Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 18]

4 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 18, Өөр ертөнцийн мэргэжилтнүүд
Линлэй, Эзэн хаан Жонн болон бусдад нь тээнэгэлзээ төрлөө. Энэ нууцлаг хөгшин яг хэн юм бол оо? Хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн, Хэйдсон хүртэл түүнд хүндлэл үзүүлж байна шүү дээ.
“Дайны бурхан юм болов уу?” Линлэй нууцхан гайхширлаа.
Товчхондоо, Хэйдсоноос хүндлэл хүртэх хүн гэвэл эргэлзээгүй Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн хүн л байж таараа. Тэрнээс гадна, Кастро болон Ланкэ нар ч энэ хүнийг таньж байна. Тэр магадгүй Дайны бурхан байх.
“Сандал нэм.” Хири ойролцоо байсан үйлчлэгчид зааварлалаа.
Линлэй урагш алхан дөхөж ирээд. “Дүү бид хоёр таныг дүүгийн минь сүйн ёслол дээр ирсэнд туйлын их баяртай байна. Таны нэрийг мэдэж болохсон болов уу?” гэвэл.
“Миний юу?” Цагаан үстэй хөгшин Линлэйруу инээмсэглээд. “Миний нэрийг Ходан.” гэв.
“Ходан?” Линлэй даруй дурсамжаа ухсан боловч, ийм нэрээр тэрээр огт дуулж байгаагүй ажээ.
“Линлэй, юу ч асуух хэрэггүй. Ноён Ходан өнөөдөр энд ирсэн нь л гайхалтай зүйл. Эхлээд сууцгаая.” Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон, инээмсэглээд ийн хэллээ.
Хэдийгээр Линлэй, Эзэн хаан Жонн болон бусад нь сууцгаалаа.
“Ноёнтоон, хундагаа өргөцгөөе.” Кастро болон Ланкэ нар хундагаа өргөцгөөлөө.
Ноёнтон?
Линлэй хэдэнтэй гайхширлаа.
Эхлээд, хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн ноёнтон гэсэн. Үүнтэй зэрэгцэн… Кастро Ланкэ хоёр ч гэсэн энэ хүнийг багш биш ноёнтон гэлээ. Тэгэхээр энэ хүн Дайны бурхан биш гэсэн үг.
Тив даяар алдар цуугаа түгээсэн таван Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийнхэн бий. Линлэй Дилин Цезарь хоёртой хэдийн уулзсан. Харин Дэд санваартан, Дайны бурхан бас Харанхуйн ойн хаантай л хараахан уулзаагүй байгаа. Энэ цагаан үстэй хөгшин тэр гурвын нэг нь л байх учиртай.
Харин одоо тэр Дайны бурхан биш болох нь тодорхой боллоо.
Тиймээс энэ хүн Дэд санваартан эсвэл Харанхуйн ойн хаан байх учиртай.
“Гэсэн хэдий ч, тэдгээр Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн мэргэжилтнүүд өөрсдийгөө харуулснаас хойш маш урт хугацаа өнгөрсөн. Яаж Хэйдсон, Кастро болон Ланкэ нар түүнийг танина гэж?” Линлэй итгэж чадахгүй байлаа.
Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн мэргэжилтэн тийм ч амархан гарч ирэх хүмүүс биш.
“Линлэй.” Цагаан үстэй Ходан гэгч хундагаа өргөөд. “Алив, бүгдээрэй хундагаа өргөцгөө.” гэвэл.
Линлэй яаравчлан хундагаа өргөлөө.
“Линлэй чамайг харсан чинь, Баруч овог болон Луугийн цуст дайчидтай өнгөрөөсөн үе санаанд орж байна шүү. ХАха… Нүд ирмэх зуурт л хэдэн мянган жил өнгөрчих юм даа.” гээд Ходан хөхрөн инээлээ.
Эдгээр үгс Линлэйн зүрх таталдав.
“Баруч овгийн Луугийн цуст дайчид аа? Хэдэн мянган жилийн өмнө өө?” Линлэй Ходанруу төөрөлдөнгүй харлаа.
