Чөтгөр бурхдын домгууд 176

[Чөтгөр бурхдын домгууд 176]

Сурталчилгаа
6 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 176 – Мангас!

Сяо Юунфэн царай хэсэг зуур барайв. Тэрээр гэвч хурдлан хэлэв. “Не Ли зээ дүү, би яаж?”

“Саяхан Нин Арь надад зөндөө тус хүргэсэн. Үүнийг надаас өгсөн бэлэг гээд бодоод авчих. Нагац та надтай эелдэг загнаад хэрэггүй.” Не Ли Сяо Юунфэн хэдэн зүйлс өгөөд Нин Арь уруу инээмсэглэв.

Сяо Нин Арь бага зэрэг улайв. Гэсэн ч тэрээр юу ч хэлсэнгүй ээ.

Сяо Юун Фэн Сяо Нин Арь уруу харав. Аав хүн охиноо хамгийн сайн мэддэг гэдэг шүү дээ. Тэрээр аль хэдийн нэг зүйлийг ойлгосон. Тэрээр толгой дохиод хэлэв. “Тэгвэл үүнийг би авья даа.”

Не Ли Е Зиюунтай ойр дотно гэж сонссон хэдий ч Сяо Юунфэн үүнд дургүйцээгүй. Язгууртан айлын хүүхэд бүр гурваас дөрвөн эхнэртэй байдаг. Не Ли Яруу алдрын хотын хамгийн шилдэг суут ухаантан. Не Лиг дагавал Нин Арь ирээдүйд зовохгүй.

Үүнээс гадна, Сяо Юунфэн Сяо Нин Арийн ур чадварын өсөлтийг Не Лигийн тус дэмтэй холбон тайлбарлаж байв. Далавчит Луугийн гэр бүлийн язгуур уламжлалын дагуу бусдын тусыг ачаар хариулах нь энгийн хэрэг.

Не Ли энэ энгийн бэлгэнд Сяо Юунфэн их нухацтай хандаж, гүн гүнзгий бодолтой байна хэмээн санаагүй.

Не Ли Сяо Юунфэн хоёр юм ярьж байгааг хараад Шэн Хон хөмсгөө зангируулав. Далавчит луу гэр бүл үргэлж Ариун Гэр бүлийн дагуул овог байсаар ирсэн. Сяо Нин Арь хүртэл өөрийн хүүхдийнх нь сүйт бүсгүй байж таарсан. Гэхдээ ДАлавчит Луу овгийнхон өөрсдийгөө Ариун Гэр бүлээс тусгаарлаж байна. Гэрлэнэ гэсэн сүйгээ ор тас мартсанаас гадна Шэн Фэйг зодсон. Шэн Хон үүнийг тэсч байгаа хэдий ч уур бухимдал нь нуур уруу цутгах горхи лугаа адил хуримтлагдсаар.

Шэн Хон Дүан Жиан уруу харна. Дүан Жиан Не Лигийн хажууд зогсч байв. ДҮан Жианы хүнд алхаа, хурц харц түүнд айдсыг мэдрүүллээ.

“Шэн Жиү.” Шэн Хонг хэллээ.

“Энд байна, ахаа юу даалгахсан бол?” Шэн Жиү Шэн Хонгоос асуув.

“Шэн Яныг авчраад тэр Не Лигийн хажууд зогсч байгаа залуугийн хүчийг сориодох.” Шэн Хон ийнхүү хэлэв. Хэрэв энэ Не Лигийн хажууд байгаа залуу хүчтэй хэрнэ Не Литэй ойр дотно холбоогүй байвал овогтоо элсүүлэхэд буруутахгүй.

“Мэдлээ.” Шэн Жиү Не Ли болон бусад нөхөд уруу нь муухай хялам хийж харав. Нүд нь хүйтэн мөс жад лугаа адил хараглаа.

Тэрээр өндийн сонссоноо Не Лигийн зүг Шэн Янтай хамтаар алхав.

