Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 17]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 17, Шат ахилт
Юлан цаг тоолол, 10009-р он, 4-р сарын 12-ны өдөр. Энэ өдөр бол Вартон Нина хоёрын сүйн өдөр. Уг хосуудын нэг нь Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтний дүү, нөгөөх нь Эзэнт гүрний эзэн хааны охин. Ийм төрлийн сүйн ёслолд их олон хүн оролцоно.
Урилга хүлээн авсан эзэнт гүрний язгууртнуудад ихэл бахархалтай санагдана. Олон энгийн язгууртнууд уг үйл явдалд уригдаагүй бөгөөд, уригдаагүй гэдэг нь тэд Гүнтний эдлэнд байж болохгүй гэсэн үг юм.
Гүнтний эдлэнд өнөөдөр ёслол болох бөгөөд, эдлэнгийн гадна сүйх тэргүүд ар араасаа ирцгээнэ, Бул чулуу гудмын нийлэнх хэсэг түгжирэлд оржээ. Язгууртнуудын үйлчлэгч болон хамгаалагч нар эдлэнд орох эрхгүй учир, гадна хүлээцгээнэ. Нийтдээ, хэдэн мянган хамгаалагч болон үйлчлэгч нар гадаа хүлээж байсан юм.
Хүнэн далай!
Сүйх тэрэг бүр улам л үнэтэй цайтай зүйлс авчрах бол, залуу язгууртан авхай нар улам л сайхан даашинз өмсөж илүү сэтгэл татам болцгооно. Уг сүйн ёслол нь Хааны нийслэлийн хамгийн том үйл явдлуудын нэг байсан бөгөөд, энд ирсэн хүмүүс бүгдээрэй асар их эрх мэдэлтэй хүмүүс байсан юм.
“Ахаа, надад энэ нэг л зохихгүй байгаа юм шиг санагдаад байна.” Вартон өрөөндөө багахан цаг гарздана. Тэр өмнө нь ингэж их сандарч байгаагүй. Линлэй хөхрөн инээгээд, “Хангалттай, Вартон. Би царайлаг харагдаж байна. Хааяа ч болов өөртөө итгэлтэй бай.” гэвэл.
Вартон гүнзгий амьсгаа авлаа.
“Явцгаая. Танхим дахь зочдын угтаж авах цаг болчихож.” Линлэй инээмсэглээд. “Чи ганц Хири өвөөгөөр зочдыг хүлээн авуулж болохгүй. Жишээлбэл, эзэн хаан ирэхэд яах болж байна?” гэв.
Вартон Линлэй хоёр гол танхид орцгоолоо. Тэгсний дараа, тэдний амьсгал ширүүн боллоо. Бурхан минь гэж. Ямар олон хүмүүс вэ. Тэрнээс гадна, язгууртнуудын багахан хэсэг нь л ирсэн байх бөгөөд, олон хүн хараахан ирээгүй байсан юм.
“Хааны нийслэл үнэхээр л хааны нийслэл юм даа. Тэд Фэнлай хотынхоос ч илүү олон язгууртнуудтай юм байна.” гээд Линлэй санаа алдлаа.
Өмнө нь, Линлэй Алис Калан хоёрын сүйн ёслолд оролцож байсан. Тэр өдрийн хүмүүсийн тоо ч цөөн дээрээс нь хүмүүсийнх нь ч эрх мэдэл доогуур байсан.
Хаант улсын язгууртны овгуудын тоо Эзэнт гүрний язгууртны овгуудаас тоогоор эрс бага юм.
Линлэй Вартон хоёр гол танхимд орж ирээд удаагүй байтал, хүн бүрийн анхаарал тэдэн дээр төвлөрлөө. Вартоны хэр хэмжээ хүн бүрийн сонирхолыг татаж байсан юм, түүнчлэн олон хүмүүс түүн дээр очин халуун дулаанаар мэндчилж байлаа.
