Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 23]

4 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 23, Лугшилтан бүрхүүл
Гүн Вартоны эдлэн чимээ аниргүй байлаа. Засслэр өрөөндөө бэлтгэл хийх бол бусад нь арын хашаанд бэлтгэлээ хийцгээнэ. Харин Ребека, Лина болон Женне нар Нинатай ярилцана.
“Хөөх.”
Бэлтгэлээ дуусгаад, Вартон усанд орж цэвэрхэн хувцас өмслөө. Тэрээр тун сэтгэл хангалуун байдалтай эдлэнгээрээ явна. Одоо түүнд аз жаргал л мэдрэгдэж байлаа.
Тэр одоо ахтайгаа хамт байгаа дээрээс нь Нинатай сүй тавьчихсан. Хири өвөө болон Хиллман нар нь ч өөртэй нь амар амгалан байгаа.
“Ааваа. Ээжээ. Хэрэв та хоёр минь амьд байсан бол, их л жаргалтай байх байсан байх даа.” Вартон машид сэтгэл хангалуун байлаа, үүний сацуу тэрээр ах Линлэйдээ ихэд талархана.
Линлэй бол овгийнхоо багана нь.
Хэрэв Линлэй байгаагүйсэн бол, Эзэн хаан Нинаг өөрт нь өгөх байсан гэж үү? Хэрэв Линлэй байгаагүйсэн бол, тэр хааны нийслэлд, зүгээр л гоц ухаантан гэгддэг язгууртан дундах энгийн хүн байх байсан.
Вартон холоос, сандал дээр суугаад жимсний шүүс уух Хири өвөөгөө хараад.
“Хири өвөө, ах хаана байгаа юм?” Вартон алхан ирэх зуураа асуувал.
Хири инээмсэглээд. “Өө, Вартон. Залуу эзэн Линлэй өглөө эрт явсан.” гэлээ.
“Одоо болтол ирээгүй байгаа юм уу?” гээд Вартон толгойгоо дохилоо.
“Санаа зовох хэрэггүй дээ. Ах чинь Гэгээнтэн зэрэглэлийн хүн. Харин та л бэлтгэлээ шаргуу хий.” Хири ийн хэлбэл.
“За.” гээд Вартон толгой дохилоо.
“Хири өвөө, дараа сард Оливер Цул илдний Гэгээнтэн, Хэйдсонтой тулалдана. Та үзэх үү?” гээд Вартонг инээвэл.
“Яаж хоёр Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдийн тулааныг алгасаж болох билээ? Хэйдсон бол Гэгээнтэн зэрэглэлийнхэн дундах мэргэжилтэн. Энэ тулаан их сэтгэл хөдөлгөм болох байх.” гэв.
Вартоны нүд сэтгэл хөдлөлөөр дүүрэн байлаа.
“Нэг л өдөр, би ах, Оливер болон Хэйдсон шиг болно оо.” Вартон шийдвэрээ гаргажээ.
Энэ мөчид хөлийн чимээ гарлаа.
Линлэй хашааны гаднаас гараад ирлээ. Ахыгаа хараад, Вартоны сэтгэлд дулаан мэдрэгдэнэ. Тэрээр ахыгаа угтаж авахаар яаран гүйлээ. “Ахаа, эргээд ирэв үү? Бид хэд бэлтгэлээ дуусгачихсан. Бид яг хоолоо идэх гэж байлаа.” гэвэл.
“Би хэдэн хүнтэй уулзахаар явсан юм аа.” гээд Линлэй хөхрөн инээлээ.
Линлэй дүүдээ Дайны бурхны ууланд очисноо хэлсэнгүй. Линлэйн харж байгаагаар, Юлан тивийн хэрэг явдлын талаар дүүдээ хэлээгүй нь дээр. Дүү нь Гэгээнтэн зэрэглэл хүрэх цагт, түүнд хэлэхэд тохиромжтой мөч ирэх болно.
Линлэйн байрладаг газар хашааны хойно байдаг. Бэлтгэлийн газар үнэндээ их том газрыг хамардаг ч, Вартон тэр хэдэд их том зай хэрэг болдог. Тиймээс Линлэй ихэвчлэн өөрийнхөө эдлэнд бэлтгэлээ хийдэг.
“Вишш.” салхи сэвэлзэн, унаж байсан навчсыг сэвэн агаарт бүжүүлнэ. Салхи Линлэйн үсийг ч гэсэн зөөлнөөр үлээж байлаа.
Линлэй адамантин хүнд илдээ барьсан байх агаад газарт илднийхээ үзүүрийг хүргэжээ.
“Би хэдийн Газрын гүн гүнзгий үнэний чичиргээнт дайралтын 128 чичиргээнг сурчихсан.” Үүлний оргил тосгонд байсан таван жилийн хугацааны дөрвөн жилд нь Линлэй Зуун үет давалгааг эзэмшсэн.
