Чөтгөр бурхдын домгууд 178

Чөтгөр бурхдын домгууд 178

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 178 – Бослого?

“Нин Арь зээ дүү үнэхээр үзэсгэлэн төгс, бас чамин юм. Би түүний сүнсний хөгжил ямар шатандаа байгаа бол хэмээн гайхаж байна?” Не Хай асуув. Сяо Нин Арь өмнө нь Шэн Фэйг зодсоныг өмнөхөн дуулсан. Тийм учир энэ асуултыг тэрээр асуусан болно.

Олон овгийн ахлагч нар өнөөдөр энд хуран цугларсан. Тэд Не Эн болон бусад хүмүүст мэнд дамжуулан мэндчилнэ. Тэд Не Хай болон Сяо Юунфэн хоёрын харилцан яриаг сонсоцгоов.

Сяо Юун Фэн Сяо Нин Арь уруу зөөлхөнөөр хараад, хөнгөхөн инээмсэглээд хариулав. “Миний охин одоо 2-одтой алтан зэрэглэл билээ, удахгүй 3-одтой Алтан зэрэглэл хүрэх биз.”

Сяо ЮунФэнгийн үгийг сонсвол олон овгийн ахлагч нар дотроо цочирдов. Тэд цуу яриаг дуулсан хэдий ч үнэнийг сонсвол тэд гайхаж, цочирдохоос өөр яахан билээ? Охин нь ийм залуудаа аль хэдийнээ 2-одтой Алтан зэрэглэл хүрэх гэж. Охин нь залуу үе дундаа шилдэг гуравт бичихдэх бөлгөө.

Не Хай хөмгөө зангируулав. Энэ Сяо Нин Арь үнэхээр авьяаслаг юм. Не Лигийн эхнэр болоход буруудаад байх зүйл үгүй. Хэрэв Не Ли хотын захирагчийн охинтой гэрлэж чадахгүй байх аваас Сяо Нин Арь мөн муугүй сонголт. Түүнчлэн Сяо Нин Арь уран гуалиг биетэй, харагдах байдлын хувьд алдаад байх зүйл үгүй.

Не Хай Не Лид ямар эхнэр авах талаар удаан хугацааны турш бодож төлөвлөсөн. Жуумалзаад тэрээр хариулав. “Не Ли үргэлж асуудал тарьж явдаг хүүхэд. Нин АРь сайн найз нь учраас түүнийг минь харж хандаж байгаарай. Хэрэв завтай бол манай Тэнгэрийн Хээ овгоор орж гарч байгаарай!”

Не Хай мэдээжийн хэрэг Не Лиг шийдвэр гаргаагүй байхад нь өмнөөс нь шийдвэр гаргаж болохгүй.

Сяо Нин Арь Не Хай овгийн ахлагчийн үгний цаадах учрыг ойлголгүй яахав. Хацар нь улаанаар төөнөвөл Сяо Нин Арь хариулав. “Авга ахад талархлаа. Би заавал очино.”

Сяо Юунфэн, Не Хай гээд олон овгийн ахлагч нар хоорондоо ярилцацгаана. Тэнгэрийн хээ овог ердөө бага язгууртан гэр бүл хэдий ч гэсэн одооноос Тэнгэрийн Хээ овгийг бага язгууртан гэр бүл хэмээн басч болохгүй.

Хоймор хэсэгт.

Е Сью Не Ли уруу инээмсэглэн харж байгаад хэллээ. “Не Ли, би чамайг энэ найр цэнгээний хойморь хэсэгт дуудмаар байна, чи юу гэж бодож байна?”

Чөтгөрийн араатнуудын сүргийн дайралт дөнгөж дууссаныг бодоод Не Лиг бүх овгийн ахлагч нарын сайшаалыг хүртсэнийг бодвол Не Ли энэ нэр алдарыг хүртэх эрхтэй.

Не Ли Е Сью уруу хараад хэллээ. Не Лид хойморт суух санаа бодол байсан юм шиг толгой дохиод хэлэв. “Хойморьт суухад алдаад байх зүйл үгүй учир тэгье.”

