Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 15]

6 comments

Өмнөх

Дараах

Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 15, Үр дүн


Тулааны өргөө нам жим боллоо. Эзэн хаан Жонныг ирэхийг харсан, Линлэй Оливер хоёр ч хөл дээрээ босоцгоолоо. Тулааны өргөөнд, Эзэн хаан бол хамгийн өндөр хэргэм зэрэгтэй хүн. Тэд ядаж л эзэн хаанд нүүр өгөх хэрэгтэй.
Вартон Нина дээр харцаа унагаана. Нина ээжийнхээ ард явж байлаа. Удалгүй орж ирээд, Вартонруу харлаа.
“Бадьриухан минь дээ… (Булчинлагхан гэдгийг ингэж хэлж байхаар боллоо)” Нина амаа нээсэн ч, юу ч хэлсэнгүй.
Вартон инээмсэглэх ч, нүд нь тогтвортой болжээ. Тэд харцаараа нэг нэгнийхээ бодож байгаа зүйлийг ойлголцож байлаа. Эзэн хаан Жонн өнөөдөр хэнийг ч сонгосон, Вартон бууж өгөхгүй.
“Нина минийх. Хэн ч надаас түүнийг булаахгүй.” Вартон Блүмэррүү харж байснаа, Эзэн хаан Жоннруу харцаа эргүүллээ.
“Эрхэм дээдсээ!”
Язгууртнууд болон сайд нар нэг өвдөг дээрээ сөгдөн хүндэтгэл үзүүлцгээлээ.
“Арис, болно.” Эзэн хаан Жонн Оливер Линлэй хоёрруу харцаа эргүүлээд. “Линлэй, Оливер, сууцгаагаач.” гэв.
Вартон Линлэйруу ширтэнэ. Линлэйтэй хамт байгаа болохоор, Вартон өөртөө их итгэлтэй байлаа.
Эзэн хаан Жонн Хатан болон татвар эмрүүгээ хараад. “Болно, сууцгаа. Нина, ээжийнхээ дэргэд суу.” Хатан хаан, Татвар эм болон Долоодугара гүнж нар зэрэгцэн сууцгаалаа.
Обриэн эзэнт гүрэнд, Хатан хаан болон Татвар эм нарыг улсын хэрэгт оролцуулдаггүй. Тулааны өргөөнд, Хатан хаан ч гэлээ доор сууж байлаа.
“Өнөөдөр мар чухал өдөр. Хаха… Бид энэ өдрийг удаан хүлээсэн. Өнөөдөр, бид охинтой минь гэрлэх хүн хэн болохыг мэдэцгээнэ.” Эзэн хаан Жонн Нинаруу инээмсэглээд ийн хэллээ.
Линлэй, Оливер болон бусад нь Эзэн хаан Жоннруу ширтэнэ.
Вартоны зүрх хүчтэй дэлсэнэ.
Хэн бол?
Би юу? Эсвэл Блүмэр үү?
“Бид хэн болохыг нь зарлахаасаа өмнө, Дайны бурхны шавь нарыг танилцуулахыг зөвшөөрнө үү.” Эзэн хаан Жонн нисэн ирэх хоёр хүний дүрсрүү харцаа эргүүллээ. Тэр хоёр урт цэнхэр дээл өмсжээ. Тэд Тулааны өргөөнд орж ирээд, хамгийн түрүүнд Блүмэрт толгой дохилоо.
“Эрхэм дээдсээ.” Дараа нь л Эзэн хаан Жоннтой мэнд мэдэцгээлээ.
Вартоны царай хувьс хийв.
Дайны бурхны шавь нар ий? Хоёр хүн гарч ирснийг хараад, Вартон нэг л биш байгааг мэдэрлээ. Блүмэр, нээх холгүйгээс, Вартонруу бардам харцаар ширтэнэ.
Тэр хоёр Блүмэрийг дэмжиж байгаа нь илт байлаа.
“Бидний эхлээд танилцуулах хүн бол, Гэгээнтэн зэрэглэлийн Дайны бурхны хувийн шавь, Ноён Ланкэ.” Эзэн хаан Жонн чангаар хэллээ. “Харин энэ хүн бол Гэгээнтэн зэрэглэлийн Дайны бурхны хувийн шавь, Ноён Кастро.”
Язгууртнууд болон сайд нар Тулааны өргөөнд байх Гэгээнтэн зэрэглэлийн хоёр мэргэжилтэнд хүндэтгэл үзүүлнэ.
“Ланкэ, Кастро, Линлэй Оливер хоёрын дэргэд сууцгаана уу.” Эзэн хаан Жонн инээмсэглэн ийн хэллээ.
Тэр хоёр ч Линлэй Оливер хоёрын дэргэд сууцгаалаа.