Линлэй гурваас арав арваас зуу хүртэл ахиулсан.
Гэхдээ зуун үет болсоныхоо дараа, Линлэй өсөлт удааширч байгааг мэдэрсэн. Энэ бүх хугацаанд, Линлэй 128 үет л болгож чадсан.
Хязгаараа давсан ч, Линлэй ганц хоёр үе л нэмэгдүүлсэн.
“Давалгааны тооны хязгаар яг хэд юм бол оо?” Линлэй бясалган сууна.
“Ттррххх.” “Ттррххх.”
Линлэйн оюун санаанд дэлхийн лугшилтын дуу сонсогдоно. Энэхүү өвөрмөц хэмнэл нь ихэд гайхалтай байсан бөгөөд, хэн нэгнийг ухамсарлах боломж олгохгүй байлаа.
Линлэйн булчин тэлж эсвэл зогсолтгүй чичигнэнэ. Бясалгал хийх үед, Линлэй газрын лугшилтын хэмнэл дэх алхам бүрийн газрын элементийн мөн чанарыг ойлгох хурд нэмэгдэж байсан бөгөөд, энэ нь биеийнх нь хүч улам хурдан нэмэгдэх боломжийг олгож байлаа.
“Аа!”
Линлэй гэнэтхэн босож зогсвол, нүднээс нь аймшигтай гэрэл гялтганана.
“Дэлхийн лугшилтын чичиргээн. Дэлхийн лугшилтын чичиргээн…” Линлэй гэнэтхэн Хэйдсоны Оливер өөр хоёрынх нь дайралтыг хаасан техникийн нэрийг давтан хэллээ.
Хэйдсоны биеийг бүхсэн газрын өнгөтэй үет давалгаа гэнэтхэн л сөрөг дайралт илгээн, дайралтыг хаасан.
“Тэр үед, би Хэйдсоны хамгаалалтаас их танил зүйл мэдэрсэн. Гэхдээ тэр үед, би тунгаах цаг байгаагүй болохоор ойлгож чадаагүй. Гэхдээ одоо…”
Тэрхүү мэдрэмж нь тод сарны доор тодорхой боллоо.
“Дэлхийн лугшилтан чичиргээн нь чичиргээнд давалгаа биш байж. Үл үзэгдэгч болж, тулааны ки-гээр дамждаг юм байна.” Энэ талаарх ойлголт нь бүдэг байсан ч, одоо л ойлгож эхэлж байгаа нь энэ аж.
“Лугшилтыг ашиглан хамгаална, хаха… Газрын хандлагат шид ‘Лугшилтан хамгаалалт’ хориотой зэрэглэлийн шид. Энэ ижил зүйл дээр суурилж. Гэсэн ч миний ‘Лугшилтан бүрхүүлт хамгаалалт’ ганц өөрийгөө л хамгаалахад ашиглагддаг.”
Линлэйн манан шиг хар тулааны ки түүнийг тойрч эхэллээ.
“Үгүй ээ, ингэж ажиллуулж болохгүй.”
Линлэй нүдээ анивал, зүрх нь газрын лугшилтын чичиргээнтэй нэгдэн, Луугийн цуст тулааны ки-н ижил хэмнэлтэй боллоо. Тэр хэдийнээ ерөнхий зүйлсийн ойлгочихсон, гэсэн ч энэ тийм ч энгийн ажил биш байлаа. Линлэй арын талбайн голд зогсоод манан шиг хар тулааны ки-гээ өөрийгөө тойруулан давалгаалуулна.
Үүний зарчим нь үнэхээр хялбар зүйл байсан юм. Жишээлбэл, цаасыг урах амархан, гэхдээ цаасыг зургаан удаа нугалбал, энэ нугалсан цаас 100 паундыг өргөх чадамжтай болно.
Ижил материалаа өшөө олон нугалбал, тэсвэр нь ч нэмэгдэнэ.
Тулааны ки-н хамгаалалт энэнтэй л адилхан.
Ижил тулааны ки, өөр өөр аргаар ашиглахад, 10 эсвэл 100 дахин эсэргүүцэл нь сайжирч ч болно. “Дэлхийн лугшилтын чичиргээн,” бол үнэхээр өвөрмөц техник.
Дэлхийн лугшилтын чичиргээн бол Газрын хуулийн нэг арга зам.
Линлэйн энэ техникийг ойлгох түвшин дээд зэрэгт хэдийн хүрсэн. Одоо түүний хийх зүйл бол Лугшилтан бүрхүүлэн хамгаалалтаа бүтээсэнтэйгээ ижил арга ашиглан ойлголтондоо хувьсал гаргах. Тэр хэдийн тодорхой ойлголттой болсон, тиймээс тэрийгэ ашиглан өөрийгөө илүү хурдацтай хөгжүүлэх хэрэгтэй.
