Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 10]

4 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 10, Хоёр гоц ухаантнууд
Оливер талбар дээр эргэн нисэж ирээд, Линлэйг гайхширан ширтэнэ.
Гэхдээ дараа нь, Оливер чангаар инээгээд. “Гайхалтай, гайхалтай! Чиний илдний дайралтын хурд үнэхээр л миний Хуурмаг зүүдний илд техниктэй дүйж байна.” гэхэд.
“Чи ч гэсэн муугүй юм. Чи үнэхээр миний Сэржигнэх салхи техникийг хаачихлаа шүү.” хэмээн Линлэй чангаар хэллээ.
Салхины гүн гүнзгий үнэн – Сэржигнэх салхи.
Гэрэл сүүдрийн илд – Хуурмаг зүүдний илд.
Хоёр техникийн хүч энэ тэнцүү байлаа.
Нэг нэгнийгээ магтаж дуусаад, хоёр гоц ухаантнууд хэсэг чимээгүй болцгоон, нэг нэгнийгээ анхааралтай ажиглана. Энэхүү солилцооны үр дүн тэнцүү байсан.
Энэ нь Колизей дахь хурцадмал байдлыг хутгаар зүсэх шиг л болно. 80000 үзэгчид уг аймшигтай, дарамттай ауранаас болоод амьсгалж ч зүрхлэхгүй байлаа.
“Хэрэв энэ дайралтыг минь тэсэж чадвал, би амийг чинь хэлтрүүлье.” Линлэй Оливерын нүднээс өөрийг нь өндрөөр үнэлэж байгааг харна. “Энэ дайралтыг минь тэсэж чадвал, би чамайг өрсөлдөгчөө гэж хүлээн зөвшөөрье.” гэв.
Түүнийг үгээ хэлж дуусав уу үгүй юу, Баркер тэр хэд хараал урсгаж эхэллээ.
“Чөтгөр гэж, энэ Оливер Ноён Линлэйтэй хийж байгаа тулаандаа ямар ч давуу тал олж авч чадаагүй байж, яаж ийм зүйл хэлж зүрхэлж байна аа… Энэ дайралтыг минь тэсэж чадвал, өрсөлдөгч минь гэж үнэлэгдэх ий? Энэ одоо юу гээч даажигнал вэ?” Гэйтс чангаар хараан зүхнэ.
Баркер болон бусад нь ч дурамжхан байлаа.
Үнэндээ, Оливерын хэлсэн саяны үгс уг тулааныг үзэж байсан ихэнх хүмүүсийг ундууцуулсан юм. Тэд Оливерыг давуу авч чадахгүй байгааг харсан. Тийм атлаа яаж ийм зүйл хэлж чадаж байна аа? Энэ бол зүгээр л бардамнал.
“Өрсөлдөгч?” Линлэй тайвнаар инээгээд. “Хэрэв чи миний дараагийн дайралтыг тэсвэл, би чамайг өрсөлдөгчөө гэж үнэлье.”
Хоёр тал адил зүйл хэлцгээлээ.
“Хаха… Тэгвэл миний Аурорагийн илдний хүчийг амс!” Оливер чангаар инээснээ, Линлэй зүгт хурдтайгаар нислээ.
Линлэй хүйтнээр хөхрөн инээнэ.
Линлэй ч гэсэн, Салхины гүн гүнзгий үнэний хоёр дугаар түвшин болох Салхины хэмнэлдээ бэлдэж эхэллээ. Энэ бол нэг байнд л тохирсон илдний дайралт бөгөөд хүч болоод хурданд тулгуурладаг.
“Бүүүм!” Том тэсрэлт гарлаа.
Линлэйн сүүл ард нь мурилзан, Линлэй хар толбо болон урагш давшихад, гар дахь Цустягаантайгаа гялалзах ягаан гэрэл болн хувирлаа.
Оливерын Мөсөн зүүдийг бүрхсэн гялалзсан цагаан аура тэлэн, Мөсөн зүүд болон өөрийг нь нар мэт гялтганууллаа.
