Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 19]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 19, Сонголт
“Хянагч?”
Үүнийг сонсоод, Линлэй нэг зүйл ойлголоо. Хянагч гэдэг нэр томъёо нь ‘Ажиглагч’ болоод ‘Хамгаалагч’ гэсэн утгуудыг ч агуулдаг. Иймд Ходаныг гайхалтай хүчирхэг гэдэгт эргэлзээд байх зүйл үгүй.
“Линлэй, чи надад хариултаа хэлсэнгүй. Чи өөр ертөнцрүү явмаар байна уу?” Ходан ийн хэллээ.
Гэгээнтэн зэрэглэлийнхэн ямар хүсэлтэй байхаас үл хамааран Хянагч тэдэнд байгаа сонголтынх нь талаар хэлж хариуг нь сонсдог байх нь.
Линлэй одоо л тайвширлаа.
“Ноён Ходан, үнэндээ, би өөр ертөнцүүдийн талаар юу ч мэдэхгүй. Та надад жаахан гаргалгаа хийгээд өгч болох болов уу?” Линлэй ийн асуулаа.
Делин Кевоте үнэндээ Хянагчийн талаар мэддэг байсан байж таарах нь, гэхдээ тэр үед Линлэй хэтэрхий сул дорой байсан болохоор, Линлэйг энэ талаар мэдэх шаардлагагүй гэж үзсэн байх нь. Гэхдээ Делин Кевоте Линлэйд Дөрвөн дэд ертөнцийн талаар багахан тайлбарлаж өгч байсан.
“Юлан тив шиг маш олон материаллаг ертөнцүүд бий. Тэдгээр материаллаг ертөнцүүд бүгд адилхан. Зарим дээр нь шидэт араатнууд нь гол хүч нь болж өгдөг. Зарим дээр нь бусад угсааныхан. Зарим дээр нь хүмүүс гол хүч нь болсон ертөнц ч бий. Зарим дээр нь бүгд ижил тэгш хүчийг эзэмшдэг.” Ходан тайлбарлаж эхэллээ.
“Материаллаг ертөнцийн дээр Дөрвөн дэд ертөнц болоод Долоон тэнгэрлэг ертөнцүүд байдаг.” гэснээ Ходан хөхрөн инээгээд. “Долоон тэнгэрлэг ертөнцийг долоон элементийн Дэд эрхт ноёлогч нар бүтээсэн. Харин Дөрвөн дэд ертөнцийг дөрвөн Овэргод нар бүтээсэн юм.” гэвэл Линлэй ч толгой дохилоо.
“Долоон тэнгэрлэг ертөнц болон Дөрвөн дэд ертөнц… Тэд хоорондоо юугаараа ялгаатай бол?” Линлэйн ийн асуухад.
Ходан хөхрөн инээгээд. “Газар, гал, ус, салхи, цахилгаан, гэрэл болон харанхуй гэсэн долоон тэнгэрлэг ертөнцүүд байдаг. Хэрэв чи Газрын тэнгэрлэг ертөнцөд очих юм бол, бэлтгэлийн чинь нөлөө хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.” гэснээ.
“Гэсэн хэдий ч, Долоон тэнгэрлэг ертөнц Дөрвөн дэд ертөнцөөс доогуур. Дэд ертөнцөд л очисон дээр.” Ходан уруу татангуй байдлаар. “Линлэй, чи Дэд ертөнцүүдийг Овэргодууд бүтээсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Дөрвөн Овэргод нарын хүч Дэд эрхт ноёлогч нарынхаас ч хол илүү.” гэлээ.
“Овэргод? Бэлтгэл хийж Овэргодын түвшинд хүрсэн хүн байдаг болов уу?” Линлэй гэнэтхэн ийн асуухад Ходан гайхширсан байдалтай Линлэйруу ширтсэнээ.
“Хаха…” Ходан чангаар хөхрөн инээлээ.
Линлэй ч гэсэн Ходанруу тээнэгэлзэн харна.
