Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 14]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 14, Хоёр гоц ухаантнуудын солилцоо
Вартон уг гэнэтийн мэдээнд цочирдлоо.
Вартон үнэндээ Нинатай хамт зугтаахаас илүүтэйгээр, хааны нийслэлд хамтдаа эрх дураараа байхыг хүссэн.
“Каилан, чиний энэ мэдээлэл үнэн үү?” Линлэй Каиланруу хараад асуухад.
Каилан толгой дохиод. “Мастер Линлэй, эрхэм дээдэс хараахан олон нийтэд ил болгоогүй ч, энэ мэдээллийн талаар аавтай минь ярилцсан. Мастер Линлэй, энэ мэдээг таныг өөрийг чинь шүүж чадах гэдэгт итгэлтэй байна.” гэвэл.
Линлэй ч толгой дохилоо.
Зүүн гарын сайд өөрийн хүүдээ худлаа ярих шаардлага байхгүй. Түүнчлэн, Линлэй одоо 9-р зэрэглэлийн Амин шидтэний сүнслэг энергитэй, хэрэв Каилан худлаа хэлсэн байсан бол, Линлэй ямар нэгэн зүйл мэдрэх учиртай.
“Юу ч болж байсан, ах дүү бид чиний тусанд талархаж байна, Каилан.” Линлэй талархснаа илэрхийллээ.
Вартон одоо л нэг юм бодлоо цэгцлээд. Каиланд хандан, “Каилан, бидэнд мэдэгдсэн баярлалаа.” гэхэд.
“Талархах хэрэггүй дээ. Би ирээдүйд, Нинаг жаргалтай амьдарна гэж найдаж байна. Би ингээд явъя даа.” гээд Каилан Линлэй Вартон хоёрын өмнө үл ялиг бөхийснөө яваад өглөө.
Вартон Каиланыг явахыг харж байснаа, гэнэтхэн ахруугаа эргээд. “Ахаа. Яах вэ?” гэлээ. Вартоны оюун санаа үймэрчээ.
“Юу яах вэ гэж?” Линлэй нухацтайгаар. “Одоо, бид гэрээ хааны нийслэлээс гаргах болно.”
Линлэй ордонруу хүйтнээр ширтээд. “Бид сонголтоо хийсэн. Би даруй Иелд хэл хүргэхээр хүн явуулая. Яг одоо, бид Давсон худалдааны пүүсийн нууц замыг ашиглан Ребека, Лина, Женне болон Авга Хиллман нарын гэр бүлийн гишүүдийг хааны нийслэлээс гаргах хэрэгтэй. Мөн, эзэн хаанд тэднийг эндээс явж байгаа гэдгийг баригдуулж болохгүй.”
Үнэндээ, эзэн хаан олж мэдсэн ч сүйдтэй зүйл болохгүй.
Эзэн хаан хэдийгээр Линлэйг сэжиглэсэн ч, яаж чадна гэж? Тэр Линлэйг гомдоож зүрхлэнэ гэж үү? Эцсийн эцэст өөрөө Дайны бурхан биш. Мөн хэрэв тэр Линлэйг гомдоосон ч… түүний тушаал доор байдаг хүмүүсээс Линлэйтэй дүйцэх хүн бий гэж үү?
….
Тэр өдөр, Линлэй Иелийг урьж авчирлаа. Иелтэй энэ талаар ярилцасны дараа, Иел цээжээ дэлдэн ийн амаллаа. “Гуравдугаар дүү, санаа зовох хэрэггүй. Хэдхэн хүн. Ямар ч асуудалгүй.” гэснээ.
Хөхрөн инээгээд. “Үнэндээ, гуравдугаар дүү. Эзэн хаан биднийг мэдсэн ч, мэдээгүй юм шиг жүжиглэх болно.” гэвэл.
Линлэй ч гэсэн инээмсэглэлээ.
