Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 11]

5 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 11, Дуудлага
Тулааныг зогсоочихов уу?
80000 үзэгчид Цул илдний гэгээнтэн, Хэйдсоны эдгээр үгсийг сонсоод ундууцацгаалаа. Зарим нь бүүр түүнийг аяархан харааж эхлэв.
Линлэй Оливер хоёр бол эргэлзээгүй Юлан тив дэх хамгийн ихээр гялалзаж буй хүмүүс. Олон дайчид ийм тулаанчдын тулааныг үзэхийн тулд амиа гаргуунд нь гаргахаас ч буцахгүй.
Гэхдээ тулаан хамгийн сонирхолтой хэсэг дээрээ иртэл, Хэйдсон зогсоочихлоо!
Тэд яаж уурлахгүй байх билээ дээ?
Гэхдээ тулааныг зогсоосон хүн бол Хэйдсон, ертөнц дээрх хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн хүн!
“Энэ тулаан ингээд дууссан нь сайн хэрэг.” Хиригийн дух хөлсөнд дарагджээ.
Ганц Хири ч биш, Хиллман, Вартон болон бусад нь ч гэсэн Линлэйд санаа зовцгоосон байлаа. Оливерын гүйцэтгэл Линлэйгийнхтэй адилгүй байсан агаад, илднийх нь техник ихэд хачирхалтай байсан.
Линлэйн Газрын гүн гүнзгий үнэн хүчирхэг гэдэг бол үнэн.
Гэхдээ Оливерын Харанхуйн хуулийн ойлголт дээрээ үндэслэсэн техник нь Линлэйгийнхээс сул дорой байна гэж үү? Оливер өөрөө хүртэл хүчээ бүрэн удирдаж чадахгүй гэж хэлж байсан шүү дээ?
Хэйдсон тулааныг нь гэнэтхэн зогсоосноос болоод, Линлэй Оливер хоёр агаар дээр Колизейн хоёр буланд нэг нэгэнрүүээ харан зогсох бол голд нь Хэйдсон байсаар л байлаа.
Гурван Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд. Хоёр нь туйлын гоц ухаантнууд, харин гурав дахь нь ертөнц дээрх хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн.
“Тулааныг зогсоож байна аа?” Оливер Хэйдсонруу харлаа.
Линлэй ч гэсэн Хэйдсонруу харна.
“Энэ Хэйдсоны хүч үнэхээр гайхалтай юм. Уг техник цэвэр тулааны ки дээр тулгуурлагдаагүй байсан. Энэ түүний өөрийнхөө эзэмшсэн Газрын хууль дээр тулгуурлагсан хамгаалалтын техник байна.”
Линлэй Хэйдсоноос энергийн давалгаа шиг газрын өнгөт давалгаа ялгархыг мэдэрнэ.
“Гэсэн хэдий ч, тэр миний Газрын гүн гүнзгий үнэнийг тэсвэрлэж чадахгүй.” Линлэй өөрийнхөө уг дайралтанд туйлын итгэлтэй байсан юм.
Үнэндээ, тэд нэг нэгэнрүүгээ дайрах үедээ, хоёулаа үе шатын нэмэгдүүлсэн.
Линлэй Оливер хоёр шиг Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтнүүд, энергиэ дэмий үрэхгүй. Тэд нэг нэгнийхээ дайралтыг ирэхийг хүлээж байтал тэрнээс урьтан тэдний урдуур өөр зүйл ороод ирсэн.
Газрын гүн гүнзгий үнэний олон хохирогчид адамантин хүнд илдээр хийсэн эхний дайралтнаас ямар ч аюул мэдэрдэггүй. Гэхдээ гэнэтхэн…
Тэдний дотоод эрхтэнд нь чичиргээнт давалгаат дайралтнууд мэдрэгддэг.
Тэгсэн ч, Хэйдсон Линлэй Оливер хоёрын дайралтуудыг хоёуланг нь буцаасан. Учир юунд гэвэл тэд Хэйдсонд хамгийн хүчирхэг дайралтаа ашиглаагүй. Эс бөгөөс, Хэйдсонд эднийг хаах тийм ч амар байхгүй байх байсан.
“Хаха, Оливер, Линлэй.” Эзэн хаан Жонн бослоо. 80000 үзэгчдийн харцыг өөр дээрээ төвлөрүүлэн ийн хэллээ. “Оливер, Линлэй, та хоёрын тулаан маш гайхалтай байсан, бид нарын ч мэдлэгийн хүрээ тэллээ. Тэрнээс чухал нь, та хоёр бие биедээ үхэлд хүргэх хүнд шарх өгөөд дэмий.”
