Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 21]

One comment

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 21, Анхны шавь
Уулын хэсэгт хүчтэй салхи салхилна. Линлэй Кастро хоёр 2-3 алхмаар 100 метр газрын туулж байлаа.
“Цэнхэр шуургат оргил, 8 дагалдан тэнд амьдардаг. Бидний ахлах дагалдан Цэнхэр шуургат оргилын хамгийн дээр нь амьдардаг.” Кастро сэтгэл нь хөдөлсөн байртай хэллээ.
Гэхдээ Линлэй одоо ч ахлах дагалдан Цезарьтай тулалдсан талаар бодож байв.
“Кастро, чи ахлах дагалдан Цезарь хоёрын тулааны талаар ямар нэг зүйл мэдэх үү?” хэмээн Линлэй асуулаа.
Кастро, “Тэднийг тулалдах үед, би арай Дайны бурхны сургуульд ороогүй байсан. Би ч гэсэн зүгээр л дам яриа сонссон төдий. Цезарь үнэхээр хүчирхэг, бас хурдан байсан гэсэн. Ахлах дагалдангийн хурд бид нар дундаас хамгийн хурдан нь, тэгсэн ч Цезарийн хурдыг л гүйцэхээр байсан гэсэн.” гэв.
“Тэд хэр хурдан байсан юм бэ?” Линлэй хурдны хувьд мэргэшсэн нэгэн.
Кастро тайвнаар инээгээд. “Би мэдэхгүй ээ. Эцсийн эцэст, би өөрийн биеэр тэр тулааныг үзээгүй шүү дээ. Гэхдээ… тэд Оливер та хоёроос хурдан байсан гэж бодож байна.” гэлээ.
Линлэй ойлгож байв. Эцсийн эцэст, тэр хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч хараахан болоогүй байгаа. Түүнд өсөж хөгжих урт зам буй. Одоохондоо тэдэнтэй тэнцэхээргүй байгаа нь энгийн л зүйл.
Цэнхэр шуургат оргилын дээр.
Уулын оргил хэдэн арван метр зайтай ажээ. Уулын оргил дээр хэдэн одой мод бас зэрлэг өвс үлдэж хоцоржээ. Хөгшин одой модны дэргэд, хоёр чулуун байшин байлаа.
Уулын оргил дээр, нэг хүн доошоо харан зогсоно. Линлэй энэ хүнийг болгоомжтойхон харна. Энэ хүн энгийн цэнхэр дээл өмсжээ. Тэр ихэд туранхай байсан ч, нуруу нь цэх байлаа. Тэр гуравхан инч урттай богинохон цэнхэр үстэй ажээ. Харахад л, энэ хүн эрэлхэг гэдгийг нь харж болохоор байлаа.
“Ахлах дагалдан.” Кастро хүндэтгэлтэйгээр хэллээ.
Энэ дайралт байв уу?
Линлэй ихэд айлаа. Цэнхэр үстэй хүн эргэн харлаа. Тэр Линлэйг харах үед, Линлэйн сүнс чичрэх шиг боллоо. Энгийн дайчдын эсрэг байсан бол, энэ хүний харц л тэдний сүнсийг устгаж болохоор байлаа. Аз болоход, түүний сүнслэг энерги нь 9-р зэрэглэлийн Амин шидтэнийх байж таарлаа.
“Муугүй шүү.” өнөөх хүн толгойгоо дохин инээмсэглэснээ. “Чи Линлэй юу?” гэхэд.
“Тиймээ.” гээд Линлэй хариу толгой дохилоо.
“Миний нэр Фаин.” гээд инээмсэглэснээ. “Багш надад чамайг угтаж ав гэж зааварласан. Чамайг хувирах чадвартай болохын тулд луугийн цус уусан болов уу гэж бодож байна. Чи цэвэр Луугийн цуст дайчин биш биз дээ?” гэвэл.
