Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 7]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 7, Хүнд шархнаас үүдэх сорви
“Бам!” Луугийн хайрсанд хучигдсан зүүн гар Блүмэрын Мөсөн зүүдтэй туллаа. Хүчийг нь үл харгалзан үзэхэд, Блүмэр Мөсөн зүүдээ хөдөлгөж ч чадахгүй байв. Вартоны зүүн гар Мөсөн илдний эгц өөдөөсөө тулна.
Блүмэрын царай хувьс хийлээ.
Ухраад!
Хамаг хүчээрээ далайсан илд нь тээглэснийг хараад, Блүмэр даруйхан ухарлаа. Энэ мөчид, Вартон луугийн сүүлээрээ Блүмэрын зүгт савлаа.
Хэрэв Блүмэр газарт хишгээгүйсэн бол, тэр эргэлзээгүй цохигдох байсан.
“Хөөх.” Блүмэр дахин нэг тулааны талбарын булан дээр арай хийн тогтоно. Тэр бараг л Вартоны луугийн сүүлэнд оногдсон.
Блүмэрын толгой өвдөнө. Вартоны хамгаалалт маш хүчирхэг. Түүний дайралт Вартоны хамгаалалтыг эвдэж чадсангүй.
“Тэр техник миний ганц сонголт гэж үү?” Блүмэр Гэрэл сүүдрийн илдийг маш сайн ойлгосон, Оливер түүнд энэ техникийг зааж өгсөн ч гэлээ, тэр түүний хамгийн хүчирхэг дайралт.
….
Колизей дахь хүн бүр амьсгаагаа барьцгаалаа. Эдгээр мэргэжилтнүүд маш хурдан байсан болохоор, хүмүүс сайн харж чадахгүй байлаа. Гагцхүү Блүмэр 16 сүүдэр л болсон нь харагдах бөгөөд, яг л шилжиж байгаа мэт хөдлөнө.
Гэхдээ Вартон яг л бат бөх цайз шиг байлаа. Блүмэр яаж ч дайрсан Вартоныг гэмтээж чадахааргүй байлаа.
“Хэрэв чи надруу дайрахгүй бол, миний чамруу дайрах ээлж.” Вартон Колизей даяар хашхираад, Блүмэррүү давшлаа.
Блүмэр тэр даруй бултахдаа бэлтгэлээ.
Гэхдээ Вартоны зүгээс гэрэл гялт хийн, дайны илд гайхалтай хурдтайгаар, Блүмэрын гавлыг чиглэн ирлээ. Блүмэр яаравчлан газар өшиглөөд арагш ухарлаа.
“Вишшш.” Блүмэр хурдтайгаар дутаалаа.
Хэдийгээр тэр хурдан дутаасан ч, Вартоны Алуурчин илд нь бүүр хурдан байв. Илд хариугүй Блүмэрын цээжинд амин хэсэгт хүрэхийн даваан дээр, тэрээр даруй хөлөө дэлгэн унаад нуруугаараа өнхөрлөө.
“Бам!” Алуурчин Блүмэрын нурууг шүргэн, газарт буулаа.
“Алуурчин – Ганц дайралтат цааз!
“Бүүм!” Бүхэл тулааны талбар чичирхийлж эхэлснээ, шидэт тойрог тулааны талбар дээр гарч ирлээ. Үзэгч бүр цочирдож бас айдасыг мэдэрнэ.
Тулааны талбар дахь хамгаалалт маш хүчирхэгч, шидэг тойрог үнэхээр устчихлаа гэж үү?
Блүмэр үсрэн үсэрсээр, тулаан талбарын буланд ирлээ. Түүний дэргэдэх үзэгчид айж цочидоцгоосондоо уйлцгааж байлаа.
Блүмэр ууртайгаар архирхад, харц нь ширүүн боллоо.
Газар хүчтэй өшиглөөд, Вартон дахин БЛүмэрын зүгт давшлаа. Блүмэр ахин нэг бултлаа.
