Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 16]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 16, Баярын бэлэг
Хааны ордны хүнд хамгаалалт доор, сүрлэг хүлэгт баатрууд бүхэл газрыг ажиглаж, үзэсгэлэнт үйлчлэгч нар холхилдоно. Энд Эзэн хаан Жонн, Линлэй Вартон хоёртой хамт алхана. Үйлчлэгч нар тэдэнд үйлчилж, цэргүүд Эзэн хаан Жонныг харах бүртээ хүндэтгэлтэйгээр бөхийцгөөж байлаа.
“Тэр бол мастер Линлэй.” Олон дайчид, Эзэн хаан Жоннтой хамт алхах Линлэйг хараад, шивнэлдэж гарлаа.
Тэдний Линлэйг харах нүд бахархалаар дүүрэн байлаа. Тэд бүгд залуухан бөгөөд, ихэнх нь Линлэйгээс дүү байв. Эзэнт гүрний олон эрчүүд Линлэй шиг болох зорилго тавьцгаасан.
“Обриэн эзэнт гүрэн зургаан том хүчнүүд дундаа хамгийн хүчирхэг цэргийн хүчтэйд тооцогддог. Эзэнт гүрэн дэх бүх дайчид машид хүчирхэг.” Явах замдаа, Линлэй 6-р зэрэглэлээс доош зэрэглэлэлтэй дайчин ганц ч харсангүй.
Олонх нь 6 эсвэл 7-р зэрэглэлийн дайчид байлаа. Үе үе 8-р зэрэглэлийн дайчид ч харагдана.
Тэр бүү хэл энгийн хамгаалагчид нь ч ихэд хүчирхэг байлаа. Үүнээс харахад л Обриэн эзэнт гүрэн хэр хүчирхэг болох нь харагдана.
“Линлэй, хараач. Эдгээр харуулууд чамайг харах үед нүдэнд нь оч асаж байна. Би тэднийг дотроо, биднээс илүүтэйгээр чамайг дээгүүрт тавьж байгаа болов уу гэж бодож байна.” Эзэн хаан Жонн ийн хэлээд инээвэл.
Линлэй ч гэсэн тайвнаар инээлээ.
Колизей дахь тулаанаас хойш, Линлэйг алдар цуу Обриэн эзэнт гүрэн даяар тархсан, ялангуяа залуу үеийхэн дунд. Тэр одоо домог болсон.
Линлэй дөнгөж 20 настай, тий атал гоц суут сийлбэрчингээс гадна, гоц суут шидтэн мөн Гэгээнтэн зэрэглэлийн дайчин. Олон хүмүүс, өөрсдийгөө Линлэй шиг авъяастай биш гэдгээ мэдэх ч, хангалттай хичээвэл, Линлэйн чадамжийн ядаж л 10%-ийг гаргах болов уу хэмээн найдацгаана.
Энэ бол Обриэн эзэнт гүрний ихэнх залуучуудын бодож буй зүйл.
Обриэн эзэнт гүрэнд ийм гоц суут нэгэн гарч ирэлгүй удсан тул, Эзэнт гүрэнд уг мэдээ ихэд түргэн тархсан. Эзэнт гүрний иргэд энэ их том нөлөө үзүүлж байлаа.
….
Хааны цэцэгсийн хүрээлэн. Ширээ хоолоор дүүрэн байх бөгөөд, уг ширээнд гагцхүү Эзэн хаан Жонн, Линлэй болон Вартон нар л сууцгаана.
Ордны үйлчлэгч нар амттай хоолнуудыг ар араас нь ширээн дээр тавих бөгөөд, эргэн тойрныг ажиглавал дүүрэн харуулууд байлаа.
“Та нар одоо явдаа.” ийн хэлээд Эзэн хаан Жонн гараа савчвал.
“За, эрхэм дээдсээ.” гэцгээв.