“Линлэй, чи юу ч мэдэхгүй байна.” гээд Ходан инээснээ. “Овэргод бол хүний бэлтгэл хийгээд хүрэх түвшин биш. Чамд тайлбарлая л даа. Дэд эрхт ноёлогч бол бэлтгэл хийгээд хүрч болох боломжтой түвшин, гэхдээ боломж нь маш бага, бүүр маш бага шүү…” гэхэд.
“Хэр бага гэж?” Линлэй лавшруулан асуулаа.
“Тайлбарлаад өгье л дөө. Зуун сая энгийн Тэнгэрлэг оршихуй зэрэглэл дундаас, ганц Дэд эрхт ноёлогч төрөх хүртэл маш ховор тохиол.” гээд Ходан хөхрөн инээлээ. “Жишээлбэл, Гэрлийн тэнгэрлэг ертөнцөд, маш болон Хагас бурхан, Бурхан, Дэд бурхад байдаг. Гэхдээ арван сая жилд, тэдний нэг нь Дэд оршихуй зэрэглэлд хүрч чадаагүй.” гэв.
Линлэй чимээгүй боллоо.
“Хагас бурхан, Бурхан, Дэд бурхан?” Линлэй Ходаныг тээнэгэлзсэн байртай харлаа.
Өмнө нь, Делин өвөө нь Бурхад байдаг гэж зухасхан дурдаж байсан. Түүнд лавшруулан тайлбарлаж өгөөгүй.
“Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийнхны ‘Тэнгэрлэг гялбаа’өөр өөр түвшинтэй байдаг.” Ходан тайвнаар хэлснээ. “Хуулиудыг тодорхой хэмжээнд эзэмшвэл, хууль чамайг хүлээн зөвшөөрч ‘Тэнгэрлэг гялбаа’ хүртээдэг, тэгэх юм бол чи Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийнх болж чадна. Гэхдээ чи эхлэх үедээ, ердөө Хагас бурхан л байх болно. Тэгээд үргэлжлүүлэн ойлголтоо нэмэгдүүлсээр тодорхой түвшинд хүрэх үед… чи Бурхан болох болно.”
Линлэй одоо л ойлгож эхэллээ.
“Тэгвэл Дайны бурхан Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн ямар түвшнийх юм бэ?” Линлэй сониучирхан асуулаа.
Ходан Линлэйруу гайхширсан байдалтай харж байснаа, инээгээд. “Өвөг дээдсийг чинь бодоод чамд хэлье л дээ. Дайны бурхан… дөнгөж л Хагас бурхан.” гэлээ.
“Хагас бурхан?” гэснээ Линлэй хоёр ч удаа нүдээ цавчлаа.
Бурхан минь гэж. Дайны бурхан 5000 жилийн өмнө Тэнгэрлэг оршихуй болсон нэгэн. Түүний авъяасаар бол тэр өмнөхөөсөө хүчтэй болсон байх учиртай. Тэгвэл одоо болтол Хагас бурхан хэвээрэй гэж үү?
“Хаха, Линлэй, чи Хагас бурхнаас Бурхан болох тийм амархан зүйл гэж бодоо юу?” гээд Ходан толгойгоо сэгсэрлээ.
“Гэхдээ Дайны бурхан 5000 жилийн өмнө Хагас бурхан байсан шүү дээ.” Линлэй даруй хэлбэл.
“Тэр үед, тэр дөнгөж л Хагас бурхан болоод байсан. Гэхдээ Хагас бурхдын хооронд ялгаа бий. Жишээлбэл, дөнгөж Хагас бурхан болсон хүний Хуулийг эзэмшсэн хувь 1% гэж үзье л дээ, харин Бурхны хуулийг эзэмшсэн хувь нь 10%. Хэдийгээр хуулийг 9% эзэмшсэн ч Хагас бурхан байсаар байгаа хүн Хуулийг 1% л эзэмшсэн нэгэнтэй ижилхэн байна гэж үү? Хэдийгээр тэд хоёулаа Хагас бурхад байсан ч?” Ходан маш хялбараар тайлбарлан өгч байлаа.
Линлэй ч үүнийг нь сайн ойлгож байсан юм.
