Чөтгөр бурхдын домгууд 180

Чөтгөр бурхдын домгууд 180

Сурталчилгаа
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 180 – Зөв бурууд эргэлзэх 

Сяо нин Арь Не Лиг холоос ажин харна. Түүний нүд гэрэлтэн гялтганаж байлаа. Ийм том үйл явдал болж байгаа атал Не Ли огтхон ч айсангүй.  Хэрэв нас чацуу өөр хүн байсан бол тэд айсандаа хөл нь дагжин чичирэх байсан биз. Тиймээс Сяо Нин Арь дотроо санаашрав. Не Лиг гүйцэн түүний хажууд энэ зэрэгцэх гэж хичнээн хичээсэн ч Не Лигийн ард л зогсох хүн гэдгээ тэрээр мэдэрлээ. Зарим зүйлийг хийж чадахгүйгээ мэдэрвэл дотроо санаа алдах нь тэр.

Не Ли хойморьт зогсном. Тэрээр доороо байгаа хүмүүсийг тайвнаар ажин харлаа. Шэн Фэй, Шэн Юуэ болон бусад Ариун Гэр бүлийн залуу гишүүд Не Лигийн өөдөөс эгцлэн ч харж чадахгүй байв. Тэд толгойгоо гудайлгавал, тэдний юу гэж бодож байгааг хэн ч таашгүй.

Шэн Хонгийн үгийг дэмжих хүн энд үгүй учир Не Ли инээмсэглэв. Шэн Хонг уур амьсгалыг бусинуулах оролдого бүтэлгүй боллоо. Хэрэв энэ өнгөрсөн үеийн Ариун Гэр бүл байсан бол тэд энд нэр хүндтэй байх байлаа. Гэхдээ энэ олон зүйлийн дараа Ариун Гэр бүлийг дэмжих нэгээхэн ч овог олдсохнгүй.

Е Сью мөн Е Шуо хоёр бие биерүүгээ харан инээмсэглэв.

Шэн Хонгийн гаран дахь судаснууд товойн тодорсон харагдана. Үнэнийг хэлэхэд тэрээр ингээд буугаад өгөхийг хүсэхгүй нь. Тиймээс тэрээр чангаар хэлнэ. “Бүх гэр бүл энд хуран цугларсан учир би нэг зүйлийг цохон тэмдэглэхээс өөр арга алга. Миний Ариун Гэр бүл Яруу алдрын хотод үнэнч шудрага гэр бүл билээ. Энэхүү хотыг бид зуу зуун жил хамгаалж ирсэн. Манай гэр бүлийн тоо томшгүй олон дайчин эрс хотоо хамгаалан эрсэдсэн. Гэсэн хэдий ч сүүлд гарч ирсэн зөрчилдөөд миний урмыг ихээхэн хугаллаа. Хотын захирагч хаана байгаа нь ч мэдэгдэхгүй, Цаст салхин гэр бүл манай Ариун Гэр бүлийг бүхий талаас шахан зайлуулах гэж оролдсоноос болж Ариун Гэр бүл минь ихээхэн хохирол амссан. Би Хотын захирагчийг өөрийг биеэр гарч ирэхийг шаардаж байна. Мөн би энэ олон овгийн өмнө Хотын захирагчаас бид ямар гэм нүгэл үйлдсэн болоод энэ гутамшгийг амсах ёстойг асуумаар байна.”

Шэн Хонг Не Ли уруу харан хэсэг зуур амс хийснээ, сэтгэл хөдлөлөө ил гарган хэлэв. “Мэдээж, Ариун Гэр бүлийн залуу үеийнхэн минь Не Ли залуу эзэнтэнд гэм үйлдэж уурлуулсан билээ. Гэхдээ залуу хүмүүсийн дунд зөрчилдөөн, маргаан гэдэг байдаг л асуудал. Би Не Ли залуу эзэнтэнг тэднийг өршөөнө үү хэмээн өмнөөс нь уучлалт эрж байна.”

Шэн Хонгийн үгийг сонссон Не Ли дотроо хөхрөн инээнэ. Энэ хөгшин үнэг бүх өшөө хорсолыг залуу үеийнхэн уруу чихэж, олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн бололтой.

Хэрэв энэ бүх асуудал зөвхөн залуу үеийнхний дундаас үүсэлтэйсэн бол Цаст салхин гэр бүл Не Лигийн төлөө Ариун Гэр бүлийг шахах нь хэтийдсэн хэрэг. Залуу хүмүүс хоорондоо зөрчилдөх нь энгийн үзэгдэл билээ. Хэрэв ийм жижигхэн асуудлуудаас болж овгууд хоорондоо зөрчилддөг байсан бол Яруу алдрын хот одоо аль хэдийнээ үймж байх байсан биз.