Жонн тэр хоёрын хэнийг нь ч үхүүлэхийг хүсэхгүй байгаа.
Хэрэв энэ хоёр гоц ухаантнууд байвал, Обриэн эзэнт гүрэн Юлан тивд их нэр нөлөөтэй байна.
Линлэй Оливер хоёр нэг нэгнээ ширтэнэ.
“За.” Оливер толгой дохиод тайвнаар инээн. “Линлэй дүүг миний Гэрэл сүүдрийн илдийг хүлээж авах үед, би аль хэдийнээ тулалдах хүслээ алдчихсан байсан. Гэсэн ч, би энэ хэрэгт зарим талаараа буруутай…” Оливер ийн хэлээд Линлэйруу харснаа.
“Линлэй дүүгийн хүч миний таамаглаж байснаас ч гайхалтай байсан. Би тэдгээр илдний техникүүдийг зүгээр л нэг өнгөц чадварууд нь гэж таамагласангүй.” Оливер Линлэйруу инээмсэглээд. “Би Линлэй дүүг надаас сул дорой биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Товчхондоо, Оливер Линлэйтэй нөхөрсөг байгаагаа харуулахыг хүсэж байлаа. Тэр түүнийг Линлэйдүү гэж дуудаж байсан юм.
Өмнөх илднүүдийнх нь техникүүд хүчирхэг байсан, гэхдээ Линлэйн адамантин хүнд илднийх нь техник бүүр ч хүчирхэг байсан. Өнөөдөр эдгээр гоц ухаантнууд хүчээ сорих гэж энд үхэлтэй нүүр тулцгаасан бол тэр үнэхээр утгагүй зүйл байх байсан.
Оливер эвээр ярьж байх бол, Линлэй ч нэг их дургүйцэл үзүүлэхгүй байлаа.
Эцсийн эцэст, тэр одоо Обриэн эзэнт гүрэнд байгаа. Олон дайсантай болоогүй нь дээр.
“Энэ тулааныг ингээд дуусгая.” Линлэй тайван хоолойгоор хэлбэл, Колизей дахь 80000 үзэгчид өнөөдөр эдгээр гоц суутнуудын тулаан үргэлжлэхгүй болохыг ойлгоцгоолоо.
Гэхдээ тэр даруй…
чих хангинуулсан, нүргээнээр Колизей дүүрлээ. Бүх үзэгчид тэднийг уухайлан дэмжицгээж байлаа. Хэдийгээр тэдний тулаан дууссан ч, тэр сэтгэл хөдлөлөө бүүр барьж дийлэхээ больцгоожээ.
“Оливер!” “Оливер!” “Оливер!”
“Линлэй!” “Линлэй!” “Линлэй!”
Хүмүүсийг нүжигнүүлэн хашхиралдацгаана. Тэд шүтээнүүдийнхээ төлөө тэднийг уухайлан дэмжиж байсан юм.
Энэ мөчид, тэд хэдийнээ өнөөдөр болсон Вартон Блүмэр нарын тулааныг мартацгаасан байлаа.
Товчхондоо…
Хэдийгээр Вартон Блүмэр хоёр гоц ухаантнууд ч гэлээ, ах нартай нь харьцуулахад, тэдний хоорондын зай асар их. Линлэй Оливер хоёрын гайхалтай хүч Колизей дахь хүн бүрийг цочирдуулсан.
Тэр хоёрын тулааныг харсан Хэйдсон ч гэсэн, ихэд бахдсан. Энэ удаа, Линлэй даруй өөрийнхөө талруу явлаа.
Колизейд баярласан хашхираан тасралтгүй цуурайтна. Одоо бол, тэдний нүдэн, Линлэй Оливертой дүйх хэмжээнд харагдана. Хэрэв Линлэйг Оливероос залуу бас мастер сийлбэрч гэдгийг нэмбэл, Линлэйд гоц ухаант гэх алдар нэр Оливероос ч илүү тохирох мэт санагдана.
“Ахаа…” Суудлаасаа, Вартон ахыгаа тэнгэрээс бууж ирэхийг харлаа. Тэр даруйдаа ахыгаа дуудсан нь тэр.
“Ноёнтоон.” Баркщер болон бусад нь түүнийг угтацгаалаа. Ребека, Женне болон Лина нар санаа алдацгаав ч, Линлэйг баярлан угтан авцгаалаа.
Линлэй эргээд хүн төрхөндөө ороод урт дээлээ нөмөрлөө.
“Ноёнтоон, тулалдалдаа! Тэр Оливер гэгч яасан ч тантай дүйцэх нэгэн биш! Би түүнийг таны Газрын гүн гүнзгий үнэнг тэсэхгүй гэдэгт итгэлтэй байна.” Гэйтс ихэд дурамжхан ийн хэллээ.