Овгийнх нь түүхийг бичсэн номнууд дээр, Луугийн дайчдын гурван үе байсан ч, тэд нар хоорондоо мянган жилийн зайтай төрсөн.
Гэтэл энэ Ходан гэгч, хэдэн мянган жилийн өмнө Луугийн цуст дайчидтай уулзсан гэнээ?
“Ходан настаныг манай овгийн өвөг дээдсүүдийг таньдаг гэж мэдсэнгүй.” гэснээ Линлэйг хөхрөн инээхэд.
“Мэдээж. Танай овгийн ахлагч, Баруч, үнэхээр ширүүн хүн байсан шүү.” гэснээ. “Гэхдээ танай Баруч овог үнэхээр доройтож. Өмнөх, хэдэн арван Луугийн цуст дайчид байсан бол, хэн та нарыг гомдоож зүрхлэх билээ дээ? Харамсалтай юм, харамсалтай юм…” гэхэд Линлэй ихэд гайхширлаа.
“Хэдэн арван Луугийн цуст дайчид ий?” Линлэй Вартон хоёр цочирдлоо.
“Юу, тийм гайхширмаар зүйл байна уу?” Ходан ийн хэлээд Линлэй Вартон хоёрруу харлаа.
Хэйдсон яаравчлан, “Ноёнтоон, энэ талаар ярих бол өөр газар ярьсан дээр байх. Энд хэтэрхий олон хүн байна.” Энгийн язгууртнуудад нууцыг задлахгүй байснан дээр.
“Зүгээр ээ. Энэ ширээнд байгаа хүмүүс л сонсож чадна. Гадна байгаа хүмүүс, биднийг хэр чанга ярьсан ч, юу ч сонсож чадахгүй.” гээд Ходан хөхрөн инээлээ.
Энэ ширээнд найман хүн л байлаа. Вартоноос гадна, Эзэн хаан Жонн, Монроэ Давсон бас бусад Гэгээнтэн зэрэглэлийн хүчтэнгүүд цагаан үст хөгшний хүч хэр гүн гүнзгий болохыг харцгаалаа.
“Хэдэн арван Луугийн цуст дайчид ий?”
Линлэй болон Вартон хоёрт итгэхэд бэрх байлаа.
Тэд өвөг дээдсийнхээ бичээсийн талаар маш сайн санаж байгаа бөгөөд, тэдний овог гуравхан Луугийн цуст дайчидтай байсан бөгөөд хоорондоо мянган жилийн зайтай төрцгөөсөн. Нийтдээ, тав л бий. Тэгтэл хэдэн мянган жилийн өмнө хэдэн арван Луугийн цуст дайчид байсаан?
“Дөрвөн агуу дайчдын овог… Тэд бүгд харамсалтай нь гундан доройтож. Өмнө нь, Дөрвөн агуу дайчдын овог мандан бадарч явсан.” Ходан сэтгэл нь хөдөлсөн байртай ийн хэлбэл Линлэйд гэнэтхэн сэдэл төрлөө.
Луугийн цусны нууц гарын авлага дээр Луугийн цуст дайчин болох хоёр аргын талаар бичээстэй байсны нэг нь амьд луугийн цус уух. Гэхдээ гарын авлага дээр, төрөхдөө л Луугийн цуст дайчин байсан нь ердөө гуравхан хүн байсан гэсэн байсан.
Хэрэв хоёрдугаар аргыг нь ашиглаад амжилттай болсон юм бол, яагаад Луугийн цусны нууц гарын авлага дээр бичиж үлдээгээгүй юм бол оо?
Өмнө нь, Линлэй Делин хоёр гарын авлагад өөрчлөлт орсон болов уу гэж таамаглацгааж байсан. Түүний овгийн түүхэнд амьд луугийн цуст уугаад Луугийн цуст дайчин болсон жишээ байж л байх учиртай.
“Гэхдээ арай ч хэдэн арав байсан гэж таамагласангүй!” Линлэй Вартон хоёр хоёул цочирдоцгоожээ.
