Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 8]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 8, Гоц ухаант илдний Гэгээнтэн
Линлэй ганц дайралтаар, Гэгээнтэн зэрэглэлийн Дайны бурхны хувийн шавийг ялчихлаа. Түүнчлэн, Линлэйгийн одоогийн төрх нь маш аймшигтай байлаа. Энэ нь хүн бүрийг гүн цочирдолд оруулсан юм. 80000 үзэгчдээс хэн ч үг дуугарч зүрхлэхгүй байлаа.
Анир чимээгүй. Аймшигтай анир чимээгүй байлаа!
Блүмэр агаар дээр хөвөх Линлэйг айн харна. Энэ мөчид, Линлэй хүйтэн, сэтгэл хөдлөлгүй хар алтан нүдээрээ түүнийг цоо ширтэнэ. Блүмэр үхэж ч болохоор байдалд байгаагаа мэдэрнэ. Энэ аймшигтай мэдрэмж түүнийг Цул илдний Гэгээнтний зүгт гүйлгэхэд хүргэсэн юм.
Анир чимээгүй. Хэн ч дуугарч зүрхлэхгүй байлаа.
“Тап!” Цустягаанаас улаан цусны дусал газарт дуслаа. Анир чимээгүйд, энэ чимээ их чанга дуулдсан юм.
Энэ бол Каинины цус.
Каинин тулааны талбарын ирмэг дээр зогсоно. Тэр булчин болон тулааны ки-гээ удирдаж, шархаа аниулан цусаа тогтоосон байлаа. Гэхдээ дахин Линлэйтэй тулалдаж зүрхлэхгүй л байв.
Тэр Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн гэдэг нь үнэн. Гэхдээ тэр бл Гэгээнтэн зэрэглэлийн дунд түвшнийх. Түвшний хувьд тэр Линлэйгээс доогуур.
“Мастер Линлэй.” Жонн эцэст нь үг дуугарлаа. Колизей дахь хүн бүрийн хагасаас илүү нь түүнрүү харцгаалаа. Түүний царайнд одоо ч инээмсэглэл тодорсон хэвээр байх агаад, “Хэдийгээр би таныг хүчирхэг дайчин гэдгийг мэдэх ч, арай ч чулуун сийлбэр дэх авъяастай чинь дүйцэхээр гэж мэдсэнгүй.”
Эзэн хааны үгс хурцадмал байдлыг зөөлрүүлж байлаа.
Линлэйн харгис төрх 80000 үзэгчдийг амьсгалж ч зүрхлүүлэхгүй байсан. ГЭхдээ Эзэн хааныг ярьж дууссаны дараа, Колизей даяараа хоорондоо ярилцаж эхэллээ.
“Мастер Линлэй? Аа! Хамгийн залуу мастер сийлбэр ч үү?”
“Мастер Линлэй Ариун нэгдэлд харъяалагддаг. Би нээрээ л Вартон Гүнг Ариун нэгдлээс ирсэн гэж дуулж байсан юм байна. Луугийн цуст дайчид үнэхээр л аймшигтай юм!”
“Мастер Линлэй маш залуухан юм! Тэр 16 настайдаа, Зүүднээс сэрсэн нь сийлбэрээ уралсан бөгөөд одоо тэрнээс хойш 11 жил өнгөрч. 27 настай Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч. Тэр Ноён Оливероос ч гайхалтай юм биш үү?”
….
Олон хүмүүс Линлэйн талаар ярилцана. Линлэй хаа нэгтээгээс л гараад ирсэн. Түүний мастер сийлбэрч гэх байр сууриараа л гэхэд тэр олоны танил болсон байсан.
Энэ хүн бол мастер Проулкстай ижил түвшний хүн.
Харин одоо, энэ залуухан мастер сийлбэрч, дөнгөж 27-хон настай хэрнээ, ганцхан дайралтаар Гэгээнтэн зэрэглэлийн Дайны бурхны хувийн шавийг ялчихлаа!
Олон хүмүүс түүнийг Оливертой харьцуулж эхэллээ.
Оливертой харьцуулахад, Линлэй хавьгүй залуу.
“Линлэй найз минь, чиний сая ашигласан техник чинь Салхи хууль дээр тулгуурлагдсан уу?” Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон, суудал дээрээсээ ийн хэллээ.
Хэйдсоныг үг дуугарвал, Колизей тэр аяараа чимээгүй боллоо. Цул илдний Гэгээнтэн энэ гоц ухаантантай ярилцахыг хүсэж байна шүү дээ?
“Тийм, ноён Хэйдсон.” Линлэйн тайвнаар хариуллаа.