Ариун Гэр бүлийн хүмүүс ойртон дөхөж ирж байгааг хараад Сяо Юунфэн хөмсгөө зангидав. Сяо И болон бусад бүх хүмүүс бүгд сандарцгаав. Ариун Гэр бүлийг Цаст салхин гэр бүл дарамталж байгаа хэдий ч тэдний аймшигт давамгайлсан хүч одоо ч оршиж буй хэвээр. Хүчийг дангаар нь авч тооцох аваас Далавчит Луугийн гэр бүл Ариун Гэр бүлтэй өрсөлдөж чадахгүй.

Е Сью Е Шуо хоёр тайзан дээр үүнийг анзаарав.

Е Шуо Е Сью уруу хараад асуув. “Е Сью, Шэн Хон Хар алтан зэрэглэлийн хүнийг явууллаа. Не Ли дийлэхгүй гэхээс санааз овоод байх юм. Хоёулаа туслах уу?”

Е Сью инээмсэглэн толгой сэгрсэн хэлэв. “Не Ли ялагдвал үнэхээр нар баруунаас гарах болно биз. Бид зүгээр хажуунаас хараад сууж байя. Не Ли даваад туулж угаас чадна. Тиймээс хажуунаас бид хоёр суугаад Не Лид ямар чадвар байна түүнийг олж харцгаая.”

Е Шуо Е Сью уруу гайхшран харав. Е Сью ийм Не Лид итгэлтэй байна гэж тэрээр санаагүй. Тиймээс эцэст нь тэрээр дуугаа толгой дохиод хараад суухаас өөр аргаггүй болов.

Не Ли ойртон ирж байгаа Шэн Жиүг харав. Шэн Жиү хар өнгийн даашинз өмссөн байлаа. Уран гуалиг бие нь эргэн тойрны олон овгийн залуусын харцийг булаав. Бүх хүчтэнгүүд түүний талаар дор дороо ярилцана.

“Та нар сонссон уу? Далавчит луу гэр бүл Ариун Гэр бүлтэй сүй тавьсан байсан. Одоо харин тэд сүйгээ цуцлахыг хүсч байгаа гэнэ. Үүнд Ариун Гэр бүлийн ууган хүү Шэн Фэй ихэд дургүйцсэн гэсэн. Тэрээр уурандаа Далавчит луугийн гэр бүл уруу давшлан орсон боловч эцэст нь Сяо Нин Арьд зодуулаад чирүүлэн гарчээ.”

“Тийм зүйл нээрэнгээсээ болоо юу? Би Шэн Фэйг аль хэдийн АЛтан зэрэглэл хүрсэн гэж сонссон. Сяо Нин Арийг яагаад дийлэхгүй гэж? Харин ч эсрэгээрээ Сяо Нин арьд зодуулсан гэжүү? Магадгүй Далавчит Луу гэр бүлээс өөр хүн оролцож тусласан юм байхдаа?”

“Чи сүүлийн мэдээ сонсоогүй бололтой. Сяо Нин Арь АЛтан зэрэглэл сая хүрээд Тэнгэрлэг Аянгат Хараацайтай нэгдсэн. Тэр Шэн Фэй яаж Сяо Нин Арийг гүйцэх билээ одоо?”

“Арийн гэр бүлийн аз хийморь гунджээ. Харин одоо Далавчит луу гэр бүл хүртэл тэднийг жигшин чулуу шиднэ. Одоо ч байдал таагүй харагдаж байна шүү.”

“Шал утгаггүй юм. Шэн Фэй тэр жаал юу хийснийг чи дуулаагүй гэж хэлэх гээ юу? Тэр жаал ямар бүдүүлэг, заваан зүйл хийснийг чи мэднэ биз дээ? Ямар олон гэмгүй сайхан охидуудыг тэр жирэмслүүлсэн билээ? Тэр Сяо Нин Арь муугүй хүүхэд, Шэн Фэйгийн золионд гарах ёстой байсан юм уу?”

