Чөтгөр бурхдын домгууд 177

4 comments

Өмнөх                                                                                                                           Дараах

Хэсэг 177 – Ичгүүрээс гарахад тусалсан нь

Ариун гэр бүлийн хамба Шен Хон цочирдлоосоо гарч чадаагүй байлаа. Энэ залуу хүү яг хэн юм бэ? Яаж ийм хүчирхэг байдаг байна аа? Домгийн түвшний тулаанч юм болов уу?

Бүгдээрээ цочирдлоос гарахаас өмнөхөн Дүан Жиан Шен Яаны бугуйнаас нь атгаад хэвлий хэсэг рүү нь тийрлээ.

Шен Яан бараг л бөөлжих гэж байлаа. Гүнзгий амьсгаа авах нь түүнийг энэ цохилтыг дааж чадахгүйг илтгэнэ. Цөөнгүй яс цуурсан бололтой.

Не Ли толгойгоо үл мэдэг дохино. Дүан Жиан өөрийнхөө хүчийг хэрхэн ашиглахаа сайн мэдэж байлаа. Эхний алдаа бол өрсөлдөгчдөө дайралт хийх боломж өгөх. Шен Яан хамгаалалтаа барьж байхад түүний гарнаас нь шувтарч Шен Яаны бултах боломжгүй өшиглөлтийг түүний хэвлийд өгсөн. Энгийн бас догшин, гэхдээ энд хамгийн хүчтэй цохилт нь байлаа. Хар Алтан түвшний тулаанч энэ цохилтыг тэсч чадахгүй байгаа л түүний хүч Шен Яанаас хэд дахин илүүг нотлоно.

“Дүан Жиан, тэрнийг битгий ал” хэмээн Не Ли тайван хэллээ. Хэрвээ энд Ариун гэр бүлийн хүнийг алчихвал дараа нь болох зүйлс хяналтаас гарах болно. Одоохондоо цаг нь болоогүй байна.

“Мэдлээ!” гээд Дүан Жиан Шен Яаны багалзуурыг тавихад тэр яг л үхсэн мэт уналаа.

Нэг л цохилтоор Хар Алт түвшний нэгнээр шал арчлаа гэж үү?

Танхимыг чимээгүй ноёлсон байв. Хүн бүр Дүан Жианыг гайхсан харцаар ширтэнэ. Энэ залуу хүү үнэхээр аймшигтай юм!

Е Сью Е Шуо хоёр бие бие рүүгээ гайхсан харцаар ширтэнэ. Тэд  Дүан Жианыг сул дорой биш гэдгийг мэдэх ч ийм хүчирхэг гэдгийг төсөөлөө ч үгүй явжээ. Тийм ойрхон зайнаас Галт нударгаас нь бултаад зогсохгүй түүнийг хүчтэй тийрч унагаалаа.

Юу гээч хүч вэ?

Энэ залуу хүү Не Лигийн тушаалыг дуулгавартай дагадаг нэгэн! Тэгэхээр Не Ли түүнийг ийм гайхалтай хүчирхэг нэгэн болгосон байх нь!

Експертүүд шокноосоо гарах гэж багагүй хугацааг зарцууллаа. Тэдний амнаас хүйтэн агаар гарч байлаа. Дүан Жиан шиг хүчирхэг нэгнийг Алдрын хотод дарлах нэг байхгүй! Хамгийн гол нь тэд энэ залуу хүүг хэзээ ч сонсож байгаагүй. Түүний ямар гэр бүлээс гаралтай нь ч тодорхойгүй. Тэр гэнэт л солир шиг унаж ирээд бүхнийг гайхшралд орууллаа.

Яг энэ мөчид Шен Хонийн гар нь үл ялиг чичирч байв. Дүан Жиантай тулалдсан бол адилхан л зүйл хүлээж байсан. Не Ли гайхалтай хүчтэй нэгнийг өөрийнхөө доор нэгтгэжээ!

Хяо Юи болон бусдын нүд нь аяганаасаа гарах шахлаа. Тэд Не Ли айдас дүүрсэн харцаараа салгалгүй ширтэнэ. Не Лиг тэд их дорд үзэж байсан. Үнэндээ түүний авъяасаа хөгжүүлсэн байдал түүний чадвар нь Не Лиг аймшигтай болгожээ!

Шен Яаныг шалан дээр хэвтэж байхыг хараад Шен Хю айснаасаа болоод юугаар ч туслаж чадсангүй. Түүний царай нь цайжээ.

“Би садар эмийг үзэн яддаг!” гээд Дүан Жиан хүйтэн харцаа Шен Хю руу шилжүүллээ. Ханцуйгаа өргөн…

*Па!*

Шен Хю рүү салхи илгээж түүнийг алгадлаа. Хавдсан нүүрээ газарт наан хэвтэнэ. Түүний үс нь орооцолдож замбраагүйтсэн байх бөгөөд үнэхээр өрөвдөлтэй харагдаж байлаа.