“Ахаа, хоолны цаг боллоо.” гэж хэлбэл Вартон Баркер тэр хэдтэй хамт явцгааж байлаа. Тэр тавын бэлтгэл дуусаад усанд орохоор явж байгаа нь энэ ажээ.
Гэхдээ тэднийг хаалгаа нээх үед…
Линлэй манан шиг хар тулааны ки-гээ эргэлдүүлэн, манан давалгаа шиг зүйл ялгаруулж байлаа.
Линлэй тэргүү манан шиг хар тулааны ки-н дундаа нуугдаж байлаа.
“Ахаа?”
“Ноёнтоон?”
Вартон, Баркер болон бусад нь бие биеэнрүүгээ харцгаана. Хэдийгээр бэлтгэл чухал ч гэлээ амрах ёстой.
“Эзэнтэнд бүү санаа зов.” Бэбэ, хэвтэж байснаа ийн хэллээ.
“Хоолны цаг болчихлоо. Ахаа та амрах хэрэгтэй.” Вартон ийн хэлээд Линлэйруу дөхлөө. Бэбэ Хэирү хоёр ч нэг нэгэнтэйгээ харц солилцсон ч, түүнийг зогсоосонгүй.
Линлэй аль эрт Бэбэ Хэирү хоёрт хэнийг ч бүү ойртуул, эс бөгөөс давалгаанаас болж гэмтэнэ шүү гэж сануулсан.
“Энэ бацаанд хичээл заах цаг болсон.” Бэбэ дотроо ийн хэлнэ.
Вартон болгоомжилж байлаа. Линлэйг тойрох тулааны ки маш нягт байсан ч, тэр Линлэйгээс нэлээд хол зайтай байсан юм. Энэ зайнд тулааны ки нэлээд сийрэг болсон байлаа. Вартон юу гэж ийм бага тулааны ки-нээс эмээх билээ дээ.
Гэхдээ түүнийг тулааны ки-ны ирмэгт хүрэх үед, Вартно гэнэтхэн энергийн тэсрэлт мэдэрлээ.
“Банг!”
Вартон хол шидэгдлээ. Вартон хормын дотор хэдэн арван цохилтонд өртөн мэт болох бөгөөд түүнд яг л солирт цохиулсан мэт санагдана.
“Вартон.” Гэйтс эхэлж урагш хөдлөн Вартоныг бариад авлаа.
“Вартон чи зүгээр үү?” Гэйтс ийн асуувал.
“Би зүгээр ээ.” гээд Вартон цээжин дээрээ гараа тавьвал, амнаас нь цус олгойдно. Тэр Линлэйг итгэлгүйхэн ширтээд. “Ах тулааны ки-гээ суллавал, алсаас л хүрч болох юм байна. Яаж ийм хүчирхэг болж чаддаг байна аа?”
Вартон итгэж өгөхгүй байлаа. Линлэйн тулааны ки ойртох тусам улам нягт болж байх бөгөөд, ингэснээр улам л аюултай болно.
“Вартон, түүнийг зогсоогоод яахав. Тэр бэлтгэлийнхээ чухал хэсэг дээрээ явж байгаа бололтой. Түүнд саад болоогүй нь дээр.” хэмээн Баркер нухацтайгаар хэлбэл.
Вартон ч толгой дохиод. “Би ахад хэнийг ч битгий саад болго гээд харуулуудад тушаачихая.” гэхэд.
“Хэрэггүй дээ. Хэирү бид хоёр харж байя.” Бээ ийн хэлснээ. “Чи одоо явдаа. Эзэнтнийг бэлтгэлээ дуусгаагүй байхад нь битгий саад бол.” гэлээ.
Вартон тэр хэд ч гэсэн хоорондоо харц солилцож байснаа яваад өглөө.
Үүнтэй зэрэгцэн, Вартон Баркер хоёр хүмүүст Линлэйн бэлтгэлд саад болоогүй нь дээр хэмээн хэлнэ. Оройн хоолон дээр Женне Нина болон бусад нь Линлэйг яг ямар бэлтгэл хийж байгаа болохыг гайхацгаана.
“Хоолоо ч идэлгүй бэлтгэл хийх юм. Том булчинлагхан, ах чинь үнэхээр хичээнгүй хүн юм аа.” Нина ийн сайшаана.
Гэхдээ бүхэл бүтэн хоёр өдөр өнгөрсөн ч Линлэй бэлтгэлээ үргэлжлүүлсээр байлаа. Гурав дахь өдөр нь ч гэсэн… өдөр хоног ээлжлэн солигдоно.
Нүд ирмэх зуурт, 10 өдөр өнгөрчээ. Тав дугаар сар айлчлан ирлээ.