“Аа!” Вартон өөрсдөнрүү нь ирэхийг хараад үзэгчид айн хашхирцгаана.
Гэхдээ хурдан байсан ч, Вартон газарт хишгэн тэнцвэрээ олоод, үргэлжлүүлэн Блүмэрыг хөөлөө.
Блүмэр арагш дутаасаар, түүний царай час улаан болжээ. Тэгснээ царай нь алтлаг өнгөтэй болсон ч, нүд нь улаан хэвээр л байлаа.
“Блүмэр юу хийх гээд байна?” Линлэйн хөмсөг атиралдлаа.
Вартон, айсан ч юмгүй, Алуурчингаа Блүмэрын зүгт савлаа.
Одоо бол, үзэгчдийн олонх нь Вартонг дэмжиж, бусад нь Блүмэрыг хараацгаана. Товчхондоо, Блүмэрын бултаж зугтаж байгаа нь тэдний бухимдлыг хүргэжээ. Ийм гайхалтай хурдтай байхад, яагаад ялж чадахгүй байна вэ?
Блүмэр Вартонг хүйтнээр ширтэнэ, түүний нүд ууралсанаас болоод цусан улаан болжээ.
Гэнэтхэн цагаан гэрэл цацарч алтлаг аура Мөсөн зүүдийг бүрхлээ. Холоос бол, Линлэй илдний аура улам ихсэж байгааг харж байлаа.
“Чичирхийлэх…”
Өмнөх төлөвлөгөөгөө даган, Блүмэрын бие хоёр болон хуваагдлаа. Алтлаг цагаан гэрэл гялс хийхэд Блүмэрын сүүдэр улам олон боллоо.
“Блүмэр, чи зугтахаас өөр юу хийж чадах юм?” Вартон цээжээ тэнийлгээд. “Хэрэв чадвар байвал, хүрч ирээд хөгжилдөлдөө.”
Вартоны хурд Блүмэрынхээс удаан байсан юм.
“Чи хүсэж байвал, Вартон!” хилэгнэсэн хоолой дуулдаж алтан гэрэл гялбахад, урт илд Вартоны өмнө гараад ирлээ.
Вартон цочирдлоо.
Хурдны хувьд, энэ удаа өмнөхөөсөө хурдан байсан юм.
“Хаах!” Вартон Мөсөн зүүдийг зүүн гараараа хаахыг хүсжээ, гэхдээ энэ удаа…
“Сап!”
Алтлаг цагаан ауранд бүрхэгдсэн, Мөсөн зүүд Вартоны сарвууг сүлбээд, асар хурдтайгаар, Вартоны цээжин хэсгийн хайрсан дээр буулаа.
Тэгээд, алтлаг цагаан гэрлэнд хучигдсан Мөсөн зүүд, Вартоны хайрсыг нээж эхэллээ.
Хэдийгээр ингэхэд цаг шаардсан ч гэлээ, энэ нүд ирмэх зуурт л боллоо. Мөсөн зүүд Вартоны сарвуу болоод цээжин хэсгийн хайрсыг нь сүлбэхэд, Вартон шалавлан хариу үйлдэл үзүүллээ.
“Чөтгөр гэж!” Вартон баруун хөлөөрөө Блүмэрыг өшиглөлөө.
Блүмэр, илдээ савж эхэллээ. Хэдийгээр дайснаа сүлбэх хэцүү байсан ч, илдээ эргүүлэхэд ихэд амархан байлаа. Блүмэр Вартоны өшиглөлтөөс бултсан ч, тэр Вартоны луугийн сүүлнээс бултаж чадсангүй…
Вартон үнэндээ сүйл болон хөлөөрөө тасралтгүй дайрч байсан юм.
“Тап!” Луугийн сүүл түүний зүгт савагдлаа. Бултаж чадалгүй, Блүмэр зүүн гараараа хаахад, үүнтэй зэрэгцэн, тэр арагшаа асар хүчтэйгээр савагдлаа.
“Бам!”