“Чи…” гэсээр Шен Хю нулимс уур хослон хэлнэ. Тэр ямар нэг зүйл хэлэхийг хүссэн ч түүний уруул хавдсан байлаа. Энэ түүнийг бүр ч илүү өрөвдөлтэй харагдуулж байв. Ариун гэр бүлийн хамба хэзээ ийм аймшигтай гутамшгийг мэдэрч байлаа? Шен Хю тэвчиж чадалгүй уйлав.

Дүан Жиан түүнийг татаж гаргахаар дөхөж очтол түүний өмнө хэн нэгэн гарч ирлээ. Уул шиг том биетэй бөгөөд Дүан Жиан руу хүчирхэг аура илгээж байлаа.

Энэ хүн бол експерт! Дүан Жиан бага зэрэг гайхширав. Толгойгоо өргөн Ариун гэр бүлийн хамба болох Шен Хон байхыг харлаа.

“Залуу хүү минь боломж байгаа дээр яв. Ирээдүйд чинь л хэрэгтэй байх. Би Шен Яан болон Шен Хю нарын өмнөөс уучлал хүсье” гэж Шен Хон хэллээ.

Не Лигийн хөмсөг нь татганана. Энэ удаан хугацааны дараа одоо ч энэ хөгшин үнэг Шен Хон байсаар л байна. Не Ли энэ хөгшин үнэг Шен Хон юу төлөвлөж байгааг мэдэхийг хүсч байлаа.

Дуан Жин Не Лин толгойгоо хөнгөхөн дохихыг харлаа. Дүан Жиан Шен Хонтой тэмцэлдэлгүй түүний өөдөөс хөлдсөн  мэт зогссоор л байлаа.

Ариун гэр бүлийн хэдэн хүмүүс Шен Яан Шен Хю нарыг дагаж ирсэн.

Тэднийг аварсныхаа дараа Шен Хон эргэж хараад буцахдаа бэлдлээ. Явахаасаа өмнө Шен Хон Дүан Жиан руу хараад

“Залуу хүү минь чи үнэхээр гайхалтай хүчирхэг юм. Хэрвээ чи хүсвэл манай Ариун гэр бүлд ирээрэй. Ариун гэр бүлийн хаалга чиний өмнө үргэлж нээлттэй байх болно” гэж хэллээ.

Шен Хон ярьж дуусаад өөрийн гэр бүлийн байгаа газар луу буцлаа.

Шен Хонийн хэлснийг сонсоод Дүан Жиан инээмсэглэв. Шен Хон түүнийг нэгтгэх санаатай байлаа. Гэхдээ Шен Хон, Дүан Жиан болон Не Ли хоёр зүгээр ч нэг ажлын хамтрагчид биш гэдгийг ч бодоод амжив. Дуан Жин Не Ли ямар ч эргэлзээгүй дагадаг нэгэн. Түүний амь хутганы ирэн дээр ирсэн ч гэсэн тэр хэзээ ч Не Лигээс урвахгүй.

Шен Хонийн ухарч байгааг хараад Не Ли Хиао Юфен Хиао Нин хоёр луу харж инээн

“Энэ задгай амтнууд гэртээ харьж, ертөнц дахиад чимээгүй боллоо. Би та нарт саад болохгүй болохоор та нар хийж байсан зүйлээ үргэлжлүүл дээ” гэж хэлэв.

Хиао Ниний нүүрэн дээр нулимсны мөр байлаа. Не Лид үнэхээр их баярлаж, дотор нь мэдрэгдэж буй түм буман сайхан зүйлсээ хэлмээр байгаа ч яаж илэрхийлэхээ мэдэхгүй л байлаа.

Не Ли инээмсэглэн “Нин энэ талаар санаа битгий зов. Хэрвээ Ариун гэр бүлийнхэн чамайг дээрэлхэх гэж оролдвол зүгээр л надад хэлээрэй. Би тэдэнд санаа тавих болно!” гэж хэлэв.

Хиао Юфен алга хавсран “Не Ли таньд үнэхээр их баярлалаа.”

Далавчит лууны гэр бүлийн хамбын хувьд Нинг зовоохгүйн тулд Ариун гэр бүлтэй зөрчилдахгүй байх талаар боддог байсан. Гэсэн хэдий ч Не Ли Нинг бага ч гэсэн зовоохыг хүсэхгүй байгаа. Хиао Юфен Нин рүү ширтэнэ. Эмэгтэйчүүд нөхөрт гарах хувь тавилантай. Тэр энэ талаар хэсэг эргэцүүлж байв. Тэнгэрийн тэмдэгт гэр бүлийн талаар ярилцах хэрэгтэй юм болов уу?

Хиао Нин Шен Фей хуримлах гэж байгаа. Ариун гэр бүлийг өдөх нэгэн байхгүй. Не Ли л Ариун гэр бүлтэй тулалдаж зүрхлэх нэгэн. Тэнгэрийн тэмдэгт гэр бүл жижигхэн хэдий ч Не Ли Дүан Жиан хоёртой байхад тэдний ирээдүй гялалзах болно. Зүгээр ч нэр төртэй гэр бүл болох талаар биш бүр Язгууртан гэр болох тухай юм шүү дээ.