“Вартон, энд хүрээд ир.” Хири түүнийг даруй дуудлаа.
Вартон даруй танхимын гол хаалган дээр очин ирсэн хүн бүртэй мэндчиллээ. Линлэйн хувьд, тэрээр хундага дүүрэн дарстайгаа танхимын төвөөр алхвал, зарим зочид түүнрүү хундагаа өргөцгөөнө.
ЭДгээр язгууртнууд тун ч хянамтай агаад Линлэй хамаагүй ойртохыг оролдолгүй, холоос л эелдэг байхыг хичээж байсан юм.
Гэсэн хэдий ч…
Зарим залуу язгууртан авхай нарын харц Линлэй дээр тусна. Тэд бүгд Линлэйг гэрлээгүй гэдгийг мэднэ. 20 орчим насны Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтэн… Түүн шиг залууг өөр хаанаас олж болно гэж?
“Толгой өвдөж байх чинь.” Линлэй өөрийг чиглэн ирэх гурван залуу язгууртан авхай нарыг харлаа. Линлэй тэднийг хараагүй мэт дүр эсгэнэ.
Гурван залуу язгууртан авхай нар Линлэйгээс хэдхэн метрын зайтай байхад…
“Вишш.” Тэдний өөдөөс гэнэтхэн салхи үлээлээ. Тэд яаж ч хичээсэн гурван залуу авхай Линлэйруу ойртож чадсангүй.
Дараа нь, Линлэй хундагаа өргөөд, инээмсэглэснээ, танхимын буланруу явж очисноо суучихав.
“Мастер Линлэй…” Алтлаг үстэй алтлаг нүдтэй үзэсгэлэнтэй залуу авхайн сэтгэл ихэд хөдөлжээ. “Ямар гайхалтай техник вэ?”
Нөгөө хоёр залуу авхай нар нь ч мэдэхгүй байлаа.
Тэдэнд бүүр санаа ч төрсөнгүй. Энэ тэдний сэтгэл дэх Линлэйн байр суурьт нөлөөлж чадаагүй юм. Үнэндээ, эсэргээрээ, тэдэнд Линлэй хүчирхэг мөн нууцлаг санагдсан. Үнэндээ, Линлэйн саяны ашигласан зүйл энгийн л салхины техник.
“Чи тэр өдөр Колизейд мастер Линлэйг Луугийн хувиралд орсоныг харсан уу? Тэр үнэхээр догшин харагдаж байсан. Би үнэхээр гайхширсан шүү.”
“Тэр үнэхээр гайхалтай. Яг л миний төрөл. Сургуулийн эрчүүд бүгдээрэй л зөөлөн. Тэдэн дунд түүн шиг эрэгтэйлэг хүн байхгүй.”
Линлэйд ч бас үүнийг сонсоход таатай байлаа. Залуу авхай нарыг хоорондоо ийн ярилцахыг сонсоод Линлэй дотроо үүнтэй эвлэрч байлаа. Луугийн хувирал нь догшин? Бас үнэхээр эрэгтэйлэг ий?
“Эрхэм дээдэс ирлээ!”
Уг хоолой танхимаар нэг цуурайтлаа. Ийн хэлэхдээ тулааны ки ашигласан болохоор ийн сонсогдсон аж.
Танхимд байсан хүн бүр чимээгүй болоод хаалгаруу харцаа шилжүүлцгээлээ. Танхимын гадна ч олон язгууртнууд байх байлаа. Өнөөдөр энд хэтэрхий олон зочид уригдсан учир, бүгдээрэй танхимд багтаагүй байлаа.
“Жонн ирсээн?” Линлэй танхимаас гарлаа.
“Ноёнтоон.” Гэйтс Линлэйг дуудлаа.