Шэн Хонгийн зальхай байдал Е Сью ба Е Шуо хоёрыг дүр эсгэн инээлгэхэд хүргэв. Гэвч тэд юу ч дуугарсангүй. Не Ли энэхүү асуудлыг хэрхэн шийдэхийг тэд харахыг хүсэв.

“Шэн Хонг ах та тоглож байгаа байлгүй. Мэдээж би Шэн Юуэ мөн Шэн Фэйтэй маргалдсан нь үнэн. Гэхдээ Е Зонг ноёнтон миний хэдэн үгийг л сонсоод Ариун Гэр бүлийг шахан зайлуулах гэсэн бол үлгэрийн далай тэр бөлгөө. Цаст салхин Гэр бүл Яруу алдрын хотын нэг хэсэг байхдаа хэзээ өөр овог аймгийг шахан зайлуулах гэж оролдож байв?” Не Ли ярзайн мишээв. Не Лигийн хоолой Шэн Хонг шиг чанга бус авч хэлэх гэсэн зүйлс нь товч бөгөөд тодорхой байлаа. Шэн Хонгийн жүжиглэлттэй харьцуулахад Не Лигийн жүжиглэлт ч дутахааргүй ажээ.

Олон овгийн хүчтэнгүүд хоорондоо ярилцацгаана. Цаст салхин гэр бүл Ариун Гэр бүлийг шахах нь ердөө залуучуудын маргалдаанаас бус, хэтийдсэн өөр шалтгаантай нь тодорхой. Цаст салхин гэр бүл үргэлж шулуун шудрага байсаар ирсэн. Тэд ийм өчүүхэн бодолтой хүмүүс биш.

“Не Ли залуу эзэнтэнгээс болоогүй бол Цаст салхин гэр бүл яахан Ариун Гэр бүлийг шахах билээ?” Шэн Хонг эргэн тойронд юу шивнэлдэх нь түүнд хамаагүй. “Нэмж хэлэхэд миний дараагийн асуулт бол Хотын захирагч энд яагаад байхгүй байна? Та нар ямар нэгэн зүйлийг нуух гэж байгаа юм биш биз? Та нарын зорилго юув?”

Шэн Хонгийн нүд онийвол хүйт даагаад явлаа. Гараа овгийн ахлагч нар уруу ёсорхон бариад хэллээ. “Өмнө нь Ариун Гэр бүл минь Е Хан залуу эзэнтэй таарсан. Тэр үед Е Хан залуу эзэн маш хүндээр шархадсан, амь насныхаа төлөө тэмцэж зугатаасан. Тэрээр Е Зонгийг хэн нэгэн хөнөөх гээд оролдоод аль хэдийн үхсэн гэсэн. Е Хан ч гэсэн алуулахаа шахсан. Харин тэрхүү хүн Хотын захирагчийн суудлыг зальхай аргаар булаан суух санаатай байна. Тиймээс би овгийн ахлагч нараас шудрага ёс тогтоохыг хүслээ.”

Шэн Хонгийн үг яг л чулуу ус уруу нүүлгэж буй мэт мянга мянган долгионыг үүсгэв. Хотын Захирагч Е Зонг алуулсан гэнээ? Энэ үнэхээр байж боломгүй юм.

Гэхдээ Хотын захирагч амьд байсан бол Шэн Хонгийн худал үг амархан илчлэгдэх бус уу?

Бүгд цочролд орлоо. Энэ энгийн үе байсан бол Шэн Хонгийн үгэнд хэн ч итгэхгүй. Гэтэл Хотын захирагч өөрөө ирэх болоогүй энэ үед бүх зүйл сэжигтэй санагдуулаад явлаа. Ийм том найранд Не Лиг хойморьт суулгаад байж болох уу?

Олон хүчтэнг ажиж харвал Шэн Хонг жуумалзан инээв. Тэрээр Не Ли уруу дахин хараад бодов ‘Жаалаа, надтай тоглох гээ юу? Чи балчирдана аа хөө’

Хүчтэнгүүд царайндаа эргэлзээ тодруулан харна. Ийм зүйл үнэхээр болсон байх магадлалтай юу?

Хотын захирагч алуулах бол жижиг асуудал биш. Яруу алдрын хотыг тэр чигт нь донсолгохоор том асуудал.

