Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 48

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                  Дараагийн бүлэг


48-р бүлэг: Миний эксүүд намайг үргэлж эвгүй байдалд оруулахыг завддаг

Хүмүүс юу болоод байгааг ухаж ойлгох гэсээр байтал зураг авалтын талбай улаан сарнайгаар хучигджээ. Зуны аагим халуун өдөр хүмүүст бүүр ч халууцах мэдрэмж төрж байв.

Нин Ши түүнд ирсэн ил захидлыг гартаа бариад, хэзээ мөдгүй муужирч унах гэж буй мэт харагдав.

Их захидал дээр хэдэн үгс цувуулан бичсэн нь: “Онгоцны буудлаас тосож авахаа мартав аа~ –Хуншгүй Чөтгөрийн Хаан”

“Хатагтай Нин, та энэ илгээмжин дээр гарын үсгээ зураад өгөөрэй.”

Элэнцэгний чинь гарын үсэг зурах!

“Эднийгээ буцаагаад аваад явж болохгүй юу? Энд байлгавал хүмүүсийн ажилд саад болох гээд байна!” хэмээн Нин Ши аль эелдгээрээ татгалзах гэж оролдов.

“Тэгж болохгүй ээ. Бид үйлчлүүлэгчдээ заавал таны гарын үсгийг авч хүлээлгэн өгсөний дараа буцахаа амласан юм” хэмээн цэцэг хүргэгч хүү яахаа мэдэхгүй учирлав.

Тэгтэл киноны эд зүйлс хариуцсан менежер “Нин Ши, хүлээгээд авчихгүй юу даа! Азаар бидэнд дараа нь сарнайтай хэсэг байгаа болохоор чи бидэнд өгчихвөл бэлдэх гэж цаг алдахгүй амар болно!” хэмээн Нин Шиг бушуухан ятгав.

Нэгэнт л эд зүйлс хариуцсан менежер ингэж хэлж байгаа бол Нин Ши хүргэлтийн хүүд нэмж төвөг удах шаардлагагүй болов. Бүсгүй хоёр хөмсөгнийхөө хоорондын зайг чимхээд, өөрийн нэрийг хайш яйш таталдууллаа.

Хажуугаас харж зогссон хүмүүс атаархлын харцаар ардуур урдуур шивнэлдэж эхлэв.

“Бурхан минь! Ямар их сарнай вэ! Үнэхээр романтик юм аа! Хэн илгээсэн юм бол?”

“Асуух хэрэг байна уу? Бодвол санхүүжүүлэгч нь л биз! Хөөрхөн эмэгтэйчүүд аргагүй л өөр халамж авч байна шүү, зураг авалтынхаа дөнгөж эхний өдрөөс л сарнай хүлээж аваад байхдаа яадаг юм! Бүүр ийм ихийг шүү!”

Нин Шүэлүогийн хажууд байсан туслах Цүй Цайжин тоосон шинжгүй ам нээвэл, “Ихийг авлаа гээд угаасаа нэг их үнэтэй тусахгүй шүү дээ!”

Түүнийг үгээ хэлж дуусмагц ахин нэг хүн Нин Шиг хайж орж ирэв.

Сая шинээр орж ирсэн хүн бүсгүйд жижиг хайрцагтай илгээмж хүргэж өгсөн нь бусдын анхаарлыг тийм ч татсангүй.

Харин хов живд дурлагчид хайрцагт байсан зүйлийг харах гэж толгойгоо өндөлзүүлж байв.

Нин Ши анхаарал болгоомжтойгоор нээж үзвэл хайрцагт томоос том алмас эрдэнэ, захиасын хамтаар байх аж. Захиас дээр: “Уулзалгүй уджээ” хэмээн бичээд “YS” гэсэн гарын үсэг дагалдсан байв.

Тэрхүү хоёр үсгийг хараад Нин Шигийн царай барайв.

*****! Энэ хоёр одоо хамтарч ажиллаад байгаа юм байх даа? Хүн анхаарал татахгүйг хичээж байхад ямар хэцүүдэлтэй юм бэ? Тэрээр хэдхэн хормын дотоор анхилуун сарнайн төгөл, алмас эрдэнэ хүлээж авлаа шүү дээ. Зураг авалтын баг тэр чигтээ уулга алдав.