Эргэн тойронд байсан үйлчлэгч, харуулууд бүгд явцгаалаа. Төд удалгүй, энд Эзэн хаан Жонн, Линлэй болон Вартон нар л үлдсэн байв.
Жонн Вартонруу ширтэнэ. Үнэндээ, Тулааны өргөөнд болсон зүйлээс хойш, тэрний дотор асар олон асуултууд эргэлдэх болсон.
Яагаад Дайны бурхан Вартонд туслав?
Эзэнт гүрэнд, Дайны бурхан бол хамгийн дээд эрх мэдэлтэн. Вартонг түүнтэй харьцуулах ч юм биш. Түүнчлэн, Вартон Дайны бурхан хоёр сүрхий харилцаатай ч биш.
“Манай өвөг дээдэс болох, Дайны бурхан, Луугийн цуст дайчны овгийн өвөг дээдэстэй ямар нэгэн холбоотой байсан юм болов уу? Тийм байх ёсгүй л баймаар юм. 5000 жилийн өмнө, Эзэнт гүрнийг үүсгэн байгуулах үед, Луугийн цуст дайчин, Баруч, ихэд алдартай байсан, гэсэн ч, түүнтэй Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүнийг харьцуулах аргагүй. Дайны бурхан тэр хоёрын хоорон дахь зай их байсан. Тийм атал тэд холбоотой байна гэж байх уу?”
Эзэн хаан Жонн итгэж өгөхгүй байлаа.
Дайны бурхан бол Дэд Санваартантай ижил зэрэглэлийн хүн. Яаж Баручтай холбоотой байх билээ дээ? Хэдийгээр тийм байлаа ч, тэд 5000 жилийн дараа, үр хүүхдүүдэд нь туслахаар гүн гүнзгий харилцаатай байсан гэж үү?
“Вартон.” Эзэн хаан Жонн тийм ч удаан энэ талаар бодолхийлсэнгүй. Тэрээр инээмсэглээд, “Хожимдсон ч, чи Нинатай сүй тавьсан. Түүнийг харж хандаж байгаарай. Түүнд гүнжийн эрх ямба бий. Тэгсэн ч түүнийг гэх болов уу гэж найдаж байна.” гэхэд.
Вартон цээжээ тэнийлгэн, яаравчлан ийн хэллээ. “Эрхэм дээдсээ, санаа бүү зов.” гэв.
Гэсэн ч, Линлэй Эзэн хаан Жонныг ширтэнэ.
“Хэдэн өдрийн өмнө, Каилан, Жонныг Блүмэрийг сонгосон гэж хэлсэн, гэтэл өнөөдөр…” Линлэй энэ тал дээр эргэлзлээ.
Линлэй шууд асуулаа. “Эрхэм дээдсээ, танаас яагаад дүүг минь сонгосонг асууж болох уу?” гэвэл Эзэн хаан Жонн бага зэрэг цочирдлоо.
“Хаха…” Эзэн хаан Жонн чангаар инээгээд. “Линлэй, энэ талаар бид аль хэдийн ярьчихаагүй билүү? Бид Нинагийн байр суурийг бодолцож үзсэн. Нина Вартонд хайртай. Бидэнд Нинагийн аз жаргал юу юунаас илүү.” гэхэд Линлэй нууцхан инээмсэглэх аядлаа.
Хэрэв үнэхээр л Эзэн хаан Жонн Нинагийн байр суурийг бодолцсон бол, Вартон Нинаг гуйх үед, тэр татгалзаж ийм том гинжин үйл явдал үүсгэх шаардлагагүй байсан.
Линлэйн царайг хараад, Жонн. “Айн? Арай надад итгэхгүй байгаа юм биш биз дээ, Линлэй?” гэхэд.
“Юу гэж дээ.” гээд Линлэй мэдэхгүй царайллаа.
