Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 9]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 9, Линлэй Оливерын эсрэг
“Линлэй, гараад ир!”
Оливер чангаар хашхирах ч, Линлэй яг л дүлий мэт байлаа. Тэр дүүгийнхээ дэргэд нэг өвдөг дээрээ сөгдчихөөд, дүүтэйгээ ярилцан, Оливерыг тоохгүй байв.
Оливер агаар дээр хөмсгөө зангидан зогсоно.
“Мастер Линлэй юу хийгээд байна аа? Сонсохгүй байгаа юм байхдаа?”
“Байж боломгүй юм. Магадгүй Оливероос айсан юм байхдаа?”
….
Колизей дахь хүмүүс Линлэйг яагаад хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг гайхна. Чангаар хашхирч байснаа, Оливер чимээгүй болоод, Линлэйруу хүйтнээр ширтлээ.
Дүүтэйгээ ярьж дуусаад, Линлэй Оливерруу эргэн харлаа. Тэр үед…
Тэд харц тулгарлаа! Нэг нь газарт, нөгөөх нь агаар дээр.
Тэдний харц агаар дээр мөргөлдөнө.
“Оливер.” Линлэй инээмсэглэснээ, тайвнаар. “Обриэн эзэнт гүрэнд ирснээс хойш, би хүмүүс Гоц ухаант илдний Гэгээнтэнг ихэд магтаж байгааг дуулах болсон. Үнэн гэж үү? Гэгээнтэн зэрэглэлд орсон наснаас чинь үзвэл, гоц ухаантан гэмээргүй л баймаар юм.”
Оливер дух үрчийлээ.
Линлэйн үг 80000 үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөлөө. Бурхан минь гэж. Энэ хоёр гоц суутнууд нэг нэгэнрүүгээ хэрцгийгээр харцгааж байна.
Энэ хоёр гоц ухаантнууд үнэхээр хоорондоо тулалдах нь.
Линлэй Оливер хоёрын хоорон дахь тулаан бол Вартон Блүмэр хоёрын хоорон дахь тулаанаас тэс өөр түвшний зүйл. Тэдний ах нар бол Юлан тив дэх хамгийн гоц суут хүмүүс.
Энэ тулаан хэзээ ч эхэлж болохоор байлаа.
Линлэй тулааны талбарын агаар дээр хөөрөн гарч ирлээ. Түүнийг зогсох үед дүрс нь удаанара алга боллоо.
Ямар аймшигтай хурд вэ.
“Чичирхийлэх…” Хар луугийн хайрсанд Линлэйн бие хучигдаж, энд тэндээс нь гадас цухуйжээ. Хар хайрсанд хучигдсан сүүлнээс нь алтлаг гэрэл гялалзана.
Агаар дээр хөөрөхдөө, Линлэй Оливеррүү хар алтан нүдээрээ ширтэнэ.
Энэ анх удаа харахад үнэхээр аймшигтай хувирал байсан юм. Хэдийгээр тайван байсан ч Оливерын нүдэнд хормын зуурт цочирдол илэрснээ эргээд тайван боллоо.
“Гэгээнтэн зэрэглэлийн Луугийн цуст дайчин?” Оливер Линлэйруу харлаа, өмнөө байх аймшигтай аураг мэдрээд. “Чи хувираагүй байхдаа Гэгээнтэн зэрэглэлийнх биш бололтой. Одоогийн хүч чинь Луугийн дайчны хамгийн хүчирхэг байдал нь биш бололтй.” Харамсалтай юм… Үнэхээр харамсалтай…”
Оливер үнэндээ домогт ГЭгээнтэн зэрэглэлийн оргил түвшний тулаанчтай тулалдахыг хүссэн.
“Оливер, хүн хязгаараа мэдэх учиртай шүү.” Линлэй чангаар хэлснээ. “Чи өөрийгөө Агуу дайчидтай дүйцэхээр хүн гэж санаа юу?”
Хоёр гоц ухаантнууд агаар дээр нэг нэгнийгээ ширтэнэ. Хүн бүр амьсгаагаа даран, тулаан болохыг анхааралтай ажиглана.
“Линлэй!”
Оливер гараа нурууруугаа сунгалаа. Түүний нуруунд, хоёр урт илд байх агаад, нэг нь тунгалаг илд байх бөгөөд энэ нь Мөсөн зүүд ажээ. Нөгөөх нь хар илд байв.
“Чиний эсрэг Гэрэл сүүдрийн илдний техник л хангалттай.” Оливер мөс шиг тунгалаг илдээ сугаллаа. Энэ үнэхээр л Блүмэийн илдтэй адилхан байсан юм.
