Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 13]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 13, Каилан ирлээ
Шөнө. Юлан тивийн хамгийн хүчирхэг цэргийн хүчтэй эзэнт гүрэн болох Обриэн эзэнт гүрний хааны нийслэл, Чианд, амьдрал урьдын адил үргэлжлэнэ. Гудамнууд нь сайн гэрэлтүүлэгтэйгээс гадна, хот тайван амгалан байлаа.
Чианы зүүн хэсэг. Бул чулуу гудам. Өнгөрсөн хэд хоногт олон сүйх тэрэг энд ирцгээсэн бөгөөд, одоо л нэг юм Вартоны эдлэнгийхэн эргээд аажим аажмаар тайван байдалдаа орцгоож байлаа.
Гүн Вартоны эдлэнгийн танхимд.
Линлэй, Хири, Хиллман, Баркерын ах дүүс, Засслэр болон бусад багийн гишүүд уулзалдаж байлаа. Тэд Долоодугаар гүнжийг хэргийн талаар хэлэлцэж байсан юм.
“Хэрэв эрхэм дээдээс үнэхээр л Блүмэрийг сонговол, таны төлөвлөгөөг дагая, ахаа.” Вартон огт эргэлзэхгүй байлаа.
Хиллман толгой дохиод. “Эзэнт гүрний цэргүүд эр зоригоороо ихэд алдартай, дээрээс нь Долоодугаар гүнж ордны хамгаалалт сайтай хэсэгт байрладаг. Хэрэв дотогш гэтэж байгаад баригдвал… олон хүн үхнэ гэдэг эргэлзээгүй биз.” гэв.
Обриэн эзэнт гүрэнд ирээд, Хиллманыг Эзэнт гүрний аура ихэд зочроосон.
Тулаан!
Бүхэл эзэнт гүрэн Дайны бурхныг хүндэлдэг, мөн тэд ганц Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч болон Дайны бурхныг шүтэцгээдэг. Эндэхийхэн хүчирхэг мэргэжилтнүүдийг их гүн гүнзгий хүндлэл үзүүлдэг. Колизей дахь үзэгчдийн хариу үйлдлийг харахад л амархан мэдэж болохоор байсан.
Обриэн эзэнт гүрэн Юлан тивийн хойд хэсэгт байрладаг. Эзэнт гүрэнд жил бүр нэлээд хүйтэн байдаг бөгөөд, энэ нь ч ард иргэдэд нь тэсвэр тэвчээрээ хөгжүүлэхэд нь их тус болдог.
“Авга Хиллман, хэрэв гүнжийг авахаар явах болбол, бид ганц хүн явуулж болохгүй. Хэдийгээр Эзэнт гүрний цэргүүд хүчтэй ч гэлээ, бидэнтэй харьцуулбал юм болохгүй. Ганц асуудалтай зүйл байгаа нь ордонд Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн амьдардаг.”
Эзэн хаанд Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнээс хамгаалуулах эрх мэдэл байхгүй ч гэлээ, Дайны бурхны байр суурьнаас болоод Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн ордныг хамгаалахад тусалдаг юм. Хааны удмынхны эрдэнэсийн сан болон нууц эрдэнэсийн өрөөнүүд Эзэн хаанаас ч үнэтэй. Гэхдээ мэдээж, тэд хааны удмынхныг хамгаалах үүрэгтэй.
Хэн нэгэн гүнжийг хулгайлахаар ирвэл, Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн түүнийг зогсоох гэнэ. Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэнтэй тулалдаж чадна гэдэгтэй итгэлтэй байсан ч, Нина шиг энгийн хүнийг хажуугаар нь авч явбал, яах аргагүй нэлээд асуудалтай байна.
Линлэй хөл дээр нь амарч байсан Бэбэрүү хараад. “Бэбэ. Тэгэх үе ирэхэд, чамд найдна шүү.” гэвэл.
Бэбэ даруй хөл дээрээс босоод, ширээн дээр үсрэн гараад.
“Ххмм? Надад уу?” Бэбэ бяцхан хар нүдээ эргэлдүүлэн Вартонруу хараад. “Бяцхан Вартон, санаа бүү зов. Бэбэ би, чиний эмэгтэйг гэмтээлгүй авч ирэх болно.” гэхэд.
“Бэбэ чи явах юм уу?” Вартон нэлээд цочирджээ.
“Бяцхан Вартон, надад итгэхгүй байгаа хэрэг үү?” Бэбэ бяцхан толгойгоо бахархалтайгаар өргөөд, Вартонруу ууртай харцаар харвал.
Вартон даруй толгойгоо сэгсрээд. “Итгээгүй юм биш ээ. Хааны ордонд Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн байгаа нь тодорхой хэрэг. Хоёр Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд хоорондоо тулалдаж байх хооронд, Бэбэ Нина шиг сул дорой нэгнийг аюулгүй авчирж чадна гэж үү гэж бодоод л.” гэлээ.