Эзэн хаан цочирдсон. Хэн түүнтэй ингэж ярьж зүрхэлнэ гэж? Гэсэн ч, эцсийн эцэст тэр бол Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтэн, Линлэйн. Эзэн хаан инээмсэглээд. “Үнэндээ, бид анх Блүмэрийг сонгочихсон байсан юм.” үнэнээ хэлсэн нь ч дээр байлаа.
Хэдийгээр Линлэй Каилантай анх удаа уулзсан нь тэр ч гэлээ, тэр түүнийг үнэнч, шударга нэгэн гэдгийг мэдэрсэн.
“Линлэй, чи бодит байдлыг мэднэ, Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд Эзэнт гүрнийг унагаж эсвэл босгож ч чадна.” Эзэн хаан Жонн санаа алдаад. “Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн, сая цэргүүдээрээ хүрээлэгдсэн дайсны удирдагчийг ч ядах юмгүй алж чадна. Гэгээнтэн зэрэглэлийн шидтэний ганц хориотой шид л гэхэд сая хүнтэй армийг төвөггүй хүйс тэмтэрнэ. Энгийн хүмүүсийн нүдэнд, тэд бол туйлын гайхалтай хүмүүс.
Эзэн хааныг ийн хэлбэл, Линлэй ч гэсэн толгой дохилоо. Түүний хувьд ч гэсэн бага байхад нь, Гэгээнтэн зэрэглэл гэдэг бол туйлын хүчирхэг оршихуйнууд байсан юм.
“Хэдийгээр, би Эзэн хаан ч гэлээ, тэдэнд тушаал өгч чадахгүй. Хэрэв би тэднийг гомдоовол,тэд бидний эзэнт улсыг хаяад явчихаж ч мэднэ. Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнийг хүлээн авах өч дөчнөөн газар байж л таараа.” Жонн ийн хэллээ.
Линлэй ч үүнийг ойлгож байлаа.
Хэрэв Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн зугтая гэвэл, тэд нисээд л явчихна, энэ тэдний хувьд маш хялбар зүйл.
“Вартон Блүмэр хоёр ирээдүйд Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд болно гэдэг баараггүй. Гэхдээ хамгийн гол учир шалтгаан нь… Блүмэр Дайны бурхны сургуульд харъяалагддаг. Эзэнт гүрний бүх Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд ямар нэгэн байдлаар Дайны бурхны сургуультай хамааралтай байдаг. Бид Дайны бурхны сургуулийг уурлуулж болохгүй. Эцсийн эцэст, тэд ганц хоёроор ч тогтохооргүй Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдтэй!”
Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдийн бүлэг. Энэ ямар ч хүмүүсийг дагжин чичрүүлэхэд хангалттай.
“Түүний өмнөөс ирцгээсэн тэр олон мэргэжилтнүүдээс болоод, бидэнд сонголт байгаагүй юм.” Эзэн хаан Жонн ийн хэлээд толгой сэгсэрлээ.
“Тэгвэл яагаад эцэст нь миний дүү Вартонг сонгосон юм?” Линлэйн ийн асуулаа. Тэр бүхэл хугацааны туршид үүнд санаа зовниж байсан. Ямар шалтгаанаас болж?
Эзэн хаан Жонн Линлэй Вартон хоёрруу тээнэгэлзсэн харцаар хараад. “Линлэй. Баруч овгийн өвөг дээдэс Дайны бурхантай холбоотой байсан талаарх түүх бий юу?” гэв.
“Дайны бурхан?”
Линлэй даруй ойлголоо. Тэрээр цочирдон, “Эрхэм дээдсээ, Дайны бурхан танд ямар нэгэн зүйл хэлүүлсэн учраас та Вартонг сонгоо юу?” гэхэд.
“Мэдээж.” Жонн ийн хэлээд. “Линлэй, бодоод үз. Эзэнт гүрэнд, Дайны бурхны сургуулийн хүний үг хэр жинтэй билээ? Дайны бурхан бол хамгийн дээд нэгэн.”