“Хэдэн өдрийн дараа, Оливер Хэйдсон хоёрын тулаан болох нь. Ах арай ч бэлтгэл хийж байгаад тэдний тулааныг өнгөрөөчих юм биш биз дээ?” Вартон Баркер тэр хэдэд ийн хэллээ.
Вартон, Баркерын ах дүүс бүгдээрэй хашааны хаалган дээр эгнэн зогсоно. Өдөр бүр, тэд бэлтгэлээ дуусгачихаад, Линлэй дээр ирдэг. Линлэй огтхон ч өөрчлөгдөөгүй байх бөгөөд, түүнийг тойрон манан шиг хар тулааны ки эргэлддэгээрээ эргэлдэж байлаа. Гагцхүү, арван өдрийн дараа, манан шиг хар тулааны ки өмнөхөөсөө бага газар эзэлжээ.
“Ах хэр их хөгжсөн бол.” Вартон харж буй зүйлдээ төдийлөн итгэж өгөхгүй байлаа.
Баркерын ах дүүс толгойгоо сэгсэрцгээнэ. Баркерын ах дүүсийн ойлголтын түвшин Вартоныг давахааргүй,тэд Хуулийн ямар ч зүйлийг ойлгоогүй.
“Хүүх.” амьсгалах дуу гарлаа.
Вартон тэр хэд явахдаа бэлдэцгээж байсан ч, эргэн харцгаалаа. Үнэндээ, манан шиг хар тулааны ки Линлэйг тойрон эргэж байсан ч, Линлэй инээмсэглэж байлаа.
“Вартон чи энд байгаа юм уу.” гээд Линлэй инээмсэглэлээ.
“Ахаа, эцэст нь нэг юм бэлтгэлээ дуусгав уу.” Вартон ихэд сэтгэл нь хөдөлсөн байртай ийн хэлбэл.
“Өө, тийм ээ. Вартон би хэр удаан бэлтгэл хийсэн?” гээд Линлэйг инээхэд.
“Бараг 15 өдөр! Өнөөдөр тав дугаар сарын 1. Гурван өдрийн дараа тавдугаар сарын 4. Орой нь Оливер Хэйдсон хоёр тулалдана.” хэмээн Вартон яаравчлан хэллээ
“15 өдөр ий?”
Линлэй нууцхан цочирдлоо. Линлэй бүх анхаарлаа дэлхийн лугшилтан чичиргээн дээр төвлөрүүлж Лугшилтан бүрхүүлт хамгаалалтаа хөгжүүсэн. Тиймээс хэр их хугацаа өнгөрсөө тэр мэдэхгүй.
“Хэдийгээр дэлхийн лугшилтан чичиргээн үндсэн суурь зүйлс нь амархан байсан ч тэр үүнийг эзэмшхийн тулд 15 зарцуулж.”
Гэхдээ Линлэй ихэд сэтгэл хэнгалуун байлөө.
Өмнө нь, түүний тулаан ки-н хамгаалалт нь тун энгийн тулааны ки-н хуяг гаргаж ирдэг байсан. Харин түүний одоогийн лугшилтан бүрхүүлт хамгаалт хэдэн арван хүчирхэг дайралтыг хүлээж авч чадахуйц.
“Гэхдээ миний хамгаалалт Хэйдсоныхоос өөр.” Хэйдсоны ойлголт энэ түвшнийх бол минийхээс илүү гарах байх юм нэг их байхгүй юм байна.
Гэсэн хэдий ч, Хэйдсоны хамгаалалт хүчирхэг.
Хэйдсоны хамгаалалт. Түүний жинхэнэ хүч нь Газрын хуулийн өөр нууц ч байж магадгүй юм.
“Миний Лугшилтан бүрхүүлт хамгаалалт техник Хэйдсоны хамгаалалттай өрсөлдөж чадах болов уу.” Линлэй нууцхан гайхширна.
“Ахаа, та юу бодож байгаа юм? Хоолоо идэцгээе.” Вартон Линлэйг дуудвал.
“За.”
Линлэй Бэбэ Хэирү хоёрруу эргэн харлаа. “Бэбэ, Хэирү явцгаая.” Линлэй Бэбэ Хэирү хоёрыг 15 өдөр дэргэдээс нь холдоогүй гэж таамаглаж байлаа.
“Эзэнтэнг биднийг мартчихсан болов уу гэж бодлоо.” Бэбэ Линлэй мөрөн дээр үсэрч гараад, уруулаа жимбийлгээд. “Гэхдээ эзэнтээн, хэдийгээр бид та дэргэдээс холдоогүй ч гэлээ, үйлчлэгч нар бидэнд өдөр бүр хоол авч ирж байсан. Гэхдээ өнөө орой хэн ч хоол авч ирээгүй. Бэбэ би юм идэхээр явлаа.” гэвэл тэр хэд өөрийн эрхгүй инээлдэцгээлээ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

4 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 23]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.