Линлэйг гараа савахад, Цустягаан уян хатан илд гараад ирлээ.
“Хангалттай ярьлаа. Үгээр бус үйлдлээрээ хүчээ үзүүл.” Линлэй Оливерын бардамналд анхаарлаа хандуулсангүй.
Оливерын нүд өөртөө итгэх итгэлээр дүүрэн байлаа. Гаран дахь Мөсөн зүүдээ ширтээд, ийн хэллээ, “Би Гэгээнтэн зэрэглэлд ороод Диллоныг ялчихаад, олон улсуудаар тэнүүчилсэн. Нийтдээ, би 18 Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэнтэй уулзаж байснаас нэг ч ялагдаж үзээгүй. Харамсалтай нь, тэдний нэгнийх нь ч хурд минийхтэй дүйцэж байгаагүй.”
80000 үзэгчид гайхширна.
Хэн ч Оливерыг 18 Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчидтай тулалдаад ялсан гэдгийг мэдээгүй байсан.
Оливер өөртөө итгэлтэйгээр Линлэйруу хараад, “Товчхондоо, хурдаараа надтай дүйцэх хүн үгүй.” Оливер гар дахь Мөсөн зүүдээ эргэлдүүлэхэд цагаан гэрэл гялалзана.
Үүнийг харсан Линлэй болгоомжоо нэмэгдүүлж эхэллээ.
Линлэй Блүмэрын ашигласан Гэрэл сүүдрийн илд техникийг сайн санаж байгаа, тэр үед илднээс алтлаг гэрэл гарч байсан. Дараа нь, Блүмэр хориотой техник ашиглах үед, Мөсөн илднээс цагаан гэрэл ялгарсан.
Хэдийгээр энэ ердөө л нэг цагаан гэрэл байсан ч, Мөсөн зүүдний дайралтын хүч хэд дахин нэмэгдсэн.
Анхандаа, Мөсөн зүүд Вартонд хохирол үзүүлэхгүй байсан, ч дараа нь, Вартоны саврыг цээжин хэсгийнх нь хайрстай нь хамт цоо сүлбэсэн. Бас тэр зүгээр л нэг цагаан гэрэл байсан.
Гэхдээ Оливерынх? Цав цагаан байлаа.
“Энэ дайралтын хүч Блүмэрынхээс хав илүү.” Линлэй үүнийг тэр даруй л мэдлээ.
“Линлэй, би өнөөдөр энэ дэлхийгээс өөр нэг гоц суут нэгэн алга болно гэхээс айж байна.” Оливер ийн хэлэхэд хоолой нь аяархан мөн тайван байлаа.
Цагаан гэрэл гялбах бүрт, Оливерын өөр нэг сүүдэр талбар дээр гарч ирж байлаа. Энэ Блүмэрийнхээс хавь илүү өндөр зэрэглэлийн техник байсан бөгөөд, нүд ирмэх зуурт, 108 сүүдэр тэнгэрт гараад ирлээ.
Хүн бүр хэлэх ч үггүй болтлоо цочирдоцгоожээ.
“Гуравдугаар дүү.” Иел Рэйнолдс хоёр ихэд сандарцгаан хөлрөн байхад. Вартон болон Баркер тэр хэд анхааралтай гэгч нь харна.
Блүмэр гэмтсэн ч, итгэл дүүрэн харан зогсоно.
“Блүмэр, ах чинь Гэрэл сүүдийн илд техникийг хэдийнээ төгс гэхээр түвшинд эзэмшчихсэн бололтой, тэнгэр бүүр түүний сүүдрээр дүүрчихэж.” Шүүгчийн суудал дээр Хэйдсон Блүмэррүү тайвнаар инээмсэглэлээ.
Блүмэрын царай итгэлээр дүүрэн байлаа.
….
108 Оливерын сүүдрүүд Линлэйг бүслэн агаар дээр зогсохдоо түүнрүү ширүүнээр харна. Линлэйн хурд маш гайхалтай үүнийг хүлээн зөвшөөрх нь зүй ёсны хэрэг биз.
“Линлэй, чи бэлэн үү?” Оливер Линлэйд анхааруулга өглөө.
Товчхондоо бол, Оливер өөртөө туйлын итгэлтэй байсан юм.
Линлэй тайвнаар хөхрөн инээлээ.