“Энэ техникийн чинь нэрийг асууж болох болов уу?” Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон, Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орохдоо төвлөрөн бэлтгэл хийж буй хүн. Тэр бусад Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдийнхээ нууцуудыг ихэд сонирхдог. Магадгүй тэрэнд гэнэтхэн шинэ санаа төрөн хязгаараа эвдэх ч юм билүү.
“Энэ техникийн нэр Сэржигнэх салхи.” Линлэй нуусангүй.
Хүчирхэг техник сурахын тулд, элементийн хуулиудын талаар тодорхой хэмжээний ойлголттой байх ёстой. Ойлголтгүй бол, өөр хүн техникээ хэр их тайлбарласан ч, тэр хүн сурч чадахгүй.
Агаар дээр зогсох Линлэй Каининруу хараад. Тайвнаар, “Чиний нэр Каинин байхаа?” гэлээ.
Эхэндээ Каинин Линлэй Гэгээнтэн зэрэглэл гэж бодоогүй. Үнэндээ, тэр Линлэйг өөрийг нь зэмлэж хараахад ихэд ууралсан. ГЭхдээ одоо, тэр Линлэйг өөрөөс нь хүчтэй болохыг мэдсэн.
Хэдийгээр тэр ууралж буйвч, дотроо, тэрээр Линлэйг өөрөөс нь дээгүүр зэрэглэлийн хүн болохыг хэдийнээ ойлгосон.
“Би.” Каинин толгой дохилоо.
“Ноён Каинин, таны хүчний түвшнөөс үзэхэд, та дүүг минь ноцтой бэртсэн болохыг мэдсэн байх учиртай. Түүнийг хэр ноцтой гэмтсэн болохыг мэдэж байсан байж, тийм зүйл хэлэх ёсгүй байсан юм. Санаж яв. Шүүгч хийж байгаа юм бол, ядаж л шударга бай. Бид ялагдлаа хүлээн зөвшөөрчихөөд байхад, тэгж хол явах шаардлагагүй байсан юм!”
Линлэй хэлж дуусаад, нөгөө хэдийнхээ зүгрүү явлаа. Линлэй дүүгийнхээ шарханд санаа зовинож байсан юм.
Линлэйд ахиад зэмлүүлсэн Каинин ичих шиг боллоо.
Гэхдээ тэр өөрийгөө буруу үйлдэл хийснээ мэдэж байлаа. Нөгөө тал нь ялагдлаа хүлээн зөвшөөрчихөөд байхад тэр хэтэрхий хол явсан.

“Вартон, чи зүгээр үү?” Линлэй хүн төрхөндөө ороод санаа зовнин ийн хэлээд, дүү дээрээ гүйн очоод нэг өвдөг дээрээ сөгдлөө.
Одоо бл түүнийг олон хүмүүс тойрон хүрээлжээ. Нина ч гэсэн бусад хүмүүсийг үл тоон гүйн очжээ.
“Ноён Линлэй.” гэрлийн хандлагат шидтэн инээмсэглээд. “Санаа бүү зовдоо. Би түүнд сэргээх шидээ ашигласан. Ноён Вартон хэдийнээ хагас хувьтай эдгэсэн байгаа. Бас Ноён Вартоны төрөлхийн эдгэх чадвараас үзвэл, 10 өдөр юм уу хагас сарын дотор, тэр бүрэн эдгэх болно.” гэхэд.
“Ахаа, би арай дээрдсээн.” Вартон аяархан ийн хэллээ.
Линлэйн одоо л нэг юм тайвширлаа.
Үүнтэй зэрэгцэн, Линлэй Колизейн бэлтгэлд сэтгэл ханалаа. Линлэй гэрлийн хандлагат шидтэн шархны эдгэлтэнд их нөлөө үзүүлж чаддагийг мэднэ. Товчхондоо, доод түвшний шидтэн жижиг шархыг л эдгээж чадна. Гагцхүү хүчирхэг шидтэнгүүд л хугарсан яс болоод дотоод бэртлийг эдгээж чаддаг.
Мэдээж, хүчирхэг гэрлийн хандлагат шидтэн үхээгүй л бол тухайн хүнийг оргил үе дээрх шигээр нь эмчилж дөнгөнө. Жишээлбэл, Линлэй Гэрэлт дуганд Тэнгэрлэг хишиг, Линлэйн биеийн хугарсан бүх ясыг эдгээж, эргээд оргил үеийнх шиг нь болгосон.
Энэ төрлийн сэргээх чадвар маш хүчирхэг.
“Бүгдээрэй!”
Энэ мөчид, тэмцээний зохион байгуулагч, мөнгөлөг үстэй хөгшин, тулааны талбар дээр гарч ирлээ. Тэрээр царайндаа инээмсэглэл тодруулан, “Өнөөдрийн тулаан гайхалтай байсан болов уу гэж найдаж байна. Хаха. Бүүр тулааны үр дүнд тулааны тавцан хүртэл эвдэрч.”