Тэр одоо Гэгээнтэн зэрэглэл. Хэдийгээр Эзэн хаан өндөр байр суурьтай ч, Линлэй түүнээс айхгүй. Үнэнээ, Линлэйн айж байсан ганц хүн нь Дайны бурхны ууланд байгаа нэгэн.
“Гэсэн ч, баригдахаас зайлс хийе.” Линлэй ийн хэллээ.
….
Хэдийгээ Ребека, Лина болон Женне нар явах дургүй байсан ч, тэд дараа нь дахин Линлэй тэр хэдтэй уулзана гэдгээ мэдэж байсан болохоор, Давсон худалдааны пүүсийн хүмүүсийг дагаад хааны нийслэлээс гарцгаалаа.
Үнэндээ, Линлэй Вартон хоёр хараахан итгэлээ алдацгаагаагүй байсан юм.
Тэд 3-р сарын 15нд Эзэн хаан Жонныг Вартоныг сонгоно гэж найдацгааж байлаа. Хэдийгээр боломж бага ч… Эзэн хаан бодлоо өөрчлөх боломж бий.
Эцсийн эцэст, Нина Вартоны гэрийхэнтэй цуг зугтана. Вартоны хувьд, тэр Хири болон Хиллман нартай хамт хааны нийслэлд амьдардаг байсан болохоор л түүнд тухтай байсан. Зайлшгүй шаардлагатай ч, тэд сүүлчийн алхмыг хийхийг хүсэхгүй л байлаа.
….
Өдөр хоног ойртсоор, 3-р сарын 15-н ч ойртлоо. Гудамж, зочид буудлууд болон хоолны газрууд Вартон, Блүмэр болон тэдний ах нарын яриагаар дүүрчээ.
Хүн бүг Долоодугаар гүнжийг хэнтэй гэрлэх бол хэмээн таамаглацгаана.
Эцэст нь 3-р сарын 15-н ч боллоо. Өглөө нь, ховорхон болдог цасан шуурга нийслэлд шуурч байв. 7-8 цагт л нар шингэдэг ч гэлээ, 10 метрын газрыг харах хүртэл хэцүү байлаа.
“Хүүх.” Эдлэнгийн гадна зогсох Вартон гүнзгий амьсгаа авлаа.
Өнгөрсөн хэдэн өдөр, тэр оюун санааны гүн дарамтанд байсан.
“Хангалттай. Бид өнөөдөр хариуг нь мэднэ. Тайвшир.” Линлэй инээгээд, Вартоныг мөрөн дээр алгадлаа. Вартон ахруугаа харна. Линлэйг хараад, Вартон түүнийг хамгийн хүчирхэг дэмжигч нь хэмээн мэдэрнэ. Линлэйг дэргэд нь байсан болохоор, Вартон ч өөртөө итгэл итгэтэй боллоо.
“Тийм шүү.” Вартон толгойгоо хүчтэй дохилоо.
Линлэй Вартон хоёр даруй сүйх тэргэндээ сууцгаагаад, ордонг зорьлоо. Цасан шуурганаас болоод, сүйх тэрэг удаан явж байлаа. Түүнчлэн, өнөөдөр олон сүйх тэрэг ордонг зорьж байлаа.
Ордны хаалган дээр.
Хаалган дээр нэг сүйх тэрэг зогслоо. Олон язгууртнууд байх агаад, тэд бүгд өөр хоорондоо хөгжилдөцгөөж байлаа.
“Ноён Оливер ирлээ.” Оливер Блүмэр хоёрыг сүйх тэрэгнээсээ алхан гарч ирэхийг хараад, язгууртнууд болон сайдууд халуун дулаанаар угтан авцгаалаа.
Тэднийг бууж ирэхийг харсан язгууртнууд болон сайдууд өөрийн эрхгүй салганалдана.
“Дүү минь, дотогш орцгоос.” Оливер язгууртнуудруу харах ч үгүй биеэнээсээ хүчний давалгаа үүсгэн, тэднийг гэмтээлгүйгээр зүсэн гарч ирлээ.
