Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 20]

4 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 20, Дайны бурхны сургууль
Шөнө болоход, эдлэнд байсан зочдын ихэнх нь явсан байлаа. Сүйн ёслол үдээс хойш болсон юм. Гэсэн ч эдлэнд чухал зочид одоог хүртэл байсаар байлаа.
“Вартон, ах чинь хаана байгаа юм?” Иел хундагатай дарсаа хоёронтой залгилчихаад, Вартоны дэргэд хүрч ирлээ. “Би түүнийг үдээс хойш огт хараагүй.” гэснээ. “Ах Ходан гуайтай хамт явсан. Хаачсаныг нь мэдэх юм алга.” гээд Вартон толгойгоо сэгсэрлээ.
“Би түүнийг хайхаар явлаа. Ахын чинь зан чанараас үзвэл, тэр арын талбайд бэлтгэлээ хийж байж ч магадгүй юм.” гээд Иел зочдын танхимыг орхилоо. Коридороор явж байгаад тэрээр арын талбайд хүрч ирлээ.
“Дирр.” “Дирр.”
Усан оргилуураас ус оргилно. Усны дусал дуслах хүртэл сонсогдохоор бэлтгэлийн талбай тийм нам гүм байлаа. Линлэй зүлгэн дээр бясалган суух бөгөөд тэрээр огт хөдлөхгүй байлаа.
Хэрэв хэн нэгэн түүнийг ойроос аживал, түүний булчин улам нягтаршин, хэмнэлтэйгээр тэлэх нь харагдана. Үүний хажуугаар, түүний эргэн тойрноор салхи хуйларч байлаа.
Түүний сүнс газар болоод салхитай нэгэн бүхэл болжээ.
“Бүүм!” “Бүүм!”…
“Вишшш!” “Вишшш!”…
Тэрээр нүдээ анивал, газрыг чичиргэгч сүнс мөн тэнгэрийг дүүргэсэн хэлбэр дүрсгүй салхийг мэдэрнэ. Урт хугацааны дараа, Линлэй нүдээ нээлээ.
“Миний зөвшөөрөлгүйгээр хэнийг ч бүү оруул гэж тушаасан байхаа.” гэтэл.
“Би хүртэл үү?” хэмээн Иелийг хэлбэл.
“Иел дарга, ор ор.” Линлэй инээмсэглэснээ даруй босон зогслоо. Иел алхан ирж байхдаа, Линлэйруу харан хөхрөн инээгээд. “Гуравдугаар дүү, мэдэж байна л даа. Чи дахиад л бэлтгэлээ хийж байна. Чи яагаад үргэлж ийм шаргуу байдаг юм бэ? Чи хэдийнээ Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн. Чи хангалттай хүчирхэг шүү дээ.” гэв.
Линлэй Иелрүү хараад хөхрөн инээснээ.
Иелийн хувьд, Линлэй бол Юлан тивд цөөхөн байдаг гоц суутан. Обриэн эзэнт гүрний эзэн хаан хүртэл түүнтэй эелдэг харьцдаг. Гэхдээ Ходантай уулзсаныхаа дараа, Линлэй өөрийгөө хангалттай биш болохоо сайн мэдэж авсан.
“Алив, надтай хамт уугаач. Өнөөдөр чамтай хамт уух боломж олдсонгүй.” гээд Иел чулуун ширээн дээр хоёр шил дарс тавьлаа.
Линлэй доош сууснаа, орон зайн бөгжнөөсөө хоёр хундага гарган ирлээ.
“Дөрөвдүгээр дүү энд байхгүй нь харамсалтай.” Линлэй толгойгоо сэгсрээд санаа алдлаа. Сарын өмнө, Эзэн хаан Жонн охиноо Вартонтой гэрлүүлнэ гэж зарлах үед, Рэйнолдс хэдийнээ Хааны нийслэлийг орхисон байсан.