Вартон хоолойгоо засна. Одоо бол, тэр дарамт мэдэрч байлаа. Уур амьсгал Блүмэрийн талд эргэчихлээ. Энэ мөчид, Эзэн хаан Жонн ийн ярьж эхэллээ.
“Блүмэр, Вартон, голд хүрээд ир.” Эзэн хаан ийн хэлбэл.
“Мэдлээ, эрхэм дээдсээ.”
Гүнзгий амьсгаа аваад, Вартон элдэв зүйл бодохоо болиод, талбайн төв хэсэгрүү алхлаа.Блүмэр Вартон хоёр нэг нэгэнрүүгээ хүйтнээр ширтэлцэн, мөр мөрөө эгнэн зогсоно.
Хүн бүр тэдэн дээр анхаарлаа хандуулжээ.
“Бид Нинагийн нөхрийг танилцуулъя. Мэдээж, та хоёр хоёулаа Нинатай гэрлэмээр байгаа байх. Гэхдээ бид дахин нэг удаа асууя, та хоёр Нинатай гэрлэмээр байна уу?” Эзэн хаан албаны хоолойгоор ийн хэллээ.
Эцэст нь цаг нь ирлээ.
Блүмэр даруй, “Эрхэм дээдсээ, би Нинаг эхнэрээ болгох юмсан гэж хүсэж мөрөөддөг билээ.” гэхэд.
Вартон хүндэтгэлтэйгээр, “Эрхэм дээдсээ, таны мөхөс би Нинатай олон нийтийн өмнө гэрлэж, үүрд хамтдаа байхыг мөрөөддөг билээ.”
Вартон ийн хэлээд Нинаруу харлаа.
Нина ч гэсэн Вартонруу харна. Тэд харц тулгарчээ. Энд цугларсан хүмүүс ч үүнийг анзаарсан байх бол, Блүмэрийн царай ихэд барайсан байлаа.
Энэ харц Блүмэрийн сэтгэл уур хилэнг оволзуулна. Тэр Эзэн хаанаас талд утга мэдэрсэн болохоор, БЛүмэр өөртөө ихэд итгэлтэй байсан юм.
Хэнийг нь сонгох бол?
Вартон сэтгэл нь зовинон, Эзэн хаанруу нухацтай харцаар харна.
“Бүгдээрэй, чимээгээ аядана уу. Бид зарлах гэж-”
“Байз.” Дайны бурхны хувийн шавь, Кастро, босож зогсоод ийн хэллээ. Эзэн хаан ч даруй түүнрүү харцаа эргүүлэв.
Хэрэв өөр хэн нэгэн түүний яриаг зогсоосон бол, тэр өдийг уурандаа зандарч байх байсан биз. Гэхдээ түүнийг зогсоосон хүн бол Кастро.
“Эрхэм дээдсээ.” Кастро Эзэн хаанд дөхөн, талбайн голд хүрч ирлээ. Язгууртнууд болоод сайд нар бүгд гайхширцгаажээ. “Эрхэм дээдэст хэлэх хувийн зүйл байна.” Кастро Блүмэррүү харж байгаад ийн хэллээ.
Ордны үйлчлэгч нар түүнийг болиулах уу эсвэл хэрэггүй юу гэдгээ мэдэхгүй байцгаалаа.
“Холд. Кастрод бидэнтэй ярих зүйл гарч.” Эзэн хаан үйлчлэгч нараа явуулбал, Кастро Эзэн хааны дэргэд ирлээ.
Эзэн хаан Жонн Кастроруу хачин чигтэй харцаар харна.
Кастро Эзэн хаан Жонны чихэнд хэдэн үг шивнэлээ. Эзэн хааны Кастроруу хөмсгөө зангидан харна. Гэсэн ч, Эзэн хааны царайнд инээмсэглэл тодорлоо.
Кастро ч хэлэх зүйлээ хэлж дуусаад холдоод өглөө.
“Энэ Кастро юу хийгээд байна аа?” Линлэй таагүй зүйл мэдэрнэ. “Кастро Эзэн хаанаас Блүмэрийг сонгооч гэж хувьчлан асуусан юм байх даа?”
Линлэйд, дүү нь л сонговол төгс гэрлэлт болох байлаа.
Гэхдээ тийм ч энгийн зүйл биш. Блүмэрийн ард Дайны бурхны сургууль бий.
“Хаха. Кастро бидэнтэй багахан яриа өрнүүллээ. Одоо, Охинтой минь хэн гэрлэхийг зарлая…” Эзэн хааны царайнд инээмсэглэл тодорно.
Эндэх чив чимээгүй боллоо_
Вартон Блүмэр хоёр Эзэн хааныг сэтгэл зовнин харна.
