Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 6]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 6, Тулаан
Эзэн хаан болон Каинин нар даруй босоцгоогоод, Хэйдсонтой мэндлэн инээмсэглэцгээлээ. Хэйдсон ч гэсэн ихэд нөхөрсгөөр тэдэнтэй мэндчилнэ.
Тэр гурав суудалдаа сууцгаалаа.
Тэдний суудлын ард, олон суудал байна. Эд бол хатан хаан, хааны удмынхан, гүнж мөн ханхүү нарын суудал ажээ.
“Нина.” Вартон олон хүн дунд Нинаг байхыг харлаа.
Нина Вартоныг ширтэнэ. Өнгөрсөн хэдэн өдөрт, Эзэн хаан түүний ордноос гарахыг хориглосон болохоор, тэр Вартонтой бүтэн сар уулзаагүй. Тэд маш гүн гүнзгий харилцаатай тул, гурван өдөр ч, тэдэнд гурван жил шиг санагддаг. Тэдэнд нэгнийгээ хараагүй гуч хоног маш хүнд байсан.
Вартон Нина хоёр нэг нэгэнрүүгээ ширтэлцэнэ. Тэдний нэг нэгнийгээ харах харцнаас нь хайр мэдрэгдэнэ.
“Ххмм.” Үүнийг хараад, Блүмэр хүйтнээр амьсгална. Энгийн хүмүүс хэдэн зуун метрээс үүнийг харж чадахгүй ч, Блүмэрын хараа маш сайн. Тэр тэр хоёрын нүдийг тодхон харна.
Заримдаа, хараа сайтай байх тийм сайн зүйл биш.
Мөнгөлөг үстэй хөгшин Эзэн хаан болон бусад шүүгчидрүү харлаа. Эзэн хаан Жонн толгой дохивол, мөнгөлөг үстэй хөгшин инээд алдаад. Чанга дуугаар, “Бүгдээрэй чимээгээ аяд. Обриэн эзэнт гүрний хоёр гоц ухаантны хоорон дахь тулаан эхлэх гэж байна. Эхлээд тэднийг танилцуулая, Дайны бурхны хувийн шавь… Блүмэр!”
Оролцогчдыг ганц хоёр зарлах бол дүрэм.
Урт илд үүрч, цэнхэр дайчны хувцас өмссөн Блүмэр хэдэн метр газарт харайн, тулааны талбай дээр ирлээ.
“БЛҮМЭР!”
“БЛҮМЭР!”
80000 үзэгчдийн чанга хашхираан хадлаа. Өнөөдөр энд Блүмэрын олон шүтэн бишрэгч нар ирсэн байв. Олон хүмүүсийн дотор, БЛүмэрын ах, Оливер бол Обриэн эзэнт гүрний бахархал.
“Чимээгүй.” Мөнгөлөг үстэй хөгшин инээмсэглээд. “Дараагийнх нь, Луугийн цуст дайчны овгийн Вартон.”
“Нүжигнээн…” Вартон цээжээ нүцэглэн дэлбэрэх шахам булчингаа ил гаргахад, үзэж байсан хүмүүсийн сэтгэл нь хөдлөн хашхиралдана.
“Ххмм.” Үүнийг хараад, БЛүмэр хүйтнээр амьсгаллаа.
Гартаа дайны илд Алуурчингаа атгаад Вартон шууд тулааны талбарыг чиглэлээ. Вартон 2.2 метр, мөн том илд атгачихсан дээрээс нь цээж нүцгэн байлаа…
Вартоноос баатарлаг аура ялгарна.
Баатарлаг!
Уг баатарлаг аура хүмүүсийг шуугиулна. “ВАРТОН!” “ВАРТОН!” ийн шуугилдах хүмүүсийн тоо Блүмэрынхээс тийм ч бага байсангүй.
“Дайны бурхны хувийн шавь, Блүмэр л гэхэд та нарын сэтгэлийг ихэд хөдөлгөж байгаа биз?” Мөнгөлөг үстэй эр нухацтайгара хэлснээ. “Түүнчлэн, өнөөдөр та бүхэн Домогт Агуу дайчдын нэг болох Луугийн цуст дайчны тулааныг үзэх боломж олдоод байна.”
“Би одоо…”
Мөнгөлөг үстэй эр чангаар. “Тулааныг эхэлсэн гэдгийг зарлаж байна!” гэв.
