Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 12]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 12, Хашааны урд талын завгүй дэлгүүр
Линлэй, Вартон, Блүмэр болон Оливер нар эзэн хаан Жонныг гайхширан ширтэцгээнэ.
3-р сарын 15нд, эзэн хаан Долоо дугаар гүнжийнхээ хурмыг хийнэ ий?
Өмнө нь, Эзэн хаан яарч тэгтлээ яарч тэвдэдгүй байсан. Тиймээс Вартон Блүмэр нар түүнийг ийм зүйл хэлэх юм гэж төсөөлөөгүй.
“Нина…” Вартон Нинаруу харцаа шилжүүллээ.
Нина төөрөлдсөн байртай, толгойгоо сэгсрээд. “Би юу ч мэдэхгүй ээ. Хаан аав надад юу ч хэлээгүй.” Тэр ч гэсэн Эзэн хаан Жоннруу цочирдон харна, хэдийгээр тэр хааны овгийн гишүүн ч гэлээ, тэрээр өөрийнхөө гэрлэлтийг шийдээгүй. Энэ бүгд цэвэр эзэн хаан Жонны шийдвэр байж.
“Гүнжээ.” Энэ мөчид, ордны үйлчлэгчид ирлээ. “Эзэн хаан явах гэж байна. Ордонруу буцах цаг боллоо.” гэвэл.
Нина ч толгойгоо дохив.
Эзэн хаан өөрийг нь ордноос гарахыг хориглосон. Колизейд энэ тулаан болсон болохоор л тэр Вартонтй уулзаж чадсан. Вартонтой салах ёс гүйцэтгэчихээд, Нина ордны хүмүүсийг дагаад явлаа.
Линлэй тэр хэд ч гэсэн Колизейгоос явцгаалаа.
“Оливер.” Линлэй өнгөрч явахдаа, Оливерыг харвал, тэр ч мөн адил өөрийг нь харж байлаа.
Энэ хоёр туйлын гоц суутнууд нэг нэгэнтэйгээ харц солилцчихоо, Колизейгоос гараад явцгаалаа.
2-р сарын 4-ны өдөр болсон уг тулааныг 80000 хүн үзсэн бөгөөд, уг тулааны талаарх цуурхал хааны нийслэлд яг л шуурга мэт тархан, хүмүүсийн сэтгэлийг хөөргөлөө.
Өөр хотууд эсвэл өөр мужуудаас ирсэн хүмүүс ч гэррүүгээ буцацгаан, энэ мэдээг өөрсдийн төрөлх нутагтаа хүргэцгээлээ.
Линлэй Каининыг амархан гэгч нь ялаад, Оливертэй энэ тэнцүү тулалдсан. Дараа нь Оливер Хэйдсоныг тулаанд дуудсан. Энэ гурван цуурхан амар хурдтай тархсан юм.
Хааны нийслэл. Бул чулуу гудам. Вартоны эдлэнгийн гадна, сүйх тэрэгнүүд ар араасаа ирцгээх агаад Линлэйтэй уулзахаар ирсэн хүмүүсээр эндэх дүүрчээ.
Эдлэнгийн хашааны дотор.
Линлэй, Иел болон Рэйнолдс нар хамтдаа суун инээлдэн ярилцана. Хэдийгээр олон язгууртнууд болон алдартай хүмүүс хашааны урд цугларсан байвч, Линлэй тэднийг тоохгүй байлаа.
Үнэндээ, эдгээр хүмүүс ч үүнийг нь ойлгож хүндэлж байсан юм. Линлэй шиг байр суурьтай хүн өөрсдийг нь өөрийн биеэр угтаж авна гэж үү?
Линлэйн одоогийн түвшинд, энгийн хүмүүсийн ертөнцийн хүч гэдэг зүйл ямар ч утга учиргүй зүйл. Эзэн хаан хүртэл Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдтэй тун эелдэг харьцдаг.
Асуулт ч байхгүй…
Баруч овог одоо Линлэй шиг нэгэнтэй, Линлэй эзэнт гүрний язгууртан биш ч, Вартон Гүн цолтой болохоор Баруч овог хааны нийслэлийн хүчирхэг овгуудын нэг.
“Гуравдугаар дүү, чи өөрийн авъяас болон хүчээ нууцалж байсан ч, гэнэтхэн хамаг юмаа тэсэлж, олон хүмүүсийг гайхшрууллаа.” гэснээ Иел чангаар хөхрөн инээлээ.
Рэйнолдс толгой дохиод. “Тийм шүү. Одоо Гэрэлт сүмийнхний толгой өвдөж байгаадаа.” гэв.
Иел Рэйнолдс хоёр Линлэй Гэрэлт сүм хоёрын хоорон дахь асуудлыг мэднэ. Гэрэлт сүмийн хүчнээс үзвэл, тэд одоо Линлэйг ална гэдэг боломжгүй хэрэг.