“Вартон, Бэбэгийн хүчээр бол, Нинаг ордноос авч ирэх асуудал биш.” Линлэй Бэбэгийн чадварт итгэлтэй байлаа. “Бэбэ миний харж байсан хамгийн хурдан нэгэн.” гэлээ.
“Хамгийн хурдан? Ахаа, та Бэбэг Оливер та хоёроос ч хурдан гэх гээ юу?” Вартон ихэд цочирджээ.
“Бэбэ миний харж байсан хамгийн хурдан шидэг араатан.” Хар үүл ирвэс, Хэирү ч гэсэн газарт хэвтэж байснаа гэнэтхэн ийн хэллээ. Хар үүл ирвэс хурдаараа алдартай. Шидэт араатны ууланд байх үед, Бэбэ дөнгөж л 9-р зэрэглэлийн анхан түвшинд байсан. Тэгсэн хэрнээ, Бэбэ Хэирүгээс хавь илүү хурдан байсан.
5-6 жилийн дараа, Бэбэгийн хурд Хар үүл ирвэс, Хэирүг давж шинэ аймшигтай түвшинд хүрч очисон.
Харин одоо? Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн түүний хурд дахиад өссөн гэдэг нь эргэлзээгүй.
“Мэдээж тэр Оливероос хурдан.” Линлэй Бэбэгийн бяцхан толгойг үрээд хөхрөн инээлээ. “Вартон, чамд л гэхэд, Бэбэгийн хурд болон хамгаалалт миний харж байсан хамгийн гайхалтай нь. Өмнө нь, намайг Эрнст сургуульд байхад, Бэбэ 7-8р зэрэглэл л байсан. Гэхдээ тэр үед, тэр 9-р зэрэглэлийн оргил түвшний Хуягт Ирт Нуруун луугаас цохилт авчихаад, шархдаад л өнгөрч байсан.” гэлээ.
Энэ талаар Вартон анх удаагаа л сонсож байгаа. Засслэр тэр хэд ч гэсэн энэ талаар анх удаагаа л дуулж байгаа нь энэ.
“Боломжтой гэж үү?”
Тэд бүгд цочирдоцгоолоо. Хуягт Ирт Нуруун Луу бол луугийн төрлийн шидэт араатнуудын хамгийн аймшигтай нь.
“Биднийг Шидэт араатны ууланд Хэирүтэй таарах үед, Хэирүгийн дайралт Бэбэд гэмтэл ч учруулж чадаагүй. Тэр үед, Бэбэ дөнгөж л 9-р зэрэглэлийн анхан түвшинд байсан. Тэр үед, би хувирсныхаа дараа 9-р зэрэглэлийн оргил түвшинд хүрдэг байсан ч Хэирүгийн дайралт надад гэмтэл учруулж байсан юм.”
Линлэй өөрийг нь магтахыг дуулаад Бэбэ толгойгоо эргээд бахархалтайгаар эргэн тойрноо харж байлаа.
“Чамд л гэхэд. Бэбэгийн хурд Оливерынхоос ч илүү. Тэрнээс гадна, Оливер Аурорагийн илдээ Бэбэд ашигласан ч, тэр түүний хамгаалалтыг ч эвдэж чадахгүй байх байсан байх.” гэлээ.
Линлэй хөхрөн инээнэ.
Бэбэгийн хамгаалалт хэтэрхий аймшигтай.
“Аурорагийн илд ч Бэбэгийн хамгаалалтыг эвдэж чадахгүй ээ?” Вартон тэр хэд чимээгүй болцгоолоо. Энэхүү бяцхан сүүдрийн хулгана маш хүчирхэг болон өссөн байна.
Бэбэ толгойгоо сэгсрээд. “Хах. Миний хамгаалалт маш хүчирхэг. Үгээр ч хэлэх юм биш. Гэсэн ч… эзэнтний Газрын гүн гүнзгий үнэнг тэсэхээр гэж бодохгүй байна.”
Линлэйн Газрын гүн гүнзгий үнэнд хамгаалалт огт хамаагүй. Чичирхийлэл нь шууд л биеийг нэвтлэн гардаг.
“Бэбэгийн хурдаар, Нинаг орноос зугтаалгах асуудал биш. Хамгийн чухал нь, ордонд Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэнтэй зууралдаад байх цаг байхгүй.”
“Хэхэ. Эзэнтээн, энэ асуудлыг надад даатга.” Бэбэгийн сэтгэл ихэд хөдөлжээ. Тэр яг одоо гүнжийг хулгайлж авч ирэхийг хүсэж байлаа.
