Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 5]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 5, Колизей
Шөнө боллоо. Чиан хааны нийслэл одоо ч хөл хөдөлгөөнтэй мөн үзэсгэлэнтэй хоргойгоор чимэглэгдсэн байгаа ч, зүүн хэсэг нь хоосон эзгүй байлаа. Хоосон замаар, сүнс шиг хүн дүрс ганцхан зүйл зүүн хэсгийг чиглэн явна.
Нүд ирмэх зуурт, хүн шиг дүрс зүйл хэдэн зуун метр газар туулсан байлаа.
Энэ хүн бол дайны бурхны хувийн шавь, хааны нийслэлийн өсөж буй од, Блүмэр Акэрланд.
Чиан хааны нийслэл олон уулсаар хүрээлэгдсэн.
Чианы баруун хэсэгт Дайны бурхан уул болон өөр уулс байдгаас гадна, зүүн хэсэгт ч гэсэн тоо томшгүй олон уулс байдаг. Блүмэр энгийн нэгэн уулыг чиглэн явна.
Энэ уулын оргил яг л хурц хутга мэт. Тэрхүү орой дээр, нэгэн эр бясалгал хийн сууна. Тэр хүнрүү харвал, энэхүү хүн энд хэдэн сая жил суусан гэх сэтгэгдэл төрүүлэхүйц байлаа.
Уулын оргил дээр ирээд, Блүмэр хүндэтгэлтэйгээр, “Ахаа.” гэлээ.
Товчхондоо бол, энэ уулын оргил дээр бясалгал хийж байгаа хүн бол Блүмэрын ах, Гоц ухаант илдний Гэгээнтэн, Оливер. Өнөө шөнө, тэнгэрт сар байхгүй байх агаад, ямар ч од үзэгдэхгүй байлаа. Хав харанхуйд, Оливерын дүрс л гялталзана.
“Дүү минь. Чамд ямар нэгэн зүйл хэрэг болоо юу?” хүйтэн хоолой дуулдлаа.
Блүмэр ахыгаа энэ уулын оргил дээр бүтэн гурван жил бясалгал хийж байгааг мэднэ. Энэ гурван жилийн хугацаанд, тэрээр юм идэх битгийхэл балга ус ч уугаагүй. Хээрээр гэр хийж хэцээр дэр хийж ирсэн.
Гурван жилийн өмнө, түүнийг ахтайгаа уулзахад, ахаас нь аймшигтай хорон аура ялгарч байсан. Тэр аура түүнд ахыгаа хэзээ ч ялахгүй гэх бодол төрүүлж байсан.
Гэхдээ гурван жилийн дараа, ахтайгаа дахин уулзахад, өнөөх аура нь бүрэн үгүй болсон байлаа.
Оливерыг одоо ямар хүчтэй болсон гэдгийг хэн ч тааж мэдэшгүй!
“Ахаа, хагас сарын дараа, одоогоос 15 хоногийн дараа, би Луугийн цуст дайчны овгийн үр хойчтой хааны нийслэлийн Колизейд тулалдана.” Блүмэр хүндэтгэлтэйгээр хэлэхэд.
“Луугийн цуст дайчны овог ий?”
Түүний дуу хоолой сонирхол төрж байгааг нь илтгэнэ. “Домогт өгүүлснээр, Гэгээнтэн зэрэглэлийн Луугийн цуст дайчин Гэгээнтэн зэрэглэлийнхэн дундаа мэргэжилтэн нь. Би Гэгээнтэн зэрэглэлийн Луугийн цуст дайчинтай тулалдаж үзмээр байгаа ч, тэд аль хэдийнээ Юлан тивээс олон жилийн өмнө алга болсон. Ммхх. Чиний тулалдах гэж байгаа хүн чинь хэр хүчирхэг юм?” гэхэд.
“Хувирсныхаа дараа, тэр 9-р зэрэглэлийн оргил түвшинд ордог.” Блүмэр хүндэтгэлтэйгээр хэллээ.
“Өө. Миний чамд зааж өгсөн илдний аргыг ашиглавал, чи 9-р зэрэглэл дундаа ялагдашгүй байх болно.” Оливер тайван хэлснээ. “Хангалттай, одоо чи яв.” гэлээ.
Блүмэр хэсэг эргэлзсэнээ, сулхан дуугаар. “Ахаа, миний тулааны өдөр, ирэх үү?” гэхэд.
Оливер хэсэг чимээгүй байж байснаа.
“2-р сарын 4. Ойлголоо. Хэрэв надад цаг байвал, чи яаравчлан очих болно.” Оливерын хоолойны өнгө огт өөрчлөгдсөнгүй.