Уг хурц гэрлэнд хүмүүс нүдээ онийлгон тулааныг үзэцгээнэ.
Гэрэл сүүдрийн илдний техникийн хамгийн хүчирхэг дайралт – Аурорагийн илд!
Салхины гүн гүнзгий үнэний хамгийн хүчирхэг дайралт – Салхины хэмнэл!
Чөтгөрийн ягаан гэрэл аянга мэт хурдтай хөдлөх ч, үүний зэрэгцээ хаврын салхи адил намуухан байлаа. Энэ дайралт өөрийн бүх аурагаа цацаж байлаа.
Энэ этгээд хэмнэл олон хүмүүсийн зүрхэнд айдас хуруулна.
“Ямар хүчирхэг илдний дайралт вэ!” Цул илдний Гэгээнтэний нүд орой дээрээ гарлаа. Тэр Линлэйн энэ дайралт хэр хүчирхэг болохыг мэдэрч байсан юм:
Энэ хачирхалтай төрөл зүйл нь, Линлэйн цустягаан илдний гадарга дээрх байгалийн салхины ирмэгийн өвөрмөг хэмнэл. Эсвэл, илүү нарийвчлалтай, орон зайн ирмэг ч байж болно.
Чөтгөрийн ягаан гэрэл. Цагаан гэрлийг сүлбэлээ. Тэд Колизейн голд агаар дээр огтлолцлоо.
“Бүүм!” Энэ аймшигтай хүч бүх зүгт тэсэрлээ. Тоолж баршгүй олон хуурмаг илднүүд талбайг сийчин, олон ан цав үүсгэжээ. Үүнтэй зэрэгцэн, хүчирхэг давалгаа тал бүрт тархан, үзэж байсан 80000 хүмүүсийг чичирхийлүүлнэ.
“Тас!” Тулааны тавцангийн булангууд салхины хүчинд эмтрэн унана.
Үзэгчид чулуун сандал дээрээ гуйвж дайван тогтоно. Хүчтэй салхины дараагаар л Колизей эцэст нь нэг юм эргээд тайван боллоо. Үзэгчдийг цочирдуулсан зүйл бол, тэдний гадуур хувцас уг салхинд хийссэн явдал байв.
Ямар их хүч вэ.
Хүн бүр агаар дээр байх хоёр мэргэжилтнүүдрүү ширтэнэ. Энэ үед, Оливер Линлэй хоёр чимээгүйхэн нэг нэгэнрүүгээ ширтэнэ.
Салхины хэмнэл. Аурорагийн илд.
Дахиад л, тэд тэнцлээ.
Оливер Линлэйруу хараад, харцаа буулгалаа. Түүний царайнд инээмсэглэл тодроно. “Линлэй, чиний ашигласан илдний техникийн нэр юу юм?” гэхэд.
Линлэй нууж хаалгүй. “Салхины гүн гүнзгий үнэний хоёрдугаар түвшин – Салхины хэмнэл.” гэв.
“Салхины хэмнэл… Салхины хэмнэл…” Линлэйн ашигласан дайралтыг эргүүлэн бодох бүрт, Оливерын Линлэйг харах харц бахдалаар дүүрнэ. ” Линлэй, чамайг мастер сийлбэрч гэхэд итгэхэд бэрх юм. Дээрээс нь, гуч ч хүрээгүй. Би чамаар үнэхээр бахархаж байна.” гэв.
Оливерын Линлэйг гэх хандлага тэс өөр боллоо.
“Би өмнө нь хэлснийхээ дагуу, минийг чинь өршөөж байна. Өнөөдрөөс чиний нэр миний өрсөлдөгчдийн жагсаалтанд багтсан. Чамайг өсөж хөгжихийг чинь хүлээж байя.” Оливер инээмсэглэн хэллээ.
Линлэй хөмсгөө зангидлаа.
Оливер гэгч үнэхээр бардам нэгэн юм.