“Бурхан тэнгэр минь! Ямар гээчийн том алмас вэ! Миний нүд хариугүй сохрох нь ээ!”

“Нин Шигийн санхүүжүүлэгчид үнэхээр солиотой юм аа!

Энэ удаад Цүй Цайжинд хэлэх үг олдсонгүй цухалдан амандаа бувтнав, “Жинхэнэ мөн эсэхийг нь хэн мэдэх юм.”

Харин Нин Ши сандалдаа шигдээд амьдралгүй болсон мэт суув.

Болох ёстой зүйл болдгоороо л болох юм байна…

Бүсгүй нууж чадахгүй юм байна…

Нин Ши хэдэн гүнзгий амьсгаа аван тайвшраад, найруулагч дээр очин “Намайг уучлаарай, Гуо найруулагч аа. Би багийнханд төвөг удчихлаа…” гэв.

Гуо Чишэн нэг их юм бодоогүй бололтой, гараа савчин “Ийм үзэсгэлэнтэй бүсгүйг ивээн тэтгэх хүн нэгээр дутахгүй нь мэдээж! Юунд нь уучлалт гуйх вэ! Тэгээд ч бид цэцгийг чинь үнэгүй авахаар боллоо шүү дээ!” хэмээн уучлалыг нь үл хэргэсэн хэлэв.

Эндээс холгүйхэн Нин Шүэлүо гаднаа тайван царай эсгэж, дотроо хорссондоо шүд зууж байлаа.

Түүний атаархал хорслол буцлалгүй яах вэ? Муу шороо үнэртүүлсэн хөдөөний охин эрчүүдийг урхиндаа оруулж, түүний нөр их хөдөлмөрлөж олдог ийм тансаг бэлэг сэлтийг хумсаа ч хөдөлгөлгүй авч байна шүү дээ…

Нин Ши дараагийн зураг авалт эхлэхээс өмнө хэдэн хормын завсарлагааг ашиглан буланд очоод дуудлага хийв.

“Байна уу? Миний бэлгийг авсан уу, хайр аа?” хэмээн утасны цаанаас назгай дуу гарав.

“Жян Мүе! Би өвөөг чинь хүчиндэнэ шүү*! Чи хүн өдөөд байгаа юм уу?” хэмээн Нин Ши утасны цаанаас дэлбэрэх шахаж байлаа.

“Цу цу. Чи бол надаас сарнай хүлээж авчхаад надтай унтахыг татгалзсан анхны хүн боллоо! Тэгсэн хэрнээ миний өвөөтэй унтахыг хүсэж байдаг, чи арай л гаж сонирхолтой юм аа.”

“Битгий ярианы сэдэв өөрчлөөд бай! Чи яах гээд байгаа юм?”

“Би яасан юм, зүгээр л чамд намайг онгоцны буудлаас тосож авахаа мартав аа гэж л сануулж байна шүү дээ. Чи өөрөө надад амлаа биз дээ!”

“Чи надаар тосуулж авахаасаа айхгүй байна уу? Би чамайг 40 метр урт хутга авчирч байгаад хэдэн хэсэг тасчиж хаяна гэхээс айхгүй байна уу, муу новш оо?” гээд Нин Ши түүнийг юу юугүй зүйл дуусгамаар санагдаж байв.

“Тэгээд чи хэлсэн амандаа хүрэхгүй юм уу?” Эр утасны цаанаас хүйтэн өнгөөр хэлэв.

“Чи надад 8 сая юан зээлүүлбэл би тосож авна гэж тохироо биз дээ? Одоо надад хэрэггүй болсон. Би чамд учраа хэлээд месеж илгээсэн биз дээ?”

“Надад хамаагүй ээ, чи амласан л бол амласан. Би чамд мөнгө зээлүүлээгүй ч гэсэн тийм их мөнгө нэхэхэд чинь шууд л зөвшөөрөө биз дээ? Би худлаа амлах хүн биш шүү дээ. Чи хүмүүст өртэй явах дургүй гээ биз дээ? Энэ чинь надаас тусламж авснаас ялгаа юу байсан юм?”


*Өвөөг чинь хүчиндэнэ шүү гэдэг нь “Fuck your grandfather” гэсэн утгатай, Хятадад хэрэглэгддэг хараалын үгсийн нэг байгаа юм. Яаж орчуулахаа мэдсэнгүй ээ, sorry all.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.