Олон хүчирхэг гэр бүлийнхэн бүгд энэ зүг анхаарлаа хандуулна. Тэд бүгдээр Ариун Гэр бүл, ДАлавчит луун гэр бүл хоёр хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар сонирхоцгооно. Гэсэн хэдий ч Далавчит луу гэр бүлийн талд дийлэнх олонхи орно. Шэн Фэй тийм ч сайн хүн биш билээ.

Хүмүүсийн яриаг сонсоод Шэн Жиү царайнд хүйт даав. Шэн Фэй Сяо Нин Арьд зодуулсаныг сонсоод Шэн Жиү уурлаж байсан. Энэ яг л Ариун Гэр бүлийн нэр төрлуу ус цацсантай адил.

“Цү цү, Сяо Нин Арь, Би Ариун орчид сургуульд байхад Шэн Фэйгийн араас өөр эрийг урхидаад явж байгаг харсан. Одоо чи харин үүнийгээ олон нийтийн өмнө хийдэг болж ээ. Чамд ичих нүүр алга уу?” Шэн Жиү ийнхүү хэлвэл хоёр гараа цээжин дээрээ тавин Сяо Нин Арийг жигшиж байв.

Сяо Нин Арь энэ үгийг сонсоод дээшээ босов. Тэрээр шэн Жиү уруу ууртайгаар хараад хэллээ. “Шэн Жиү, битгий худал бувтнаад бай. Ариун Гэр бүл чинь миний үйлдлийг хязгаарлах эрх үгүй шүү”

“Чи шархлаа юу? Хмм, бусад хүмүүст мэдэгдүүлэхийг хүсээгүйсэн бол анхнаасаа овоо босгох хэрэггүй байсан юм даа.” Шэн Жиү хүйтэн инээмсэглэв. “Ийм олон гэр бүл байхад өнөөдөр чиний жинхэнэ нүүр царайг чинь харуулна даа эмэгчин чоно минь.”

“Чи…” Сяо Нин Арь нулимс гартлаа уурлав. Зүрх нь цөхрөнгөө баран шархална. Энэ олон жил тэрээр Ариун Гэр бүлийн дарамтан дор хэцүү байдаг байсан. Өөрийг нь үхлийн өмнө бараг авааччихаад өөрсдөд нь сайхан байдаг байх даа?”

“Юу, чи буруугаа хүлээхгүй юу? Хмм, зээ дүүтэй маань сүй тавьчихаад, хуримын өдөр чинь болох гэж байхад чи үгүйсгэх гээ юу? Ариун Гэр бүлийг маань хэн дээрхэлдэг болчихов? Ариун Гэр бүлийг минь дагана уу байна уу чиний мэдэх хэрэг.” Шэн Жиү Сяо Нин Арийг дээрээс нь доош нь харав.

Энэ эмэгтэй үгэндээ их хурц юм. Туяхан Нин Арь яаж Шэн Жиүг үгээр барах билээ?

“Шэн Жиү, чи салахад амаргүй хүн юмаа. Чам шиг хүний амыг оёод дуугай болгох хэрэгтэй. Сяо Нин Арь хурим хийхгүй гэж байна, тэгээд яах юм чи? Эсвэл Ариун Гэр бүл хүчлэх гээ юу?” Не ЛИ Шэн Жиү уруу ууртайгаар ширтэнэ. “Сяо Нин Арь сайхан ааштай. Чамайг яах ч үгүй. Гэсэн хэдий ч энэ намайг уурлууллаа. Би чамтай ярилцахад хэтэрхий залхуу байгаа учраас чамайг зодчих уу?”

Не Ли биенээс хүчтэй эрчим ялгарав. Тэрээр урагш алхвал Шэн Жиүг эрчим нь дарж авлаа.

Не ли ууртайгаар ширүүнээр харвал Шэн Жиү айснаасаа хэдэн алхам хойшлов. Хүйтэн эрчим өөрийг нь дээрээс дарна. Тэрээр Не Лиг өмнөх найран дээр ямар онгироо байсныг харсан. Не Ли хэлсэн л бол хийдэг хүн.