“Тэгвэл ах минь, би явъя даа.” Блүмэр даруй явлаа.
Уулын оргил эргээд нам тайван боллоо. Харанхуй дахь хүний сүүдэр огт хөдлөлгүй, уулын оргил дээр байсан байрандаа л байна.
Юлан цаг тооллын, 10009 он. 2-р сарын 4. Энэ бол хоёр гоц ухаантнууд хоорондоо тулалдах өдөр тул, олон хүмүүс Колизейд яаравчлан ирцгээжээ. Колизей 80000 билет борлуулсан бөгөөд өнөөдөр энд тулаан үзэхээр яаравчлан ирээгүй хүн байсангүй. Энд бүүр өөр хотууд, мужуудаас хүртэл хүмүүс ирцгээсэн байлаа.
Линлэй тэр хэд Колизейд эртлэн ирээд хувийн өрөөндөө орцгоосон байлаа. Линлэй, Рэйнолдс болон Иел нар хоорондоо ярилцана.
“Дарга Иел, таныг хүрээд ирнэ гэж бодсонгүй шүү.” Рэйнолдс хөхрөн инээхэд.
Дух нь хөлсөнд хучигдчихсан Иел. Линлэй, Рэйнолдс хоёрруу хараад баяртайгаар инээн. “Дөрөвдүгээр дүү, гуравдугаар дүү хоёрыг хааны нийслэлд ирцгээсэн гэдгийг дуулаад, чухал ажлаа хүртэл хаяад, ирлээ шүү дээ. Энэ удаа, гуравдугаар дүүгийнхээ дүүг ч дэмжиж өгнө дөө.” гэвэл.
“Дарга Иел, болон дөрөвдүгээр дүү нар ирчихлээ. Одоо, ганц хоёрдугаар ах л дутуу байх шив.” Линлэйн сэтгэл хөдлөн ийн хэллээ.
“Хоёрдугаар дүү одоо бол Юлан эзэнт гүрний Их сайд. Тэр маш өндөр байр суурьтай болсон. Тэрнээс гадна, эндээс тэр хүртэлх зай 10 мянган км, тэр яаж цагтаа амжиж ирэх билээ дээ?” гээд Иел санаа алдлаа.
Рэйнолдс хөхрөн инээгээд, “Сургуульд байх үеэс л, хоёрдугаар ах хамгийн яриа хөөрөөтэй, овжин нь байсан. Тэр сургуулийн бүх үйл ажиллагаанд оролцож, үргэлж л зохион байгуулалт сайтай байсан. Би хоёрдугаар ахыг үргэлж л түшмэлийн албан тушаалд тохирох нэгэн гэдгийг мэддэг байсан. Гэтэл одоо арван жилийн дараа гэхэд, тэр Юлан эзэнт гүрний Их сайд болчихсон байна шүү дээ.”
“Юлан эзэнт гүрний одоогийн хаан хаан ширээнд суусан нь сайн хэрэг болсон юм. Тэгж л хоёрдугаар дүүгийн байр суурь огцом өссөн.” Иел бахархалтайгаар хэллээ.
Хаалганы гаднаас хөлийн чимээ дуулдана.
“Ахаа, бид Колизейруу орох гэх гэж байна. Явцгаая.” энэ дууг сонсоод, тэр гурав ч босон өрөөнөөсөө гарцгаалаа.
Колизейн төвд, 300 метр квадрат тулааны талбай байлаа. Уг талбай аварга чулуун хавтангуудаар боссон бөгөөд шидийн тойргоор бүрхэгджээ.
Тулааны тавцангийн баруун зүүн талаас хоёр танил тулаанчид харагдана.
Вартон, Линлэй мөн бусад нь түннелээр гарч ирцгээлээ. Үүнийг харсан Колизей дэх хүмүүс ч цочирдоцгооно.
“Ямар олон хүмүүс вэ.” Вартоны нүүрэнд инээмсэглэл тодорно.
“Гэйтс хөхрөн инээгээд. “Вартон, өнөөдөр 80000 хүн энд ирсэн. Чи нэр нүүрээ бараагүй нь дээр байх шүү.” гэв.
Хүмүүсийн орилоон далайн давалгаа мэт агаарыг дүүргэнэ. Линлэй тэр хэд энэ үзэгдэлд сэтгэл нь ихэд хөдөлнө.
Обриэн эзэнт гүрэн бол дээд түвшний тулааны эзэнт гүрэн. Хоёр гоц ухаантнуудын хоорондын тулааныг тоолж баршгүй олон хүмүүс чих тавидаг. Колизей дотор 80000 хүн, түүнчлэн гадна талд нь ямар нэгэн байдлаар тулааныг орж харчих болов уу гэсэн хүмүүс хаа сайгүй байлаа.
