Чөтгөр бурхдын домгууд 179

Чөтгөр бурхдын домгууд 179

Advertisements
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


 

Хэсэг 179 – Нэр хүнд 

Шэн Хонгийн нүүрэн дээр инээмсэглэн дотросон боловч дотроо барайсан байлаа. “Хуяан дүү тоглож байгаа байлгүй дээ. Ариун Гэр бүл яалаа гэж Яруу алдрын хотын эсрэг босч, нэр нүүрээ гутаах билээ.”

“Хаха, тэгвэл би амар тайван байж болох нь ээ.” Хуяан Сионг хөхрөн инээв.

Тэд хоорондоо найрсаг байх авч бусад олон овгийн ахлагч нар хоорондоо чанга ярихаас эмээнэ. Тэд тэдний хооронд байх дайсагнасан байдлыг мэдэрцгээнэ. Энэ овгийн ахлагч нар бүгдээрээ хөгшин үнэгнүүд. Тэд Цаст салхин Гэр бүл ба Ариун Гэр бүл хоёрын харилцаа маш хүйтэн байгааг мэдэрцгээв.

Хуяан Сионг бол Хотын захирагчийн баруун гар талын хүн. Ариун Гэр бүлийг өдсөн ямар нэгэн үйлдэл сая гаргасанаас гарцаагүй. Ариун Гэр бүлийн хариу үйлдэл хүртэл маш их байлаа. Тэд тулаанд ороход бэлтгэлтэй ирсэн нь ойлгомжтой.

Не Ли, Е Сью, Е Шуо нар бүгдээрээ энэ явдлыг дээрээс харцгаав.

Е Шоу толгой сэгсрэн санаашрав. “Хуяан ах булчимгүй үйлдэл гаргасан мэт боловч тэрээр юу хийж байгаагаа мэдэж байна. Саяын үйлдлээрээ Ариун Гэр бүлийг шалгасан. Ариун Гэр бүл үнэхээр бослого гаргах зүрх сэдэлтэй байгаа нь тодорхой болчихлоо.”

“Шэн Хонг далд сэдэлтэй байгаа нь гарцаагүй. Тэрээр Хотын захирагчийн суудлыг олон жилийн өмнө санаархсан нь гарцаагүй. Эс бөгөөс тэрээр Шэн Юуэ гэсэн тэр өөдгүй золигийг манай Юн Эрийн араас гүйлгэхгүй байх байсан. ” Е Сью санаашрав. Цаст салхин гэр бүлийн хамгийн том эрсдэл, аюул бол хотын захирагч ганц охинтойд буй. Е Хан өргөмөл хүү нь ч гэсэн Цаст салхин гэр бүлээс урвасан нь гутамшиг.

Не Ли сэтгэл нь хөдлөв. Хуяан Ланруогийн аав ийм чадвартай хүн гэдгийг тэрээр төсөөлөө ч үгүй. Тэрээр Ариун Гэр бүлийн урвалтыг олон нийтэд таниулан харуулж чадлаа. Үүнээс харахад Е Зонг Хуяан Сионгд ямар их итгэдэг нь харагдаж байна.

Танхим өмнөх шигээ дуу шуугиантай байхаа болив. Шэн Хонг эргэж харвал олон овгийн ахлагч нар Ариун ГЭр бүлийг шүүмжилсэн байр суурьтайг олж анзаарав. Ариун Гэр бүл, Цаст салхин гэр бүл хоёрын хоорондын харилцаа нурангийн ирмэг дээр байгаа. Тэд бусад гэр бүлүүдийг тэднээс зайгаа барихыг шаардаж буй.

Ариун Гэр бүл гурван үндсэн гэр бүлийн нэг ч гэсэн, Цаст салхин гэр бүл, Ариун Гэр бүл хоёрын хооронд нэгийг нь сонго гэхэд хүмүүс Цаст салхин гэр бүлийг эргэлзэлгүй сонгоно. Цаст салхин гэр бүл Яруу алдрын хотын удирдагч сүүлчийн хэдэн зуун жил байсныг мартах ёсгүй. Цаст салхин гэр бүлийн үндэс суурь хүний төсөөлөхийн аргаггүй гүнд нэвчсэн байгаа. Бусад гэр бүлүүд үүнийг ганхуулах боломжгүй.

Шэн Хонг хүйтнээр эргэн тойрон, мөн овгийн ахлагч нарыг ширтэв. Бусад овгийн ахлагч нар нүд дальджин, нүүр буруулав.