“Линлэй, хэтэрхий шунахайрах хэрэггүй. Тэнгэрлэг оршихуй зэрэглэл болох замын алхам бүр маш хүнд хэцүү. Дөрвөн дэд ертөнцөд тоолж баршгүй олон Хагас бурхад байдаг, Хэдэн зуун сая жилд, хэдэн тэр бум жилд, Хагас бурхнаас Бурхан болж чадаагүй хүмүүс маш олон бий шүү.” гэлээ.
“Гэхдээ Овэргод гэж юу юм бэ?” Линлэй даруй асуухад.
“Овэргод уу?” Ходан дахин инээснээ. “Чи хүн Овэргодын түвшинд хүрэх боломжтой юу гэж асуусан байхаа? Чамд тайлбарлаад өгье л дээ…”
“Овэргод…” Ходан цааш үргэлжлүүлэн. “Линлэй, Овэргодууд бол хүн биш, бас тэдэнд хүйс гэж үгүй. Тэдэнд бие ч гэж байхгүй.” гэлээ.
“Юу?” Линлэй Ходаныг гайхширсан байдалтайгаар ширтлээ.
“Дөрвөн Овэргод бол Дөрвөн анхдагч хуулиудын илрэл. Тэд бол маш олон ертөнцүүдээр дамжин өнгөрдөг Хуулиудын бодит илрэл! Үхлийн Овэргод бол Үхлийн хуулиудын бодит илрэл. Сүйрлийн Овэргод Сүйрлийн Хуулиудын бодит илрэл. Амьдралын Овэргод амьдралын хуулийн биелэл. Харин Хувь тавилангийн Овэргод Хувь тавилангийн Хуулиудын биелэл юм!”
Ийн хэлээд Ходан инээснээ Линлэйруу хараад. “Надад хэлээч. Чи бэлтгэлийн тусламжтай Овэргод болж чадна гэж үү?” гэв.
Линлэй учрыг нь ойлголоо.
Дөрвөн Овэргодууд бол орчлон хорвоогийн түм буман ертөнцүүдийн нэгэн байгалийн хэсэг нь юм байна. Тэд бол тэнгэр, газар… Тэд бол бүх амьд амьтдын сүнснийх нь нэг хэсэг юм байна.
Тэд бол Хуулиуд өөрсдөө!
“Овэргодууд бол цэвэр Хуулийн биежилт. Тэд хайр, үзэн ядалт, нөхөрлөл, дургүйцэл эсвэл сэтгэл хөдлөлгүй. Тэд хүйтэн. Хэрэв чи Овэргодыг хараавал, тэд чамайг тоохоо болино. Хэрэв чи тэдэнд тал засвал, тад чамайг шагнахгүй. Гэсэн хэдий ч… чи тэдний өөрсдийнх нь ертөнцөд хохирол үзүүлбэл, тэд чамайг шийтгэх болно.” гэвэл Линлэй хөхрөн инээлээ.
Хэдийгээр Овэргодууд оршин байдаг ч, тэд орчлон хорвоогийн Хуулиудын төлөөлөл. Тэдэнд анхаарал хандуулах хэрэг байхгүй юм байна.
“Овэргодыг хараах ий? Хэн тэгж зүрхлэнэ гэж?” Линлэй хөхрөн инээнэ.
Ходан түүнийг харж байснаа инээгээд. “Би талбайрлаж өгье л дөө. Үхэгсэдийн ертөнцөд байсан жилүүдэд, би Овэргодыг өөрийн биеэр харсан хүн байсан гэж дуулаагүй. Чухамдаа бол хорвоо ертөнцөд хамгийн хүчирхэг хүч нь Дэд эрхт ноёлогчид. Дэд эрхт ноёлогчидийн үгийг зөрөх зүйл үгүй!” гэв.
Линлэй ойлгосноо илэрхийлж толгой дохилоо.
“Линлэй, Долоон тэнгэрлэг ертөнц тодорхой нэг Хуулиар бэлтгэхэд маш ашигтай. Гэхдээ Дөрвөн дэд ертөнц өөр. Чи ямар Хуулиар бэлтгэдгээс үл хамааран, Дөрвөн дэд ертөнц дэх бэлтгэлийн хурд чинь Долоон тэнгэрлэг ертөнцөд хийх бэлтгэлээс чинь хурдацтай байх болно. Тиймээс л Дөрвөн дэд ертөнц хамгийн зөв сонголт.”