Баркерын ах дүүс зогсоцгоож байлаа. Гэйтс, ихэд дургүйцэн, “Чөтгөр гэж! Оливер чи манай Ноёнтоныг ялж чадаагүй. Тийм байж яаж ингэж хэнхэгнэж чадаж байна аа! Би чам шиг хүмүүсийг юу юунаас илүүтэйгээр үзэн яддаг.” гэв.
Энэ хашгираан олон үзэгчдийг инээлгэлээ.
Олон хүмүүс Гэйтстэй санаа нэг байсан юм.
Оливерын хэлсэн үгс яг л ахмад мэргэжилтэн нь доод үеийн хүүхэддээ хэлж байгаа юм шиг байсан. Чамайг өсөж хөгжихийг хүлээж байя бас амийг чинь өршөөе.
Хэрэв Оливер үнэхээр ялсан бол, эдгээр үгсийг намбатай байдал гэж үзэх байсан.
Гэхдээ тэр ялаагүй. Дээрээс нь Оливер огт давуу авч чадаагүй. Хэрэв үргэлжлүүлэн тулалдсан бол, хэн ялах нь тодорхойгүй байсан.
“Ххмм.”Оливер хүйтэнээр амьсгаллаа. Түүнийг хүйтэн, дүнсгэр нүдээрээ эргэн тойрноо харахад, Колизей тэр даруй чимээ аниргүй боллоо.
Оливер Линлэйруу хараад. Тайвнаар, “6 жилийн дараа гэхэд, чи надад мад тавьж чадна. Гэхдээ одоо бол…”
“Чи хар шилэн илдээ ашиглах чансаанд дөнгөн данган л тэнцсэн. Хэрэв өнөөдөр би тэр илдээ ашигласан бол, чиний амийг авах байлаа.” Оливер тайвнаар хэлээ.
Үзэгчид одоо л саналаа… Оливерийн нуруунд хоёр илд байсан. Мөсөн зүүд бол ердөө л нэг нь.
Хар шилэн илд?
“Хар шилэн илд? Оливер чи үнэхээр эзэмшчихээ юу?” Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон ийн хэлэхэд, хүн бүр түүнд анхаарлаа хандууллаа.
Үүнээс харахад, Цул илдний гэгээнтэн Хэйдсон Оливертой харилцаатай байдаг бололтой.
Оливер Хэйдсонруу хараад, тайвнаар. “Ноён Хэйдсон, таны зургаан жилийн өмнө өгсөн зөвөлгөөнд талархаж байна. Тэрний ачаар би тодорхой ойлголтуудыг олж авсан. Гурван жил тулаан хийсний эцэст, би гурван жил хүнгүй ууланд бясалгал хийсэн. Би Гэрэл сүүдрийн техникээс ч хүчтэй, Хар шилэн илднийг эзэмшсээн.
Колизей гайхширлаар дүүрлээ.
“Гэрэл сүүдрийн илд техникээс ч хүчтэй? Оливер Линлэйн амийг өршөөсөнд гайхах зүйл алга.”
“Ноён Диллоныг ялдаг жил, Оливер Гэрэл сүүдрийн илд техникийг ашигласан. Тэр үед, Оливерт ганц л илд байсан, гэхдээ одоо хоёр байна. 10 жил. Энэ хугацаанд тэр үнэхээр сайжирч.”
Олон хүмүүс Оливерын хүчийг гайхан санаа алдацгаана. Түүний үзүүлсэн хүч түүний жинхэнэ хүч биш байж. Оливер ямар аймшигтай юм бэ?
“Миний ах, тэр…” Вартон ахыгаа өөрийнх нь төлөө тулалдсаныг мэдэж байсан бөгөөд, одоо бол тэр ахдаа санаа нь зовж эхэллээ.
Вартон санаа зовж байхад, Баркер тэр хэд харин ч эсэргээрээ байлаа.
