Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 22]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 22, Дайны бурхны дуудлага
Үгээ хэлж дуусгаад, Фаин оргилын ирмэгрүү очивол, урт дээл нь салхинд намирч байлаа. Линлэйн хувьд, тэндээ суусан хэвээрэй байх агаад, сая сурсан зүйлийнхээ талаар эргэцүүлнэ.
Хянагч Ходанаас, Линлэй Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн хэн бугай ч Юлан тивээс явах эрх авдаг болохыг мэдсэн.
Харин Фаинаас, Юлан тивийн асар том нууцыг мэдсэн. 5000 жилийн өмнө өөр ертөнцөөс мэргэжилтнүүд Юлан тивд бууж ирсэн нь ихэд нууцлаг үйл явдал байлаа.
Үнэндээ, Линлэй 27 настайдаа энэ түвшинд хүрсэн нь л хангалттай гайхалтай зүйл юм. Эцсийн эцэст, тэдгээр хүчирхэг мэргэжилтнүүд маш удаан хугацааны туршид нууцаар бэлтгэл хийсэн.
“Вүүү.” Линлэй урт амьсгаа гаргалаа.
“Яагаад ингэж их санаа зовоод байна аа? Дүү бид хоёр жаргалтай байгаа, бас Гэрэлт сүмээс эцэг эхийнхээ өшөөг авахад л сэтгэл минь ханах учиртай.”
Линлэйн одоогийн зорилго бол хүчээ тодорхой түвшинд хүргэх.
Линлэйн хувьд, тэрээр бэлтгэлийн замналаа үргэлжлүүлэх нь түүнд сайхан байгаа.
Уг замнал өчнөөн саад бэрхшээл, хүнд хэцүү зүйлсээр дүүрэн бас аюултай байх нь дамжиггүй. Олон хүчирхэг хүмүүс энэ замналаар явж амь эрсэдсэн. Оргилд хэр цөөхөн нь хүрдэг бол?
Бүхэл Юлан тивд, ердөө тавхан Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн мэргэжилтнүүд буй.
Энэ замаар явж байгаагаас хойш, Линлэйн зорилго бол Юлан тивийн оргилд гарах. Линлэй аль бага наснаасаа энэ замаар явсан тул, үхэл болоод бүтэлгүйтэлд бэлтгэлтэй байлаа.
“Зургаан настай байхдаа, Луугийн цуст тулааны ки-д бэлтгэл хийх боломжгүй байсан болохоор, миний мөрөөдөл 7-8 зэрэглэлийн дайчин болох байсан. Дараа нь, би Луугийн цуст дайчнаар зогсохгүй, Ариун нэгдлийн гоц суут шидтэн болсон.”
“Бага байхаас л мөрөөдөж ирсэн зүйл минь, Гэгээнтэн зэрэглэлд хүрэх. Харин одоо, би Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвнийх.”
Линлэй уруулаа жуумалзуулан инээмсэглэнэ.
Тэр өөртөө ихэд итгэлтэй байлаа.
“Фаин? Ирээдүйд, би түүнийг ялах болно.” Линлэйн сэтгэл ихэд хөдөлжээ. Тэр өшөө олон мэргэжилтнүүдийг давна хэмээн бодвол, сэтгэл ханамж мэдэрнэ.
Хөдөлж байна гэдэг өсөж хөгжсөн үр дүн биш, харин амжилтанд хүрэх замд тулгарсан саад бартааг явах явдал юм.
Фаин толгойгоо эргүүлээд, Линлэйг харлаа.
“Одоо амардаа. Шөнө болоход, би чамайг багш дээр хүргэж өгье.” гээд Фаин инээмсэглэлээ.
“Дайны бурхан уу?” Линлэйн хөмсөг атиралдлаа.
Дайны бурхан түүнтэй хувьчлан уулзахыг хүссэн гэж үү?