Вартоны талын сандал дээр, Линлэй, Иел, Рэйнолдс болон Баркерын ах дүүс бас бусад нь сууж байлаа. Харин нөгөө талд Блүмэрынхэн арай эрт ирцгээсэн байв.
Блүмэртэй хамт олон хүмүүс байх агаад зуу гаруйлаа байлаа.
“Ямар болон Дайны бурхны сургуулийн хүндэт шавь нар вэ. Бүгдээрэй Блүмэрыг дэмжихээр ирсэн байх нь ээ.” гээд Линлэй тайван гэгч нь инээлээ.
Тэр тэдгээр хүмүүсийг нэлээд хүчирхэг гэдгийг хараад л мэдлээ.
“Ийм олон дэмжигч авчирлаа гээд тэрэнд ямар ач тус байна?” гэснээ Иел хөхрөн инээв.
Энэ удаа, барилга тэр чигтэй ярианд дарагдаа. Товчхондоо, тулаанд оролцох хоёр талыг хараад хүмүүсийн сэтгэл нь хөдөлсөн байгаа нь энэ.
“80000 хүн. Би хамгийн ихтэй армид хүртэл 10000 хүн л нэгэн зэрэг бэлтгэл хийж байхыг харж байсан юм байна.” Рэйнолдс Колизей дахь хүмүүсийг ширтэнэ. Дөрвөн агуу эзэнт гүрнүүд одоо хоорондоо дайтахаа больсон тул, том хэмжээний арми бүрдүүлэхээ больсон.
“Бүгдээрэй, чимээгүй!”
Аянга мэт чанга дуу Колизейг бүрхэн авлаа. 80000 хүн даруй дуугаа аядацгаавал, Колизейн голд мөнгөлөг үстэй хөгшин зогсож байв.
Линлэй болон бусад нь хөхрөн инээлдэнэ. Энэ мөнгөлөг үстэй хөгшин 9-р зэрэглэлийн мэргэжилтэн. Түүний тулааны ки дэх хүчнээс үзвэл, Колизейг бүрхсэн чанга дууг гаргах түүнд тийм ч хэцүү байгаагүй биз.
“Иймэрхүү тэмцээний төлөө, зохион байгуулж байгаа хүмүүс нь ч гэсэн мэргэжлийн хүмүүс байх нь аргагүй л дээ.” Линлэй санаа алдлаа.
Мөнгөлөг үстэй эр чангаар, “Бүгдээрэй, энэ тулаан одоогийн түүхийн хамгийн чухал нь болохыг харж байгаа байх. Хоёр оролцогчдын нэг нь, Дайны бурхны хувийн шавь, Блүмэр Тайж. Нөгөөх нь Луугийн цуст дайчны овгийн үр сад, Вартон Гүн. Энэ хоёр хоёул гоц ухаантнууд, гэхдээ хэн нь илүү хүчирхэг бол?”
Мөнгөлөг үстэй хөгшин хөхрөн инээгээд. “Бүгдээрэй удахгүй мэдэх болно. Өнөөдрийн шүүгчийг, хэн болохыг мэдээд хүн бүрийг баярлах болов уу гэж таамаглаж байна.”
“Эхнийх нь Дайны бурхны хувийн шавь, Каинин.” Мөнгөлөг үстэй хөгшин тодоор хэллээ.
Урт цэнхэр дээлтэй, дунд эргэм насны эр түннелээр гарч ирлээ. Тэгээд нэг алхаад, толбо шиг болж хувирав. Тэгснээ Каинин гэнэтхэн шүүгчийн суудал дээр гараад суучихсан байлаа.
Каининг ингэж гарч ирэхийг харсан Колизей дахь хүмүүс хашхиралдан дуу алдацгаана.
“Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн.” Линлэй баттай мэдлээ.
Сая, Каинин шууд шүүгчийн суудал дээр очихдоо нисэх техник ашигласан.
“Хоёр дахь нь бидний эрхэм дээдэс, Обриэн эзэнт гүрний Эзэн хаан.” мөнгөлөг үстэй хөгшин чангаар хэлэхэд, чамин хувцас өмссөн Жонн, шүүгчийн суудалруу алхан ирж байлаа.
Эзэн хаан ирж хүмүүсийн баяр дээр баяр нэмлээ.