“Вартон, ноёнтон бүх хүчээ ашиглаагүй.” Баркер Вартонруу хараад инээлээ. “Ноёнтон чамтай тулалдах үедээ, ердөө л Цустягаанаа ашигласан. Тэр чиний эсрэг бүрэн хүчээ ашиглаж зүрхлээгүй юм.” гэхэд.
“Тийм шүү. Линлэйд бүүр ч аймшигтай адамантин хүнд илд бий.” Засллэр ийн хэллээ.
Линлэйтэй удаан хугацаанд хамт байсан болохоор тэд Линлэйн адамантин хүнд илд хэр аймшигтай болохыг мэднэ. Линлэй 9-р зэрэглэлийн оргил түвшинд байхдаа л, Зуун үет давалгаагаараа, Гэгээнтэн зэрэглэлд орсон Үхэшгүй дайчны хамгаалалтыг давж гарч байсан.
Гэгээнтэн зэрэглэлийн дунд түвшний мэргэжилтэнд хүртэл хүнд бэртэл өгч чадахаар байсан.
Харин одоо, Линлэйн суурь хүч болон тулааны ки нь Гэгээнтэн зэрэглэлийнх болсон. Хэрэв тэр Газрын гүн гүнзгий үнэнг ашигласан бол, Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүн ч түүний дайралтыг тэсэхгүй байсан.
Эцсийн эцэст, Линлэйн хөгжүүлсэн чичиргээнт дайралт хэтэрхий аймшигтай. Тулааны ки болон булчингийн хүч ч хамгаалж дөнгөхгүй.
“Линлэй, би чамайг ирээдүйн хөгжлийг тэсэн ядан хүлээж байя.” Оливер ийн хэлээд тайвнаар инээлээ.
Оливер ч гэсэн хүчний оргилд хүрэхээр зүтгэж буй хүн. Түүнд сайн өрсөлдөгч олох нь тун хэцүү байдаг. Линлэйн хувьд одоо ийм хүчтэй байгаа болохоор, ирээдүйд тэр түүнд сайн өрсөлдөгч болж чадна.
“Ноён Оливер үнэхээр тэвчээртэй мэрэгжилтэн юм.” Олон хүмүүс түүгээр бахархан санаа алдана. ТЭгтэл БЛүмэр л шүүгчийн суудлын дэргэд дурамжхан байлаа. “Яагаад ах энэ Линлэй гэгчийг шууд алчихсангүй вэ?”
Линлэйн толгой дахь гадаснаас металын гэрэл гарна.
“Оливер.” Линлэй хар алтан нүдээрээ түүнрүү ширтээд. “Би чамд өмнө нь хэлсэн. Хүн хязгаараа мэдэж байх учиртай. Чиний хар шилэн илд хүчирхэг нь гэж бодоо юу?” гэхэд.
“Ххмм?” Оливерын царай хувьс хийлээ. Линлэй түүнийг сайн мэдэхгүй!
Гэхдээ Линлэй гараа сунгалаа. Гэнэтхэн, гүн хар хүнд илд түүний гарт гараад ирлээ.
“Миний хамгийн хүчирхэг зэвсэг… адамантин хүнд илд.” ийн хэлээд Линлэй Оливерруу харлаа. “Би адамантин хүнд илдээ ашиглавал, хүчээ бүрэн удирдаж чаддаггүй юм. Чамайг алчихаж ч магадгүй шүү.” гэхэд.
Оливер цочирдлоо.
Цул илдний Гэгээнтэн, Хэйдсон ч гэсэн цочирдов. Блүмэр Линлэйруу гайхширан харна. 80000 үзэгчид бүгд чимээгүй болцгоолоо.
Агаар дээр, Луугийн төрхөндөө орсон Линлэй адамантин хүнд илдээ бариад Оливерруу хүйтнээр ширтэнэ. “Чиний хэлж байгаагаас үзэхэд, хар шилэн илд чинь их хүчирхэг бололтой… Би чиний хар шилэн илд чинь хүчтэй юу эсвэл миний адамантин хүнд илд хүчтэй юу гэдгийг хармаар байна.” гэлээ.