“Өө, өнөөх бяцхан охин Нина ирж байна.” Цагаан үстэй хөгшин, Ходаныг ийн хэлбэл, цочирдолд орцгоосон байсан хүмүүс бүгд эргэн харцгаалаа.
Линлэй болон бусад нь босож зогсвол, Вартон даруй Нинатай мэнд мэдэцгээлээ.
Гар гарнаасаа бариад, Вартон Нина хоёр зочидын ширээгээр яван хундага тулгацгаана. Гэхдээ одоо бол, Линлэй Вартон хоёр хоёул төөрөгдөлд автацгаажээ.
Тэдний овгийн түүх төсөөлөхөд хялбар биш байлаа.
Түүнчлэн…
Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдийн амьдрах хугацаа маш урт болдог. Яаж тэдний овог ганц ч Луугийн цуст дайчин үлдэхгүй байх билээ? Ганц тэдний овог ч биш, бусад гурван Агуу дайчдын овгууд ч гэсэн. Бүх дөрвөн Агуу дайчдын овгууд сулран доройтсон.
“Нууц…” Линлэй тивд олон нууц хадгалагдаж байгааг ойлголоо.
Жишээлбэл, Алуурчдын хаан Цезарь, 5000 жилийн өмнө, өөр ертөнцийн олон мэргэжилтнүүд Юлан тив дээр буусан гэж хэлж байсан. Гэхдээ түүхэнд номонд огт тийм зүйл бичээстэй байдаггүй.
Линлэй сүйн ёслол үргэлжилж байхад оюун санаагаа түгжлээ. Тэр эдгээр зүйлсийн талаар тунгаана.
Тэр энэ Ходан гэгчтэй хувьчлан ярилцахыг хүсэж байлаа.
Энэ хүн өнгөрсний талаар их зүйл мэддэг гэдэг нь лавтай.
Зоогийн дараа, гол танхимд язгууртнууд хоорондоо ярилцацгаана. Энэ удаа, Линлэй тэвчээрээ алдаж байхад, гэнэтхэн тэнгэрээс үзэсгэлэнт дуутай өгүүлбэр дуулдлаа.
“Линлэй, надтай хамт яв. Надад чамтай ярих зүйл байна.”
Ходан хүрч ирээд Линлэйгээс хувьчилан ярилцахыг асуулаа.
Вартон ахруугаа харвал, Линлэй дүүдээ. “Вартон чи эндээ үлд. Нинатай байж бай. Би ноён Ходантай ярилцахаар явлаа.” гээд Линлэй Ходаныг дагаад гол танхимаас гарлаа.
Хэйдсон, Кастро болон Ланкэ нар нэг нэгэнрүүгээ харна.
“Линлэй ямар шийдвэр гарах бол доо.” Хэйдсон санаа алдлаа.
Ходан Линлэй хоёр гол танхимыг орхилоо. Хэсэг алхаж байснаа, Ходан “Линлэй, танай хоёр Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд чинь хаана байгаа юм? Тэднийгээ дуудаад аваад ир.” гэвэл Линлэй ихэд цочирдлоо.
Энэ Ходан гэгч яаж бүхнийг мэдээд байна аа?
Ходан Вартон Нина хоёрын нэрийг мэдээд зогсохгүй, Линлэйн хоёр шидэт араатнуудыг хүртэл мэдэж байна шүү дээ. Тэр Бэбэг Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан гэдгийг мэдэж байлаа.
Линлэй юм нуухыг оролдсонгүй. Тэрээр даруй оюун санаагаараа Бэбэ, Хэирү хоёрыг дуудлаа. Өнөөдөр Гэгээнтэн зэрэглэлийн хүмүүс уригдсан учир, Линлэй Бэбэ Хэирү хоёрыг гол танхимд ойртуулаагүй.
“Эдлэнгийн арын хэсэгт бэлтгэл хийцгээе. Тэнд хэн ч байхгүй.” гээд Ходан хөхрөн инээлээ.
