Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 49

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                Дараагийн бүлэг


49-р бүлэг: Жимнсий шүүс бэлтгэх дуртай бага залуу эзэн

Нин Ши духан дээрээ гараа тавиад ийш тийш холхиж, “Надад цэцэг хүргүүлж байдалд оруулсанд чинь юм хэлэхгүй л байгаа биз дээ? Тэгээд ч чамайг эргэж ирж байгаа тухай мэдээ гарсан байна билээ. Хэвлэл мэдээллийнхэн, фэнүүд онгоцны буудал дээр битүү байна шүү дээ! Тийм байхад би яаж чамайг тосож авах юм бэ. Би тэдэнд амьдаараа тасчуулдаг юм байгаа биз дээ. Жян Мүе, би чамайг ганц л удаа хаясан шүү дээ, чи миний амьдралыг заавал ингэж хүндрүүлэх ямар шаардлагатай юм бэ!”

“Би амьдралыг чинь хүндрүүлээд байгаа юм уу? Харни ч энэ чиний хувьд нэрд гарах боломж шүү дээ. Зарим одуудад хэчнээн хүсээд ч ийм боломж олддоггүй шүү!”

“На.дад. Хэрэг.гүй!”

“За за за! Чи тэгээд ирэх юм уу, үгүй юм уу? Ирэхгүй бол би дэлхий нийтэд чамайг намайг хаясан гэж зарлана шүү! Надад бол ичгэвтэр байдалд орсон ч хамаа алга, хүмүүс миний өмнөөс шударга ёс тогтоох байлгүй!” хэмээн утасны цаадах хүн ичих ч үгүй хэлэв.

“Үгүй чи…” гээд Нин Шигийн уушги уурласандаа тэсрэх шахаж байв. Бүсгүйн хувьд энэ яваа насандаа хийсэн хамгийн тэнэг үйлдэл бол Жян Мүе шиг ядаргаатай хүнийг өдөөн хатгасан явдал байсан юм.

За яах вэ, чи намайг наад үлбэгэр урхинд чинь унана гэж бодож байна уу?

Нин Ши хөнгөхөн инээмсэглээд, “Чи надаар тосож авахуулмаар байгаа юм уу? Тэгье л дээ! Гэхдээ дараа нь битгий харамсаарай даа!”

Үнэн хэрэгтээ Жян Мүетэй асуудлыг шийдэхэд хаялбархан байлаа. Энэ залуу анх удаагаа хүнд хаягдаж үзсэндээ шархаж, жижигхэн өшөө авч байгаа нь энэ. Сэтгэл нь ханахаараа аяндаа болих биз. Харин бүсгүйн толгойг үнэхээр зовоож байгаа асуудал бол тэр чөтгөрөөс алмас эрдэнэ ирсэн явдал байсан юм.

За март, март. Цаг нь болохоор л учрыг нь олъё!

“Нин Ши, чамайг нэг хүн хайж–”

Бүсгүйг булангаас гарч ирэв үү, үгүй юү, Шяо Ли хүүгийн дарамттай хоолой сонстож, бүсгүй айсандаа бүгдийг нь хаяад зугтчихмаар санагдав.

Одоо бас хэн бэ?

Энэ ер нь дуусах юм уу, үгүй юм уу!?

Зураг авалтын багийнхан бүгдээр гэнэт урам хүч оров. Энэ удаад юу байгаа бол, арай өмнөхөөсөө ч илүү сүрлэг юм ирэх юм биш биз дээ?

Буланд Цүй Цайжины царай жигшил, ой гуталтаар дүүрэн байв, “Энэ муусайн бүдүүлэг эрчүүд мөнгө цацахаас өөр юм мэддэг юм уу! Муусайн дорд амьтад!”

“Хатагтай Шяо Ши, са-сайн байна уу!” хэмээн нэгэн бүрэг ичимхий охин орж ирэв. Нин Шигийн барвагар царайг хараад охин өөрийгөө буруу юм хийчихсэн юм болов уу хэмээн бүүр ч айж түгшсэн харагдав.