Шэн Хонг дээшээ харан их танхимын хойморь хэсэг дэх суудлууд уруу харвал Е Сью, Е Шуо мөн Не Ли байв. Шэн Хонгийн царай улам барайвал тэрээр хундага дарс хүртлээ.

Үнэнийг хэлэхэд Ариун Гэр бүл төгс төлөвлөгөөтэй байсан. Хэрэв энэ төлөвлөгөөг хэрэгжүүлсэн бол Ариун Гэр бүл Цаст салхин гэр бүлийн суудлыг их хохирол амсалгүй авч чадах байлаа. Гэтэл энэ төлөвлөгөөг тэр хараал идсэн Не Ли гэсэн жаал эвдчихлээ.

Шэн Хонг учрыг нь ойлгохгүй нь. Ариун Гэр бүл Не Лигийн өмнөх дүрийнх нь заналт дайсан байсан юмуу? Не Ли яахаараа дандаа Ариун Гэр бүлийн эсрэг байдаг юм бэ? Шэн Хонг сэтгэлээр гутарлаа.

Ариун Гэр бүл ийм эвгүй байдалд орсон учраас Цаст салхин гэр бүлийн дарамтан дор бусад бүх гэр бүлүүд тэднээс зайгаа барих нь дамжиггүй. Ариун Гэр бүлд хоёрхон сонголд үлдлээ. Цагийн аясад гандан буурах, эсхүл Харанхуйн гэр бүлтэй нэгдэн дахин дайрах.

Шэн Хонг хэзээ ч эхний сонголтыг нь сонгохгүй. Гэхдээ хоёрдугаар сонголтыг сонгоод бүтэлгүйтэх аваас тэд сүйрэх болно. Ариун Гэр бүл өөрийнх нь гарт байна.

Яг одоо Яруу алдрын хотын Төв удирдлага ресторанд тулаан аль хэдийн эхлэсэн байлаа.

Е Зонг Ариун гэр бүлийн төв удирдлага хэсэг уруу манлайлан дайран. Хар Алтан зэрэглэлийн хэдэнтээ дайчдыг нисгэн шидэв. Хотын харуулууд Ариун гэр бүлийг бүслэн авч дусал ус байтугай дээшээ шувуу ч нисгэхгүй чандлан хамгаална.

Гэсэн хэдий ч Е Зонг болон Цаст салхин гэр бүлийн хүчтэнгүүд аллага үйлдээгүй. Тэд зөвхөн Ариун Гэр бүлийн гишүүдийг шархадуулна.

Е Зонг Ариун Гэр бүлийн үндсэн танхим уруу орох гэж зэхэж байтал их танхимаас нүд сохлом хурц гэрэл гарлаа. Олон нууцлаг хээн бичээсүүд эргэлдвэл, яг л тойрон эргэлдэх нүднүүд лугаа адил хамгаалалт үүсгэв.

Е Зонг хөмсгөө зангируулав. Энэ Хамгаалалтын бичээсийг Ариун Гэр бүлийн өвөг дээдэс хийсэн нь тодорхой.

Энэ Ариун Гэр бүлийн өөрийгөө хамгаалах арга буй заа.

“Чиний хамгаалалтын хээн бичээсүүд зөвхөн чөтгөрийн араатнуудын эсрэг идэвхитэй. Намайг яаж зогсоож чадах уу?” Е Зонгийн дээл сэвэлзэн тэрээр аажмаар хамгаалалтын хээ уруу алхан оров.

Ариун Гэр бүл Яруу алдрын хотод энэ олон жил байхад Цаст салхин гэр бүл Ариун Гэр бүлийн нууц хөзрүүдийг мэдэлгүй үлдэж яахан болох билээ? Е Зонг Ариун Гэр бүлийн талаар бараг бүгдийг мэдэж байгаа. Түүний мэдэж чадаагүй ганц зүйл нь Ариун Гэр бүл нь Харанхуйн бүлгэмтэй хуйвалдаж байсан нь юм.

“Яруу алдрын хотоос урвасныхаа шанг ингээд амс” Е Зонгийн сэтгэлийн илэрхийлэл ихээхэн хүйтэн байв. Түүний бие үлэмж Цаст салхин Их мич болон хувираад архирав. Тэнгэр нилэнхүүдээ цаст шуурганд хучигдвал Ариун Гэр бүлийн Хамгаалалтын хээн бичээс уруу цас мөндөр ниргэн унана.