“Бидний өвөг дээдэс, Дайны бурхан, Вартонг сонго гэж бидэнд тушаасан.” гэснээ Жонны нүд гялтганан. “Энэ бол бидний өвөг дээдэс Дайны бурхан бидэнд үгээ хүргэсэн анхны удаа.”
Дайны бурхан!
Энэ үнэхээр Дайны бурхан байж!
Дайны бурхан бол туйлын гайхалтай нэгэн. 5000 жилийн өмнө, тэр Юлан голын дээр Дэд санваартантай тулалдаж, өөрийгөө Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч гэдгээ батлан харуулсан.
5000 жилийн дараа, Дайны бурханг дахин тулалдаж байхыг харсан хүн байхгүй ч, хүн бүр түүний төрмөл авъяастай, гайхалтай хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрцгөөсөн.
Дайны бурхан маш хурдтай суралцаж, хэдхэн зууны дотор энгийн хүнээс Тэнгэрлэг оршихуй зэрэглэл болсон нэгэн.
5000 жилийн өмнө түүний алдар нэр мандан бадарч, Дөрвөн агуу дайчдынхаас ч давсан, тэрбээр тухайн эрнийхээ гялалзсан од байсан.
“Дайны бурхан дүүд минь тусалсаан?” Линлэй ойлгож өгсөнгүй.
“Тэр миний талд 6 Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд байгаа гэдгийг мэдчихсэн юм болов уу?” Линлэй гайхширна. Дайны бурхны хүчнээс үзвэл, тэр Линлэйн хүчний хүмүүсийг ядах юмгүй олоод мэдчихэж чадна.
Линлэй толгойгоо сэгсэрлээ.
Боломжгүй хэрэг. Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн хүнд, Гэгээнтэн зэрэглэлийн хүмүүс юу ч биш. Түүний ганц дайралтанд л бид зургаа алуулна.
“Тэгвэл ямар шалтгааны улмаас? Баруч овгийн өвөг дээдэс түүнтэй холбоотой байсан юм байх даа?” Линлэй Дайны бурхны хийсэн зүйлийн учрыг олохгүй л байлаа.
….
Хааны нийслэлийн баруун хэсэг. Дайны бурхны уул. Гол оргилоос нь гадна, энд дөрвөн өөр оргил байна. Оргилуудын хоёр нь хоорондоо байгалийн түннелээр холбоотой ажээ. Ланкэ Кастро хоёр түннелээр алхана.
Хэдэн зуун метр үргэлжилсэн мурий түннелээр явсаны дараа, түннел гэнэтхэн доошоо нумарсан байв. Доошоо харвал, доор гүн харанхуй байх агаад, ганц ч зүйл үл харагдана. Хэн ч байсан уг түннелийг доошоо их гүн гэдгийг хэлж чадахаар байлаа.
“Сүпп.”
Ланкэ Кастро нар шууд нүхрүү үсэрчихлээ. Тэд удаанаар доош бууна. Хэдэн мянган метр доошилсоны эцэст, тэд зөөлхөн газардацгаалаа. Мянган метрын түннел, хэдэн мянган метрын талбайтай газар доорх нүхэнд авчирлаа.
“Багш тусгаарлагдсан бэлтгэл хийх үедээ, хэдэн жил, хэдэн арван жил, эсвэл бүүр ч удаан хугацаанд бэлтгэлээ үргэлжлүүлдэг. Бэлтгэл хийж байх үедээ, тэрээр оюун санаагаараа хэн нэгэнтэй ярьдаггүй. Гэхдээ энэ удаа, тэр бидэнд Жоннд Вартоныг сонго гэж хэл гэж хэлүүлсэн.” Ланкэд ихэд нууцлаг санагдана.
Энэ Дайны бурхны зуршлуудын эсрэг зүйл байсан юм.
Дайны бурхан шиг нэгэн маш цөөн зарлиг л буулгадаг.