Баркер болон бусад нь Линлэйг хэр хүчтэй болохыг мэднэ. Тэд бүгд Линлэйг ялна гэдэгт итгэлтэй байсан.
Гэхдээ Линлэй толгойгоо сэгсрэн инээгээд. “Оливерыг бүү дутуу үнэл. Түүний хар шилэн илдээрээ хийсэн Гэрэл сүүдрийн илд техник нь маш хүчирхэг байсан. Та нар үүнийг ойлгох учиртай, надад ердөө тодорхой гүн гүнзгий утгын ойлголт буйвч, бусад нь байгаа гэсэн үг гэж үү? Элементийн хууль бол хязгааргүй далай адил, миний ойлголт бол ердөө л тэр далайн жижигхэн дусал төдийхөн.”
Баркер тэр хэд ч учрыг нь ойлгон толгой дохицгоолоо.
Гэхдээ энэ мөчид, Колизейн агаар дээрээс чанга хоолйо дуулдлаа. “Ноён Хэйдсон, та зургаан жилийн өмнөх бидний тулааныг санаж байна уу?” гэвэл.
Линлэй даруй тэнгэр өөд харлаа. Эдгээр үгсийг хэлсэн хүн нь гоц ухаант илдний Гэгээнтэн, Оливер байлаа. Гэрэл гялтганасан нүдээр Оливер Хэйдсонруу агаар дээрээс харна.
Хэйдсон хоорон дахь зайныхаа хагасыг туулан ирснээ, түүнрүү хараад. Толгой дохин, “Зургаан жилийн өмнөх, тэргэл сартай шөнө. МЭдээж би тэр тулааныг санаж байна. Чиний хурд надад гүн сэтгэгдэл төрүүлсэн.” гэв.
Оливер Хэйдсонруу хараад. Бахархалтайгаар, “Би олон хаант улсуудаар аялаж бусад эзэнт гүрнүүдийн мэргэжилтнүүдтэй тулалдан ялсан. Би ганц танд л ялагдсан. Зургаан жил… Бүтэн зургаан жил. Зургаан жилийн хугацаанд, би тантай дүйцэх гэж хар чулуун илднийхээ техникийг тусгайлан бэлдсэн.”
Колизей анир чимээгүй боллоо.
Эдгээр Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдын хооронд их түүх байгаа мэт санагдана.
“Надтай дүйцэх гэж ий?” Хэйдсон тайвнаар инээснээ. “Чиний хар шилэн илд үнэхээр миний хамгаалалтыг эвдэж чадна гэж бодоо юу?” гэв.
Хэйдсонг Цул илдний Гэгээнтэн гэж нэрлэх болсны хамгийн том шалтгаан нь түүний хамгаалалт машид хүчирхэг. Олон Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтнүүд түүнд гэмтэл учруулах байтугай хамгаалалтыг нь ч эвдэж байгаагүй.
Оливер зургаан жилийн тулаанаа эргүүлэн санана. Тэр тулаан үнэхээр доромжлол байсан.
Тэр Хэйдсонруу яаж ч дайрсан, тэр түүнд шалбархай ч өгч чадахгүй байсан. Оронд нь, нөлөөллөөс нь болж өөрөө хөнгөн шарх авч байсан. Тэрнээс гадна, Хэйдсон өөрөөс нь дутахааргүй хурдан байсан.
Давамгайлал!
Хэдийгээр Оливер Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтэн ч гэлээ, Хэйдсонтой харьцуулахад, тэр бүрэн давамгайлуулж байсан. Тэдний түвшин тэс өөр байсан. Түүний хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн хүн гэж өргөмжлөгддөг нь хоосонгүй зүйл байсан.
“Бид би таны хамгаалалтыг эвдэж чадах эсэхийг туршаад үзэхэд л болно биз дээ? Ноён Хэйдсон, өнөөдөр Колизейд, би таныг тулаанд дуудаж байна. Хэрэв зөвшөөрч байвал, гурван сарын дараа, бид хотын гадна тулалдах болно.” Оливер ийн хэллээ.
Оливер өнөөдөр Линлэйн эсрэг хийсэн тулаандаа их хэмжээний тулааны ки зарцуулсан. Тэр Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүчээ удаан хадгалж чадахгүй.
“Тулаанд дуудаж байна аа?”
Хэйдсон духаа үрчийлгэсэн ч, царайнд нь инээмсэглэл доторсон хэвээр байлаа.