Цаст салхин их мичтэй нэгдсэнээсээ хойш Е Зонгийн хүч аль хэдийн өөр түвшинд очсон. Тэрээр Домгын зэрэглэл хүрэхэд хэдхэн хуруу дутуу билээ. Цаст салхин их мичийг тэрээр удирдвал улам их хүчийг гаргана.

Таас. Таас. Таас

Цаст шуурга үргэлжлүүлэн шуурч Ариун Гэр бүлийн Хамгаалалтын хээг ниргэнэ.

Не Ли ба нөхдүүд ажил хэрэг ярилцахгүй хов жив хутгаж сууж буй харагдана. Олон овгийн гэр бүлүүд ч гэсэн хоорондоо чангаар үргэлжлүүлэн ярилцана.

Шэн Хонг хэдэн хундага дарс уусны дараа ямар нэгэн зүйл нэг л биш байгааг мэдрэв. Тэрээр энэ олон гэр бүлийн хүмүүс цугласан атал найр яагаад эхлэхгүйг гайхна. Тэд цаг хожих гэж буй мэт харагдаж байлаа. Цаст салхин гэр бүл юу бодож байгаа юм бол? Тэрээр гэнэтхэн нэг зүйлийг бодлоо. Шэн Хонгийн хүйтэн хөлс цувж гарна.

Шэн Хонг ширээг цохин дээш босов.

Ширээг цохих чимээнээр бүх гэр бүлийн хүчтэнгүүд дуугаа аядав. Бүгд Шэн Хонг уруу харлаа.

“Бид энд чөтгөрийн араатны сүргийг хэрхэн зогсоох талаар ярилцах гэж ирээгүй юу? Гэхдээ би нэг зүйлийг гайхаж байна. Хотын захирагч хаана байна? Хотын захирагч яагаад ирээгүй юм бэ? Энэ олон овгийг яагаад хүлээлгээд байна?” Шэн Хонг хүйтнээр хэллээ. Дуу хоолой нь чанга биш ч гэсэн их гүн гүнзгий, хан хуур лугаа адил хүчтэй байв. Энд хуран цугларсан хүн бүхэнд түүний хоолой сонсогдохоор байлаа.

Шэн Хонгийн үгийг сонсоод олон гэр бүлийн хүмүүс хоорондоо ярилцана. Нээрээ тэдэнд ч гэсэн эргэлзээ төрж эхэллээ. Энэ олон хүн ирсэн атал Хотын захирагч яагаад хүрэлцэн ирэхгүй байгаа юм бол? Хотын захирагч өөрөө энэ найрыг зохион байгуулж байгаа бус уу?

Шэн Хонгийн үйлдэл гэхдээ арай задарсан санагдана.

“Шэн Хонг ахаа, Хотын захирагч нэг ажилтай байгаа учир ирж амжаагүй байна. Тэрээр удахгүй ирнэ. Шэн Хонг ах та тэвчээртэй байна уу. Хотын захирагч ирэх хүртэл би энэ найрыг зохион байгуулж байх үүрэгтэй.” Не Ли тайвнаар хэллээ. Түүний хөмсөг зангирвал хөгшин үнэг Шэн Хонг одоо хариу үйлдэл үзүүлэв. Шархадсан араатан улам догшин, хэрцгий болдог гэдэг шүү дээ. Не Ли Шэн Хонгийг хэрхэн хариу барих бол гэж гайхав.

Энэ мөчид бүгд Не Ли уруу харцаа чиглүүнэ. Е Зонг ирэх хүртэл Не Ли зохион байгуулж байгаа? Не Лиг ийм өндөр байр суурьтай хэмээн хэнч төсөөлөөгүй.

“Хаха, хөх инээд хүргэчихлээ. Салиа нь арилаагүй энэ жаал яаж энэ найрыг зохион байгуулна гэж? Цаст салхин гэр бүл биднээр даажигнаад байна уу?” Шэн Хонг галзуу мэт хөхрөн инээх дуу нь танхимаар нэг сонсогдоно.

Шэн Хонгийн үгийг сонсоод олон гэр бүлийн гишүүд өөр өөр бодолтой балйаа. Олон гэр бүлийн овгийн ахлагч нар Не Лиг харсан, эсхүл ядахнаа хэн гэдгийг нь дуулж байсан. Тиймээс тэд Не Лид эргэлзэхгүй. Эцэст нь Не Ли чөтгөрийн араатны сүрэг ирэхэд хамгийн их гавьяа байгуулсан хүн. Не Ли Хотыг хамгийн бага хохирол амсахад үлэмж гавьяа байгуулсан.