“Үнэндээ, багш чамтай ярих зүйл байна гэсэн. Харин одоохондоо эндээ бэлтгэлээ хийгээд байж бай. Ямар нэгэн зүйл хэрэг болбол, намайг дуудна биз.” Фаин Линлэйд цагаа гарзадхыг хүссэнгүй. Тэрээр олон удаа сууснаас болоод бүүр гөлийчихсөн чулуун дээр очоод бясалган суугаад, нүдээ анилаа.
Линлэй Фаины бясалгал хийхийг харна.
“Дайны бурхан юу хүссэн юм бол?” Линлэй нэг их удаан бодолгүй, суугаад чимээгүйхэн бясалгалаа.
….
Цаг хугацаа өнгөрөн одсоор. Нүд ирмэх зуурт, нар жаргажээ.
Фаин бул чулуун дээр чимээгүйхэн бясалгана. Гэнэтхэн, тэрээр биеэ эргүүлбэл, бул чулуун дээрээс алга болоод хажууд нь гараад ирлээ.
Линлэйг энэ бүх хугацаанд чимээгүйхэн бясалгаж байсныг хараад, Фаин нууцхан толгой дохилоо.
Жинхэнэ мэргэжилтнүүд хэрхэн ганцаардлыг даван туулахыг сурах ёстой.
Жишээлбэл, Оливер бүтэн гурван жил эзгүй уулын оргил бясалгал хийсэн. Линлэйн хувьд, тэр Шидэт араатны ууланд гурван жилийн хугацааг бэлтгэл хийн өнгөрөөсөн. Хэрэв тэд ганцаардаж чаддаггүй байсан бол, тэдэнд ялгаа гарахгүй байх байсан.
“Линлэй, цаг боллоо. Намайг дагаж яваад багштай уулз.” гээд Фаин инээмсэглэлээ.
Линлэй нүдээ нээгээд, даруй Фаиныг дагалаа.
Фаин уулын оргилын талруу алхаж байснаа, доош нислээ. Хэдийгээр Линлэй хүн төрхөндөө байхдаа нисэж чадахгүй ч, араас нь дагалаа.
Салхины эзэмшил дээрээсээ үндэслээд, Линлэй налуу газраар удаанаар явна. Удалгүй Фаин газардвал, Линлэй ч гэсэн араас нь газардлаа.
“Намайг дага.” Фаин шулуун байгалийн түннелээр явна. Линлэй төөрөлдөж байлаа. Дайны бурхан үнэхээр энэ түннелд амьдардаг гэж үү?
Түннел баруун зүүн тийш мушгиралдана. Удаан хугацааны дараа, доошоо маш гүн нүхэнд хүрч ирлээ. Доошоо харвал, тас харанхуй байсан тул юу ч харагдахгүй байлаа.
“Доошилцгооё.” Фаин доош үсэрвэл, Линлэй ч гэсэн араас нь үсэрлээ.
“Вишш.”
Тэр хоёр хурдтай унана. Линлэй нууцхан цочирдоод. “Бид дор хаяж 2000 метр доошиллоо. Одоо бид газрын түвшнөөс доошоо ирчихсэн байх.”
Удаан хугацаанд унасны дараа, Линлэй тэр хоёр газардацгаалаа.
Тэгээд дараа нь, Линлэй үргэлжлүүлэн Фаиныг даган түннелээр явбал, явах тусам эндэхийн темпратур улам л хадсаар байлаа.
“Энэ юун өндөр темпратур вэ?”
Линлэйн бие энэ аймшигтай халууныг тэсвэрлэхгүй байлаа. Тэрээр тулааны ки-гээ ашиглан хөлнийхөө улыг хамгаалж, хар тулааны ки-гээр арьс болон толгойгоо бүрхлээ.