Язгууртнууд болон сайд нар хоорондоо харц солилцоно. Тэд цочирдоцгооно.
“Ноёнтоон, бид ирчихлээ.” Хөтчийн дуу дуулдахад, Вартон Линлэй хоёр сүйх тэрэгнээсээ гарч ирцгээлээ. Энэ удаа, язгууртнууд болон сайд нар ойртох гэж оролдсонгүй. Тэд аюулгүй зайнаас угтан авцгаалаа.
Линлэй Вартон хоёр ч язгууртнуудад анхаарал хандуулалгүй шууд ордонг чиглэцгээлээ.
“Линлэй.” Оливер зогсоод, толгойгоо эргүүлэн Линлэйг угтан авлаа.
“Оливер.” Линлэй Оливерыг хүчирхэг өрсөлдөгчөө хэмээн хүндэлдэг. Хэн ч нарийн бэлтгэлгүйгээр олон жил төвлөрөх хүчинд хүрч чаддаггүй.
Линлэй, Вартон, Оливер болон Блүмэр нар нэг эгнээнд орон хамтдаа Тулааны өргөөрүү явцгаалаа.
“Линлэй, тэр өдөр, Колизейд… Үнэндээ, чамтай тулалдахыг хүссэн.” Оливер нөхөрсөгөөр инээмсэглэн ийн хэлэхэд.
“Өө? Тэгвэл яагаад боломжоосоо татгалзсан юм? Би чамайг Хэйдсоноос айсан гэж бодохгүй л байна.” гээд Линлэй тайван гэгч нь хөхрөн инээлээ.
Оливер Линлэй хоёр нэг нэгнийхээ хүчийг мэдэрсэн. Хэдийгээр тэр өдөр, тэднийг Хэйдсон хүчээр зогсоосон ч, Хэйдсоны хүчнээс гадна, тэдний больсон гол шалтгаануудын нэг нь тэд бүрэн хүчээ гаргаагүйд байсан.
“Би Хэйдсоноос айгаагүй ээ. Тэрнээс илүүтэйгээр… би 6 жилийн өмнө түүнтэй тулалдах зорилго тавьчихсан байсан. Хар шилэн илдээ эзэмшчихээд, тэгж шийдсэн юм.” Оливер Линлэйруу хараад. “Колизейд, чамтай үргэлжлүүлэн тулалдана гэж найдаж байна. Гэхдээ энэ тулаан миний Хэйдсонтой хийх тулааны дараа байх болно.” гэснээ.
“Би Хэйдсонд хар шилэн илднийхээ нууцыг мэдэгдэхийг хүсээгүй. Хэрэв би чамтай тулалдсан бол, би түүнд илчилчихгүй гэж үү?” Оливер инээмсэглэл тодруулан. “Би үнэхээр Цул илдний Гэгээнтэн, Хэйдсоны цуутай хамгаалалтын чадвар, миний дайралтыг давах эсэхийг харахыг хүссэн юм.” гэвэл.
Линлэй ч толгой дохилоо.
“Сарын дараа болох Хэйдсон бид хоёрын тулаанд хэнийг нь ялна гэж бодож байна?” Оливер гэнэтхэн асуухад.
Линлэй хэсэг мэлэрлээ.
Тэр өдөр, Линлэй хар шилэн илднээс хар энергийн давалгаалахыг харсан. Тэр үнэхээр хачин санагдсан. Линлэй өөрийнхөө адамантин хүнд илдэндээ итгэлтэй байсан ч, өрсөлдөгчийнхөө дайралтыг тэснэ гэдэгтээ итгэлгүй байсан.”
“Аль чинь ч ялах боломжтой. Гэхдээ Хэйдсоны ялах боломж илүү өндөр. Эцсийн эцэст, энэ олон жил, тэр нэг ч удаа ялагдаж байгаагүй. Иймд тэр хүчтэй байна гэдэг нь эргэлзээгүй.” Линлэй шуудхан хэллээ.