“Түүнд сонголт байгаагүй шүү дээ. Армиас нь түүнд буцаж ирэх тушаал ирсэн. Тэр явах ёстой.” Иел ийн хэллээ. “Өнгөрсөн удаад, тэр амралтаа авчихсан байж таарсандаа бид гурав уулзаж чадсан. Дөрөвдүгээр дүүгийн хувьд нэг их хэцүү зүйл биш ч, хоёрдугаар дүү… Түүнтэй уулзая гэвэл бид заавал ч үгүй Юлан эзэнт гүрэн орох ёстой болно.”
Юлан эзэнт гүрэн Обриэн Эзэнт гүрнээс маш хол байдаг.
Линлэй анд найзтайгаа ийн ярилцах нь сэтгэлийг нь ихэд дээрдүүлнэ. Яагаад би Дэд ертөнцийг зорьж аллагад нэгдэх ёстой гэж?
Бэлтгэлийн хамгийн үр дүнтэй хэсэг бол ойлголтын түвшнөө дээшлүүлэх бас сүнсээ хөгжүүлэх явдал. Тэрнээс биш цуст аллага үйлдэх биш.
“Гуравдугаар дүү, хэдэн өдрийн дотор, би хааны нийслэлээс явна.” Иел санаа алдаад. “Би одоохондоо залуу байна. Пүүсийн зохицуулах асуудал ч их байна. Эс бөгөөс, ирээдүйд, би үүнийг удирдах чадваргүй болж дуусна.” гэлээ.
Линлэй ч үүнийг нь ойлгож байсан юм.
Давсон худалдааны пүүс шиг байгууллагыг удирдахын тулд аав нь хуучин захирал нь байсан гэдэг хангалтгүй зүйл.
Эс бөгөөс, Давсон худалдааны пүүс одоогийнх шигээ хүчирхэг байхгүй байх байсан. Мэдээж, захирал нь хүүдээ суудлаа залган үлдээх нь мэдээжийн зүйл ч гэлээ, тэр хүн нь тэрхүү үүргийг хүлээхүйц чадварлаг байх ёстой.
“Ирэх сар, Оливер Цул илдний Гэгээнтэн, Хэйдсонтой тулалдана. Арай ч мартчихгүй биз дээ?” гээд Линлэйг инээхэд.
“Юу гэж дээ.” гээд Иел ч мөн адил хариу инээлээ. “Би бол зүгээр л нэг шидтэн. Яаж ч хоёр Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдын тулааныг ойлгох билээ дээ?” гэв.
Гэнэтхэн Линлэй хундагаа доош нь тавиад хаалгаруу харснаа. “Хэн нэгэн ирж байна.” гэв.
“Хэн?” Иел гайхширлаа. “Хэн чамайг энд байгааг мэдэх боломжтой гэж?” гэхэд.
“Дайны бурхны сургуулийн хоёр байна аа.” гээд Линлэй тайвнаар хөхрөн инээлээ.
Сүнслэг энергиэ ашиглан тэрээр Гэгээнтэн зэрэглэлийн мэрэгжилтнүүдийг мэдэрчээ. Жижигхэн эдлэн тул бүхэлд нь бүрхэхэд хялбар байв. Мэдээж, тэдэнд ч гэсэн Линлэйн байршилыг мэдэх амархан. Кастро Ланкэ хоёр зэрэгцэн алхана. Тэд багшийнхаа өгсөн зааварт ихэд гайхширна.
“Хэдийгээр Линлэйн хүч муугүй ч гэлээ, багшид ийм зүйл хийх шаардлага байхгүй л баймаар юм.” Ланкэ толгойгоо сэгсэрлээ.
“Ойлгох юм алга.” Кастро ч гэсэн тээнэгэлзэнэ.
Тэд хоёр хоёул гайхширцгаасан байлаа. Арын хашаанд ирэх үед, тэр харуулууд хаалга онгойлгож байгааг харлаа. Кастро Ланкэ хоёр харц солилцоно.
“Линлэй биднийг ирж байгааг мэдчихэж ээ дээ.”