“Битгий тэвчээргүй ханд. Эзэн хаан Жонн хэнийг сонгохоо хараахан зарлаагүй байна.” Одоо бол, Линлэй зүгээр л бэлдэж байгаа төдий. Тэр хамгаалалтаа сулруулж болохгүй.
Вартон Блүмэр хоёрын аль аль нь хэд хоногийг санаа зовниж өнгөрөөлөө. Олон язгууртнууд гүнжийг хэнтэй нь суух бол хэмээн таамаг дэвшүүлцгээнэ.
Ордонд.
Эзэн хаан одоогор цэнхэр үстэй дунд эргэм насны эртэй ярилцан сууна. Тэдний өмнө дайны тоглоомны стратегийн самбар байлаа. Энэ тоглоом армид их алдартай, Эзэн хаан Жонн ч үүнд ихэд дуртай.
“Эрхэм дээдсээ. Таны охин үнэхээр үзэсгэлэн төгс болон өсөж. Тэр миний бага хүүгийн сэтгэлийг ихэд татаж байгаа.” Цэнхэр үстэй дунд эргэм насны эр ийн хэлээд инээлээ.
Энэ цэнхэр үстэй эр бол Зүүн гарын сайд, Жүдд Даррил. Жүдд Жонн хоёр тун сайн харилцаатай ба ойр дотно ах дүүс шиг байдаг.
“Жүдд, надаар тоглохоо боль.” Жүддийн өмнө л, Жонн ‘бид’ биш ‘намайг’ гэж хэлдэг. Тэд хоёулахнаа байхдаа л ихэд дотно байдаг. Мэдээж, одоо тэдний дэргэд хэн ч байхгүй байгаа.
“Чи мэдэхгүй байх л даа, гэхдээ энэ миний толгойг ихэд өвтгөж байна. Вартон Блүмэр хоёр бол асуудал биш. Аль нь ч зөв сонголт байж болно. Гэхдээ тэдний ах нар…” Жонн санаа алдсанаа. “Линлэй Оливер хоёр үнэхээр аймшигтай.”
Жүдд толгой дохиод. “Тийм шүү. Би Колизей дахь тулааныг харсан. Эхнээсээ л тэр хоёр Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний тулаанчид болох нь харагдсан. Би арай ч тэр хоёрыг бүх хүчээ гаргана гэж бодоогүй. Тэд өөрсдийнхөө үхлийн дайралтыг хийснээс гадна, Оливер Хэйдсоныг тулаанд дуудсан.”
Жонн толгой дохиод. “Оливер өмнө нь Хэйдсонтой тулалдаж байсан. Өнгөрсөн удаад, Оливер ялагдсан. Гэхдээ нэг удаа тулалдаад үзчих болохоор тэр Хэйдсоны хүчийг мэднэ, тийм атар тэр дахин түүнийг тулаанд дуудаж зүрхэлсэн. Тэгэхээр тэр хүчиндээ бат итгэлтэй байгаа гэсэн үг.”
“Би ирээдүйд Линлэй Оливер хоёрыг Хэйдсоны зэрэгт хүрнэ гэж мэдэрч байна.” гэснээ Жонн санаа алдаад. “Хамгийн хэцүү зүйл нь энэ хоёр хоёул дүү нараа ихэд нандигнадаг. Жүдд, надад хэлээч. Яаж би толгойн өвчнөө арилгах вэ?” гэхэд.
Жүдд хөхрөн инээгээд.
“Тэгвэл, эрхэм дээдэс, шийдвэрээ гаргаагүй байх нь ээ дээ?” гээд Жүдд Жоннруу харахад.
Жонн толгой дохиод. “Би шийдвэрээ гаргачихсаан.” гэлээ.
“Хэн?” Жүдд ихэд сониучирхана.
Жонн, “Линлэй бол миний амьдралдаа харж байсан хамгийн гайхалтай хүн. Тэр бүх талаараа гайхалтай. Гэхдээ түүнтэй харьцуулахад, Оливер тийм ч сайн биш. Хэрэв бусад хүчин зүйлс байгаагүйсэн бл, би магадгүй Вартонг сонгочихсон байх байсан биз.”
“Тэгвэл та… Блүмэрийг сонгоо юу?” гэхэд.
“Тийм.” гээд Жонн толгой дохилоо.
“Эцсийн эцэст, Блүмэр бол Дайны бурхны хувийн шавь. Чи Дайны бурхан Эзэнт гүрэнд хэр нөлөөтэй болохыг мэдэх хойно. Түүнчлэн… Дөрвөн дагалдагч нь надтай уулзахаар ирсэн. Блүмэрийн төлөө.” Эзэн хаан ийн хэллээ.
“Шавь нарынх нь дөрөв нь үү?”
Жүдд цочирдлоо. “Би Дайны бурхны хувийн шавь нар асуудалд ховор оролцдог гэж дуулж байсан. Хувийн шавь нь болоод удаагүй байхад, өөр дөрвөн хувийн шавь нар нь араас нь ирнэ гэж бодсонгүй.” гэвэл.