“Охинтой минь гэрлэх хүн бол…” Эзэн хаан чангаар. “Вартон Баруч!”
“Вартон Баруч!” “Вартон Баруч!” “Вартон Баруч!” Энэ нэр Тулааны өргөөгөөр нэг цуурайтлаа.
Блүмэрийн нүд аяганаасаа унах шахна.
Вартон Нина хоёр ч гэсэн ихэд цочирдоцгоолоо.
“Аа!!!” Вартон гэнэтхэн сэтгэл нь хөдлөн хашхирч, Нинагийн зүгт гүйлээ. Нина ч гэсэн ялгаагүй, шууд л Вартоны тэвэррүү гүйв.
Вартон Нина хоёр Тулааны өргөөнд байсан хүмүүсийг ч тоолгүй хоорондоо тэврэлдэнэ. Нина ихэд сэтгэл хангалуун байлаа.
“Байж боломгүй юм!” Блүмэр үр дүнг хүлээн зөвшөөрч чадалгүй толгойгоо сэгсэрнэ.
Үнэндээ, Блүмэр Нинад тийм ч хайртай биш. Гэхдээ Блүмэр хүчтэй, бас бүхнийг өөрийн болгохыг хүсдэг нэгэн. Дээрээс нь, бага байхаас нь л хүмүүс түүнийг Вартонтой харьцуулсаар ирсэн.
Тиймээс, Блүмэр Вартоныг давахыг хүссэн.
Түүнийг тулаанд дуудаж. Нинаг эргүүлсэн. Тэр бүгд энэ шалтгаанаас л үүдсэн. Блүмэрийн хайртай цорын ганц хүн бол тэр өөрөө.
“Вартон. Нина.” Эзэн хаан ийн хэллээ.
Вартон Нина хоёр одоо л нэг юм өөрсдийн ухаантайгаа боллоо. Бид чинь нээрээ ТУлааны өргөөнд байгаа шүү дээ. Нинагийн царай улайж, даруй ээжрүүгээ буцлаа.
Вартон ч гэсэн бөхийгөөд. “Эрхэм дээдсээ, мөхөс миний сэтгэл ихэд хөдөлжээ.” гэвэл.
“Би ойлгож байна аа. Ойлгож байна.” гээд Эзэн хаан Жонн толгой дохин инээлээ.
Тэгснээ, Эзэн хаан Жонн Блүмэррүү хараад. “Блүмэр, Вартон та хоёр авъяастай. Тиймд, бид гагцхүү охиныхоо сайн сайхныг л авч үзсэн. Ойлгож байгаа биз дээ?” гэв.
Блүмэр одоо юу хийж чадна гэж?
Тэр Вартон биш. Хэдийгээр Нина түүний эхнэр болсон ч, Нинад Вартоноос өөр хүн харагдахгүй байх байсан. Тэглээ ч, эцсийн эцэст Блүмэр Нинад чин сэтгэлээсээ хайртай ч биш. Түүндч ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэцүү байсан ч, тэр эрүүл ухаанаа алдсангүй.
“Би Эрхэм дээдсийг хэцүү сонголт хийсэн гэдгийг ойлгож байна аа.” БЛүмэр шүдээ зуун байж хэдэн үг урсгалаа.
Эзэн хаан сэтгэл хангалуун толгой дохино.
“Хаха…” Эзэн хаан чангаар инээгээд. “Өнөөдөр бидний баярын өдөр. Хурмын ёслолын өдрийг шийдцэгээе. Дараа сарын 12нд. Вартон, хурмын товын тал дээр эсэргүүцэх зүйл байна уу?” гэвэл.
“Баярлалаа, эрхэм дээдсээ. Мөхөс надад эсэргүүцэх зүйл алга.” Вартон одоо ч инээмсэглэсээр байлаа. Тэр яалаа гэж эсэргүүцэх билээ дээ?
Линлэй, Вартоны дэргэд зогсож байх агаад, дүүгээ жаргалтай байгааг хараад өөрөө ч гэсэн аз жаргалыг мэдэрнэ. Дүүгийнх нь хайр бүтэмжтэй боллоо. Ядаж л өөрийнх шиг нь дуусахгүй нь.
Линлэй өөрийгөө хэрхэг өөрчлөгдсөнийг бодвол, сэтгэл нь зовиурлаж байлаа.
“Линлэй, баяр хүргэе.” түүний дэргэд сууж байсан Дайны бурхны хувийн шавь, Ланкэ, халуун дулаанаар ийн хэллээ.