Гэнэтхэн нүд сохлом цагаан гэрэл гялбалаа. Линлэй хялайн харж байсан ч, тэр мөчид, Мөсөн зүүд цагаан гэрлэнд хучигдан, Линлэйн толгойд хүрч ирэн, шууд сүлбээд гарчихав.
“Аа!”
Энэ хүн бүрийг зэрэг түгшүүрт автуулсан юм. Линлэй ингээд үхчихлээ гэж үү?
Гэхдээ Линлэй Мөсөн зүүдээр цоо сүлбүүлсэн атлаа толгойноос нь цус гарахгүй байлаа. Гэнэтхэн, Линлэй аажмаар алга боллоо. Тэр зүгээр л нэг сүүдэр байжээ!
“Чи үнэхээр хурдан юм. Харамсалтай нь, миний өмнө, наад бардам зангаа гаргаагүй нь дээр байх шүү!” Линлэй 100 метрын тэртээд агаар дээрээс ийн хэллээ.
Оливер Линлэйруу харвал, царай нь улам нухацтай боллоо.
“Ямар аймшигтай хурдан юм бэ!” Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон суудал дээрээсээ бүхнийг ажиж байсан. Линлэйн хурд Оливерынхтой адилгүй байсан.
Колизей тэр аяараа цочирдолтын давалгаанаар дүүрснээ, дахиад чимээ аниргүй боллоо.
Үзэгчид бүгд энэ сэтгэл хөдөлгөсөн тулаанд цочирдоцгоожээ.
“Тийм үү?” Оливерын царай ширүүн боллоо. Тэр өмнө нь өөрөөсөө хурдан хүнтэй таарч байгаагүй. Түүний хурдтай дүйх нэгэн нь ганц Цул илдний Гэгээнтэн л байсан. Тэр өөрөөс нь ч дүү Линлэй өөртэй нь энэ тэнцүү үзнэ гэж бодоогүй.
Эцсийн эцэст, түүний хурд хүний хязгаарыг аль хэдийн давсан байсан юм.
Энэ илдний техник болон хөдөлгөөний техник нь Оливерын Гэрлийн энгийн хууль дээр үндэслэгдсэн. Энэ хөдөлгөөний техник нь, зарчмын хувьд, өөрөө гэрлийн хурдыг гаргадаг. Гэсэн хэдий ч, түүний бие болоод тулааны ки хязгаартай учир, одоогийнх нь хурдыг л гаргах боломжтой.
“Чи надад итгэхгүй байгаа хэрэг үү?” гэснээ Линлэй хөхрөн инээлээ.
Өөр цагаан гэрэл гялбалаа. Линлэй хөдөлж эхлэхэд, тэр хоёр хоёул аймшигтай хурдны түвшинд хүрцгээлээ.
Энд тэндгүй сүүдэр сүүмэлзэнэ хийнэ!
Тоолж баршгүй олон сүүдэр энд тэнд сүүмэлзэцгээнэ. 80000 үзэгчид хараа нь бүрэлзэхийг мэдэрнэ. Тэдгээр сүүдрүүдийн аль нь Линлэй Оливер хоёрын жинхэнэ бие болохыг тэд хэлж мэдэхгүй байлаа. Тэр хоёрын хурд үнэхээр гайхалтай байсан юм.
“Ямар гайхалтай хурд вэ.” Тулалдаж эхлээд, Линлэй өөрийн эрхгүй гайхширлаа. “Хэрэв би Салхин сүүдэр шившлэгийг ашиглаагүйсэн бол, Оливерын хурдыг гүйцэхгүй байж.”
Линлэй ч гэсэн үнэндээ маш хурдан байсан юм.
Гэхдээ Оливерын Гэрлийн энгийн хууль маш хүчирхэг байсан юм. Гэсэн хэдий ч, хамгийн хүчирхэг хурд нэмэгч шившлэг, Салхин сүүдрийн тусламжтайгаар, Линлэй Оливерынхтой энэ зэрэгцсэн хурдыг гаргаж байлаа.
“Виш!”
Тулааны талбар дээр гүн нүх үүсэж, урт илдэнд цавчигдана. Гэхдээ нүд ирмэх зуурт, аварга нүхнээс хуй салхины дуу гарлаа.
80000 үзэгчид цоо ширтэцгээнэ, тэд хором ч алдахыг хүсэхгүй байлаа.
“Чөтгөр гэж, энэ бол жинхэнэ хурд гээч зүйл. Манай сургуулийн багш сайн ч, эд нартай харьцуулж болно гэж үү? Тэр эдний хажууд дөнгөж л алхаж сурсан хүүхэд шиг л юм.” Энэ тулаан үзэх, хүүхдүүдийн нүдэнд сэтгэл нь хөдөлж байгаа нь харагдана.