“Жүдд, чи намайг эзэнт гүрний хамгийн эрх мэдэлтэй хүн гэдгийг мэдэх биз, гэхдээ бодит байдал дээр… Дайны бурхан хамгийн дээд эрх мэдэлтэн нь хэвээрэй л байна.”
Эзэн хаан Жонн, эцэст нь, Дайны бурхны сургуулийн талд орохоор шийджээ.
….
Зүүн гарын сайдын эдлэн.
Үнэхээр царайлаг урт цэнхэр үстэй эр өөрийн гэр бүлийн эдлэнгийн хашаан доторх чулуун зам дээр зугаална. Түүнийг харсан хэн бугай ч толгой дохин инээмсэглэцгээж байлаа.
Каилан Даррил, гоц ухаант шидтэн.
“ЭЦэст нь, эрхэм дээдэс Блүмэрийг сонгов уу?” Каилан санаа алдан толгойгоо сэгсрэнэ. Түүний аав, Жүдд, түүнд маш хайртай. Тиймдээ ч түүнд энэ талаар хэлчихсэн.
“Яагаа? Яагаад эрхэм дээдэс охиныхоо мэдрэмжийг үгүйсгэнэ вэ?” Дотроо, Каилан хааны овог болон язгууртан овгуудын асуудлыг шийддэг прагматик аргад дургүй.
Тэр ийн бодно, хүмүүс бие биедээ сайхан хандах учиртай. Хоёр хүн хамт байгаа бол, тэр хоёр бие биедээ хайртай болохоор л тэр. Эзэн хаан Нинагийн байр суурийг бодолцож үзэх учиртай.
“Тэр охин, Нина.”
Багадаа Нинатай хэрхэн тоглодог байснаа эргүүлэн санаад, Каилан шийдвэрээ гаргалаа. Тэр Зүүн гарын сайдын эдлэнгээс гаран одлоо. Түүний үйлчлэгч дээр хэлсэн ганц зүйл нь, “Би алхахаар гарлаа.” байлаа. Каилан шууд Бул чулуу гудам дахь Гүн Вартоны эдлэнг чиглэлээ.
Каилан шийдвэрээ гаргажээ.
Тэр энэ хэргийн талаар Вартонд хэлэх ёстой.
….
Орой нь, Вартон эдлэндээ бэлтгэлээ хийнэ. Түүний дэргэд, Линлэй чимээгүйхэн бясалгана. Энэ мөчид үйлчлэгч гүйн хүрч ирлээ. “Эзэнтээн, Зүүн гарын сайдын гэрээс Ноён Каилан ирлээ.” гэв.
“Каилан?”
Вартон зог туслаа. Дотроо, Вартон түүнд өмнөх хайрын өрсөлдөгч хэмээн ихэд талархдаг. Эцсийн эцэст, Каилан сайн дураараа хайраасаа татгалзсан. Хэрэв тэр тэгээгүйсэн бол, байдал бүүр л түвэгтэй болох байсан.
“Каилан ирээ юу? Вартон, би чамтай хамт явъя.” Линлэй сайн дураараа хайраасаа татгалзсан эрийг ихэд сонирхож байлаа.
Линлэй Вартон хоёр даруй зочидын танхимыг зорьлоо. Каиланг харах үед, Линлэйд төрсөн анхны сэтгэгдэл бол үнэхээр тайван амгалан хүн гэдэг байлаа.
“Вартон.” Вартонг хараад, Каилан инээмсэглэснээ, дараа нь Линлэйруу харлаа. “Та түүний ах, Мастер Линлэй байхаа. Би таны талаар дуулж байсан.” гэвэл.
Линлэй ч гэсэн түүнрүү инээмсэглэлээ.
“Каилан, суугаач.” Вартон түүнд нөхөрсөг хандана.
Каилан толгойгоо сэгсрээд. “Хэрэггүй ээ. Би чамд нэг зүйл хэлэхээр л ирсэн юм. Хэлэнгүүтээ эргээд явах болно.” Каилан ихэд албаны царайтайгаар ийн хэллээ.
“Надад юу хэлэх гэсэн юм?” Вартон тээнэгэлзэн хэлэхэд.
Каилан, “Вартон, миний олж мэдсэн мэдээлэл дээр үндэслэвэл, 3-р сарын 15-нд, эзэн хаан чамайг биш Блүмэрийг сонгоно. Гэхдээ мэдээж… 3-р сарын 15 хараахан болоогүй байгаа болохор хараахан баталгаатай биш. Гэсэн ч, энэ мэдээлэл 90%-ийн үнэн байх магадлалтай.”


Өмнөх

Дараах

 

Advertisements

2 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 13]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s