Кастро ч гэсэн инээмсэглээд. “Мастер Линлэй, Дайны бурхны ууланд, би чулуун сийлбэр цуглуулдаг юм. Би таныг үргэлж биширч ирсэн, Мастер Линлэй. Хэрэв та завтай бол, Дайны бурхны уулаар зочлоод гараарай. Дайны бурхны уул таныг хэдийд ч хүлээн авах болно.” гэвэл.
“Би завтай үедээ заавал ч үгүй дайраад гарах болно оо.” Линлэй өнөөдөр ихэд сайхан ааштай байлаа.
Оливер шуудхан хөл дээрээ босоод дүү дээрээ очоод, мөрөн дээр нь алгадлаа.
“Линлэй, Вартон, өнөөдөр бидэнтэй зоог барьвал ямар вэ?” Эзэн хаан Жонн чангаар хэлснээ. “Оливер, БЛүмэр, Кастро болон Ланкэ нар ч гэсэн бидэнтэй хамт зоог бариач.” гэв.
Кастро болон Ланкэ нар босож зогсоод.
“Эрхэм дээдсээ, бидэнд Дайны бурхны уулруу буцах ажил бий. Та нартай хамт байж чадахгүй нь дээ.” хэмээн Кастро хэлбэл.
“Зүгээр дээ.” Эзэн хаан тэднийг хүчлэх гэсэнгүй.
“Эрхэм дээдсээ, би дараа сард Хэйдсонтой хийх тулаандаа бэлтгэх хэрэгтэй. Дүү маань ч надтай хамт буцаг.” гээд Оливер ч гэсэн татгалзлаа.
Блүмэр аль хэдийнээ ялагдсан. Тийм байж хамт зоог барьж яах билээ?
Эзэн хаан учрыг нь ойлгон толгой дохилоо.
Гэхдээ Линлэй Вартон хор Эзэн хааны хүсэлтэнд зөвшөөрсөн. Ирээдүйд, Эзэн хаан Жонн Вартоны хадам аав болно. Тиймээс тэд түүнд нүүр өгөх хэрэгтэй.
“Ийм зүйл хүлээж байсангүй.” Линлэйн царай инээмсэглэлээр бүрхэгджээ.
Үнэндээ, тэр ийм зүйл болно гэж бодоогүй. Линлэй Женне тэр хэдийг хэдийнээ нийслэлээс гаргаж, Нина Вартон хоёрыг зугтаалгахдаа бэлдчихсэн байсан. Гэтэл ийм үр дүнд хүрлээ. Энэ үнэхээр цочирдуулам байсан юм.
Үйл ажиллагаа дуусны дараа, Нина ээжийгээ дагаад Тулааны өргөөг орхилоо.
Гэсэн ч Линлэй Вартон хоёр Эзэн хааныг дагаад өөр газарруу явцгаалаа.
“Ахаа.” Вартоны царай инээмсэглэлээр бүрхэгджээ. Тэр хэтэрхий баяртай байсан юм.
Линлэй ч гэсэн Вартоны өмнөөс ихэд баяртай байлаа.
“Линлэй, ирээдүйд, бид нэг гэр бүл болно.” Эзэн хаан Линлэйруу харан инээхэд.
“Тийм ээ. Бид нэг гэр бүл болно.” гээд Линлэй хариу инээмсэглэв.
….
Ланкэ болон Кастро нар Дайны бурхны уулруу ниснэ.
“Юу байв аа? Чи Жонн-д юу гэчихсэн юм?” Ланкэ энэ бүх хугацаанд эргэлзэж байсан. Яагаад Эзэн хаан Жонн Вартоныг сонгочихов? Эзэн хаан аль эрт Блүмэрийг сонгоно гээд тохирчихсон байсан шүү дээ.
“Би бидний багш, Дайны бурхан, Вартонг сонго гэж тушааж байна гээд хэлчихсэн юм!” гээд Кастро дурамжхан хэлтэл.
“Багш уу?” гээд Ланкэ ихэд цочирдлоо.
“Би яаж мэдэх юм? Намайг дөнгөж Тулааны өргөөнд ортол, багшийн хоолой толгойд минь дуулдаж Жоннд тэгж хэл гэж зааварласан. Тэгээд л, би багшийн зааврыг Жоннд дамжуулсан хэрэг.” Кастро ийн хэлснээ. “Багш Жоннтой өөртэй нь ярьсан бол, Жонн жинхэнэ Дайны бурхантай ярьж байна гэдэгтээ итгэхгүй байх вий гэдгээс айсан байх. Эцсийн эцэст, багш өмнөн Жоннтой оюун санаагаар нь ярилцаж байгаагүй шүү дээ.” гэхэд.
“Багш яагаад тийм зүйл хийсэн юм бол?” Ланкэ төөрөлдөн асуухад.
“Би яаж мэддэг юм?” Кастро ч гэсэн санаа төрсөнгүй.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

6 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 15]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.