Сүүдрийн булхай 11

One comment

Өмнөх                                                                                                                              Дараах

Харьцангүй тулаан

“Сс…

Энэ удаад дайснаа ялсныхаа дараа тэрээр сансрын элементийн энергийг тэднээс сорж чадсан гэдгээ ойлгосон болов уу?

“Энэ сансрын элемент тэгээд надад юу авчрах юм бэ дээ?”

[Эдгээр сансрын элементүүд нь өөр өөр хэмжээст ертөцийн дэлгүүрүүдэд хэрэгсэл болон тулааны чадваруудыг авахад хэрэглэгддэг. Сайн зэвсэг, сайн чадвартай болохын тулд илүү их сансрын элементтэй болох хэрэгтэй. Амжилт хүсье.]

Системийн тайлбарласны дагуу Ли Юунмугийн толгойнд дэлгэцэ харагдлаа. Энэ дэлгэц хак хэрэглэдэг компьютерийн дэлгэцтэй адилхан харагдаж байлаа.

Цэсэн дээр өмнө нь Ли Юунмугийн хак хэрэглэдэг горим болон түүний хувийн мэдээлэл байсан, ч одоо бол баруун дээд буланд хэмжээст ертөнцийн дэлгүүртэй холбогдох шинэ цэс гарч ирсэн байлаа.

Ли Юунму тэр жижигхэн цэсэн дартал үнэхээр дэлгүүр байлаа. Дэлгүүрийн цэсэн дотор 4-р хэмжээст ертөнцийн бараа болон тулааны чадварууд байлаа. Тэр дэлгүүрт Ли Юунмуны шоргоолжноос унасан хэмжээст хайрцаг байв. Түүнээс гадна 5-р хэмжээст, 6-р хэмжээст, 7-р хэмжээст ертөнцийн чадварууд байсан бөгөөд хараахан нээгдээгүй байлаа.

Энэ богинохон мөчид Ли Юунмугийн нүдэнд нь баяр баясал тодорч жагсаалтыг дуустал харж ч чадсангүй. Гэсэн ч Ли Юунму нэг л зүйл дээр бат итгэлтэй байлаа. Энэ хэмжээст ертөнцийн дэлгүүрүүдэд эртний ховор хэрэгслүүд болон чадварууд бий. Тэр хурдан ч бай удаан ч бай хангалттай сансрын элементүүдийг цуглуулж чадах л юм бол хүссэн үедээ худалдаж авах боломжтой.

“Бурхан минь……тоглож байгаа биз дээ?”

Энэ хэрэгсэл болон чадваруудыг хараад Ли Юунмугийн сэтгэл их хөөрсөн байлаа.

Хамгийн муу буюу D зэрэглэлтэй хэрэглэл, чадваруудаас эхлээд хамгийн өндөр А зэрэглэлтэй хэрэглэл чадвар гээд бүгд л байлаа. Мэдээж түвшнээсээ хамаараад хоорондоо ялгаатай сансрын элемент шаардагдана.

Хамгийн бага буюу D зэрэглэлийн чадвар 10-99, С зэрэглэлийнх 100-999, В зэрэглэлийнх 1000-9999 харин А зэрэглэлийнх хамгийн үнэтэй буюу хамгийн хямдхан нь 10000 сансрын элементээр худалдаж авах боломжтой.

Өөрөөр хэлбэл хэмжээст хайрцаг алсан амьтдаас унахаас гадна худалдаж авах үнэ нь 10000 сансрын элементийн үнэтэй!

Өөрийнхөө сансрын элементийн тоог хараад тэр одоохондоо яаж ч чадахгүйгээ ойлголоо. 3. Бурхан минь. Тэр А зэрэглэлийн хэрэгсэл чадвар авахын тулд өөрийнхөө түвшний 3333 ширхэг мангас устгах хэрэгтэй болж байна гэж үү?

Энэ мэдээллийн ачаар Ли Юунму юуны төлөө сансрын элементээ цуглуулахаа мэддэг боллоо.

Систем түүнд аль хэдийн мангаснаас ч гэсэн хэмжээст хайрцаг унах боломжтой гэдгийг хэлсэн.

Харин хайрцаг унах боломж нь 1000 мангаснаас 1-д л боломжтой.

Ялангуяа А зэрэглэлийн хэрэгсэл чадвар зэрэг хэмжээст хайрцагнаас унах магадлал мөн л бага. Хэрвээ Ли Юунму мангас алаад, алсан мангаснаас нь хэмжээс хайрцаг унаж, тэр хайрцагнаас нь А зэрэглэлийн хэрэгсэл чадвар унана гэж итгэж яваа бол тэр зүүдэн дотроо зүүдэлж байгаагаас ямар ч ялгаагүй билээ.

Өмнө нь тэр хэмжээст хайрцаг анх удаа нээж үзэхэд А зэрэглэлийн чадвар гарч ирсэн. Систем хүртэл анхны хайрцагнаасаа А зэрэглэлийн чадвар олж авсанд нь гайхсан ч энэ аз дахиж тохиохгүй.

“Хэрвээ илүү их их сансрын элементтэй болохыг хүсч байгаа бол чөлөөт тулааны талбар бол цорын ганц сонголт.”