“Адамантин хүнд илд ий? Адамантин?” Оливер Хэйдсон хоёр нууцхан цочирдоно.
Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн мэргэжилтнүүд ч амархан эвдэж чаддаггүй домогт материал.
“Хаха… сайн байна. Гайхалтай.” Оливер чангаар инээлээ. “Би хэлсэн үгээ буцаалаа. Би ч гэсэн чиний адамантин илдний хүчийг үзмээр байна. Линлэй болгоомжтой л байгаарай. Миний хар шилэн илд чиний амийг авна шүү.” гэлээ.
Хэлж дуусаад, Оливер Мөсөн зүүдээ хураан хар шилэн илдээ аажуухнаар сугаллаа. Хар шилэн илдний хэлбэр хэмжээ нь яг л Мөсөн зүүд шиг, ганц өөр зүйл нь гадаргуу нь хар ажээ. Гэсэн ч, хар шилэн илдээ урдаа барихад, илднээс хүйтэн хар гэрэл ялгарч эхэллээ.
Хар гэрэл эргэн тойрны бүх зүйлийг идэх мэт санагдана.
“Хар шилэн илдний техник бол миний Харанхуйн хуулийн ойлголт дээр үндэслэгдэж хөгжүүлсэн техник.” Оливер Линлэйруу хүйтнээр ширтлээ.
Линлэй гартаа адамантин хүн илдээ атгана. Тэнгэрлэг аянгаар давтсан тул, адамантин хүнд илдний гадаргуу гүн хөх өнгийн гэрэлтэй байлаа.
“Адамантин хүнд илдний техник бол миний Газрын хуулийн талаарх ойлголт дээр үндэслэгдэн хөгжүүлсэн техник.” Линлэйн хар алтан нүд өрсөлдөгчөө цоо ширтэнэ.
Нэг нь хар шилэн илд, нөгөөх нь адамантин хүнд илд барина.
Хоёр гоц ухаантнууд. Колизей дахь 80000 үзэгчид төвлөрөн үзэцгээнэ. Үзэгчид амьсгаа даран харцгаана. Вартон Блүмэр хоёр ч гэсэн ихэд нухацтай болцгоожээ.
Одоо бол, хэн ч Линлэй Оливер хоёрын алийг нь ялахыг мэдэхгүй байлаа!
“Банг!” “Банг!”
Хоёр аймшигтай тэсрэлт гарахад, хоёр хүн нэг нэгнээсээ хэдэн зуун метр холдоцгоолоо. Гэхдээ энэ мөчид, шүүгчийн суудал дээрээ байж ХЭйдсон ч гэсэн алга болсон байлаа. Агаар дээр гуравхан алхаад, аянгын хурдаар, Хэйдсон тэр хоёрын голд хүрээд иржээ.
“Зогсоцгоо!”
Хэйдсоны биенээс газрын өнгөтэй хүчирхэг тэсрэлт Линлэй Оливер хоёрын зүгт гарлаа. Линлэй тоолж баршгүй олон солир бие дээр нь буухыг мэдрэн хэдэн метр газар ухархад. Оливер ч гэсэн адил цохигдон хойш ухарлаа.
Линлэй Оливер хор Хэйдсоныг цочирдон ширтэнэ.
Хэйдсон тэдэнрүү хараад тайвнаар инээмсэглэн. “Линлэй. Оливер. Та хоёр бол үнэхээр л Юлан тивийн хамгийн гоц суутнаад. Та хоёр хоёул залуухан байна. Шүүгчийн зүгээс хэлэхэд, та хоёрын илдний техникүүд бол үнэхээр хүчирхэг, аюултай бүрэн удирдах боломжгүй техникүүд. Хэрэв энэ тулаан үргэлжилбэл, аль нэг чинь эсвэл хоёулаа ч үхэж мэднэ. Юлан тив та хоёр шиг хүмүүсийг алдвал их гарз хохирол амсана. Тиймээс… би тулааны үүгээр дуусгаж байна.” хэмээн зараллаа.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

4 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 10]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s