Кастро Ланкэ хоёр Линлэйг Иелийн дэргэд сууж байгааг харлаа. Иелийг хараад тэр хоёр хөмсгөө зангидав.
Иел даруй босож зогсоод. “Гуравдугаар дүү, чамтай уулзахаар хүмүүс ирж. Яагаад чи тэдэнтэй ярилцаж болохгүй гэж? Би эргээд гол танхимруу явлаа.” гэвэл Линлэй ч толгой дохилоо.
Иелийг явсаны дараа, Кастро Ланкэ хоёр ч сууцгаалаа. Линлэй, “Кастро, Ланкэ та хоёр яагаад хүрээд ирэв?” гэвэл.
Кастро хөхрөн инээгээд. “Линлэй, Дайны бурхны сургуулиар зочлоод гараач гэсэн багшийн хүсэлтийг хэлэхээр ирлээ.” гэхэд.
“Дайны бурхан намайг Дайны бурхны сургуульдаа урьсаан?” Линлэйд итгэхэд бэрх байв. Яаж Дайны бурхан түүнийг урьдаг билээ?
Ланкэ толгой дохиод. “Линлэй, багш чамайг Дайны бурхны сургуульд авчир гэж бидэнд зааварласан. Тэрнээс гадна, Багш ахлах дагалдан чамайг угтаж ав хэмээн зааварласан. Линлэй, чамд л гэхэд, өмнө нь Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон хүртэл Дайны бурхны сургуулиар зочилоход ахлах дагалдан угтаж авч байгаагүй.” гэв.
“Өө?”
Линлэй сониучирхана. Дайны бурхны сургуулийн ахлах дагалдан гэж хэн юм бол?
“Ахлах дагалдагч гэж Дайны бурхны анхны шавь гэсэн үг биз дээ? Байзаарай… Хэдтэй хүн юм бэ?” Линлэй гэнэтхэн ойлголоо. Бурхан минь гэж. Дайны бурхан 5000 жилийн өмнө энэ түвшинд хүрэхэд нь л байсан хүн гэхээр.
Кастро Ланкэ хоёр инээлдээд.
“Тийм ээ. Бидний ахлах дагалдан хэдийнээ 5000 нас хүрсэн. Тэр бидний багшаас нэг их дүү биш.” гээд Кастро толгой дохисноо. “Бид ахлах дагалдан чамайг угтаж авна гэхийг сонсоод ихэд цочирдоцгоосон.”
Линлэй Дайны бурханг 300 жилд нэг удаа хувийн шавь авдаг гэдгийг мэднэ.
Блүмэр хамгийн залуу нь бөгөөд тэр дөнгөж л 30 гарч яваа. Гэхдээ хамгийн хөгшин нь 5000 нас хэдийн хүрч.
“За. Би хэдийд очих уу?” Линлэй ийн асуугаад инээвэл.
“Хэзээ ч ирсэн болно оо. Ингэхэв яаж байна? Энэ миний тэмдэг. Дайны бурхны сургуульд ирэх үедээ, бидний дагалдангуудын нэгт нь өг. Тэд надад мэдэгдэх болно.” гээд тэрээр гараа сарвайвал, Кастрогийн нэрийг бичсэн чяс улаан медал гарт нь байж байлаа.
Тэмдэгийг аваад, Линлэй хөхрөн инээгээд толгойгоо дохисноо. “Санаа зовох хэрэггүй дээ. Би заавал очих болно.” гэхэд өнөөх хоёр ч толгойгоо дохиод явцгаалаа.
Линлэй дотроо нууцхан гайхширна… 5000 настай Дайны бурхны ахлах дагалдан, хэр хүчирхэг бол?
Цул илдний Гэгээнтэнгээс сул дорой болов уу?