Өнөөдөр, Баркерын ах дүүс өөрсдөндөө яг тохирсон хослол өмсөцгөөжээ. Тэднийг эдлэнгийн эргэн тойрныг ажиглаж байхыг харвал, олон язгууртнууд тэднээс бахдана. Бүх язгууртнууд нууцхан санаа алдана… Луугийн цуст дайчны овгийн нэр хүнд одоо дахин мандан бадарч байна. Дээрээс нь хамгаалагчид нь хүртэл ийм хүмүүс байх гэж.
Эзэн хаан Жонн хатныхаа гарнаас атгаад, хэдхэн бие хамгаалагчийнхаа хамтаар орж ирлээ.
“Вартон.” Эзэн хаан Жонн олны дундаас Вартонг олж харлаа. Вартон ихэд царайлаг бас хүчтэй харагдана. Жонн сэтгэл хангалуун толгой дохиод. “Муугүй шүү, муугүй.”
Линлэй ирлээ.
“Эрхэм дээдсээ, дотогшоогоо орж амраач.” гэснээ Линлэй инээвэл.
“Зүгээр дээ. Бидэнд чамтай ярих зүйл байна, Мастер Линлэй.” хэмээн Эзэн хаан Жонн дулаанаар хэллээ. Тэр даруй, тэр хоёр зочидын танхимруу орцгоолоо. Бусад язгууртнууд болон сайд нар тэдний араас алхана.
Өнөөдөр хааны нийслэлийн олон язгууртнууд ирсэн ч, Линлэй тэдний хэнийх нь ч мэндийг мэдээгүй. Тэд бүгд энгийн язгууртнууд. Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн тэдний мэндийг мэдэхээр очино гэж үү?
“Давсон худалдааны пүүсийн захирал ирлээ!”
Дахин нэг чанга хоолой хадлаа. Давсон худалдааны пүүс, Юлан тивийн гурван том худалдааны нэгдлийн нэг. Хэдийгээр Давсон худалдааны пүүс ямар нэгэн Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэнгүй ч гэлээ, эдийн засгийн асар их хүчийг эзэмшдэг.
Эзэн хаан Жонн Линлэйд хандан, “Монроэ Давсон бидний сайн найзуудын нэг.” гэв.
Линлэй дээш өндийлөө.
Иел Монроэ Давсонтой цуг байлаа. МЭдээж Линлэй тэднийг угтаж авахаар явлаа.
“ХАха…” Монроэ Давсон алхан ирвэл, Иел ч гэсэн дэргэд нь байлаа. Эзэн хаан Жонныг хараад, Монроэ Давсон багахан бөхийгөөд. “Монроэ Давсон Эзэн хаан Жоннд хүндэтгэл үзүүлж байна.” гэв.
Эзэн хаан дулаанаар инээмсэглээд. “Монроэ, өнөөдөр, Линлэй эндэхийн эзэн нь. Бидэнд хүндэтгэл үзүүлэх шаардлагагүй дээ.” гэвэл.
“Мастер Линлэй бид хоёр аль эртнээс л нөхөрлөсөн. Хэдхэн жилийн дотор, түүнийг ийм гайралтай зэрэглэлд хүрнэ гэж таамагласангүй. Хаха…” хэмээн Монроэ Давсон хөхрөн инээлээ.
“Авга Давсон, намайг Линлэй гэхэд л болно оо.” Линлэй ч гэсэн инээмсэглэлээ. Линлэй Иелтэй сайн найзууд. Тэрээр үнэндээ, Иелийн аавыг ихэд хүндэлдэг.
“Вартон, ирээд Авга Давсонтой мэндэл.” гэвэл.
Вартон ч хүрч ирлээ.
“Ямар царайлаг залуу хүү вэ.” Монроэ Давсон Вартонг харвал нүд нь гялтганана. Үнэндээ, Вартоны биеийн хэмжээ өндөр зэрэг нь түүнийг ихэд гайхшируулсан юм.
