Сүүдрийн булхай 10

One comment

Өмнөх                                                                                                                         Дараах

Хэмжээст ертөнцийн дэлгүүр

 

“Хэмжээст ертөнцийн тулааны талбар!”

Ли Юунму энэ талаар хүмүүсээс тоймгүй олон сонсож байсан. Энэ талаар ааваасаа сонсох бүртээ Ли Юунмугийн цус нь буцалдаг байлаа.

Өмнө нь энэ талаар сонсож байхад эртний домог сонсож байгаа юм шиг л байлаа. Гол дүр нь өөрийн гэсэн дүрээ бүтээж домог болж, бусдаа манлайлах боломжтой. Харин одоо тэр өөрөө энэ том домгийн ертөнцөд өөрөө тэр домгийн нэг хэсэг болж байна.

Хэмжээст тулааны талбар нь Зон тивд байх ариун дуганаас үүсэлтэй. Хүмүүс хүссэн үедээ ирж тулалдаж, бэлтгэл хийх боломжтой бөгөөд ажиглахаар ч бас ирж болно.

Нэрнээсээ л хэмжээст тулааны талбар нь бусад vr системийг бодвол амьдрал илүү ойр систем юм. Дүр бүрийн хүч, чадвар нь тухайн хүний дүр дуур суурилагдаж хийгддэг.

Энд байгаа бүх анхдагчид тулааныг орхихоор шийдэлд хүрцгээсэн юм. Нэг тулаанаас нөгөө тулааны хооронд тулаанчдын хүч өссөөр л байдаг учир.

Ли Юунму дэлгэцэн дээрх тулааныг харан энэ бүхнийг бодож зогсоно. Түүний догдолж байсан мэдрэмж нь түүнийг орхин оджээ.

“Би энергийн урсгалыг бүрэн сэргээсэн, гэвч би ийм түвшинтэй байхад тулааны талбарт юу хийж чадна гэж?”

Ли Юунмугийн сэгэлд итгэл буцалж байв.

Хэдхэн хормын дараа Ли Юунму хэмжээст тулааны талбарт нэвтэрлээ.

“Хүчийг тогтоож байна.

Хувийг амжилт – байхгүй

Тулааны чадвар – байхгүй

Цусны бүлэг – байхгүй

Багийн тулаан – байхгүй.

Та анхны удаа хэмжээст тулааны талбарт нэвтэрч байна. Систем таньд өөрийгөө тодорхойлох бяцхан шалгалтыг санал болгож байна.”

Ямар ч эргэлзээгүй тэр энд шинэхэн нэгэн. Систем Ли Юунмугийн мэдээллийг түүний дүрд шингээж байлаа.

 

Ли Юунму хэмжээст тулааны талбарын жагсаалтыг харлаа.

Доод түвшний ертөнц доод түвшний мангас

Дунд түвшний ертөнц доод түвшний мангас

Дээд түвшний ертөнц доод түвшний мангас

Далайн тулааны талбар доод түвшний мангас. Эдгээрээс гадна хувийн болон хамтдаа хийх тулааны сонголтууд байлаа.

Эргэлзэлгүй хувийн тулааны талбарыг сонголоо. Хак системд мангас алсан туршлага байгаа ч системд нэвтэрснээр тэр өөртэйгөө ижил түвшинтэй мангасуудтай тулалдана.

Амжилттай оллоо.

.

Үүний дараа Ли Юунму бороотой ойн дунд зогсоно. ТҮүний таамгаар тэр яг 1 км диаметртэй арал дээр байлаа.

Түүний дайсан харагдсангүй. Нэг жижигхэн илд Ли Юунмугийн гарт байлаа. Ой руу орохоор алхаж байтал түүний урдаас хүчтэй сум харвалаа.

“Залуу хүү минь чи шинэ юм биз дээ? Хахахаха зоригтой хүү байна. Гэсэн ч үхлээ хүлээх болж дээ.”

Түүний инээхтэй зэрэгцэн сум исгэрлээ.

.

Гэсэн ч Ли Юунму багахан ч гэсэн туршлагатай байсан болохоор гавлыг нь чиглэсэн исгэрэх сумнаас бултаж чадлаа.

Ли Юунму зогссон байрнаасаа хөдлөлгүй ирэх сумнаас бултана. Мэдээж ийм хөгийн тулаан болно гэж тэр огтхон ч бодоогүй биз.