Нин Ши хэчнээн ууртай байсан ч яахин энэ охинд уураа гаргаж чадах билээ, “Юу ч биш ээ. Чи намайг хайсан юм уу?”

“Би танд нэг юм өгөхөөр ирсэн юм” гээд охин цагаан өнгөтэй халуунаа барьдаг сав гаргаж ирэв. Тагийг нээвэл сэрүү цагаан уур гарч, дотор нь шилэн савтай улаан, шар, ногоон өнгийн жимсний шүүс үзэгдэв.

“Энэ чинь юу билээ…?” хэмээн Нин Ши амныхаа үзүүрийг татвалзуулав. Тэрээр янз бүрийн л драма үздэг байсан учир үүнийг хараад толгойд нь хамгийн түрүүнд хэн нэгэн түүнийг хордуулах гэж байна гэсэн бодол орж ирсэн юм.

“Үүнийг бага залуу эзэн өөрийн гараар хийсэн юм. Тарвасны шүүс, жүржийн шүүс болон вандуйтай шөл байгаа.”

“Бага залуу эзэн гэдэг чинь хэн юм?” Нин Ши ихэд сэжиглэж, түүний доромжилсон хүмүүс дотор жимсний жүүс хийх дуртай залуу эзэд байсан эсэхийг санах гэж хичээж байлаа.

Охин шилэн саван дээр бичээстэй зурвасыг уншиж үзэхийг гараараа заан илэрхийлэв.

Нин Ши цаасыг урж аваад харвал, англиар “амжилт” гэж бичээд ард нь зүрх зурсан байлаа.

Үүнийг илгээсэн хүү ичингүйрч, зүрх зурахдаа бага зэрэг инээмсэглэсэн төрх бүсгүйд бараг л төсөөлөгдөж байлаа.

“Аан Бяцхан-Эрдэнэ юм уу…” гээд Нин Шигийн харц тэр дороо уяхан зөөлөн болж, сэтгэлийн түгшүүр нь сая нэг арилав.

Бүсгүй карьераа дөнгөж эхлүүлж байж бусдын анхаарлыг хэт их татаж, тааламжгүй хэрэг төвөг, цуу ярианд орооцолдох вий хэмээн эмээж байсан юм.

Гэвч ингээд бодох нь ээ, түүнийг нэг нүдээрээ ч тоодоггүй хүмүүс түүнрүү яаж харж байгаад бүсгүй яагаад санаа зовох ёстой гэж? Энэ салбарт түүнийг хүмүүс юу гэж бодож байгаад санаа зовоод байвал бүсгүй ядарч туйлдаад үхэх байлгүй.

Өнгөрсөнд тэрээр дээд зиндааны язгууртнууд бүсгүйг дорд үзэж байхдаа юу гэж боддог байсан бол гэдэгт дэндүү их санаа зовдог байжээ. Тэрээр төрсөн эцэг эх гэгдэх хүмүүсийнхээ ааш занд дэндүү их санаа зовниж, харин Сү Яны бодлыг хэтэрхий өндрөөр үнэлдэг байсан юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүсгүй бусдаас дорд мэт санагдах болж, өөрийн мөн чанарыг аажмаар алдсан гэж хэлж болох юм…

Нин Ши одоо баримталж буй үзэл суртлаа аль эртнээс л ойлгосон ч гэлээ аар саархан хэрэг гарах тоолонд сэтгэл нь тавгүйтдэг байсан юм.

Уг нь тэрээр ердөө л өөрийнхөөрөө байж, хиргүй тунглалаг ёс зүйтэй байвал нэг л өдөр өөрийн хүчээр өөрийгөө бусдад дэлгэн харуулж чадах ажээ.

Гэвч урьд өмнө нь Нин Ши өөрт эрхэм гэсэн хүмүүсийнхээ л төлөө тэмцэж байсан хэрэг.

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s