Зүүн гараа хамгаалсан байсан тулааны ки-н тэр даруй задарч, луугийн сүүл Блүмэрын цээжийг цохин, Блүмэр агаарт эргэлдлээ.
Вартон газарт уналаа, цээжин дэх шархнаас нь цус урсана.
“Тэнэг!”
Нина чангаар хашхирлаа.
Вартон их хүнд шархаджээ. Блүмэрын энэ илд түүний хайрсыг нэвт сүлбэж дотоод эрхтэнд нь гэмтэл учруулсан. Вартоны биеийг асар их өвдөлт бүрхэн авна.
Блүмэр зогсож байсан газартаа оочлоо.
Түүний зүүн гар хугарсан ч, тэр одоо ч тулаанд давуутай байлаа. Харин Вартон одоо хөдөлж ч чадахааргүй болжээ. Хэрэв тэр хөдлөх гэвэл, шарх нь задарч, амиа ч алдаж мэднэ.
“ХАха…”
Блүмэр хүйтнээр инээлээ. Энэ үед, Блүмэрын ялалт баталгаатай болсон ч, тэрээр Вартоны зүгт хурдтайгаар очин, Мөсөн зүүдээ өршөөлгүйгээр савлаа.
Блүмэрыг хөдлөх үед, өөр хүний дүрс ч гэсэн гэнэтхэн хөдөллөө.
“Чөтгөр гэж.” ууртай хашхираан сонсогдлоо. 80000 үзэгчид бүгд догшин хуй салхи мэт, тоолж баршгүй олон ягаан гялбаа БЛүмэрын эсрэг талд гарч ирсэнийг л ажицгаана.
Блүмэр тэр даруй бие дэх тулааны ки-гээ өсгөн өөрийгөө хамгааллаа.
Тэр цохилтыг өөр дээрээ авч зүрхэлсэнгүй. Тэрээр яаравчлан дутаавч, нэлээд шарх авчээ.
Энд тэндээс нь цус асгарна.
Эз болоход, тэр хамаг хурдаараа зугтаасан. Хэрэв тэр ганц хором л эргэлзсэн бол, Линлэйн илд түүнийг цавчиж хаях байсан.
“Вартон, чи зүгээр үү?” Линлэй Блүмэрыг тоолгүй Вартоны шархыг үзлээ.
“Би… зүгээр ээ.” Вартон толгойгоо сэгсэрлээ.
Линлэйн царай хувьс хийв. Цээж бол амин хэсэг. Ноцтой гэмтэл аминд ч хүрч болзошгүй. Блүмэрын ялалт хэдийнээ шийдэгдчихсэн байсан ч, тэрээр Вартоныг алахыг хүсэж.
“Ягаан илдтэй эрхэм явна уу. Бусад хүмүүс энэ хоёрын тулаанд оролцох ёсгүй.” Хүйтэн хоолой дуулдлаа. Ингэж хэлсэн хүн шүүгчдийн нэг Каинин байлаа.
Линлэй түүний зүгт ширтлээ.
Тэр Вартоныг аль хэдийн ялагдсан болохыг харахгүй байна гэж үү?
“Би дүүгийнхээ өмнөөс ялагдлыг нь хүлээн зөвшөөрч байна.” Линлэй хүйтнээр хэллээ. Тэд тулаанд ялагдвал ялагдана л биз. Линлэйн хувьд Вартоны амь нас юу юунаас илүү.
МЭргэжилтнүүд тулаанд ялагдах нь энгийн л зүйл. Тэд ялагдлаасаа суралцаж, удаанаар өсөж хөгждөг.
“Боломжгүй.” Каинин тайвнаар хэлээд. “Тэмцээний дүрмээр, хоёр оролцогчдын хэн нэгэн нь ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй л бол, тулаан үргэлжлэх болно. Вартон хараахан ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа болохоор, тулаан үргэлжлэх болно.”
Блүмэр хөл дээрээ бослоо.
Хэдийгээр тэр хүнд шархадсан ч, Линлэйн илд түүнд ноцтой гэмтэл учруулаагүй. Тэр одоо ч тулалдаж чадна.