Шэн Жиү Не Лиг нэг ч нүдээрээ харж чаддаггүй үе бол Не Ли хүрэл зэрэглэл, харин Шэн Жиү Мөнгөн зэрэглэл байх үе билээ. Одоо харин Не Ли алтан зэрэглэл, Харин Шэн Жиү Мөнгөн зэрэглэл хэвээрээ. Хэрэв тэд тулалдвал Шэн Жиү гэмтэхээс өөр сонголтгүй. Чичирхийлсэн хоолойгоор “Чи яах гэж байна аа? Эмэгтэй хүнийг цохих гэж байгаа юм биш биз? Чи эр хүн биш гэжүү?”

“Сайн эмэгтэйг зоддог эр хүн мэдээж эр хүн биш. Харин чам шиг ичгүүргүй эмэгтэйг үхтэл нь цохисон ч чиний л хохь.” Не Ли ууртайгаар хэлэв. Урагш алхвал Шэн Жиү айсандаа зүрх нь чичирхийлнэ.

Не Ли зэрлэг балмад харагдана. Язгууртан гэх өчүүхэн ч зүйл түүнээс харагдахгүй нь

Том том ярих нь жинхнээсээ хийж чаддагийн илэрхийлэл биш. Шэн Жиү чичирхийлэн айсан харагдана.

Сяо Нин Арь сэтгэл хөдлөнө. Аюулд орсон мөч бүхэнд Не Ли өөрт нь туслах юм. Хэрэв Не Ли байгаагүйсэн бол яах учираа тэрээр мэдэхгүй нь. Не Лигийн нурууг харвал аюулгүй гэдгээ Нин АРь мэдэрнэ.

Шэн Жиү шиг эмэгтэй хэрүүл хийвэл нүд нь сэргээд сайхан болдог.

“Энэ… Хотын найр удахгүй эхлэх гэж байна. та хоёр маргалдахаа болихгүй юу?” Сяо И босон зуучлах гэж оролдов.

“Арилж үз.” Шэн Жиү хүйтнээр Сяо И уруу харна. Тэрээр хэдэн алхам ухраад Не Лигээс холдоод Шэн Яаны ард зогслоо. Тэрээр хүйтнээр инээмсэглэн Нин Арьд хандан хэллээ. “Чи увайгүй хүүхэн юм. Чи хийсэн нүглийг чинь бусад хүмүүс ярихаас юунд санаа зовнов? Өмнөөс чинь дуугардаг завхай залуутай бас болоо юу. Хмм, чи үнэхээр нүд бузарлах юм.”

Шэн Жиү хорон үгс Не Лиг цухалдуулав. Не ЛИ хүйтнээр хэлэв. “Энэ эмэгтэйн ам бузартжээ. Дүан ЖИан, миний өмнөөс түүнийг зодоод энэ газраас холдуулаад шидээд гарга.”

“Мэдлээ.” Дүан Жиан хэдэн алхам урагш алхаад Шэн Жиү уруу чиглэв.

Шэн Жиү аймшигт дарамтийг Дүан Жианы биенээс мэдэрнэ. Дотор нь хэмжээлшгүй айдас хуралдвал хэдэнтээ хойш аль хэдийн алхсан байв.

Шэн Яан харин баруун гараа сунган Дүан Жиан уруу ойртов.

“Хар алтан зэрэглэлийн дайчин.” Не Ли хөмсөг зангирав.  Мэдээж Хар алтан зэрэглэлийн дайчид Дүан Жианы өмнө юу ч биш. Ариун Гэр бүлд Дүан Жианыг барих хүн хэн ч үгүй. Шэн Хонг ч чадахгүй.