Нүд ирмэх зуурт, Вартоны бүх гүн хөх луугийн арьсанд хучигдлаа. Духнаас нь эвэр цухуйж, араас нь цэнхэр сүүл ургалаа. Тулааны тавцан чичирхийлж эхэллээ. Нарны гэрэлд, гүн хөх луугийн хайрс гэрэл гялтгануулна.
“ХҮҮҮҮҮҮХ.”
Үзэгчид уулга алдацгаана. Энд байгаа нэг ч хүн өмнөн Луугийн хувирлыг харж байгаагүй. Вартоны энэ хувирал хүмүүсийг ихэд зочирдуулсан юм.
Гэхдээ цочирдсоныхоо дараа, хүн бүр баяр баяслаар дүүрлээ.
“Луугийн цуст дайчин?” Гурван шүүгчид нүдээ бүлтийлгэн харна. Хэйдсон Вартонг ихэд сониучирхан харна. “Хэрэв тэр Гэгээнтэн зэрэглэлд ороход тэр хэр гайхалтай болох бол оо.”
Домогт Гэгээнтэн зэрэглэлийн Луугийн цуст дайчид Гэгээтэн зэрэглэлийнхэн дундаа ч мэргэжилтнүүд нь.
Мөн, Цул илдний Гэгээнтэн Хэйдсон ч гэсэн Гэгээнтэн зэрэглэлийнхэн дундаа мэргэжилтэн нь. Тэр ялагдалыг амталснаас хойш их хугацаа өнгөрсөн. Гэсэн ч тэр, Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанчийн эсрэг тэр баталгаатай ялагдана. Түүнд тэдний эсрэг хийж чадах зүйл үгүй.
Тэр үнэндээ өөрийг нь ялах Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч гарч ирнэ гэдэгт итгэдэг.
Магадгүй, тэр саадаа даван Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд ч орчих юм билүү.
“Тэгэхээр энэ Луугийн цуст дайчин байх нь ээ?” Нинагийн гарнаас атган дэргэд нь суух 12 настай хүүхэд ийн хэллээ. Нина тулааны тавцанруу ширтэн толгой дохиод. “Тийм ээ. Энэ бол Домогт Агуу дайчин.”
Тэдний хоорондын харилцаанаас үзвэл, Вартон Нинад аль эрт Луугийн хувирлаа үзүүлчихсэн.
“ХАха, Луугийн цуст дайчин. Муугүй шүү.” БЛүмэр Вартонруу хараад хөхрөн инээгээд. “Гэхдээ Дөрвөн агуу дайчид манай Акэрланд овгоос хүчтэй байна гэдэгт итгэхгүй байна.”
Блүмэр Вартонруу хүйтнээр ширтээд урт илдээ сугаллаа.
Түүний урт илд нь яг л мөсний хэлтэрхий шиг байлаа. Нарны гэрэл доор тэрхүү илд солонгын өнгөөр гэрэлтэж байв. Блүмэр Вартонруу итгэлтэйгээр ширтээд, чангаар, “Энэ бол ахын минь бэлэглэсэн илд, Мөсөн зүүд.”
Вартон дайны илд Алуурчингаа өргөөд. Хүйтнээр, “Дайны илд Алуурчин, Баруч овгийн өв, анхны Луугийн цуст дайчны илд.”
“Өө?” Блүмэр уулга алдлаа.
Үзэгчид чимээгээ аядацгаалаа. Тэд нүдээ бүлтийлгэн хоёр гоц ухаантнуудын тулааныг шимтэн үзнэ. Тэд хоромч алдахыг хүсэхгүй байлаа.
“Хүүх!”
Нүд ирмэх зуурт, Блүмэр тулааны талбар дээрээс гэнэтхэн алга болоод яг л салхины исгэрээн шиг гэнэтхэн нэг газарт гараад ирлээ. Блүмэрын хурд салхи босгож байв.
Салхи Вартоны өөдөөс исгэрхэд, Вартон хөдлөлгүй зогсоно.
“Ххмм?” Вартон гэнэтхэн Блүмэрын нүдний буланг анзаарлаа. Вартон дайрахдаа бэлдэж байтал, баруун талаас нь өөр нэг салхи отон исгэрхийг мэдэрлээ.
Блүмэрын жинхэнэ бие түүний баруун талд байж байлаа.
Блүмэр хүйтнээр инээгээд, Мөсөн зүүдээ Вартонруу өршөөлгүйгээр савлаа. Гэхдээ Вартон, араасаа төмөр ташуур мэт сүүлээ Блүмэррүү шаравлаа.
“Тап!” Луугийн сүүл Мөсөн зүүдтэй мөргөлдөж, луугийн сүүлний хэсэг Блүмэрын бие дээр туслаа.