Е Сью, Е Шуо хоёр бүх үнэнийг мэддэг учир Шэн Хонгийн хэлсэн үгийг сонсвол уур бухимдал нь хүрнэ. Е Зонгийг алах гэсэн хүн Е Хан байсан. Тэд Шэн Хонг энэ хэргийн талаар мэднэ хэмээн бодоогүй явсан. Тэр бүү хэл Шэн Хонг хэрэгтэнг өмөөрч байна.

Аз болоход Е Зонгийг Не Ли аварсан. эс бөгөөс Шэн Хонг хүнийг гүтгэх гэж оролдох аваас амжилт олохоор байв. Тийм зүйл болох аваас Яруу алдрын хот суурин дээрээ хөмрөх байлаа. Шэн Хонг үнэхээр хорт могой лугаа адил зальхай юм.

“Хахаха.”Хуяан Сионг хөхрөн инээв. “Шэн Ах даажигнаж байгаа байлгүй дээ. Би Шэний залуусыг хэзээ Е Хантай таарсанг мэдэхгүй. Би гэхдээ Е Зонг ахтай саяхан уулзсан. Е Зонг ах бар лугаа адил хүчтэй байж удахгүй Домгын зэрэглэл хүрэх гэж байлаа. Та гэтэл түүнийг үхсэн болгож муу ёрлох юм. Та ямар санаа агуулж байгаа нь хачирхалтай юм.  Е Зонг ах удахгүй ирнэ. Тэр үед та тайлбар хийгээрэй.”

Хуяан Сионгийн үгийг сонссон хүмүүсийн эргэлзээ бага зэрэг тайлагдлаа. Хуяан Сионг бол Е Зонгийн хамгийн итгэлт хүмүүсийн нэг. Хуяан Сионг худал хэлэх ямар нэгэн шаардлага үгүй.

Шэн Хонг хүйтнээр инээв. “Хотын захирагч гайхалтай сүнсний хөгжилтэй. Яруу алдрын хотод Е Могоос өөр хүн түүнтэй эн зэрэгцэхтэй. Би ч гэсэн түүнийг амархан алуулна гэж итгэхгүй байна. Түүнтэй дотно хүн түүнийг хөнөөгөөгүй бол яаж бүтэх билээ?”

Шэн Хонг Хуяан Сионгийг мөн сэжигтэн гэж далд санаагаараа хэлнэ.

Хуяан Сионгийн царай царайвал тэрээр хилэгнэн Шэн Хонгийг ширтлээ. Тэрээр гэхдээ одоо уураа барих хэрэгтэйг мэднэ. Тэрээр хөгшин үнэг Шэн хонгийн өмнө зогсох газар, нотлох баримт олох хэрэгтэй. Цаг хэд болж байгааг бодвол Е Зонг аль хэдийн Цаст салхин гэр бүлийн гишүүдээ аваад Харанхуйн бүлгэмийн салбар, Ариун Гэр бүл уруу очин бүсэлсэн байх ёстой. Тэд Шэн Хонгийг ба түүний гэр бүлийн хүчтэнгүүдийг энд торгоон барих аваас тэдэнд ашигтай.

“Шэн ах, та бурж байна. Мянга худал хэлсэн зүйл үнэн болж хувирдаг юм шүү. Аз болж Е Зонг ах эрүүл саруул байна. Хэрэв Е Зонг ахад золгүй явдал үнэхээр болсон бол бид гүтгэгдэх балйаа үшү дээ?” Хуяан Сионг хүйтнээр хөхрөн инээж хэлэв.

Шэн Хонгийн зүрх чичирхийлэв. Хуяан Сионг бурууг өөрөөсөө холдуулах гээ юу? Эсхүл үнэхээр Е Зонг амьд байна уу? Тэрээр хүйтнээр инээмсэглэн хэллээ. “Тэгвэл ийм учиртай юм бол Хотын захирагчийг гараад ир гэж хэлээч.”

Е Зонг үнэхээр Луугийн хэл ургалаар хордсон бол үхэл түүнийг гарцаагүй хүлээж буй. Цаст салхин гэр бүл амь торгоон барих нууц аргачлалтай байсан ч Е Зонгийг аварч чадахгүй.

“Цаг нь болхоор тэр ирж л таараа.” Не Ли Шэн Хонг уруу харан хэлэв.

“Шэн Хонг овгийн ахлагч юунд тэсгэл алдана бэ?”