Язгууртнууд ар араасаа ирсээр, Блүмэр ч гэсэн хүрэлцэн ирлээ. Блүмэр өнөөдөр тун ч эелдэг байх агаад, Вартонд хүртэл баяр хүргэсэн.
Гэхдээ Вартонд Блүмэр ойр хавьд нь байх таагүй мэдрэмж төрүүлж байв. Түүнд Блүмэр чин сэтгэлээсээ хэлсэн юм шиг санагдахгүй байлаа.
Блүмэр, ах чинь өнөөдөр ирээгүй хэрэг үү?” Эзэн хаан Жонн инээмсэглэн ярина.
“Ах минь одоогоор тусгаарлагдсан бясалгалан бэлтгэл хийж буй, тэрээр дараа сард Ноён Хэйдсонтой хийх тулаандаа бэлтгэж байгаа.” гээд БЛүмэр инээмсэглэвэл.
“Өө. Тийм л байх л даа.” Эзэн хаан Жонн толгой дохилоо.
Блүмэр Вартонруу харвал, тэрээр хаалган дээр зочидыг угтан авч байв. Түүний нүд хүйт даана. Дотроо тэрээр, Вартонг Нинатай гэрлэх болсонд тун ч дургүй байсан юм.
“Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон, ирлээ!”
Үүнийг сонсоод Эзэн хаан Жонн, Линлэй болон бусад бүх хүмүүс босоцгоолоо.
“Хэйдсон ирсээн?” Линлэй үнэндээ гайхширлаа. Тэр Хэйдсоныг дараа сар хийх тулаандаа бэлтгэж байгаа гэж бодсон.
Тун удалгүй саарал дээлтэй Хэйдсон алхан орж ирлээ. Жонн, Линлэй болон Вартон нар түүнийг угтаж авахаар явцгаав.
“Хаха, Вартон, баяр хүргэе.” Хэйдсон нөхөрсөгөөр инээмсэглэлээ. Тэгснээ Линлэйруу хараад. “Линлэй дүү чинь сүй тавьж байна. Тэгтэл ах нь болох чи юу болов?” гэв.
Линлэй гайхширлаа. Тэр Хэйдсоныг ийм зүйл асууна гэж таамаглаагүй.
“ХАхаха….” Эзэн хаан чангаар инээгээд, толгой дохисноо. “Линлэй, үнэхээр л чиний гэрлэх цаг болсон. Хэрэв сонирхсон хүн байгаа бол, зүгээр л бидэнд хэл. Бид тэр азтай эмэгтэйг заавал ч үгүй олж ирэх болно.” гэвэл. Линлэй уйлах уу эсвэл инээх үү гэдгээ ч мэдсэнгүй.
“Дайны бурхны сургуулийн ноёд ирлээ!”
Ийм дуу хадвал асуултныхаа хариултыг авахын тулд, Линлэй тэднийг угтаж авахаар хаалгаруу явлаа.
“Дайны бурхны сургуулиас хүн явуулна гэж санасангүй шүү.” Эзэн хаан сэтгэл нь хөдөлсөн байртай санаа алдлаа.
Хэйдсон ч мөн адил толгой дохилоо. Дайны бурхны сургууль бол Юлан тивийн хамгийн том байгууллагуудын нэг. Тэд сүйн ёслол эсвэл хурмын ёслолд оролцох нь ховор. Гагцхүү өөрсдийнхөө дагалдагч нарынх дээр л очдог байлаа.
Ланкэ Кастро хоёр зэрэгцэн алхан орж ирлээ.
“Кастро инээмсэглээд. “Хаха, Вартон дүү, баяр хүргэе.” Багшийгаа Вартонд хэрхэн сайхан хандаж байгааг мэдээд, тэрээр Вартонг ингэж дуудаж байгаа аж.
Гэхдээ энэ нь Жонн, Линлэй болон бусдыг нь төөрөгдүүллээ.
Дайны бурхны сургуулийн хүмүүс маш бардам байдаг.