“Бага дагалдаан, энэ талаар их бодоод хэрэггүй. Багшийн хийсэн үйлдэл цаанаа шалтгаантай л байж таараа. Бидний хийх ёстой зүйл бол сонсоод дуулгавартай дагах.” Кастро ийн хэлэхэд.
“За, ахлах дагалдаан.” Ланкэ ийн хэлээд толгой дохилоо.
Дайны бурхны сургуулийн хувийн шавь нар Дайны бурхны зарлигыг зөрчиж болохгүй. Тэд Дайны бурхны зарлигаар л хөдөлдөг. Тэдэнд бүүр бодох ч шаардлага байхгүй.
“Чичирхийлэх…” Түннелийн гүнээс дулаан мэдрэгдэнэ. Тэдний хүрч ирэхэд, чулуунууд аажмаар улаан болцгоож байв.
Энд үнэхээр халуун байлаа!
хэдэн зуун метр явсны дараа, Ланкэ Касто нар хар чулуун хаалганы өмнө зогсло. Энэ чулуун хаалганы эргэн тойрны чулуун хананууд хэдийн чяс улаан болж өндөр темпратуртай болсон байх бол Ланкэ Кастро нар өөрсдийгөө тулааны ки-гээ ашиглан хамгааллаа.
“Ороод ир.” тайван хоолой хаалганы цаанаас дуулдлаа.
Дайны бурхны хоолой сул байсан ч, ханыг нэвтлэхүйц хүчтэй байлаа. Түүний хоолой яг л зүү шиг, хүний сүнсийг нэвтэлж байлаа. Кастро болон Ланкэ, Дайны бурхны хоёр шавь… Дайны бурхан хоолойгоороо л тэдний сүнсийг буталж чадаж магадгүй хэмээн бодоцгооно.
Иймээс л Кастро болон бусад хувийн шавь нар багшаасаа ихэд айцгаадаг. Дайны бурхан хэтэрхий хүчирхэг.
“За, багшаа.” Кастро болон Ланкэ ийн хүндэтгэлтэйгээр хэлцгээлээ. Кастро үргэлжлүүлэн, “Багшаа, бидэнд юу зааварлахсан бол?”
Дайны бурхан дахин амаа нээн. “4-р сарын 12нд Вартон хүүгийн сүйн өдөр болно. Хамгийн том дагалдантай уулзаж орон зайн бөгж ав. Вартон хүүгийн сүйн өдөр тэр бөгжийг бэлэг болгон өгөөрэй.”
Үүнийг сонсоод Кастро Ланкэ хоёр цочирдоцгоолоо.
Дайны бурхан сүйн бэлэг өгч байна гэж үү?
Энэ урьд өмнө нь болж байгаагүй зүйл. Тэр бүү хэл хувийн шавь нар нь гэрлэж байх үед ч, Дайны бурхан анхаарал хандуулж байсан удаагүй. Эцсийн эцэст, Дайны бурхан бусдад бэлэг өгөх хүн мөн гэж үү? Хэдийгээр тэр тэглээ ч, түүний бэлгийг хүлээж авахад нийцэх хүн бий гэж үү?
Гэтэл сая Дайны бурхан Вартоны хуриманд бэлэг илгээ хэмээн тушаалаа шүү дээ?
“Одоо явцгаа.” Дайны бурхан түннелээр нэг цуурайттал тайван хоолойгоор хэллээ.
Кастро Ланкэ нар хар чулуун хаалгыг харж байснаа, нэг нэгэнрүүгээ ширтэцгээлээ. Хэдийгээр тэд ойлгоогүй ч, тэд Дайны бурхны зарлигийг зөрчиж зүрхлэхгүй.
“Мэдлээ, багшаа.” Ланкэ КАстро хоёр хүндэтгэлтэйгээр ийн хариулцгаалаа.
Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 16]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s