“Тэгвэл Е Хан яагаад энд алга? Ийм том арга хэмжээ дээр Е Хан энд алга байна шүү дээ. Е Хан энд байсан бол би түүнээс болсон учир явдлыг мэдэж чадахгүй.” Шэн Хонг гөжүүдлэн, гүрийв.

Не Ли ч үнэнийг одоохондоо гаргаж ирж чадахгүй. Бусад овгийн ахлагч нар Луугийн хэл ургамлаар Е Зонгийг хордсоныг мэдэх аваас бүх овгийн ахлагч нар үймж бүхэл нөхцөл байдал хэцүүдэхийг мэднэ. Энэ бол Шэн Хонгийн урхи. Не Ли тэдэнд Е Зонгийг эдгээсэн гэж хэлсэн ч энэ нэмэргүй.

Не Ли инээмсэглэн хэлэв. “Хотын захирагч бол Яруу алдрын хотын тулгуур багана. Түүний эргэн тойрон дахь хүмүүс түүнийг хөнөөхийг хүснэ гэсэн үү? Байж боломгүй юм. Хотын захирагчийг хөнөөгөөд ямар ашиг тус байна? Е Мо ноён ирмэгц хэрэгтэн аймшигтай үхлээр үхэх болно.”

Олон гэр бүлийн хүмүүс бие биерүүгээ хараад толгой дохив. Эцсийн эцэст Е Мо ноён бас бий шүү дээ. Е Сью, Е Шуо эсхүл бусад хүмүүс Е Зонгийг аллаа хэдий ч Яруу алдрын хотыг гартаа авч чадахгүй. Тэдэнд ийм үйлдэл гаргах шаардлага үгүй.

“Хмм, гэхдээ хэн мэдлээ, та нар Харанхуйн бүлгэмтэй хуйвалдсан юм билүү?” Шэн Хонг мөчөөгөө өгөхгүй мөрий тавив.

Хэрэв энэ талаар ярилцах аваас овгийн ахлагч нар Е Зонгийг хайж эхлэх байх. Не Ли тиймээс инээмсэглэн хэлэв. “Ариун Гэр бүл хэн нэгнийг харах уу?”

“Сэдэв битгий хазайлгаад бай.” Шэн Хонг хүйтнээр инээмсэглэв. “Чи биднээс үнэнийг нууж чадна гэж бодоо юу. Е Зонг гарч ирээгүй цагт та нар сэжигнээс мултрахгүй шүү.”

“Ариун Гэр бүл түүнийг харахаас айгаа юу? Тэгвэл аваад ир.” Не Ли хүйтнээр хэллээ.

Хэсэг хугацааны дараа Шэн Мин гарч ирэв. Царай нь цөхрөнгөө барсан харагдана.

“Шэн Мин.” Шэн Хонгийн царайнд аллага үйлдэх хүслэн бадрав.

“Зөв өө, энэ бол Ариун Гэр бүлийн Шэн Мин настан.” Не Ли Шэн Хонг уруу харав.

Шэн хонг хүйтнээр инээмсэглэн хэллээ. “Сүүлийн хэдэн өдөр Шэн Мин маш том алодаа гаргасан. Тэрээр Ариун Гэр бүлээс үлэмж хэмжээний мөнгө мөрийтэй тоглож алдсан. Тэрээр Ариун Гэр бүлээс гарсан болно. Харин Не Ли залуу эзэнтэн таныг Шэн Минийг барьцаална гэж санасангүй. Шэн Миний амаар Ариун Гэр бүлийг минь муулуулах гээ юу? Зөв үү? Миний Ариун Гэр Яруу алдрын хотод зуу зуун жил оршин тогтносон. Чам шиг жаал үүнийг сүйрүүлж чадахгүй шүү.” Шэн Хонг Не Ли уруу хуруугаараа чичлэн. Шэн Хонг гэр бүлийн урвагч нэрийг зүүсэн билээ. Тэрээр урвагч учир юу ч гэж хэлсэн хэн ч итгэхгүй.

“Хаха, Шэн Хонг овгийн ахлагч уран цэцэн үгэндээ гарамгай юм гээч. Та харыг үгээрээ цагааруулах юм аа. Бусад хүмүүст сөргөлдөх боломж ч өгөхгүй.” Не ли хэлэв. Тэрээр Шэн Хонг уруу хүйтнээр хараад ийм үг хэлнэ гэдгийг таамаглаж байлаа.

Шэн Хонг хөмсгөө зангируулав. Не Лид өөр арга байгаа юм биш биз дээ?


Өмнөх хэсэг

Дараагийн

3 comments on “Чөтгөр бурхдын домгууд 180”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s