Ялангуяа Линлэйг Обриэн эзэнт гүрний хааны нийслэлд байгаа тохиолдолд. Тэд Дайны бурхан гэгдэх нэгэнд буруугаар ойлгогдохоос айн ямар ч Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнээ илгээж чадахгүй. Эцсийн эцэст, Дайны бурхан бол аймшигтай нэгэн.
“Гэрэлт сүмийн асуудал уу?” Линлэй тайвнаар инээгээд. “Би хэдийнээ өшөө авах гол байгаа устгачихсан. Үлдсэн хэдрүү нь яаран хөдлөхгүй. Одоо бол, би Гэрэлт сүмийн хүмүүсээс айхаа больсон. Гэхдээ мэдээж Гэрэлт сүмтэй учраа олно гэвэл… миний хүч хангалтгүй.”
Гэрэлт сүмд хэд хэдэн Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтнүүд бий.
Одоогийн удирдагч Ариун эзэн хаан, Хэидэнс. Даяанчдын ахлах, Фаллан Леаф. Сүмийн шүүхийн, Осэнно. Онцгой тогтоол гүйцэтгэгч, Шитэлэй. Мөн Сүсэгтнүүдийн ахлагч…
Таван мэргэжилтэн, тэдний хамгийн сул дорой нь л Шитэлэй.
Бусад дөрвийг нь дутуу үнэлж болохгүй. Шитэлэйг ялах хүртэл, Линлэйд амархан байхгүй. Каинин дунд түвшний мэргэжилтэн байсан болохоор л Линлэй түүнийг амархан ялж чадсан.
“Хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрч, Гэгээнтэн зэрэглэлийн шидтэний чадвартай болох үед…” Линлэйн нүднээс гэрэлт гялалзана.
“Хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрэх үед ий?” Иел Рэйнолдс хоёр нэг нэгэнтэйгээ харь солилцоно. Тэд өөрийн эрхгүй Гэрэлт сүмийн ирээдүйд санаа зовнилоо.
Хэрэв Линлэйн хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлийнх болбол, хувирсныхаа дараа, биеийн хүч, тулааны ки, хамгаалалт болон хурд нь аймшигтай болно. Агуу дайчид Гэгээнтэн зэрэглэлийн хамгийн хүчирхэгүүд нь. Тэдэнд бүх зүйлс тоглоом төдий болно.
Линлэйн Салхины гүн гүнзгий үнэн болон Газрын гүн гүнзгий үнэнг хослуулбал маш хүчирхэг болно.
Линлэйг Гэгээнтэн зэрэглэлд ороход, түүний хоёр “гүн гүнзгий үнэн” ч гэсэн дараагийн түвшинд орно гэдэгт тэд итгэлтэй байлаа. Тэгээд Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн болчихвол…
Тэр ойрын зайнд ялагдашгүй болж, холын зайнд Гэгээнтэн зэрэглэлийн шидтэний шившлэгүүдээрээ ялагдахгүй.
Хэрэв үүнийг хүмүүсийн арми дээр ашиглавал, ганц л шившлэг тэднийг хүйс тэмтэрч чадна.
“Хэтэрхий аймшигтай.” Иел Рэйнолдс энэ тухай төсөөлнө. Одоо бол Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтэн. Ирээдүйд, түүний хүч бүүр ч аймшигтай болно… хэн түүнийг зогсоож чадна гэж?
“Энэ талаар ярьж болло.” ийн хэлээд Линлэй тайвнаар инээлээ.
Иел Рэйнолдс хоёр толгой дохиж инээгээд. “Гуравдугаар дүү, чи мэдэх үү? Хөгшин энэ хэргийг надад даалгая гэж байсан ч, чамайг энд ирснийг дуулаад, намайг хүчилхээ больсон. Үнэндээ, тэр намайг чамтай илүү удаан хамт байхад тусалж байгаа. Үнэндээ… энэ удаа би Пүүсийнхээ нэрийг балласан. Бид насныхаа цолыг маш хямдхан өгсөн.” гэвэл.
Өмнө нь, Басилын нийслэлд, Иел Линлэйд настны тэмдэг өгсөн.
“Надад тэрийг өгөөгүй байсан ч, Давсон худалдааны пүүсэнд хэцүү зүйл тохиод, би туслах л байсан шүү дээ.” гээд Линлэй инээлээ.
Иел дотроо дулаан мэдрэмж мэдэрнэ.
“Сайхан хэллээ! Алив тулгая!” Иел даруй хундагаа өргөөд, Линлэй Рэйнолдс хоёрыг уриалан инээлээ.