Ли Юунму хоёр дахь сонголтыг сонголоо.

Хэмжээст ертөцийн дэлгүүрийг харснаас хойш тэр эргэлзэлгүй урагшлахаар шийджээ. Энэ чигээрээ урагшлаад байвал тэр өөрийн гэсэн зэвсгийн агуулах болон гайхалтай чадварыг авч чадна. Хангалттай сансарын элементийг цуглуулж чадвал, Ли Юунмуд чадвар сурах тал дээр толгой өвдөх хэрэггүй болно.

“Үргэлжлүүл…..”

Энэ талаар бодож байхдаа Ли Юунму дараагийн тулаанаа хийхээр хэмжээст тулааны талбарыг хайж байлаа. Өмнөх дайснаа ялсныхаа дараа Ли Юунмуд өөртөө итгэх итгэл нь нэмэгдсэн байлаа.

Хэдхэн минутын дараа хэмээст тулааны талбарт түүний дайсан бэлэн байлаа.

Байршил: Эртний тулааны талбар

Хэрэглэл: ?

Энгийн л зэвсэг, дуулгатай тулалдана гэдэг амархан тулаан болно.

Эхэл… Ли Юунму ‘ok’ товчин дээр дарлаа. Дарсны дараа тэр эртний тулааны талбар дээр ирлээ. Тулааны талбарын хэмжээ нь 30 диаметр.

Энэ удаад өмнөх тулаан дээрээс суралцсан өөртөө ашигтай байрлалаа авлаа.

“Юи миний дайсан охин юм уу?”

Дайснаа холоос удаан ажигласны эцэст түүнийг эмэгтэй гэдгийг нь мэдлээ. Ялангуяа Ли Юунмутай бараг жацуу харагдаж байлаа.

Ли Юунму охин байсан ч гэсэн хуумгай хандахгүй гэж шийдлээ. Энэ үед түүний толгойд сансрын элемент цуглуулах гэсэн ганцхан бодол л байлаа.

*Пен*

Ли Юунму дайсныхаа өөдөөс довтоллоо. Дайсан нь энгийн хуяг илдтэй бөгөөд холоос тулалддаг шинжгүй.

“Чамд энергийн урсгал байгаа юм уу?”

“Сонин юмаа, чиний тархи дайсны тархитай таарж байна гэхээр…”

Ли Юунмугийн дайралтыг хараад тэрээр хөмсгөө үрчийлгэлээ.

“Өөрийн энергийн урсгал аа? Надад хамаагүй ээ, зүгээр л үхээд өг.”

“Чи иймхэн чадвартай байж намайг цавчих гэж үү?”

Охин үл ялиг инээмсэглээд хойшоо ухран дайралтаас бултлаа.

Энэ дайралтын дараа Ли Юунму зогсолтгүй дайрсан боловч охин ямар ч түвэггүй бултсаар л байлаа.

Өө бурхан минь.

Энэ бүтэлгүйтэл нь түүнийг сансрын элемент олох тийм ч амархан байхгүйг ойлголоо.Түүнийй одоогийн хүч, чадвар гээд бүгд л ердөө анхлан суралцагчийнх.

Ли Юунмугийн зүрх нь үхэж өмнө нь тулалдаж байсан өрсөлдөгчөөс илүү хүчирхэг нэгэнтээ таарснаа ухаарлаа. Түүнийг 18 удаа цавчсан боловч түүний үснээс нь нэгийг ч унасангүй.

“Чи ядарсан харагдаж байна. Одоо миний ээлж” гэж хэлээд охин хорлонтойгоор инээлээ. Хэдхэн секундын дараа тэр хөдөлгөөнийхөө хурдыг хоёр дахин нэмлээ.

“36 зүйлийн 1000 зүсэлт…” хэмээн чанга ориллоо. Бяцхан илд нь Ли Юунмугийн урд хуй салхи шиг л эргэлдэнэ.

*Динг * * Динг * * Динг * * Динг * * Динг * * Динг * * Динг * …..

Хэдхэн секундэнд Ли Юунму үнэхээр айж, өөртөө итгэх итгэлгүй болсон байлаа.

“Дууслаа.”

Ли Юунму үнэхээр уурласан байлаа.

Энэ эмэгтэй хаанаасаа гараад ирэв ээ? Тэр энергийн урсгалаа хүч болгож байгаа нь түүнтэй тулалдах илүү хэцүү болгож байна. Түүний биед зоосон сүүлийн хоёр хутганаас л энэ бүхэн мэдрэгдэж байлаа.

Энергийн урсгал хэмжээндээ байсан уу , чанартаа байсан уу ямар ч л байсан тэр Ли Юунмутай харьцуулахад хамаагүй хүчирхэг байв. Түүнийг сэтгэлээр унагааж байгаа нь ганц энергийн урсгалын хүч байсангүй, түүний тулалдах чадвар болон бултах чадвар нь хүртэл төгс байсан.

Хараал ид гэж юу гээч тулаан байв аа?

Өмнөх                                                                                                                              Дараах

Сурталчилгаа

1 comments on “Сүүдрийн булхай 11”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.