“Та Вартоны ах хэрэг үү? Тийм байлаа ч, танаас явахыг хүсэж байна. Вартон бид хоёрын тулаан үргэлжлэх болно.” Блүмэр шуудхан хэллээ.
Вартон цээжин хэсэгтээ хүнд шарх авсан, дээрээс нь хоолой нь ч гарахгүй байна. Хэрэв тэр ярихдаа хүч гаргах юм бол, шарх нь улам л ноцтой болно. Вартон амаа нээн чангаар, “Би… Би…”
Дүүгийнхээ духнаас хар хөлс цувахыг хараад, Линлэйн сэтгэл өвдөн. “Вартон, битгий ярь. Битгий ярь.” Линлэй дүүгийнхээ ярихыг болиуллаа.
“Эрхэм ээ, тулааны талбарыг орхино уу.” Шүүгч Каинин, дахин чангаар хэллээ.
“Амаа хамхи!!!” Уурандаа баригдсан Линлэй чангаар ориллоо.
Колизей тэр даяараа анир чимээгүй болов. Шүүгч Каинин хэсэг цочирдлоо. Тэр… Тэр хараал хэлэв үү дээ?!
Тэр, Дайны бурхны хувийн шавь, Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэнд хараал хэллээ гэж үү!?
Колизей дэх, 80000 үзэгчдийн өмнө өөрийг нь хараалаа гэж үү!!!
Каинин галзуурах шахлаа.
“Вишш.” Каинин тэр даруй босон нисээд тулааны талбар дээр ирээд, Линлэйруу хүйтнээр ширтээд. “Чи хэн болчихоод, энд ингэж яриад байгаа юм?”
Каинин бол Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн бас Дайны бурхны шавь. Хэн түүнд хүндэтгэл үзүүлэхгүй байх билээ?
Тэр ч бүү хэл Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон хүртэл өөртэй нь эелдэг харьцдаг. Гэхдээ өнөөдөр, энэ олон хүмүүсийн өмнө энэ хүн өөрийг нь хараалаа.
“Баркер, Вартоныг аваад яв.” Линлэй Каининруу хүйтнээр ширтлээ.
Баркер болон дүү нар нь даруй тулааны талбар дээр гүйн ирцгээлээ.
“Бүүм!” “Бүүм!” “Бүүм!” Баркер тэр хэд тулааны талбар дээр 5000+ паундын жинтэй урт ишд сүхтэйгээ бууцгаахад газар чичирхийллээ.
Бүх үзэгчид чимээгүй болцгоолоо.
Баркер тэр хэд Вартоныг болгоомжтойхон өргөөд, тулааны талбараас буулгалаа. Тэгж байхдаа ч гэсэ, Баркер тэр хэд Каининруу ширүүн харцгааж байсан юм.
“Чөтгөр гэж, тэр өөрийгөө хэн гэж бодсон юм бол оо?” Гэйтс аяархан хараана.
Каинин ууртайгаар Гэйтсрүү харлаа… гэхдээ энэ мөчид, Линлэйн бие хувирч эхэллээ. Хар луугийн хайрс биеийг нь бүрхэж, дух, нуруу, өвдөг болон тохой зэргээс нь гадас цухуйж, араас нь хар луугийн сүүл ургалаа.
“Аа!” Үзэгчид цочирдон хашхиралдана.
“Тэр Луугийн цуст дайчин гэж үү?” Үүнийг харсан Хэйдсон ч гэсэн цочирдлоо. Линлэйн хувирал Вартоныхаас ч илүү догшин харагдаж байсан юм.
Толгойгоо өргөөд, Линлэй Каининруу сэтгэл хөдлөлгүй хар алтан нүдээрээ ширтлээ.