Е Сью инээмсэглэв. Энэ сайхан өдөр, зургаан мянган хүчтэнгүүд хуран цугларсан энэ үед Не Лид огтхон ч олон хүний өмнө гарах айдас үгүй байв. Мэдээж өмнөх болсон явдлуудыг эргэн санавал гайхах зүйл үгүй. Не Ли эгэл жирийн залуу хүн биш шүү дээ.

Найран дээр хөгжилдөөд, дуу шуугиантай байж олон овгийн ахлагч нар бие биетэйгээ мэндчилнэ.

Гэсэн хэдий ч Не Ли, Е Сью ба Е Шуо нар найрыг эхлүүлэх ямар ч бодолгүй хүлээн сууна. Тэд овгийн ахлагч нар мэндчилгээгээ дуусгахыг хүлээцтэй аргаггүй хүлээн сууна.

Тэд найрыг аль болохоор сунжруулах ёстой. Е Зонг даалгавраа биелүүлэн эргэн ирэх хугацаа тэдэнд хэрэгтэй.

Е Зонгийн талынхан ч гэсэн бэлтгэл сайтай байв. Хагас цагын өмнө тэрээр Цаст салхин гэр бүлийн хүчтэнгүүдээ дагуулан явсан. Ариун Гэр бүл Хотын захирагчийн эдлэнд орох тэр агшинд Е Зонг даалгавраа эхлүүлсэн байх учиртай. Тэд одоо ямар байдалд байгаа юм бол?

Найран дээрх Ариун Гэр бүлийн төлөөлөл уруу харвал Ариун Гэр бүлийнхэн ганцаараа дарс ууцгана. Энэ танхимд тэд ганцаардаж буй нь илт харагдана.

Ариун Гэр бүлийг Цаст салхин гэр бүл дарамталж буй учир Овгийн ахлагч нар Ариун ГЭр бүлийг хажуунаас л харан ажина. Тэд Шэн Хонгтой олны өмнө ярилцах зориг зүрх хүрэхгүй. Хэрэв тэд Шэн Хонгтой очиж яриа өдөх аваас Цаст салхин гэр бүлтэй тэрсэлдэж буй хэрэг биш үү? Нэмж хэлэхэд Ариун Гэр бүл өмнө нь бардам зантай, сэхүүн, бусдыг дарамталдаг гэр бүл байсан. Овгууд Ариун Гэр бүлийг өдөж, тэдэн уруу чулуу шидэхгүй байх нь аль хэдийн маш найрсаг явдал билээ. Тэдний азгүйтэл, золгүй явдлын үеэр өрөвдөн хайрлах хүн үгүй ибз.

Гэсэн хэдий ч үүнийг үл хайхран Шэн Хонг уруу очиж буй хүн ганц Хуяан Сионг байв.

Хуяан Сионг аяга дарс аван инээмсэглэв. “Шэн ахаа, цуг уугаагүй их удсан байна шүү. Алив  энэ завшааныг тохиолдуулан Е Зонг энэхүү сайхан найрыг зохион байгуулж биднийг урьсанд тулгая. Төлөө!”

“Та дарс сайн дааж байна шүү, алив дахиад нэг тулгая. Залуусаа, алив Шэн ахийн аягыг дүүргээрэй.” Хуяан Сионг хөхрөн инээв.

Цаст салхин гэр бүл Ариун Гэр бүлийг дарамталж буй учир олон овгийн ахлагч нар эмээнэ, Цаст салхин гэр бүл тэднийг буруугаар ойлгох вий гэсэн айдас юм. Гэвч Хуян Сионг үүнийг үл тооно. Учир нь тэд Цаст салхин гэр бүлийн баруун гар учир тэднийг үл ойлгоно гэж хэн ч бодохгүй билээ.

Хуян Сионгийн хундагыг барьчихаад сууж байтал Шэн Хонгийн дотор нэг л эвгүйрхэв. Шэн Хонг энэ найранд ямар нэгэн зүйл болохгүй байгааг мэдэрч байлаа. Гэсэн хэдий ч яг юу болохгүй байгааг тэрээр ойлгосонгүй.