Тулааны ки-гээрээ хамгаалахгүй бол, Линлэй шатаж ч мэдэхээр байлаа. Халуунаас болж чулуунууд хүртэл улайсжээ. Хэсэг явсаны дараа, Линлэй хар чулуун хаалганы өмнө ирлээ. Аймшигтай халуун темпратуртай байсан ч, чулуун хаалга багахан ч улайсаагүй байлаа. Харваас, энэ энгийн материал биш болох нь мэдэгдэж байв.
“Вүүү.”
Хаалганы нөгөө талаас халуун агаар үлээнэ. Уг сүр жавхлант оршихуйтай нүүр тулан уулзах болсонд, Линлэй гэнэтхэн өвдөг дээрээ сөгд гэсэн мэдрэмжийг мэдэрлээ.
“Багшаа, Линлэйг авчирлаа.” Фаин хүндэтгэлтэйгээр хэллээ.
Дайны бурхан?
Энэ хаалганы цаана Дайны бурхан байна!
Линлэй тайван байсан ч, одоо түүний зүрх хүчтэй дэлсэж байлаа. Тэр Юлан тивийн зургаан хүчтэнүүдийн нэгнийх нь өмнө ирчихсэн байна. Тэдний хооронд байгаа ганц зүйл нь энэ чулуун хаалга л байлаа.
“За. Чи одоо явдаа, Фаин.” хүний хоолой дуулдвал.
“За, багшаа.” хэмээн Фаин хүндэтгэлтэйгээр хариуллаа.
Линлэй эндээ үлдээд, Дайны бурханг чимээгүйхэн хүлээнэ.
“Линлэй. 27 настай. Хуулийн ойлголтын замаа хэдийнээ эхлүүлсэн 9-р зэрэглэлийн Амин шидтэн…” Дайны бурхан тайвнаар хэлснээ. “Линлэй, чи муугүй юм.” гэлээ.
Линлэйн хөмсөг атиралдана.
Дайны бурхны хоолойноос болоод Линлэй сүнсээ чичрэхийг мэдэрнэ. Хэрэв Дайны бурхан жаахан л хоолойгоо чангалбал, сүнс нь замхран устах гэж байгаа мэтээр мэдэрнэ.
“Таны магтаалд талархаж байна, Дайны бурхаан.” Линлэй ийн хэллээ.
“Би Фаинаар чиний мэдэх ёстой зүйлийг хэлүүлсэн. Хаалганы гадна, улаан пайз бий. Тэрийг ав. Өнөөдрөөс, чи миний талын хүн гэж үзэгдэх болно.” хэмээн Дайны бурхан тайвнаар хэллээ.
Линлэйн зүрх чичирхийлнэ.
Дайны бурхны тал ий?
Линлэй хаалганы хажуу хэсэгрүү харлаа. Чулуун дээр байсан улаан пайз аажмаар агаарт хөөрч Линлэйруу нисэж эхэллээ.
Пайзан дээр ганц л үгс сийлээстэй байх агаад тэр нь: “Дайн!” гэсэн байв.
“Энэ Дайны бурхан юу боддог байна аа? Би түүний тал ий?” Линлэй дурамжхан байлаа. Дайны бурхан өөртэй нь ч ярилгүй албадчихлаа шүү дээ.
Дайны бурхан, “Чиний одоогийн хүчээр бол, чи энэ пайзыг авах эрхгүй. Гэсэн ч… чамайг эрт орой хэзээ нэгэн цагт тэр түвшинд хүрнэ гэдэгт итгэж байгаа болохоор, чамд үүнийг өгч байна. Энэ пайз чамд байхад, чи Юлан тивийн нууцыг судлах чадамжтай байх юм.”
“Юлан тивийн нууц ий?” Линлэй ийн хэлбэл.
“Чи хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрэх үед… эсвэл… Цул илдний Гэгээнтэн, Хэйдсоныг ялсан үедээ, над дээр дахин ирээрэй. Тэр цагт л чи нууцг мэдэхэд тохирсон нэгэн болсон байх болно. Тэр үед л энэ пайз чамд байхад тохирно.” хэмээн Дайны бурхан тайвнаар хэллээ.