Тэд бусдад анхаарал хандуулах нь ховор. Кастрог ийм зүйл хэлсэнд олон хүмүүс тээнэгэлзэнэ.
“Өнөөдөр, бид хоёр Дайны бурхны сургуулийн зүгээс чамд баяр хүргэхээр ирсэн юм. Энэ бэлгийг бидний багш чамд илгээсэн.” ийн хэлээд Кастро өврөөсөө хайрцагтай зүйл Вартонд өглөө.
Багш?
Хүн бүр цочирдлоо. Дайны бурхан бэлэг явуулсаан?
“Бид үнэхээр талархаж байна.” Линлэй эргээд ухаан орлоо. Тэрбээр инээмсэглээд, бэлгийг хүлээн авснаа. “Кастро Ланкэ энд амарцгаана уу.” гэлээ.
Товчхондоо, үйлчлэгч нар л хүмүүсийн бэлгийг авдаг… Гэхдээ яаж л Дайны бурхны сургуулиас яваа хүмүүсийн бэлгийг авч зүрхлэх билээ дээ? Тэд гар хоосон байсан ч, ирж байгаа нь л нэр төрийн хэрэг юм.
Гүнгийн эдлэн нэлээд чимээтэй байлаа. Олон дээд хэргэм зэрэгтэй язгууртнууд хоорондоо ярилцах бол, Линлэй Жонн, Монроэ Давсон, Кастро, Ланкэ, Хэйдсон болон өөр бусад нь хоорондоо ярилцацгаана. Энэ сүйн ёслолд уригдсан хүмүүс бүгд гайхалтай хүмүүс байсан юм.
Линлэйн ширээн дээр, Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдээс гадна, Эзэн хаан мөн худалдааны пүүсийн захирал нар л байлаа.
Энэ мөчид…
“Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн нисэн ирж байна.” Олон хүмүүс ийн хэлцгээлээ. Линлэй ч тэнгэр өөд харвал хүн дүрст зүйл үүлсийн тэр хавьд байлаа.
Линлэй, эзэн хаан болон бусад нь хөл дээрээс бослоо.
Гэхдээ энэ хүн хэн ч байлаа гэсэн, Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн учир, түүнд нүүр өгөх нь зүй ёсны хэрэг.
Агаар дээрээс, гол хаалган дээр хүрч ирлээ. Цагаан үстэй хөгшин байх бөгөөд, сахал нь ч цагаан байлаа. Түүнчлэн, энэ хөгшний нүд тэнгэр шиг хөх атлаа хурц байв.
“Хаха, би урилгагүй байж хүрээд ирчихлээ. Намайг хүлээж авна гэж найдаж байна?” цагаан үстэй хөгшин ийн хэлээд хөхрөн инээлээ.
Тэр Линлэй тэр хэдийг ч харалгүй, Линлэй тэр хэдийн сууж байсан газарруу нислээ. Түүнийг ойртвол, Хэйдсон Кастро хоёр яаравчлан босвол, Цагаан үстэй хөгшин Хэйдсоны суудал дээр суулаа.
“Энэ ч сайхан суудал байна шүү. Би энд суулаа.” хэмээн Цагаан үстэй хөгшин чангаар инээлээ. Эзэн хаан Жонн хөмсгөө зангидна. Энэ хөгшин хэтэрхий бүдүүлэг юм. Линлэй ч гэсэн түүнээс жаахан хэтэрсэн бардамнал мэдэрнэ.
“Би…” Линлэйг үгээ дуусгахаас өмнө, Хэйдсон, яаравчлан. “Таныг энд ирнэ гэж таамагласангүй шүү. Энэ биднийг үнэхээр гайхширууллаа.” гэв.
Түүний дэргэд байсан Кастро болон Ланкэ нар ч яаравчлан толгой дохицгоолоо. Тэд ер бусын даруу загнацгааж байлаа.
Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 17]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.