80000 үзэгчид тулааны тавцанг хараад инээлдэж эхэллээ.
Өнөөдрийн тулаан үнэхээр үнэ цэнэтэй тулаан байлаа.
Дан ганц хоёр гоц ухаантны ч тулаан биш, Вартоны ах Линлэй ч гэсэн өөрийнхөө хэр хүчирхэг болохыг үзүүллээ. Тэр ганцхан дайралтаар Каининыг ялсан.
Хэдийгээр Линлэй Каинин хоёрын илд зөрүүлсэн хугацаа маш богино ч, Вартон Блүмэр хоёрынхоос ч үнэ цэнэтэй байсан юм. Эцсийн эцэст, энэ бол хоёр Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдын тулаан байсан. Олон хүмүүст ийм тулааны бүхэл амьдралынхаа туршид үзэж чаддаггүй.
“Мөн өнөөдрийн тулааны үр дүнд, хүн бүр санал нэг байгаа болов уу гэж бодож байна. Би…” Мөнгөлөг үстэй хөгшин үгээ дуусгалгүй тэрээр дээшээгээ харлаа.
Ганц тэр ч биш. 10000 гаруй хүн тэнгэрт өндөр хурдаар хөдлөх хүнийг харна.
Нүд ирмэх зуурт, гялтганасан гэрэл Колизейд буулаа.
“Гэгээнтэн зэрэглэл!”
Колизей дахин хашгираанаар дүүрлээ. Өөр нэг Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч гараад ирлээ.
Энэ хүн тун ч энгийн тааран хувцас өмсжээ. Гэхдээ нүднээс нь одны гэрэл гялтганана. Үс нь хар цагаан хосолсон ч, царай нь, хөгшин гэхээргүй тун залуухан харагдана.
“Энэ хүн хэн бэ?”
“Танихгүй юм байна. Түүний үс цагаан юм байна. Энэ хүн Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн үү?”
….
Тэр хавь тэр чигтэй хүмүүсийн хоорондоо ярилцах дуугаар дүүрлээ. Ихэнх нь танихгүй Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн гарч ирсэнд гайхширцгаана. Эцсийн эцэст, Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд олонд алдартай байдаг.
Блүмэр өнөөх эрийн зүгт гүйлээ.
“Дүү минь юу болсон юм?” Өнөөх залуу ийн хэллээ.
“Ахаа!” Блүмэр баярласан хоолойгоор хэллээ.
Энэ харилцан яриа Колизей дахь хүмүүс дунд гал авалзууллаа. Энэ залуухан цагаан хар үстэй, энгийн хувцастай эр, Гоц ухаант илдний Гэгээнтэн, Оливер байж!
“Оливер. Байзаарай, байж боломгүй юм. Оливерын үс хар хүрэн, бас цагаан хувцас өмсөх дуртай нэгэн шүү дээ.”
“Оливер. Тэр үнэхээр гайхалтай нэгэн байсан. Яаж ийм болдог байна аа?”
“Би түүнийг Оливер гэж баттай хэлж чадна. Диллон гуайтай тулалдаж байсан үеийнхтэй нь харьцуулбал, тэр үеийнхтэйгээ бараг л адилхан харагдаж байна. Гагцхүү, үх болоод аура нь л тэс өөр болж.”
….
Тийм. Түүний аура тэс өөр байна.
80000 үзэгчид түүнийг таниагүйгээ гайхсангүй. Өмнө нь, Оливерын аура гайхалтай хурц илд шиг л байсан. Түүнчлэн, цав цагаан дээл өмсдөг байсан.
Хөөрхөн царай догшин аурагаараа тэрээр ихэд алдартай байсан.
Гэхдээ өмнөхтэйгөө харьцуулахад тэрээр ихэд өөрчлөгджээ.
Одоо бол түүний аура догшин байхаа больж, үснийх нь тал нь хөгшин хүнийх шиг цагаан болжээ. Оливер өмнө нь тааран хувцас өмсөж байгаагүй.
“Тэр Оливер гэж үү?” Линлэй Оливерруу ширтлээ.
Линлэйн дэргэд байх Иел толгой дохиод. “Тийм. Манай овгийн мэдээллээр бол, тэр Гэгээнтэн зэрэглэлд орсоноосоо хойш, олон эзэнт гүрнүүдээр тэнүүчилж бэлтгэл хийсэн. Түүнчлэн тэрээр олон Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдийг ялсан.”
Линлэй багахан толгойгоо дохилоо.