Дайны бурхны үгнээс, Линлэй гуниг мэдэрнэ.
Дайны бурхны нүдэнд, Линлэйн одоогийн түвшин энэ пайзыг авахад хүрэхээргүй аж. Түүний хувьд, Линлэй одоо ч сул дорой хэвээр.
Линлэй ч гэсэн өөрийн хязгаараа мэддэг хүн.
“Дайны бурхаан.” Линлэй хүндэтгэлтэйгээр. “Та намайг хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэл болбол, эсвэл Цул илдний Гэгээнтэн Хэйдсонг ялсан үедээ гэж хэлсэн байхаа? Тэгэхээр, би хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрчихвэл Хэйдсоныг ялж чадна гэж үү?” гэвэл.
Дайны бурхан хэсэг чимээгүй байж байснаа.
“Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон, дэлхий дээрх хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн хүн гэдгээрээ алдаршсан. Хэдигээр хорвоо ертөнцөд хүмүүсийн нүднээс далд өөр Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүмүүс байдаг ч, Хэйдсоны одоогийн хүч хэдэн мянган жил бэлтгэл хийсэн хүнийхтэй зүйрлэж болохуйц.” гэлээ.
Линлэй ч учрыг нь ойлголоо.
“Чи хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрэх үед… хэрэв чи хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрчихээд Хэйдсонд ялагдвал, өвөг дээдсээсээ ичих л хэрэгтэй болох байх.” хэмээн Дайны бурхан тайвнаар хэллээ.
Линлэй хөхрөн инээнэ.
Товчхондоо, Дайны бурхан, Линлэйг хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрвэл Хэйдсоныг давна гэж итгэж байгаа бололтой. Гэхдээ Дайны бурхан түүнийг одоохондоо Хэйдсоныг дийлэхгүй гэдгийг ч мэднэ.
“Дайны бурханг миний Газрын гүн гүнзгий үнэний жинхэнэ хүчийг мэднэ гэж бодохгүй байна.” Линлэйн өөртөө ийн хэллээ.
Хэдийгээр дайны бурхан тэнгэрлэг хүчтэй ч, бүхнийг мэдэгч биш.
“Линлэй, чамд зөвөлгөө өгье!” Дайны бурхан гэнэтхэн хэлэхэд.
“Дайны бурхаан, хэлж хайрлана уу.” гээд Линлэй нүдээ бүлтийлгэж, чихээ дэлдийлгээд анхааралтай гэгч нь сонслоо.
Дайны бурхан 5000 жилийн өмнө Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орсон. Тиймээс энэ хүний зөвлөгөө түүнд олон хэрэггүй зүйлсээс зайлс хийхэд туслана.
“Хууль бүх төрлийн үнэнийг агуулсан байдаг. Чиний хийх ёстой зүйл бол нэг замаа сонгож тэрнийгээ дагах. Хоёр тийшээ салгардаагүй нь дээр.” гэв.
Линлэй эдгээр үгсэд ихэд цочирдлоо. Хуулинд хязгаар үгүй. Жишээлбэл, Линлэй Салхины хуулийн хоёр зүйлийг судалж байгаа. Эхнийх нь хурд, болон эцсийн хурд.
Хоёр дахь нь нэг байт илдний дайралт, Салхины хэмнэл.
“Дайны бурхаан, яагаад ганц зам л сонгох ёстой гэж?” Линлэйг ийн асуухад.
“Үнэндээ, чи өөрөө хүсвэл, Хуулийг чи олон талаас нь судалсан ч болно. Чи миний зөвөлгөөг авах эсэхээс чинь л хамаарах зүйл. Би болсон. Одоо явдаа.” Дайны бурхан тайвнаар хэлтэл.