“Мхх?” Линлэйн хөмсөг атиралдлаа.
“Би чиний Луугийн хувиралыг чинь сонсоод, дүгнэлтээ гаргасан юм. Би Баруч овгийн бусад Луугийн цуст дайчидтай уулзаж байсан.” гээд Фаин тайвнаар инээлээ.
“Би луугийн цуст уусан бол юу гэж?” Линлэй ийн хариуллаа.
Ахлах дагалдан, Фаин, санаа алдаад. “Миний мэдэхээр, цэвэр луугийн цуст дайчид асар их чадамжтай байдаг, харин луугийн цус уусан Мутант Луугийн цуст дайчид чадамж багатай байдаг. Хэрэв чи цэвэр Луугийн цуст дайчин байсан бол, хүчнийхээ оргилд хүрэх үедээ, надтай тулалдаж ч болох байсан юм.” гэхэд.
“Мутант Луугийн цуст дайчин байсан ч та нараас л илүү их чадамжтай байх шүү.” Линлэй дурамжханаар ийн хэллээ.
Фаин хөмсгөө зангидна.
Тэр дээгүүр байр суурьтай хүн байсан. Дэлхийн хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн дайчин гэгддэг, Хэйдсон хүртэл түүний өмнө хэн ч биш. Үнэндээ тэр Линлэйн хэлсэн зүйлд сэтгэл хангалуун бус байсан.
Гэхдээ багш нь түүнд Линлэйг угтаж ав гэж зааварласан болохоор, тэрээр инээмсэглээд уураа барьлаа.
“Үнээн. Хэдийгээр цэвэр бус Агуу дайчин байлаа ч энгийн хүмүүсээс илүү их чадамжтай.” Фаин инээмсэглээд Кастроруу хараад. “Чи явдаа. Одооноос би Линлэйд замчлая.” гэвэл.
“За.” гээд Кастро хүндэтгэлтэйгээр хэллээ. Дараа нь үл бардамнасан харцаар Линлэйруу хараад уулнаас буулаа.
Линлэй амьсгаа авлаа. Тэр ч гэсэн энд даруухан байснан дээр гэдгийг ойлгож байсан юм.
“Линлэй, суугаад ярилцая.” Тэр гараа даллахад, хоёр сандал нисэж ирээд Линлэйн өмнө газардлаа.
Үүнийг хараад, Линлэй цочирдлоо.
Фаин ямар техник ашиглачихав аа? Линлэй ямар ч тулааны ки мэдрээгүй.
“Чамайг Ноён Ходанд татгалзсан хариу өгсөн гэж сонссон?” гээд Фаин инээлээ. Фаин Ходаныг машид хүндэлдэг. Ходан чинь эцсийн эцэст, Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн мэргэжилтэн шүү дээ.
“Тийм ээ.” гээд Линлэй толгой дохилоо.
“Тийм байх нь.” гэснээ Фаин инээгээд. “Линлэй, бид Юлан тивд төрсөн нь аз гэж бодох учиртай.” гэв.
“Айн?” Линлэйг тээнэгэлзсэн байртай хэлэхэд.
“Олон Гэгээнтэн зэрэглэлийнхэн олон зууны туршид алдартай байж цагийг сайхан өнгөрөөдөг. Гэхдээ тэдний гэр бүлийнхэн нь бүгд хөгширч цагийн эрхэнд өөд болоход, тэд ямар ч сэтгэ хөдлөлгүй болцгоож Дэд ертөнцийг зорьцгоосон.” гэвэл Линлэй толгой дохилоо. Тэрээр үүнийг ойлгож байв.
Материаллаг ертөнцөөс залхах нь мэдээжийн зүйл. Хэдэн зуун амьдарвал, гэр бүлийнх нь бүх гишүүд Гэгээнтэн зэрэглэлд л ордоггүй юм бол урт насалж чадахгүй. Тиймээс Дэд ертөнцрүү явах нь мэдээжийн зүйл юм.