Хүмүүсийн зүрх сэтгэл нас ахих тусам нь танихад хэцүү болдог. Линлэй тэр хэдэд одоо хүнд итгэнэ гэдэг нэлээд хэцүү зүйл, гэхдээ тэд бага насны сайхан найзууд учир санаа зоволгүй, нэг нэгэндээ итгэцгээдэг.
Ийм жинхэнэ найзууд тун ховор.
Линлэй болон ах дүүсэд нь ийм найз нөхөдтэй болсон нь их аз завшаан байлаа.
“Гуравдугаар ахаа.” Рэйнолдс уруулуу жимбийлгээд. “Колизей дахь хүч чинь яг л бурхных мэт байсан. Манай Данстан овгос ч гэсэн чамтай уулзахаар хүн ирсэн.”
“Тэд хүн явуулаа юу?” Линлэй цочирдон. “Хэнийг?” гэвэл.
“Манай авга нарын нэгийг.” Рэйнолдс ийн хэлснээ. “Гэхдээ түүнд чамтай уулзах боломж алга даа.” гэлээ.
Линлэй толгой дохилоо. Линлэй өөр дээр нь уулзахаар ирсэн хүмүүсд татгалзсан хариу өгсөн. Тэр бүү хэл хааны овгийн хүмүүст ч татгалзсан.
“Хэрэв танай овгийн хүн надтай уулзахаар ирсэн бол, би нүүр өгч, тэдэнтэй уулзая.” Линлэй ах дүү нарынхаа нэгэнд нүүр өгөх нь мэдээж биз.
“Хэрэггүй дээ.” Рэйнолдс толгойгоо сэгсрээд. “Би овгийнхоо хүнтэй уулзмааргүй байна. Ямартай ч, чи одоо маш алдартай болсон. Энэ миний амьдралыг ч хялбар болгоно. Овог дахь олон хүмүүс надтай сайхан харьцах болно. Тэд бүгд чамайг миний ах гэдгийг мэдэж байгаа болохоор.” гээд Рэйнолдс инээн Линлэйруу хараад. “Гуравдугаар ахаа, ирээдүйд, сайн явбал, намайг харж хандаж байгаарай, би дүү чинь шүү дээ!” гэхэд.
“Муу бяцхан зальтай амьтан.” Рэйнолдсын царайны хувирлыг хараад, Линлэй цохинго чанга гэгч нь инээгээд. “Чи армид 7-8 жил боллоо, гэсэн ч яг л бахь байдгаараа байх шив!”
Тэд бол дотуур байрны 1987 дугаарын өрөөний дөрвөн найзууд. Иел бол зугаа цэнгэл хөөсөн хүн, Рэйнолдс бол тэнгэр газраас ч айлгүй юу ч хийж мэдэх хүн.
“Гуравдугаар ах, Иел дарга, би зөвхөн та нарын урд л ийм байдаг. Цэргүүдийнхээ өмнө, би үргэлж хатуу чанга байдаг.” Рэйнолдс албаны байдалтай ийн хэллээ.
Рэйнолдс царайгаа ширүүн болгоод ийн хэлэхэд, түүний нүднээс нь хүртэл цэрэг гэдэг нь харагдана.
Дотны найзуудтайгаа хөгжилтэйхөн ярилцаж байснаа, Линлэй албаны царай гаргаад. “Дарга Иел, Дөрөвдүгээр дүү. Миний төлөвлөгөөнд та хоёрын тус хэрэгтэй байна.” гэхэд.
“Юу билээ?” Рэйнолдс тэр хоёр Линлэйруу харцгаалаа.
Линлэйгийн одоогийн байр суурь нь байхад, тэр юунд санаа зовно гэж?
“Энэ миний дүүтэй холбоотой юм л даа. Тэр өдөр, Эзэн хаан Жонн олны өмнө 3-р сарын 15нд Тулааны өргөөнд Долоодугаар гүнжийн хурмыг хийнэ гэж зарласан.” гэхэд.
Тэр хоёр ч толгой дохицгоолоо.
“Миний дүү, Вартон болон Долоодугаар гүнж нар бие биедээ хайртай. Гүнж байхгүй бол, түүнийг хэр удаан шаналж зовох бол гэдгээс би айж байна. Би дүүдээ өөртэйгөө адил зүйл тохиохыг хармааргүй байна.” Линлэй сулхан дуугаар ийн хэллээ.
Рэйнолдс болон Иел нар харц солилцоно.
Тэд одоо ч Линлэйг Алисаас салж байх жилээ цусаар бөөлжиж байсныг, мөн Зүүднээс сэрсэн нь сийлбэрийг урлахын тулд 10 өдөр 10 шөнө юу ч идэж уулгүй байсныг санаж байгаа.
Хэдийгээр Линлэй юу ч хэлээгүй ч, тэд Линлэйг маш гүн шархалсан болохыг мэдэж байсан юм.