Харин түүний бие зөн совингоороо бултаж байгааг л мэдэрлээ.

“Хэдэн өдрийн өмнө амь насаа гаргуунд гарган байж системийг ашиглан мангаснуудыг алсан нь надад ийм рефлекстэй болголоо гэж үү?”

Үүний талаар бодож байхдаа Ли Юунму урам зориг орж байлаа. Эргэн тойронд харвах сум, өвсний чимээ, хөдөлж буй сүүдрүүдэд анхаарлаа хандуулж бусад бүх бодлоо орхин анхаарлаа төврөлүүллээ.

“Чамайг олчихлоо.”

Ли Юунму түүнийиг олсондоо инээж, түүний бүх л бие нь танк шиг түүний нуугдсан газар луу давшлаа.

*Шиү*

Сум дахиад л түүний өөдөөс исгэрлээ. Гэсэн ч Ли Юунму үүнд бэлтгэлтэй байсан болохоор хөнгөхөн бултаж байлаа.

*Шиү* * Шиү * * Шиү * ….

Түүнийг давшиж байхад дайсан нь сандарсан шинжтэй хэд дахин харвалаа. Сүүлийн сум энергийн урсгалаар бүрхэгдсэн байсан бөгөөд сумны үзүүрт хар гэрэл гялалзаж илүү хурдтай, илүү хүчтэй ирж байлаа. Дайсны өмнө нь харвасан олон сумнаас бултсан туршлагаар  хэдий хүчирхэг сум байсан ч дэмий гарз болсон юм.

Ли Юунму зүүн тийш бултан баруун тийшээ эргэн ар араасаа ирэх сумнаас бултсаар л байлаа.

“Чи ялагдлаа, жаал минь.”

Ли Юунму дайсныхаа хүзүүнд илдээ тулгалаа.

Тэд бие биенийхээ үзүүлэлтийг харж байв. Ли Юунму урсгалын системтэй холбогдсон байсан  ч түүний дайсан яаж ийм болдог байна аа? Анх удаа л хэмжээст тулааны талбарт орж ирж байхад ийм дайсантай тулгарна гэдэг, эсвэл дайсан нь өөрөөс нь сул дорой байхаар тохируулсан байсан уу?

“Яаж ийм байж болдог байна аа? Чи үнэхээр тулааны талбарт анх удаа орж ирж байгаа гэж үү?” хэмээн түүнд ялагдагч гайхаж бишрэн хэллээ.

“Үх!”

Ли Юунму хариу хэлэлгүй түүний хоолойг цавчлаа. Дайсны дүр нь замхарч алга болж байв.

[Хэмжээст тулааны талбарт дайсан ялсанд баяр хүргэе. Таньд 3 сансрын элемент байна….]

[Тулааны дараагаар тань сумнаас бултах чадвар нэмэгдлээ. Энэ чадвар нь идэвхгүй чадварын тоонд ордог бөгөөд чадвараа хөгжүүлэхийн тулд дахин дахин давтах хэрэгтэй.]

“Систем, сансрын элемент гэж юу вэ? Яагаад заавал тэднийг ялж байж авна гэж? Бас сумнаас бултах чадвар гэж юу юм?” гэсээр Юунму түгшсэн шинжтэй асуулаа.

Хак системийг хэрэглэснээс хойш Юунму түвшингийн оноо болон чадварын оноо л гэж мэднэ.

[Сансрын элемент бол хэмжээст ертөнцийн хүчний үүсвэр бөгөөд бүтэн нэр нь сансрын элементийн хүч юм. Дайснаа ялах эсвэл устгасанаар ялагдсан дайсны биеэс сансрын элемент гарч таны сансрын элементийн тоог нэмнэ. Өөрөөсөө илүү хүчирхэг нэгнийг ялвал, илүү их сансрын энерги авах болно….]

“Байз байз систем, надад ойлгогодохоор тайлбарлаач.”

Ли Юунму системийн хэлсэн зүйлсээс болж толгой нь эргэсэн байлаа.

Хэсэг хугацааны дараа систем дахин:

[Таньд энгийнээр тайлбарлавал дайснаа алснаар тэднээс сансрын элемент авах боломжтой.]

Өмнөх                                                                                                                         Дараах

Сурталчилгаа

1 comments on “Сүүдрийн булхай 10”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.