“Гэхдээ хүмүүс Дэд ертөнцөөс хэр олон мэргэжилтнүүд Юлан тив дээр ирэхийг хүсдэгийг ойлгохгүй байгаа юм.” Фаин уруулаа жимбийлгэн инээмсэглээд. “Линлэй, 5000 жилийн өмнө, өөр ертөнцөөс олон мэргэжилтнүүд Юлан тив дээр ирсэн. Чи тэр хэргийг талаар мэдэх үү?” гэхэд.
“Сонсож байсан юм байна.” гээд Линлэй толгойгоо дохилоо.
“Чамайг мэддэг гэж бодсонгүй.” гээд Фаин толгойгоо дохиод. “Юлан тивд олон мэргэжилтнүүд ирсэн. Үнэндээ, эндэх тэдний сонирхолыг татсан учраас.”
Фаин толгойгоо сэгсрэн санаа алдаад. “Гэхдээ олон мэргэжилтнүүд Дэд ертөнцүүдрүү зугтаацгаасан, тэнд мэргэжилтнүүд тэнгэрт хөвөх үүл адил элбэг байдаг. Тэд алс хол байх зүйлийн төлөө ойр байх зүйлээ золионд гаргацгаасан.”
Линлэй, чамд л гэхэд, Дэд ертөнцүүдрүү яарах хэрэггүй. Эндээ үлд. Энд байснан илүү ашигтай. Юлан тивд одоо ч нууц хэвээрээ байгаа зүйлс бий ч, одоохондоо би чамд хэлж чадахгүй.” гээд Фаин инээмсэглэлээ.
Линлэй Фаинаас, “Яагаад надад үүнийг хэлж байгаа юм?” гэв.
Олон Гэгээнтэн зэрэглэлийнхэн энэ талаар мэдэхгүй. Яагаад Фаин түүнд хэлэхээр шийдэв?
“Багш тэгж зааварласан юм.” хэмээн Фаин хэллээ.
“Дайны бурхан уу?” Линлэй үнэндээ ойлгохгүй байлаа.
Энэ бол Дайны бурхнаас түүнд тусалж буй хоёр дахь удаа. Эхнийх нь, Эзэн хаан Жоннд Вартоныг сонго гэсэн явдал, харин энэ удаа тэр Фаинаар өөрт нь ийм нууцыг хэлүүллээ.
Фаин гэнэтхэн, “Линлэй, чамайг нэлээд хүчирхэг гэж дуулсан. Нударга зөрүүлж үзэцгээе. Ямрав дээ?” гэхэд.
Линлэй нүдээ бүлтийлгээд даруй толгойгоо дохилоо.
Фаины түвшний хүнтэй бэлтгэл хийнэ гэдэг маш ашигтай зүйл. Тэрээр гараа савбал, Цуст яагаан уян хатан илд нь гараад ирлээ. Түүний арагш хуртай ухархад, хар хайрс биеийг нь бүрхэн хурц гадаснууд биенээс нь цухуйлаа.
Линлэйг хүйтэн сэтгэл хөдлөлгүй нүдээр Фаиныг ширтэхэд, тэрээр санаа алдаснаа. “Чиний энэ Мутант хувирал чинь их онцгой юм. Алив. Бэлэн үү?” хэмээн Фаиныг ярьж байх хооронд Линлэй хэдийнээ Салхин сүүдэр шившлэгээ уншчихсан байлаа.
“Бэлэн.” Линлэй толгой дохилоо.
Линлэйг хараад, Фаин багшийнхаа зааврыг дахин санана. Тэрээр санаа алдлаа. Линлэйтэй нударга зөрүүлэх болсон шалтгаан ч гэсэн Дайны бурхны заавраас болсон ажээ.
Дайны бурхны тухайд, тэр Линлэй тивийн жинхэнэ хүчирхэгүүд хэр гэдгийг ойлгуулах цаг болсон гэж үзсэн нь энэ аж.