“Бам!”
Блүмэрын бие яг л элстэй шуудай шиг арагш шидэгдлээ. Агаар дээр, Блүмэр үзэсгэлэнтэйгээр эргэлдчихээд, тулааны талбарын булан дээр нэг өвдөг дээрээ сөхрөн буулаа.
Үзэгчид бүгд амьсгаагаа барин, ярьж ч чадалгүй үзэцгээнэ.
“Үү.” Блүмэр цусаа арчлаа, тэрээр цээжин дээрээ луугийн сүүлний цохилтыг авчээ. Түүний хувцас урагджээ. Хэдийгээр тэр цээжээ тулааны ки-гээрээ хамгаалсан байсан ч, тулааны ки нь задарчээ. Тэр цээжиндээ харагдахуйц шарх авч, цус алгуурхнаар алдаж байв.
Вартон эргэн, Блүмэррүү хүйтэн хар нүдээрээ ширтэнэ. Түүний нүднүүд нь алтан гэрэл гялтгануулж байлаа.
“Ямар хүчирхэг юм бэ.” Блүмэр сулхан хэллээ.
Асуулт ч үгүй, Луугийн цуст дайчны дайралтын хүч эсвэл биеийн хүч нь энгийн ижил зэрэглэлийн дайчныхтай нь зүйрлэхээргүй юм. Зүгээр луугийн сүүлээ шарвахад л, Блүмэр хангалттай гүн шархдлаа.
Блүмэр одоо Вартоныг дорд үнэлж болохгүй гэдгийг ойлгосон. Түүний луугийн сүүл нь түүнд хүрсэн, гэтэл тэр хэдийнээ шархдчихлаа. Хэрэв дайралтанд нь бүрэн өртвөл, тэр хөнгөн бэртээд өнгөрөхгүй.
“Бүүм!”
Гайхалтай их хүчээр, Вартон газар өшиглөхөд, хамгаалалтын шидэт хана чичирхийллээ. Цэг шиг болоод, нүд ирмэх зуурт, Вартон хоорондоо байсан байсан хэдэн зуун метрын зайг туулаад Блүмэрыг чиглэж байв.
“Ххаааах!”
Их хүчээр Алуурчинг савлаа. Тэр даруй БЛүмэр эргэлзэлгүй бултлаа. Дайны илдээрээ дайрахын сацуу, Вартон нэг эргээд хоёр хөлөөрөө Блүмэррүү жийлээ.
Блүмэр ч хааж зүрхлэлгүй үргэлжлүүлэн хамаг хурдаараа зугтаалаа.
“Тап!” Гэхдээ хэр хурдан байсан ч, аянга мэт хурдтай луугийн сүүл дахиад л түүний зүгт ирвэл, Блүмэр яаравчлан Мөсөн зүүдээрээ луугийн сүүлийг хаалаа.
“Бам!” Мөсөн зүүд луугийн сүүлтэй тулахад, Блүмэр Колизей дахь үзэгчдийн зүгт нислээ. Блүмэртэй ойрхон байсан үзэгчид бүгд нам гөлөрцгөөв.
“Бам!” Үзэгчидрүү чулууны хэлтэрхийнүүд үсрэн, энд тэндгүй шороо босно.
Үзэгчид бүгд хүйтнээр амьсгалцгаана. Луугийн цуст дайчид хэтэрхий хүчтэй юм. Учир нь луугийн хайрс хэтэрхий хүчтэй юм, хөл, гар болон сүүл нь зэвсгүүдтэй шууд тулсан ч яах ч үгүй байна.
Энэ бол маш том давуу тал байлаа.
“Аааа!” Догшиноор архираад, Блүмэр шороон дундаас үсрэн гарч ирлээ. Гэхдээ тэр Вартонруу шууд дайрч чадалгүй, тулааны талбарын өөр талаас нь дайрлаа.
Гуравхан том алхалтаар, Блүмэр нөгөө талд нь ирлээ.
“Блүмэр, чи гарцаагүй ялагдана.” Вартон хүйтнээр хэллээ.
Блүмэрын бие цусан толбоор бүрхэгдсэн байсан ч, тэр зөрүүдэлсээр байлаа. Гартаа урт илдээ атгаад, Блүмэр Вартонруу харалгүйгээр. “Би өөрөө өөрийнхөө хөгжүүлсэн илдний техникээрээ ялахыг хүссэн юм. Гэхдээ ахынхаа заасан илдний техникийг ашиглах бололтой.”