Шэн Хонгийн дотор нэг томоохон асуултын тэмдэг урган гарч ирэв. Хэрэв Е Зонг үхсэн байх аваас шинэ овгийн ахлагч сонгох учиртай. Цаст салхин овог ийм богинохон хугацаанд шинэ овгийн ахлагчаа тодруулаагүй байлтай. Хэрэв Е Зонг үхээгүй бол энэ найр Ариун Гэр бүлтэй учраа олох гэсэн найр байх учиртай.

Ариун Гэр бүлийн хүчтэнгүүд энд байх аваас Цаст салхин гэр бүлийнхэн өөрсдөдтэй нь учраа олох гэвэл Е Зонг гарч ирж л таараа. Е Зонг гарч ирээгүй байх аваас Е Ханы хэлснчилэн түүнийг Луугийн Хэл Ургамлаар хордуулаад Е Зонг үхсэн байх нигууртай.

Гэсэн хэдий ч Хуяан Сионгийн царайнд огтхон ч гуниглал байхгүй байв. Эсхүл одоохондоо Хуяан Сионгод Е Зонг үхсэн гэсэн мэдээ хүрээгүй байх!

‘Та нар юу төлөвлөөд байгааг удахгүй олоод мэдчихнээ гайгүй’ Шэн Хонг дотроо бодлоо. Тэрээр хүйтнээр ийнхүү бодоод хүйтэн хундага дарсаа барив.

Тэнгэр удахгүй харанхуйлж, харанхуй бүхэл газрыг нөмрөн авлаа.

Яруу алдрын хот тэр аяараа чимээгүй болох авч Хотын захирагчийн газар л гэрэлтэй.

ЯГ одоо Хотын захирагчийн эдлэн дотор их танхимаас гадна бүх газрыг чандлан харуулууд хамгаална. Бүх харуулууд бүрэн хуяглаж, зэвсэлгэсэн байх бөгөөд тэдний биенээс эрч хүч ханхална. Хотын захирагчийн эдлэн дотор хананд жад, сумны зэв, бамбай зэрэг олон төрлийн зэвсэг нуугдах ба тэд үхлийн хүйт эрчмийг өөртөө шингээсэн байв.

Хотын захирагчийн хаалганд саарал нөмрөгтэй залуу яаран гүйж орж ирлээ. Тэрээр гундайсан царайтай байх авч харуулууд түүнийг зогсоов.

“Би дотор байгаа хүнтэй уулзах хэрэгтэй байна.”

“Энэ бол Хотын захирагчийн эдлэн, албан тушаалгүй хэн ч үүгээр нэвтрэх эрхгүй.” Харуул хүйтнээр хашгирав.

“Би овгийн ахлагчтайгаа уулзах гэсэн юм.” залуу хэллээ.

“Чи аль овгийнх юм бэ дээ?”

Залуу нүдээ эргэлдүүлэн хариуллаа. “Хуяан овог.”

Харуулууд бие биерүүгээ хараад нөгөө харуул нь хариулав. “Алив биднийг дагаад яв, овгийн ахлагч дээр чинь хүргээд өгье.”

“Баярлалаа, энэ бол талархсан сэтгэлийн илэрхийлэл.” залуу хэдэн чөтгөрийн сүнсний зоос гарган тэр хоёрт өглөө.

Хоёр харуул доош харалгүй зооснуудыг аван тайвнаар хэллээ. “Дагаад яв.”

“Мэдлээ, мэдлээ.” Залуу хоёр харуулыг араас нь дагав.

“Та нар намайг хааш нь аваад явах гэсэн юм бэ? Энэ их танхим биш бололтой.” залуу хэлж дуусмагц хойно явж байсан харуул залуугийн гэдэс уруу сэлэм сүлбэв. Залуу тийчигнэн эсэргүүцэх авч нүд нь харанхуйлаад удахгүй амьсгал хураалаа.

“Хмм, Ариун Гэр бүлийн муу босогч, үхвэл таарна. Хуяан гэр бүлийнх гэж өөрийгөө хэлэх авч биднийг танихгүй гэж бодоо юу. Бид Ариун Гэр бүлийн бүх хүний царайг цээжилсэн.”