Линлэй яаравчлан. “Дайны бурхаан, энэ пайз надад яг ямар эрх мэдэл олгох юм бэ?” гэхэд.
“Энэ пайз эзнээ Юлан тивийн нууцыг мэдэж болох хүмүүсийн түвшинд хүрсэн гэдгийг илтгэнэ. Бусад зүйлийн тухайд… Хэрэв чи үхэх байлаа ч, би оролцохгүй. Чи өөртөө найдах учиртай.”
“Дайны бурхаан, Юлан тивд хичнээн Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн мэргэжилтнүүд амьдардаг юм бэ?” Фаинтай уулзсанаас хойш, Линлэй энэ талаар гайхаж ирсэн…
Юлан тивд тавхан Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн мэргэжилтнүүд байгаа гэж үү?
“Нийтдээ, тав бий.” Дайны бурхан тайвнаар хэллээ. “Цезарь хэдэн жилийн өмнө хязгаараа эвдсэн.”
Линлэй нууцхан тайвширлаа.
Юлан тивийн оргилууд бол эцсийн эцэст Тэнгэрлэг оршихуйнууд.
“Дайны бурхаан, надад яагаад энэ пайзыг өгсөн юм бэ? Өмнө нь ч гэсэн, яагаад дүүд минь тусалсан юм?” Линлэй ийн асуулаа. Линлэй энэ бүх хугацаанд тээнэгэлзсээр ирсэн. Дайны бурхан өөртэй нь яг ямар харилцаатай юм бол?
Хэлж байгаагаар нь бол, Линлэй түүнд ямар хэрэггүй.
Эцсийн эцэст, Дайны бурхан түүнээс хол илүү нэгэн шүү дээ.
“Чи хэтэрхий олон зүйл асууж байна.”
Дайны бурхан хүйтнээр. “Чи одоо буц. Одооноос, их зүйл бодох хэрэггүй. Бэлтгэлдээ л төвлөр. Хэйдсоныг ялсаныхаа дараа, эсвэл хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн үедээ, дахиад ирээрэй.”
Дайны бурхныг уурлаж эхэлснийг мэдээд, Линлэй яах ёстойгоо мэдлээ.
“Дайны бурхаан, би ингээд явъя даа.”
Линлэй даруй хөдөллөө. Салхин сүүдэр шившлэгээ хийгээд Линлэй даруй дээш хөөрөөд, түннелээр дамжин гадагшаа чиглэлээ. Түннелээс гарсаныхаа дараа, уулын салхи өөдөөс нь үлээхэд, Линлэй урт амьсгаа гаргалаа.
Дайны бурхантай чулуун хаалгаар тусгаарлагдсан байсан ч, Линлэй түүнтэй ярилцахдаа асар их дарамт мэдэрсэн.
“Түүний тал ий?” Линлэй гар дахь пайзаа ширтлээ.
Уг улаан пайз алтлаг гэрэл гялтгануулж байлаа. Линлэй ийм материал урьд өмнө нь харж байгаагүй.
Тэрээр гараа савбал, улаан пайзаа орон зайн бөгжиндөө хадгалаад, Дайны бурхны уулнаас буулаа.
Бууж байх зуураа, Линлэй Дайны бурхны эцсийн зөвлөгөөг эргэцүүлж байлаа.
“Хууль бүх төрлийн үнэнг агуулдаг. Энэ зам сонгоод тэрийгээ дагасан нь дээр.”
Линлэйн одоо анхаарч байгаа зүйл нь дэлхийн чичиргээний хэмнэл.
Линлэй толгойгоо сэгсэрлээ. Их зүйл бодолгүй, тэрээр Дайны бурхны уулыг орхиж хааны нийслэлд ирлээ.
Дараагийн удаа Линлэй Дайны бурхны ууланд очихдоо, Хэйдсоныг ялсан байх эсвэл хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд орсон байх ёстой.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 22]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s