Линлэй итгэж өгөхгүй байлаа. Цул илдний Гэгээнтэн дөнгөж л хэдэн зуун настай, харин ахлах дагалдан Дайны бурхны сургуульд хэдэн мянган жил Дайны бурхны хувийн зааварчилгаан доор бэлтгэл хийсэн хүн. Бүхэл бүтэн 5000 жил өнгөрчихөөд байхад, тэр хүчээ ахиулаагүй байна гэж байх уу?
Дайны бурхны уулын оргил олон барилгуудаар бүрхэгджээ. Энд Дайны бурхны хүндэт шавь нар, Дайны бурхны уулын энгийн хэргийг шийддэг Кэинан, Кастро болон Ланкэ нартай хамт байцгаадаг.
Энэ өдөр уулын хэсгээр хүчтэй салхитай байлаа. Дайны бурхны сургуулийн хүндэт шавь нарын олонх нь бэлтгэлээ хийсээр байлаа.
“Хааааах!”
Хэдэн арван тонн жинтэй бул чулууг амархан гэгч нь нэгэнрүүгээ чулуудвал, нөгөөх нь ч эргүүлээд өшиглөж өгч байлаа… Хоёр хүндэт шавь нар бул чулууг ийн амархан гэгч нь өөр хоорондоо харилцана.
Хамгийн чухал нь, бул чулуунд ямар ч хохирол гараагүй байлаа.
Үүний тулд биеийн хүч болоод тулааны ки-гээ маш нарийн удирдах шаардлагатай.
Энэ үед, хөх өнгийн утаа шиг зүйл тэнгэрээр сүлжилдэн гарч ирлээ. Дайны бурхны уулыг тойрон эргэж байснаа, нүд ирмэх зуурт Дайны бурхны сургууль дээр ирлээ.
“Ххмм?” Хүндэт шавь нарын нэг нь үүнийг харсандаа ихэд цочирдов. Өмнө нь огт хүн байхгүй байхад, гэнэтхэн л нэг хүн урд нь гараад ирлээ.
“Чи чинь… Мастер Линлэй?” Хүндэт шавь уг хүнийг таньлаа. Колизей дахь тулааны өдөр, уг хүндэт шавь Блүмэрийг дэмжиж байсан.
Линлэй инээмсэглэн толгой дохиод. “Кастро намайг урьсан юм л даа. Энэ түүний тэмдэг. Түүнд хэл хүргээд өгөөч.” гээд Линлэй хүндэт шавьд тэмдэгийг өглөө. Хүндэт шавь ч яаравчлан, “Би даруй мэдэгдээд ирье. Мастер Линлэй, эхлээд амарч бай.” гэлээ.
Линлэй ч толгой дохилоо. Вартоны сүйн ёслол дууссанаас хоёр хоногийн дараа буюу өнөөдөр л Линлэй урилгыг хүлээн авч ирж буй нь энэ юм.
“Тэр хүн бол Мастер Линлэй. Түүнийг дөнгөж л 27 настай гэж дуулсан.”
“Тэр бүүр Каинин ахыг хүртэл амархан ялсан гэсэн.”
“Би тэр өдөр тэнд байсан. Тэр ганц л цохисон. Линлэйтэй харьцуулахад, Каинин ах маш сул дорой байсан.”
“Каинин ах багшийн 25 дахь хувийн шавь. Түүний сул дорой байгаа нь ойголмжтой зүйл. Магадгүй, Линлэй Кастро ахтай дөхөж очих байх. Хэрэв багшийн эхний 10 шавь нарын нэгтэй тулалдвал, Линлэй амархан ялагдах нь мэдээж.”
Хүндэт шавь нарын олонх нь Линлэйг хараад шивэр авир хийцгээнэ. Хүндэт шавь нар бүгд л гоц ухаантнууд, бүгд л өөрсдөөрөө бахархацгаадаг. Гэхдээ Линлэйтэй харьцуулахад, тэдэнд туулах зам их.
“Линлэй.” чанга хоолой хадлаа.
Кастро нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар гүйн ирлээ. “Чи ирэв үү. Алив, Цэнхэр шуургат оргилруу явцгаая.” гэхэд.