Эдгээр 80000 үзэгчид энэ насандаа ийм хурдан тулаан харж байгаагүй.
Хоёр тал энэ тэнцүү хурдтай байж байж л ийм тулаан гарна. Хэрэв аль нэг нь арай удаан байсан бол, энэ тулаан тэр даруйдаа дуусах байсан.
“Бам!”
Линлэйн хар луугийн сүүл Оливерын хувцсан дээр буухад, тавцан дээр унаж, хагарал үүсгэлээ. Дараа нь, Линлэй Оливер хоёр хоёулаа алга болцгоолоо.
Тулаан хэтэрхий хурдан байсан болохоор үзэгчид тэднийг хурдаа арай сааруулах үед нь л сүүдрүүдийг нь олж харж байлаа. Гэхдээ тулаанчдыг эргээд дээд хурдаараа хөдлөх үед нь, тэдний сүүдэр ч харагдахааргүй болж байсан юм!”
“Хүүх!”
Колизейн төв хэсэгт хуй салхи эргэлдэнэ. Хүмүүс тэрхүү хуй салхи дунд хоёр бүүдгэр дүрснүүд, нэг нэгнийгээ ширтэхийг харцгаана.
Хүчтэй салхи аажмаар намжлаа.
Оливер Линлэйруу нухацтайгаар харахад, гаран дахь Мөсөн зүүд нь солонгын долоон өнгөөр гялалзаж, яг л үзэсгэлэнт хуурмаг үзэгдэл шиг харагдаж байв.
Линлэй ардаа луугийн сүүлээ эргэлдүүлнэ, мөн гаран дахь Цустягаан нь ягаан гэрлэнд бүрхэгдсэн байлаа.
Колизей тэр аяараа дарангуйлсан аурагаар бүрхэгдлээ.
“Чиний хурд минийхээс дутараахгүй юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна.” Оливер ийн хэллээ.
Линлэй хар алтан нүдээрээ өрсөлдөгчөө цоо ширтээд. Тайван гэгч нь, “Чиний хурд ч гэсэн минийхээс дутахааргүй юм.” тулалдсаныхаа дараа, тэр хоёр хурдаар давуу тал олж чадахгүй гэдгээ мэдэцгээлээ.
Хэрэв энэ хэвээрээ үргэлжилбэл, хэзээ ч дуусахгүй.
“Чи миний дайралттай нүүр тулж зүрхлэх юм уу?” Оливер Линлэйруу харахад, түүнээс тулаанд шунаж буй аура гарна.
“Яагаад чадахгүй гэж?” Линлэйн биенээс ч гэсэн тулаанд шунасан аура гарч байлаа.
Үзэгчдийн сэтгэл ихэд хөдөлцгөөнө. Бурхан минь гэж. Эдгээр хоёр мэргэжилтнүүд тулалдаж байна. Тэр ч бүү хэл, Цул илдний ГЭгээнтэн, Хэйдсон хүртэл үүнийг анхааралтай гэгч нь үзэж байна.
Блүмэр, Вартон болон бусдынх нь хувьд, тэд өөрс өөрсдийнхөө ахыг ялаасай хэмээн хүсэцгээнэ.
Линлэй Оливер хоёр агаар дээр нэг нэгэнрүүгээ ширтэлцэнэ. Тэгснээ, нэг нэгнийгээ чиглэн хөдөллөө.
“Банг!” гэнэтхэн тэд аймшигтай хурданд хүрцгээн том тэсрэлтүүд гаргалаа.
Линлэйг урагш давшихад, Оливерын бие 7-8 хүн болсон шиг болж, гаран дахь Мөсөн зүүд илд нь хэдэн арван сая илдний сүүдэр болон хувирлаа.
“Чи илдний хурдаараа өрсөлдөхийг хүсээ юу?”
Линлэй Цустягаанаа атгаад, нүд ирмэх зуурт, хуй салхи мэт эргэлдэхэд, тоолж баршгүй олон ягаан гэрэл Оливерын зүгт хөдөллөө.
“Тас!” “Тас!” “Тас!” “Тас!”
Тоолж баршгүй ийм дуу гарахад, Линлэйн төмөр ташуур мэт луугийн сүүл, Оливерыг чиглэн хөдөллөө.
“Тас.” Мөсөн зүүд Линлэйн сүүлтэй тулахад, тэрбээр арагш хурдтайгаар шидэгдлээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.