Өнөөдөр, Линлэйн сэтгэл хязгааргүй их уур хилэнгээр дүүрчээ. Каинин шиг мэргэжилтнүүд дүүгийнх нь нөхцөл байдлыг амархан мэдэх боломжтой. Дүү нь хэдийнээ ялагдчихсан байсан, дээрээс нь Эзэн хаан Жонн болон Хэйдсон ч өөрийг нь болиулах гэж юм хэлээгүй. Гэхдээ Каинин түүнийг болиулах гэсэн. Товчхондоо, тэр дүүг нь ялгаварласан.
Каинин болгоомжилж эхэллээ.
Урдах хүн нь өөрийг нь заналхийлж байлаа.
“Луугийн цуст дайчин?” Каинин даруухнаар хэлээд агаарт хөөрлөө.
Линлэй ч гэсэн агаарт хөөрөхдөө түүнрүү хүйтнээр ширтэнэ. Линлэйг ч гэсэн агаарт хөөрхийг хараад, Колизей дахь хүн бүр хөөрцгөөлөө.
Бурхан минь гэж! Өөр нэг Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч!
Хоёр Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдын хоорондын тулаан болно гэж үү? Энэ бол үнэхээр гайхалтай зүйл!
Хоёр Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд агаар дээр зогсоод, нэг нэгэнрүүгээ ширтэцгээнэ.
“Би дүүгийнхээ ялагдлыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл чи… дүүг минь үргэлжлүүлэн тулалдуулахыг хүссэн.” Линлэй газар доорх ертөнцөөс ирсэн нэгэн шиг хүйтнээр хэллээ.
“Тэр ердөө л дүүгээр чинь өөрөөр нь ялагдлын хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн. Үнэндээ тэр дүүг чинь үргэлжлүүлэн тулалдуулахыг хүсээгүй. Дүүг чинь ялагдлаа хүлээн зөвшөөр гэхэд, тэр татгалзсан. Энэ хэний буруу болж таарах вэ?” БЛүмэр тайлбарлахад.
“Арил.”
Линлэй ууртайгаар хашхираад гэнэтхэн хөдөллөө. Каинин яахан Линлэйг зогсоолгүй ажиглаад зогсох билээ? Тэр даруй алтан хар хос өнгөтэй зүйл сугалаад Линлэйн зүгт савлаа.
“Чөтгөр гэж!”
Линлэйн бүхэл бие нар шиг болон хувираад, тоолж баршгүй олон ягаан илдний сүүдэр тал бүрт нь гарч ирлээ. Нүд ирмэх зуурт, 10 сая илдний сүүдэр Каининг чиглэн нислээ.
Салхины гүн гүнзгий үнэн – Сэржигнэх салхи!
Каинин бүгдэнг нь хааж чадсангүй. Тэр даруй, бие дэх тулааны ки-гээ тэсэллээ, “БАМ!”. Бараг л үхэх шахаад, Каинин хурдтайгаар ухарсан ч, тэрээр Цустягаанд олон удаан бүлүүлжээ.
Каинин тулааны талбарын ирмэг дээр буухад, урт дээл нь цусанд будагдсан байлаа. Тэр үнэхээр өрөвдөлтэй харагдаж байлаа.
Каинин цочирдон Линлэйруу харна.
Тэд тэс өөр түвшнийх юм. Линлэй эргэлзээгүй Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтэн байж таарна!
Гэгээнтэн зэрэглэлийн Дайны бурхны шавь хүртэл… ганц дайралтанд нь ийм боллоо.
“БЛүмэр!” Линлэйг Блүмэррүү харах үед, Блүмэр байдал бишдсэнийг мэдрээд, тэр даруй талбайгаас үсрэн буугаад, Цул илдний Гэгээнтэн Хэйдсоны зүгт зугтаалаа.
Тулааны талбарын дээр зогсож байсан ганц хүн нь Линлэй байх агаад, хэн ч байсан түүнийг өөр ертөнцийн аймшигт чөтгөр гэж харахаар байлаа. Энэ чөтгөрийн Цустягаан уян хатан илд нь цусанд будагдсан байлаа.
Колизей дахь 80000 үзэгчид, анир чимээгүй болцгоожээ!


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s