Не Ли Хиао Нинтэй алхангаа түүний чихэнд “Бид өнөө орой Ариун гэр бүлтэй асуудлаа шийдэх болно. Чи болгоомжтой байх хэрэгтэй байх хэрэгтэй шүү” гэж шивнэв.

Не Линий хэлэхийг сонсоод тэр гайхан Не Ли рү үхарлаа. Энэ хэтэрхий гэнэтийн мэдээ байлаа. Хэсэг хугацааны дараа тэр толгой дохилоо. Тэд Ариун гэр бүлтэй тооцоо бодох гэж байгаа бол их том тулаан болно.

“Би үлдэх болноо!” гэж Не Ли инээмсэглэн хэллээ. Түүнд шийдэх хэтэрхий олон зүйлс байв.

Тэдэнд энэ тухайгаа хэлсний дараа Лу Пиао болон бусдад ч гэсэн хэллээ.

Цаг өнгөрөх тусам гол танхимд хүмүүс олноороо цугласан байлаа.

Танхимыг шалгаж дууссаны дараа Не Ли дээр байх Е Хю Е Шуонарын хажууд суулаа.

Е Хиу Е ШуоДүан Жианыг харахаар толгойгоо өргөцгөөлөө. Дүан Жианыг хараад тэд яриа өдөж зүрхэлсэнгүй.

Е Хю Не Ли рүү харан “Не Ли Дүан Жианд суудал бэлтгэ” гэж хэллээ.

Дүан Жиан ийм залуугаасаа хүчирхэг байгаа нь бусдын анхаарлыг татжээ. Дүан Жианыг ирээдүй ямар байхыг хэлэхэд бэрх!

Не Ли Дүан Жиан руу харахад Дүан Жиан толгой сэрсэрлээ. Не Ли инээмсэглэн

“Мартдаа, тэр суух дургүй” гэж хэлэв.

Не Ли яаж Дуаэ Жианаас энэ их хүндлэлийг авч чадсан юм бэ? Мэдээж тэд бүгдийг нь мэдэхгүй шүү дээ. Е Хю Не Лиг харанхуйн шоронгоос аварсан хүн бол Дуаэ Жиан гэдгийг мэднэ. Тэнд болсон зүйлст итгэхгүй байна.

Не Ли, Е Хю Е Шоү нар хоорондоо ярилцан инээлдэнэ. Хэрвээ өөр том гэр бүлүүд тэднийг харсан бол тэдэнд эргэлзээ үүсэх байсан биз. Не Лиг хотын даргийн охинтой ойр харилцаатай гэсэн цуу яриа цөөнгүй бий. Өмнө нь Не Ли чадварлаг байсан бөгөөд хотын даргийн охинтой гэрлэх бодолтой байсан. Харин одоо тэр талаар бодохоо больсон.

Дүан Жиан шиг туслахтай болсон Не Линг тэд дахин дүгнэж бодож үзэх болсон. Дуан Жин хотын дарга шиг Хар Алтны түвшинд хүрсэн нэгэн! Нэмж хэлэхэд тэр залуухан!

Хотын дарга байсан ч Е Зонг эсвэл Цаст шуурганы гэр бүл ч байсан Не Ли болон Е Зиюунг хуримлуулахаар шахаж байгаа. Өмнө нь олон ч гэр бүлүүд гэрлэлтээр холбогдон гэр бүлүүдийнхээ байр суурийг хадгалж бие биенээ дэмжсээр ирсэн. Хамгийн гол нь хоёр гэр бүл хоорондоо зохицол сайтай байх ёстой. Ингэснээр хоёр гэр бүлийн нэр хүнд өндөрт тулна!

Мөн Не Ли энэ талаар бодчихсон байлаа.

Олон гэр бүлийн хамба нар Тэнгэрийн тэмдэгт гэр бүлийнхэн дээр ирж Ние Хаитай мэнд мэдэлцдэг.

Олон нэр хүндтэй хүмүүс язгууртан гэр бүлүүдээс мэндчилгээ ирж байгаагаас Ние Хай залхаж эхэлсэн байлаа. Тэр хурдан бослоо. Аягатайгаа өргөн олны хүндэтгэлийг хүлээн авч буйгаа илтгэнэ. Тэр Не Лигээс ирж буй бүх хүндэтгэлийг ойлгож байлаа.

“Ние Хаи аягыг чинь дүүргэхэийг зөвшөөрөө. Энэ бол миний охин Нин” гэж хэлэхэд Хиао Нин Ние Хаигийн аягийг дүүргэж өгөхөөр ирлээ.

Хиао Ниний царай нь бага зэрэг улайлаа.

“Баярлалаа, Хиао” гэж хэлээд Ние Хаи нэг л амьсгаагаар уулаа. Тэгээд Хиао Нин рүү харцаа шилжүүллээ. Хотын даргийн охинтой холбоотой байсан гэдгийг нь бодон Хиаод эргэлзээ төрж байлаа.

 

Өмнөх                                                                                                                           Дараах

Сурталчилгаа

4 comments on “Чөтгөр бурхдын домгууд 177”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.