Дөрвөн дэд ертөнцүүд – Огторгуйн ертөнц, Үхэгсэдийн ертөнц, Чөтргөрийн ертөнц мөн Амьдралын ертөнц.
“Линлэй. Танай овгийнхон бүгдээрэй Чөтгөрийн ертөнцөд буй. Чи яагаад тийшээ явж болохгүй гэж?” Ходан ийн үргэлжлүүллээ.
Явах аа?
Линлэй хэдийнээ өөрийн ухаантайгаа болжээ.
Чөтгөрийн ертөнцөд урьд өмнө нь уулзаж байгаагүй өвөг дээдэс нь бий. Тиймээс тийшээ явах ямар ч шалтгаан үгүй. Түүнчлэн, Юлан тивд, түүний дүү Вартон бий, бас түүний ах дүүс нар. Бас Баркерын ах дүүс, Женне болон бусад нь ч бий.
Бас…
Түүний зорилго хараахан биелээгүй. Тэр Гэрэлт сүмийг устгах ёстой. Линлэйг эргэлзэж байгааг хараад, Ходан үргэлжлүүллээ. “Линлэй, Чөтгөрийн ертөнцөд маш олон угсааний хүчирхэг биетүүд байдаг. Тэнд бэлтгэл хийх тун сонирхолтой байх болов уу.” гэхэд.
“Хэрэггүй дээ.”
Линлэй толгойгоо сэгсэрэн инээгээд. “Ноён Ходан, танд баярлалаа. Гэсэн ч, би одоохондоо залуу байна, бас гэрлээ ч үгүй байна. Надад яараад байх хэрэг байхгүй байх.” гэлээ.
Линлэйн хэлсэн зүйлийг сонсоод Ходан гагцхүү толгойгоо л дохино.
Хянагч хүнийг эндээс явахыг хүчилж болохгүй. Явахыг хүсэхгүй хүн байвал, тэд өөрсдийнхөө ертөнцдөө үлдээд Дэд бурхан ч болох боломжтой.
“Ноён Ходан, би танаас асуумаар байна л даа, Дэд ертөнцрүү явсан хүн, эргэж ирэх боломжтой юу?” Линлэй гэнэтхэн ийн асуухад.
Ходан толгойгоо сэгсрээд. “Бараг боломжгүй. Дээд ертөнцрүү явсан 100 мянган хүмүүсээс ганц нь ч эргэж ирээгүй. Учир нь эргэж ирэх хөлс маш үнэтэй.”
Линлэй учрыг нь ойлголоо.
Дайны бурхан болон Дэд санваартан хоёр Дэд ертөнцрүү яваагүйд нь гайхаад байх зүйл алга. Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийнхэн явахыг хүсэхгүй байна гэдэг, эргэж ирэх хэр хэцүү болох нь төсөөлөгдөхөөр байлаа.
100 мянган хүнээс ганц нь ч эргэж ирээгүй.
Тэгэхээр энэ тун хэцүү гэсэн үг байх нь.
“Ноён Ходан, таны цагийг гарзадсанд уучлаарай.” Линлэй ийн хэлбэл.
“Ийм зүйл болсноос хойш, би одоо явъя даа.” гэснээ. “Линлэй, эндээс явахыг хүсэх өдөр ирвэл, Хойд далайн төгсгөл дэх Тэсгэм хүйтэн мөсөн уулыг зорин очоорой.” гэлээ.
Линлэй гайхширлыг мэдэрнэ.
“Тэсгэм хүйтэн мөсөн уул?” Үүнийг Линлэй анх удаагаа л дуулж байгаа нь энэ аж.
“Ноён Ходан, Хойд далайн төгсгөл гэж юу юм бэ?” Линлэй сониучирхлаа.
“Хойд далай өмнөд далайгаас том. Гэхдээ төгсгөлд нь… Юлан тивийн төгсгөлийн төгсгөл байдаг. Чи тэндээс эмх замбараагүй орон зайгаас өөр юу ч олохгүй.” гэлээ.
Линлэй одоо л нэг юм ойлгов.
