан жилийн өмнөх доромжлолынхоо хариуг барихаар ирсэн Гоц ухаант илдний Гэгээнтэн. Энэ тулаан хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөнө.
Хүмүүс сэтгэл нь хөдөлсөндөө баахан хашхиралдсанаа, бүгд анир чимээгүйг мэдэрцгээлээ!
Хэдэн сая хүн энд байсан ч, бүгдээрэй дуугаа хураацгаажээ. Ганц сонсогдож байсан зүйл нь амьтдын архираан болоод салхинд исгэрэх өвс л байлаа.
“Өнөөдөр, би та хоёрыг сайн харж авах болно оо.” Линлэй нүдээ хурц болговол нүдийг нь бүрхээд салхи хуйларна. Шөнийн харанхуй эндэхийг хучсан ч, Линлэй бүх зүйлийг тодхон харна.
Дайны бурхны хэлснээр, хэрэв Линлэй Хэйдсонг ялбал, Юлан тивийн нууцыг мэдэх чадамжтай гэдгээ нотлоно.
Хэйдсон бол Газрын хуулиар хичээллэгч. Үнэндээ, Линлэй энэ тулааныг ихэд анхаарч байгаа.
Оливерын хувьд… Линлэйг тэр хүчирхэг өрсөлдөгчөө гэж боддог.
Даанч Линлэй тийм биш.
Блүмэр, Каинин, Кастро, Ланкэ болон бусад Дайны бурхны хувийн шавь нар ч энэ тулааныг үзэхээр ирцгээжээ. Эцсийн эцэст, Хэйдсоны хүч, Дайны бурхны сургуулийн хэдэн мянган жил бэлтгэл хийсэн хүнийхтэй тэнцэхүйц.
“Зургаан жилийн өмнө, би чамд бүрэн ялагдсан. ГЭхдээ өнөөдөр…” Оливер хүйтнээр инээгээд хар шилэн илдээ сугаллаа.
“Чи наад илднээсээ эхлэх гэж байгаа хэрэг үү?” Хэйдсон инээмсэглэснээ, дараа нь царай нь аажуухнаар нухацтай боллоо. Тэр огт хөдлөхгүй байх агаад илдээ ч сугалахгүй байлаа.
Оливерын царай хүйт даалаа.
“Өө? Зургаан жилийн өмнө, чи илдээ сугалаагүй. Өнөөдөр ч гэсэн намайг илдээ сугалаагүй байсан ч ялчихна гэж бодоо юу?” Оливер хүйтнээр ийн хэлтэл.
“Хэрэв чадал чинь хүрвэл, илдийг минь сугалуулалдаа.” Хэйдсон тайвнаар ийн хэллээ. Үүнтэй зэрэгцэн, газрын өнгөтэй тулааны ки Хэйдсоныг тойрон газрын давалгаа үүсгэж байгаа юм шиг боллоо.
Тэд нэг нэгнээсээ хэдэн зуун метрын зайтай байлаа. Үнэндээ, тэд маш чанга ярьцгааж байсан юм.
Тэдний ийн ярилцахыг бүх үзэгчид сонссон. Тэд бүүр цочирдож орхилоо. Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон илдээ сугалалгүй ихэд бардамнаж байна.
“Энэ Хэйдсон Оливерын хар шилэн илдний дайралт биений хамтаар сүнслэг дайралт илгээдэг болохыг мэдэхгүй байгаа юм байх даа.” Линлэй юу ч гэж хэлсэнгүй.
Хэйдсонд өөртөө ийм итгэлтэй байх шалтгаан магадгүй байгаа байх. Линлэй үнэндээ Хэйдсонг Оливерын нэг дайралтанд үхчихгүй гэдгийг мэднэ. Эцсийн эцэст, тэгвэл инээдэмтэй зүйл болох биз.
Яг л зүүд шиг цагаан гэрлийн гялбаан тэсрэлт тэнгэрт гарлаа. Цагаан гэрэл гялбах бүрт, Оливер тэнгэрт гарч ирсээр байлаа. Нүд ирмэх зуурт, 108 Оливер тэнгэрт гараад ирлээ.
“Энэ техникийг ашиглаж байгаа хэрэг үү?” Хэйдсон агаар дээр тайван гэгч нь зогсоод газрын аура цуглуулна.
“Үнэн гэж үү?”
Оливер хүйтнээ инээлээ. Хачирхалтай нь, 108 Оливер яг нэгэн зэрэг Хэйдсонруу давшицгаалаа.
Хэйдсон зогсоо байрнаасаа ганц л алхам хөдөлж байлаа.
Нэг алхам урагшаа, нэг алхам хойшоо, нэг алхам баруун тийш, нэг алхам зүүн тийш… Энэ энгийн хөдөлгөөн байсан ч, ганц алхам нь л хэдэн зуун метр газрыг туулуулж Оливерын дайралтнаас бултуулж байв.
Хурдны хувьд, Хэйдсон Оливероос дутахааргүй байлаа.
“Чи бултаж л чаддаг хэрэг үү?” Оливер ууртайгаар хашхирлаа.
“Би чамтай тулалдсан ч, чи юу чадна гэж?” Хэйдсон тайвнаар хэлээд анхны байсан байрандаа ирээд биенээсээ газрын аурагаа цуглуулж эхэллээ.
“Вишшш!”
108 Оливер бүгд нэгдлээ. Оливерын биенээс хүйтэн хар гэрэл цацрана. Оливерын царай уг гэрэлнээс болоод сайн харагдахгүй байлаа.
“Ххмм?” Линлэй цочирдлоо.
Оливер салхины мөн чанартай ойр биш дээ.
“Вишш!”
Хар гэрлийн цацраг тэнгэрт нэг гэрэлтээд Хэйдсонг чиглэнэ. Хэйдсон огтхон ч хөдлөлгүй, баруун нударгаараа л дайралтын эсрэг энгийн цохилт илгээлээ…
“Бам!” Чанга дэлбэрэлт гарлаа.
Нударга уулны жинтэй зүйлтэй мөргөлдвөл, агаар чичирхийллээ.
“Бүүм!”
Оливер эцэст нь нэг юм гарч ирж, хар шилэн илдээрээ Хэйдсон нударганы эсрэг цавчлаа. Хэйдсоны дайралтнаас Оливер булталгүй оронд нь илдээрээ угтуулан авлаа. Нударганы аймшигтай хүч хар шилэн илдээр дамжин Оливерт ирвэл, Оливерын гар салганан, агаарт шидэгдлээ.
Хэйдсоны хувьд, тэр зүгээр зогссон хэвээрэй л байлаа.
“Хэйдсон… нэлээд асуудалтай байх нь дээ.” Линлэй Хэйдсоныг анхааралтай ажиглана.


Өмнөх 

Дараах

 

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 24]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s