Оливер толгой дохиод. “Тийм шүү. Би 6 жилийн өмнө түүнтэй тулалдаад, жинхэнэ хүчнийх нь ердөө хэсэгхэнийг нь л гаргаж чадсан. Хэйдсоны хүч… маш гүн гүнзгий. Гэхдээ би хар шилэн илдэндээ итгэлтэй байна. Түүний хамгаалалт хэр хүчирхэг байсан ч, тэр үүнийг тэсэхгүй.” гэхэд.
Линлэй хөхрөн инээлээ.
Оливер яаж өөртэй нь ижил байдаг байна аа? Түүнийх Линлэйн адамантин илдэндээ итгэдэг итгэлтэй тэнцүү байсан юм.
“Хар шилэн илд яг ямар төрлийн дайралт хийдэг юм бэ? Яагаад ийм итгэлтэй байгаа юм?” Линлэй ийн асуухад.
Оливер хөхрөн инээгээд. “Миний хар шилэн илд үү?” Оливер Линлэйруу харснаа. Хэсэг чимээгүй байж байснаа, “Чамд л гэхэд, миний хар шилэн илдний техник харанхуйн элементийн хууль дээр үндэслэгдсэн.” гэхэд.
Линлэй толгой дохилоо.
“Тиймээс, дайралтын хүч болон нэвтлэх хүч нь гайхамшигтай, миний хар шилэн илд сүнслэг дайралт хийдэг.” Оливер шуудхан хэллээ.
“Сүнслэг дайралт аа?” Линлэй цочирдолд орлоо.
Харанхуйн хандлагат шид сүнс дээр суурилсан хараал. Харанхуйн энгийн хуулийн хуулиуд ч сүнстэй холбоотой шинжүүд багтсан байдаг. Гэхдээ Оливер өөрийн хар шилэн илдээрээ сүнслэг дайралтыг хөгжүүлсэн нь маш гайхалтай хэрэг байсан юм.
“Хар шилэн илд биед бага хохирол үзүүлж болох ч, сүнсэнд бол… үүний эсрэг энгийн хамгаалалт ямар ч нэмэргүй. Хэйдсоныг үүнийг яаж хаахыг нь харъя л даа!”
Оливерыг ингэж хэлэхэд, Блүмэрийн царайнд ч сэтгэл хөдлөл илэрнэ.
Линлэй хүлээн зөвшөөрлөө…
ХАр шилэн илд үнэхээр аймшигтай юм.
“Ямар аймшигтай юм бэ. Шууд сүнсрүү дайрна гэдэг…” Линлэй энэ техникийн хүчинд цочирдлоо.
“Илүү хүчирхэг сүнстэй хүн л энэ дайралтыг хаах боломжтой. Гэхдээ дайчид хүчирхэг сүнслэг энергитэй байдаггүй. Гэгээнтэн зэрэглэлийн дайчид хүртэл 9-р зэрэглэлийн Амин шидтэн шиг их сүнслэг энергитэй биш.” Оливер тун итгэлтэй байлаа.
Дайчид ижил зэрэглэлтэй шидтэнгүүдээсээ бага сүнслэг энергитэй байдаг.
Энэ техник дайчдын сул тал дээр дөрөөлсөн байлаа.
“Линлэй. Чиний техник ямар төрлийн дайралт юм бэ?” Оливер ийн асуухад.
Блүмэр Линлэйруу харлаа. Одоо бол, Блүмэрийн нүдэнд бардамнал үзэгдэж байсан юм. Тэр Линлэйг ахтай нь дүйцэхгүй хэмээн боддог.
Линлэй юу ч нуусангүй. “Миний адамантин хүнд илдний техникийн эсрэг гаднах хамгаалалт ямар ч нэмэргүй. Шууд өрсөлдөгчийнхөө дотор эрхтэнд гэмтэл учруулдаг.”