Хэлж дуусаад, Ходан даруй тэнгэрт хөөрөөд, хойд зүгийг зорьлоо. Линлэй тэндээ зогсоод, удаан хугацаанд хөдөлгөөн хийсэнгүй.
Ходантай хийсэн энэ яриа Линлэйд маш том нөлөө үзүүлсэн юм.
“Эзэнтээн, би Дэд ертөнцүүдийг үнэхээр сонирхож байна. Гайхалтай. Гэгээнтэн зэрэглэлийнхэн энгийн хүмүүс шиг л их байдаг гэж байна шүү дээ. Ямар гайхалтай газар вэ.” Бэбэгийн нүд гялалзана.
Линлэй Бэбэгийн толгойг үрлээ. “Чи үхэхийг хүсээ юу?” Тэр ертөнцийн ямар ч мэргэжилтэн тэднийг амархан гэгч нь хөнөөж чадахаар ажээ.
Линлэй ирээдүйд бэлтгэлийнхээ талаарх төлөвлөгөөг хэдийн гаргасан.
Дэд эрхт ноёлогч? Хол байна шүү.
Эхний алхам. Эхлээд, тэр Хагас бурхан болох хэрэгтэй. Тэгчих юм бол, Линлэй Гэрэлт сүмийг устгах хангалттай хүчтэй болно.
Линлэй өөрийн хязгаараа мэднэ. Түүний одоогийн хүчээр бол, тэр Юлан тивд хангалттай цочирол өгөхүйц хүчирхэг биш.
“Оливерыг ялахад хүртэл хэцүү байна.” Линлэй Оливерын хар шилэн илднийх нь сүнслэг дайралтыг даана гэдэгтээ итгэлтэй биш байлаа.
Сүнслэг дайралт?
Линлэй гэнэтхэн Хуйларч буй луу бөгжөө саналаа. Өмнө нь, Линлэйн сүнсэнд тэнгэрлэг хүч нэвтрэх үед, Хуйларч буй луу бөгж хариу дайралт хийн хүчтэй дэлбэрэлт бий болгосон.
“Гэхдээ Делин өвөө Хуйларч буй луу бөгжний өмнөх эзэмшигч нь байсан. Яагаад түүнийг үхэх үед, бөгж түүнд туслаагүй юм бол оо?” Линлэй тээнэгэлзлээ.
Хуйларч буй луу бөгжний нууцлаг хүч тэгэхэд идэвхжсэн.
Гэрэлт Дэд эрхт ноёлогчийн тэнгэрлэг хүч үйлчилж эхлэхэд, Хуйларч буй луу бөгжнй хүч ч идэвхжин, түүнийг хамгаалсан. Гэхдээ Оливерын дайралтын үед Хуйларч буй луу бөгжний хамгаалалтын энерги идэвхжээгүй.
“Хуйларч буй луу бөгж дотроо ямар зүйл нуусныг мэдэх юм алга. Гэхдээ юу ч байлаа гэсэн, би Хуйларч буй луу бөгжиндөө найдаад байж болохгүй. Тулаанд, би өөрөө өөртөө л найдах учиртай.”
Одоо бол, эдлэн маш олон язгууртнууд болон сайд нараар дүүрэн байсан ч, Линлэй хоёр шидэт араатныхаа хамтаар бэлтгэлийнхээ талбайд байсаар байлаа. Ойр хавьд хэн ч байхгүй мэт, Линлэй бэлтгэлээ эхэллээ.
“чөтгөрийн ертөнцрүү явбал, эргэж ирнэ гэдэг бараг л боломжгүй хэрэг юм байна. Би өвөг дээдсийнхээ тусламжинд найдаад байж болохгүй. Юлан тивд миний хийх ганц зүйл бол, өөртөө найдах.”
ГэхдээЛинлэй нэг зүйлийг мартжээ. Яагаад хэдэн арван Луугийн цуст дайчид болон бусад Агуу дайчдын овгийнхон бүгдээрэй Юлан тивээс явцгааж, ганц ч Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэнгээ үр удмаа хамгаал хэмээн үлдээгээгүй юм бол?
Юлан тивийн ус Линлэйн төсөөлснөөс ч гүн аж.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 19]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s