“Ахынх нь илдний техник ээ?”
Хэйдсон эдгээр үгсийг тодхон сонслоо. “Оливерын Гэрэл сүүдрийн илд үү? Оливерын техникийг хэр эзэмшсэнийг чинь харая л даа.” гэлээ.
Линлэйн хөмсөг атиралдлаа.
Оливерын илдний техник?
“Санаж ав, чамайг ялах техникийн нэр бол Гэрэл сүүдрийн илд!” Блүмэрын хоолойн өнгө хүйтэн байлаа. Гэнэтхэн, Блүмэрын гар дахь Мөсөн зүрх илд алтан гэрлийн давхаргад бүрхэгдлээ.
“Чичирхийлэх…”
Хачирхалтай нь, тулааны тавцан дээр байсан Блүмэр гэнэтхэн хоёр болон хуваагдлаа, гаран дахь илд нь ч гэсэн. Гэхдээ дараа нь, хоёр сүүдрүүд дахин хуваагдлаа…
Нэг нь хоёр. Хоёр нь дөрөв. Дөрөв нь найм.
Энэ хэтэрхий хачирхалтай байлаа.
“Ямар хурдан юм бэ.” Одоогийнх нь түвшинд, Линлэй Блүмэрыг гайхалтай хурдныхаа нөлөөнд итгэж байгааг харж байлаа.
“Энэ хурд үнэндээ миний хүн төрх дэх хурднаас хурдан юм байна.” Линлэй нууцхан гайхширлаа.
Вартон маш болгоомжтой байлаа. Тэр Блүмэрын сүүдэр эргэн тойрноор нь эргэлдэхийг мэдэрнэ. Блүмэрын хурд, өөрийнхөөс нь хурдан байлаа. Тэр бүү хэл ахынх нь хүн төрхөн дэх хурднаас ч илүү байлаа.
“Чи гарцаагүй ялагдана.”
Мөс шиг хүйтэн хоолой хүний сүүдрүүдээс гарна. Вартон хамгаалалтаа улам чангалахад, хуурмаг сүүдрүүд дундаас гэнэтхэн Блүмэр өмнө нь гараад ирлээ.
“Сап!”
Вартонд дайны илдээрээ хаах цаг байгаагүй бөгөөд, дайралтыг хааж чадна гэж найдан гараа өргөлөө.
“Тап!” Металын дуу хадлаа. Мөсөн зүүд Вартоны хайрсан дээр цагаан судал үлдээхэд, Вартон үүнтэй зэрэгцэн луугийн сүүлээ…
“Тас!”
Луугийн сүүл тулж очсон ч… Блүмэр дахиад л алга болчихлоо.
Дайралт нь бүтэлгүйтэхэд, Вартон даруй ухарлаа.
“Юу байсан бэ?” Вартон цочирдлоо. “Тэр яаж гэнэтхэн өмнө минь гарч ирээд байна аа?”
Гэхдээ Линлэй одоо бүх зүйлийг тодхон ойлголоо. “Гэрэл сүүдрийн техникийн хуурмаг нөлөөг ашиглан, тэр өрсөлдөгчдөө мэдэгдэлгүй ойртон очиж, асар хурдтайгаар, өрсөлдөгчдөө хариу үйлдэл учруулах боломж олголгүйгээр гарч ирж байна.”
Линлэй бол өрсөлдөгчөө хаана байгааг мэдэхийн тулд салхины ойлголтоо ашиглаж болох байсан.
Гэсэн ч, Вартонд тэр талын зүйл байхгүй.
“Яагаад ийм олон сүүдэр байна аа.” 80000 үзэгчид цочирдлоо. Тэд тулааны тавцанг харж байхад, Блүмэрын 16 сүүдэр гараад ирлээ. Алтан гэрлийн гялбааг сүлбэн, Блүмэрын сүүдрүүдийн нэг нь өөр газарт гараад ирлээ.
Сүүдрүүдийн нэг нь алга болоод, өөр газарт гарч ирнэ. Цаг бүрт өөрчлөгдөж, алтан гэрэл гялтганана.
Хачирхалтай.
Вартон анхааралтай ажина. Өөр алтан гэрэл гялтганахад, Вартон хараа бүрэлзлээ. Энэ мөчид, Блүмэрын урт илд өмнө нь хүрээд ирэв. Блүмэр өөр зүгт бус гагцхүү Вартоны нүдрүү дайрлаа.
Алтан илдний гялбаа хэдийнээ Вартоны нүдний өмнө иржээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s