“Роооааар.”
Хэирү Бэбэ хоёр Линлэйн дэргэд ирцгээлээ.
“Сккүүүааакк!” Бэбэ үргэлжлүүлэн маяглаж гарлаа.
“Бяцхан найз минь, чамайг Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан гэдгийг би мэднэ ээ. Маяглахаа больж үз.” Ходан инээгээд Бэбэгийн толгойг иллээ. Бэбэ хажуу тийш болохыг хүссэн ч, тэр хөдөлж чадсангүй. Түүнд Ходанаар толгойгоо үрүүлэхээс өөр сонголт үлдсэнгүй.
Линлэй нууцхан цочирдлоо.
Асуулт ч байхгүй, энэ хүн бол Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн хүн.
“Тэр үнэхээр л Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн хүн байна. Энэ тивд хичнээн Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн хүн байгаа юм бэ?” үүнтэй зэрэгцэн Линлэй дотроо ийн бодоод, Ходаныг дагаад бэлтгэлийн газарруу явлаа.
“Эзэнтээн, энэ хөгшин хэн юм бэ? Тэр хэр хүчирхэг юм бэ?” Бэбэ одоо бол тоглож зүрхлэхгүй байлаа.
Хэирү дуулгавартайгаар Линлэйг даган явна.
“Эхлээд хаалгыг хаа. Миний зөвшөөрөлгүй хэн ч орох ёсгүй шүү.” Линлэй үйлчлэгчид зааварлаад Ходаны хамт чулуун сандал дээр очоод түүнийг суулгалаа.
“Чи ч гэсэн суу л даа.” гээд Ходан эсрэг талынхаа сандалруу заалаа.
Линлэй дуулгавартайгаар сууснаа, “Ноён Ходан, би бүүр төөрөлдчихөөд байна. Та надад зааварчилж өгч чадах уу?” гэвэл.
“Би өнөөдөр энд ирсэн нь чиний хоёр шидэт араатны төлөө юм.” гэснээ Ходан инээмсэглээд. “Мэдээж, миний бай чи болон өөр гурван Үхэшгүй дайчидтай дүүхүйц гэж үзэж байгаа учраас юм.” гэлээ.
“Хмм.” Линлэй тээнэгэлзсэн байртай Ходанруу харна.
Ходан инээмсэглээд. “Линлэй, Юлан тивийн түүх тоолж баршгүй урт бөгөөд тоолж баршгүй олон гоц суутнууд ч байсан. Зуун бүрт ганц гэвэл, зуун мянган жилд, мянган гоц суутнууд төрсөн гэсэн үг. Гэхдээ одоо бол, Юлан тивд хичнээн Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд оршин байна? Эзэнт гүрэн бүрт хэдэн арав л байна.” гэвэл.
“Гэгээнтэн зэрэглэлийн мэрэгжилтнүүд зуун мянган жил л амьдардаг биз дээ?” Линлэй цочирдолд орвол.
“Гэгээнтэн зэрэглэлийн мэрэгжилтнүүд алуулахгүй л бол, зуун мянган жил амьдрах энүүхэнд.” Ходан тайвнаар инээснээ. “Гэгээнтэн зэрэглэлээс давах үед, чи бараг л үхэшгүй мөнх болж хөгширхөө болих болно. Гэсэн хэдий ч, мэдээж алуулах боломжгүй.” гэлээ.
Үүнийг сонсоод Линлэйд эргэлзээ төрлөө.
Хэрэв тийм л юм бол, яагаад хэдхэн Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд байгаа юм бэ? Эцсийн эцэст, Юлан тив зуун бүрт шинэ Гэгээнтэн зэрэглэлийн мэрэгжилтнүүд төрдөг шүү дээ.
“Тэгвэл юунаас болж?” Линлэйг ийн асуухад.
“Шалтгаан нь гэвэл… тэд бүгд өөр ертөнцрүү явдаг болохоор.” гээд Ходан инээмсэглэлээ.
“Өөр ертөнц ий?” Линлэй гайхширлаа.