“Гаднах хамгаалалт ямар нэмэргүй ээ?” Оливерын царай хувьс хийлээ.
Товчхондоо, мэргэжилтнүүд сүнслэг энергиэ аажуухнаар бий болгож болно. Хуулиуд дээр тулгуурлавал, сүнслэг энергиэ хурдацтай өсгөх боломжтой. Жишээ нь, Хэйдсоны сүнслэг энерги Амин шидтэнийхтэй дүйцэхүйц.
Гэхдээ дотор эрхтэн нь бол өөр.
Хэдийгээр булчингийн бэлтгэл амархан ч, зүрх эсвэл бусад дотор эрхтнүүдээ бэлтгэх тун хэцүү. Бага зэрэг элементийн мөн чанарыг шингээвэл, зүрх болоод дотоод эрхтнүүд жаахан бэхжидэг.
Хэрэв дотор эрхтэн нь уствал, тэр хүн гарцаагүй үхнэ.
“Гаднас хамгаалалтыг ямар ч хэрэггүй болгож шууд дотор эрхтэнрүү дайрдаг дайралт…” Оливер Линлэйг дотроо биширч байлаа. Энэ төрлийн дайралт ер бусын хачирхалтай ч, Линлэй хөгжүүлж чадсан байна.
Линлэй ч гэсэн Оливерыг биширнэ. Хар шилэн илд хүний сүнсрүү дайрдаг гэж байна шүү дээ!
….
Линлэй Оливер хоёрыг нөхөрсөгөөр ийн ярилцахыг харсан язгууртнууд болон сайд нар гайхширцгаана.
Удалгүй, Линлэй болон бусад нь Тулаан өргөөнд ирцгээлээ.
Линлэй болон Оливер нэг нэгэнрүүгээ харан, дүү нартайгаа Тулааны өргөөнд орж ирцгээлээ. Үнэндээ, тэд нэг нэгэнрүүгээ үхлийн дайралт илгээсэн бол хаахад тун хэцүү байх байсан.
Сүнс болоод дотоод эрхтэн бол амин чухал цэгүүд. Хоёр гоц ухаантнууд өөрсдөндөө тун итгэлтэй байсан болохоор, өрсөлдөгчдөө нууцуудаа айлгүй хэлсэн.
Чамд хэллээ гээд яана гэж? Хийж чадах юм байвал харъя л даа гэж байгаа юм шиг!
….
Хэд хэдэн хүн Тулааны өргөөнд цугларлаа. Линлэй Вартон хоёрыг орж ирцгээвэл, ордны үйлчлэгч нар даруй хүрч ирцгээн. “Ноён Линлэй, Эрхэм дээдэс танд зориулж суудал зэхсэн. Тэнд сууна уу.” гэлээ.
Энгийн сайд нар зогсож болох ч, Линлэй болохгүй.
Линлэй тайвширан суухад, Оливерыг ч гэсэн ордны үйлчлэгч нар суудалд нь суулгалаа. Язгууртнууд болон сайд нар Линлэй Оливер хоёрыг хүндэлсэн мөн айсан харцаар ширтэнэ.
“Линлэй, эрхэм дээдэс хэнийг нь сонгосон гэж бодож байна?” Оливер язгууртан болон сайд нарыг харж байгааг ч тоолгүй Линлэйтэй яриа өдлөө.
“Мэдээж, манай дүү Вартонг.” хэмээн Линлэй шууд хариуллаа.
Оливер Линлэйруухараад. “Би тэгж бодохгүй байна. Өө, эрхэм дээдэс ирлээ.” Линлэй Оливер хоёр хаалгаруу харцгаалаа. Тэр мөчид, ордны үйлчлэгч нар, хатан хаан, Хааны татвар эм мөн Долоо дугаар гүнж нар Эзэн хаан Жонны хамт орж ирж байлаа.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 14]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.