Шэн Ян Хар Алтан зэрэглэлийн эрчмыг Дүан Жианы биенээс мэдэрлээ. Тэрээр дотроо цочирдов. Урд нь зогсч буй энгийн энэ залуу ийм хүчтэй байна гэж хэн санах билээ? Тэрээр урд багйаа хүнээ захиж үл тоомсорлолгүйгээр бүх хүчээ гаргав.

Таас.

Шэн Ян бүх биеийнхээ хүчээ ихэсгэв. Гарын алганыхаа хүчээ хэд дахин ихэсгээд Дүан Жианы гарнаас атгав.

Энгийн Хар Алтан зэрэглэлийн дайчны гар өдийд Шэн Яны атгалтаас болж хугарсан бахй ёстой. Гэхдээ Дүан Жианы гарыг чанга атгасан ч Дүан Жиан огт хөдөлсөн үгүй. Царай нь хувирсангүй. Дүан Жиан хүйтнээр Шэн Ян уру ухарна. Хүйтэн төрх Дүан Жианы царайнаас цацарлаа.

Дүан Жиан огт хөдлөхгүй байвал Шэн Ян инээмсэглэв. Энэ жаал үнэхээр гэнэн юм. Бүх бие нь нээлттэй байна. Шэн Ян сүнсний хүчээ хурдан алгандаа цуглуулан улаан гал ноцоов. Хүрсэн бүх зүйлээ хайлуулах халуун байв.

Үүнийг харсан Е Сью, Е Шуо хоёр цочирдов. Энэ Ариун Гэр бүлийн Галт алга техник байна. Энэ алга ганг хүртэл хайлуулах хүчтэй. Дүан Жианий гар Шэн Янд бариулсан болхоор ийм ойрхон зайнаас Дүан Жианы гар гангаар хийсэн байсан ч одоо дууссан.

“Шэн Ян, боль.” Е Сью орилов. Гэсэн хэдий ч гар нь хэтэрхий хол байлаа.

Халуун төөнөх агаарыг мэдэрсэн гэр бүлүүдийн гишүүдийн царай хувирав. Тэд Дүан Жианы гарны өмнөөс санаашран харамсав. Тэд Дүан Жиан нэг гаргүй болох вий гэхээс айв.

Ийм зальжин арга ашиглаж буй Ариун Гэр бүлийг хэтэрч байна гэж хүмүүс үзнэ. Энэ залуу хүн Яруу алдрын хотын төлөө гараа өгч болох атал… ЗҮгээр дотоод зөрчилдөөнөөс болж гаргүй болох гэж. Хайран биш гэж үү?

Шэн Ян хэдэн секунд бардам байв. Гэхдээ удалгүй царай нь барайв. Дүан Жиан хүйтнээр өөр уруу нь харсан хэвээр. Галт алга нь ямар ч ул мөр үлдээсэнгүй.

Энэ яаж байж болдог юм бэ? Миний Галт алга ганг хүртэл хайлуулдаг шүү. Энэ хүүхдийн гарыг юугаар хийсэн юм бол?

Не Ли мишээж эхлэв. Луугийн овгийнхан галан эрчимтэй байдаг. Луугийн овгийнхон луугийн галнаас хайхгүй. Тэрээр яаж жижигхэн Галт алганаас айж болох билээ? Галт алга яаж Луугийн галтай дүйцэхэв.

Шэн Яан хоолойнд нь юм тээглэсэн мэт санагдав. Түүнд ухаан удахгүй алдах гэж буй мэт мэдрэмж төрнө. Галт алга өчүүхэн ч нөлөө өгөхгүй байна гэж тэрээр төсөөлөө ч үгүй. Шэн Яан ганцаараа балмагдсан хүн нь биш юм. Эргэн тойронд байсан хүн бүхэн Дүан Жианыг харан гайхав. Гар нь огтоосоо ч гэмтээгүй байх ажээ.

Энэ хүний биеийг юугаар хийсэн болж таарч байна? Энэ хүү мангас юм биш биз дээ?


Өмнөх хэсэг

Дараагийн

6 comments on “Чөтгөр бурхдын домгууд 176”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.