Мөнгөлөг үстэй хөгшиний нүүрэнд инээмсэглэл тодрон. “Манай гурав дахь шүүгч та бүхнийг байтугай намайг хүртэ цочирдуулсан.” Мөнгөлөг үстэй хөгшнийг түр дуугүй болоход, 80000 үзэгчид тэр аяараа дуугаа хураан чих тавин чагнана. Гурав дахь шүүгч хэн юм бол?
“Гурав дахь шүүгч бол манай эзэнт гүрний бахархал… Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон!”
Энэ үгсийг сонссон Колизей дахь бүхийл хүмүүс сэтгэл нь хөдлөл хашхиралдацгаалаа.
“Хэйдсон! Хэйдсон!”
“Цул илдний Гэгээнтэн!”
Зарим нь бүүр тулааны ки-гээ ашиглан чанга гэгч нь хашхирч байлаа. Хүн бүр хашхиралдахад, Колизейгээс хэдэн сая аянга цахиж буй мэт дуу хадна.
“Галзуу юм. Тэд галзуу юм байна.” Гэйтс ийн бувтнаад. “Энэ Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн тийм солиотой хэрэг үү?” гэлээ.
Засслэр түүнрүү харж инээгээд. “Чи Обриэн эзэнт гүрэнд удаан байгаагүй. Яаж Цул илдний Гэгээнтнийг хэр их нөлөөтэйг мэдэх билээ дээ?”
Рэйнолдсын нүд гайхширлаар дүүрээд. “Гэгээнтэн зэрэглэлд хүрсний дараа, Хэйдсон тоолж баршгүй олон тулаан хийсэн, гэхдээ тэр нэг ч удаа ялагдаж байгаагүй! Эзэнт гүрний Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтнүүдийн эсрэг хүртэл тэр үргэлж ялалт байгуулдаг. Тэр бол №1 Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч. Гэгээнтэн зэрэглэлтнүүд дундаас түүнийг ялж чадах хүн үгүй. Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон!” гэлээ.
Линлэй, Вартон болон бусад нь холоос түннелийг ширтэн, Хэйдсоныг гарч ирэхийг хүлээнэ.
Хэйдсон эцэст нь ирлээ.
Хэйдсон энгийн царайтай байх агаад, нүүрнийх нь зураасууд яг л чулуун сийлбэрийнх шиг хурц ажээ. Тэрээр энгийн саарал дээл өмсөж, ардаа газрын өнгөтэй хүнд илд үүрсэн байлаа.
Тэр алхам алхмаар ойртоно. Хэйдсон ямар ч нисэх техник ашигласангүй. Тэр зүгээр л эгц урагшаа алхаж байлаа.
Тэр нэг алхам хийхэд түннелээс гарч ирээд, хоёр дахь алхмаа хийвэл, Эзэн хаан Жонны дэргэд ирэн, сандал дээрээ суулаа.
Тэр шилжчихлээ!
“Юу байсан бэ?” Линлэй итгэж өгсөнгүй.
Баркер болон бусад нь ч цочирдоцгоолоо.
“Шилжилт байв уу?” Вартон бувтналаа.
Гэхдээ Линлэй үүнийг шилжилт биш гэдгийг мэдэж байгаа! Линлэйн мэдэж байгаагаар, шилжилт хийж чаддаг нэгэн оршин байхгүй. Шилжилт бол домогт л гардаг зүйл.
“Хэйдсон алхах үед, газар бүхэлдээ чичирхийлсэн. Нүд ирмэх зуурт, тэр нь түүнд хэдхэн алхамд урт зай туулах боломжийг олгосон. Тэр маш тайван байсан. Тэр хурдандаа огт найдаагүй. Гэхдээ нэг алхам хийхэд, тэр маш хол зай туулчихлаа?”
Үнэндээ маш гайхалтай байсан юм.
Линлэйн бэлтгэл хоёр өөр арга дээр тулгуурладаг. Салхины хууль болон газрын хуулиудад.
Хэйдсоны ашигласан уг энгийн арга Газрын хуультай холбоотой байсан ч, Линлэй үүнийг ойлгож чадсангүй. Хэйдсон яаж хийчихэв?
“Хүүх.”
Гүнзгий амьсгаа аваад, Линлэй тайвширлаа.
“Тэр Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид дундаа №1 гэж алдаршсан. Энэ бүх жилүүдэд, тэр нэг ч ялагдаагүй. Ийм хүн чадварлаг байх нь ойлгомжтой.” Линлэй ихэд итгэлтэй байлаа.
Хэйдсон чадварлаг байж болох ч, Линлэйн чичиргээнт дайралтыг бас ойлгож чадахгүй л болов уу?
Хэдийгээр тэд адилхан Газрын хуулийг мөрдөцгөөдөг ч, тэд тэс өөр замаар алхаж байна.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s