Колизей даруй догдолсон хашхираанаар дүүрлээ. Гоц ухаант илдний Гэгээнтэн, Оливер, өнөөдөр Цул илдний Гэгээнтэн, Хэйдсонг нээлттэй тулаанд дуудлаа. Олон хүмүүсийн царай баярласнаас нь болоод байдгаараа улайсан байлаа.
Хүн бүр Хэйдсонруу харцгаана.
“Болж байна. Би зөвшөөрлөө.” Хэйдсон инээмсэглээ толгой дохиод. “Одоогоос гурван сарын дараа, чиний өнгөрсөн зургаан жилийн хөгжлийг үзье болно.”
“Таны урмыг хугалахгүй ээ.” Оливер өөртөө тун итгэлтэй байлаа.
Хэйдсоны царайн дахь инээмсэглэл улам тодорно.
Зургаан жилийн өмнө, тэр түүнд ямар хүчирхэг хамгаалалттай болохоо ойлгуулж, ямар ч тулалдах хүсэлгүй болтол нь давамгайлсан. Гэхдээ Оливер одоо өөртөө тун итгэлтэй байна. Оливер тэнэг хүн биш. Товчхондоо, түүнд итгэлтэй байж болох зүйл бий гэсэн үг.
“Урмыг минь хугалахгүй ээ? Би чиний хэлсэн үгэнд итгэж байна.” Хэйдсон найдлагаар дүүрэн байлаа.
Тэр өөрт нь аюул учруулахуйц дайсантай тулгаралгүй их удсан.
Гурвантаа жижиг алхаад, Хэйдсон шүүгчийн суудалдаа ирлээ. Харин Оливер, дүүгийнхээ дэргэд хүрээд ирэв.
Колизей бүхэлдээ хүмүүсийн яриагаар дүүрлээ.
Линлэй гэнэтхэн л Каининг маш амархан ялтал, дараа нь Оливер гараад ирсэн. Харин одоо, Оливер Хэйдсонтой тулалдахаар боллоо.
Энэ эргэлжилсэн үйл явдлуудад төгсөөгүйд тэд их баяртай байлаа.
“Хүмүүсээ.” Энэ мөчид, мөнгөлөг үстэй хөгшин дахин тулааны тавцан дээр гараад ирлээ. “Одоо, би тулааны үр дүнг зарлая. Гэхдээ би Ноён Оливерыг ирнэ гэж таамагласангүй.” гэв.
Мөнгөлөг үстэй хөгшиний царайнд инээмсэглэл тодрон. “Би тун баяртай байна. Энэ миний хамгийн баяртай байсан өдөр. Оливер болон Линлэй гуай нарын тулааныг би үлдсэн амьдралынхаа туршид мартахгүй. Та бүхэн зүгээр л тулааны тавцан л хар.”
Тулааны тавцан одоо бол энд тэндгүй хагарч ан цав, нүх үүссэн байлаа. Тал хэсэг нь нуран унаж, Колизей дахь хүмүүсийн хувцас хүртэл байлаа. Энэ үнэхээр гайхалтай дүр зураг байсан юм.
Гэхдээ энэ дүр зургийг 80000 үзэгчид хараад инээлдлээ.
“ХАха, хангалттай ярьлаа. Хүн бүр Блүмэр Вартон хоёрын тулааны үр дүнг мэднэ. Блүмэр ялалт байгуулсан.” Мөнгөлөг үстэй хөгшин Эзэн хаан Жоннруу харан инээгээд. “Эзэн хаантаан, таныг цөөн хэдэн үг хэлээч гэж хүсэж байна.” гэв.
Ярьж дуусаад, мөнгөлөг үстэй хөгшин талбайгаас буулаа.
Эзэн хаан Жонн хөл дээрээ бослоо. Зарим нь эзэн хаан Жоннруу харах бол, бусад нь Линлэй, Оливер болон Хэйдсон нарруу харцгаана.
“Өнөөдөр бидний амьдралыг хамгийн гайхалтай өдөр байлаа. Бид Вартон БЛүмэр хоёрын тулааныг хараад зогсохгүй, тэдний ах нар болох Линлэй Оливер нарын тулааныг ч гэсэн үзлээ.”
Жонн инээмсэглээд. “Энд цугларсан хүмүүс Вартон Блүмэр хоёрын миний Долоодугаар гүнжийн төлөө тулалдсан гэдгийг мэдэж байгаа биз. Өнөөдөр хоёр гялалзсан залуу хүүхдүүдийн үйлдлүүдийг харсныхаа дараа, бид хэдийн шийдвэрээ гаргасан. Гуравдугаар сарын 15нд, Тулааны өргөөнд, бид Долоодугаар гүнжийн хурмыг хийх болно.”
Өмнөх

Дараах

Advertisements

5 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 11]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s