Гэснээ дараа нь, Линлэй гэнэтхэн ойлгоод, яаравчлан. “Баруч овгийн өвөг дээдэс өөр ертөнцрүү явсан гэж үү?” гэвэл.
“Тийм ээ. Хэдэн арван Луугийн цуст дайчид Дөрвөн дээд ертөнцийн нэг болох ‘Чөтгөрийн ертөнц’-рүү явцгаасан. Өмнө нь, танай өвөг дээдэс Баручийн урилгаар Чөтгөрийн ертөнцөд очиж түүнтэй ууж байсан юм шүү.” гээд Ходан хөхрөн инээлээ.
“Чөтгөрийн ертөнц. Ноён Ходан, та Чөтгөрийн ертөнцөөс ирсэн юм уу?” Линлэйн нүдний өмнө хорвоо ертөнцийн нууц нээгдэх шиг л боллоо.
Ходан толгой дохиод. “Тийм ээ. Энгийн материаллаг ертөнцөд Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн бол Дөрвөн дэд ертөнц эсвэл Долоон тэнгэрлэг ертөнцрүү явах боломжтой болдог. Тэд тэнд амьдарч бэлтгэл хийх зөвшөөрөлтэй болдог гэсэн үг юм.”
“Юлан тивийн түүхэнд, олон Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд Юлан тивийг орхиж Дөрвөн дэд ертөнц эсвэл Долоон тэнгэрлэг ертөнцийг зорьсон байдаг.” гээд Ходан инээмсэглэлээ.
Линлэй учрыг нь ойлгоод толгой дохилоо.
“Юу гэхээр, чи болон нөгөө гурван Үхэшгүй дайчид чинь Гэгээнтэн зэрэглэлийн хүчтэй ч, хараахан хүн төрхтэй байхаддаа Гэгээнтэн зэрэглэлийнх болоогүй. Тиймээс чи надтай ярих гэж яараад хэрэггүй. Миний гол ирсэн зорилго бол чиний хоёр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд. Тэд хэдийнээ Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн. Тэд сонгосон зүйлээсээ хамаараад… Юлан тивдээ үлдэж эсвэл өөр ертөнцрүү явж болно.”
Ходан түргэн хэлээд, “Дөрвөн дэд ертөнц Долоон тэнгэрлэг ертөнцөөс дээр. Жишээлбэл, Чөтгөрийн ертөнцөд, энгийн хүмүүсээсээ их Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд байдаг. Энд бэлтгэл хийх бололцоо ихтэй бөгөөд орон зайн бөгж яг л ус шиг элбэг байдаг. Тэнд маш их эрдэнэс байдаг.” гэвэл.
Линлэй учрын ойлгож байлаа.
Гагцхүү Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн хүмүүс л Дэд ертөнцрүү явах боломжтой болдог байх нь. Товчхондоо, Дөрвөн дэд ертөнцөд хаа сайгүй мэргэжилтнүүд байх бөгөөд, Гэгээнэн зэрэглэлийн хүмүүс энгийн хүмүүсээс ч их байдаг байх нь.
“Би явахгүй ээ. Би эзэнтэйгээ хамт үлдэнэ.” гээд Бэбэ толгойгоо сэгсэрвэл.
“Би ч гэсэн явахгүй ээ. Би ч гэсэн эзэнтэйгээ хамт үлдэнэ.” Хэирү ч гэсэн ийн хэлэв.
Ходан Линлэйруу хараад инээснээ. “Линлэй чиний жинхэнэ хүч хэдийнээ Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшинд хүрсэн. Чи дэд ертөнцөд орох бүрэн эрхтэй. Чи явмаар байна уу?” гэвэл.
Линлэй хариугаа хэлэлгүй оронд нь Ходанруу хараад. “Ноён Ходан, та яг хэн юм бэ?” хэмээн асуухад.
“Би юу? Өө. Чамд хэлэхээ мартчихаж.” гэснээ Ходан Линлэйруу инээмсэглээд. “Би бол Юлан тивийн хянагч.” гэлээ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

4 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 18]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.