“Гуравдугаар дүү, цааш нь. Биднээс юу хүссэнээ хэл.” Иел шуудхан хэлэхэд, Рэйнолдс ч толгой дохилоо.
Линлэй толгой дохиод. “Яг одоо, надад хоёр сонголт байна. Хэрэв эзэн хаан дүүг минь сонговол, би баяр наадам болно. Гэхдээ… Блүмэрийг сонговол…”
Линлэйн царай хүйтэн болоод.
“Тэр үед, би Эзэн хаан, мөн Блүмэрийн ах хэр хүчирхэг гэдгийг өчүүхэн төдий ч бодолцохгүй. Гүнжийг ордноос хулгайлан дүүдэйгээ хамт байлгахын тулд чадах бүхнээ хийх болно. Хэрэв хэн нэгэн намайг зогсоох гэвэл, би тэднийг алах болно!” Линлэй нүднээс алах хүсэл харагдана.
Рэйнолдс болон Иел нарын зүрх чичирхийлнэ.
Бусад нь ойлгохгүй байж болох ч, тэд маш сайн ойлгож байсан юм. Линлэйн авч ирсэн Баркерын ах дүүс бол Үхэшгүй дайчид, түүнчлэн тэдний гурав нь Гэгээнтэн зэрэглэлийнх. Дээрээс нь түүнд Хар үүл ирвэс бас Бэбэ байгаа.
Зургаан Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд!
Линлэйг нэг л шийдвэл, ялангуяа Линлэйгээс ч хүчирхэг Бэбэ байхад л, бүхэл хааны нийслэлийн бүх Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд асуудал тулгарах нь эргэлзээгүй.
“Би эзэн хааныг Вартоныг сонгоно гэдэгт итгэлтэй байна.” Рэйнолдс болон Иел нар дотроо залбирцгаалаа.
“Гуравдугаар дүү.” Иел Линлэйруу хараад. “Бүү тэвчээргүй ханд. Чи Гүнжийг хүчээр авч явах шаардлагатай болсон ч, ийм зүйлийг хий гэж шаардах шаардлагагүй.” гэхэд.
“Мэдэж байна аа.” Линлэй тайвнаар инээмсэглээд. “Би намайг зогсоох гэсэн хүн байвал, тэднийг ална гэдгийг л баттай хэлье. Би та хоёрын овог Хааны нийслэлийн хэрэгт оролцох шаардлагагүй гэж бодсон юм, энэ асуудлыг бодоход минь туслана гэж найдаж байна.” гэлээ.
Тэр хоёрын овгууд маш гүн хүчирхэг үндэстэй, тэр хааны нийслэлд болсон үйл явдлын талаар олон зүйл мэднэ.
“Гуравдугаар дүү, чиний хэлснийг гүйцэлдүүлэх хялбар. Давсон худалдааны пүүсийн хүч маш их. Ордонд хүртэл Давсон худалдааны пүүсийг үгээр хөдлөх олон зарц шивигчингүүд бий.” Иел итгэлтэй нь аргагүй хэллээ.
Мөнгө бол гайхалтай зүйл. Мөнгөний хүч асар их.
“Би буцаж очоод, өвгөнтэй ярилцаад үзье. Санаа зовох хэрэггүй. Тэр чамд гарцаагүй тусална.” гээд Иел инээд алдлаа.
Линлэй хувьд энэ тодорхой л зүйл байсан.
Хэрэв Давсон худалдааны пүүсийн захирал энэ мэдээллийг Эзэн хаанд алдвал, их ашиг олохгүй. Эцсийн эцэст, Давсон худалдааны пүүс мөнгөөр гачигдадгүй. Гэхдээ мэргэжилтнүүдийн хувьд… Эзэн хаан хүртэл Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэнд Давсон худалдааны пүүсэд үйлчил гэж тушааж чадна гэж үү?
“Гуравдугаар ах, тэгвэл та энэ хэрэгт хариуцлага үүрнэ шүү. Манай овог цэргийн хүчин дээр л тогтдог.” Рэйнолдс өөрийнхөө хязгаарыг мэддэг хүн ажээ.
Линлэй ч толгой дохиод.
“Тэгвэл танд даатгалаа, Иел дарга.” хэмээн нухацтайгаар хэлэхэд.
Иел итгэлтэй нь аргагүй толгой дохилоо.
Эцэг эх нь өнгөрснөөс хойш, Линлэй ямар ч хамаатан садангүй, Вартонтой хоёулахнаа үлдсэн. Юу ч болж байсан, тэр дүүгээ өвтгөх гэхгүй. Хэрэв Эзэн хаан Вартонг сонговол, тэр гайхалтай зүйл болно. Эс бөгөөс… Линлэй өөрийн жинхэнэ хүчийг ил гаргаж, Нинаг булаана.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s