“Линлэй, би үнэхээр хурдан. Болгоомжтой байгаарай.” гээд Фаин инээмсэглэлээ. Үнэндээ, Линлэй Цустягааныг ашиглахаар болсон нь Фаиныг хурдан гэж дуулсанаас болсон юм.
Цуст ягаан хурдыг гайхалтай түвшинд аваачдаг.
“Эхэлцгээе.” гээд Фаин нүдээ цавчиллаа.
“Вишшш!” Гүн хөх гэрэл гэнэтхэн Фаины биеэс ялгарлаа.
Фаин гэнэтхэн хөдлөв.
Линлэй өөрийг нь чиглээд гүн хөх аянга ирэхийг мэдэрсэн бөгөөд, үүний хурд л гэхэд Оливерын дээд хурдаас хоёр дахин хурдан байлаа. Энэ аймшигтай хурднаас Линлэй бүрэн бултаж чадсангүй.
“Ямар аймшигтай юм бэ!”
Линлэй арагш ухараад хуй салхи шиг хөдлөөд, тоолж баршгүй олон ягаан гэрлийн гялбаагаар гүн хөх аянгын өөдөөс дайрлаа.
Салхины гүн гүнзгий үнэн – Сэржигнэх салхи!
Линлэй өөр техник ашиглаж зүрхэлсэнгүй. Хэрэв Салхины хэмнэл-ыг ашигласан бол тэр магадгүй өрсөлдөгчдөө хүрч ч чадахгүй байх байсан биз. Энэ хурдан техникийг ашигласнаар л тэр өөрийгөө хамгаалж чадна.
“Бам!” Цуст ягаан дээр аймшигтай хүчирхэг дайралт бууна.
Тэгээд дараа нь, гүн хөх аянга Цуст ягааныг нь өнгөрөөд хар хайрсан дээр нь буухыг мэдэрлээ.
“Банг!”
Линлэйн сүнс хүнд дайны алханд цохиулах шиг боллоо. Линлэйг арагш шидэгдэн шалан дээр оочвол хамаг бие нь салгална.
Түүний бүхэл бие саажсан байлаа. Линлэйн булчин хүчээ алдаж, ухаан нь орж гарч байв.
Хэсэг хугацааны дараа л, Линлэй өөрийн ухаантай болж, дөрвөн мөчинд нь аажмаар хүч орж эхэллээ. Одоо л нэг юм Линлэй босож, Фаины өөдөөс эгцлэн харлаа.
Линлэй Оливертой тулалдаж байх үедээ, өөрийгөө Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшнийх, өөрийг нь ялж чадах хүн хэдхэн байгаа гэдэгт итгэж байсан.
Харин одоо, Фаинтай тулалдсаныхаа дараа, тэр Фаин өөр хоёрынхоо хооронд хэр их зай байгааг мэдэрлээ.
Фаин түүнээс хоёр дахин хурдан байлаа. Хэдийгээр их дуу гараагүй ч, хурдны тулаанд, жаахаан хурдны давуу тал ч асар их давуу талыг авчирдаг. 2 дахин гэдэг бол… аймшигтай зүйл.
Хариу дайрах ямар ч боломжгүй.
Тэрнээс илүүтэйгээр, аянганы дайралт түүний сүнсийг цочироосон. Фаин Линлэйг гэмтээхийг хүсээгүй болохоор бүх хүчээ дарсан.
“Яасан, итгэж өгөхгүй байна уу?” Фаин сандал дээр суугаад хөхрөн инээлээ.
Линлэй бүүр үймэрч орхижээ. “Хэдийгээр би таныг хүчирхэг гэдгийг мэдэх ч, Ноён Фаин, арай ч… таны өөдөөс юу ч хийж чадахгүй байна гэж таамагласангүй. Та Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орчихсон юм уу?” гэвэл.