Энгийн хүчтэн байсан бол өөрийнх нь овгийн ахлагч дургүйцэхгүй байлаа ч хүмүүс тэрхүү хүчтэнг найр зохион байгуулж байвал хов жив хутгана. Не Лиг өмнө нь огт харж байгаагүй хүмүүс шивэр авир хийж эхэллээ.

“Тэр хүнийг мэдэх үү? Тэр хүн чинь Не Ли байна!”

“Не Ли? Яруу алдрын хотын супер суут ухаантан, мандаж буй нар уу?”

“Би түүнийг Тэнгэрийн хээ овгийнх гэж сонссон юм байна.”

Хүмүүс Не Лиг өмнө нь огт харж байгаагүй ч гэсэн тэд Не Лигийн нэрийг дуулж байсан.

Хүмүүс Тэнгэрийн Хээ овог уруу харцаа чиглүүлвэл Не Хай, ба Не ЭН хоёрыг л харав. Тэр хоёрын царайнд догдолсон өнгө аяс илтээр тодроно. Тэд өөрийн эрхгүй цээжээ дээш өргөв. Энэ найрыг Не Ли зохион байгуулж хойморьт нь сууж байна. Өмнө нь ийм хүндлэлийг тэд хүлээж байсан билүү? Тэд Не Лигийн сүүлийн байгуулсан гавьяанууд, ажил үйлсийг сонсч байсан. Одоогийн байдлаар Яруу алдрын хотын хамгийн чухал хүн Не Ли юм.

Не Лигийн ач тусаар Тэнгэрийн Хээ овог Яруу алдрын хотын гоол хэсэгт орших хамгийн том эдлэн газар уруу нүүсэн. Энэ хотын захирагчийн эдлэнгээс хэдхэн зуун метрийн цаана оршдог. Алхимийн Холбоо энэхүү эдлэнг Тэнгэрийн Хээ овогт худалдан авч өгсөн юм. Үүнтэй зэрэгцэн Тэнгэрийн Хээ овгийг олон хүчтэнгүүд хамгаалж, хамгаалагчдынх нь тоо мянга заван том овог болсон билээ.

Тэнгэрийн Хээ овог ийм суу алдарт хүрнэ гэж хэний ч зүүдэнд ороогүй. Олон овгийн хүмүүс харцаа тэдэн уруу чиглүүлэх нь тэдэнд маш их баяр бахдалыг авчирна.

Энэ суу алдрыг Не Ли Тэнгэрийн Хээ овогт авчирсан билээ.

“Миний сонссоноор сүүлийн чөтгөрийн араатны сүргийн довтолгооны үед Не Ли нууцлаг аргууд ашиглан бидний хохиролыг хамгийн бага түвшинд барьсан. Бид өмнөх дайралтуудынхаас даруй арав дахин бага хохирол амссан.”

“Тийм учиртай байж ээ!”

Би түүнийг үнэхээр биширч байна. Хэрэв тэр байгаагүйсэн бол би ч гэсэн чөтгөрийн араатны сүргийн дайралтаар нас барсан байх байлаа. Нэгэн Цаст салхин чөтгөрийн араатан яг миний хүзүүг хурц сарвуугаараа зүсэх шахсан. Аз болж цөөхөн Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд дээш хананд авирсан учраас би амьд гарч чадах байсан. Хэрэв сүрэг араатан гарч ирсэн бол би энд сууж байхгүй байх байлаа.”

“Би ч гэсэн түүнийг шүтэхээс өөр аргаггүй байна. Тэр миний олон ахан дүүсийн минь амийг аварсан.”

Олон гэр бүлийн хүчтэнгүүд Не Лид тулааны  үеэр тусласан. Тэд бүгдээр түүнийг ихээр хүндлэнэ. Яруу алдрын хот хэзээ ч чөтгөрийн араатнуудад баригдан усттаж магадгүй. Тиймээс чөтгөрийн араатны дайралтын үеэр гавьяа байгуулсан хүн ихээхэн хүндлэгддэг юм.

Шэн ХОнг Не лиг ийм өндөр байр сууртай байж, олон хүчтэнгүүдийн зүрхэнд мөнхлөгдөнө гэж огтхон санаагүй. Шэн ХОнгийн зүрх нь улам үхэв. Ариун Гэр бүлийн нэр хүнд Не Ли гэдэг жаалынхтай дүйцэхээргүй бага болсон юм гэжүү?

 


Өмнөх хэсэг

Дараагийн


 

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 179”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s