Хоёр харуул залуугийн цогцосийг эрж хайсан боловч юу ч олсонгүй. Энэ залуу зөвхөн мэдээ дамжуулах гэж ирсэн нь лавтай. Өмнөхөн Хотын захирагч хэнийг ч Хотын захирагчийн эдлэн уруу оруулж, эсхүл гаргаж болохгүй гэж тушаасан. Хэрэв Ариун Гэр бүлийн хүн орох эсвэл гарах гэж оролдвол газар дээр нь эргэлзэлгүй хөнөөх тушаалтай билээ!

Шөнө хар бэх лугаа харанхуй байв. Хөнгөхөн манан татаж буусан нь үхлийн эрчим өөртөө шингээжээ.

Хотын захирагчийн танхимд төрөл бүрийн дуу чимээ гарж, аажмаар намжина.

Хуяан Сионг, Шэн Хонг хоёр хэд хэдэн хундага дарс ууцгаав. Хуяан Сионг гэнэтхэн хөхрөн инээв. Түүний хөхрөн инээлт сүнсний хүч өөртөө шингээсэн бөлгөө. Тэрээр гэнэт гартаа байсан хундагаа газар унагаавал хундага газар хагаран тал тал тийш бутран хагарав.

Энэ дуу чимээ дуугүй сууж байсан Ариун Гэр бүлийнхнийг цочирдууллаа.  Тэр даруй тэд орон зайт бөгжин дотор байсан төрөл бүрийн зэвсгүүдээ гаргаж ирэв. Тэдний зэвсэг дээр гэрэл тусна. Найрны уур амьсгал ихэд бачимдан болж ирэв. Энд ирэхээс өмнө Шэн Хонг хүмүүстээ Хотын захирагчийн эдлэн дотор болгоомжтой байхыг сануулсан билээ. Цаст салхин гэр бүл тэдний эсрэг ямар нэгэн хуйвалдаан зохиож магадгүй гэж. Тиймээс тэд үргэлж бэлэн байдалтай сууж байлаа. Хуяан Сионгийн үйлдэлд тэд гэнэдсэн учраас  Хуяан Сионгийг Цаст салхин гэр бүл тэдний эсрэг хөдлөх дохио өгч байна хэмээн бодсон юм.

Олон гэр бүлийн хүмүүс Ариун Гэр бүл уруу харцаа шулуудав. Бүгд энэ үйлдэлд нь гайхан сандралдав. Юу болоод байгааг олон овгийн ахлагч нар ойлгосонгүй. Ариун Гэр бүлийнхэн яагаад зэвсгээ гэнэтхэн гаргаад ирэв ээ? Овгийн ахлагч нар инээсэн чигтээ хөшиж орхилоо.

Хуяан Сионг хөхрөн инээлээ. “Та сайн даах юм  аа Шэн ахаа, Таныг би бишрэе, бишрэе.” Хуяан Сионг юу болоод байгааг ойлгоогүй шинжтэй хэллээ. Тэрээр Ариун Гэр бүлийн хүмүүс уруу харчихаад нүдээ бүлтийлгэн ирмээд хэлэв. “Өө, Шэн Ахаа, танай Ариун Гэр бүлийнхэн чинь… яагаад зэвсгээ гаргаад ирчихэв.?”

Хуяан Сионг тэднийг хуурч буй нь энэ. Шэн Хонг уурлав. Тэрээр хүйтнээр Ариун Гэр бүлийн хүмүүсрүүгээ хараад хэллээ. “Та нар чинь яаж байна? Зэвсгээ энд яах гэж авчраав. Энэ бол Хотын захирагчийн эдлэн, та нар хэрэг тарих гээ юу?”

Хүчтэнгүүд зэвсгээ хураагаад сандал дээрээ сууцгаав.

Хуяан Сионг хөхрөн инээгээд хэлэв. “Би Шэн ахын Ариун Гэр бүлээс их айлаа шүү. Найран дээр яах гэж зэвсгээ далайлгав аа? Учир явдлыг мэдэхгүй хүнд Ариун Гэр бүл бослого гаргаж байна гэж харагдахаар байна! Гэхдээ Ариун Гэр бүл яаж бослого гаргах билээ? Энэ ертөнцийн хамгийн хөгтэй онигоо энэ байх байлаа. Ариун Гэр бүлд бослого гаргах ямар ашиг тус байх билээ дээ тийм ээ?”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s