“Энд биш хэрэг үү?” гээд Линлэй тээнэгэлзлээ.
Товчхондоо, энэ гол оргил бол хамгийн том барилга байгууламжтай нь. Бусад дөрвөн оргилууд дээр тийм ч их барилга байдаггүй.
Кастро хөхрөн инээгээд. “Линлэй, Дайны бурхны сургуульд олон хүндэт шавь байдаг, тиймээс л бид тэднийг гол оргил дээр байлгадаг юм. Ланкэ, Каинин хоёрын хувьд, тэд тэднийг хариуцдаг болохоороо тэдэнтэй хамт байдаг юм. Бусад дагалдагчид бусад оргилууд дээр байрладаг.” гэвэл Линлэй ч толгой дохилоо.
Кастро Линлэйг өөр уулын оргилруу дагууллаа. Линлэй Кастро хоёр эгц газарт яг л дүүлэх шувууд шиг дээш амархан мацаж байлаа.
“Кастро, чи Дайны бурхны хувийн шавь нарын хэддэх үе вэ?” Линлэйг ийн асуулаа.
“Би юу? Би 22 дахь хувийн шавь.” гээд Кастро инээлээ.
“Чи Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшинд орчихсон уу?” Линлэй асуулаа. Арын талбайд байх үед, Линлэй хүндэт шавь нар Линлэйг Кастротой дүйх байх гэж ярьж байсан. Тиймээс л Линлэй энэ талаар асуухыг хүссэн.
Кастро толгой дохиод. “Тийм ээ. Гэхдээ би чамтай дүйцэхгүй л болов уу. Чиний хурд үнэхээр гайхалтай, Оливертой дүйхүйц.”
Линлэй энэ талаар зогсолтгүй бодно.
22 дахь шавь нь хэдийнээ Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшнийх байхад тэрнээс өмнөхүүд нь ямар байх вэ?
“Кастро, Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон, дэлхийн хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн хүн гэж тооцогддог. Тэр ахлах дагалдантай чинь тулалдаж чадахаар болов уу?” Линлэйг асуухад.
“Боломжгүй.”
Кастро хөхрөн инээгээд. “Хэдийгээр Хэйдсон Газрын хуулиудын ойлголт нь өндөр ч гэлээ, Дайны бурхны сургуульд түүнээс хүчирхэг хүмүүс хэд хэд бий. Хэйдсоны алдартай байдаг шалтгаан гэвэл, багшийн анхны шавь болон хоёр дахь хэдийн 5000 насыг зооглосон, бас хэдэн мянган жилийн өмнө нийгмээс татгалзсанаас болсон юм. Яаж хэдхэн зуун жил амьдарсан хүн тэдэнтэй дүйх билээ дээ?” гэв.
Линлэй гэнэтхэн ойлголоо.
“Дайны бурхны сургуулийнхнаас гадна, түүнээс хүчирхэг хүмүүс ч бий. Жишээлбэл, Алуурчдын хаан, Цезарь. 1000 жилийн өмнө, Цезарь ахлах дагалдантай тулалдаад хайнцсан. Хэрэв Цезарь Хэйдсонтой тулалдсан бол, Цезарь амархан ялах байсан.”Кастро тодорхой хэллээ.
Линлэй гайхширлаа.
Цезарь уу?
Кастро Цезарийг хэдийнээ Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орчихсон гэдгийг мэдэхгүй бололтой. Гэхдээ түүний ахлах дагалдагч ах нь 1000 жилийн өмнө Цезарьтай тулалдаж байгаад хайнцаж байсан байна.
“Бид Цэнхэр шуургат оргил дээр ирчихлээ. Алив. Би ч ахлах дагалдагчийг харалгүй удсан байна. Багш бидэнд ахлах дагалдагчийг Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орох хамгийн боломжтой хүн гэж хэлдэг.” Кастрогийн царай итгэлээр дүүрэн байлаа.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

4 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 20]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s