“Үгүй ээ. Би одоо ч Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшнийх.” гээд толгойгоо сэгсэрлээ.
“Би ч бас Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний. Гэхдээ…” Линлэй ойлгож чадахгүй байлаа.
Фаин Линлэйруу хараад хөхрөн инээснээ. “Линлэй, тэр дөрвөн үг ямар ч утга учиргүй. Хүмүүсийн нүдэнд Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшнийх байна гэдэг ямар ч утга учиргүй зүйл. Хуулийн талаарх ойлголт л ганц хамааралтай зүйл нь.”
“Чи Хуулийн талаар жаахан л ойлгосон байхад, энгийн хүмүүсийн нүдэнд чи Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшнийх байх болно.” хэмээн Фаин хэллээ.
Линлэй ихэд гайхширсан байдалтай байлаа.
Тийм шүү. Үнэхээр л тийм. Линлэйн эзэмшсэн тулгах хүч нь тэнгэр газрын хүчийг зээлдэг байсан. Хуультай холбоотой ямар ч зүйл үгүй.
Гэхдээ Салхины гүн гүнзгий үнэн болоод Газрын гүн гүнзгий үнэн дээр суурилж хөгжүүлсэн техникүүдэд нь Хуулийн ойлголт багахан агуулагдсан.
“Багшийн хэлснээр, Хууль хэмжээ хязгааргүй далай шиг. Тэрхүү далайгаас ганц л дуслыг ойлгоход, чи Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрнэ. Зуун дуслыг ойлгосон ч, чи Гэгээнтэн зэрэглэлийн оргилд байсаар л байна. Гэхдээ тэр хоёрын хооронд асар их ялгаа буй!”
Фаины царайнд ганцаардал тодрон. “Хууль хэмжээ хязгааргүй. Хуулийн 1%-ийг л эзэмшихэд чи Хагас бурхан болно.”
“Харин Оливер та хоёр, одоохондоо 0.01%-ийг нь ч эзэмшээгүй байна.” гээд Линлэйруу инээмсэглээд. “Надад хэлээч. Хэдийгээр та хоёр хэдэн зүйл олж мэдсэн ч, хэдэн мянган жил бэлтгэл хийсэн бидэнтэй харьцуулахад хэр байна?” гэв.
Линлэй ч учрын ойлгож байлаа.
Тэр хэр гоц байсан ч, тэр Хуулиур бэлтгээд арав гаран жил л болж байгаа.
Харин Фаин? Тэр хэдэн мянган жил бэлтгэгдсэн. Фаин түүн шиг авъяастай биш байсан ч, Хуулийн ойлголт нь Линлэйгийнхээс бага байна гэж байх уу?
“Линлэй, дэлхийд хамгийн алдартай Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн бол, Хэйдсон. Үүний шалтгаан нь хэдэн мянган жил бэлтгэл хийсэн жинхэнэ мэргэжилтнүүд хүний ертөнцийг сонирхохоо больсонд байгаа юм. Тэд бүгд тусгаарлагдсан бэлтгэл хийж бясалган сууцгаадаг.” гэлээ.
Линлэй ихэд цочирдлоо.
Цул илдний Гэгээнтэн Хэйдсон хамгийн хүчирхэг ГЭгээнтэн зэрэглэлийнх гэдгээрээ алдартай шүү дээ.
“Чиний мэддэг жагсаалт чинь тивийн ихэнх хүмүүсийн мэддэг зүйлээс хэтрэхгүй. Чи мэргэжилтнүүд хэр хүчирхэг байдаг болохыг мэдэх үү? 5000 жилийн өмнөх тулаанд азаар амьд үлдсэн хүмүүс өдийг хүртэл нууцаар бэлтгэл хийж ирсэн. Би тэднийг Юлан тивийг орхихыг хүснэ гэдэгт итгэхгүй л байна.” гэх үед Фаины нүүрэнд инээмсэглэл тодорч байлаа.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 21]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s