Оливертой уулзаад удаагүй байхдаа, Линлэй мэдэрлээ… Энэ Оливер үнэхээр аймшигтай мэргэжилтэн. Гэрэлт сүмийн Шитэлэйтэй харьцуулахад, тэр илүү аймшигтай.
“Тэр дүүнийхээ төлөө тулалдахаар ирсэн болов уу?” Линлэй тэр даруй амандаа шидэт шившлэг уншиж эхэллээ.
Оливер үнэхээр алдартай. Нэр хүнднээс нь үзэхэд, Линлэй түүнийг дутуу үнэлж болохгүй.
Линлэйн эргэн тойронд салхи хуйларч эхэллээ.
9-р зэрэглэлийн салхины хандлагат шившлэг – Салхин сүүдэр техник!
….
Оливер энэ тулааны талаарх дүүгийнхээ тайлбарыг сонсож дууслаа. Блүмэр нөхцөл байдлыг санаатайгаар дордууллаа. “Ахаа, тэр Линлэй гэгч намайг сүрдүүлсэн. Хэрэв ахлагч надад туслаагүйсэн бол, би айж байна…” гэхэд.
Оливерын хөмсөг атиралдлаа.
Акэрланд овог бол байдаг л нэг овог. Тэдний эцэг эх нь эрт нас барж, Оливер Блүмэрыг өөрөө өсгөсөн.
Блүмэр бол Оливерын цорын ганц гэр бүлийн гишүүн. Ах дүүсийн нэг нэгнээ гэх хайр гүн гүнзгий.
“Каинин.” Оливер ойролцоох Каининруу харлаа. “Баярлалаа. Оливер би таны тусыг санаж явах болно.” гэхэд.
Каинин даруйхан. “Оливер хэрэггүй дээ. Блүмэр бол миний дагалдагч. Би яаж зүгээр хараад суух билээ.”
Оливер түүнрүү инээмсэглэснээ, дүүрүүгээ хүйтнээр хараад. Ийн зэмэллээ, “Би чамд аль эрт л хэлж байсан, аминд тулсан үе л биш бол хориотой техник битгий хэрэглээрэй гэж. Чиний ойлголтын түвшнөөс үзвэл, чи үүнийг зөв ашиглаж чадахгүй байж ч болно. Хамгийн хүчтэй дайралт нь чамд хэр их хохирол учруулахыг чи мэдэж байна уу? Гар чинь хугараад ч зогсохгүй байх байсан юм!”
Блүмэр толгойгоо гудайлгалаа.
Вартоныг ялахын тулд, тэр хориотой техник ашигласан, хориотой техникээс үүдэх хохирол гэрлийн хандлагат шидээр эдгээх зүйл биш. Оливер өөрт нь энэ техникийг зааж өгөх үедээ, заавал ч үгүй аминд тулсан үед л ашиглаарай гэж хэлсэн.
“Ахаа, намайг уучлаарай.” гэв.
Оливер санаа алдаад толгойгоо сэгсэрснээ, Линлэйруу харлаа. Нүдэн дэх догшин төрх байдал нь, далайн ерөөл шиг тогтуун боллоо. Оливер эгц урагшаагаа нислээ.
“Оливер байз!” байдал бишдсэнийг мэдээд, Эзэн хаан Жонн даруй хэллээ.
“Эрхэм дээдсээ, би дүүг минь алах гэсэн нэгнийг зүгээр өнгөрөөж чадахгүй. Эрхэм дээдсээ, хөндлөнгөөс оролцохгүй байвал сайн байна.” Оливер Жонны царайруу нь ч харсангүй.
Эзэн хаан өшөө зүйл хэлсэнгүй. Тэр Оливерыг даруу байгааг ойлгож байлаа.
Гэхдээ түүний хувьд, Линлэй Оливер хоёр бол эзэнт гүрэнд чухал хүмүүс. Тэр эдгээр гоц ухаантнуудыг хооронд нь тулалдуулахыг хүсэхгүй байлаа.
Оливер агаар дээр хөвөхөд, урт дээл нь намирч байлаа. Тэрээр хүйтэн догшин харцаар Линлэйруу ширтээд. “Линлэй гараад ир!” гэв. Энэ дуу Колизейд аянга ниргэх шиг л дуулдлаа.
“Гараад ир!” “Гараад ир!” “Гараад ир!”
Колизей дахь хүн бүр амьсгаагаа барина. Бурхан минь гэж. Тэдний авсан билет маш үнэ цэнэтэй байж. Тэд хэдийнээ хоёр тулаан үзсэн, гэтэл одоо, тэд дахиад нэг тулаан үзэх гэж байна.
Колизей дахь 80000 үзэгчдийн харц Линлэй дээр төвлөрцгөөнө.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s